Өчигдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах HUGGIES HOUSE-т "Монголиан Стар Дистрибюшин" ХХК-н хамт олон өхөөрдөм бяцхан хүүхдүүдтэйгээ хамтдаа Эх үрсийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 

Монгол хүүхэд бүрийн эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах чин зорилгын дор бяцхан хүүхдүүдийнхээ баярын өдрөөр зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд хүрэлцэн ирсэн эхний 100 ээж, хүүхдэд "Монголиан Стар Дистрибюшин" компаний зүгээс Huggies болон Johnsons Baby брэндийн гарын бэлгийг бэлэглэсэн бөгөөд хөгжилтэй алиалагч, хүүхдийн дууны Friends хамтлагтай хамтдаа хөгжөөнт сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулж нэг өдрийг сонирхолтой, хөгжөөнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Эх үрсийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа баярласнаа илэрхийлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье! 


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах HUGGIES HOUSE нь 2015 оны 6-р сард анхлан ашиглалтанд орсон ба хүүхдийн живх хуурайлах байршлын зориулалтаар бага насны хүүхэдтэй хүн бүрт зориулагдсан юм. Huggies House-н маань үүд энэ зуны турш эцэг эхүүдэд нээлттэй байх ба та ч бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Huggies House-р зочлоорой. 


  

Хүүхэд бүрт илүү тав тух,
Илүү их аз жаргалыг бэлэглэх Huggies