ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2016.05.26

Асуулт: sain bnuh emchee bi torood 1 jil bolj bntorohdo hundrelt torood oeulad oedolo zadaltsan ymaa‼️bur 3r zergiin uragdaltt bn gesn‼️ torohin emch dara torohdo oyularai gesn!bi oirin 3 jildee huhedt bolh tolovlogogui bga yma‼️ene chigere uragdaltt yvaad bvl ymar2 sorog noloo bdg vee❓❓ ene talaar delgerenguizovlogoo ogooch, bayarlala
Хариулт: Сайн байна уу. Умайн хүзүүний урагдал уу эсвэл үтрээний урагдал уу гэдгийг шалгах хэрэгтэй. Аль ч урагдал байсан заавал оёулах хэрэгтэй. Учир нь гадны халдвар орох шээс задгайрах, давсаг унжих, бэлгийн дур хүсэл багасах гэх мэт сөрөг нөлөө ихтэй байдаг.

Асуулт: sn bna u spiral tawiulsnaas bolj nvvren deer yum garah uu herew tiim bol yah yostoi we bainga nvvren deer yum garah yum a
Хариулт: Сайн байна уу. Ямар спирал тавиулсан бэ, дааврын гаралтай спирал тавиулсан бол үүнтэй холбоотойгоор нүүрээр юм гарах тохиолдол байж болно.

Асуулт: Сайн бну эмчээ төрөөд 1сар болж бна тгд хярзанга хайчлуулж дотороо 2оёоотой төрсын оёоо маань одоо хүртэл чимчгэнэж өвдөөд умайн яс нь янгинад болдгүйэ энэ нь зүэр үү ! Эсүүл эмнэлэг орох шаардлагатай юу!!
Хариулт:  Сайн байна уу. Эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Оёдол болон дотор оёдолд ямар нэгэн үрэвсэл эсвэл идээлж байна уу гэдгийг шалгуулах хэрэгтэй.

Асуулт: Sain bna uu emch ee, Jiremsleltees hamgaalah emee herhen songoh ve? Uurt tohiroh emer yaj medehuu?
Хариулт:  Сайн байна уу. Таны нас болон өөрт бие организмын өвчлөл зэргээс шалтгаалан эмийг сонгох боломжтой. Ямар нэгэн өөрчлөлтгүй эмэгтэйчүүдийн эрхтний талас хэвийн байгаа бол дааврын хавсарсан бэлдмэлийн алийг ч хэрэглэж болно. Хэрэглэхээс өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эхо-д харуулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр аль эм тохирох боломжтойг шийднэ.

Асуулт: sb bnuu bi spiral taviulaad 2jil bolj bn. Sayhnaas hevliin dooguur ovdoj ehelsen . Avhuulval yah bol
Хариулт: Сайн байна уу. Хэвлийн доогуур өвдөх зовиур нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийн үед элбэг тохиолддог зовиур юм. Спирал нь өвчнийг үүсгэж байгаа шалтгаан мөн эсэхийг тодорхойлон авах эсэхийг шийднэ. Тиймээс та заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулаарай. Шууд бүрэн зөвлөгөө өгөх боломжгүй байна.

Асуулт: Sain bnauu  2udaa torson odoo jiremsen shingen ym uuhaar 10-20minutiin daraa sheedeg shees barih bolomj bolomjgui hetsuu baidag nuruu bnga childeg ene yuniih ve odoo 2 sar garantai jiremsen bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. жирэмсний хяналтанд орж холбогдох бүх шинжилгээнүүдийг хийлгэж өөрчлөлттэй байгаа бол эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Шууд шинжилгээ болон үзлэггүйгээр ямар нэгэн өвчин юм гэдгийг илэрхийлэх боломжгүй.

Асуулт: Sain baina gaduur mungujvvlsen spral altjuulsan geed yanz yanziin spral uud yarigdaad bhin er ni ali ni deer bdag we
Хариулт: Сайн байна уу. Ямар ч төрлийн спиралууд нь жирэмслэлээс хамгаалах чадамж нь бүгд адилхан юм.

