ХҮҮХДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2016.06.09

Асуулт: hi huuhdiin buljing changlaj sain suwulal ymar suwulal bdag we
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн төв сувилал суурь өвчтэй, хөдөлгөөний хоцрогдролтой, булчингийн сулралтай хүүхдүүдэд тохирсон хөдөлгөөн засал иллэг массаж, хийгддэг. Дүүргүүдэд Клиник сувилалууд байдаг. Энэ нь улирлын чанартай ба намар, өвөл, хавар ажилладаг. Эх нялхсын нөхөн сэргээх эмчилгээний тасагт өдрөөр ийм төрлийн эмчилгээнүүд хийгддэг.

Асуулт:  сайн бна уу эмчээ манай охин 10сартай чихээ үргэлж маажих юм зөвлөгөө өгөөч баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд зовиур байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Хөхөө хөхөх, юм залгих үедээ хөндүүрлэж уурлаж байна уу. Чихнээс ямар нэгэн хэвийн биш зүйл гарч байна уу гэдгийг сайн ажиглана. Сул өвдөлттэй, чихний үрэвсэл явахаар хүүхэд чихээ маажиж зовиурладаг. Мөн рахиттай хүүхдүүд шилээ шөргөөж, чихээ зулгаадаг. Вит Д тогтмол уулгана. Агаарт сайн гаргана. Зовиур нэмэгдвэл чих хамар хоолойн эмчид үзүүлэх нь зүйтэй.

Асуулт: snu emche.anh uda asuj bn.ma ohin oi 10 honogtoi.4 l shudtei.yaj hurdn shudig n urgulh ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн ясжилт удаарч рахиттай, Д кальцийн дуталтай байхаар ихэвчлэн хүүхдийн шүд оройтож цухуйдаг. Буйлны өнгийгн сайн ажиглах хэрэгтэй. Цайвартсан, шүдний ором гарсан бол тусгай массаж хийдэг хэрэгслээр буйланд зөөлөн иллэг хийж өгч болно. Мөн Вит Д эмчилгээний буюу, урьдчилан сэргийлэх тунгаар хүүхдийн рахитын байдлыг үнэлж байж уулгана. Кальцийн бэлдмэл уулгах хэрэгтэй. Хүүхдэд ихэвчлэн кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2удаа 10-14 хоног уулгаж болно. Хоол хүнсэндээ кальци агуулсан өндөгний цагаан, тараг сүү ээдэм зэрэг цагаан идээний төрлийн хүнс нэмж идүүлэх хэрэгтэй.

Асуулт: сайн байна уу . Миний охиний чихнээс нь ногоон идээ шиг юм гараад байхы гэхдээ ямарч зовиургүй .цэвэрлээл 2 3 хоноод ахиад байгаад байхы .
Хариулт: Сайн байна уу. Чихнээс хулхи буюу хатсан цагаан өнгийн зүйл гарч болно. Харин нойтон, бас ногоон өнгөтэй байж болохгүй. Хуурайшуулж цэвэрлэх нь зөв. Хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлээд хөвөнг сольж хуурай болтол нь сольж цэвэрлэнэ. Ногоон хулхи үргэлжлэн гарсаар байвал чих хамар хоолойн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн дусаалга хэрэглэж хэрэггүй.

Асуулт: haluudahaas ooroor huuhdiin hamraas tsus garna gj bhuu? 2 toi huuhed ogloo boshoor l hamraas n tsus garaad bhi aygui ih... uul n aihtar bugchim bish manaih yg n normalnii bdii
Хариулт: Сайн байна уу. Хамраас цус гарах нь саяхнаас эхэлсэн үү? Ер нь байнга гардаг уу? Хэрэв байнга хамраас цус гарч байгаа бол шалтгааныг заавал тодруулах хэрэгтэй. Хамрын салстын гэмтэл, судасны хананы хэврэгшил, зарим тохиолдолд цусны эмгэгүүдийн үед, ханиад томуугаар өвдсөн үед гэх мэтчилэн олон шалтгаантай байдаг. иймээс байнга хамраас цус гардаг бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ заавал өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариуг харж байгаад цаашид яахыг шийднэ. Хэрэв саяхнаас эхэлсэн, хааяадаа хамраас цус гардаг бол аскорутин гэдэг эм 1/2-р 8 цагаар 14 хоног уулгаж болно.

Асуулт: sain bnu?? manai huuhd odoo 1oi 3sartai jin ni 14.800 bgn udurt bantan iddeg neg idehde 250gr aygaar 3 idchihdeg ugjaar suu uudag neg udaada 200gr uuna udrt 5 6 uudag oroi guriltai shul idne bs 2-3yga idne. tged hoolniho hoorond tarag yogurt boow bichene yewen iddg arai ih bnuu yaaj hoolloh weee hodood ni sunatsan yum boluuu???
Хариулт: Сайн байна уу. 1 нас 3 сартай хүүхдийн хувьд хэмжээ нь арай таарахгүй байна. Хүүхдэд 3 цагийн зайтай хоол идэхээр тооцоолно. Нэг удаадаа 250-300мл-г идэж болно. Хажуугаар нь шингэн өгнө. Зууш хэлбэрээр өгдөг зүйлүүд болж байна. Хоолны нэр төрлийг өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл 11 цаг 16 цагийн үед тараг, зутан уулгах тохирожмтой. Хүүхдэд 21 цагт каш буюу сүү уулгаад 12 цагт шингэн зүйл өгнө. Шөнийн цагуудад ходоодыг амраах хэрэгтэй. Нэг дор 250мл-р 3 аягыг өгч болохгүй. Ходоо сунана. Хоолны шингэцэнд муугаар нөлөөлнө. Хоолыг гэнэт багасгаж болохгүй. Аажи ажжмаар хэмжээнд нь хүргэж өгөх хэрэгтэй.

