ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 2016.05.19

Асуулт: 1-r turuh huviin emnelguudiig bodvol dagnasan gej sonssiin her unenii ortoi bol
Хариулт: Сайн байна уу. 1,2,3-р төрөх эмнэлгүүд бүгд адилхан төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг юм. Нарийн мэргэжлийн төрөх эмэгтэйчүүдийн олон хувийн эмнэлгүүд мөн байдаг. Эдгээр эмнэлгүүдийн үйлчилгээ бүгд стандартын дагуу адил байдаг.

Асуулт: emegteichuudiin duran hagalgaa demii gehiin 1-r turuhd oroh sanaa bnaa gaigu gehiin sanaa onoo bval helj uguuch. Mun uriin suvag bituureltei 1 tal n bituu nuguu tal n 3 nii 1 tei uyed hagalgaa hiilgeh n ur dun bdagu. gehdee hed hed udaa setguur hiilgesen mun hujirt yawj bsan dunduur n uur erhten uvduud bas bus haysan yuma.
Хариулт: Сайн байна уу. Эмчилгээнд үр дүнгүй бол дурангийн хагалгаа хийлгэх нь зүйтэй. Хагалгаа бүр бүгд эрсдэл бүхий үр нөлөөтэй байдаг. Гэхдээ та өвчин даамжирч, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй тул хагалгаанд орох нь зөв шийдвэр юм.

Асуулт: sn bnuu? ene helikonii emiig yaaj uudag yum boloo bi neg sn oilgohgui bnaa. ogloo tsainii omno negiig n yum idcheed ahiad negiig n tgd ene 2 oo uusnaas 30 minutiin daraa 3 dahi emiig uuna gsen bsan. tgd ahiad oroinii hoolnii omno nyg ene daraalalaar uudiimuu? zowhon ogloo l tgj uudiin boluu? ter 3 dah em n neg uuhda 2 oor n uuhiimuu? tgheer odort 4 shirhegig uuh n zow uu? tailbarlaad ogooch
Хариулт: Сайн байна уу. Таны ууж байгаа байдал зөв байна. Орой мөн адил өглөө уусан схемээрээ ууна. Тэгэхээр нэг хоногт нольпаза-г 2ш, Фромилид-2ш, Хиконцил-4ш -г ууна гэсэн үг юм.

Асуулт: Sain bn u sariin temdeg irehiin omno bolon daraa ni tolgoi mash ih ovdoh yum yamar arga hemjee avah ve
Хариулт: Сайн байна уу. Таны сарын тэмдэг алдагдаж ирдэг үү? Та тархиндаа ямар нэгэн гэмтэл авч байсан уу? Сарын тэмдгийн цус хэр их хэмжээтэй гарч, хэд хоног үргэлжилдэг вэ? Таниас тодруулан асуух зүйл байгаа учир эмэгтэйчүүдийн талаас байна уу, эсвэл тархины өөрчлөлт цус багадалтын өөрчлөлтүүд байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна.

Асуулт: Sain bna uu.bi odoo 36 doloo honogtoi.tegsen say vzvvlsen chn huuhdiin toglgoi doosho orjihson bna gesen.emj yadaj 2 doloo honog tesjih yumsan gesen.huuhded yamar neg noloo bga blbuu.urd ni torohdoo us hagaraagui ged setguulj usaa hagaluulsan em uuj obdoj torj bsan.odoo bas tegeh blbuu.
Хариулт: Сайн байна уу. Хөдөлгөөний дэглэмийг барьж 4 хөллөж доошоо харж хэвтэх, мөн хөл болон бөгсөө өндөрлөж хэвтэх, гэх мэт дасгалуудыг гэрээрээ хийж болно. Энэ дасгалуудыг хийснээр бага аарцгийн хөндийн цусан хангамж сайжирч урагт очих хүчилтөрөгчийн хэмжээ ихсэж өгнө. Удаан хугацаагаар ураг доошилж толгой доош суусан бол ургийн тархины хүчилтөрөгчийн дутагдал илрэх учир хүчилтөрөгчийн коктейлийг өдөрт нэг удаа уугаарай. Хяналтын эмчид 7 хоног бүр үзүүлэх шаардлагатай.

Асуулт: Jiremsnees hamgaalah em dotor muuhairuulaad bhiimaa tgd bolichihoor sariin temdg irehiin ene yamar uchirt boloo
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах эмийг уухдаа хоолны дараа шингэнээр сайтар даруулж уух хэрэгтэй. Ходоод гэдэсний хямралтай үед дааврын эмүүд нь гаж нөлөө үзүүлж, ходоод гэдсийг улам хямруулдаг учир дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Дааврын бэлдмэлийг ууж байгаад зогсоох буюу тасалдуулсан тохиолдолд сарын тэмдэг ирж байгаа нь эмийн үйлчилгээтэй холбоотой. Энэ үед сарын тэмдэг дуусангуут эмээ үргэлжлүүлэн уух боломжтой.

