Д Аминдэмийн дутагдал ба Рахит өвчний талаар

Рахит гэж юу вэ?

Бага насны хүүхдийн хоол хүнсэнд Д аминдэм кальци хангалтгүй байснаас бие махбодын Д аминдэм кальци фосфорын солилцоо хямарч, хүүхдийн ясны эрдэсжилт багасаж, яс зөөлрөн, их биеийн араг ясны хэлбэр өөрчлөгдөж, хүүхдийн өсөлт бойжилт саатан биеийн эсэргүүцэл сулрах эмгэгийг Рахит гэнэ.

Судалгаагаар Монгол хүүхдэд тохиолддог рахит нь цэвэр Д аминдэмийн дутагдлын рахит бөгөөд үүсэх шалтгаан нөхцөлд тодорхой нөхцөлүүд нөлөөлдөг. Үүнд: 

- Жирэмсэн үеийн Д аминдэмийн дутагдал.

- Нарны гэрэл дутагдал.

- Хүүхдийн хоол хүнсээр авч буй Д аминдэм , кальци ,уураг илчлэгийн хэмжээ нь хүүхдийн биемахбодийн хэрэгцээ ,шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байх нь рахит үүсэх гол шалтгаан болох.

- Д аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар уугаагүй ,эхийн сүүгээр дагнан хооллож байгаа хүүхэд рахитад илүү өртөх.

 

Д аминдэм

Д аминдэм нь хүүхдийн кальци, фосфорын солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй. Д аминдэм хүний арьсанд өөрийн урьтал бодисоос нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үүсдэг. Төрсний дараа хүүхдийг Д аминдэмээр хангах гол эрхтэн нь арьс юм. Зуны улиралд хүүхдийн толгой гарын арьсыг долоо хоногт 2 цаг ил гаргаад байхад хүүхэд хоногт 400мг Д аминдэм уусантай тэнцдэг байна.

Хүүхдийн биеийн Д аминдэмийн хоёр дахь эх булаг нь эхийн сүү ,хоол хүнс юм.

Д аминдэм нь Эхийн 1 литр сүүнд   40мг

                       Үнээний 1 литр сүүнд 20мг

                       Тахианы өндөгний шард 250мг

 Бусад хүнсэнд маш багаар агуулагддаг.

 

Нарны гэрэл дутагдах нь рахитаар өвчлөх гол шалтгаан болно

Судалгаагаар хүүхдийн хамгийн эрчимтэй өсөлтийн үе болох нярай, нялх , бага насанд хүүхдийг өдөр бүр тохиромжтой  цаг хугацаанд нар агаарт тогтмол гаргахгүй буюу гэр оронд нь нарны гэрэл байнга тусдаггүй , цэвэр агаар орох боломж муутай  айлын хүүхэд рахитаар өвчилж байна. Рахитын өвчлөл жил бүр 11-12 сараас ихэсч 1-4 сард хамгийн их хэмжээндээ хүрч 7-10 саруудад хамгийн цөөн тохиолдож байна.

Эцэг эхчүүд рахитын өвчлөл аль сард илүү байдгийн мэдсэнээр тухайн сард түүнээс сэргийлэх ажлаа илүү эрчимжүүлэхэд тустай юм.

 

Рахит өвчний үед илрэх шинж тэмдэг

Нярай нялх хүүхэдтэй хүмүүс рахитын шинж тэмдгийг ажиглаж байх нь өвчнийг эрт илрүүлэн төгс эмчлэх нь нэн чухал.

Илрэх анхны шинж тэмдэг:

- Хүүхэд цочромтгой , уйламхай, нойрондоо муу болох.

- Хөхөх, хооллох үедээ хүүхэд хөлрөн заримдаа бүр хөлсний дусал бурзайж харагдана.

- Толгой дагз орчмоор  илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж , толгойгоо шөргөөсөөр үс нь халцарч 2 нүүртэй мэт болдог.

- Хөлс зунгааралдсан цуу шиг эхүүн үнэртэй мөн шээс нь хурц үнэртэй болдог.

АНХААР: Эдгээр шинж тэмдгүүдийг илэрмэгц ажиглаж хугацаа алдалгүй эмчид хандаарай.

Энэ л үед эмчлэхгүй бол 2-3 долоо хоногийн дараа яс зөөлөрч эхэлдэг.