Асуулт:  sain baina uu 3 sartai huuhed maani usarhag bijirmegtei udurt 5-6 baagaad 20 honoloo emchid uzuulj linex, stopdiar,probiovisoon ugsun bolovch zuger bolohgui bna
Хариулт: Сайн байна уу. Хоросол сайн уулгах хэрэгтэй. 3 сартай хүүхдэд хөхний сүүгээр хооллодог бол ээж давхар иддэг хоол цайндаа анхаарах хэрэгтэй. Хүүхдийн гэдсийг хямраахаар хоолноос ээж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Баас нь усархаг банйа уу? Хүүхэд хоолондоо сайн байвал хооллох хэмжээгээр хооллоно. Хоросолыг зөв найруулж 1,5 мл-р 5 мин зайтай уулгана. Бифидум бактер нэг шилтэйгээс бүтнээр нь 6 цагийн зайтай 2-3 хоног уулгана. Гол нь шингэн алдалтаас сэргийлэх хэрэгтэй.

Асуулт: Sainuu emchee huu maani 8sartai yumaa huluruud shees ni unert bgaad bgaamaa huudee german 1000tai ptortoi D uguj bolhuu zun er ni D yaj uguh we
Хариулт: Сайн байна уу. Зуны улирал байгаа ч гэсэн хүүхдэд рахитын шинж илэрч байгаа тул Д уулгана. Урд нь ямар Д хэрэглэж байсан бэ? 1000-тай Д-г өдөрт нэг удаа 30 хоногийн турш өгнө.Шинж тэмдэг арилвал дараагийн сараас тунг арай багасгаж өгнө. 11 цагийн наранд биений арьсыг сулавтар ягаан өнгөтэй болтол шарж болно. Малгай өмсгөж наршихаас сэргийлнэ.

Асуулт:  Sn bn uu minii ohin oi 4 sartai amand ni ideet uruwsul garchihjee yaawal der bol emchee Сайн байна уу. Цагаан толбот тууралт байна уу? Идээ байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Юуны түрүүнд давсны сулхан уусмал эсвэл содын уусмалаар ам залгиурыг гарсан тууралтыг арчиж цэвэрлэж өгнө. Өвдөлттэй зовиуртай байгаа бол өвчин намдаах эм хэрэглэж болно. Шингэн сайн уулгах хэрэгтэй. Хэрэв вцагаан толбот тууралт байгаа бол нистатин 1/4-р 8 цагаар 3 хоног уулгана. Хэрэв идээ мөн бол антибиотик уулгах шаардлагатай. Флемоклав 250мг-тайг өдөрт 2 удаа өгнө.
Хариулт: Сайн байна уу. Цагаан толбот тууралт байна уу? Идээ байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Юуны түрүүнд давсны сулхан уусмал эсвэл содын уусмалаар ам залгиурыг гарсан тууралтыг арчиж цэвэрлэж өгнө. Өвдөлттэй зовиуртай байгаа бол өвчин намдаах эм хэрэглэж болно. Шингэн сайн уулгах хэрэгтэй. Хэрэв вцагаан толбот тууралт байгаа бол нистатин 1/4-р 8 цагаар 3 хоног уулгана. Хэрэв идээ мөн бол антибиотик уулгах шаардлагатай. Флемоклав 250мг-тайг өдөрт 2 удаа өгнө.

Асуулт:  Sn bnuu Tsolmon emchee. Tand ajliin amjilt husei. Huu maani oi 6sartai agaa eedee gj l heldeg uein maamaanuud ni aawaa eejee baaya sheeye agaa anai nadaa baba ene ter gd ih l ug helj bh yum. yawal hurdan held oruulah we.
Хариулт:  Сайн байна уу. Гол нь хүүхэдтэй маш ойрхон ярилцах хэрэгтэй. Байнга ямар нэгэн зүйлийг тайлбарлаж өөрөөр нь яриулахыг оролдох хэрэгтэй. Бас өдрийн тодорхой цагийг үе ойролцоо найз нөхдүүдтэй тоглуулж харьцуулах хэргтэй. гэртээ ганцаараа байгаа, огт хоорондоо ярилцахгүй бол хэл сайн хөгждөггүй. Эдгээрээс нэмэргүй бол эх нялхаст хэл заслын эмч гэж байдаг. Үүнд хандаж болно.

