ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2016.06.09

Асуулт: sain bn uu tsagaan ym garaad bh ym ih hemjeer bish ymar neg evgvi vner bhkuu mortloo . bi 2sard olsoltgvi geed tseverlvvlse shinjilgee ogood emchilgee hiilgeed 8 saraas hvvhedtei boluul yh bol helj ogooch
Хариулт: Сайн байна уу. Өсөлтгүй болсон шалтгааныг тодруулан эмчилгээ хийлгэсэн бол дахин жирэмслэж болно. Үтрээгээр цагаан юм гарах нь маш олон өвчний үед илэрдэг шинж тэмдэг тул багцаалсан эмчилгээ болон зөвлөгөө өгөх боломжгүй ба таныг мазокын шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Асуулт: sain bna uu emchee sariin yum irehees barag7 honogiin omno baga zereg tcus garaad bhiin 2-3 sar iim yum boljiino ene muu bhdaa emegteichvvdiin emchid yamar shinjilgee ogdog yum bol oo
Хариулт: Сайн байна уу. Та жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байгаа юу? Мөн умайд ямар нэгэн ажилбар хийлгэсэн үү? Таниас олон асуумжыг асууж оношийг тодруулах хэрэгтэй байна. Үтрээгээр цусархаг ялгадас гарах зовиур нь эмэгэтйчүүдийн өвчний олон тохиолдолд илэрдэг тул жирэмслээд зулбаж байна уу эсвэл дааврын зохицуулга алдагдсанас болж байна уу, эсвэл үрэвслийн улмаас байна уу гэдгийг тодруулах учир заавал эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг болон шинжилгээ шаардлагатай байдаг.

Асуулт: hvvhdiin tolgoi doosho orjihson bna gesen.urd ni torohdo sedvlj em uuj torj bsan.ene uda bas tegeh blbu.39-40.
Хариулт: Сайн байна уу. 39-40 неделтэй үед ургийн толгой доошилж төрөх үйл ажиллагаа эхлэхэд бэлтгэгдсэн байдаг. Та жигд өвдөлт эхлэнгүүт эмнэлэгт очих хэрэгтэй. Түүнээс өмнө доошоо цус гарах, ургийн ус гарах, дотор муухай оргиж нүдэнд оч мэдрэгдэх, гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт очно. 40неделээс илүү 7 хоновол мөн хэвтэж төрөлтийг шийдвэрлүүлэх шаардлагатай байдаг. Та хяналтынхаа эмчид 7 хоног бүр үзүүлж байгаарай.

Асуулт: sn bna uu o.mend zowlogoo awah gsn ymaa mini bienii ym mash baga ireed bhiin 2hong onmo n 5hong irdeg bsan ene yutai holbootoi we bi 28nastai. ymar emchlgee hiih we
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг багасах, байхгүй болох зовиур нь физиологийн болон эмгэг байдлаар илрэх шалтгаан нь өнчин тархины өөрчлөлтүүд, тархины гадрын цочролууд, дотоод шүүрлийн эмгэгүүд, умай болон үтрээний гаж хөгжлүүд өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, олон уйланхайт хам шинж, гэх мэт маш олон шалтгаанууд байдаг. Үүнийг тодруулахын тулд ологн шинжилгээ болон үзлэгт тулгуурлаж оношийг тодруулан түүний эсрэг эмчилгээ хийлгэснээр хэвийн болно. Хамгийн түрүүнд та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж анхан шатны шинжилгээ оношилгоог хийлгэн, цаашид тодруулах шинжилгээ болон наринй мэргэжлийн эмчид хандах эсэхийг шийдвэрлүүлнэ.

Асуулт: Sain bnuu bi jiliin omno kesareer torson yum tgeed biynii yum ireegui bj bgaad jiremsnii 3sarta bolsonoo medelgui ulaanburhan ulaanuudiin vaktsin hiilgesen yum odoo yah we dvvrgiin emch urag haraa sonsgolgui toroh ondor ersdeltei gehdee abort hiih horiotoi geed bh yum ymar arga hemjee awahaa medehgui bn zowlogoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Жирэмсний хяналтанд яаралтай орох хэрэгтэй. Холбогдох шинжилгээнүүдийг өгөөд вирусын идэвхжлийг тодорхойлох шинжилгээ өгөх, вирусын эсрэг эмчилгээ хийлгэх, зэрэг урьдчилан сэргийлэх арга хэижээнүүд хийгдэнэ. Урагт ямар нэгэн гажигийн шинж тэмдэг үүсэхгүй гэсэн баталгааг хэлж мэдэхгүй. Ургийн хөгжлийн гажигийг эхо-р 16-20 неделтэйд тодруулаарай.

