ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.05.05

Асуулт: uuchlaarai dahiad hamgiin chuhal zvil asuuy manai 2,7 huuhdiin amnaas sonin vner vnerteed bolohku yum shvde ugaasan ch gsn sayhan shudnii emchid vzvvlsen zvgeer gd hamgaalaltiin gel tvrhvvlsen
Хариулт: Сайн байна уу. хүүхдийн амны хөндийд ямар нэг өөрчлөлтгүй шүд эрүүл бол амнаас эвгүй үнэр гарах нь хоолны шингэц муудсантай холбоотой байж магад. Тэгэхээр хүүхдэд хоолны шингэц сайжруулахаар боннисан сиропоор 5мл-р 8 цагаар 7 хоног хүртэл өгч болно. Хоолны шингэц байдлыг мөн дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн хоол боловсруулалт хэвийн байгаа эсэхийг шалгуулахаар хоол боловсруулах замын эмгэг эмчид үзүүлж болно.

Асуулт:  Sain bnuu manai ohin 3 sar 20 honogtoi haniad hureed 3 honoj bn unuudruus tseej ni ih tsertei duugaraad hooloi deer ni horjignood bn tseriin yaj sullah ve viferon kalii iod flemoksin vitamin c uuj bgaa nuruun deer ni jaal togshloo zuv uu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн цэрийг шингэлж өгөх, ялгарсна үед нь суллаж байхгүй бол амьсгалахад хэцүү байж болно. Хүүхдийн хооллолтыг хэвээр идүүлж шингэн илүү уулгах хрээгтэй байдаг. тэгэхээр хөхний сүүгээ сайн хөхүүлнэ гэсэн үг. Нэмэлтээр калииодыг хасаад муцера сиропоор 2,5мл-р өдөрт 2-3 удаа уулгаж болно. Орой 18 цагаас хойш уулгаж хэрэггүй. Нуруун дээр нь доргиох массаж зөөлөн хийж өгч болно.

Асуулт: Sain bn uu emchee bainga medeelel ugdugt bayrllaaa Manai huuhed odoo 4 n sar hureh gej bn nud ni jaahan solir haragdaad bh yumaa ene heviin uzegdel uu heviin bish Bol haana handaj uzuuleh ve ene talaar delgerengui medeelel uguuch bayrllaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хараа нэг сартайгаас тогтож эхэлдэг. 2-3 сартайд өнгийн зүйлийг ялгаж дагуулж хардаг. Хүүхдийн нүд 1-2 сартайд үе үе солир харж бйгаа юм шиг ажиглагдаж болно. Яваандаа хараа тогтохоор хэвийн болдог. Гэтэл байнга ингэж харж байгаа бол нүдний эмчид эртхэн хандаж эмчилгээнд хамруулах хэрэгтэй.

Асуулт: sain bnuu.. manai xuu odoo 3n sar hurex gej bgaamaa baingaa hoishoo gediigeed bh ym bas unthaaraa dolip haraad bh sain untaj ogohgui ym bainga l gediiged bh ym uilsan j gesen gediigeed haayaa buup shaltgaangui uilaad bhiin bayrllaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархиын даралттай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүхдэд хангалттай хүчилтөрөгч думтагшилтай, тархины цусан хангамж бага зэрэг алдагдсан байна гэсэн үг. Тэгэхээр хүүхэд агаарт нэг цагаас доошгүй байж байвал хангалттай хүчилтөрөгчөө авна. Давхар тайвшруулах тархины цусан хангамж сайжруулах эм уулгах хэрэгтэй гэж бодож байна. Байнга гэдийдэг бол мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Д ууж байгаа биз дээ?

Асуулт: Sain bna uu? Oi 4sartai huuhdiin shud huhruud bna. Oo-noos gadna, yugaar tsewerlej boloh we? Antibotik (Azatril, Azitromitsin) uuh ued ingej shud huhrudug uu? Er ni yutai holbootoi ingej huhurdug talaar 
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шүдний өнгө антибиотик их хэрэглэхээс гадна хүүхдийн шүдний палан үүсгэгч бодис дутмагшилтай, кальци Д хангалттай уугаагүйгээс байж болно. Тэгэхээр хүүхдийн шүд байнгын биш болохоор 6 нас хүртэл нь байнгын шүдээр солигдох хүртэл нь өвөрмөц арчилгаа шаардлагатай. Юуны түрүүнд цусанд төмөр дутал, янз бүрийн биед хэрэгтэй микро элементүүд хангалттай байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Шүдний эмчид хандаж шүдний пааланг хамгаалах шүдний хорхойдолтоос сэргийлэх зорилгоор фторт гель түрхүүлж болно.

