ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН 2016.06.23

Асуулт: JIRimseltees hamgaalah emiig hezee hergeleh we bs hamgaalah argavzamuudaas yriltsaach
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэлээс хамгаалах эмүүд нь сарын тэмдгийн 1-5 дахь хоногуудад ууж хэрэглэнэ. Эм болгоны заавар өөр өөр учир эмээ худалдаж аваад зааврын дагуу хэрэглээрэй.

Асуулт: Sn bnuu emchee minii sawnii amsar ulaltta ih orowsoltei bgaamaa enig yaj emchldg yum bolo
Хариулт: Сайн байна уу. хамгийн түрүүнд мазокын тоймлосон шинжилгээ өгөх хэрэгтэй, шаардлагатай бол нарийн шинжилгээ PCR, эсийн шинжилгээ, үтрээний ариун чанар зэргийг үзүүлэх хэрэгтэй. Нэг удаагийн эмчилгээгээр умайн хүзүүний улайлт шарх эдгэрэх боломжгүй. Давтан эмчилгээ болон шинжилгээний үндсэн дээр эдгэрлийн үр дүнгээ өгнө.

Асуулт: Uragdaltaad uudeh sorog noloo bgaa yu.
Хариулт: Умайн хүзүүний урагдал уу эсвэл үтрээний урагдал уу? Хэрэв умайн хүзүүний урагдал бол дахин жирэмслэх бол ураг залбахыг завдах шинж тэмдэг илэрч болзошгүй. Өгсөх замын халдварт илүү өртөмтгий байна. Үтрээний урагдал нь шээс задгайрах, умай урвах, халдварт өртөмтгий болох, бэлгийн таашаал муудах гэх мэт сөрөг нөлөөтэй.

Асуулт: sain bn u emchee bi 6 sartai yamar vitamin uuh u say elivit 1 sar uusan odoo yamarch vitamin uuhgui bga tumriin beldmel uuj bolohu ta zuvulguu uguurei emchee
Хариулт: Сайн байна уу. 5 сартайгас хойш төмрийн бэлдмэлийг өдөрт нэг удаа тогтмол төртлөө уух хэрэгтэй. Хүүхдийн жин хэвийн бол Вит нэмэгдлээр уух шаардлага байхгүй. 7 сартайгаас хойш В-н төрлийн Вит уухыг багасгах хэрэгтэй. Учир нь ураг хэт том бол төрөлтөнд сөрөг нөлөө үзүүлдэг.

Асуулт: Sarii temdeg mash owdoltte ireed baidag bollo odoo bvr haluuraad baidag bollo ene yasnii temdeg we ?
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь умайн салстын үрэвсэл /эндометриоз/, бэлэг эрхтний гаж хөгжил, буруу байрлал, мөн бэлгийн болон бэлгийн бус замаар халдварлах үрэвсэлт өвчнүүд гэх мэт шалтгаанаар өвдөлтэй ирэх зовиур илэрдэг. Таны зовиураас харахад үрэвсэл илүү их хурц хэлбэрээр явагдаж байгаа болов уу гэж бодож байна. Та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, оношлуулан эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: sain b.nuu bi torood 1 jil garan bolj bna minii sariin temdeg sar algasaj ireed bhiin yunaas boldog ym boloo emchee zowlooch
Хариулт: Сайн байна уу. төсрний дараа сарын тэмдгийн алдагдал гарах нь дааврын зохицуулгын алдагдал буюу өндгөвчний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байж болох учир та оношлуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд үрэвслийн улмаас сарын тэмдэг алдагдах тохиолдол байна. Шууд оношилгоог хийж, эмчилгээ зааж өгөх боломжгүй учир та заавал эхо болон эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр оношийг тодруулаарай.