Асуулт: Sain bn uu bi 4sard zulbasan ymaa tegeed odoo tester vzehed 2 zuraas garchlaa ulaan burhanii taria hiilgesiin doosho mash baga hemjenii hvren ongote ym garaad bn yah ystoi we herew oldson bol zaawal awhuulah uu
Хариулт: Сайн байна уу. Доошоо хүрэн улаан өнгөтэй зүйл гарч байгаа бол яаралтай эмчид үзүүлж эхо-р оношлуулах хэрэгтэй. Ураг зулбахыг завдаж байгаа шинж тэмдэг байна уу гэдгийг тодруулаарай.

Асуулт: Sain baina uu bi 28 nastai huuhed gargaj baigaagui suuliin ued dooshoo tungalag tsagaan zuil eheer garaad baih bolson ene sar tsagaan bish bujirgansan eedersen tsagaan yum garaad baih yumaa ene yutai holboitoi yum boloo zowlogoo ogch. Bas iheer zagatnakh yum haritsaand orolgui 2 jil bolj baina ene yunaas bolj bainaa
Хариулт: Сайн байна уу. Үтрээний мөөгөнцрийн үед бижирмэг ээдэм цагаан өнгөтэй ялгадас их хэмжээгээр гарч загатнах зовиур илэрдэг, мазокын шинжилгээгээр бататгаж бол.о. Мөөгөнцрийн эсрэг үтрээний лаа болон уухаар эм, тосон түрхлэгүүд байдаг. Тэдгээрийг хэрэглэхэд эмчлэгдэнэ. Биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээг хамт хийх хэрэгтэй байдаг.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Танд маш их баярлалаа. Миний хувьд 39 настай. Сүүлийн үед ганц нэг удаа сарын тэмдгийн мөчлөг алдагдаж эхэлж байна. Нүүр лүү гэнэт үе үе халуу оргиод, гарын үзүүр хэсэг халуу оргиод байна. Мөн эрхтэн маань хуурайшилт ихтэй байна. Ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ. Та зөвлөгөө өгнө үү.
Хариулт: Сайн байна уу. Таны хувьд цэвэршилтийн нас арай болоогүй байна. Цэвэршилтийн өмнөх шинж тэмдэг илэрч байгаа гэж үзэж байна. Сарын тьэмдгийн мөчлөгийг хэвийн барьж цэвэршилтийг хойшлуулахын тулд дааврын хавсарсан бэлдмэл ууж болно. Мөн ажил амралтыг зөв зохицуулж агаарт байнга гарах, биеийн тамираар хичээллэх, хөнгөн зөв хооллох, зэрэг нь эрт цэвэршилтээс хамгаах чухал алхмууд юм.

Асуулт: Sn bnu.bieni ym togtmol irdeg ymo tegsn say 5sard irsngve tegd testeet vzsen neg zuraas bagd bhn Odo hna handah estoi we zaawal hariu ogooorei baayrlaa
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг бие организмтай холбоотойгоор алдагдах тохиолдол байдаг. Энэ нь хэт ачаалалтай ажиллах, ядарч сульдах удаан хугацаагаар эм химийн бодис хэрэглэх, стресс гэх мэт шалтгааны улмаас түр хугацаагаар сарын тэмдэг хойшлогдох буюу богино хугацаанд ирэх шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж шалтгаан байхгүй бол жирэмслэлт байгаа эсэхийг тодруулж эхо-д буюу ХГ буюу /хорионгонодотрофин/ дааврын шинжилгээ өгөөрэй. Жирэмсэн биш бол сарын тэмдэг алдагдаж байгаа болон ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахад эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг болон нарийвчилсан шинжилгээ шаардлагатай болдог.