Асуулт: Hi.bi 47toi.sarin temdeg suuliin neg jil ye ye 1,2saraar unjuud irdeg bolloo.3,4sard ireegui 5sard irsen geh met
Хариулт: Сайн байна уу. Таны насны байдал болон зовиураас харахад цэвэршилтийн өмнөх үе явагдаж байгааг илэрхийлж байна. Энэ үед сарын тэмдгийг тогтвортой болгох зорилгоор дааврын бэлдмэлийг хэрэглэдэг. Эм хэрэглэхээс өмнө заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эхо-р хянуулсны дараагаар дааврын эм тохирох уу үгүй юу гэдгийг шийднэ. Сарын тэмдэг алдагдаж байгаа цэвэршилтийн өмнөх үеүдэд хамгийн чухал нь ажил хөдөлмөрөө зохицуулах, сэтгэл санаагаа тайван байлгах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, жингээ барих, идэвхитэй хөдөлгөөн болон дасгалуудыг зөвлөдөг. Энэ нь цэвэрших насыг уртасгахад нөлөөлнө.

Асуулт: sain baina uu torsonii daraa bi zasahad vtreegeer salhi hii orood bga yum shg sanagdahin dr ni ng hoer tom mah shg ulaan yum garaad irsen bhin. eniig yawal dr we uragdaltaas blj bgn boluu eswel torohoor iim bldiinmu. ug ni uragdalt bhku gsn yumaa. tgd bie zasahaar ng l tom angaigaad bs teleed tomrood bga yum shg sanagdahinma yaawal dr wee. hyrzangiin oedol tawiulwal zvgeer blohuu. bs sarin temdeg torool 1 sar blood irsen ene zvgeervv. emchee hariulj ogooch bayrlalaa.
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа хэдэн сар болж байгаа вэ? Заавал эмэгтэйчүүдийн үзлэг болон оношилгооны үндсэн дээр ямар өөрчлөлт байна вэ гэдгийг мэдэх боломжтой. Шууд хараагүй болохоор багцаалан хэлэх боломжгүй байна.

Асуулт: sain bnuu bi torood 5sar garan bolj bgan maa bienii yummaan odoo boltol ireegvi bga hden sar bolood spral tawiulj bolh we bas yamar spral sain bee
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа биений юм ирэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Биений юм ирээгүй байх хугацаа нь жирэмслэх боломжгүй физиологийн үе юм. Биений юм ирэнгүүт өөрт тохирох болон эсрэг заалтгүй тохиолдолд аль ч төрлийг сонгох боломжтой.

Асуулт: Sn bna uu bugalgandaa spraltai yma tgsen 6sar bienii ym irsengui nuuren der ym tuurad bno Sprala awhuulwal bieni ym engiin irdgere ireh u eswel ih hemjeeger ireh bolow u
Хариулт: Сайн байна уу. Бугалганы спирал нь спиралийн дааврын эмийн нөлөөгөөр биений юм ирэхгүй хоригддог боловч энэ нь хэвийн юм. Нүүрэн дээр юм гарах нь спиралийн дааврын эмтэй холбоотой. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Бие организмд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Харин 6 сар тутамд цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. Нүүрээр гарч байгаа тууралт нь дааврын гаралтай байна уу гэдгийг мөн тогтоогоорой.

Асуулт: Udriin mend bi uul n bugalganda spraltai yuma tegsen bienii yum maani yag tsus bish shikoladan bor ungutei mash bagaar garaad baix yum odoo yaxuu
Хариулт: Сайн байна уу. Бугалганы спирал нь дааврын эмийн нөлөөгөөр бага хэмжээний цус байнга үзэгдэх тохиолдол байна. Тавиулснаас хойш 3 сараас 6 сар хүртэл энэ шинж тэмдэг илрэх боловч яваандаа биений юм огт ирэхгүй болж хэвийн болно.