Асуулт: Kesar hagalgaagaar tursun umaa, Tursnii daraa huuhed huhuulheer oydol mash ih uvduj bn, sav agshij bgaa bh gj oilgoj bgaa zuvuu, uvchin namdaah laa ter burt n hiij bolhuu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөхүүлэхэд сав агшиж мэдрэгдэх боловч тийм ч хүчтэйгээр өвдөхгүй. Хяналтын эмчдээ эргэж үзүүлээд эхо-д харуулаарай.

Асуулт: sain bn u emche bi 5 n sartai huuhdiin maani hudulguun ni baga yuma uul ni 5 n sartai huuded sain huduldug gesen bi jaahan agaar muutai gazar suuj,ydaan zogsdog ajil hiideg yumaa uunees boldog yum bolov u yawal dr ve ta hariulaad uguurei
Хариулт: Сайн байна уу. 5 сартай үед хүүхдийн хөдөлгөөн эхэд дөнгөж мэдэгдэж эхэлдэг учир санаа зоволтгүй. Хүүхэд томрох тусам хөдөлгөөн нь улам сайн мэдрэгдэж хөдөлгөөнийг тоолох боломжтой болдог. Хяналтын эмчдээ үзүүлж хүүхдийн хэвийн өсөлтийг хэмжүүлэн ургийн гажгийг тодорхойлуулаарай. Хэрэв хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд байгаа бол хүчилтөрөгчийн коктейлийг нэмэлтээр ууж болно.

Асуулт: Sain bnuu hamgiin ehend bichlee odor zaw garlgvi asuuj amjihgvi ym jirmsnees hamgaalah isperaln vrgvi boln gesen gesen muu vr dagwar bdguu 10jil bolj bgaan odoo awhuulah bodolt bgaan haan awhuulwal zvgeer bol zaawal hariulj ogoorei bayrllaa
Хариулт: Сайн байна уу. 10 жил болсон бол спиралийг яаралтай авхуулаарай. Умайн хүзүү, үтрээ , умайн салстын үрэвсэлтэй байгаа үед спирал нь умайн хөндийн наалдаж үрэвслийг гүнзгийрүүлэн бага аарцгийн хөндийн эрхтгнүүдийг үрэвсүүлж үрийн хоолой битүүрүүлэх аюултай учир үргүйдэлд хүргэдэг гэж үздэг. Гэхдээ хэвийн үед үргүйдэлд хүргэх боломжгүй юм.

Асуулт: Sain baina uu emchee turuh zamaar turuud 3sar bolj bga nuruugaar uwduud bie yum irehgvi bga zuwluguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Биений юм төрсний дараагаар хүн бүрт харилцан адилгүй ирдэг. Ууц нуруугаар өвдөж байгаа бол шээсний шинжилгээ өгөөд бөөрний үрэвсэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Биений юманд санаа зовох хэрэггүй. Ирэхийг нь л хүлээхэд болно.

Асуулт: сайн байна уу танд энэ өдрийн мэнд би төрөөд сар гаран болж байгаамаа хэзээ сприал тавиулж болох бол бас өсвөр наснийханд тохирсон сприал байдаг уу тараглуулдаггүй биед ямар нэгэн нөлөөгүй гэж байдаг уу
Хариулт: Сайн байна уу. Спирал нь 2 янз байдаг. Зэсэн спирал болон дааврын гаралтай спирал гэж байдаг. Зэсэн спиралийг үтрээ болон умайн ямар нэгэн эмгэг, өөрчлөлт байхгүй үед, төрөхдөө хүндрэлгүй, урагдалгүй төрсөн үед, 45 хоногийн дараагаар тавих боломжтой. Дааврын гаралтай спиралн нь төрснөөс 6 сарын дараа тавина. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь бүгд эерэг болон сөрөг талтай. Аль нэг нь илүү сайн гэсэн ойлголт байхгүй юм. Өбрийн бие организмд тохирох, эсрэг заалтгүй, болон хэрэглээ, өөрийн дадалд тохируулан сонгох боломжтой.

Асуулт: Сайн бна уу жирэмсэний 2 7хоногтой мөртлөө улаан бураны вакцин хийлгэсэн бол яах вэ
Хариулт: Сайн байна уу. Нэгэнт хийлгэсэн бол жирэмсний хяналтандаа сайтар үзүүлэн ажиглаад явах хэрэгтэй.