Асуулт: Snuu emche bulchind tawidag sprelt sorog nolo gj bga yu bas duurgin emlegt tawidag ym boluu
Хариулт: Сайн байна уу. Бүх дүүргийн эмнэлгүүдэд тавьдаг ба эсрэг заалт нь хүнд ажил хийдэг хүмүүст, зүрх судасны өвчтэй, цусны бүлэгнэлийн эмгэгтэй, элэгний цероз өвчтэй, бөөрний дутагдалтай, сүоьеэгийн архаг өвчтэй хүмүүст хэрэглэж болохгүй. Гаж нөлөө нь үтрээнээс байнгын цусархаг ялгадас гарах, бага зэргийн жин нэмэх юм.

Асуулт: Sn bnu emche jil 7 sarin zaitai hiiswerer torson odo torod yg sar l bolj bna suulgats tawiulj bolohu emche
Хариулт: Сайн байна уу. Даавраар хамгаалах хэрэгсэл нь төрснөөс 3-6 сарын дараагаар хэрэгэлх боломжтой гэж үздэг. Тиймээс үрэвсэл болон үтрээний эмгэг өөрчлөлт байхгүй бол спирал тавиулж болно.

Асуулт: sain bnuu bulchingiin suulgats suulguulaad 7 sar boljiin yroosoo bienii yum irehgvi yum gaigv bgaa???
Хариулт: Сайн байна уу. булчингийн суулгац нь дааврын гаралтай бэлдмэл учир дааврын эмийн нөлөөгөөр биений юм хоригддог. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Үүнд санаа зовох хэрэггүй. Биений юм ирэхгүй гээд сөрөг нөлөө байхгүй.

Асуулт: Sn bnuu emchee Torch shinjilgee og gesiin ter shinjilgeni talaar medelel ogooch
Хариулт: Сайн байна уу. TORCH нь вирусыг илрүүлэх шинжилгээ юм. Ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэдэг вирусуудыг илрүүлэхийн тулд хийдэг.

Асуулт: Bi torood 3 honoj bna.tsagaan mah ergejihsen yabal deer be.tuslaaj.
Хариулт: Сайн байна уу. Вишеневский мазь-р хөвөнд шингээгээд хөлдөөж байгаад хэрэглэж болно. Дангаар нь түрхэж хэрэглэж болно.

Асуулт: Жигэмсэн болсноо мэдэлгүй мөөгөнцрийн эм ууцан бол эрсдэл бий юу
Хариулт: Сайн байна уу. Байхгүй. Асуудалгүй ээ.

Асуулт: 40-с дээш насныхан жирэмслэлтээс хамгаалах ямар эм зохимжтой вэ?
Хариулт: Сайн байна уу. Дааврын хавсарсан бэлдмэлүүд илүү үр дүнтэй. Дааврын хавсарсан бэлдмэлүүд нь орон орноос янз бүрийн нэршилтэйгээр орж ирдэг. Хавсарсан бэлдмэл гэдэг нь эстроген, прогестрон дааврын харьцаа тэнцүү агуулагдсан байдаг. Клинмонорм илүү тохиромжтой байдаг.

Асуулт: Sain bnu bi odoo eson sartai jiremsen 10n hden honog dunshij owdood bnalda emlegt ochihoor boloogvi bn gd butsagaad bnalda odoo bvr yawj chadku hvvhed doshlood 2tsawi owchtei bolson bna yah eostoi we
Хариулт: Сайн байна уу. Жирэмсний хяналтын эмчдээ 7 хоног бүр үзүүлэх ёстой. Хяналтын эмч эмгэг өөрчлөлт илэрвэл яаралтай хэвтэх бичиг хийж өгдөг. Анхны жирэмслэлт дуншилтын хугацаа урт байдаг. Умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй, хугацаа болоогүй, эх болон урагт ямар нэгэн эмгэг шинж тэмдэг илрээгүй үед төрөх тасаг хүлээж авахгүй. Харин доош ус гарах, цус гарах, хэвлийн доогуур хүчтэй өвдөх, нүдэнд оч үсрэх, толгой хүчтэй өвдөх, ургийн хөдөлгөөн багасах гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хэвтээрэй. Гэрийн нөхцөлд ураг доошлоод аарцгийн хөндийн мэдрэлийг дарж өвдөж байгаа тохиолдолд 4 хөллөх дасгалыг өдөрт 3-4 удаа 20-30 мин хийгээрэй. Энэ дасгал нь аарцгийн хөндийн дарагдсан мэдрэлийг чөлөөлж цусан хангамжийг сайжэруулан өвдөлтийг намдааж, урагт очих цусан хангажмийг сайжруулж өгнө.