Асуулт: ohin maani 24 honogtoi ymaa hamar ni bitvvreed nus ni aygui ih bnaa yah ve ymar arag hemjee avah ve orhiin emch ni bitamin c uulag gesen oort ni ih zoviurtai bna
Хариулт: Сайн байна уу. Хамрыг цэвэрлэж өгөгх хэрэгтэй. отривин 0,025%-н хүүхдийн дусаалгаас натрихлоридын 0,9%-н тэнцүү хольж 2 дуслаар 6 цагийн зайтай 2 хамарт ээлжилж дусаана. Голгүй имэрсэн хөвөнгөөр хамрыг дусаалганаас хойш 15-20мин дараа цэвэрлэж өгнө. Агаарт гаргах хэрэгтэй. Хамрыг цэвэрлэж онгойлгохгүй бол чих өвдөх аюултай.

Асуулт: 10 sartai 2 shvdtei bh normal uu? Calci uuh shaardlagatai yu? Calci uuwal yamar calci zuwluh we?
Хариулт: Сайн байна уу. 10 сартай хүүхдийн шүд 6 сартайгаас эхлэн цухуйж эхэлдэг. Дараагийн саруудаас 2,2-р нэмэгдэнэ. Гэхдээ 10 сартай хүүхэд дор хаяж 4-6 шүд цухуйсан байх ёстой. кальци нэмэлтээр уулгаж болно. Бас Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар уулгах хэрэгтэй. Кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Өтгөн хатдаггүй бол сүү уулгаж, тараг ээдэм идүүлж болно.

Асуулт: sn bnuu? 2 asuult bn. 1. Odoo 18-d 6 sar hurne, Odoo dan huhuuruu hoolloj baigaa. ehleed yugaar yaaj hoolloj ehleh ve? uchguruus gants 2 halbaga budaanii shuush ugsun. ternees tsaash yu uguhuu? shuush uugaad baas gd ymrch uurchlult oroogui 2. Akvadetrim D udurt 2 duslaar ugch baigaa. emiin sanguudaar tasartsn bn uur ymar D-geer orluulval zugeer ve? emchilgeenii tungaar uuj bgad odoo 2 duslaar uuj baigaa hulrult n dajgu sn bolsn taaraad bh shg bn
Хариулт: Сайн байна уу. 6 сартай нэмэгдэл хоолонд орж эхлэх ёстой. Эхлээд сүүнд чанасан кашаар нэмэгдэл хоолыг эхлүүлдэг. ЭХний 2-3 өдөр 2-3 халбагыг идүүлнэ. Аажмаар 2-3 халбагаар нэмж нэг удаадаа 125 мл-г идэж шингээдэг болсны дараа дараагийн нэмэлт хоол бантан байж болно. Мөн л ялгаагүй бага хэмжээгээр эхлүүлж аажим аажмаар нэмж 125 мл иддэг болгоно. 6 сартайд өдөрт хооллох хоолны 2 хоол ьн нэмгэдэл байхад болно. Дараагийн сарын хоолнууд хэмжээ, хоолны төрөл нь нэмэгдээд явдаг. 2-т Маш олон төрлийн Д байгаа. Хүүхдэд таблеткан Д, усан Д хоёр хамгийн тохиромжтой байдаг. Таблеткан 1000-тайг Д өдөрт нэг удаа сар уулгаж болно. Д-ээ заавал эмчтэй зөвлөж тунг тааруулна.

Асуулт: Сайн байна уу эмчээ манай хүүхэд одоо 10сартай кор гэсэн оноштой гэрээр эмчилгээ бичүүлсэн одоо тууралт нь арилсан хүзүүны ард хэсгийнхэн л арилаагүй бгаа хэр хугацааны дараа бүрэн эдгэрэх бэ бас одоо дархлааг нь дэмжихээр юу өгөх бэ виферион хэрэглэж байгаа (6-1нээс хойш эмчилгээ хийлгэсэн )
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд тууралт эхлэсэн газраасаа бүдгэрч, аажимдаа арилдаг. Хүүхдийн биеийн онцлог хавсарсан өвчний байдал зэргээс шалтгаалж харилцан адилгүй хугацаанд эдгэрдэг. Ер нь 21 хоног дотроо эдгэрсэн байх ёстой. Одоо дархлааг дэмжихийн тулд сайн чанартай, сайн орцтой, тохирсон нэмэгдэл хоолыг идүүлнэ. Вефирон лаа хэрэглэж болно. Иммунал 5 дуслаар өдөрт нэг удаа 14 хоног уулгана. Вит, солуфлекс 2,5мл-р өдөрт нэг удаа уулгана.

Асуулт: Sn bn u emchee huugiin mini hooloi tegsgeed ym l bol ovchlood tariand orj bj zuger boloh ym, tsaashid ovtgohgui bh yamar arga hemjee avbal deer ve? oi 3 sartai. bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг сайн чийрэгжүүлэх хрээгтэй. Гол нь ам залгиурын санац буюу ариун цэврийг сайн сахина. Хэрэглэдэг аяга, халбага тусдаа байна. Гэр орон хамт амьдардаг хүмүүс хоолой залгиурын эмгэгийг эмчлүүлнэ. 2-т ханиад томуу хүргэхээс сэргийлж дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. 3-т чийг татдаг гутал өмсгөхгүй, дааруулахгүй байх хэрэгтэй. Боломжтой бол жамц давсны сулхан уусмал эсвэл содын уусмалаар хоолой залгиурыг зайлуулж сургах хэрэгтэй.

