Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?

Хэрхэн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вэ?

·                  Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих

·                  Хооллох зөв дэглэм баримтлах

·                  Байнгын шүдний эмчийн хяналтад байх

·                  Чихрийн хэрэглээгээ бууруулах

·                  Жимс, ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь амны хөндийн хавдраас сэргийлнэ.

·                  Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх

·                  Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, шүүснээс татгалзах

·                  Хүүхдүүдээ унтах үед сүү, шүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,

·                  Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог

·                  Сүүн шүд ургаж эхэлмэгц ариун цэвэрт нь сайтар анхаарах

·                  Зажилж иддэг хоол хүнс шүлс ихээр ялгаруулж амны хөндийг цэвэр болгодог

·                  Угжны буруу хэрэглээнээс болж эрт үеийн цооролт үүсдэг тул зөв хэрэглэх

Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?

·                  Хүүхдээ шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө.

·                  Та өөрт эвтэйхнээр сууж, хүүхдийнхээ толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгөөрэй. Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг.·     

·                  Шүдийг гурван минутаас илүү угаах хэрэггүй. Хэт удаан угаавал цэвэрлэгээ биш харин шүдний эмаль, бүрхүүл, буйлыг гэмтээж эхэлдэг.

·                  Шүдний завсарт наалдсан хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхийн тулд өдөрт 2 удаа заавал сойздож угаан, нэг удаа утсаар цэвэрлэх хэрэгтэй. Аман дахь элдэв янзын бактери хөгц болоход ердөө 24-48 цагийг шаарддаг тул шүдээ бүрэн цэвэрлэхэд шүдний утас зайлшгүй шаардлагатай.

·                   Мөн хэлээ угаана. Учир нь хэлэн дээр бичил биетнүүд байдаг тул тэдгээрийг ч бас арилгах хэрэгтэй.

 

Ингэж өдөр бүр цэвэрлэж чадвал таны хүүхдийн амны хөндий байнга эрүүл байх боломжтой. Splat Juicy оо бол байгалийн гаралтай, органик, фторын агууламжгүй хүүхдийн шүдний оо. Таны хүүхэд хэрэглэх явцдаа залгихад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.