Асуулт: Bi buguindaa spraltai tawiulaad sar garan bolj bn getel zvvn garaa dooshluulj boloxgvi garaa sain teniilgej chadaxgvi bn ene odoo nadad sp taaraxgvi bn gesen vgvv baga zereg baix yumaa
Хариулт: Сайн байна уу. Бугалганы спирал нь арьсан дор тавигддаг. Тавигдсаны дарагаар гадны халдвар орж үрэвссэнээс өвчлөх буюу улайх, зовиурлах шинж тэмдэг илэрнэ. Спирал тавиулсны дараагаар хүнд юм өргөх, гаранд ачаалал өгөхөд булчингаар өвдөж зовиурладаг. Тиймээс та тавиулсан эмнэлэгтээ очиж зөвлөгөө аваарай.
Асуулт: Sn bnuu emchee jiremsnes hamgalax emig er ni ydaan yyx gaj noloo bxuu
Хариулт: Сайн байна уу. Дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар уух нь цусны бүлэгнэлтэд нөлөөлж тромбоз үүсгэх аюултай, мөн үтрээний хэвийн орчин алдагдаж нян бактер үржих таатай нөхцөл бүрддэг. Гадны халдварт өртөмтгий болно.
Асуулт: Sain baina uu emchee torood 3sar bolson bienii yum iregui baihad spiral taviulj boloh uu
Хариулт: Сайн байна уу. Ямар нээгэн бэлэг эрхтний үрэвсэлт өвчин байхгүй бол тавиулах боломжтой. Тавиулахын өмнө эхо, мазокын шинжилгээ өгөөрэй.
Асуулт: jiremsen bolohgvi bgamaa ymr shaltgaan bgaga eho d haruulbal bvren medeh bolmjtoi yy
Хариулт: Сайн байна уу. Үргүйдэл үүсч байгаа шалтгааныг тодруулахын тулд бие махбодийн цогц шинжилгээ шаардлагатхай байдаг. зөвхөн эхо-р оношлох боломжгүй. энэ оношилгоо нь эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох болон бие махбодийн архаг өвчний улмаас үргүйдэл үүсч байгаа шалтгааныг тодруулах учир цогц болон системтэйгээр оношилгоо, шинжилгээ хийлгэдэг. Цаг хугацаа их шаарддаг билээ.
Асуулт: Torood 8sar bolj Bn jiremlexees xamgaalax ym uuj blx u tgd bieni ym irexeer sheenii svweer xatgaad bdgiin yunaas blj bga ym bol
Хариулт: Сайн байна уу. Дааврын бэлдмэлийг төрснөөс хойш 6 сарын дараагаар уух боломжтой. Биений юм өвдөлттэй ирэх нь бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед бага аарцгийн эрхтний даамжирсан үрэвслийн үед ихэвчлэн тохиолддог учир харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг болон шинжилгээнд орж оношилгоо хийлгээрэй.
Асуулт: sain bnuu bi turuud jil garna bolj bnoo bienii ym irehgui bj bgad say gurwan sariin 5 nd irsen ym tgeed dahiad irehgui ym jiremsen bolchiwuu gj bodood testeer uzheer neg zuraas garj bnlee ygad bienii ym irehgui bga ym bol ingej tasaldah dohioldol bii yu
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараагаар биений юм ирээд тасалдах тохиолдол байж болно. энэ нь тухайн сарын биеийн эсэргүүцэл болон хэт ачаалал, стресс, хөхүүл үед алдагдаж болно. Дараагийн биений юм ирэхийг хүлээгээд хэрэв ирэхгүй удвал эмчид хандаарай.
