Асуулт: Sainu emchee 3sartai dan huhuuruu hoollodog udurt 4-5 baagaad 14 honoloo stopdior,linux, probivision uguud zugeer bolohgui bhin eej n gedes hyamargah zuil idehgui bga mun baasdaa duleed bgaa
Хариулт: Сайн байна уу. Ээжийн хооллолтыг сайн анхаарна. тархины хүчилтөрөгч дутмагшилаас сэргийлж агаарт сайн гаргана. Хоол боловсруулалтан дээр нь анхаарч бифидум бактер шилтэйгээс нь өдөрт 3 удаа 3 хоног, хоросол яг зааврын дагуу найруулж 5мл-р 5 минутын зайтай уулгана. Өдрийн туршид. Энэ нь шингэн алдалтаас сэргийлж байгаа юм. Хооллох хэмжээг багасгагүй.
Асуулт: Sain bnuu emchee.5nastai huugiin maani urd 4 (deed 2 dood2) shudnuud ni harlaad uureed unatsn. Taw ni uldsen. Ug ni odoo owdoogui l de. Gehde ih sanaa zowood bnaa. Ene unaj ahij urgah boluu. Odoonoos yamar arga hemjee awah we chiher er iddeggui. Iogurt l bagadaa ih iddg bsn. Undaa haayadaa uudag. Odoo er ni uguhuu boliod bgaa. ene shudnuud ni owdwol ch hetsuudeh bhdaa. Yawal dr we
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн сүүн шүд 6 настайгаас заавал нөхөж ургана. Гэхдээ буйлан дээр байгаа ёзоор шүднүүд эрүүл байх ёстой. Вит эрдэс, кальцийг уухаар нөхөөд өгвөл шүдлэлтэнд сайнаар нөлөөлдөг. Солуфлекс сиропоор 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 7 хоног уулгаарай. Шүдийг чихэр багатай, зориулалтын фтортой оогоор цэвэрлэж өгч байгаарай.
Асуулт: Sn bnuu 6sartai ohin maan hoolni durshil aygui muu bn aa bor hoolond orson ghdee l ayganii taliig arail gj ideh ym jin bagatai tomortei d uudag ymar hool beldej ogwol zugeer we baga ch gsn tejeelleg bas hoolni durshliig n yaj nemegduuleh we
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхэд бага багаар дасаж орох үе нь байдаг. Тэгэхээр хүүхдийг хөхөөр хооллосны дараа буюу сүүгээр угжсаны дараа эсвэл ойрхон зайтай өгвөл нэмэлт хоолыг хүүхэд дутуу иддэг. Хөхөө хөхүүлсний дараа дор хаяж 2 цагийн дараа нэмэлт хоол каш, бантан, зэргээс аль нэгийг нь 125мл идүүлнэ. Хэрэв дөнгөж идэж эхэлж байгаа бол 2-3 халбагаар дасгаж бага багаар нэмнэ. Кашыг эхэлж идүүлдэг. Кашанд дассаны дараа бантанд оруулах нь зөв байдаг. Хоолны дуршил үнэхээр муу бол Куркума DHA 2,5мл-р өдөрт нэг удаа уулгаж болно. Бага насны хүүхдэд төмрийн бэлдмэл сиропоор, хэрэв цус багадалттай бол өгөх ёстой. Цус багадалттай хүүхдийн хоолны дуршил муу байдаг.
Асуулт: Sain bnuu emchee ohin maani 1 nast. 9 sard tsetserlegt ogoh gj bga ymaa! tegsen odo boltol korshokond sheej surgagui! bs hoolond aygui durgui bolchloo! yaaval dr be zovlogoo ogooch, bayarlala
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шингэн хэр их ууснаас шалтгаалан 8-с багаггүй удаа шээдэг. Ойролцоогоор 2-3 цагийн зайтай, унтаж сэрсний дараа коршонконд суулгах хэрэгтэй. Уйгагүй оролдоно. Хүүхэд хөтөвчинд сууж шээхдээ хурдан дасдаг. Хооллолтыг цагийн дэглэмд оруулах хэрэгтэй. Амттан, чихэр ихтэй шингэн хоолны хажуугаар их өгвөл цатгалан мэдрэмж төрүүлж хэрэгцээт үндсэн хоолоо идэж чадахгүй болдог. 3 цагийн зайтай 1 удаадаа 250мл-г идэхээр тусгайлан өөрт нь бэлтгэсэн хоолыг өдөрт 2-3 удаа бэлтгэж өгнө. Суурь өвчин, рахит цус багадалт байвал эмчлүүлэх хээргтэй.