Асуулт: Mioma. 10 sard hagalgaa hj awsan.narkoztai orson.odoo nuruu ih ubduj.gariin huruunuud ugluu huuj badaaraad yanginadag bolchihloo yuniih be
Хариулт: Сайн байна уу. Хагалгаа болон наркозны улмаас нуруу өвдөж хавагнах шинж тэмдэг илрээгүй болов уу гэж таны зовиураас үзэж байна. Та дотор эрхтэн болон бусад эрхтэн системд өөрчлөлт байгаа эсэхийг тодруулаарай. Нурууны нугасны мэдээ алдуулалтаар хагалгаанд орсон хүмүүс хэсэг хугацаанд нуруугаар өвдөх шинж тэмдэг илэрдэг боловч хөл гар хавагнах шинж тэмдэг илэрдэггүй.

Асуулт: 2jiliin zaitai 2 tursen. Turuud udaagui bgaa. Ehniih deer us ih unasan. Odoo ertnes ymar vitamins uuval deer ve.
Хариулт: Сайн байна уу. Төмөр дутагдал болон цус багадалтын улмаас төрсний дараа үс унар шинж тэмдэг илэрдэг. Төрснөөс хойш 3 сар төмрийн бэлдмэлийг хоногт 60мг-р тогтмол уух хэрэгэтй. Мөн кальци магни вит В-г уух хэрэгтэй.

Асуулт: sain bna yy undguvchnii yilanxaig yaj shimegdvvlex ve
Хариулт: Сайн байна уу. Өндгөвчний уйланхай хэлбэр хэмжээ, байрлаж буй байрлал, дотроо агуулж багйаа агууламж зэргээс шалтгаалан эмчилгээний тактик янз бүр байдаг. Зарим уйланхайг шимэгдүүлэх эмчилгээ хийдэг, зарим нь өөрөө аяндаа шимигддэг, зарим тохиолдолд мэс ажилбар болон дурангийн мэс заслын хагалгаа хийдэг. Эхо оношилгоо болон шинжилгээний үндсэн дээр эмч үзлэгээр тогтооно.

Асуулт: sain bnu emchee tsistitiig yaj buren emchleh we
Хариулт: Сайн байна уу. Цистит нь давсагны шээсний зам болон бэлэг эрхтний үрэвсэлтэй хамт үрэвсдэг өвчин юм. Циститийг үүсгэж байгаа үүсгэгчийг илрүүлж эмчлэхийн тулд заавал шинжилгээ болон үзлэг хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанар, цусны ерөнхий шинжилгээ эхо шинжилгээ, мазокын шинжилгээ хийлгэж харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.

Асуулт: Sn bn uu bi torood 10sar blj bn bienii yum irdeggui e ygd irexgui bga yum Bol
Хариулт: Сайн байна уу. Төсрний дараа биений юм ирэхгүй байх нь хүн бүрт харилцан адилгүй, жирэмслэхгүй байх бөгөөд энэ хугацааг физиологийн хэвийн үе гэж нэрлэдэг. Энэ үед хүүхдээ хөхөөр хөхүүлдэг, сэтгэл санааны хямралтай, эрхтэн системийн архаг хууч өвчтэй бол биений юм ирэхгүй удах тохиолдол байж болно. Ямартай ч хяналтын эмч болон эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлж эхо шинжилгээ хийлгээрэй.

Асуулт: sain bnuu emchee bienii um 2 sar irsengui. yamar2 shaltgaan bj bolohuu jiremsen bologui hamgaalah em uuj bolohuu um irehgui bga ch gesn
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдаг ирэхгүй байгаа шалтгааныг тодруулахаас нааш дааврын эм ууж болохгүй. Заавал эхо болон эмэгтэйчүүдэд үзүүлж сарын тэмдэг ирэх дөхөж банйа уу, эсвэл сарын тэмдгийг эмийн аргаар яаралтай ирүүлэх шаардлагатай юу гэдгийг тодруулна. Эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхийн тулд биений юмний мөчлөгийн хоног чухал байдаг.