Асуулт: Ohin maani 6sar hureh gj bn. Amin demtei hool zuwluuch. Bas ni 2huuhd oiphon gargd us maani mash iheer unaad zogsohgui bn. Yu hereglj ymp vit uuh we. Ta zuwluuch.
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхдэд хоолны шингэц байдлаас шалтгаалан нэмэгдэл хоолонд дасгах маягаар эхэлж оруулдаг. 6 сартай хүүхдийн хоолны цэсэнд ихэвчлэн сүүнд чанасан каш, бантан байна. 6 сахртай хүүхэд хөхний сүүгээр хооллохын хажуугаар 2 удаагийн хооллолтыг нэмэгдэл хоол байхаар тааруулдаг. Тэгэхээр дараагийн саруудаас бантан, кашыг баяжуулах зорилгоор лууван үрэх, өндөг нэмэх, наранцэцгийн тос, цөцгий зэргээр баяжуулж өгдөг. Мөн Вит эрдсийг нөхөх зорилгоор төрөл бүрийн жимсний нухашийг идүүлнэ. Гэрийн аргаар бэлдэж өгвөл бүр сайн. Үс их унаж байгаа бол Вит эрдэс дутах, цус багадалттай байна гэсэн үг. Элевит вит-г хэрэглэж болно. Боломжтой бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгнө. Цус багадалттай бол төмрийн бэлдмэл ууна.

Асуулт: Sain bn fb ee neegeed ene zurag garch irehed ih bayrlah umaa,,,, bayrlalaa,, 2 oi hurch yvaa huuhdiin chihiig yaj tseverleh ve uuruu hurguuleh ih durgui , noiton hulhitai um l daa, ymar arga hemjee avah ve,
Хариулт: Сайн байна уу. Хуурайшуулах цэвэрлэгээ л хийнэ. Гэхдээ зориулалтын голтой хөвөн тохирожмтой биш. Өөрсдөө гараараа голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр чихэнд хйиж цэвэрлэнэ. Хөвөнг тухай бүр нь солино. Цэвэрлэж байгаа хөвөн хуурай, ямар ч өнгөгүй гарч ирвэл чих цэвэрлэгдсэн байна гэж үзнэ. Өөр ухаж цэвэрлэж болохгүй.

Асуулт: Sain bna uu.manai huuhed margadh 8 sar hurj bga.odoo boltol tsahiur ni tsuhuhgui ym yaahuu.bas 8 sartai huuhed her hemjeenii ym ideh yostoi we.bayrllaa
Хариулт: Сайн байна уу. хүүхдийн шүдлэлт уг нь 6 сартайгаас эхлэнэ. Кальци Д дутахаар ихэвчлэн оройтдог. Д тохирох тунгаар ууна. Хэрэв цаашид шүд цухуйхгүй бол кальциглицерофосфат 1/4-р 2 удаа 14 хоног хэрэглэнэ. 8 сартай хүүхэд нэг удаадаа 175-200мл иднэ. Өдөртөө нийт хоолны 2-3 нь нэмэгдэл хоол бусад нь хөхний сүү байна.

Асуулт: Snuu emchee manai huu odoo 2sartai tumsug ni shimrgdehgui beltsger tom bhiin ene yuniih we yaj zugeer bolhuu zuwulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Төмсөг усжилттай хүүхдүүд байдаг. 2 сартай хүүхэд анх байсан хэмжээнээсээ багасахгүй бол эх нялхаст урологийн эмчид үзүүлэх нь зүйтэй.

Асуулт: Sain bn uu manai ohin 5 sartai dan huhuuruu ern turanhai 2800 tursun odoo 6,6 bn nemegdel hoolond oruulval yah ve yunaas ehelj uguh ve
Хариулт: Сайн байна уу. 5,5 сартайгаас нэмэгэдл хоолонд дасгаж оруулж болно. Ихэвчлэн сүүнд чанасан кашнаас эхэлнэ. 2-3 халбагаар эхэлж идүүлээд 125мл-г идэж шингээдэг болсны дараа дарагийн нэмэгдэл хоолыг эхлүүлнэ. Дараагийн хоол нь бантан байж болно.

Асуулт: sain bnau emche. manai oxin 5 sartai. tarxini daralttai. sar garantaigasal tserakson aktowegin uusan. noirondoo ix muu. agaart sain bdg. suul.n ued tewrexer l gaigui untaj uilagnaxgui yum. yamar arga xemje awax we. tolgoi n ixenxde xaluun bdg.
Хариулт: Сайн байна уу. Эм бэлдмэлээс илүү агаар эмчилгээ л чухал. Өдөрт агаарт 1 бүтэн цаг унтуулах хэрэгтэй. Тэгвэл хэрэгцээтэй хүчилтөрөгчийн хэмжээгээ авдаг. Завсраар нь өдөрт усанд оруулна. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг угааж өгнө. Бүр их унтахгүй байвал эмчийн заавраар тайвшруулах эм хэрэглэж болно.