Асуулт: sain bnau 5sartai nus ni goojood zogsdogkue mixaflu askorutin 5honog uusan bas 2,7toi tsertei haniaj bga prospan 10duslaar odriin 2uda mixaflu bas 5honog uuj bna orhiin emchiin zaawar yamarch oorchlolt garsanku yawal deer we bayrlalaa
bas 5sartai huuhed maani americ toson d 2000 tai uuj bga rahitiin shinj temdeg ni yu ch bhku turuud 14 honogtoigoso uuj bga oor yamar d sain eswel ene d uuj bhu

Хариулт: Сайн байна уу. Хэрэв рахитын шинж илрэагүй байгаа бол Д-ээ тунг бага зэрэг багасгаж, 1000-1500-р өдөрт нэг удаа сар уулгаж болно. Хүүхэд ханиад ихтэй халуурсан, уушгинд өөрчлөлттэй бол флемоксин 125мг-тайг өдөрт 3 удаа 3 хоног хэрэглэж болно. Бас сайн хооллох хэрэгтэй.

Асуулт: sain bnuu emchee manai ohin 4n sartai hol gariin uenuud ni dugraad bharn emchid uzuulsen chn Tyanshinii kaltsi 14 honog uu gnee uuhad zugeer boluu? esul bi ooroo kaltsi uuval hohnii suuger damjih boluu?
Хариулт: Сайн байна уу. Кальци гол нь найдвартай, хүүхдийн насанд тохирсон тунгаар байх ёстой. Дээрх кальцийн тухай сайн хэлж мэдэхгүй байна. Хүүхдэд кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 10-14 хоног уулгаж болно. эх өөрөө кальци уувал хөхний сүүгээр маш бага хэмжээтэй дамжиж очно. Кальцитай хамт Д-г хүүхдэд уулгаарай.

Асуулт: Daxiad ym asuux gsen ymaa 2sart xernee xvinees ni shvvs garaad bnaa ywal deer we xvin archidas ogson nyn ilregvi tamedin sharx tsewerledegeer archij bga
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хүйд хуурай байлгахад аяндаа хатаж шүүс татардаг. Тимйээс живх хэрэглэх, бусад асаргааг хийхдээ хүйг дарж боохгүй ил байлгах хэрэгтэй. Хүйг дотроос нь гадагш чиглэлтэй тойрог хөдөлгөөнөөр бактерийн эсрэг савангаар буцалсан цэвэр усаар савандаж угааж өгч болно. Саванг арилсны дараа хүйг хуурай байлган шүүс гарвал метилин түрхэж өгч болно. Хүйнээс үнэртэй зүйл гарах, эргэн тойрон улайсан байвал эмчид яаралтай үзүүлээрэй.

Асуулт: Sain bn uu 7 sar garantai 4 shudtei d emchilgeenii tungaar uuj bsan daraa ny shinjilgee ogood heviin geed 500 r uuj bga dal ovdogooroo bainga duugaraad bn ene yuniih ve german d uuj bgaa holrood bn. Akvadetrimiig uuhiig horiglochihson gedeg ny unen yum bolov u
Хариулт: Сайн байна уу. Вит Д-н тунгаа нэмэх хэрэгтэй. Акуадетримийг хориглоогүй. Гол нь тунг тааруулах хэрэгтэй. Хэрэв таблеткаар ууж байгаа бол бүтнээр нь, жишээлбэл 1000-р өдөрт нэг удаа сар уулгана. Кальцийн бэлдмэл 1/4-р өдөрт 2 удаа. 14 хоног уулгаарай.

Асуулт: Sain baina u emchee. Manai.huu untahdaa hoishoo gediij untaad bn. Haaya dagz ni ih haluun bdag ene yuniih yum bol. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Тархины хүчилтөрөгч дутмагшилын үед ийм шинж илэрдэг. Гол эмчилгээ нь агаар байдаг. Агаарт өдөрт богино мин-р 2-3 удаа гаргах, боломжтой бол агаарт унтуулах хээргтэй. Цераксон гэдэг бэлдмэлийг сиропоор 1мл-р өдөрт нэг удаа 21 хоног уулгаж болно. Орой бүр усанд оруулах хэрэгтэй. Будаан болон шааран дэр дэрлүүлж унтуулаарай.