Асуулт: sain bnu emchee. huuhdiin huisiig hamgiin bagadaa heden sartaid medeh bolomjtoi bol. 3 huutei gants ohintoi boloh.gesiin huanli zarimdaa hudlaa baihiimaa
Хариулт: Хүүхдийн хүйсийг 16-20неделтэйд хамгийн тодорхой мэдэх боломжтой.

Асуулт: Sain baina uu ? Sariin temdgiin ehniii udruus n ehleed haniad hurchih um , bie sulidaad deerees n hooloi uwduud suulruugee haniad hurchihdeg ene yumiih um boloo ?
Хариулт: Сайн байна уу. Ханиадны эсрэг эм, биеийн эсэргүүцлийг сайжруулж шингэн юм сайн уух хэрэгтэй. Биений юм ирж байхад бие сульдах, ууц нуруугаар чилж өвдөх шинж тэмдэг илэрдэг. Цус багатай бол төмрийн бэлдмэлийг өдөрт нэг удаа 1-3 сар уугаарай.

Асуулт: Sn bn uu bi odo jiremsen 4 sartai bogino sulru ovdod bsn odoo baruun talin tunhru ovdod haya alhad hetsu bn bas haya gedser hatgad bgm shig ovdod bh ym ygd ingej bgn bol ulaan burahni vaktsiniig jiremsen hun hilgej boldoggu ym uu hilegvel ymr ur dagavartai ve ugan hilgechmer bhiin
Хариулт: Сайн байна уу. Улаан бурхны вакцинийг хийлгэхгүй. Дээрх зовиураа схарахад умай тонус өгч ураг зулбахыг завдаж байгаан шинж тэмдэг байна. Ажил амралтыг зөв зохицуулж, умайн тонус бууруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үүнд папаверинтэй лаа шулуун гэдсээр оройдоо нэг удаа, магни В6 өдрийн 2-р 14 хоног уух, шулуун гэдэсний халууныг өглөө бүр үзэж байх, хэрэв халуун 37,2-с доош байвал эмчийн зааврын дагуу дааврын эм уудаг.

Асуулт: Sain bainuu emchee? bi nz zaluutaigaa 5.6nd belgiin hariltsaand orood 5.20noos hoish testeer 3udaa shalgaj uzehed neg zuraastai garsan. Gehdee biynii yum mani irehgui brg 14 honoj bn. Sariin temdeg mani eor ni jhn togtworgui irdeg. oiroltsoogoor 35-40 hongiin helbelzeltei. Hamgiin suuld 4.11nd irsen. Ene tohioldold jirmsen bolson gsn uguu? Bayarlalaa bas amjit husey smile emoticon 2t. Sariin temdegee togtwortoi iruuldeg bolohiin tuld yamar emchilgee hiiwel zugeer we? Bi gadaadad baidag bolohoor geriin nuhutsuld hungun emchilj bolhuu? 3t. herwee jiremsen bolood 14 honoj bhd jiremsnii testeer uzwel ilrehgui bh tohioldol bhuu?
Хариулт: Сайн байна уу. 1. Сарын тэмдгийн мөчлөг алдагдалтай байгаа учир эхо болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж оношийг тодруулах шаардлагатай. Ямар шалтгааны улмаас сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж байна вэ гэдгийг тодруулахын тулд, цаашдаа хор нөлө хэр байгаа, юунд нөлөөлж болох вэ гэдгийг тодруулан эмчлэх нь хамгийн чухал юм. Та заавал үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: sn bnu emchee dahiad ym asuuyaa miniih jiremsleh magadlaltai 10 honog deeree ywj bga unuudur yg suuliin udur n tged belgiin haritsaand orson ymaa ghde belgeechtei tegsen chn nogoo belgewch n tsoorson bsniig duussan hoinoo medsen odoo yahwe bi 72 tsagiin em uuhaar tsus aldaad bdag yawal jiremsen bolohgui bh we
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн харьцааны дараа угаалга хийж болно. энэ нь найдвартай арга биш юм. Эмийн аргаар хамгаалахад өөрт гаж нөлөө ихтэй байгаа бол өөр арга байхгүй юм.

