Асуулт: Emchee minii tolgoi ih uwduh yum haayaa hamarnaas tsus garan daralt bol hewiin bgaa
Хариулт: Хамраас цус гарч байгаа шалтгааныг тодруулахын тулд биохими, коагулограммын шинжилгээ хийлгэх, мөн хамар хоолойн эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sn bnu dahiad neg yum asuuj bolohuu bi djes gdg em uugad duusah gj bgama suulchiin 4 n bienii irsen ued uusan ch boln uuhgui bsn ch boln gsn yumlda tgsn bienii yum irdeggui e dahiad shine em awahu eswel ene uldsen 4 tsagaan unguteig n uuj bolohuu
Хариулт: Дааврын бэлдмэлийг биений юм ирж байх хугацаанд уухгүй. Энэ эмийг сарын тэмдгийн 3 дахь хоногоос эхэлж ууж дуусаад дараагийн биений юм иртэл хүлээх хэрэгтэй. Дараагийн биений юм ирэнгүүт мөн 3 дахь хоногоос эхэлж ууна. хэрэв энэ эмийг үргэлжлүүлэн уугаад байвал биений юм ирэхгүй байдаг. Зарим тохиолдолд хол явах, чухал ажилтай зэрэг үед сарын тэмдгийг хойшлуулахын тулд эмээ ууж дуусаад завсарлахгүйгээр дахин шинэ эмийг ууж эхэлдэг.
Асуулт: Ойрд дан дотор муухайраад махны үнэр эвгүй үнэртээд заримда бөөлжих гээд бас өтгөн маань 2 өдөр хатаат байхын та зөвлөгөө өгч тус болооч
Хариулт: Сайн байна уу. Таны зовиураас харахад шууд энэ өвчин юм гэж хэлэх боломжгүй. Та заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд мазок болон эхо-н шинжилгээ хийлгээрэй.
Асуулт: SAIN BNUU EMCHEE 2 UDAA VR HUNDVVLJ BSAN YUMAA UNDGUWCHUU ERVVL gedgiig medeh hamgiin naidwartai shinjilgee bdag uu bas hvvhedtei boluul zulbah, sawni gaduurh, osoltgvi jiremslehees sergiileh shinjilgee yu bdag we bas svvld 5.18 nd yum ipeed odoo boltol irehgv yum e ni dandaa hezee ipeh ni todorhoigv bsdag dotuur muuhai opgiod hool ideh zurshil buuraad uur utsaartai bolood bhiin jiremsen geheer testeer vzxeer boloogvi bh yum undguwchind asuudal bga yum boluu. 5.18 bish 4.18 shvv
Хариулт: Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн ямар нэгэн өвчин байгаа эсэхийг мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр тоймлосон шинжилгээ болон үзлэг хийж цаашид нарийвчилсан шинжилгээ өгөх эсэхийг шийднэ. Биений юм ирэхгүй байгаа бол өглөө босонгуутаа өлөн шээсэн дээр 3 өглөө тестээр үзээрэй. Хэрэв тест сөрөг гарвал урьдчилан сэргийлэх үзлэгээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэх нь оношлогдоно.
Асуулт: zaaaa baylalaa emchid ochood yu gj helj shinjilgee ogoh we zvgeer l uridchilan sergiileh shinjilgee ogie gej asuuhuuu emchee
Хариулт: Тэгнэ.
Асуулт: Uuchlaarai test 7-10 honogt todorhoildoggui yum uu?
Хариулт: Үр тогтсоноос хойш 7-10 хоногт тест тодорхой мэдэгддэг.
Асуулт: Sn bnuu emchee bi torood 3n sar bolj bn tgd nohorteigee haritsaand orohoor horsood ovdood boldogguiee tgd yah estoi bol tgd hamgiin sn targaluuldaggui tgd udaan hugatsaanii spiral zovlooch bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Мирана дааврын гаралтай спирал нь цус алдаж байгаа эмэгтэйчүүд болон таргалахыг хүсэхгүй байгаа эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой байдаг. Бэлгийн харьцааны үед өвдөх, хорсох зовиур нь үтрээний үрэвсэлт өвчний үед элбэг тохиолддог. Та мазокын шинжилгээ өгөөд нарийвчилсан шинжилгээ өгөх эсэхийг эмчийн зөвлөгөөний дагуу шийдэж эмчилгээ хийлгээрэй.