Асуулт: Sain bn u torood 3jil bolj bn hamgaalt sprial hetgelej baigaagvi jirmesen bolhgvi bn sariin temdeg bvhel tsus bolj ireed bn baruun taliin ondgonchind kista bga gesen 2-3cm yamar em uubal zvgeer be hariu hvleej bn
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэхгүй байгаа шалтгаан нь ганц үрэвслийн шалтгаантай биш байдаг. Энэ нь их өргөн ойлголт юм. Зарим тохииолдолд өнчин тархины үйл ажиллагаа алдагдах, стресс, уртавтар тархины үйл ажиллагаа алдагдах, цус их хэмжээгээр алдсан, өндгөвчний уйланхайт хам шинжийн үед, дааврын зохицуулга алдагдах үед, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай үед гэх мэт маш олон шалтгаантай. Гол нь шалтгааныг тодруулж түүнийг эмчилснээр үртогтох боломжтой. Зөвхөн эмэгтэй ганцаараа шинжлүүлэх биш нөхөр нь мөн хамт заавал шинжилгээнд орно.

Асуулт: Naaldangid Yamar emchilge hiiwel boloh we
Хариулт: Өдрийн мэнд. Эмнэлгийн нөхцөлд хэвтэж буюу эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Харин гадуур эмчилгээ хийлгэх боломжгүй.

Асуулт: Za mash ih bayrlalaa namaig mongold tembvv bn gsii sariiin omno tgsn tgsn say nohor tsusnii shinjilgee ogsn chini zow zugeeer gsn hariu garlaaa . Mongold namaig buruu onoshilson ym bhdaaa sonin ymaa gaihaad bhin. Uulna bid2 yg hawitaad 3 sar bolj bgaaa
Хариулт: Сайн байна уу. Архаг болон далд хэлбэрийн тэмбүүтэй үед тухайн хүний биеийн эсэргүүцэлтэй холбоотойгоор, лабораторийн чадамжаас шалтгаалан цусан дахь титр илрэхгүй байж болдог. Та дахин өөр газраар шинжилгээ хийлгэж үзээрэй.

Асуулт: Sain bainuu emchee slightsmile emoticon iim page huudas baidag gedgiig onoodor l medej awlaa. Bi odoo 16nastai getel tsagaan ym ihseh bolson. Bainga garaad baisan ym. Tegeed bi ariun tsewer muu sahijdee bas ihenhdee hol nutsgen baidag bolohoor dooroosoo daarchdee gej bodood odor bolgon ugaadag bolson. Bi bas dasgal ih hiideg bolohoor bainga wannand hoos hiij ordog l doo. Tegeed saynaas joohon sharawtar ch ymuu nogoonduu ch ymuu tiimerhuu ongotei garaad baih ym. Yasan ym bol ymar emchilgee hiilgeh we ta zaawal hariulj ogch tuslaach Gehdee ongo ni haaya l oorchlogddog Bi bas ikh taigiin ohidiin shimt tsaig uudag l daa terentei holbootoi baij bolohuu
Хариулт: Сайн байна уу. Цагаан юмний ихсэлт нь олон шалтгаантай байдаг. Бэлгийн хавьталд орсон бол бэлгийн замын халдвар байгаа эсэхийг хамгийн түрүүнд оношлох хэрэгтэй. Бэлгийн харьцаанд ороогүй бол цагаан хорхойн шижнилгээ өгөөд мөн мөөгөнцрийн үрэвсэл байгаа эсэхийг, бөөр болон шээсний замын нянгаар үүсгэгдсэн үрэвсэл байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй байдаг. Үүний тулд мазок, шээсний ШИНЖИЛГЭЭ хийлгээд оношийг тодруулж болно. Гадна бэлэг эрхтнээ өдөр бүр угаахад аюулгүй. Харин хөөс болон ариутгалын уусмалаар өдөр бүр угаах нь тохиромж муутай. Цагаан юмний ихсэлтийг улам нэмэгдүүлэх талтай.