Рахитын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой цээжний хэлбэр өөрчлөгдөн хүүхэд хожим үеийнхээсээ дөрвөлжин данхар толгойт ,далиу толгойт майжгий дугуй хөлтэй болдог.

Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах, суух, мөлхөх, хөлд орох хугацаа оройтож шүдлэхгүй буюу шүд нь буруу ургана.

Рахиттай хүүхэд цус багадалттай , хоолны шингэц муутай байдаг.

 

Рахит өвчний эмчилгээ

Рахит өвчний хөнгөн дунд хэлбэрийн үед гэрээр эмчилгээ хийдэг учраас эмчилгээний үр дүн ямар байх нь эцэг эхээс хамаардаг.

Юуны өмнө хүүхдийг насанд нь тохирсон хоолоор нь зөв хооллох , цэвэр агаарт агаарт тогтмол гаргах, ус, агаар, нараар чийрэгжүүлэх , хүүхдийг зөв асарч сувилах нь маш чухал юм.Эмчилгээний хувьд эмчийн зөвлөмжийг алдалгүй мөрдөж Д аминдэмийг эмчийн заасан тунгаар заасан хугацаанд уулгах хэрэгтэй.

Д аминдэм дэм нь усанд найруулсан, тосонд найруулсан байхаас гадна үрлэн шахмал хэлбэрээр байдаг.

Хүүхдийн Д аминдэмийн хоногийн хэрэгцээ 400МЕ байдаг.

ДЭМБ-ын зөвлөснөөр 3 нас хүртэл Д аминдэмийг дээрх тунгаар урьдчилан сэргийлэх зорилгоор уулгана .

Бага жинтэй төрсөн нярайд төрсөн цагаас нь

 Гүйцэд жинтэй төрсөн нярайд 14  хоногтойгоос эхлэн Д аминдэмийг урьдчилан сэргийлэх тунгаар уулгаж эхэлнэ.

Рахитын хөнгөн дунд явцтай өвчлөлийн үед чухам ямар тунгаар  хэд хоног өгөхийг өрхийн болон хүүхдийн эмч шийдэж өгөх болно.

Д аминдэмийг эмчийн зөвлөгөөгүй дур мэдэн хэрэглэж болохгүй.

Д аминдэмийн тун ихсэх , удаан хэрэглэхэд хордлого үүсдэг.

Д аминдэмийн хордлогын шинжүүд:

- Хоолондоо муудах

- Эхлээд хааяа сүүлдээ хоол бүрийн дараа бөөлжих

- Жин буурч өсөлт зогсох

- Өтгөн хатах

- Шээхдээ уйлж шээс булингартай болох

- Арьс цайвар шарангуй хүүхэд тайван бус хэт цочимхой болох

- Хөлрөлт ихсэх

Эдгээр шинж илэрвэл Д аминдэм өгөхөө зогсоох хэрэгтэй.

                    

Рахит өвчнөөс  урьдчилан сэргийлэх

Рахитаас урьдчилан сэргийлэхдээ :

Жирэмсэн үедээ ургийн үед

- Төрсний дараа үед гэсэн 2 шаттайгаар арга хэмжээ авна.

Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх тул жирэмсэн эмэгтэй өөрөө эрүүл байж, хэвлий дэх үрийнхээ хэрэгцээт бүхнийг хангахын тулд төрөл бүрийн шимт бодисоор баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй.

Жирэмсэн эмэгтэй сэтгэл амар тайван ажил амралтаа зөв зохицуулах нь архи тамхи гэх мэт хорт зуршлаас зайлсхийх , цэвэрт агаарт тогтмол гарах нь нэн чухал юм.

Ургийн үед рахитаас сэргийлэх тусгай аргад жирэмсэн эмэгтэйд бэлэн Д аминдэм 500-1000мг уулгах эсвэл хэт ягаан туяагаар шарах зэрэг болно.

Төрсний дараа хүүхдийг зөв асран сувилж , хооллож чийрэгжүүлэх нь рахитаас сэргийлэх энгийн бөгөөд чухал аргууд юм шүү. Үүнээс гадна Цэвэр агаар, хоол 2 нэн чухал.

Гурилан хоол голлож өгвөл кальци шимэгдэхгүйгээс рахитаар өвчлөх нь амархан болдгийг анхаараарай.

 

РАХИТААС УРЬДЧЛАН СЭРГИЙЛЭХ , ЭМЧЛЭХ ЭМ нь Д аминдэмийн бэлдмэл юм.