Асуулт: Sain bnuu emchee bi ulaanburhanii waktsiin hiilgeh geed testeer vzhed neg zuraas bsan tgsed waktsiinaa hiilgetsen tgsen yum irehgvi bgad bsan chin jiremsen bolchij odo yawal zvgeer vv uragt muu nuluuteu gj sonsson
Хариулт: Сайн байна уу. Эмчийн хяналтанд орж холбогдох бүх шинжилгээг өгөөрэй. /жирэмсний хяналт/. Нэгэнт жирэмсэн байгаа бол хоёрол тест буюу гурвал тест /вирусын халдварыг илрүүлдэг шинжилгээ/ өгөөд вирусын эсрэг эмчилгээ хийлгэж болно.
Асуулт: An bayrlalaa emchee aij vheh gj blaa ter emchilgeeg hiilgewel gaigvi gsen vgvv turhud asuudal garahgvu gsen vgvv
Хариулт: Заавал эмчийн хяналтан дор эмчилгээгээ хийлгээд хянуулах ёстой байдаг.
Асуулт: баярлалаа мааааш их жирэмслэхээр төлөвлөж байгаа тохиолдолд фолын хүчилийг ууж байх нь зөв үү. анхны хүүхэд маань эрүүл саруул сайхан төрсөөн би өөрөө оюдолчгүй төрж байсан.
Хариулт: Фолийн хүчил нь ургийн нуруу нугасны гаж хөгжлөөс хамгаалдаг эм юм. Тиймээс жирэмслэхээс өмнө ургийн гажгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 сар хүртэлх хугацаагаар уудаг. Сүүлийн үед янз бүрийн халдварын улмаас ургийн гажиг өсөх, өсөлтгүй болох, зулбах, асуудал элбэг тохиолдож байгаа.
Асуулт: миний сарын тэмдэг энэ сарынх нь 7нд ирэх ёстой тэгээд би вакцин хийлгээд одоо 19нд яг нэг сар болох юм л даа тэгэхээр надад 6 сард хүүхэд олох боломж байх болов уу?
Хариулт: Боломжтой.
Асуулт: Sain bnuu? Bi odoo barag toroh bolj bgaa ymaa. Ve ve tseltsegnvvr shig nogoowtor ym garaad bhiin zvgeer bolowuu?
Хариулт: Сайн байна уу. Төрөхийн өмнөхөн Гексикон лааг үтрээгээр хийгээрэй. Энэ нь төрөх замыг цэвэрлэж үрэвслийг намдаах үйлчилгээтэй лаа юм. Оройд унтахын өмнө үтрээндээ гүн хийнэ. Энэ лааг хийх хугацаанд үтрээ цэвэрлэгдэж шингэвтэр ялгадас их хэмжээгээр гарах учир ургийн устай андуурах тохиолдол байдаг.
Асуулт: Сайн бна уу. Би 8сард суулгац тавиулсан юм. Сарын тэмдэг их ирээд мөн үргэлж уруугаа юм гараад байх юм аа. Хүнд ажил хийвэл нөлөөлөх үү.
Хариулт: Сайн байна уу. Суулгац тавиулсны дараа эхний 3-6 сард сарын тэмдэг үргэлжлэх маягаар үтрээнээс багавтар цус байнга гарах шинж тэмдэг илрэх боловч аажимдаа сарын тэмдэг багасч бүр алга болох ёстой. таны хувьд 9 сар тасралтгүй цус гарч байгаа юу? Эсвэл сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд их ирч байгаа юу гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Суулгацтай гаранд ачаалал их өгвөл гарын булчин луу суулгац шигдэж орох, булчингаар өвдөх сөрөг нөлөөтэй байдаг.