Асуулт: заримдаа загтнаад байдаг нь ямар шалтгаантай бдаг юм?
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтэн загатнах зовиур нь ихэнх эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Бэлгийн замын гаралтай байна уу эсвэл бэлгийн замын бус гаралтай байна уу гэдгийг заавал шинжилгээгээр тодруулан тохирох эмчилгээг хийдэг. Тиймээс та санаа зовох хэрэггүй. Эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлж мазокын шинжилгээ өгөөд цаашид нарийвчилсан шинжилгээ өгөх эсэхийг шийдэх хэрэгтэй.

Асуулт: ta minii mazokiin hariug haraad uguuch
Хариулт: Сайн байна уу. Мазокын шинжилгээнээс харвал бэлгийн замын халдвар байхгүй, үрэвслийн шинж тэмдэг илүү тод илэрсэн байна. Үрэвслийн эмчилгээ хийлгэхэд болно.

Асуулт: Minii bienii yum mash udaan ireed bn odoo barag 14 honoj bn yaah va umnu ni ingedgvu bsan yum.
Хариулт: Хамгийн түрүүнд та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эхо-р умайн дайвар болон салтсыг харах хэрэгтэй. Энэ байдлаас шалтгаалан цаашид нарийн шинжилгээ өгөх эсэхийг тодруулна. Тиймээс заавал эмчид үзүүлж байж онош тодруулах шинжилгээ өгөөрэй. Удаан хугацаагаар биений юм үргэлжилж байгаа нь цус алдалтын шинж тэмдэг илэрч байгаа юм.

Асуулт: сайн байна уу танд энэ өдрийн мэнд би төрөөд сар гаран болж байгаамаа хэзээ сприал тавиулж болох бол бас өсвөр наснийханд тохирсон сприал байдаг уу тараглуулдаггүй биед ямар нэгэн нөлөөгүй гэж байдаг уу
Хариулт: Сайн байна уу. Спирал нь 2 янз байдаг. Зэсэн спирал болон дааврын гаралтай спирал гэж байдаг. Зэсэн спиралийг үтрээ болон умайн ямар нэгэн эмгэг, өөрчлөлт байхгүй үед, төрөхдөө хүндрэлгүй, урагдалгүй төрсөн үед, 45 хоногийн дараагаар тавих боломжтой. Дааврын гаралтай спиралн нь төрснөөс 6 сарын дараа тавина. Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл нь бүгд эерэг болон сөрөг талтай. Аль нэг нь илүү сайн гэсэн ойлголт байхгүй юм. Өбрийн бие организмд тохирох, эсрэг заалтгүй, болон хэрэглээ, өөрийн дадалд тохируулан сонгох боломжтой.

Асуулт: bi ugan nets medeelel unshlalda thde sain oilgdgv. Hvnd owchnv ? zawal hawdr vvsgedgn mu. Bi nz banditaga verhd 3jil blj bn sparal tawiuld 2jil garan blj bn spralns blj vvssn bhda. Thde ugan urdn hvvhd ntrte verhj bgagvlde bid 2t ugan belgiin or ymrch hawitagch bhgv tgsn mortlo ygd ene virus haldsn blo. Arisn dr gantshan jijg urgatsag urgal tgd awhulsn chne hariun tgj irsn. Mi taniru ter shinjilge hariug ywulhu. Sayhn bs dotrn ehod harulsn emegteichvvdn emnelg vzvlre vzvlh shardlagata gsn tgd bi nh togogvlde . ugan ondgowch owdl .guaru owdl bdgn bi vrewsln em oro dur medd ugd tgl gagv blchg blhr nh toogogv. Ta ndad tuslad zowlogo ogch hnd hna vzvlhv. Yj emchlhv emchlgdhvv?
Хариулт: Сайн байна уу. HPV вирус нь хүний биед хоруу нөлөөтэй байдаг учир эмчийн хяналтанд вирусын эсрэг эмчилгээг заавал хийлгээрэй. Биеийн дархлаатйа холбоотойгоор вирусын идэвхжил явагдах учир дархлаагаа дэмжих, вирусын эсрэг эмчилгээ нь үр дүнтэй байдаг. Хэрэв эмчилгээ хийлгэлгүй дархлаа сул, бэлэг эрхтний ямар нэгэн үрэвсэлтэй хавсарсан бол хавдар үүсгэх боломжтой байдаг. Харьяа дүүрэг болон эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд орж эмчлүүлээрэй.

Асуулт: Yg yunas bolj vvssn blu bi jiremsellts hamgalh sparl 2jil grn tawuilsn terns bolsn blu
Хариулт: Өмнө нь байсан халдвар юм уу эсвэл бэлгийн замаар халдсан байх боломжтой. Спирал тавиулснаас халдвар орсон гэх баталгаа бол байхгүй. Вирусын халдварыг бүрэн устгах боломж одоогоор байхгүй. Вирусын эсрэг эмчилгээ болон дархлааг дэмжсэнээр вирусын хоруу чанары багасгаж биед нөлөөлөх нөлөөллийг бууруулах боломжтой.