Асуулт: сайн бна уу би төрөөд 3сар болох гэж бга эх бнаа жирэмслээд 3сартай байхдаа хяналтанд ороход бүх шинжилгээ хэвийн байсан тэгээд 8сартайда шинжилгээ өгөхөд бэлгийн замын заг хүйтэн авсан бна гээд нөхөртэйгээ 2лй эмчилгээ 1 удаа хийлгэсэн сар гарны дараа төрсөн чинь хүүхдэд дамжсан бна гэсэн тэгээд хүүхдээ 3сар хүрэхээр нь үзүүлээрэй гэсэн энэ нь хүххдэд хэр аюултай вэ эмчилгээг хэзээ хийлгэж эхэлвэл үр дүнтэй бас хүүхдэд аюулгүй вэ ? зөвөлгөө өгсөнд баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн байх үед халдвар аваад нөхөртэйгээ хамт эмчлэгдсэн бол хүүхдэд дамжих халдвар нь багассан буюу халдвар дамжихгүй. Гэхдээ хүүхдийн нүдний салст, хамгийн түрүүнд гэмтдэг учир төрсний дараагаар нярайд нүднээс нь шинжилгээ авч үзнэ. Гонорон үүсгэвэр байна уу гэдгийн шинжлүүлэн эмчлүүлнэ .Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол хүүхэд сохрох аюултай байдаг.

Асуулт: My bogsnii amsar deer 2jijig ym garchihjee.odoo yahuu.ene yu ym boloo
Хариулт: Сайн байна уу. Гарсан шарх нь яг ямар бэ гэдгийг тодруулж өгнө үү. Идээрхэг эсвэл битүү улайлт, хомхой шиг цэврүү юмуу, хэр өвчтэй байна гэх мэт харж оношлох оношилгоо хэрэгтэй учир эмэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлээрэй.

Асуулт: sain bnu emchee. jil garuin omno tembuugiin haldwar awsnaa medeed pincilin-G 7 honogiin zaitai 3 udaa tariulsan. ahij shinjilgee ogoogui buren edgersen gj oilgoj bolohuu. hedii hugatsaanii daraa jiremsleh bolomjtoi b.dag bol hariulj tus bolooch.
Хариулт: Сайн байна уу. Тэмбүүгийн халдвар аваад эмчлэгдсэн бол /хамтрагчтайгаа хамт/ дахин халдвар аваагүй эсэхийг мэдэхийн тулд 6 сард нэг удаа тэмбүүгийн сорил хийлгэдэг. Хэрэв дахин халдваргүй эмчилгээгээ бүрэн хийсэн бол эдгэрсэн гэж тооцох боловч цусанд тэмбүүгийн үүсгэгч тодорхой хэмжээгээр илэрч байдаг. Энэ нь халдвар дамжуулах эрсдэлгүй гэж үзнэ. Аажмаар жил бүр цусан дахь титр тоолуулахад багасч байснаа алга болдог.

Асуулт: Enegtei bileg erhtenig toird idetei ym garad bna yuniih ym boln. Hatig shig tom 1 teged toirjij ymgarad Shahaar ide shvvs bgarad bhin ynaas bolj bga ym bol
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтэн дээр уруул дээр гардаг хомхой шиг цэврүүтэй зүйл гарч байгаа бол бэлэг эрхтний хомхойн вирусээр үүсгэгддэг блэгийн замаар халдварладаг бэлгийн хомхой гэж үзнэ. Үүнийг оношлуулахын тулд гарсан шархнаас нь шинжилгээ авч оношилдог. Хомхойн вирустэй андуурагдах олон төрлийн өвчнүүд байдаг. Энэ нь харшлын гаралтай шарх, бохирдлоос үүссэн үсний уутанцарын эмгэг гэх мэт байж болно. Ялган оношлуулаарай.

