ХҮҮХДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2016.05.26

Асуулт: sn bna uu emchee huu maani 4sar 15 honogtoi untahdaa hurhiraad bh yumaa nylh huuhed hurhirah muu gj sonssiin yunaas boldiin boloo bs bid 2 hohooroo hoollodog hezeenees nemelt hoolond oruulwal zugeer we zowlooch bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд дутуу төрсөн үү? Хүүхэд хурхирах үед маш болгоомжтой байх хэрэгтэй. Ихээр хурхирвал хурхирах үедээ амьсгал түгжих аюултай байдаг. Гэхдээ хурхирах бүрт амьсгал түгжихгүй. хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Тархины цусан хангамжийг сайжруулах зорилгоор цераксон 1мл-р өдөрт нэг удаа 21 хоног уулгаарай. Агаарт л сайн гаргах хэрэгтэй. Вит Д тохирох тунгаар уулгах нь сайн.

Асуулт: Hi bn uu Emchee o.mend mania hvvhed odoo 1oi hvrj bga maa dood deed taliin shvd nvd ni ongortoi ugaad bn aa ene yunaas blj ingej urgadag yum be hna vzvvlj bolhvv
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд багадаа антибиотик их хэрэглэсэн , кальци дуталтай байхаар шүдний өнгөрт өөрчлөлт ордог. Шүдний эмчид үзүүлж фторт лааг түрхүүлэх, өнгөлүүлэх эмчилгээ хийлгэж болно.

Асуулт: Sain baina uu? Manai huu 1 oi 6 sartai. Sar sariin zaitai shingen baagaad bhiin. Udees umnu 4 5 baana. Suuldee yag tseltsegenuur shig baagaad duleed uilaad bh yum. Yaj zugeer bolgoh we. Gaduur hool ugdgui. Geriin hool l iddeg.
Хариулт: Сайн байна уу. Баас цустай гараагүй биз? Септрин 1/4-р 6 цагийн зайтай 3 хоног, лениксфорте өдөрт 1ш-р нэг удаа, 3 хоног хэрэглэнэ. Хоросол уулгаж болно. Будааны шүүс бага багаар уулгана. Хэрэв баас цустай гарах, дүлүүлж уйлах, халуурах шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.

Асуулт: Odriin mend. Hvv mani odoo 2 sar hvrh gj bgma. Ar dagz ni halaad holrood bh ym. Ug ni D ogch bgaa tsaash ni ogood l bhuu? D- g heden sartai bltol ni yaj ogh ve D-iin talaar yriad ogooch
Хариулт: Сайн байна уу. Ар дагз нь халж байгаа бол Д дутлаас гадна тархинй цусан хангамж, хүчилтөрөгч дутмагшил хамт байна гэсэн үг. Тэгэхээр одоо агаарт гаргах хэрэгтэй. Хүүхдэд усан суурьтай Д хамгийн тохиромжтой байдаг. Урьдчилан сэргийлэх тунгаар бол 1-2 дусал, эмчилгээний тунгаар бол рахитын түвгшингээс хамааран 2 дуслаас дээш байдаг. Вит Д таблеткан, тосон, спиртэн гээд янз бүр байдаг. Гадуур янз бүрийн тунгаар төрөл бүрийн хэлбэрээр байна. Хүүхдэд усан таблеткан 2 нь илүү тохиромжтой. Хүүхдэд Д вит 3 нас хүртэл эмчийн хяналтан дор өгнө.

Асуулт: Bas 10 sartai huuhdiig hold yaj hurdan oruulah be. Manejin yvdag huuhed udaan hold ordog u. Odoo yum yumruu aviraad tusheed zogsoj bga. Avirchaad butsaad buuj chadahgui, hii daraad unachih ged bhin. Ymar dasgal hodolgoon hiivel zugeer bdag bol?
Хариулт: Сайн байна уу. Насандаа л байх зүгээр. Хүүхэд хөгжлийнхөө жамаар нэг настайгаасаа бие даан явж эхэлдэг. Хүүхэд 10 сартай юм түшиж зогсох, алхах үйлдэл хйиж байгаа бол хөдөлгөөний хөгжил нь насандаа тохирч байна. Тэгэхээр дэмжиж өгөх, унаж хашрахаас болгоомжлох хэрэгтэй. Хөлд оруулагчид оруулах хэрэггүй. Эсрэгээрээ удаан хөлд ордог.