Асуулт: Sain bn uu. Manai ohin 5 sar hurch bgaa yum. 10.5 kg jintei. Harshil ni ovoo ggui bsan chin urjigdaraas nudnii deed tal humsug amiig ni toirood ulaan hatsraar ni tsagaan tolgoitoi yum garaad bh yum. Fenistel 3 duslaar 3 honog 14 honogiin umnu ugsun. Dahiad uguh uu. Her davtamjtai uguh ve. Mun beleg erhtenees ni tungalag nogoon tuyatai yum garchihsan bh yum 2 honog. Zuvluguu ugch tuslana uu. Jin ihtei bolohoor tegdeg yum uu sain zogsohgui bgaa. Ug ni ih huhduggui. 1 taliin huhuu ch buren sulladaggui. Tegsen hernee ih myraalag.
Хариулт: Сайн байна уу. жин ихтэй хүүхэд харшил өгөмтгий, дархлаа султай байх нь элбэг байдаг. 5 сартай хүүхэд 10кгтай байна гэдэг хэт жин ихтэй хүүхэд байна. Харшлын эсрэг фенистил гэдэг эмийг 5 дуслаар 8 цагаар 7 хоног хүртэл уулгаж болно. Харшил өгч байгаа зүйл идүүлж байгаа эсэх, шинээр хэрэглэсэн саван, хувцас хунар, орчны байдал зэрэг харшил өгч болох зүйлүүдийг хол байлгах хрээгтэй. Бэлэг эрхтнээс цагаан өнгөгүй тунгалаг зүйл үл мэдэг багаар гарч болно. Хэрэв өнгө нь ногоон байгаа бол гарсан ялгадаснаас шинжилгээ өгүүлж болно. Жингээс үл хамааран хүүхэд хөл дээрээ зогсох ёстой.

Асуулт: Sain baina uu. Ochigdoroos oir oirhon sereed uilagnaad bdag bolloo haniad hureh gd bh shig bn anhan shatand ymar arga hemjee awahuu 3sartai
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд хамрын дотор салстад нимгэн оксолинымаз түрхэх хэрэгтэй. Вит С уусмалаар 2%-г 2,5мл-р 6 цагийн зайтай 2 хоног ууж болно. хөхөө хангалттай сайн хөхүүлэх хэрэгтэй.

Асуулт:  sn bnuu emchee? manai ohin 2 toi. suuliin uyd bainga neg hatsar n childiisen ulaan bolood bhiimaa yunaas bolood bgan boloo? uul n omno n moomo idheeree l n neg hatsar n ulaachdag bsan n odo zugeer toglood ywj bhd n ch gsen uw ulaan l yum bhi tgd bariad urheer uchirgui haluun?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн арьсны онцлог байдал, цусан хангамжийн онцлогоос болоод хүүхдийн хацар улаан байж болно. Хүүхэд ямар нэг зүйлээс харшил өгсөн, халууцсан, эсвэл халуурсан тохиолдолд хацар улайж болдог. Ханиалгалт байхгүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хацарны улйалт нэг талдаа илүү тод улаан, хүүхэд зовиуртай байвал үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain baina uu, Ohin maani 5sar hagastai huh, ugj, kash gd holiod l iddeg ugjij huhvvlcheed bosoogoor n tewerdeg murtluu haaya genet iheer buuljchih yum emchid handah ystoi yu yaval deer ve
Хариулт: Сайн байна уу. Байнгын гулгидаг бөөлждөг жин нэмэхгүй байгаа бол зайлшгүй хоол боловсруулах замын эмгэг байгаа эсэхийг тодруулна. Хааяа гулгидаг бол хүүхдийг хооллосны дараа хагас босоо байдалтай 30 мин-с илүү тэврэх, 30градусын өндөртэй дэр дэрлүүлэх, хоол хоорондын зайг зохицуулах, хооллохоос өмнө 10-15 мин-н хугацаатай доош харуулж хэвтүүлж болно. гулгилт бөөлжилт, зөвхөн хоол боловсруулах замын эмгэгийн шижн тэмдгээс гадна тархины цусан хангамж, тархины даралттай ч холбоотой байж болно.

Асуулт: Сайн бна уу? Хүүхэд маань 5сартай. Унтахдаа өдөр шөнөгүй мөөмөө хөхөж унтахын. Ерөөсөө унтсан болохгүйн, яаж болиулах уу? Соосог өгөхөөр хөхөхгүй юм. Баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нэг удаагийн хөх хөхөлтөөрөө хангалттай идэж чадахгүй, хоол дутуу цадаагүй бол байнга хөхдөг. Тэгэхээр хүүхдэд нэг удаа идэх тунг жинг харгалзан тооцон 2,5 - 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй. Танай хүүхэд одоо 5 сар хүрч байгаа тул нэмэлт хоол хөхний сүүний хажуугаар 125мл хүртэл идэж дасаж орох хэрэгтэй. Хамгийн эхлээд сүүнд чанасан каш 1-2 халбагаар идүүлж, бага багаар дасгаж оруулна. Нэг хоолонд дассаны дараа дараагийн нэмэгдэл хоолыг сонгоно.

