ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.04.28

Асуулт: manai huu 9n sartai say 7honog suulgaad odoo untaj bhdaa hulruud amisgadaad bhin yuniih be.
Хариулт: Сайн байна уу. Хоолондоо ямар байна? Суулгалт хүндрээд шингэн алдалтын шинж байна уу гэдгийг заавал эмчид үзүүлж шалгуулах хэрэгтэй байна. Гэрийн нөхцөлд лениксфорте өдөрт нэг удаа 3 хоног, хоросол бага багаар ойр ойрхон, будааны шүүс уулгаарай. Хөлс их гарч байгаа бол шингэнийг илүү саайн уулгах хэрэгтэй.

Асуулт:  9 sartai huuhed maani haniadgui hernee hamar ni tsaanaa bituureed bhin naanaa uhaad nusgui sodtai usaar unuudur hamarlu ni shahaj tseverledeg hun bson hooloiruga zalgiad hahaj tsatsaad uilaad tseverluuldguie. Haniad bol bish biz dee emche. Hayada gehde gants 2 haniana gehde haniad hursen haniad bish hooloi ni servegened tegj bga bh gj bodood bgan. Haniad hurhjin gd em uguhuu esvel hamrii ni neg sain tseverleh yamar arga bn zuvulguu uguuch emchee bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Вит Д-г урьдчилан сэргийлэх тунгаар өгөх бол өдөрт 1000-р өгсөн нь дээр. Рахитын шинж байдлыг үнэлж ямар тунгаар уухыг шийднэ. Хүүхдийн жин хамаагүй. Хүүхдийн хамрыг буцалсан буюу нэрмэл усаар эсвэл 0,9%-н натрихлоридын уусмалаар хамрын 2 нүхийг ээлжилж цэвэрлэнэ. Нэг нүхэнд нь хажуугаар нь хэвтүүлж байгаад 2-4 дуслыг хийж шингэсний дараа голгүй имэрсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлж хамрын доторхи ялгадсыг цэвэрлэж авна. 2 дахь нүхийг мөн энэ байдлаар цэвэрлэнэ. Хүүхдийг өдөрт 2 удаа л хамрыг цэвэрлэнэ. Усанд сайн оруулна. Агаарт сайн гаргах хрээгтэй.

Асуулт: Say 25nd orhiin d uusan. Ghdee l hulruud bhiimaa... odoo oor d uuj boloh uu? Esvel zaawal sar bolj bj oor d uuh uu? Barag 3sar garangiin umnu huuhdiinhee d.g hemjuulehed 56.3 bsiin ug ni.... tgd gaiguin bn gd germa d uuj bgad boliod orhiin d uuj ehelsiin. Ug ni gertee neeh zuzaalaad bdggui huuhdee??? Oo bas manai huuhed ihenhdee har nogoon baagaad bhiin. Tursun tsagaasaa hoish haayaa l shar baadag bsan. Oort ni bol zowiur bhguim shig ih l tsoglog bdg. Baaaiig.ni shinjluuleh shaardlagatai yu?
Хариулт: Сайн байна уу. Д-н түвшин харьцангуй гайгүй байна. Тэгэхээр Д-г урьдчилан сэргийлэх тунгаар сар болгон уудгаараа ууна. Өрхийн Д уусан бол тухайн сардаа өөр ямар нэг Д хэрэглэхгүй байж байгаад дараагийн сараас өөр төрлийн Д урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно. Хүхдийн баасны хувьд баас салсархаг эмгэг хольцтой, цустай байвал шинжилгээ өгч болно. Хүүхдэд өөрт нь зовиургүй хоолоо гүйцэт иддэг, жингээ сайн нэмж байгаа бол хоолны шингэцийг анхаарах хэрэгтэй. Баасыг эмчид үзүүлж байж шинжилгээнд явуулах эсэхийг шийдсэн нь дээр.

Асуулт: manai huu 9n sartai say 7honog suulgaad emnelegt hevteed garsab odoo untaj bhdaa hulruud amisgadaad bhin yuniih ve, mun kooriin vaktsindaa shuud orchij blh u?
Хариулт: Сайн байна уу. өмнө нь вакцин хийлгээд 30 хоноогүй тохиолдолд хийлгэж болохгйүй. Одоогоор халуураагүй, өөр халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй бол өрхийн эмчдээ үзүүлж байгаад вакцин хийлгэж болно.