Асуулт: sain bnuu tanias dandaa zowolgoo awdag shvv tand ih bayrlalaa manai hvv odoo 5 sar 14 honogtoi ve ve hanialgaad bhin tgd emchid vzvvlsenldee tseej n bol zvgeer bn gsn bi ugan chiheriin harshiltai gj helsen ymldaa tgsen chiherleg em bicheed ogson bhin ymar em uuwal sain be
Хариулт: Сайн байна уу. Жор50, Нэг ш-р 8 цагийн зайтай 2 хоног уулгаж болно. Эсвэл миксофлу 1/2-р 6 цагийн зайтай хэрэглэж болно. Вит С 2%-нхыг 5мл-р 8 цагийн зайтай 2 хоног хэрэглээрэй.

Асуулт: Sain bnuu emchee .Manai ohin 2sar hureh gej bn huis ni hiitei bgaad naashaa tomboigood bhiin bi zoos tawij boogood l bn yr ni ene yunaas bolj ingedeg yum boloo
Хариулт: Сайн байна уу. Хүйний гогцооны булчин суларснаас хүй төмбийж наашаа гардаг. Их хэмжээтэй байвал мэс заслын эмчид үзүүлнэ. Гэрийн нөхцөлд багахан хугацаагаар доош нь харуулж хэвтүүлнэ. Уйлуулахгүй, цэвэр боолтоор хөнгөн дарж боож өгч болно. Хийтэй дуугараад түмбийсэн хэмжээ нь ихсээд байвал эмчид үзүүлээрэ.й

Асуулт: Sain bnu emchee. 10 sartai huuhdiig zunii tsagt yaj chiiregjuuleh be. Airag shar suu ntr turheed narand shardag, elsend holiig ni buldag ntr ged bdag ni iluu nariin shiriin yum bnu. Tedees teden tsagiin ued tiim hugatsaagaar tegne ingene gesen yum bh uu? Her udaan narand sharah be?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг зуны улиралд вит Д-г байгалиас авхуулах зорилгоор өдрийн 11 цагт наранд шардаг. Энэ нь нарны тусгал хамгийн ойр байх хугацаа юм. 11 цагийн наранд хүүхидйн арьсыг ягаан болох төдийгөөр шарж болно. Толгойд малгай өмсгөж наршихаассэргийлнэ. Мөн наран шарлаганд байх хугацаанд нь айргаар нимгэн түрхэж өөрөөр нь шингээх арга хэрэглэж болдог. Элсэнд Д маш ихээр шингэдэг учир элснээс арьс руу Д авахын тулд элсэн дээр тоглуулж болдог. Удаан хугацаагаар улайтал шарж болохгүй.

Асуулт: ohin maani odoo 9 sartai. Uzemni shuusen ih durtai ymaa. Odor bolgon ogch boloh uu-
Хариулт: Сайн байна уу. Сахар багатай үйлдвэрийн аргаар бэлдээгүй бол гэрийн нөхцөлд бэлдсэн үзэмний шүүс өгч болно. Зарим өдрүүдэд аньс, чацарганий шүүс гэх мэт сольж өгч болно.