Асуулт: sain bnauu emche. manai ohin odoo3nastai doodohiig ni neg onjoodl ugaadag. ih unertei baih yma. joohon huuhed ingedeg ymuu.. esvel ohidiin emchid uzuulhuu. za tand ajiliin amjilt
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд цагаан хорхойтой байвал үтрээний болон шээсний сүвний үрэвсэлтэй болох гээд байдаг. Гол нь гарч байгаа ялгадасны өнгө ямар байна гэдгийг тодруулах нь чухал. Их ялгадас гарч байгаа бол тэрнээс нь мазокын шинжилгээ өгч болно. Шээсний шинжилгээ өгч шээс дамжуулах замын эмгэг байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна.

Асуулт: Sain bna uu 8 sartai huuhdiin hatsar tsaviar yum garaad neleed honoloo. Emchee ene harshil yum bolov uu
Хариулт: Сайн байна уу. Олон хонож байгаа бол дээрэс нь биеийн байдал халуурахгүй байгаа бол халдварт өвчин биш байх. Харшил өгөхөөр зүйл идүүлсэн, харшил өгөхөөр зүйл өмсгөсөн саван хэрэглэсэн зэргийг сайн шалгаарай. Эрүүн тууралтыг нүдээр үзэж байж ялгана. Фенистил 8 дуслаар өдөрт 3 удаа өгнө.

Асуулт: Sn bnu emche. Manai xvv 9 sartai D vit 1500gaar uu gesin. ern xediig uux estiim bl? Uridchilan sergilex tungaar? Mon manai xvvgin chixnesn bulg gard bxin yaxr gardim bl? Yaj zvgr bolgoxu? Xoxvl eej ooro 10,000ng biotin agulsn vit uuj blix bolu? Xariuld ogorei bayrlala
Хариулт: Сайн байна уу. Урьдчилан сэргийлэх тунгаар 1000 хүртэл ууж болно. Хөнгөн зэргийн рахиттай бол 1500-р ууж болно. Ер нь 3 нас хүртэл нь сар бүр урьдчилан сэргийлэх тунгаар Д ууна. Хэрэв рахиттай бол эмчилгээний тунгаар ууна. Чихнээс булаг гарч байгаа бол дусаалга хэрэглэхгүй, хуурайшуулж цэвэрлэнэ. Хэрэв булаг ногоон өнгөтэй бол үрэвслийн эсрэг эмчилгээ авна. Ээж дээрх бичсэн вит-г ууж болно.

Асуулт: Sn bn uu emchee manai ohin 3sartai ve ve baahgvi yumaa 4 honog baasangvi zuwulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. 1-т хүүхдийг хангалттай хооллох хэрэгтэй. Хоол дутуугаас баас саатдаг. Мөн хоол боловсруулах замын эмгэг байгаа эсэхийг тодруулна. Зарим хүүхдэд бүдүүн гэдэс урт байхаар баасны гадагшлуулалт удааширдаг. Хангалттай сайн хоол идэхгүй абйгаа хүүхдийн баас цөөн байдаг. Угжны сүүгээр хооллодог бол сүү найруулдаг усаа хэт халуун байлгах нь өтгөн хатах шалтгаан болдог. Хэвлийд зөөлөн иллэг хийж өгөх хрээгтэй. Газрельеф гэдэг эмийг 0,3мл-р 8 цагийн зайтай өгч болно.

Асуулт: Sn bnu emchee manai hvv odoo 9sartai d vitaminii shinjilgee ogohod 30-70 bhaas 24.3 bn gj garsan yum d vitamin iheer dutagdaj bn gsn vg yumu. Odoo german ftortoi 1000- tai d uugaad 2 sar boloh gj bgaanmaa. Sheesnii vner ni gaigvi hirneesee holroh ni zvgeer bolohgvi bn zowolgoo ogooch mah idehgvi bor hoolond muu kash bol sain uugaad bn yaj bor hoolond oruulah uu
Хариулт: Сайн байна уу. Д-н тунг нэмээд 2000 болгож өөрөөр хэлбэл 2 таблеткаар нэг сар уулгана. Хоолоо давхар сайн идүүлж байж хүүхдийн өсөлт хэвийн явна. Тэгэхээр 2-3 цагийн зайтай өдөрт 2-3нэмэлт хоол өгнө. Хөхний сүү өгнө. Бантанг заавал махтай идэж болохоор блэтгэж өгөх хэрэгэтэй. 2 дахин машиндах гэх мэт. Хоолны дуршил муу бол куркума DHA 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаж болно.