Асуулт: odriin mend nadaas tsagaan ym goojood 9sar blh gj bn eroosoo zogsohkuma shinjilgee oghoor jhn orowsoltei bn gl toohku bhn ene yunaas blsiin bl tuslaach
Хариулт: Сайн байна уу. Үтрээний хэвийн орчин алдагдсанаас бэлгийн замын халдварын бус, үтрээний үрэвсэлийн улмаас цагаан юм их хэмжээгээр гардаг. Үрэвслийн эсрэг эмчилгээ хийгээд дараагаар нь үтрээний хэвийн орчинг бүрдүүлэх эмчилгээ мөн хийдэг. /фемеликс үтрээний лаа /
Асуулт: sain bnu bi emin argaar ur hondolt hiilged 10honoj bn shavharga n duusagui garchil bga her udaj bj jiremsnes hamgalah taria hiilgej boloh be
Хариулт: Сайн байна уу. Зулбасан өдрөөс эхлэн сарын тэмдэг ирсэн өдөр гэж тооцон дараагийн сарын тэмдгийн 5 дахь өдрөөс тариа хийлгэж болно.
Асуулт: jiremsen 6 sar hureh gej bna. muuguntsurduud bha yumaa yamar laa hereglehu?
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн эсрэг пимафуцин лааг 5 хоног оройдоо үтрээндээ хийнэ.
Асуулт: Sain bna uu tanias zuwulguu awah gesima bi hiiswereer turuud 8 sar bolj bga getel odo dahiad jiremsen bolson yum shig bhin abortond orj bolh uu uchir ni manai huuhed 7 sartai dutuu tursima tgd dahij dutuu turhuus aigaad bhin herew abort hiilgewel haana handsan deer we bayrlalaa
Хариулт: 2, 3-р шатлалын улсын эмнэлэгт хандаж хийлгээрэй. эмнэлэгт хандахаас өмнө жирэмсний хяналтын бүх шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай байдаг. 12 долоо хоногтойгоос хойш аборт хийх нь эрсдэл ихтэй байдаг шүү.
Асуулт: Sn bna yy bi odoo 7 sartai jiremsen ve ve dooshoo mash iheer tsagaan ym garaad bna emchdee heleed mazokiin shinjilgee ugsun zugeer garsan yah ve emchee
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн үрэвсэл байхгүй байгаа бол үтрээ цэвэрлэх үрэвслийн эсрэг эмчилгээ болох гексикон лааг хийгээрэй. Өдөрт нэг удаа 5-6ш. Өдөрт нэг удаа 5-6 хоног шүү.
Асуулт: sain bn u? yum asuuh gsn yum. turuud 20honoh gj bga yum. Turhud umain huzuuni sharhtai bn gsn. Hna shinjilgee ogch hna emchluuleh ve zovlogo ogoch?
Хариулт: Сайн байна уу. Төрснөөс 45 хоногийн дараагаар харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт болон өрхийн эмнэлэгт эсийн шинжилгээ, мазокын шинжилгээ, үтрээний бактерологийн шинжилгээ хийлгэх боломжтой.
Асуулт: Shingen shargal zarimda tseher tsagaan ongortei ym garaad bna hewiin hemjeenees arial ih bh shg bn haaya dawsagaar hatguulj owdood bs bosohoor tolgoi ergeed nvd haranhuilaad bhiin jiremsen bologvi
Хариулт: Сайн байна уу. Хэвийн үтрээний ялгадас нь сүүн цэхэр өнгөтэй байдаг. хэмжээнээсээ их гарч өнгө нь шар ногоон туяатай бол үтрээний нян бактерийн үрэвсэл явагдаж байгааг илэрхийлнэ. Мазокын шинжилгээ өгөөд тохирсон эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй.
Асуулт: Ene huuhdiig bi gargamaar bna hichneen ih huleelee dee yamarch arga bhgui gej uu
Хариулт: Сайн байна уу. Ямартай ч жирэмсний хяналтанд ороод сорвины аль хавьд байрлалтай байна вэ гэдгийг сайн тодруулаарай. Цаашид тээхэд ямар нэгэн хүндрэл болон тээх боломжгүй байдлыг оношилгоогоор шийднэ.
Асуулт: Бүүр маш ихээр хүсээд хийсэн ч өвдөөд хүсэхгүү үедээ хийсэн ч өвдөд бгамаа