Асуулт: sain bna uu ta. bi neg yum asuuh gesiin jirmsen bolsnoo medehgui ulaanburhnii vaktsin hiilgesen bna. ene uragt muugaar nuuluuhuu. bas tolgoi aimaar uvduud bhar ni anilgin uuchahsan bas uragt muugaar nuluuluhuu. odoo bi 1 rsartai
Хариулт: Сайн байна уу. Улаан бурхны вакциныг жирэмсэн үед хийлгэж болдоггүй учир нь энэ вирус нь ургийн гажиг үүсгэх болон ураг зулбах гаж нөлөө ихэтй байдаг. Тиймээс та харьяа дүүргийнхээ эмэгтэйчүдийн эмчид үзүүлж, жирэмсний хяналтанд орж, холбогдох шинжилгээнүүдийг өгч цаашид тээх асуудлаа эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Асуулт: bi jiremsnees hamgaalah taria tariulad 2sar garan bolj bn tgd john zowiurtai bgd bhin vrewselte bgaa bolhr ingj bgn bolwu?,4 sard tariulsin tgd 4sarin svvler bor ym john john garsaar bgd 5sar dunda orloo tgd 5sariin svvler ahiad john john tsus garaad ehllee yaah we
Хариулт: Сайн байна уу. Тарианы эмийн үйлчилгээний гаж нөлөөлөөс болоод үтрээгээр цусархаг ялгадас гарах зовиур илэрдэг. Бэлэг эрхтний болон эмэгтэйчүүдийн талаас үрэвсэлт өвчний шинж тэмдэг байгаа бол мөн дээрх зовиур бас илэрч болно. Тариа 1-2 удаа хийлгэсий дараагаар мөн дахин цусархаг ялгадас гараад байвал ахиж хийлгэх шаардлагагүй. Өөр аргыг сонгох хэрэгтэй.

Асуулт: Urid n torj bgagui ymar ch zuil bolj bgaagui. 10saraas hoish jiremsleheer tolowloj bga bolowch odoo boltol huuhedtei bolohgui bnao. Sariin temdeg mash ih owdolttei ulaan huren otgon nojtei irj bn, bas belgiin haritsaanii daraa owdolt horsoj bga . Dotuur gaduur eho-d uzuulsen bolowch zugeer bn gd odoo haana ymar emnelegt uzuulj ymar shinjilgee ogoh we?
Хариулт: Сайн байна уу. Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд үргүйдлийн оношилгооны тасаг байгаа. Харьяа орон нутаг болон дүүргийн Эмэгтэйчүүдээс 13А гэсэн маягтаар эх нялхас руу хийлгээд холбогдох шинжилгээ болон цаашид юу хийх ёстойг тодруулж болно.

Асуулт: Sain bnu? Bi odoo oswor nasnii ohin l doo 14 nastai. Minii sariin temdeg yg sar sardaa irdeg bsn ene sar ogt irehgui bhin. Tgd yaagd ingdiin bol sorog noloo edr bdgiin bolu?
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг нь хэдэн анстайдаа ирсэн бэ? Өсвөр насны сарын тэмдэг ирээд удаагүй буюу 2 жилийн дотор сарын тэмдгийн алдагдал явагдах нь хэвийн үзэгдэл гэж үзнэ. Гэхдээ сарын тэмдэг ирсэн учир бэлгийн харьцаанд ороход жирэмслэх боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Жирэмсэн биш эсэхийг тодруулж, эмчид үзүүлж шинжлүүлээрэй.

Асуулт: Sain bna uu? Bi odoo 7 sartai jiremsen suuliin 3 honog tsagaan mah ergechihsen yumaa. Odoo bur tsus garaad bh yum ymar arga hemjee awah we? Tos turheed nemer alga. Yah yostoi yum boloo.
Хариулт: Сайн байна уу. Хэрэв цагаан мах эргэж, цус их хэмжээгээр гарч байгаа бол мэс заслын эмчид үзүүлэх шаардлагатай. Учир нь жирэмсэн үед цус их хэмжээгээр алдаад байвал урагт нөлөөлөх болон өөрийн төрөх үед цус багадалтын шинж тэмдгээр хүндрэх аюултай шүү. Та Вишневский Мазь хөвөн болон мааралд шингээгээд хөлдөөж байгаад хийж үзээрэй.

Асуулт: Sain bnuu Tsewershilt heden nas hvrtel vrgeljildeg we. 60 garj ywa hvnes ewgvi vner vnerted bhin yunih ym boloo
Хариулт: Сайн байна уу. 45-55 нас хүртэл цэвэршилт үргэлжилдэг. 60 насанд цэвэршилтийн дараах үед хамрагдана. Цэвэршилтийн дараагаар үтрээ хуурайшдаг учир үтрээний үрэвсэл явагддаг. Тийм учир мазокын шинжилгээ өгч үтрээний үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэвэл хэвийн болно.