Асуулт: Sain bna uu 6 nastai ohinii maani nuden deer eeljleel owdog garaad bhiin ene yutai holbootoi
Хариулт: Сайн байна уу. Өвдөг гарсан зүйлээс нь бактерологи шинжилгээ өгч яг таарсан антибиотикийг хэрэглэхгүй бол дахин дахин гарах гээд байдаг. Мөн дархлаа дэмжих зорилгоор иммунал 10 дуслаар өдөрт нэг удаа сар уулгаарай.

Асуулт:  Sain байна уу эмчээ хүү маань ой 2 сартай юмаа .ойрноос хөл гарых нь өндөгний арьс нь хуулраад болдоггүй ээ. Би сүүлэн тос түрхэж байгаач нэмэр алга өрхийн эмнэлэгтээ үзүүлсэн чинь харшил л байхдаа гэхээс өөр юм хэлээгүй юунаас болж ихгэх вэ хөл гарых нь бүх хуруунуудын өндөг арьс хууларсан
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн нэг талаасаа арьс хахшлын өвчин байж болно. Хэрэв харшлах зүйл үгүй бол хоол боловсруулах замын зарим эмгэгийн үед арьс хуулрах, хоолны шингэц муудах зэргээс шалтгаалдаг.Юуны түрүүнд хоолны шингэцийг сайжруулах зорилгоор Боннисан сиропоор 5мл-р өдөрт 3 удаа 7 хоног уулгах хэрэгтэй. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх хэрэгтэй гэж бодож байна.

Асуулт: Sain bnu? Manai huu 3 sartai untahaar ar tal nuruugaara ih hulruh ymaa. Yu hereglej yah Estoi ve? Bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. 1-т хүүхдийн хувцаслалтанд анхаарах хэрэгтэй. Даавуун хувцас, дотуур хувцас өмсөх шаардлагатай. хэт зузаалахгүй байвал болно. 2-т Д витамин рахитгүй бол урьдчилан сэргийлэх тунгаар рахиттай бол эмчилгээний тунгаар ууна. Хэт их хөлөрдөг бол бага зэргийн содатай усанд 7 хоногт нэг л удаа оруулжб олно. Хэт их содатай оруулвал арьс хуурайшна. Бага зэрэг л хийж болно. Мөн өнжөөд хар цайнд оруулна. Өдрийн цагаар боломжоороо агаарт гаргах хэрэгтэй.

Асуулт: manai hvv oi 6 sartsi dere 4 doro 4 shvdtei nemj eroso urgahgv bhin tolgoI n ih halj holordod jin bagatai yu heregleh we? emche
Хариулт: Сайн байна уу. Шүдний хувьд хүүхдэд эрт шүдлэлт илэрч болно. Толгой нь халж хөлөрч байвал агаарт сайн гаргана. 7 хоногт 2 удаа хар цайгаар толгойг угааж өгч болно. Голнь вит Д эмчилгээний тунгаар сар уулгаад шинж тэмдэг арилвал дараагийн сараас урьдилан сэргийлэх тунгаар ууж болно.

Асуулт: sain bainuu? 9sar hurj bga yuma hoolondoo ih sain bdg suuliin uyd yruusu idku yumaa suugee l uugaad bh yum busad zuilsiig sain idku bolood bhiin???
Хариулт: Сайн байна уу. Яг хооллохын өмнө хөхний сүү идүүлэхгүй байсан нь дээр. 9 сартай хүүхэд өдөрт 2-3 удаа нэмэлэт хоол заавал идэх хэрэгтэй. Ямар нэг байдлаар хооллохгүй 2 цаг болгоод нэмэлэт хоолыг идүүлэх байдлаар заавал идүүлнэ. Дуршил нэмэгдүүлэх зорилгоор куркума DHA 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгана.