Асуулт: Sain bn uu? Xaluuraxgui, bas zurag ni xatgaagui gej garsan xuuxed amisgaadaad aixilaad bga yutai xolbootoi bj bolox ve? 4 sarta
Хариулт:  Сайн байна уу. Нүүр лүүгээ дүлж чинэрээд байвал тархиний хүчилтөрөгч дутмагшилын шинж юм. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Үнэхээр амьсгаадаж байвал 1 мин-д хэдэн удаа амьсгалж байна гэдгийг тоолох хрээгтэй. 50-с дээш байвал эмчид үзүүлээрэй.

Асуулт:  Sain bnuu.manai ohin10sartai.haniad hvred emnelegt hewted ih taria hilged gaigui bolod dahiad nus ni goojod7honoloo em antwetok bichij ugsun ugadl bhin erooso bagasdaggui yawal zvgeerevv
Хариулт: Сайн байна уу. Ханиад шуухнаа байж болно. Болж өгвөл утлага хийх хэрэгтэй. Жор 50 8 цагаар 50гр усанд найруулж уулгана.Сайн хооллож, шингэн зүйл хажуугаар нь өгнө. Хамарт нь нэрмэл ус 2 дуслаар дусааж голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр цэвэрлэж өгнө.

Асуулт: Сайн ыайна уу эмчээ танд энэ өдрийн мэнд хүргье. манай хүүхэд одоо ой 1 сартай жингийн хувьд 9 600 гр байна миний хувьд туранхай байна гэж хараад байгаа. энэ хэвийн үү хэрвээ хүүхдээ таргалуулий гэвэл ямар төрлийн хоол нэмэлт тэжээл өгөх вэ? энэ тал дээр зөвлөөд өгөөч баярлалаа. Хөдөлгөөн ихтэй хүүхэд
Хариулт: Сайн байна уу. Жингийн хувьд 10кг орчим байвал зохино. гэхдээ бага зэрэг бага байна. Хооллолт 1 настай хүүхдэд 4-5 удаа өөрт нь зориулж тусгайлан бэлтгэсэн нэмэлт хоолыг 250-300мл хэмжээгээр идүүлнэ. Хоол нь каш, бантан, шөлтэй хоол, ногооны шөлнүүд, катлет, хүүхэд идэж болох бүх төрлийн хоолнууд байж болно. Шөнө унтахаас нь өмнө сүүнд каш зуурч өтгөрүүлж идүүлнэ.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүү 3 сартай. Орой болохоор уйлагнаад хөхөө хөхөхгүй хойшоогоо гэдийж уйлаад байх юм. Толгойны ар нь халдаг. Уг нь өдөр бүр гадаа гарч салхилдаг. усан д 1 млээр өгч байгаад 5 сард дуусчихаар нь өгөхөө больчихсон байгаа. Одоо яавал дээр вэ зөвөлгөө өгөөч баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Д-ээ тэр тунгаараа үргэлжлүүлэн өгнө. Өдөр бүр усанд оруулна. Хүүхдийг удаан хугацаагаар уйлуулж болохгүй. Оройн унтлагын цагийн угтуулж агаарт гаргаж болно. Амьдардаг өрөөний болконыг ашиглаж болно. Хэрэв гэдийлт ихтэй, уйлагналт намдахгүй байгаа бол мэдрэлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Асуулт:  sn bnu emche manai huu 2sarta shingen bagd bhiin gds n owdood bgn bolowuu ? ern yj bah estoi be yu ogohuu usarhg nilen shingen gargd hodolj suniah bolgondo shingen bas gargd bhin zowolgo ogooch bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Гол нь хөхний сүүгээр хооллодог бол ээж өөрийн хооллолтонд анхаарна. Бифидум бактер нэг шилтэйг 6 цагийн зайтай 3 хоног өгнө.

Асуулт: Us garad 18 tsag.n daraa torson ym. Ehende ohin maani ih uildag bgad tserakson 2shil.g uugad arai uilah n bagassan. Odoo bas jahn uilagnaad bh ym. Yaval deer ve?
Хариулт: Агаарт сайн гаргах хэрэгтэй. Агаарт бүтэнэ нэг цагаар унтуулна. Усанд сайн оруулах хэрэгтэй. Вит Д-г тохирсон тунгаар ууна. Тайвшруулах эм хамаагүй хэрэглэж болохгүй.

Асуулт: 3 sar 14 honogtoi ohin maani tolgoi holoo zereg orgod bh ym. Ondiih gd tgdg ym bolov uu? Odo suulgaj boloh uu
Хариулт: Сайн байна уу. 3 сартай хүүхэд толгойгоо даана, хөрвөөнө, тоглоом шүүрч авна. Бусад хөдөлгөөнүүд үеийнхнээсээ түрүүлж хийж болно. Гэхдээ хүүхдийг6 сартайгаас өмнө суулгаж болохгүй. Нуруунд ачаалал өгч ясанд өөрчлөлт ордог