Асуулт: Odoo 6.22 xynaltinxa emchin ochij vzvvlne texeree xelex emchee xelexestoo yu bas nogo laa g ulaaltaa ved xereglej boloxuu emchee awaad xiijagaa odoo xonog xiigeel duusna geksikon laag 5, libapol laa 2iig 5aar ni 10 odor eeljilj xii gesen ymaa odoo bi svvlin 3iigl xiigeed bolloo bvten sainii oroi xiigeed duusna Ehleed negiin 5aar xiine daraa 6daxi xonogoos ni ngoodxiin xiijga ene zvgeer boluu erni bvvr sain emchlvvlmer bn yaaj emchlvvleh ym bol bas boor owdxoor xvvxded ymar neg nolootoo yu bas emchlvvlmer bn xna yaaj echlvvleh vv
Хариулт: Сайн байна уу. Үтрээний лаа хийсэн бол дахин лаа хийх хэрэггүй. 32неделтэй давтан шинжилгээ өгдөг. Энэ үед шинжилгээгээр өөрчлөлт гарвал үтрээний ариун чанарын шижнилгээ хийлгээрэй. Одоо шинжилгээ болон эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй.

Асуулт: Sain bn uu tanai emneleg haana baidag we ? Tsagiin huwiari bdg uu? Shinjilgee uguh une tarip bolon shinjilgee uguhed barimtlAh yum bgaa boluu bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Шинжилгээ өгөхд баримтлах зүйл байхгүй. Харин шинжилгээ өгөхийн урд өдөр нь бэлэг эрхтнээ угаахгүй байх хэрэгтэй.

Асуулт: Dooshoo zagtnaad bolohgui ymaa tged mazok ogohoor zugeer garaad bhiin moogontsoriin em uugaad ch zuger bolohgui ym oor unas bolj bolohu
Хариулт: Хэрэглэж байгаа дотуур хувцас болон дамск зэргийг сольж үзээрэй.

Асуулт: Сайн байна уу? Сарын тэмдэг дуусаад удсан. (Жирэмсэн болсон байх магадлалтай) Доошоо цагаан юм цусан судалтай гарсан тохиолдолд яах хэрэгтэй вэ? Зөвлөгөө өгөөч.
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн эсэхийг эхо-р хянуулж зулбалт өгч байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Эмчилгээ үүнээс хамаарна.

Асуулт: Sain bn uu bi 7honogiin tsewerluulaen umaa torj bolohgui geed hiiswereer 3udaa torsonw uma oedol nimgen geed jiremseltees yaj hamgaalah we bi huanli hotoldog umaa sperial tawiulii gehleer targalah bh gej bodood bna em taria yu bnaa bas hed honogiin daraa belgiin hartsaand orj boloh we helj tyslaach bayrllaaa
Хариулт: Сайн байна уу. Умайн хөндийд ажилбар хийлгэснээс 45 хоногийн дараагаар бэлгийн харьцаанд орж болно. Дааврын бэлдмэлийг тариагаар болон суулгацаар, үтрээний спирал хэлбэрээр, уух хэлбэрээр алийг ч сонгох боломжтой.