Асуулт: Сайн бнауу эмчээОхин минь 1 сартай Бүр Нилээн хойшоо гэдийх юм. Шөнө уйлагнах нтр нь гайгүй шөнөдөө ганц мээм идээд лунтчихна. Төмөр замын бариач өвөөгөөр бариулахад даралттай бна гэсэнЭм уух шаардлагатай юү хаана үзүүлж яаах естойг минь зөвлөач эмчээ Бас Д вит ямарыг нь уулгах вэ Хүү минь болхоор 2 настай гэнэт л юм бүхэн үгүй гээд зөрүүдлээд бдаг болчлоохүүхдүүдтэй бол гайгүй тоглоно аутизм нтр биш бгаа гэж санаа зовоод яаж харьцаж яавал дээр бол эмчээ Зөвлөөч. Баярлаа
Хариулт: Сайн байна уу. 1. Тархины гэдийлт нь тархины цусан хангамж хүчилтөрөгч дутмагшилтай холбоотой. Гол нь агаарт маш сайн гаргана. Тархины цусан хангамж сайжруулах зорилгоор цераксон 1мл-р өдөрт нэг удаа 14-21 хоног уулгана. Ер нь гэдийлт их байвал мэдрэлийн эмчээс нэг удаа зөвлөгөө авахад илүүдэхгүй. Вит Д уснаар нэг дусалдаа 500ме-тэйг сонгож 2 дуслаар өдөрт 1 удаа ууна. 2. Аутизм гэдэг нь ямар ч цочролгүй, хүний үг авахгүй ямар ч тайлбаргүйгээр өөрийнхөөрөө байх, өөрөөр хэлбэл хүүхдэд ямар ч айдасгүй болгоомжгүй ямр нэгэн үйлдэл хийхийг хэлдэг. Хүүхдийг хүссэнээр нь байгаад үз. Бас өөрийнхөөрөө зааж чиглүүлж юмийг хийлгэнэ. Бага насны хүүхдүүдэд зөрүүдлэх шинж байдаг. Аутизмтай төстэй зүйл биш юм.

Асуулт: сайн байнуу 5-Сартай тархины даралттай цераксон ууж бгаа жоохон юманд цочоод байх юмаа бас амархан ханиад хүрээд бнаа яахуу
Хариулт: Сайн байна уу. Цераксон ууж болно. Давхар цочромхой байгаа бол вит Д усан Д 2 дуслаар өдөрт нэг удаа, кальциглицерофосфат 1/4-р өдөрт нэг удаа 14 хоног уулгана. Давхар агаарт маш сайн гаргах хэрэгтэй. Цочромхой байна гэдэг нь рахиттай, тархины хүчилтөрөгч дутмагшилаас үүдэлтэй байдаг. Амархан ханиад хүрэх гэдэг нь дархлаа сул байна. Сайн хооллох хэрэгтэй.

Асуулт: sain bnu. manai huugii us n ih unaad bh ym odoo 5 sarta. 3sartaida shinjilgee uguud tsus baga gd tumurte polivisol 0.5ml.r sar uusan. sariin umnu emchilgeeni tungaar usan d sar uusan. tgd hulrult gd shinj n sn arilagu blhoor emchilgenii tungaa zogsoogood 2 duslaaraa urgeljluul gsn. umnu b sar uugaad uldsen tumurte d n baigaa terig urgeljluleed 1ml ugch bolhuu us unah n bagasah u yuta holbootoi ve?
Хариулт: Сайн байна уу. Үс унах нь цус багадалттай, вит эрдэс дуталтай холбоотой. мөн Д дутал, рахитын үед ч үс унаж болно. Эмчилгээний тунгаар дан төмөр уух хэрэгтэй. Хүүхдэд төмрийн бэлдмэл сиропоор хэрэглэдэг. Хүүхдийн жинг мэдвэл тунг хэлж өгч болно. Усан Д-ээ 3 дуслаар үргэлжлүүлэн сар уулгаж болно. Цус багадалт сайжирсны дараа төмөртэй Д-ээ үргэлжлүүлэн уулгаж болно. Эм хэрэглэхдээ байнга эмчид харуулж заавраар нь хэрэглэх хэрэгтэй шүү.