Асуулт: Sain bnu? Emchee. Asuult1. 7nastai tom ohin maani tertei haniad hureed 10 honoj bna. Ene hugatsaand prospan vitamin C Askurtin antigrip geh met zoolon em ogson. Hanialgaad untaj chadku bhaar ni kitotopin tallaj ogson. Tseej ni zvgeer hanialgah ni haritsangui bagassan ch bas l tsertei hanialgah ni bvr moson bolihgui bn. Yu ogoh be 2. Manai baga 4sartai. Gedes ni horjignoj dugaraad bhiin. Ene hii ihtei bgaa gsn vg vv? Uul ni sain Heherch sain ungadag.
Хариулт: Сайн байна уу. 1. 7 настай хүүхдэд ACC цэр шингэлэх зорилгоор 100мг-тайг 6 цагаар хэрэглэнэ 3 хоног. Цитризин хуваагаад 2 удаа 3 хоног. Утлага сода-р 5-10мин хйилгэнэ. Шингэн сайн ууна. 2. Баас зүгээр байгаа бол хэвлийд зөөлөн иллэг хийнэ. Бифидум бактер нэг шилтэйг 6 цагаар 3 хоног уулгана.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Хүү минь нус нь гоожоод 4хонож байна. Ханиалгахгүй өнөөдөр халуураад байна. Эм col col өгсөн зүгээр болдоггүй ээ. Ямар эм өгөх вэ зөвлөөч. 1 настай. Баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Халуун нь 38-с дээш бол парацетамол 500мг-тайгаас хуваагаад уулгана. Хүйтэн жин тавьж өгч болно. Шингэн амаар нь сайн уулгана. Халуурч байгаа бол хоолой залгиур өвдсөн эсэхийг шалгана. Флимоклав 250мг-тайг өдөрт 2 удаа 3 хоног ууна.

Асуулт: huuhed maani 7 sar hureh gej bgan nogoon baagaad bhiin zugeer bolohgui mash ih udlaa utgun shingen ni gaigui udurt 1 zarimda 2 baadag
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хооллолтод анхаарна. Хооллохдоо гараа сайн угаана. Хүүхдийн хоолны шингэцийг дэмжих зорилгоор боннисан сиропоор 5мл-р өдөрт 2 удаа өгнө 5 хоног.

Асуулт: Sn bn uu.manai xuu 1.oi4sartai nuuren xuuraishaad bx yum yamar tos zugeer bol.odor gadaa garaxaar nuuren ulaagaad ulam tataldaad bx yum
Хариулт: Сайн байна уу. Юүский лосьон арьсыг цэвэрлэж угаасны дараа түрхэж хэрэглэнэ. А вит уулгах хэрэгтэй.

Асуулт: Sain baina uu emchee manai hvv 4 nastai humsaa mereed baih yum tegeed hums ni ovchilj ideeleed urgalt ni udaan baina ve ve hums ni ideelchih yum yaval deer bol
Хариулт: Сайн байна уу. Хумс мэрдэг хүүхэд цус багадалттай, эсвэл ямар нэгэн эрдэс вит дутаж байна гэсэн үг. Тэгэхээр солуфлекс сиропоор 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгана. Мэдрэлийн эмчээс давхар зөвлөгөө авах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх шаардлагатай.

Асуулт: Sain bn uu. 6 nastai huuhed maani umnu ni ymarch harshilgui bsan. 3 honogiin umnuus 2 hatsar hamriin uzuur deer birjger ulaan yum garaad ulaigaad bh yum. Huzuu bolon huisnees doosh birjiij garaad 1 arilaad bh yum. Yu ugvul zugeer ve. Hool und bolon geriin baidal heviin l bgaa. Genet harshiltai bolji gej bh uu. Ulaanburhan yum bolov uu. Zuvluguu ugch tuslana uu
Хариулт: Сайн байна уу. Халуурсан, тууралт хаанаас эхлсэн бэ гэдэг их чухал. Хэрэв харшилтай бол цитризин 1/2-р өдөрт 2 удаа 3 хоног уулгана. Хэрэв тууралт арилахгүй, халуурах, ядрах, ханиалгаж эхэлбэл эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sain bnu emchee tvrvv 7 xonogt D vitaminnii talaar zovolgoo avsan tegeed axiad todruulax gesiin German D 1000 taig uu gesiin yamar xugatsagaar uulzax ve odoo 6sartai
Хариулт:  Сайн байна уу. 30 хоног ууна. Дараа нь хүүхдэд илрэх шинжээс хамаарч тунг тааруулна.

Асуулт:  Сайн байна уу манай охин маргааш 6 сар хүрнэ өдөрт хэдэн удаа ямар нэмэлт хоол өгөх вэ? Бор хоолонд оруулж болох уу?
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхдэд хоолны шингэц байдлаас шалтгаалан нэмэгдэл хоолонд дасгах маягаар эхэлж оруулдаг. 6 сартай хүүхдийн хоолны цэсэнд ихэвчлэн сүүнд чанасан каш, бантан байна. 6 сартай хүүхэд хөхний сүүгээр хооллохын хажуугаар 2 удаагийн хооллолтыг нэмэгдэл хоол байхаар тааруулдаг. Тэгэхээр дараагийн саруудаас бантан, кашыг баяжуулах зорилгоор лууван үрэх, өндөг нэмэх, наранцэцгийн тос, цөцгий зэргээр баяжуулж өгдөг. Мөн Вит эрдсийг нөхөх зорилгоор төрөл бүрийн жимсний нухашийг идүүлнэ. Гэрийн аргаар бэлдэж өгвөл бүр сайн.