Асуулт: Sn bnuu tsus bagadaltas bolj jiremsen bolohgui bn gej bhuu
Хариулт: Сайн байна уу. Цус багадалтаас болоод огт жирэмслэхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол харьцангуй ойлголт юм. Цус багадалтын шинжүүд удаан хугацаагаар явагдсанаас жирэмслэх процесст ямар нэгэн байдлаар дааврын өөрчлөлт болон өнчин тархи зэрэгт нөлөөлснөөр жирэмслэхгүй байх магадлал байж болзошгүй.

Асуулт: bi odoo 28 nstai sex hiigeegui bgamaa. tgd ch naidavrati hun bhgui bolhoor ongon halisaa emcheer hunduuldimu gj bodood bnaa ene bolomjtoi bdg uuu
Хариулт: Сайн байна уу. Танд зөвлөхөд онцын шаардлагагүй боловуу. Та заавал найз залуутай болноо. Танд сайн хүн тааралдана гэдэгт итгэж байна. Та өөрөө сэтгэлзүйн хувьд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Асуулт: suuliin 10aad honog ungugui zungaaraldsan yum maan mash iheer garaad bdag bolloo. barag sariin temdeg irj bgaam shg ih hemjeeteigeer ene ymar uchirtai yum bol uzuuleh shaardlagatai bolow uu BAYRLALAA
Хариулт: Сайн байна уу. Эмчид үзүүлэх шаардлагатай. Мазокын шинжилгээ гээр түүний дагуу эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: Ulaanburhanii vaktsiin hiilgesen bol sar jiremsen bolj bolohgui gesen. Jiremsenee medeegui bgad tariulsan esvel jiremsen boltson bol yah ystoi be.
Хариулт: Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн хяналтнад ороод хянуулаад явах хэрэгтэй. Хоёрол буюу гурвал тестийг өгөөрэй.

Асуулт: Sain bnu 3honogiin omno zestei spral tawiulsii tegsen bj bgaal dooshoo jaahan tsus garaad bhiin ingedeg yumuu eswel emchid ochij uzuulhuu
Хариулт: Сайн байна уу. Спирал тавьсны дараагаар багаг зэрэг цусархаг ялгадас гарах үзэгдэл байна. Сарынн тэмдэг өмнөхөөсөө бага зэрэг ихэсдэг. 2-3 сарын дараагаар аажимдаа хэвийн болно. Спирал тавиулсны 7-10 хоногийн дараа заавал эход харуулах шаардлагатай байдаг шүү. Спирал тавиулсны дараа хүн ажил, бэлгийн хавьтал хийж болохгүй гэдгийг анхаараарай.

Асуулт: Hi emchee minii utree ih tsavuulag bnaa yaj tsawuulagiig ni arilgahuu
Хариулт: Сайн байна уу. Үтрээний ялгадас цавуулаг бөгөөд үнэртэй эсвэл өнгө нь өөрчлөгдсөн бол эхний тоймлох шинжилгээ болох мазокын шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг.

Асуулт: sain bnu , miom avxuulsan yma xeden sarin dara jiremselj bolox ve?
Хариулт: Сайн байна уу. 1-2 жилийн дараагаар жирэмсэлж төрвөл илүү тохиромжтой.