Асуулт: Sn bn uu. 5.5 sartai huuhed huustei shar baasaar baagaad bn zugeer uu. Nemegdel hoolond oruulaagui. 12kg jintei.
Хариулт: Сайн байна уу. Жин ихтэй юм байна. Ер нь 6 сартайгаас нэмэгэдэл хоолонд бага багаар дасгаж оруулах хэрэгтэй. Өдөрт хэдэн удаа, ямар баасаар бааж байна? Хүүхдийг шингэн алдалтаас сэргийлж хоросол бага багаар өгөөрэй. Баасны тоо олшроод усархаг тогтоцтой болох юм бол гэдэсний микрофлор тэнцвэржүүлэх, шингэн алдалтаас сэргийлэх эмчилгээ шаардлагатай. Хооллодгоороо хооллоно. Хөхний сүүгээр хооллодог бол ээж өөрийнхөө хооллолтонд анхаарч хүүхдийн гэдэс хямраахаар хоол хүнс хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Асуулт: Sn bnu zunii ulirald usan D vitamin ogch blhu. Ug ni 1bvten D uutsan gsen ch tolgoi ni halah ni zvger blhgvi yma yawal deer we
Хариулт: Сайн байна уу. Д урьдчилан сэргийлэх тунгаар зуны турш өгч болно. Толгой халах нь рахиты хажуугаар тархины цусан хангамж, хүчилтөрөгч дутмагшилаас болж болно. 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг угааж өгөх хэрэгтэй. Агаарт сайн гаргана. Агаарт бүтэн цагаар унтуулсан ч болно. Цайны шааран буюу будаан дэр дэрлүүлж болно.

Асуулт: Daxiad 1ym asuuya manai tom 5nast ymaa vsiin samnaxaar ll vs ni ixeer unaad bnaa urid mi er unaj bgagvi ee vs ni dalaaraa shvrgedeg ymaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд төмрийн бэлдмэл сиропоор 5мл-г өдөрт нэг удаа 21 хоног, Солуфлекс сиропоор 2,5мл-р өдөрт нэг удаа сар уулгаад үзээрэй. Цус багадалт, вит дутлаас голдуу үүдэлтэй байдаг.

Асуулт: Sain bnu emchee hvv mini 10 sar hvreh gj bga yuma D-giin shinjilgee ogohod 30-70 bhaas 24,3 gj garsan yum ftortoi 1000tai d 2 sar uusan hir udaan uuh yostoi we bas bnga dooshoo harj untaad bhiin zvgeer bolu. 24,3 geheer iheer dutagdaj bn gsn vgv yu gsn vg yum boloo
Хариулт: Сайн байна уу. Нормоос доогуур байна, ихээр биш ч гэсэн дуталтай байна. Миний бодлоор Д-н тунгаа 2000 болгож сар уугаад дараагийн сараас 1000 болгох хэрэгтэй. Доошоо харж унтахын хувьд хүүхдүүд түрүүлгээ харж унтдаг. Хүүхдэд зовиургүй, баас шээсний өнгө хэвийн, хоолондоо сайн байгаа бол ажиглаж байсан нь дээр.

Асуулт: Sn bnu minii hvv 3sartai ern l baahgv bh ym odoo barag svvld 17nd neg baasn shingendv tgd trnees hoish baagaagv ingj olon honog baahgv bj bldg ym blwu ern iim olon honoj bj neg baahn
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд өдөр болгон баах ёстой. Хоол бага байвал өнжөөд баах тал байдаг. Хүүхдийн хооллолт хэмжээгээрээ байна уу гэдгийг эхлээд тооцно. Жин нэмж байна уу? Хэрэв хүүхэд хангалттай хооллоод байхад өтгөн хатаж байвал хоол боловсруулах замын ямар нэг асуудал байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хоол боловсруулах замын эмгэгийн эмчид үзүүлж асуудлыг тодруулсан нь дээр.

Асуулт: Sn bnuu odoo 5 sar 14 honogtoi nus no goojood 7 honog askorutin ogson zugeer boldoggui e yaval deer be bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд хамарт салин дусааж, имэрсэн хөвөнгөөр хамрыг цэвэрлэж өгч болно. Baby col col сиропоор 2,5мл-р 12 цагийн зайтай 5 хоног уулгана.

Асуулт: сайн уу эмчээ. хүүхэд хэдэн сартайгаас суганаас нь дэмжихэд хөл дээрээ зогсох вэ.хүү минь 3 сар сая хүрсэн.
Хариулт: Сайн байна уу. Ер нь хүүхэд төрсөн цагаасаа суганаас нь дэмжихэд сулавтар ч гэсэн өлмий дээрээ гишгэдэг байх ёстой. 3 сартай хүүхдийн хувьд суганаас нь дэмжиж зогсооход хөл дээрээ зогсох ёстой. Байнга зогсоож болохгүй. Хөдөлгөөний хоцрогдол байгаа эсэхийг эмч үзэж байж тогтоодог.