Асуулт: sn bnu oi 1sartai hvvhded hulruud bhar n d ugsun heseg gagv bsnaa butsaad hulruud bhn d uuj bga murtluu yah estoi we
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд Д-н тунг жаахан нэмж уулгах хэрэгтэй. урд нь ууж байсан, тунгаа өөрчлөх хэрэгтэй байх гэж бодож байна. Мөн давхар кальцийн бэлдмэл 14 хоног уулгах хэрэгтэй. Тэгвэл Д-н шимигдэлт нэмэгдэнэ.

Асуулт: sain bnu emchee.5 sartai huuhed torsnooso hoish haniadnaas salsanguie zondoo huchtei em uulaa yasan deer ve zovlogoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй. Маш сайн хангалттай хооллоно. агаарт сайн гаргана. Дархлаа дэмжих зорилгоор виферон лаа 150,000ме-тэйг өлөрт нэг удаа 5 хоног, Вит эрдэс нөхөх зорилгоор солуфлекс 5 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулгана. Асаргаа сайн хийх хэрэгтэй.

Асуулт:  Sain bnu?manai huu odoo 9 sar garantai deeree 4 dooroo 3 shudtei.sayhanaas deed 2 shud ni uzuureesee sharlaad jaahan emterchihsn bhiin.yamar arga hemjee avah u.zarim hun caltsi dutagdsn bn gehiin.yah u emchee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг чихэр багатай фтор агуулсан шүдний оо-р угааж өгөөрэй. Мөн кадьцийн бэлдмэл /кальциглицерофосфат/, 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Антибиотик уусны дараа заавал буцалсан бүлээн цэвэр усаар шүдийг, амыг цэвэрлэж өгч байгаарай.

Асуулт: Sain bainuu manai ohin 11 sartai doroo 2 shvd l garsan oor shvd gardgviee yah estoi we bas otgon n ih hatdag 2 honogt 1 udaa hvnderdeg yaj shingeleh we chawganii shvvs baitsaa jimsnii nuhash bainga ogdog hohooroo bish dan tejeeleer hoolloson ymaa zowolgoo ogooch emchee
Хариулт: Сайн байна уу. Өдөрт нэмэлт хоолноос гадна шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Өдөртөө хоолноос гадна 40-60мл шингэн заавал уулгана. Сүүг найруулдаг усыг хэт халуун байлгаж болохгүй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих зорилгоор тараг, бантанд хүнсний хивэг нэмэлтээр хийж өгч болно. мөн имопер гэдэг эмийг 2.5мл-р өдөрт нэг удаа уулгаж болно. Хүүүхэд рахиттай үед цусан дахь кальцийн шимигдэл багассанаас шүдлэлт оройтдог. Кальцийн бэлдмэл эмчтэйгээ зөвлөж байгаад 7-14 хоног уулгаж болно. Мөн буйланд массаж хийж өгөх хэрэгтэй. Шүд цухуйх нь сайн болдог.

Асуулт: Sain bnu emchee manai hvvhed odoo 10sar 15honogtoi dooroo 3 n shvdtei oor shvd urgaagvi yahuu yu uulgah we
Хариулт: Сайн байна уу. 10сартай хүүхдэд дор хаяж 6-8 шүд байх ёстой. Тэгэхээр хүүхдэд кальци шимишдэлт муу буюу рахиттай абйхаар шүдлэлт оройтдог. Вит Д-г байнга урьдчилан сэргйилэх тунгаар уух хэрэгтэй. 2-т кальцийн бэлдмэл, кальцифосфа С 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Мөн нэмэлт хоолонд нь кхдьци агуулсан хоол хүнс хэрэглүүлэх хэрэгтэй. Жишээлбэл цагаан идээ, тараг, сүү, ээдэм г.м мөн буйланд нь иллэг хийж өгөх хэрэгтэй.

Асуулт: Sn bna uu emchee 1 nas 2 sartai hvvhdiin hamraas bainga shingen nus garaad bhiin yaj hurdan zogsooh we barag 10d honog.
Хариулт: Сайн байна уу. Хамрыг 0,9%-н натрихлоридын уусмалаар угааж дусаалга хийж өгнө. Дээрээс нь Жор50 гэдэг эмийг 8 цагийн зайтай 3 хоног уулгана. Боломжтой бол харьяа амбулаторитоо очиж хамрын утлага шарлаганд хамрагдах нь үр дүнгээ өгнө.