Асуулт: Sain bnuu. Bi sar garnii umni abortond orsiin. Odoo baga huu maani neg nas 5 sartai. Td yaj hamgaalahaa sain meddeggui. Urid ni hamgaalalt ogt hereglej bgaagui. Sardaa 2udaa 72 tsagiin em hergelej bgaa. Nuhur maani huduu ajiladag ireed 7 honog amardagiin. 72 tsagiin em her hortoi bol. Bas ene sar bienii yum maani 2 udaa irj bn odoo spiralaa taviulaj boloh boluuu. Unuudur bienii yum irsen.
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах аргыг 72 цагийн эмээр хийж болохгүй. Энэ эм нь бие махбодид хоруу чанар ихтэй, хамгаалах чадвар муу байдаг. Танд эсрэг заалт байхгүй бол ямар ч төрлийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж болно. Гол нь хамгаалалтын эм болон бэлдмэлийн эсрэг заалтыг мэдэх хэрэгтэй. Мөн өөрт тохирч болох аргыг сонгох нь таны шийдвэр байдаг. Гэхдээ эмчидү үзүүлж алийг нь хэрэглэхгүй байх заалттай вэ гэдгийг эрүүл мэндийн үзлэгээр шийднэ. Тухайн хүний бие физиологи, эрүүл мэндийн байдлаас шалтгаална.

Асуулт: Sn bna uu emchee tsagaan max ergetsen yaj yu xeegelj emchlex we
Хариулт: Сайн байна уу. Цагаан мах эргэж байгаа үед мазь Вешневский тавих хэрэгтэй. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулж, ажил амралтыг зөв зохицуулаарай.

Асуулт: Sn bnuu bi torood 8sar blj bga yma tegtel sariin temdeg irdegvi teged vrewseltei bga ym boluu tsagaan ym ih garaad bs ih vnertei bhn yamar hiilgewel zvger we zowlogoo ogch tuslaach
Хариулт: Сайн байна уу. Төрсний дара биений юм ирэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хүүхдээ хөхөөр хооллож багйаа үед сарын тэмдэг хоригдож болно. үүнд санаа зовох хэрэггүй. Мазокын шинжилгээ өгөөд эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.

Асуулт: Sain bn uu.dandaa sxan zubulguu ugdugt ih bayrladag shuu.40 emegtei bn.tsebershilt udaashruulah beldmel garmonii em sanal bolgooch.yrina yydag um yy gej bodoj bgaa.gehdee jiremsnees xamgaalah emgui iim turliin em bgaa yu.
Хариулт: Сайн байна уу. 40 нас нь цэвэршилтийн нас юм. Ярина нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй заалт байхгүй бол уухад тохиромжтой. Ярина ууж байх үедээ 6 сар тутам цусны шинжилгээ өгч цусны бүлэгнэлтийг хянах хэрэгтэй байдаг. Яринагийн эсрэг заалт нь даралт ихтэй, судасны бүдүүрэлтэй, элэгний архаг хатууралтай хүмүүст хэрэглэхгүй.

Асуулт: Bayrlalaa.uur iim garmonii em bgaa bol yy.
Хариулт: Бусад гармоны олон эм байгаа. Таны насанд хамгийн тохиромжтой нь Ярина, Регивидон, Микрогинон гэх мэт эмүүд бий. Цэвэршилтийн өмнөх үед ямар нэгэн зовиур өгөөд сарын тэмдгийн алдагдалтай байгаа үед өөр эмийг сонгодог.

Асуулт: Sain bnu emche bi tanias urid ni ym asuuj bsan bi tembuu geh ovchnig jilin omn buyu 5sard tussan tegd ter uydee taria hiilged zuger bolsn bolovch bi odo 8sar garantai jiremsen toroh dohoj bgan anhnii serologin shinjilgeger enhuu ovchin dahin garch ired 5sartaida 7hongin zaitai 3uda taria hiilged titr ni 1:1gj garsan bi emchese soliltsoh huudsaa avsan ymaa tegsen teren dr nmg tembuu ovchtei ged +temdeg tavisn bn bi torohdoo haldvartai geed tusdaa oroond toroh boluu bi odoo uneheer aij bn bas geriihen maani nmg iim ovchn avsan gedgiig medehgui bga bas huuhded min ymar negen ayul bga boluu torohdoo bas iim ovchtoi toroh boluu ged odr ongoroh tusam shanlaad hetsuuma emchee minii asuultand hariulj ogooch bayrlala
Хариулт: Сайн байна уу. Та санаагаа бүү зовоо. Та эмчилгээ хийлгээд эдгэрсэн байна. Тэмбүү өвчин нь эмчилгээ хийлгээд эдгэрсэн ч цусанд илэрч байдаг. энэ нь аюулгүй юм. Урагт халдварлах халдвар байхгүй. Харин дахин тэмбүүгийн халдвар шинээр авсна бол цусан дахь титр өндөрсөх ёстой. Таны титр 1:1 байгаа нь эдгэрсэн гэж үзнэ