Асуулт: sain bnuu emcheema ohin 1 nast. uurlahara tolgoiro ym morgood bh ymaa‼️yagd tegdegin boloo??yaaval dr vee???
Хариулт: Сайн байна уу. Толгойгоороо мөргөх, маажих, хазах гээд өвөрмөц зан төрхийн авирууд гарч ирдэг. Тэгэхээр хүүхдийг тайван л байлгах хэрэгтэй. Үнэхээр л гаж биш бол өөрийнхөө хүссэнээр байгаад үз. Болохгүй гэдгийг тайлбарлаж ойлгуул. Сөргүүлээд уурлах буюу загнаж зодох нь сөрөг эмоци үүсгэж хүүхдийг улам зөрүүдлэхэд хүргэдэг. Бэртэл гэмтлээс болгоомжлох хэрэгтэй.

Асуулт: Sainuu emchee huu maani 8sart yumaa huu naani hurts unert sheeseer sheegeed bh yum bs sain suuhgui bh yum d vitaminiig 1000r zun ugch bolhuu er ni zun dg ugch bolhuu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөлрөөд хурц үнэртэй шээж байгаа бол рахиттай банйа гэсэн үг. Миний бодлоор вит Д 1000 биш 2000-р бүтэн сар уух хэрэгтэй. Зуны улиралд урьдчилан сэргийлэх тунгаар Вит Д-г тасралтгүй ууна. Шаардлагатай бол эмчилгээний тунгаар хэрэглэсэн ч болно. Сар вит Д уугаад эмчид үзүүлж дараагийн тунг тохируулна.

Асуулт: 6sartaimaa ohin maani hol deeree olmiidood bn zugeer bolu. ogloo 5-7n hoorond tolgoigoo 2tiishee bolgoodl neglzoviurtai bn yu oguul zugeer bol. odort2-4tsag avch gardag. torood udaagui tseregson uuj baisan. 3sartaid dahij uzuul geed ochoogui yvaa yma.. bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Түнхний эхо-д харуулсан уу? Хэрэв хүүхэд нэг ч тавхайгаараа гишгэхгүй байнга өлмийдөөд байвал түнхний үеийн дутуу хөгжил байж магадгүй. Бусад шинжүүдийг эмчээр шалгуулна. Шаардлагатай бол түнхний эхо-д давтан харуулна. Хүүхэд толгойгоо сэжлэх нь рахит, вит Д-н дутал байж болзошгүй тул Д вит-аа уугаарай. Зовиуртай уйлж байгаа бол чихний өвдөлт байж магадгүй. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Дахин мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч хөдөлгөөн сэтгэцийн үнэлгээ хийлгэх хэрэгтэй.

Асуулт: Sain bna uu emchee manai hvv 10 sar garaad ybj bna molhohgvi bna zvgeer vv hodoo baidag bas oird gvilgeed baih um yu hereglbel deer be bayarallaa
Хариулт: Сайн байна уу. 10 сартай хүүхэд мөлхөх ёстой. Юм түшиж зогсох оролдлого хийнэ. Бие даан сууж чадах ёстой. Тэгэхээр хүүхдийг рахитаас сэргийлж Д уулгах ёстой. Боломжтой бол булчингийн тонус сайжруулахаар иллэг массажинд хамруулж болно. Шингэн бааж байгаа бол шингэн алдалтаас сэргийлнэ. Хоросол, лениксфорте зэрэг эмүүдийг уулгаж болно. Хоросол будааны шүүсийг бага багаар ойр ойрхон уулгана. Хоолыг сойхгүй. Суулгалтын тоо нэмэгдээд байвал эмчид үзүүлэх шаардлагатай.