Асуулт: Сайн байна уу эмчээ манай хүүхэд д уугад 9 сар блж бн өмнө нь америк д ууж бгад эмчид үзүүлсэн герман 1000д уу гээл тэрийг нь сар уугаад одоо 500 ууж бга тгд хажуугаар нь тривит уудаг тэгсэн хэрнээ хөлс нь гараал бхын орон нутагт д-гийн шинжилгээ авдаггүй юм бнаө одоо яахбэ
Хариулт: Сайн байна уу. Д-г 500-р ууж байгаа бол эргээд тунг 1000-1500 болговол хөлрөлт багасах байх. Кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоногоос хэтрэхгүй ууж болно. Рахитын шинж байна уу, ямар тунгаар уух вэ гэдгийг хянадаг эмчдээ үзүүлж шийдүүлж болно.

Асуулт: Сайн байна уу? Эмчээ. Хүү маань ой 5сартай. Өчигдрөөс хий ханиалгаад эхлэхээр нь аарц чанаж өгсөн өөр юу өгвөл зүгээр болох бол. Гэрийн нөхцөлд эмгүйгээр яаж хурдан эмчлэх вэ.
Хариулт: Сайн байна уу. Сайн хооллож, шингэн сайн уулгана. Жор 50 өдөрт 8 цагаар 3 хоног, Вит С-н уусмал 5 мл-р өдөрт 2 удаа 2 хоног уулгана.

Асуулт: Sn bnu manai huuhed gar holiin ovchin tustsan bgaamaa tgd 2honog haluurch bgad gar hol bogsoor n ulaan yum garaad gaiq bolj bgan tgsen odoo haluuraad bhiin ymar uchirtain boloo ovdood 5 honojiina
Хариулт: Сайн байна уу. Цэврүүт тууралт гарсан уу? Хүүхэд хэдэн настай вэ? Анаферон хүүхдийнхээс нэг таблеткаар 6 цагийн зайтай 5-7 хоног уулгана. Виферон лаагаар 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 5 хоног хийнэ. Давхар халуурч байгаа бол хоолой залгиур ямар өөрчлөлттэй байгаа, биеэр өөр тууралт байна уу гэдгийг эмчид үзүүлж, шалгуулах хэрэгтэй байна.

Асуулт: Сайн байна уу, нүд нь унтаал босох болгондоо нуухтаад байх юм. Ямар учиртай юм болоо.( 6 сар 18 хоногтой)
Хариулт: Сайн байна уу. Нуухны өнгө ямар байна? Ногоон өнгөтэй байвал шинжилгээ өгсөн нь дээр. Юуны түрүүнд гэрийн нөхцөлд буцсалсан бүлээн усаар хөвөнд шингээж байгаад нүдний гадна булангаас дотогшоо чиглэлтэй цэвэрлэж өгнө. Цэвэрлэсний дараа тетрациклиниймазь 1%-н тосыг нүдэнд хавчуулж өгнө. Хүүхдийг хооллох, нүдийг цэвэрлэх үедээ гараа сайн угаана. Нүд улайсан, хавдсан шинж нэмэгдвэл нүдний эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sain bnu? Manai ohin 7nastai. Usiig ni samnahaar ih unaad bhiin. 7 nastai huuhdiin us tom hvniih shig tegj iheer unah uu? Yamar vitamin ogoh be?
Хариулт: Сайн байна уу. Үс унах нь вит дутагдах, үсний тэжээллэг чанар багасах , цус багадалт зэргээс ихэвчлэн шалтгаалдаг. Мөн зориулалтын шампунийг хэрэглэх хэрэгтэй. Хүүхдийн вит Пиковит Д шахмалаар 14 хоног уулгана. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч цус багадалт байгаа эсэхийг тодруулаарай.

Асуулт: Sain bnuu.manai huu erh 7honogt 4sar hurne.nogoon baas oir oirhon baaj bgad shar bolj bn oirhon baagaad bn yuniih we.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөхөөр хооллодог бол эх өөрийн хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Хоолны шингэцийг сайн анхаарна. Шар өнгөтэй болж байгаа бол баасны хольцонд салсархаг зүйл байна уу, цус байна уу гэдгийг сайн анзаар. Одоогоор шингэн алдалтаас сэргийлэхэд болно. Хоолны хажуугаар хоросол бага багаар уулгах, лениксфорте 1ш-р өдөрт нэг удаа 3 хоног уулгах арга хэмжээ аваарай.