Асуулт: Сайн байна уу хүү минь ханиад хүрээд хэд хонож байна. Эм уугаад зүгээр болддогүй ээ ямар эм сайн бэ зөвлөөч ой хүрч байгаа. Бас толгойн хагтаад байх юмаа шампунаа солиод нэмэргүй яавал дээр вэ хариулж өгнө үү. Баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд харшлын фонтой бол толгой хагтах гээд байдаг. Хэрэв шампуниас болж байна гэж үзвэл хүүхдийн саван хэрэглэж болно. Ханиаданд Baby col col сироп 5мл-р, 6 цагийн зайтай уулгана. Оройдоо утлага сайн хийж өгөх хэрэгтэй. Гэхдээ болгоомжтой утна. Хлорфинамин сиропоор 2мл-р өдөрт 3 удаа 2-3 хоног уулгана.

Асуулт: Sain bn u emchee manai hvv odoo 9 n sartai haniad hvreed 14 honoj bna vzvvleheer tseej ni zvgeer shono untahaaraa tsertei haniagaad uul ni tser howholoh emee 4 honog uugaad odoo bvh emee zogsoon bga tegj bgad zvgeer bolh u odo yah yostoi we
Хариулт: Сайн байна уу. ACC 100мг-р 50гр усанд найруулж уулгана. Боломжтой бол утлага их зүгээр. Цитризин хуваагаад өдөрт 2 удаа 2 хоног уулгана. Агаарт сайн гаргах хэрэгтэй. БОломжгүй бол амбулаториор утлага, доргиох массажинд явж болно.

Асуулт: Sain bnu emche. Manai hvv 10 sartai gar huliin uvchin gd turalt garad bga. Groprinosin, atsiklovir uuj bga viferon hij bga antibiotic uuh heregtei yu? Antibiotic virust nemergui gej sonsoj bsan yum lda. Nemj garad bga ta ene talaar zuvulguu uguch. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Вирусын эсрэг дархлаа сэргээх эм хэрэглэж байгаа юм байна. Хүүхэд хоёрдагчиар хүндрээд хоолой залгиур улайсан, уушиг үрэвсэлтэй бол антибиотик хэрэглэж болно. Гэхдээ эмчийн заавраар. Хэрэв шаардлагагүй үед антибиотик хэрэглэвэл өвчнийг улам хүндрүүлдэг. Цэврүүт тууралтан дээр ацикловерийн маз түрхэж болно.

Асуулт: sn bnu emchee.hvv maani 2,5 sartai.2 sariin vaktsindaa 3 honog hgluursan. laa hiiheer gvilgeed bsan.odoo 3 sariin vaktsin hiilgehed ni haluund ni yu ugwul deer we.olon honog haluurhaar maria ni shuugdaad bh yumaa
Хариулт: Сайн байна уу. Вакцины бэлтгэл гэж байдаг. Вакцин хийлгэсний орой 38-с дээш хүртэл халуурвал заавал лаа хэрэглэхгүйгээр парацетамол уухаар 1/4-р 6 цагийн зайтай хэрэглэж болно. Тухайн үед ямар урвал илэрч байгаагаас шалтгаалж эмчилгээ хийгдэх болно.

Асуулт: sain bna uu manai ohin odoo 8sartai tolgoi maajaad chihnees tataad bh yum chih in tsagtnaad bgaa yum bolovuu yaval deer ve D -bol uudag chihiig in uhaj boloh bolovuu
Хариулт: Сайн байна уу. Чихийг ухаж болохгүй. Шилээ шөргөөх, чихнээс зулгаах нь рахит, мэдрэл судлын хам шинжийн үед илэрч болно. Чихнээс ялгадас гарч байна уу? ЧИх орчмоор хөндүүр байна уу, хүүхэд хөхөх үедээ эмзэглэж байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Д ямар тунгаар ууж байгаа бол?