Асуулт: sain bna uu emchee manai huuhed 3sartai hanid hureed barag sr bolj bna tseptaksin 12sayiig hiilgej bna getel odoo hurtel huhurj bugshuulj huchtei hanialgad bna khana uzuulehuu yu uguul boloh we zuwluuch emchee
Хариулт: Сайн байна уу. Тариан эмчилгээтэй хүүхдийг 3 хоног тариад үр дүн муутай бол дахин үзүүлж эмчилгээний тактикийг өөрчилж болно. Иймээс үзүүлсэн эмчдээ дахин үзүүлэхийг зөвлөж байна. Үзэж чагнаагүй болохоор эм зөвлөхөд тохиромж муутай. Хэрэв хүүхдэд антибиотик тохирч байгаа бол эмчилгээний 2-3 дахь хоног дээрээс ханиалгалт цөөрч биеийн байдал дээрддэг. Цэр ихтэй бөгшүүлж байгаа бол муцера сиропоор 2,5мл-р өдөрт 2 удаа 3 хоног уулгаж болно: Оройн цагаар өгөхгүй байх хэрэгтэй.
Асуулт: sain bna uu emchee manai ohin 2 nastai hamar ni ugluu boshod mash ih bituu bosoh yum tegeed jihon us entereershingruulj nus gargadag ih nus gardag haniadgui hernee yunaas boldog yum bol
Хариулт: Сайн байна уу. Хамар битүүрэлт нь 1-т харшлын гаралтай, 2-т ханиад томуунаас, 3-т хамрын өөрийнх нь салстын үрэвслээс хөөнгөтөж битүүрч болно. Хүүхидйн хамрыг ер нь битүү байлгаж болохгүй. Хамарт салин дусаалгаар дусааж 10 мин дараа хөвөнгөөр имэрч цэвэрлэж өгөх хэрэгтэй. Агаарт гаргах нь хамрын битүүрлийг арилгахад их тустай. БАйнга хөөнгөтөж зовиурлавал чих хамар хоолойн эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sainuu emchee. 8n sartai.Orhoos ogdog A vit ulaaniig 5n sard manai ohind ogsiin. Tgd emch tgj ingej uugaarai gj heleegui yum. Tgd bi bugdiig ni.ogson. tgsen ueiin mama nar ni ulaan A vit.g 3n duslaar l uusan geed bhiin... orhiin emch nada 3n dusal en ter gj heleegui... odoo A vitaminii iluudel bolson bol yah ve? Ynar shinj ilreh ve? Ymar ayultai ve? Sanaa zowood bna.
Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхэд 100,000ме-р 6 сар тутам нэг ш уух ёстой. Цэнхэр улаанаар ялгагддаг. Цэнхэр нь 100-тай байдаг. Тэгэхээр танай хүүхэд Вит Д уснаар 1 дусалдаа 500ме-тэйг өдөрт 2-3 дуслаар бүтэн сар уувал Вит А-н илүүдлийг засч өгдөг. Гэхдээ нэг удаа уух тун учир илүүдэл харьцангуй бага илрэх байх. Дараагийн уух А вит-ы өнгө нь харин улаан байх байх.
Асуулт: Sain bnuu. Bi uuruu haniad hureed 4 sartai huudee hurgej bh shig bnaa. Baby col col-g 2 udriin umnuus ugsun. Ene em her em be. Mun shingen baagaad bnaa. Udurt 1-2 udaa.