Асуулт: sain baina uu manai ohin 8 sartai 3sartaigaasa l haya hayaaahan tolgoigoo sersreed bdg bsn bi ganga hartsai tolgoi ni ugaagaad sholond usand oruulaal ter uydee bolool ywaad bdg bsn chine sayhnaas 14hongiin omnoos tolgoigo mash ih segserdeg bollloo untahdaa hurtel tegeed tolgoi halah ni ulam ihslee nogo arguud maan ch uulchilehee bolichlo agaart bol bnga gargadag bur argaa baraad hodoo 3,4honolo nemergui oort ni ih l hetsuu bh shig bn bi ooroo tolgoig ni ileed bariad tsegen deer ni darhaar ih durtai baina suldee oroi bolgoj tolgoig ni norgoj ugaaj ogdog bolloo bas bariachid bariulhaar hodloogui zugeer geed 2uda barial baricih yumaa.. ene ugaasaa agaaraas boloo
Хариулт: Сайн байна уу. Тархины даралтын шинж байж болно. Хамгийн гол нь хүүхэд рахиттай бйахаар толгойгоо сэжилж шилээ шөргөөдөг. Тэгэхээр Вит Д-г эмчилгээний тунгаар нэг сар уух хэрэгтэй. Давхар кальцийн бэлдмэл 14 хоног хэрэглээрэй. Агаарт гаргах нь маш зөв. Орчны агаартай тохируулан агаарт бүр унтуулах хэрэгтэй. Нэг цагаас илүүгүй.

Асуулт: hvvhed maani 3sarta nvvreern harshil garaad bhn sinaplin tvrhj bga harshiln arilahuu nasan turshdaa iim bhu yuns harshj bgagn mdhgv bna nvvreern garahn
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд 2,5-3 цагийн зайтай тохирсон хэмжээгээр хооллох хэрэгтэй. Хүүхдийн жин нэмэгдэхийн хэрээр хооллох хэмжээ нэмэгдэнэ. Эн бүхнийг байнга хянадаг эмч зөвлөгөө өгөх ёстой. бага багаар өгвөл жин сайн нэмэхгүй учир идэх ёстой хэмжээгээр нь л идүүл. Харшлын хувьд харшил өгдөг зүйлээс нь хол байлгах хэрэгтэй. Тэр нь сэдрэл өгөхгүй, намжмал байгаад байвал сайн. Харшилдаг зүйлээс нь хол байлгаад эмчийн заавраар байгаад байвал эдгэрнэ.

Асуулт:  Emchee manai huu udahgui 3hurne.suuliin uyd huuhdiin mani gar holiin aris n huuraad tseweruudsen yum shig tom tomoroo hurad bn.en yutai holbootoi be? Ferrum lek siropoor mon fitkom vit uuj bga.
Хариулт: Цэврүүтэй тууралт эхлээд гарсан уу? Хэрэв цэврүүт тууралт гарч байгаад ус нь арилангуут арьс хуурч байгаа бол арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Гар хөл амны өвчний үед ийм шинж илэрч болно. Төмрийн бэлдмэл ууж байгаа бол цус багадалтаас шалтгаалах нь гайгүй байх.

Асуулт: Sain bnu emchee. Manai ohin 9 sartai. Ochigdor 3 udaa booljson onoodor 2 udaa chatsga aldlaa. Horsol, us, budaanii shuus, tarag, hohoo ogch bn. Mahan hool bantan ogson ni deer u. Haluuraagui hanialgaagui. Oor ymar em ogoh be?
Хариулт: Сайн байна уу. будааны шүүс сайн уулгана. Хүүхдийн хоолыг сойж болохгүй. Нэг удаагийн нэмэлт хоолыг бантан өгч болно. Нэг дор шингэн зүйлийг их хэмжээгээр биш бага багаар ойр ойрхон уулгаарай. Хоолны шинэгцийг дэмжих зорилгоор бонниспаз 6 дуслаар өдөр 2 удаа өгч болно.