Асуулт: Sain baina uu?Emchee bi ungursun 1sard 41nedeltei huuhed maani amigui tursun yum odoo 3sartai jiremsen torch shinjilgee say uguhud cmv lgG 22,0 HSV-1&2 IgG 37,0 HSV1 IgG 12,0 gj garsan виферон gj laa heregledeg gsen uuniig ymar tungaar heregledeg tuhai bas zuvulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Өмнө нь эрсдэлтэй, өгүүлэмжтэй учир та заавал эмчийн хяналтанд байх ёстой. Яаралтай жирэмсний хяналтанд орж хяналтын эмчээсээ шинжилгээний дагуу эмчилгээ бичүүлэн хяналтандор ууна.

Асуулт: маааааш их баярлалаа бид 2 хүүхэдтэй болохыг маш их хүсээд байгаамаа тэгээд яг таны хэлсэн тэр өдрүүдэд бэлгийн харьцаанд орсоон гэхдээ 10 хонож байгаа ч гэсэн миний хөх хөндүүрлээд дотор муухайраад бас ядраад байгаамаа тэгээд л жирэмсэн болцон юм боловуу гэж горьдоод л байж байна хэхэ
Хариулт: Танд амжилт хүсье!
 
Асуулт: Сайн байн уу?би 5 настай охинтой охиноос минь байнга цагаан юм гараад байх юм дотуур хувцасан дээрээ наалдхаараа ногоон болсон байх юм үүнийг яаж эмчилэх вэ?мөн үзүүлэх газар байдаг юм болов уу? та зөвлөгөө өгөөч Өмнөх өгсөн зөвөлгөөг тань биелүүлсэн шүү таньд баярлалаа Ажлын амжилт хүсье хариу заавал элгээгээрэй баярлалаа
Хариулт: Хүүхдээ цагаан хорхойтой эсэхийг ажиглаарай. Мазокын шинжилгээ өгч болно. Зарим тохиолдолд ахуйн замаар бага насны охидод халдвар орж блээг эрхтнийг үрэвсүүлдэг. Цагаан хорхойны үед мөн бэлэг эрхтэн загатнах, улайх, цагаан юм гарах шинж тэмдэг илэрдгийг анхаараарай.

Асуулт: Sain bnu bi turuud jil 2 sar bolj bn. Biynii ym togtvorgui ireed bhaar ni sayhan exod uzuulj zuvluguu avsan. Tegsen jijig hemjeenii undguvchind uilanhaitai bas savand horgui havdar bn gehiin. 1 sm gesen. Uzsen emch bolhoor zugeeree ene tiim surtei zuil bish gej helsen. Bi mash ih sanaa zovj bn. Horgui gedegiig exod haraad shuud medej boldog ymu bas huuhed teej turuuleh bolomjtoi yu. Ene havdariig yr ni yah ystoi ve.
Хариулт: Сайн байна уу. Та хавдрын үүсгүүрт санаа зовж байгаа бол хортой юу хоргүй юу гэдгийг ялгахын тулд С125 гэсэн шинжилгээг хийлгэж болно. Мөн умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж болно. Эхо-р сарын тэмдгийн хэд дэх хоногт харсан байна гэдгээс шалтгаалж физиологийн юу эсвэл эмгэг киста юу гэдгийг ялгаж оношилно. Умайн хоргүй хавдрыг ажиглах хэрэгтэй. 6 сард нэг удаа эмчид үзүүлэн шижнилгээ өгч болно. хэрэв умайн хавдар нь томрох буюу цус алдвал яаралтай арга хэмжээ авдаг.

Асуулт: bayrlalaa emchee. jiremslehgui bh n yer n ymar shaltgaanudas boldog we. bi emchid uzuulj bgagui uuru l tsus bagadaltas boljinu gj bodood bgaay.
Хариулт: Жирэмслэхгүй байх шалтгаан нь маш олон. Өнчин тархи, уртавтар тархи, умай өндгөвч зэрэг эрхтнүүдийн өөрчлөлтүүд, мөн дотоод шүүрлийн гаралтай эмгэгүүд бие махбодийн архаг хууч өвчнүүд архаг цус багадалт, гаж хөгжлүүд гэх мэт маш олон шалтгаантай.

