Асуулт: Sain bna uu? Manai xuuxdiig exogoor tarxinii daraltgui bna gesiin. Untaxdaa 2 xonogiin umnuus shilee shurguuguud tolgoigoo 2 tiish ni xudulguud bxiin.. Xevtej bxdaa. Uvhigdur vaktsin xiilgesen, ternees bolno gej bx uu? Tolgoi ni neex xalaagui bna. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Вакцины урвал өөрөөр илэрдэг. Гэхдээ тархины хөнгөн хэлбэрийн даралттай бол өвдөлт өгч болно. Ихэнхдээ рахиттай хүүхдүүд ийм шинж үзүүлдэг. Вит Д урьдчилан сэргийлхэ тунгаар зуны улиралд ч ууж болно.
Асуулт: sain bnuu emchee mnai xvv oi zurgaan sartai ymaa turuu doloo xonogt xoyr xonog xaluurad emchid uzuulhed xvvxen xooloi deern ideetei ym gartsan emch aman gemttsen bn gsen guraw xonog em uugad zvgeer ym shig bolhoor n emchid uzuuleegui ymaa tgsen bier n ym tuurad bh ym gehdee xaluurj owdoj barisan zowiur bhgui toglood l ineeged guiged bn zugeer bolwuu
Хариулт: Сайн байна уу. Халуурсан, хүүхэд зовиурласан, хоолонд дургүй шинж илрэхгүй хэвийн байвал харшлын тууралт байх магадлалтай. Харшил хоол хүнс хувцас хунар, орчны агаарын тоос, агаар, хэрэглэж байгаа саван, ариун цэврийн хэрэгсэл юунаас ч байж болно. Чихэрлэг зүйл идүүлсэн бол хоол хүнсний чихэрлэгийг багасгах хэрэгтэй. Тууралт ихсээд эсвэл арилахгүй удвал эмчид үзүүлж харшил эсэхийг тодруулан тохирох эмийг хэрэглээрэй.
Асуулт: Sain bnu emchee.anh huuhed hoolond oruulhad dawstai ugduguu ugui yu.huuhed maani baahgui 3honochiloo yah we zugeeruu.bonisan ugsun
Хариулт: Сайн байна уу. Хоолонд оруулахад хоолны давс яг л таарсан байх ёстой. Харин чихэрлэгийг бага зэрэг амт оруулах төдий хийнэ. Хүүхэд баахгүй удсан бол шингэн бага уусан, идэх хэмжээнээс бага хоол идсэн зэрэг шалтгаанууд байж болно. Урд нь баас хатдаг байсан уу? Шингэн зүйлийг ахиухан өгөөд хоолыг идэх хэмжээгээр нь өгнө. Нэмэлт хоолонд орсон бол хоол бантанд Оливын тос нэг халбагыг нэмж өгч болно. Хэвлийд зөөлөн иллэг хийгээрэй.
Асуулт: sain bn u bi tanias umnuh dugaart yum asuuj bsn tanii zuvulsunii daguu huugee shinjilgeend hamruulchlaa odoo boltol shar arilahgui l bn
Хариулт: Сайн байна уу. Цусны шинжилгээгээр харахад цусан дахь Билирубин өсөлт нь гайгүй байна. Хөхний сүүгээ хангалттай сайн идүүлэх хэрэгтэй. Гэхдээ цаггүй хөхүүлж болохгүй. Гэдэс дүүрнэ. Шар одоо болтол арилахгүй байгаа бол нярайн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
Асуулт: Сайн бна уу. Ой нэг сартай хүүхдэд өсөлт дэмжих витамин өгч болох уу болдог бол ямар витамин өгөх вэ хэтэрхий намхан бнаа 68 см
Хариулт: Сайн байна уу. өсөлтийг дэмжих вит өгч болно. Дотор нь цайр, А вит, их агуулсан байвал сайн. Биолизин, Пиковит Д зэрэг вит-ууд сиропоор хүүхдүүдэд хамгийн тохирожмтой байдаг. Бас солуфлекс сиропоор уулгаж болно.