Асуулт: Emchee huchilturugchin cocktail geriin nuhtsuld yaj hiih ve
Хариулт: Гэрийн нөхцөлд хийх боломжгүй. Харин агаарт гарах нь хүчилтөрөгч юм.

Асуулт: Sain bna uu? undguvchnii uil ajillgagaagaa eho-r haruulahiin tuld biynii yum irsen hed dahi honog dree uzuuleh yostoi bdag ve
Хариулт: Сайн байна уу. Өндгөвчний үйл ажиллагаа сарын тэмдгийн ирсний дараа болон сарын тэмдэгийн ирснээс хойш 12-14 дахь хоногуудад эход харуулбал оношийн ач холбогдолтой байдаг. Харин өндгөвчний үйл ажиллагааны даавруудыг шинжлүүлэхэд сарын тэмдгийн 2-5 дахь хоногт өгвөл оношийн ач холбогдолтой.

Асуулт: bi jiremsen bolohgui bgaa yumaa tgd undgun esiin bolovsroltiin talaar ehod haruulmaar bgan tghr hed dahi honog dree uzuuleh ve daavruudiig shinjilne geheer yaana gsn ug ve
Хариулт: Жирэмслэхгүй байгаа шалтгааныг тодруулахын тулд эмэгтэйчүүдийн, дотоод шүүрлийн, нарийн мэргэжлийн эмчид хандаж юуны шалтгаанаас үүдэн жирэмслэхгүй банйа вэ гэдгийг тодруулах үзлэг шинжилгээ хийгддэг. Зөвхөн өндгөвчний үйл ажиллагааны алдагдлаас болоод жирэмслэхгүй байх тохиолдол биш юм. Өөр өнчин тархи, уртавтар тархи, умай гэх мэт эрхтнүүдэд ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байдаг. Үргүйдлийн асуудлыг зөвхөн нэг удаагийн үзлэг шинжилгээгээр шийдэх асуудал биш. Танд зөвлөхөд олон эмч дамжихгүйгээр зөвххөн нэг эмчээр тууштай, хяналтанд эмчилгээгээ тогтвортой хийлгэснээр жирэмслэх боломжийг бүрдүүлнэ.

Асуулт: tegvel yum irsenees 2-5 dahi honoguudad ni emchid handah yum bna gj oilgoloo zuv vv
Хариулт: Биений юм ирэнгүүт эсвэл биений юмний өмнөхөн эмчид хандвал илүү ач холбогдолтой. Учир нь эмчийн үзлэгийн дараагаар холбогдох шинжилгээнүүдийг өгөхөд цаг алдахгүй.

Асуулт: Sain bna uu? Minii biynii yum irdeggui eeee sanaa zovood boldoggui eee say 3 sard jiremsen bsiin ma tegeed osoltgui ooroo zulbatsiin exod uzeelsen chin zugeer bna gesen naiz zaluutaigaa hamgiin suuld 5,14nd untsan. Onoodor testeer uzsen chin 1 bna tegeheer jiremsen bish gesen ug uu? Zulbasnii daraaa 4,25nd biynii yum irsen
Хариулт: Сайн байна уу. 14 хоногийн дараагаар дахин тестээр үзээрэй. Одоогоор жирэмсэн эсэх нь мэдэгдэхгүй байна.