Асуулт: 2 sariin umnu huviin emnelegt vzvvlehed yamarch asuudal alga gej helsen yum tegsen murtluu l er ni l davsag orchmoor bainga uvduud nuruugaa dagaj chileed uvduud bgaa yum buurnii shinjilgee uguhud hariu gaigvi garsan
Хариулт: Үзлэг шижнилгээ хийхгүйгээр шууд зөвлөгөө өгөх боломжгүй юм байна. Юунаас болж байгаа, яагаад өвдөж байгааг тодруулах л хэрэгтэй. Хувийн эмнэлгүүд гэвэл туршлага сайтай болон дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаарай.

Асуулт: Bi odoo 8 sartai jiremsen yumaa. Sayhan davtan shinjilgee ugtul TPLA +, ТИТР -, RPR -- gesen hariu garsan, ehnii shinjilgeegeer bugd surug bsan yumaa, emch maani deer ued uvchin tusaad edgersen gesen, bi barag 10-d jiliin umnu emchilgee hiilgej bsan yumaa, odoo zugeer bolson ayulgui gej hesle yumaa, gehdee say neg pentsilinin G ged taria hiilgechih gehleer ni hiilgesen, odoo hamgiin gol ni yaj TPHA gedegee surug bolgoh ve,? Turuhuus umnu surug bolgoh arga bdag bolovuu?? Bayarlalaa Tsusand ingej gardag gej medsengui say, shinjilgeenii hariugaa emchees sonsood olon honog hyamarlaa, odoo turuh deer emch ni hamaatnii emch nar baigaa bolohoor uneheer sanaa ih zovj bnaa, dahij shinjilgee ugch uzsen yag l deerh shig garsan,
Хариулт: Сайн байна уу. Таны шижнилгээнээс харахад цусанд байгаа Tитр тодорхойлоогүй байна. Зөвхөн тэмбүүгийн сорил эерэг гэж гарсан байна. Хамгийн гол нь цусанд байгаа тэмбүүгийн титрийг тодорхойлох нь оношилгооны ач холбогдолтой. хэрэв титр бага бол өмнө нь өвдөж байгаад эмчлэгдсэн байна гэж үзнэ. Өндөр гарвал шинээр халдвар авсан гэж үздэг. Тэмбүүгийн үүсгэгч нь цусанд эмчилгээ хийж эдгэрсэн ч 3-5 жилийн хугацаанд тухайн хүний бие организмын эсэргүүцэлтэй холбоотойгоор байнга илэрч байдаг. гэхдээ үүгд санаа зовох хэрэггүй. Энэ нь аажимдаа титр буусаар алга болдог. Уг нь тэмбүүгээр өвдсөн тохиолдолд эмчилгээ хийлгэсний дараагаар 3-5 жилийн хугацаанд улирал бүр цусны шинжилгээгээр титрийг хянаж буурч, нэмэгдэж, хэвэндээ байгаа эсэхийг хянаж эмчилгээг зохицуулж байдаг.

Асуулт: Ug ni tooluulah gesen bolovch toologdohgui bn gej helsen yumaa, Tegeer titr ni OO bolson gej uzehu
Хариулт: Сайн байна уу. Титрийг тоолоогүй учир тэгж үзэж болохгүй. Тоолдог газрууд байгаа.

Асуулт: hi emchee mozak shinjilgee ugsun sals++ florkokk++ muug+ garjee yu gsn ug be bas yahuu
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн гаралтай үтрээний үрэвсэл байна гэж үзнэ. Мөөгөнцрийн эсрэг эмийг уухаар нэг удаа /Флуконазол/ 150мл уугаад, үтрээний лаа /Клотриденк, Пимафуцин/ орой бүр 1ш-р 10 удаа хийх.