Асуулт: Саин бна уу та манаи хүүхэд шингэн баах юм аа ямар арга хэмжээ авах уу 2 сар хүрэх гэж бга
Хариулт: Сайн байна уу. Ээж хооллолтондоо анхаарна. Хөхний сүүгээр хооллоно. Жинд нь тааруулаад тохирсон хэмжээгээр 2,5-3 цагийн зайтай хооллоно. Бифидум бактер нэг шилтэйгээс 8 цагийн зайтай 3 хоног уулгана.Асуулт:

Асуулт: Snuu emche manai oxin ungaxdaa shingen aldaj bga ym shig shvvstei ungaad bxii aigaad bnoo shingen aldax bish bizde
Хариулт:  Сайн байна уу. Хоолны шингэцтэй холбоотой. Хөхний сүүгээр хангалттай хооллоно. Бифидум бактер нэг шилтэйг 6 цагийн зайтай 3 хоног өгнө.

Асуулт: Sain bnuu emchee. Bidendee unetei saihn zuwluguug haramgui ugdugt bayarladag shu. 2nastai huugiin maani nudnii dooguur huh tuyatai bgaad bhiinm turuud gaigui bsiin. 8 sartaigaas l huh tuyatai bolsiin. Aimar tod bish budeg bish. Ug ni owdoj zowiurlah yum bdaggui. Manaih huduu sumand bdg. Agaar dutagdal bol gaigui bh gj boddiin. Eje yutai holbootoi bdg we yawal dr we
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн нүүрний судасжилтийн онцлогоос судас тодрох багадаа тархинй даралттай байх зэргээс шалтгаална. Онцын эмчилгээ шаардлагагүй. Агаарт сайн гаргахад болно.

Асуулт: sn bna uu emchee huu maani odoo 5 sartai 4 sartai bhdaa aragshaa gediigeed bhaar n emchid uzuulsen tserakson aktovegin 2g sar uu gsn tegd odoo her n aragshaa gediih yumas yawal deer we
Хариулт: Сайн байна уу. Агаарт сайн гаргана. Хүүхдийн булчин суллах, иллэг массажинд, усан эмчилгээ хамрагдвал илүү үр дүнтэй байх болов уу. Эх нялхсын нөхөн сэргээх тасагт хандаарай.

Асуулт:  sain bna uu manai huuhed odoo 11sartai hoolond durgui bolood bhiin yaaj durshiliig ni nemegduuleh ve
Хариулт: Сайн байна уу. Амттан, чихэрлэг ундааг хязгаартай өгнө. 3 цагийн зайтай хооллоно. Хоолохын өмнө хөхөө хөхүүлэхгүй байвал сайн. Хоолны дуршлыг нэмэгдүүлэхээр куркума DHA өгч болно. Хүүхдийг өөрт нь зориулж бэлтгээд идэвхитэй хооллоно.

Асуулт:  сайн байна уу? Хүүхдийн маань хоёр нүд ногооноор нуухдаад байна. Ямар ямар тохиолдолд ингэдэг вэ. Бас авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгөөч баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. Нүднээс гарсан ногоон нуухнаас шинжилгээ өгвөл их сайн. Ямар ч эм хэрэглээгүй бол нүдийг буцалсан цэвэр усаар гаднаас дотогш чиглэлтэй хөвөнгөөр цэвэрлэж өгсний дараа тетрациклиний маз 1%-г нүдэнд хавчуулж өгнө /6цагаар/.

Асуулт: sain bna u bi tanai suvilald hvvteige suvilulj bn hvn bna. manai hvv 5 sartai bainga shingen baagad bna odort olon uda . nileen olon em ogsn . namdahgvi yuma
Хариулт: Сайн байна уу. Хоросол 5мл-р 5 мин зайтай уулгана. Хэрэв хүүхдийн биеийн байдлыг үнэлж шинэгн алдалт хэр байгаа эсэийг тодруулж ямар эмчилгээ шаардлагатайг тодруулна. Ямар ямар эм хэрэглэж байгааг бас мэдмээр байна.

Асуулт:  Sn bnu emchee manai xuuxed odoo 2sar garantai 7xonogin tursh odort 2-3uda shingen baagad boldgue gedes n bnga duured linex, bonnispaz ogson bolowch zgr boldoggue yax we? Bs xatga awaad tseej n zgr ged emnelges garaad 21xonojin odort 2-3bnga xaniax ym yawal edgex we?
Хариулт:  Сайн байна уу. Хоросол ойр ойрхон өгнө. 2,5мл-р 5-10 мин зайтай. Пробифор гэдэг эмийг 1/4-р 6 цагийн зайтай 3 хоног уулгана. Хөхний сүүгээрээ хангалттай хооллоно. Ээж хоолныхоо байдалд анхаарах хэрэгтэй.