Асуулт: Sainuu emchee manai huuhdiin uwdug ni genet uwduud hishgej chadahaa bolchihiin tegsen murtluu hawdaj huhursun yum yuch alga haana uzuuleh estoi we zuwluuch
Хариулт: Сайн байна уу. Хэдэн настай хүүхэд вэ? Улайж хавдсан, тууралт байхгүй мөртлөө зовиуртай, гишгэж чадахгүй өвдөлт эмзэглэлт маш их багйаа бол Эх нялхсын зүрх судас үе мөчний эмчид үзүүлнэ.

Асуулт: Manai ohin 4n nast ulmal turaad bhi hoolondo bas muu yu uulgah ve
Хариулт: Сайн байна уу. 4 настай хүүхэд гэрийн хоолноос, мөн өөрт нь тусгайлан бэлдсэн хоол идүүлнэ. Гол нь хоолны дуршлыг муутгадаг тураал, рахит, цус багадалт, цагаан хорхойтой байх зэрэг суурь өвчнүүдийг эмчлэх хэрэгтэй. 2-т хүүхдийг 2,5-3 цаг тутам 250-300мл хэмжээтэй хоол идүүлнэ. Засвраар нь хөнгөн зууш өгч болно. Чихэрлэг амттан их идүүлбэл хүүхэд хоолны дуршил буурч хэрэгцээт хүнсээ иддэггүй, тураалд ордог. Тэгэхээр хүүхдийг аль болохоор тусгайлан идэвхитэй хооллох хэрэгтэй. Хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор куркума DHA, 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгана.

Асуулт: Sain bnu mini huu odo neg oitoi speryen dee uuj bga heden sar uuh ve
Хариулт: Сайн байна уу. Спиртэн Д тохирсон тунгаар нь хэрэглэх хэрэгтэй. Ер нь хүүхдэд усан Д, таблеткан Д хамгийн тохиромжтой байдаг. Хүүхэд 3 нас хүртлээ Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар ууна. Гэхдээ байнга спиртэн Д хэрэглэж болохгүй. Нэг сар уугаад дараагийн сараас өөр төрлийн Д ямар тунгаар уухыг өрхийн эмчтэйгээ зөвлөж шийдээрэй.

Асуулт: sain bnau. Manai huuhed 5 sartai. duh,chamarhainh n hoh sudas tod bh n yamar ve.
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн өнгөц судсууд тодрох нь өөрийнх нь арьсны онцлог. Судасжилтаас их шалтгаалдаг. Мөн хүүхдийн тархины цусан хангамж дутмагшилаас нүдний эргэн тойрон хөхрөх, хамар уруулын гурвалжин хөхрөх,судас тодрох, тохиолдол байдаг. Ийм тохиолдолд хүүхдэд ерөнхий биеийн байдал сайн, онцын зовиургүй бол агаарт маш сайн гаргах хэрэгтэй. нарнаас хамгаалсан малгай өмсгөх хэрэгтэй. Хэт халуунд гадаа байлгаж болохгүй. Вит Д-ээ урьдчилан сэргийлэх тунгаар ууна.

Асуулт: Sain bn u emchee ohin mini 4sartai vsen unaad baih yum yamar D uuval zvgeer v
Хариулт: Сайн байна уу. Бага насны хүүхдэд усан Д хамгийн тохирожмтой байдаг. Урд нь усан Д хэрэглэж байгаагүй бол усан Д-г 3-4 дуслаар сар хэрэглэж болно. Үс унах нь рахитаас гадна цус багадалт, вит эрдэс дутлаас шалтгаалж болно. Тэгэхээр болж өгвөл шинжилгээгээр цус багадалтыг тодруулан вит, солуфлекс 5 дуслаар 21 хоног уулгаж болно.

Асуулт: Сайн бна уу 5-сартаы хүүхдэд чацарганы шүүс шингэлээд уулгаж болохуу
Хариулт: Сайн байна уу. Чацарганы сироп сахарын агууламж ихтэй учир тохиромж муутай байдаг. Ер нь 5 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд дөнгөж орж эхэлж байх үе нь учир шууд чацарганы шүүс хэрэгэлэх нь ходоод гэдсийг хямраах эрспэлтэй тул нэмэгэдл хоолонд бүрэн орсны дараа жимсээр нь шүүс бэлтгэж хэрэглэж болно.