Асуулт: Gyno-V laa hj boloh uu nuhur ter muuguntsuriin esreg emiig bas uuh uu hariu pls
Хариулт: Болно.

Асуулт: Snu? Yu asuux gsn yum xexe Oxidiin spral zoxix zoxixgui hun gj bxuu?
Хариулт: Сайн байна уу. Хэрэв үтрээний эмгэг өөрчлөлттэйүед тавьбал спирал таарахгүй байж болно.

Асуулт: Shinjilgee ugch tavix heregtei gsn ug uu? Bulchinruu taridag ni ch gsn uu?
Хариулт: Бугалганы арьсан дор тавьна. Охидын спирал нь үтрээнд тавьдаг спиралиуд байдаг. Тариа болон суулгац нь дааврын гаралтай хамгаалах бэлдмэл юм.

Асуулт: bi 33n nastai,12jiliin umnu ohinoo uuruuruu turvvlsen oedol tavih shaardlaga bhgvi ghed n ter vedee ashgvi l gj bodoj blaa.tgsen odoo haniaj naitaihad shees dusaad,bs hyarzan n uragdaltai n ulam medregdeed sanaa zovood bhiin.odoo 1turuud ter dariud n oyuldag gsen vnen boluu...ta nadad hariu uguuch henees ch asuuj chadahgvi yum,,,tuslaach
Хариулт: Сайн байна уу. Үтрээний ургадалтай буюу умайн хүзүүний урагдалтай үед дараагийн төрөлтийг хүлээхгүйгээр оёулах боломжтой. Гэхдээ өөрт маш их зовиур шаналгаатай биш бол дахин жирэмслээд төрөх үедээ оёулсан ч болно.

Асуулт: Sn bnu Auult ogoj gsn yum. Bienii yum irsn ved mash ih owddg yumaa. Booljij bie chichreed hviten hols garaad yaj ch chadku 1ees 2 tsag boldg ygd tgdg yum bolo? Bas ene vedee laa hiideg. Laa jiih ni her zow arga we?
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь умайн салстын үрэвсэл /эндометриоз/, бэлэг эрхтний гаж хөгжил, буруу байрлал, мөн бэлгийн болон бэлгийн бус замаар халдварлах үрэвсэлт өвчнүүд гэх мэт шалтгаанаар өвдөлтэй ирэх зовиур илэрдэг. Таны зовиураас харахад үрэвсэл илүү их хурц хэлбэрээр явагдаж байгаа болов уу гэж бодож байна. Та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, оношлуулан эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: Bayrla Laa hiih ni muu yu Sariin temdwg owdolttei ireh ni tsaashdaa huuhed torvvlehed ch yumuu nolooldog bolu
Хариулт: Нөлөөлөх боломжтой.

Асуулт: Сайн байна уу за баярллаа спиралийг заавал сарийн тэмдэг ирсэний дараа тавиулах ёстой юм уу
Хариулт: Сайн байна уу. Тийм ээ. Сарын тэмдэгийн 5 дахь хоногоос тавьбал илүү тохиромжтой. Учир нь жирэмсэн болсноо мэдэлгүйгээр спирал тавьбал цус алдах, зулбах аюул тулгардаг.

Асуулт: Sain bnuu .. Odo huu maan 7 sar hurj bgama zaawal sperial gehguigeer em uuh j ymu oor yugaar jiremslehees hamgaaluul sain bdag ym boloo ?? Em gewl ymar em sn bol oor hamgaalah ymar arga bgaa bol ta hariulaarai bayrlalaa  Targaluulahgui bied sorog noloogui gdl ..
Хариулт: Сайн байна уу. 7 сартай үед ямар ч аргыг хэрэглэх боломжтой. Хамгаалах аргууд нь бүгд хамгаалах чадвар адил боловч өөр өөрийн онцлог сөрөг болон эерэг талуудтай. Хэрэв эмийг сонгож байгаа бол танд Ярина, Diana 35, хэрэглэхэд тохиромжтой болов уу гэж бодож байна. Эдгээр нь таргалуулахгүй үйлчилгэээтэй, төрсний дараа цус багадалттай үед илүү тохирожмтой.