Асуулт: Sn bnau. Oxin maani 4 nastai. Jil.n omno tsagaan horhoitoj bsan yum. Tsetserlegt yawahaara dahiad horhoitchih yum. Ene jil 2 ch udaa em uusan,ariun tsever sn sahiulj bga,tusd n untulj bga. Neg uda zagatnaad bhar n uzsen chini erhtenes n horhoi garch irsen estoi muuhai. Erhtend n shimegchilj amidrh bolomjtoi yu. Yamar arga hemjee awah vee tuslaach emche.
Хариулт: Сайн байна уу. Цагаан хорхой бүрэн эдгэхгүй байна эсвэл эргэж халдвар аваад байна гэсэн үг. Хүүхдийг шөнө тайван унтаж байх үед хошногоны хуниас суларсан үед хорхойнууд гадагшилдаг. Ийм үед хүүхэд нойрондоо загатнасан үед нь маажиж бэлэг эрхтэн лүүгээ оруулах тал бий. Ингээд давхар үрэвсэл үүсгэдэг. Зенациф гэдэг эмнээс 400мг-тай байвал хуваагаад 2 өдөр дараалан өгч болно. Хумсыг авах хэрэгтэй. Бүх дотуур өмд, цагаан хэрэгслийг буцалгаж индүүдэх хрээгтэй. Эм уусан өдрүүдэд дотуур өмдийг байнга солино. Цус багадалт байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.

Асуулт: Sain bn uu xvvxed maan 2sart ymaa jooxon gedes ni ewgvirexsen ym shig bnaa xoostoi zungaaraldsan baagaad bnaa yu ogwol deer we gvilgeed udagvi bnaa mar negen zowiur bxgvi bnaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хооллодгоороо хооллоно. Хөхний сүүгээр хооллодог бол ээж хооллолтод сайн анхаарна. Хүүхдийг хооллохын өмнө заавал гараа угаах хэрэгтэй. Нэмэлтээр линексфорте гэдэг эмийг өдөрт нэг удаа 1ш-р 3 хоног ууна. Ажиглах хэрэгтэй. Баас цустай болох, биеийн байдал муудвал эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sain bnuu. Manai huuhed 8 sartai gishgehdee holoo charlie chaplin shig delgej gishgeed bhiin. Ene zugr uu
Хариулт:  Сайн байна уу. Өлмийдөж гишгэж байна уу. Гуяны нугалаас зөрж байна уу. Хөлөө 2 тийш нь хазайлгаж хажуулдаж гишгэж байна уу гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. Хэрэв өлмийдөх, бүтэн улаараа гишгэхгүй, хөл дээрээ сайн зогсож чадахгүй бол эмчид үзүүлэн шалгуулах хэрэгтэ байна.

Асуулт: odoo 8 sartai haniad dunguj hurch n shunu hamar n bituureed odoo jhn nus goojood bn yu uguul zgr ve
Хариулт: Сайн байна уу. Жор 50 8 цагийн зайтай, Вит С-н уусмал 2%-нхоос 6 цагийн зайтай ууна. 2 хоног

Асуулт: 5 sar garantai huugiin maani shuls mash ih goojood bhiima yaj boliulah ve arga bnuu heviin uu bas nudnii ni dooguur huhruud bhiin ene yuniih ve minii uuriin bas nud eruu huh zuraastai ene yuniih ve
Хариулт: Сайн байна уу. Судасны тодролтой, тархины даралттай хүүхдүүд нүдний эргэн тойронд хөхрөлттэй байж болдог. Хүүхэд хэрэв шүдлэлт эхлэх үед шүлс ихээр ялгардаг. Хэрэв залгихад хөндүүртэй хоол унданд дургүй байгаа бол, залгиур өвдсөн үед хүүхдийн шүлсний ялгарал ихсэж болдог. ам залгиурыг сайн шалгаарай. Хүүхдийн шүд цухуйсны дараа шүлс ялгарах нь багасдаг.

Асуулт: Hi urgelj tuslaj heregt asultand maani hariult ugch bdagt bayrlalaa. Manai huuhed 1oi 7sart tarhi ni jhan usjiltt. D vitaminiig ogoh gesen ym ymar d-g yaj uguh we
Хариулт: Сайн байна уу. Баярлалаа. Д өгч болно. Хэрэв рахитын шинж хөлрөлтгүй шээс үнэргүй бол таблеткан Д 1000ме-тэйг өдөрт нэг удаа сар уулгана. Хэрэв рахитын шинжтэй бол тунг нэмж болно. Хэрэв усан Д бол 3 дуслаар өдөрт нэг удаа сар уулгана.

Асуулт: Sain bn u manai ohin oir oirhon haniad hvreed baingiin bugshuulj hanialgaad edgehgvi yma yu hergelhvv 1nas 5sartai
Хариулт: Сайн байна уу. Жор 50 гэдэг бэлдмэлийг 8 цагийн зайтай 3 хоног, ACC 100мг-тайг 50гр усанд найруулж өдөрт 3 удаа уулгаж болно. Утлага их үр дүнтэй байгаа. 0,9-н натрихлоридын уусмал эсвэл сода-р утаж болно.