Хариулт: Сайн байна уу. Вирусын гаралтай ханиадны үед баас шингэрч болно. Гүйцэт сайн хооллох хэрэгтэй. Baby col col ахиад 2 хоног уулгаж болно. Хөхүүл хүүхэдтэй ээж ханиад хүрвэл Инсти гэдэг эм 6 цагийн зайтай буцалсан усанд найруулж ууна. Хамгийн түрүүнд өөрийнхөө ханиадыг эдгээх хэрэгтэй.
Асуулт: Emchee hvvhdin tsus bagadalt tsusni erunhii shinjilgeger ilrehgui bna gj bhu? Heviin gj gardag murtluu ih amarhan daarchad bugs gar ntr hviten bolchod bdag.
Хариулт: Сайн байна уу. Хөл гар хүйтэн болох нь цус багадалтаас илүү захын жижиг судасны цусан хангамж бага зэрэг өөрчлөгдөхөөр ийм шинж илэрч болно. Ийм хүүхдүүдэд Вит эрдэс нэмж уулгана. Жин нэмэгдүүлэх зорилгоор сайн хооллоно.
Асуулт: Sain bn u emchee hvvhed maani 7 sartai haa neg hobor gants neg hanialgaj bn nus goojihgvi haluurahgvi . Iim ved yu ogbol zvger be .
Хариулт: Сайн байна уу. Вит С-н уусмал 2%-нхыг 5мл-р өдөрт 2 удаа 2 хоног, Миксафлу өдөрт 2 удаа 12 цагийн зайтай 3 хоног уулгана.
Асуулт: Сайн байна уу? Манайх хоолны дуршил нэмэгдүүлэхээр куркума DHA ууж байгаа юм. Ер нь хэр удаан ууж болох уу? Эмийн санч бол 2 ийг дарааллаад уулгачих гээд байсан юм. Уугаад 20ooд хонож байгаа
Хариулт: Сайн байна уу. _Ер нь 21 хоног уулгаад 14 хоног завсарлан дахин 21 хоног уулгаж болно.
Асуулт: sain baina uu emchee manai ohin 9 sartai tolgoid ni 2sm usjilt bna gesen odoo yawal zvgeer bolohuu yunaas bolood ingedeg yum bol tuslaach
Хариулт: Сайн байна уу. Эхо-р оношлуулсан уу? 3 сар тутам үзүүлж хэмжээг нь хянуулах шаардлагатай. Тархины цусанн хангамж сайжруулах, усжилтыг шимигдүүлэх эмчилгээг мэдрэлийн эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Тархины даралттай, хүчилтөрөгчийн дутмагшилтай төрсөн хүүхдүүдэд ийм шинж илэрч болно.
Асуулт: Sn bnau emche 2sar garant huuhded ene d g sergileh tungr 2 duslig ogoj blhu togtmol tsagt ogh n ur duntei gj unenuu
Хариулт: Сайн байна уу. 2 дуслаар өдөрт нэг удаа бүтэн сарын турш өгнө. Нэг сарын дараа дахин эмчид үзүүлж тунг нэмэх хасах хэвээр үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Тогтмол цагт өгөх нь мэдээж үр дүнтэй.
Асуулт: Emchee hvvgiin maani boojoo dor ni jaahan gazar ulaagad birjger ym garchihaj tseesen deer ni ug ni udaan bailgadaggvi ter dor solidog ymar tos tvrhwel zvgeer boloo bi vazlin tvrhej bgaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг өдөр бүр буцалсан бүлээн усанд оруулах хэрэгтэй. Арьсыг хуурай болгосны дараа Бепантин гэдэг тосыг нимгэн түрхэж өгнө.
Асуулт: Sain bna uu. Manai hvv 11sartai akvadetrim gd usan D 2 duslaar uudag her udaan ene hemjeger uguh ve? Bainga hulurdug. d.iin shinjilgee ugud zvger bna gsn.
Хариулт: Сайн байна уу. Хөлөрдөг бол 4 дуслаар 21 хоног уулгана. Хөлрөлт багасвал 2 дуслаар 1 сар уулгана. Сар бүрийн дараа эмчид үзүүлж уух тунг тохируулна.