Асуулт: Sain bnu minii shodoon deer jijigxen edeetei ym garaad aanuus toirood owchte ym garaad bn ymar owchin ym bol
Хариулт: Сайн байна уу. Та мазокын шинжидгээ хийлгэж, үүсгэгчийг нь тодруулан түүний эсрэг эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Дур мэдэн эмчилгээ хийлгэснээр бэлгийн замаар халдварладаг өвчин нь далд хэлбэрт шилжиж шинж тэмдэг нь арилснаар халдвар тараагч болдог.

Асуулт: sn bnu emchee minii beleg erhten zagdnaad boldogguie zuger bsan ene sariin biynii yum irsenees hoish hel uruul ene ter ni yu heregleh we sayhan shinjilgeenuud uguud zuger bsiin jahan muuguntsurtei gj garsan
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн үед бэлэг эрхтэн загатнах, цагаан ялгадас ихээр гарах зовиурууд илэрдэг учир мөөгөнцрийн эсрэг үтрээний лаа уух эм, тосон түрхлэгүүдийг хэрэглэж болно.

Асуулт: Sain bna uu emchee minii suuliin sariin temdeg 5 sariin 5 irsen yum. Sayhan test avaad uzsen chine 2 zuraas garsan. Jiremsen bolson yum shig bna. Hamgiin gol n teriigee medelgui 5 sariin 25 nd deksametazon gedeg dusal vit c tei hamt hiilguulsen harshil hodlood hetsu bsan yum bas tsistit hodlood ter odor shinjilgee ogood tsiprinol 6 honog odort 2 shirheg mon himalayagiin rinalka uutsan. Mon hajuugaar n bas rezine lordestin harshliin em uusan. uragt yamar hor noloo uzuulsen bj boloh ve odoo bi yaval deer ve ta nadad zaaval haruilj tus bolooch tanii zovlogoo mash ih heregtei bna
Хариулт: Сайн байна уу. Таны уусан эмнүүдээс ургийн гажиг үүсгэх хортой нөлөөтэй эм харьцангуй бага байна. tsiprinol антибиотик нь урагт нөлөөлөх нөлөө нь байх боловч харьцангуй гайгүй болов уу гэж үзэж байна. Та жирэмсний хяналтандаа орж холбогдох шинжилгээнүүдийг өгч банйгын хяналтанд байгаарай. 16-20 неделтэйд ургийн гажигийг харуулах хэрэгтэй.

Асуулт: sain bnuu ta ? sariin temdeg irsen ued hundeer bie zasakh ued dooshoo yasruugaa huchtei heseg hugatsaand owdokh yum ene buur albadmal bdald heseg hugatsaand ordg haana handah we?
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн үеэр өвдөлт хүчтэй илрэх нь умайн булчин, салстын эмгэг өөрчлөлттэй холбоотой байж болно. Тодруулахын тулд эмэгтэйчүүдийн эмчид хандаж холбогдох шинжилгээг хийлгээрэй. Биений юм өдвөж ирэх нь ихэвчлэн бэлэг эрхнтй үрэвсэлт өвчин, бэлэг эрхтний гаж хөгжлүүд, дотоод шүүрлийн эмгэгүүд зэргээс шалтгаалдаг.

Асуулт: za bayarlalaa herwee uzuuliii gewel haana handah we
Хариулт: Харьяа дүүрэг болон орон нутгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж болно.

Асуулт: Sain bna uu?...Vtreegeer tsagaan yum garaad bhaar n mazok ogsn chin hariu n zvgeer gj garah yum oor yunaas bolj boloh we... emchee please
Хариулт: Сайн байна уу. Биеийн эсэргүүцэл сулрах үед үтрээний хэвийн орчи алдагдаж, үтрээнээс гарах ялгадас ихэсдэг. Энэ нь аажмаар эмгэг болон хувирч ялгадас нв өнгөтэй, үнэртэй болдог учир үтрээний үрэвслийн эсрэг эмчилгээний лааг хйихэд болно. Мөн үтрээний хэвийн орчныг бий болгох лаа хийж болно. хамгийн гол нь биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэж, ажил амралтаа зөв зохицуулаарай.

Асуулт: Snuu Sariin temdeg ireegui bgaa dooshoo tsagaan yum garah ni zugeer minii bodloor savnii hiitei boltson yum bolov uu gej bodood. Savnii hii gedeg ni yg yu yum bol??
Хариулт: Савны хийг уламжлалт аргаар гаргах эмчилгээ хийдэг. анагаахын шинжлэх ухаанд савны хий гэсэн оношилгоо байдаггүй.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.