Асуулт: Сайн байна уу. Хүүхэд маань 4 сартай. Дагзаа шөргөөгөөд байх юм. Үс нь их унаад байгаа. Бас гар хөл бие нь ерөнхийдөө их хөлрөх юм. Өрхийн Д витамин уудаг. Манай энд Д.ын шинжилгээ авдаггүй юмаа. Түрүү сард эмчилгээний тунгаар уусан боловч зовиур арилахгүй юм. Одоо яах вэ эмчээ.
Хариулт: Сайн байна уу. Өөр төрлийн Д сонгож ууж болно. Гадуур эмийн сангаар сонголт маш олон байгаа. 2000ме-тэй тосон Д өдөрт нэг удаа сар уулгаж болно. Үс их унаж байгаа бол рахиттай байна эсвэл цус багадалттай байна. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд илүүдэхгүй.

Асуулт: 1oi 2 sartai hvvhed dungj shvden urgan gj bhuu? yunaas we dood taliin 2 tsahiur deed talaasn n dungjneg shvd garch bhiin
Хариулт: Сайн байна уу. Кальци Д дутагдахаар шүдлэлт оройтно. Д эмчилгээний тунгаар ууна. Кальциглицерофосфат 1/4-р 2 удаа 14 хоног ууна. Цагаан идээ идүүлж болно.

Асуулт: Sain bna uu manai ohin odoo oi 1sar hvrj bna jool bga ideed jin nemehgvi bna dutuu garsan yuma 1,500 garan jin ni 8 kg bg yu ogoh. vv. emchee
Хариулт: Сайн байна уу. Нэмэгдэл хоол идүүлнэ. Хөхний сүү, угжны сүү хоол тэжээлийн хэрэгцээг хангахгүй, жин нэмэхгүй. Тиймээс хүүхдэд 3 цагийн зайтай каш бантан, нухаш зутан, тараг, гэрийн хоол зэргээс 200-250 мл хэмжээтэй идүүлнэ. Хоолны дуршил нэмэх зорилгоор Куркума DHA 5мл-р өдөрт нэг удаа сар уулгана.

Асуулт: Sain bnuu. Suuliin uyd huuhed maani untah bolhooroo aimar uilah yumaa. Untah ged bga hernee untaj chdku gediij orilood ygd bgn bol. ??
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн тархины даралт, чих өвдөх, өлсөх, агаар дутагдах, гэдэс өвдөх, гээд түмэн шалтгаан бий. Хүүхдийг өдөр бүр усанд оруулж боломжоороо агаарт ахиухан гаргах хэрэгтэй. Вит Д эмчилгээний тунгаар ууж байгаа биз дээ. Хүүхдийг эдгээр арга хэмжээг аваад тайвшрахгүй бол эмчид үзүүлэх шаардлагатай.

Асуулт: Sain bnu? Manai ohin 3sartai. Bainga zogisuulaad bna. Zogisoh zvgeer uu? Zvgeer hevtej bgaad hurtel zogischih ym.
Хариулт: Сайн байна уу. Гол нь өрцний булчин цочирч агшилт өгөхөөр, хүүхэд даарахаар, хөхөө хийтэй хөхөх үед гэнэт зогсиулдаг. Хүүхдийгн зогсих үед нь хөхөө сайн хөхүүлэх хрээгтэй. Сайн дулаацуулна. Хэвлийд зөөлөн иллэг хийж өгч болно. Хийтэй хөхүүлж болохгүй.

Асуулт: sain bnu emchee manai ohin odoo 10 sartai shud n odoo hurtel garaagui yunaas bldg ym bloo tarag sn ugdug, ugj moomoo holiol iddeg hoolondoo ch sn unical-n kalic ogj bga
Хариулт: Сайн байна уу. Кальциа өгч болно. Давхар Вит Д эмчилгээний тунгаар уух хэрэгтэй. Шүдлэлтийг дэмжиж цагаан идээ идүүлж болно. Буйланд шүд цухуйх янз байвал буйлны массажны хэрэгслээр зөөлөн массаж хийж өгч болно.