Асуулт: Axiad neg yum asuuya emchee xamraas n shingen nus garaad bitvvreed bxiin yu ogvol zvgeer ve ingeed 7 xonochixloo xaniaxgvi bga 6sartai
Хариулт: Сайн байна уу. Жор 50 бэлдмэлээр өдөрт 2 удаа, 10-20 мл усанд найруулж уулгана. Хамарт салин буюу эсвэл нэрмэл ус дусааж голгүй хөвөнгөөр имэрч цэвэрлэж өгнө. агаарт сайн гаргах хэрэгтэй.
Асуулт: Sn bnuu emche? Huu maani 40 honoj bgaan udur ch shunu ch untahdaa ih yntsaglaad uilagnaad bhimaa 30m untaal uilaad yagaad ingeed bgn bol? Tgd neg seruun bharaa 4s 5 tsag seruun bdg udurt 14s 15 tsag orchim untaj bhshg bgn. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилатй байхаар нүүрлүүгээ дүлж уйлагнаж, уцаартай байдаг. Ийм хүүхдийг гол нь агаараас хэрэгцээтэй хүчилтөрөгчийг авах боломжоор хангах хэрэгтэй. Ингэхээр агаарт бүтэн цаг унтахад хэрэгцээт хүчилтөрөгчөө авдаг. Иймээс 1-т агаарт гаргана. 2-т тайвшруулж унтуулах хэрэгтэй. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө ав гэж хэлэх байна.
Асуулт: Sain bnu emchee. 1 nastai huuhed huhnuuduu garchihsan shunu untahdaa tarag r ugjdag yumaa. Tarag r ugjih her ve?
Хариулт: Сайн байна уу. Таргаар угжиж болно. гэхдээ тэжээллэг чанарыг нь сайжруулахын тулд өнжөөд ч юмуу өтгөрүүлсэн кашаар орлуулж болно. Өөрөөр хэлбэл тараг, каш гэж сөөлжилж болно.
Асуулт: Sain bnu emchee manai xvvxed odoo 6sartai shees n jaaxan evgvi vnertei bas jaaxan xolrood tolgoigoo xaaya shilgeegeed bxiin D ogoogvi 2 sar garan bolchixloo yamar D g yamar xemjeegeer ogox ve German tabletkin D xer ve ?
Хариулт: Сайн байна уу. Энэ 2 шинж нь рахиттай байж магадгүйг илтгэх шинж байна. Вит Д уух хэрэгтэй. Нярай хүүхдэд усан суурьтай Д3 500ме-тэйг 2 дуслаар өдөрт нэг удаа 30 хоног уулгана. Усн Д олдохгүй бол Герман Д 1000-тайг өдөрт нэг удаа уулгаж болно.
Асуулт: Бас эмчээ 9 сартай хүүхэд сайн мөлхөхгүй мөртлөө юм түшиж зогсоно гээд уурлаад байх юм. Ингэж зогсоод байвал хүүхдийн түнх болон нуруунд муугаар нөлөөлөх үү?
Хариулт: Сайн байна уу. 9 сартай хүүхэд уг нь мөлхөх ёстой. Юм түшиж зогсож чадаж байгаа бол бага багаар юм түшүүлж дасгах хэрэгтэй. Удаан хугацаагаар болохгүй. Хэрэв хүүхэд рахиттай бол хөлний хэлбэр өөрчлөгдөж майга хөлтэй болох талтай. 10-11 сартайд юм түшиж 1,2 алхана. Нэг настайгаас явж эхэлнэ.
Асуулт: Сайн байна уу эмчээ миний хүү 2 сартай сайхан унтахгүй цочиж сэрээд дагз нь халуу оргиод байх юмаа ямар эм өгөх вэ бас ханиалгаад байна витамин ц минигрипп өгсөн сайн дарагдахгүй байна зөвлөгөө өгөөч
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг агаарт их сайн гаргах хэрэгтэй. Цочромхой байгаа бол Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар сар уулгана. Толгой нь халуу оргиж байгаа бол усанд оруулна. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг угааж өгч болно. Сайн хооллож, агаарт гаргах хэрэгтэй. Ханиалгалт намдахгүй байгаа бол эмчид үзүүлж эм зөвлөж авах хэрэгтэй.