Асуулт: manai huuhed 1oi 2sartai biye daaj gantsaaraa ywahgui bhi gantsaaraa zogsono yum tusheed ywna tgsen bj eruusuu ywahgui yum yawal hurdan ywj surah bol.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нэг настайд бие даан явж эхэлдэг. Хүүхдийн хөдөлгөөний хөгжлийн байдлаас мөн рахиттай байвал хөлд хоцорч ордог. Мөн хүүхдийг алхуулж үзээд доголох, өлмийдөж гишгэх зэрэг шинжүүд байна уу гэдгийг шалгаарай. Юм түшиж явдаг ганцаараа зогсдог бол сайн дэмжээл өгвөл алхдаг болно. Хүүхдийг гэмтлээс сэргийлж байнгын хянаж байхгүй бол хүүхэд алхах үедээ хүчтэй унах, зэрэг байдлаас болоод айдастай болж бие даан алхаж чаддаггүй. Гараас хөтөлж явах, зогсоо байдлаас ганц хоёр алхуулах зэргээр дэмжиж өгч болно.

Асуулт: Manai hvv odoo 7 sartai tolgoi ni ih halaad ih huiten huls ih garaad bhin.aygui ih tegeed bas hewtej bhad tewreed urguhluur nuruuniih ni yas aygui dugrah yuma bvvr joohon.bhiin tegej dugardag baisan.nurh nurh geel dugraad baihiin ene zvgeer vv emcheee
Хариулт: Сайн байна уу. Ерөнхийдөө рахитын шинжтэй хүүхдэд ийм шинж гочллон илэрдэг. Вит Д эмчилгээний тунгаар бүтэн сар уулгана. Кальцийн бэлдмэл 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгана. агаарт сайн гаргах хэрэгтэй.Эдгээр эмчилгээний дараа шинж тэмдэг арилахгүй бол эмчид үзүүлж дараагийн эмчилгээний асуудлыг ярина.

Асуулт:  4 sar xvrch bgaa xvvxed maani xaniad xvrch bn. Bn bn naitaagaad xamar n shingen nusaar duured ve ve tsor tsor xiilgeed bn yamar arga xemjee awbal zvger we,
Хариулт: Сайн байна уу. Хамарт салин дусаалгаар дусааж 5мин болоод голггүй имэрсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж өгч болно. Вит С-н уусмал 2% 5мл-р өдөрт 2 удаа 3 хоног уулгана .Сайн хооллох хэрэгтэй.

Асуулт: 9 сартай хүүхдийн жин сүүлийн саруудад сайн нэмэгдэхгүй бгаа. Ямар хоол өгвөл тэжээлтэй сайн бол ?
Хариулт: Сайн байна уу. 9 сартай хүүхдэд хөхний сүүний хажуугаар 2-3 удаа каш бантан нухаш, зутан зэрэг бэлдмэлээс 170-200мл хүртэл нэг удаадаа идүүлнэ. Бусад хооллолт нь хөхний сүү байж болно. 3 нэмэлт хоолоо хангалттай буюу дээрх хэмжээгээр идүүлээд бантангаа нэгхалбага цөцгийн тос, эсвэл наранцэцгийн тоссор баяжуулж өгч болно. Ингэж хооллох юм бол хүүхдийн жин нэмэгдэх ёстой. Хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор куркума DHA 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаж болно.

Асуулт: Snu yum asuuh gesen yum. Hvv maana odoo 2sar23 honogtoi hoshoogoo gediigeed bhiin ene ymar uchirtai yum bol hariu
Хариулт: Сайн байна уу. Уйлах үедээ гэдийж байна уу? Эсвэл байнгын гэдгэр байдалтай байна уу? Төрөх үедээ бүтэлттэй төрсөн үү? Хэрэв байнгын гэдийлттэй байгаа бол үзүүлэх хэрэгтэй. ялангуяа мэдрэлийн эмчид үзүүлж энэ зүгээс эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй. хүүхдийг аль болох тайван байлгаж, агаарт сайн гаргах хэрэгтэй. Булчингийн тонус суллах иллэг массажинд хамруулбал зүгээр.




ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.