Асуулт: сайн байна уу эмч ээ. манай хүү одоо 2 нас 5 сартай. их ойрхон ханиад хүрээд байх юм. ямар арга хэмжээ авах вэ? мөн хоолойн мах нь маш том саяхан хоолой нь боогоод эмнэлэгт хэвтсэн. хүүхдийн хоолойн махыг авах нь зөв үү?сөрөг нөлөө байдаг юм болов уу? махыг нь ширгээдэг тарьлага байдаг гэсэн хүүхдэд нөлөө бий юу?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хоолойны мах буюу гүйсэн булчирхайг авах эсэхийг 6 настайгаас хойш шийддэг. Хоолойны мах бол хүнйи дархлааг хамгаалдаг, хорт бодисоос шүүдэг шүүлтүүр эрхтэн. ОРчин үед хоолойны махыг авахгүй хэвээр хадгалах тактик их барьж байгаа. Хүүхдийг чийг татдаг гутал өмсүүлэхгүй байх, ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Хоолйо залгираа зайлж чаддаг хүүхдэд жамц давсны сулхан уусмалаар өдөр бүр хоолой залгиурыг зайлах хэрэгтэй. мөн хүүхдийн дархлааг сайн дэмжих хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Хэд хэдэн зүйл асуух гэсэн юмаа. 
1. Манай хүү одоо 7 сар хүрч байгаа. Хааяа нэг ганц 2 ханиалгаад байхын. Нус гоожоогүй халуураагүй. Өмнө нь ингэж ханиахад Синекод, baby colcol ууж байсан. Энэ эмээ өгж болох уу. Өөр юу өгөх вэ. 
2. Зулайн бараг битүүрэх гээд байгаа. Хаана үзүүлэх үү.
3. Манай хүү өлмий дээрээ зогсоод байгаа энэ зүгээр үү. 
4. Өчигдөрөөс бие нь дээр нь ийм юм гарцан. Энэ юуных юм бол. Хаана үзүүлэх үү. 
БАЯРЛАЛАА.

Хариулт: Сайн байна уу. 1. BABY Col col, Вит С-н уусмалын хамт өгнө. 2. Зулай битүүрч болно. Гол нь ямар зовиур байгааг нь сонин байна. Мэдрэлийн эмчид үзүүлж болно. 3. Өлмий дээрээ зогсож байга бол бусад түнхний мултралыг илтгэх шинж байна уу гдэгийг эмчээр шалгуулах хэрэгтэй. 4. Гарсан зүйл тод харагдахгүй байна. хэрэв бүдгэрч байгаа бол харшил гэж үзнэ. Харшил өгөхөөр зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тууралт ихэсвэл харшил гэдгийг тогтоогоод харшлын эм ууна.

Асуулт: sn bnu emche my hvv odo 7sartai bnga l tolgoin haluun bhiin ene yutai holbootoi ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн тархины хүчилтөрөгч дутмагшилтай, цусан хангамж өөрчлөлттэй байхаар халж болдог. Тэгэхээр толгойноос хэт халаахгүй өдөн дэр дэрлүүлэхгүй орой бүр усанд оруулах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа хар цайнгаар угааж өгч болно. гол нь агаарт сайн гаргах хэрэгтэй. нэг цагийн турш агаарт унтуулж болно.

Асуулт: Emchree manai hvv 9 sat garantai oird hanaigaad nusan goojood bhin yu hereglebel deer be
Хариулт: Сайн байна уу. Baby col col 5мл-р 6 цагаар 3 хоног, Вит С уусмлааар 2%, 5мл-р 6 цагаар 2 хоног ууна.

Асуулт: hi manai xvvxed 11sarta tolgoigoo 2tiish ni segsreed bn yunix we emchee
Хариулт: Сайн байна уу. Рахиттай хүүхэд ингэдэг. Д Вит урьдчилан сэргийлэх тунгаар уудаг бол эмчилгээний тун луу шилжүүлэх хэрэгтэй. Мөн агаарт сайн гаргана.

Асуулт: Huuhdiin chiheer hatguulj bgag yaj medehu yu hereglehu
Хариулт: Сайн байна уу. Чихээр хатгуулсан хүүхэд маш зовиуртай уйлна. Чихний орчим лугшилт мэдрэгдэнэ. Хөхөө идэх дуртай байвч сорох үедээ сорж чадахгүй эмзэглэж орилно. Гол нь эмч үзэж байж тодруулна.

Асуулт: Mah iddeggui huuhdiig yah be? Mah idehgui bh n muu yu?
Хариулт: Сайн байна уу. Мах заавал хоолны цэсэнд орсон байх ёстой. Хэрэв мах идэхгүй бол хүүхэд уургийн дутагдалд орж өсөлт хоцорч болно. Ямар нэг аргаар махыг хоолонд оролцуулж хүүхдэд идүүлэх хрээгтэй.
 



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.