Нярай хүүхдийн арьс том хүнийхээс 2 дахин нимгэн бөгөөд маш эмзэг байдаг. Тиймээс арьс нь амархан улайж, үрэвсдэг. Ялангуяа төрсний дараах эхний хоногуудад нярайн хувьд хамгийн чухал үе байдаг учир хүүхдийн тань хүйг хөндөж гэмтээхгүй, тав тухтай, тайван амгалан байх нь эцэг эхчүүд та бүхнээс л шалтгаална шүү дээ.
Живх сонголтыг хийхэд анхаарах эхний шат бол анхнаас нь өөрт нь тохирсон зөв живхийг сонгож хэрэглэх. Живх нь хүүхдийн арьсанд байнга хүрч байх хамгаалалт болох тул хөвөн зөөлөн харшил өгдөггүй материалтай, агаарыг чөлөөтэй сайн нэвтрүүлдэг, шээхэд нь зузаарч бөөгнөрөн тухгүй мэдрэмж төрүүлдэггүй байх шаардлагатай. Мөн түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тусгайлан зориулагдсан 2 төрөл байдаг тул үүнийг ч сайн анхааран авах хэрэгтэй.
Зарим хүмүүс живхийг төрсөн цагаас нь хэрэглэх тал дээр эсрэг байр суурьтай байдаг. Та эргэлзэх хэрэггүй, живхийг дөнгөж төрсөн цагаас эхлээд л хэрэглэж болно. Живх хэрэглэснээр ээжүүдийн ажил нилээд нимгэрч, цагийг тань хэмнэх болно.
Харин хэчнээн шингээлт сайтай байлаа гээд живхтэй нь олон цагаар байлгаж огтхон ч болохгүй. Та бид чинь нойтон, чийгтэй дотуур хувцастай удаан явбал ямар тухгүй байх билээ? Түүнтэй огтхон ч ялгаагүй зүйл.
Тиймээс ойролцоогоор 2 цаг болоод л солих, хүндээр бие засвал тэр дор нь сольж байх хэрэгтэй. Нярай хүүхэд өдөрт дунджаар 15мл хэмжээтэйгээр 20-25 удаа шээдэг бөгөөд томрох тусам шээх хэмжээ нь ихэсч, тоо нь багасаад ирдэг. Тиймээс аль болох биеийг нь таатай тухтай байлгахын тулд цагийн хуваарь гарган түүнийхээ дагуу сольж байвал бүр сайн. Мөн хүүхэд томрохын хэрээр цаг алдалгүй тухай бүрт нь хүүхдийнхээ биеийн онцлогт тохируулан живхнийхээ хэмжээг томруулж байх нь зүйтэй юм.
Эцэст нь та удахгүй амаржих гээд хүүхдийнхээ живхийг хараахан сонгож амжаагүй байгаа бол Huggies JustBorn буюу дөнгөж төрсөн нярайн эхний 7 хоногт хэрэглэхэд тусгайлан зориулагдсан живхийг санал болгож байна.
Huggies JustBorn живх нь:
✅ Бусад брэндүүдэд огт байдаггүй цорын ганц төрөл.
✅ Агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх амьсгалдаг гадаргуутай.
✅ Арын сунадаг хамгаалалт нь өтгөнийг хойш урсахаас сэргийлсэн.
✅ Хөвөн даавуун гадаргуутай учир харшил өгөхгүй.
✅ Шингэнийг жигд хурдацтайгаар шингээж арьсыг хуурай цэвэр байлгана.
✅ Нярайн хүйг хөндөхөөс сэргийлсэн хүйнээс доогуур өмсгөлтэй.
✅ Шингэн дүүрсэн үед шараас цэнхэр өнгөтэй болж өөрчлөгдөх шингэн хэмжигчтэй.