Асуулт: санй байн уу? эн өдрийн мэнд Би урьд нь холбогдож байсан хүн байна хэхэ охин маань 5 нас гарантай тэгээд одоо 2дахь хүүхдээ гаргах санаатай байгаа спралтай байж байгаад сарын өмнө авхуулсан эмчилгээ бас хийлгэсэн тэгээд улаан бурханы вакцин хийлгэсэн хийлгээд 10 л хонож байна уг нь 6 сард хүүхэд олох бодолтой байж байгаад эргэлзэж эргэлзэж вакциндаа хамрагдчихсан 1сарын даоат хүүхэдтэй болж болохгүй гэсэн байсан энэ хугацаа хүрэлгүй хүүхэдтэй болвол яах бол уг нь 6сард олчихвол хүүтэй болох гээд байгаамаа хэхэ
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэхээс өмнө эрүүл мэндийн байдалдаа хамгийн түрүүнд анхаарч бүх шинжилгээнүүдийг хийлгэн өөрчлөлттэй байгааа бол эмчилгээ хийлгэсний дараагаар жирэмсэлбэл цаашид эрсдэл багатай, хэвийн жирэмслэх боломжтой бйдаг. Яарснаас болоод ураг болон өөрт дахин эрсдэл учрахвий гэдгийг анхаарч үзээрэй.

Асуулт: аанхан би харин спраль авуулаад эм лаа хэрэглэсэн _ хоног тэгээд ер нь сайн байна гэсэн тэгээд эсийн шинжилгээ өгөөд зүгээр гарсан болохоор л тэгэхээр өөрөө зүгээр байгаа юм чинь 5 15нд вакцин хийлгэсэн гэхээр 6-20доос хойш л хүүхэдтэй болох боломж бүрдэнэ гэсэн үг үү
Хариулт: Вакцин нь амьд вирусыг дархлаа тогтоох журмаар хийгдсэн байдаг учир таныг хэсэг хугацааны дараа жирэмслэх боломжтой гэсэн үг. Энэ нь урагт ямар нэгэн эрсдэл учруулахаас сэргийлж байгаа юм.

Асуулт: Bi tursnii daraa sharhtai boltson bgama. Tuluulj emchilwel 100% naidwartai baij chadah bolow uu? Dahiad sharhlah ersdel bga bolow uu? Bs turaadag spral bdag gj unen bolow uu?
Хариулт: Сайн байна уу. Умайн хүзүүний шархтай үед спиралийн аргаар хамгаалж болохгүй. Түлүүлж эмчилэх арга нь шинжилгээний үндсэн дээр хийгдэх бөгөөд цаашид 6 сар нэг жил гэх мэт хугацаанд байнгын хяналтанд, шинжилгэнд хамрагдах ёстой байдаг. Эмийн аргаар эмчилгээ нь үр дүнгүй байгаа тохиолдолд бусад ажилбаруудыг сонгодог.

Асуулт: Халамид гэдэг өвчин талаар Пүрэв гарагт мэдээлэл өгөөч
Хариулт: Сайн байна уу. Эсийн гадна буюу дотор оршдог бактер вирусууд гэж байдаг. Эсийн гадна оршдог бактер вирус нь эмчилгээнд үр дүнтэй бөгөөд бие махбодид хоруу чанар багатай байдаг. Харин эсийн дотор оршиж байгаа вирус, бактер, нянгууд нь хүний бие махбодид хоруу чанар ихтэй байдаг учир эмчилгээг эмчийн хяналтан дор тууштай хийсний үр дүнд эмчлэгддэг. Таны шинжилгээнээс харахад эсийн дотор оршдог хоруу чанартай бактер болон вирусууд илэрсэн байна. Эсийн дотор оршиж байгаа эдгээр үүсгэгчүүдийн 70-80% нь хортой, 20-30% нь энгийн үүсгэгчүүд байдаг. Хламид нь эсийн дотор орших бэлгийн замаар халдварладаг бактер юм. Эмчилгээг нөхрийн хамт хийлгэх хэрэгтэй.