Асуулт: Sain bnuu emchee manai hvv onoodor neg sar hvrch bgaa noirondoo ih muu ymaa odor shonogvi neg l sain untahgvi ymaa tegeed zoviur geh ym ajiglagdahgvi ym hayaa tolgoigoo segserch haragddag chihiig ni eh nylhast vzvvlsen zvgeer gesen
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хангалттай сайн хооллож байна уу гэдгийг анхаараарай. Хөхний сүүг дутуу идэхээр хүүхэд тайван унтаж чаддагүй. Мөн одоо агаарт гаргаж болно. Толгойгоо сэгсэрч байгаа бол чихийг анхаарахаас гадна Вит Д уулгах хэрэгтэй.

Асуулт: sain baina uu emchee bid nart tsag zav gargaj bgaad bayarllaa minii ohin odoo oi 10honogtoi chihen dotor n huurai hulhi bn zagtanaad chigchii huruugaaraa uhaad bh umaa naahan bgag n avchaad tsaash uhaj blhgui bizdee zuvulguu uguuch tanid bayarllaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн чихний хулхи өөрөө гадагшилдаг. Наана байгаа хэсгийг болгооожтой авч болно. Цаана хатуурсан хулхи наалдаад гарахгүй бол загатнаа үүсч болно. Нэрмэл ус 2 дуслыг дусаагаад дэвтээд наашаа гадагшилдаг. Цааш нь хамаагүй ухаж болохгүй.

Асуулт: Sain bnuu emchee ohin maani 4 sartai haniad hureed urhiin emcheeree tseejiig ni chagnuulaad vitamin c antigrip minigrip ug geed barag 10 garan honog uulaa yamarch nemer bhgui odoo haniad ni buur hundreed ochij uzuulheer dahij em bichij uguhgui yumaa odoo yamar em ugvul hurdan darj avah boloo nus ih goijood hanialgaad bgaa
Хариулт: Сайн байна уу. Baby col col гэдэг сироп 2,5мл-р 8 цагийн зайтай 3 хоног ууна. Флимоксин 125мг-тайг өдөрт 2 удаа 3 хоног уулгана. хөхөө сайн хөхүүлнэ.

Асуулт:  Sain bnu emche. Oi hvrch bga hvvhdede D vitamin.g heden tsagin ved ugvul vr dvntei bdim boloo? Zaaval hoolni daraa uuhu. Hajugar n kalitsi ugvul daraallad ugvul deer yum bolu Ene talaar ta zuvluch
Хариулт: Сайн байна уу. Вит Д-г өдөрт нэг удаа өгөх учир өдөр хоолны өмнө өгөх нь зүгээр байдаг. Кальцийг 1 цагийн дараа буюу түүнээс ч олон цагаар завсарлагатай өгч болно.

Асуулт: Sain bna uu, manai huu sar 5 honogtoo yumaa odoo boltol baasaa huraadagui, shar bijirmegtei shingenduu baagaad bh yum. Ene yuniih ve? Esvel zugeer uu?
Хариулт: Сайн байна уу. Шингэн алдалтын шинжгүй бол хүүхдийн баас хураах нь 2 сартайдаа ч ажиглагдаж болно. Хангалттай хооллоод ажиглаж байсан нь дээр байх.

Асуулт: sain bnuu manai huu sayhan hordlogo avsan uu tolgoi ni hodolson u chatsga aldaad booljood haluurch tolgoigoo bariulaad hajuugaar ni emnelegt hevteed garch irsiimaa tgsn odoo tolgoi ni ih holrood hool idheer l holrood tgd hohnoosoo salahgui uilagnaad shono ih serdeg bolood bna ysn ym boloo?
Хариулт: Сайн байна уу. Рахиттай байна гэж үзэж байна. Өдөрт усан Д 500ме-с 3-4 дуслаар өдөрт нэг удаа сар уулгана.

Асуулт: Sn bnu emchee^^ huu maani 45 honogtoi nuuree ih nuhah ymaa hamar am gl nuuree l ureed bh ym ene zugeer ym boluu? Idej idchiheel beeliitei gara bas ideh gl amandaa hiichihne hehe. Ta zuvluguu ugnu uu? Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Нүүрээ нухдаг юм зарим нярайд ажиглагддаг. Гарсан тууралт байна уу, ээж хооллодог хоолондо анхаарах хэрэгтэй. Чихэрлэг зүйл бага хэрэглэнэ. Шинэ хувцас өмсгөхдөө угааж өмсүүлэх хэрэгтэй. Хүүхдийг тохирсон хэмжээгээр хөхөө хөхөж байна уу гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Хэрэв тийм зуршилтай байгаа бол хоол хангалтгүй байна гэсэн үг. Хоолоо хангалттай идсэн бол бага зэрэг хугацаагаар соск хөхүүлж болно.

Асуулт: Sain baina uu emchee, manai huuhed 3 nastai. Haaya nudniih ni dood zowhinii irmeg ni baga zereg ulaitsan bj bgad gaigui bolchidgiin tegsen ene udaagiih zustsen yum shig bolson bhiin ene yuniih yum boloo? Yagaad ingedeg yum bol?
Хариулт: Сайн байна уу. Нүдний эмчид үзүүлж, нулимсны сувгийн битүүрэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Мөн нэг нүд ингэж байна уу, 2-уулаа юу гэдгийг тодруулах хэрэгтэй.
 


ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.