Асуулт: Сайн байна уу эмчээ, 9 сартай хүүхдэд өрхийн эмнэлэгт ирээгүй байсан тул 5 сард А витамин өгч чадаагүй. Одоо өгч болох уу? Хугацаа хоцорно гэж байх уу?
Хариулт: Сайн байна уу. Ууж болно. Дараагийн А вит-г 6 сарын дараа уухад болно. Тэгэхээр дараагийн тунг 12 сард ууна гэсэн үг.
Асуулт: sain bna uu. Minii ohin 9sartai yumaa. Uchigduruus hoish nvd ni nuuh tataad bhii. Yunaas blood ingeed bgan bloo
Хариулт: Сайн байна уу. Ер нь ханиадны вирусээр өвдөхөөр ийм шинжүүд илэрч болно. Шинэгн сайн уулгах хэрэгтэй. Нүдийг буцалсан цэвэр усаар гаднаас нь дотогш чиглэлтэй цэвэр хөвөнгөөр цэвэрлэж өгнө. Титрациклины маз 1%-нхыг нүдэнд хавчуулж өгнө /өглөө оройд/. Миксафлу өдөрт 2 удаа 12 цагийн зайтай уулгаж болно.
Асуулт: sain bna uu manai ohin odoo 9sartai shud n garahgui yum yu ugvul deer ve bas emchee bas hel uruulaar tsagaan tsagaan yum gartsan bh yum muuguntsurtuud bh shig bna yu uguh ve
Хариулт: Сайн байна уу. Фунгалон 50мг-тайг хуваагаад 2 өдөр дараалж өгч болно. Содын уусмалаар буюу буцалсан цэвэр бага зэрэг давстай усаар хэл, амны салст, завжийг бентээр цэвэрлэж өгнө. Сайн хооллоно. Шингэн уулгах хэрэгтэй. Шүдлэлт оройтож байгаа бол Вит Д-г кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 7-14 хоног уулгаж болно.
Асуулт: Sn bnu emchee manai oxin 21 xonogtoi sharlalt ni 175 bn zvgeer gexii bs xvzvvnii nugalmaigaar ni ulaan jijigxen ym garsan bn diatiz mun bolow uu ymar tos tvrxex ve
Хариулт: Сайн байна уу. Хэрэв хүүхэд 175-с хурдан буулгахгүй бол эрсдэлтэй. Хүзүүний нугалам нимгэн газруудаар тууралттай байгаа бол усанд сайн оруулж хатаагаад биений арьсыг хуурай болсны дараа цайрын исэл 10% нимгэн түрхэж болно. Шарлалтын хувьд ойр ойрхон эмчид үзүүлж хянуулж болохгүй бол фото эмчилгээнд хамруулж шарлалтыг эмчлүүлэх шаардлагатай.
Асуулт: Хагалгаа хийлгэж төрсөн ээж 1. ямар гам барих болон 2. ямар хоол ундаа сонгох ёстой вэ? 3. Хөхөнд сүү сайн орохгүй хүүхэд нь өлдөөд сүүгээр угжуулж байгаа. Зөвлөгөө өгнө үү ?
Хариулт: Сайн байна уу. Ерөнхийдөө хооллолт нь тос багатай, халуун ногоо элдэв ногоогүй хоол идэх ёстой. Сүүтэй цай гэдэс дүүргэх талтай байдаг тул оёо эдгэртэл сүүтэй цайг хязгаартай хэрэглэнэ. Мах гурил тосгүй боов хэрэглэнэ. Хүүхдийг аль болох ойр ойрхон хөхүүлнэ. Хүүхдийг түлхүү угжаад байвал угжиндаа амархан дасч хөхний толгойг голдог. Ээж чанартай сайн хоол идэхийн хажуугаар сайн унтаж амрах хэрэгтэй. Стрессгүй элдэв зүйл бодолгүйгээр хөхөндөө сүү орно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Болж өгвөл хөхөөр хооллохыг хичээгээрэй. Их сайн амраад ирэхээр хүүхдий уйгагүй хөхүүлж байвал хөхний сүүний гарц нэмэгддэг.