Асуулт: 1sarin umnu umain huzun sharhtai bn gd tuluulsimaa 23t 2 huhedr baga maani ih tom garad sharhtai blsn bh gj bdoj bga tged emchilgee hiilged odoo edged goy blan bn gsen odoo hamgaalah heregsel yu tabiulbal zuger be tsagirag mungunjuulsen spral. Awad tawiulj bolohuu?
Хариулт: Сайн байна уу. Бүрэн эдгэрсэн бол ямар ч хамгаалалт хэрэглэх боломжтой. харин танд хамгаалах хэрэгслүүдийн эсрэг заалт байхгүй бол таны өөрийн сонголтоор хэрэглэх боломжтой.

Асуулт: hi sariin temdeg irsnees hoish 6dah bas 7doh udrvvded dotno haritsaand orson.sarin temdeg 4honog ired duussan.enenii daraa 2honogin dara haritsand orson gsn vg.jiremsleh magadlal her undur eswel baga we.hiisniihe dara bolgon utreenii burguigaar buleen us hj bgad ugasan.Erni u/burguigar dorni hereglej ugaawal jiremsleltes hamgaldagu. dur bvr utreenii burguigar ugawal ariun tsewer talaasa zvgerch, yanz bvriin surug vr dagawar bdag bolwuu.Erni jiremsnii testeer hed honogin dara uzwel battai bdag we, sain medregchtei test margsh ni ch gardag gej ym enend bas hariulj tus bolooroi. jiremsleh bolomjvu udrvvdiig yag yah tootsodg we, yanz bvreer heleh yum
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэх өдрүүдийг тодорхойлохын тулд сарын тэмдгийн хэвийн мөчлөгийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээлбэл 30 хоногийн мөчлөгтэй бол эхний 10 хоног болон сүүлийн 10 хоногт жирэмслэх боломжгүй ба дунд үед хамгийн эгзэгтэй үе гэж үздэг. Бэлгийн харьцааны дараа бургуйдах арга нь 100% жирэмснээс хамгаалж чадахгүй. Байнга өдөр бүр үтрээг угаах нь тохирожмгүй. Учир нь үтрээнд байх гадны нян, бактерийг устгаж байдаг хэвийн бичил флоруудыг устгадаг учир гадны халдвар ороход эрсдэл өндөртэй болгоно.

Асуулт: snu emche bas belgiin haritsaand orsnii daraa ih hemjegeer tsagaan yum garah yumaa ene yunaas boldiin bol neg honogiin daraa ch gsn garad l bhin
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэхгүй байгаа шалтгааныг тодруулахын тулд эхлээд тоймлосон шинжилгээнүүдийг өгдөг. Үүнд: мазок, эхо, цусны шинжилгээ, эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг г.м. Үүндээр тулгуурлан цаашид дааврын нарийвчилсан шинжилгээ өгөх үү эсвэл эмгэг үүсгэгчийг илрүүлсэн шижнилгээ өгөх үү эсвэл багажийн шинжилгээ хийлгэх үү гэдгийг тодруулна.

Асуулт: сайн байна у 2015 оны 12 сарын дундуур суулгац суулгуулсан юм аа, 15 хоноод 1 сар гаран биений юм ирээд байдаг болчлоо. Суулгац таарахгүй байна гэсэн үг үү
Хариулт: Сайн байна уу. Суулгац хийлгэсний дараа эхний 3 сард доошоо цусархаг ялгадас бага багаар үргэлжлэн гарах зовиур илэрдэг боловч яваандаа биений юм хоригох ёстой. Гэтэл таны олон сараар доошоо цус гарч байгаа бол дааврын гаж нөлөө илэрч байна гэж үзээд суулгацыг авхуулан өөр аргыг хэрэглэж болно.
 
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.