Асуулт: Сайн байна уу. Хүүхдийн нүд байн байн улайгаад байхын /ухархайгаасаа/ нус нь гоожоогүй, ханиалгаагүй байгаа бөгөөд хүйтэн бороотой үеэр гэрт их халууцаж байсан болохоор тэгсэн юм болов уу? энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн нүд улайлт нүднээс нуух гарах, хавдаж улайх, зовиуртай байх шинжүүдтэй давхцаж байна уу? Эсвэл зөвхөн улайлт байна уу /зовиургүй/? Хэрэв нуух гарч байгаа бол нуухнаас шинжилгээ өгөх хэрэгтэй. Өөр зовиургүй бол судасны хана бэхжүүлэх аскорутин уугаад ажиглах хрээгтэй. Хэрэв нүд улайсан хэсэг их талбайг хамарсан бол нүдний эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Асуулт: Sain bnuu emchee oi 7sartai Huhed hums ni dundura sudal tatad bhin yunas boldiin boloo
Хариулт: Сайн байна уу. Ихэвчлэн Вит эрдсийн дутлаас, цус багадалтаас, хоолны шингэц муудсанаас зэрэг шалтгаануудаар хумс судалтаж болно. Үзүүлж байж шалтгааныг тодруулж эмчилгээ авах хэрэгтэй.
Асуулт: Сайн бна уу охин маань 6 сар гарантай толгойн оройн хэсгээрээ хуурайшаад толгойгоо маажаад хагтаад болдоггүй ээ яах вэ эмчээ баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Хагтсан хэсгийг зөөлрүүлэх вазелин түрхэж сулруулаад зөөлхөн ховхолж авна. Хамаагүй хүчээр ховхолж болохгүй. Деатизтай тууралт их гардаг уу? Гэдэс ходоодыш цэвэрлэх зорилгоор Карболин гэдэг эмийг өдөрт 1ш-р 3 өдөр уулгаарай. Чихэрлэг харшил өгөх зүйл идүүлж болохгүй.
Асуулт: Sain bnu Manai huuhed 5 sartai holiinhoo erhii huruug odorjin shonojin hoorond ni ureed bhiin ene zvgeer reflecs uuХариулт:
Хариулт: Сайн байна уу. Хөлийн эрхий хурууны эргэн тойронд тууралт гарсан улайсан зүйл байна уу ажиглаарай. Ямар нэгэн загатнаа үүсгэсэн асуудал байж магадгүй. Эрхий хурууг хооронд нь үрэх рефлекс байдаггүй. Явцдаа үүссэн зуршил байж магадгүй. арьсны зулгарал шарх үүсэхээс сэргийлж нимгэн оймс өмсүүлэх хэрэгтэй.
Асуулт: Sain bnuu emchee manai ohin odoo 5sar hureh gej bgaa nudnii haraa ni hediid dogtoh be 2nud ni oirhon /dolirch yum shig/ haragdaad bh yumoo uzuulsen ni deer uu
Харуилт: Сайн байна уу. Хүүхдийн хараа нэг сартайгаас тогтдог. 2 сартайд тод өнгийн зүйлийг ялгаж харна. 5 сартайд тогтоож харна. Хэрэв солир хааяа ажиглагдвал харж байсан нь дээр. Байнгын солир юм шиг харагдвал эрт нүдний эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн нь дээр.
Асуулт: Sainu emchee ajil n tawlaguu. Ta mundag emch shu ajliin amjilt husie. Yalguun bnaa emche.
Хариулт: Сайн байна уу. Баярлалаа.
Асуулт: Sain bna uu? 4 sartai ohin maani untan bhda nudee ulam changa anih ym, ydraad bna gesen ug uu? Bas garaaraa tevrengee hol deer n zogsooj boloh uu? Bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Илт мэдэгдэх зовиургүй бол гайгүй байх. Өвдөлт их байвал хүүхэд нүдээ чанга анихаас илүү уйлж илэрхийлдэг. Хүүхдийг бага сартай байх тусам хөл дээр удаан зогсоож болохгүй. 9-10 сартайд бага багаар зогсоож болно.