Асуулт: sainuu olon jil spralitai ybj bgad awhuulchad jil garan jiremsen bolohgvi blhr jiremsen boloh setgvvr gj hilegsen zaawal hilgeh hregtei yu bs setgvvr gj hiilegsenii daraa barag araw honog sheesnii daraa ch ymu esbel zvgr bhd ch dawsag aar owdood bh ym tegj olon honog owddog ymu ymr em uuh we
Хариулт: Сайн байна уу. Үргүйдэл гэдэг нь ямар нэгэн жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр 3-6 сараас дээш хугацаагаар жирэмслэхгүй байхыг хэлдэг. Жирэмслэхгүй байх шалтгааныг тодруулахын тулд заавал эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг болон холбогдох шинжилгээнүүд, цаашилбал нарийвчилсан шинжилгээнүүд хийгддэг. Үргүйдлийг оношлохын тулд зөвхөн зовиур болон нэг удаагийн эмчилгээгээр үр дүн өгөхгүй. Тиймээс үргүйдэл үүсгэж байгаа шалтгаан нь аль түвшиндээ байна вэ, юунаас болсон бэ гэдгийг тодруулж эмчилнэ.
Асуулт: sain bna yy emchee vnetei zuvluguu ugdugt mash ix bayrladag minii bienii yum irexdee tolgoi ix uvddug yagad tegdeg yum boloo
Хариулт: Сайн байна уу. Цус багадалттай үед сарын тэмдэг гадагшлах үеэр толгой өвдөх, бие ядарч сульдах, дотор муухайрах зовиурууд илэрдэг. Төмрийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар 1-3 сар ууж болно. Мөн биений юмний үеэр шингэн их уух, улаан лоолийн шүүс уувал харьцангуй зовиур багасдаг.
Асуулт: Sain bn u sariin temdeg irehiin omno daraa ni tolgoi mash iheer ovdoh yum urgeljleh hugatsaa 4 honog 2 dahi odor ni mash ih irdeg tarhindaa gemtel avch bgaagui
Хариулт: Сайн байна уу. Цус багадалттай үед сарын тэмдэг гадагшлах үеэр толгой өвдөх, бие ядарч сульдах, дотор муухайрах зовиурууд илэрдэг. Төмрийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар 1-3 сар ууж болно. Мөн биений юмний үеэр шингэн их уух, улаан лоолийн шүүс уувал харьцангуй зовиур багасдаг.
Асуулт: Sain bnuu emchee bi sayaxan hoer sard jiremsen bj bgad hvvxdee tsewerlvvlsen yumaa.gedsendee amigui blood.td er ni her ydaj bj jiremsen blwol zvgeer bl
Хариулт: Сайн байна уу. Умайн хөндийг цэвэрлэсний дараагаар 6 сар хүртэл хугацаанд жирэмслэж болохгүй. Ураг өсөлтгүй болж бйайгаа шалтгааныг заавал тодруулж эмчлэх хэрэгтэй байдаг. Учир нь дахин жирэмслэхэд ураг амьгүй болох магадлал өндөр байдаг. Ер нь бол жирэмслэхээс өмнө заавал өсөлтгүй болж байгаа шалтгааныг тодруулж эмчилгээ хийлгээд жирэмслэвэл аюулгүй гэж үзнэ.
Асуулт: sn bnuu? my biynii yum ireh dohood irheer tseej nuuruugaar jijig jijig ulaan yum garaad zagatnaad bs yg eruu shanaa hesgeer honduurtei ulaan yum garch ireed nuur huuraishaad bdag ene ygd ingediin boloo yu hereglewel zugeer boloh bol?
Хариулт: Сайн байна уу. Сарын мөчлөгтэй холбоотойгоор нүүрэн дээр батгаших, ярших шинж тэмдэг нь дааврын зохицуулга алдагдсантай холбоотой юм. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж холбогдох шинжилгээг хийлгэн дааврын шинжилгээ өгөх эсэх болон эхо шинжилгээгээр оношийг тодруулаарай. Үүнтэй холбоотойгоор эмчилгээг зөвлөнө.
Асуулт: sain bnuu bieni yum ireh ved nuruu ih owdodog yahu emche
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн үед хэвлийгээр болон нуруугаар бага зэрэг зовиурлах шинж илрэх боловч энэ шинж тэмдгийг хүчтэй, өөрт маш их зовиуртай байвал та заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай байна. Хэвийн үед сарын тэмдэг ховхроход умайн агшилт үүсэж хэвлий болон ууц нуруугаар чилэх зовиур илэрдэг. Энэ нь өөрт төдийлөн их зовиургүй байдаг.