Асуулт: Sain bna u emche broklig yamar 1 nogotoi holij nuhash hiij boloh u dangaar ni idehgui yumoo bas tolgoigo ih maajaad bhin yaval der ve 8 sartai
Хариулт: Сайн байна уу. Броклиг дангаар нь биш бантанд ч юмуу эсвэл ногооны шөлөнд нухаж нунтаглаад идүүлж болно. Өрөөөр бүхлээр юмуу дангаар нь идүүлвэл хүүхэд идэх боломжгүй байх. Толгойгоо маажиж байгаа бол рахиттай, тархины даралттай хүүхдүүд ингэдэг. Д урьдчиланс эргийлэх тунгаар уулгаж агаарт сайн гаргах хэрэгтэй.
Асуулт: Sain bnauu emchee manai ohin 2oitoi suuliin ued 2-r 3-r honog baahgui bdag bolchloo ene zugeeruu?
Хариулт: Сайн байна уу. Урд нь өтгөн хатдаггүй байсан бол эрхтэн тогтолцооны асуудлаас биш хооллолттой холбоотой байх. 1-т шингэн зүйл сайн уулгана. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, чавганы шүүс, тараг, алимны нухаш зэргийг нэмэлтээр идүүлж болно: Ойрын үед халуураагүй биз дээ?
Асуулт: Sn bnu emchee dandaa sxn zowlogoo ogdogt bayrlala manai xuuxed udku 3sar xurne xodoo ybax gj bgamaa ymar ymar emnuud beldej awch yvbal zgr we zowlogo ogoch bs bngiin gedes n duurengetei bdg yu xereglewel zgr we
Хариулт: Сайн байна уу. гэдэс байнга дүүрэнгэтдэг бол 1-т цаггүй хөхүүлснээс, 2-т тархины даралттай байх, 3-т хоолны шингэц муу байх зэрэг олон шалтгаантай. Хооллохын өмнө цөөн мин-р доош харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Хүүхдэд ойр зуурын ханиадны эм миксафлу, хоросол, боннисан, зэрэг эмүүдийг авч явж болно. Бас өвчин намдаах халуун бууруулах зорилгоор парацетамол уухаар авч явж болно. Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар үргэлжлүүлэн ууна.
Асуулт: Sain bnuu,, Sar garantai huuhdiin hooloi deer n tser hurjignej dugaraad bh um, hamart il haragdah nus baihgui, yamar arga hemjee avah ve, bas nuurruugee ih dulj yaargalah um
Хариулт: Сайн байна уу. Нүүр лүүгээ дүлж яраглах нь тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины даралтаас шалтгаална. Гол эмчилгээ нь агаарт сайн гаргаж, унтуулах, чийрэгжүүлэх асуудал юм. Цэрний хувьд бага зэрэг шингэлж өгөх хэрэгтэй. Сар гарантйа хүүхдэд муцера сиропоор 1,5мл-р 6 цагаар уулгана. Орой 18 цагаас хойш өгөхгүй.
Асуулт: sn bnu hvv maani odo 9 sar hurch bn baas ni nogoon bolood barag 2 sar bolj bn manaih chiignees bolloo gd oor bair ruu nvvsen ene bairand chiig geh yum bhgvi tsonh bainga ongorhoi agaartai bga iddeg yum n bantan, kash, broklinii nuhash. yunaas bolsiin boloo?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархины даралттай, хоолны шингэц алдагдатай байхад баас ногоон гарч болно. Агаарт сайн гаргах хэрэгтэй. хүүхдийн гэдэсний микрофлорыг тэнцвэржүүлэх зорилгоор бифидум бактер нэг шилтэйгээс өдөрт 2-3 удаа 5 хоног уулгаарай. Шингэн алдалтаас сэргийлж будааны шүүс, хоросол өгч болно.
Асуулт: Сайн байна уу эмчээ? Зуны улиралд өрхөөс өгч байгаа Д витаминаа ууж байх нь зөв үү?
Хариулт: Сайн байна уу. Сард нэг ш-р ууна. Хэрэв хүүхэд рахитын шинж их тод илэрч байвал эмчилгээний тунгаар 7ш-г схемээр ууна.
ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.