Асуулт: Sain bnuu emchee manai hvv 6nas 2 sartai shunu untahaaraa tolgoi n zulaigaaraa hulruud bhiin D uguh shaardlagatai yu ugwul ymar D her hemjeegeer uguh be. Uur zuwulguu ugch tus bolooroi bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Вит Д уух шаардлагатай. 2 сартай хүүхэд усан суурьтай Д уувал зоххимжтой байдаг. Усан Д3 нэг дусалдаа 500ме-тэйгээс өдөрт 2 дуслаар сар хэрэглээрэй. Тэгээд эмчийн заавраар ямар тунгаар үргэлжлүүлэхийг шийдээрэй.
Асуулт: Uuchlaarai 6nas hvreed 2 sar bolj bgaan nasiig n nariin bichih geed 6 nastai hvvhded D uguh shaardlagatai yu
Хариулт: Шаардлагагүй гэж үзэж болно. Ер нь бол 0-3 настай хүүхдэд урьдчилан сэргийлэх тунгаар д өгдөг байгаа. Гэхдээ хяналтын эмчийн заавраар шаардлагатай гэж үзвэл өгс болно
Асуулт: Sain bna uu emchee manai huu odoo 11 sar hureh gej bgaan 7sartai bhad ni D-giin shinjilgee ugsiin 15.7gej garsan urhiin emch rahittai bna geed emchilgeenii tungaar urhiin D doloo honogiin 1deh 4dehid uulga geed teriig ni uulgasan 1sar zawsarlaarai geed odoo zawsarlaad yawj bgaa shunu untahdaa shalba us boltluu hulurhiin bas huhuu huhuhduu aimar hulruud bhiin yahuu emchee solongosiin 1000tai D bgaa eniigee odoonoos uulgachihuu yawal deeruu
Хариулт: Дараагийн сараас 1000-р уулгаад 30 хоногийн дараа дахин үзүүлж ямар тунгаар уухыг эмчийн зөвлөгөөгөөр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Асуулт: sain bnuu emche ma ohin odo 7sartai eroosoo myaraalahgui ym yaj sain myaraaluulhuu bantan chandag kash nairuuldag kash iddeg hajuugaarn muumuu iddg 4kg torj bsan suuliin 4n sar yg neg kgtai bhin odo 8kg tai bga
Хариулт: Сайн байна уу. 7 сартай хүүхэд зажлуурын аппарат, шүд бүрэн ургаж гүйцээгүй байдаг учир хагас шингэн хоол идүүлдэг. 7 сартай хүүхдийн нэг удаа идэх хоолны хэмжээ 175мл, 3 цагийн зайтай хооллоно. Өдрийн хооллолт 8 удаа гэхэд 2-3 хоол нь хүүхдэд зориулсан нэмэгдэл хоол байх ёстой. Нэг удаадаа идэх хоолны хэмжээгээр зохих давтамжаар хоолловол хүүхдийн жин аяндаа нэмэгддэг. Хэрэглэх хоол нь бантан, каш, зутан, нухаш, тараг зэрэг байна.Хэрэв хоолны дуршил муу бол куркума DHA вит уулганаа. 5мл-р өдөрт нэг удаа. Хооллохын өмнө хөхөө битгий хөхүүлээрэй.
Асуулт: Sain bnu emchee.3 sartai hvv maani exo-d haruulhad joohon tarhinii dalralttai bna gesen.noirond ih muu yumaa yawal sain untdag boloh we.untahgvi bgaad bhaar tolgoi ni owddog bh uilaad bh yum.odor bvr agaart gargaj bga.tolgoig ni har tsai, gangaar eeljleed odor bvr ugaadag
Хариулт: Сайн байна уу. Нярай хүүхдийн тархины даралттай гэж үзвэл гол эмчилгээ нь агаар, вит Д, тайвшруулах эмчилгээ байдаг. Их уйлуулж болохгүй. Агаарт дулааны улиралд унтуулах хэрэгтэй /30мин - 1 цаг/. Байнга уйлагнадаг, унтаж чаддаггүй бол эмчид үзүүлж тархины цусан хангамж сайжруулах тайвшруулах эм уух хэрэгтэй гэж үзэж байна. Өдөр бүр толгойг хар цайгаар угаах хэрэгггүй.
Асуулт: Sain bn uu? Dandaa zuvulguu ugdugt bayarlalaa. 4,5 nastai xuuxed udurt a vitaminiig yamar tungaar avax yostoi yum boloo? Xool undnaasaa... Bas iim nasnii xuuxded d vitamin ugux shaardlagatai yu? Baga xuu maani 3 sar xurch bgaamaa. Urxuus sard neg uudag geed d vitamin uulgasan undur tuntai. Odoo davxar udurt 400-tai d ugch bolox uu?
Хариулт: Сайн байна уу. 4-5 насны хүүхэд өдөрт 5000ме тунтай витамин ууж болно. Өрхийн эмнэлгүүдээс жил бүр өндөр тунтайгаар 200,000ме-тэйг 6 сар тутам нэгийг өгдөг. Хэрэв энэ вит-г уудаг бол нэмэлтээр ууж хэрэггүй. Хүүхэд 3 нас хүртлээ вит Д-г урьдчилан сэргийлэх тунгаар ууна. Эмч үзэж байж шаардлагатай бол 4-5 насны хүүхдүүдэд уулгана. 3 сартай хүүхдийн хувьд хүүхэд өөрөө рахитаас урьдчилан сэргийлэх тунгаар Д уух хэрэгтэй бол давхар Д ууж хэрэггүй. Хүүхдийг үзэж байж рахитын шинжүүдээс 2-с дээш шинж тэмдэг илэрвэл эмчилгээний тунгаар буюу өөрөөр хэлбэл нэмэлэтээр давхар ууж болно.
Асуулт: sain bna uu emchee manai ohin 2 oitoi tegeed haniad hurheeree l hatgaa bolchhyum yu hergelvel zugerve say hatgaa avaad tariulaad duussan dungujnus goojoodhaniadni ehenuyd yamar em uguh ve mash hurdan hunderdeg teged bas hel ni ih ungurtuud baidag yuniih ve yu hereglevel zuger bol gedes dotroos boldin boluu geheer utgun ni ih hatdag
Хариулт: Сайн байна уу. Өтгөн их хатдаг хүүхдийн хэл өнгөртэй байдаг. Учир нь шингэн бага уух, өтгөн хатах, халуурах зэрэг шалтгаануудаас өтгөн хатаж болно. Ханиад хүрэх үед яаран антибиотик хэрэглэх хэрэггүй. Хүхдийн дархлаа дэмжих зорилгоор виферон 150,000 ме-тэйг өдөрт 1-2 удаа 5 хоног хэрэглээрэй. Хүүхдийг ханиад хүрмэгц шингэн бүлээн юм сайн уулгах, утлага хийх, вирусээр үүсгэгдсэн бол анафирон хэрэглэх, ерөнхий дархлаа дэмжих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Асуулт: Sain bnu? Manai ohin onoodor 3 sar hurj bn. Gehdee torson tsagaasaa hoish eroosoo guligaj baigaagui. Guligahgui bh ni zvgeer vv? Bas untaj bhdaa amisgalj chadahgui bgaa yum shig hooloigoo urtaar tataad bdg ene yunih ym bol?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд заавал гулгих албагүй. Хүүхдийг хооллосны дараа босоо байрлалтай 20-30 мин тэвэрэхэд хоол бүрэн ходоодонд орсны дараа хэхрүүлдэг. Ингэсний дараа унтахаар хэвтүүлэх хэрэгтэй. Амьсгал, нярай хүүхэд унтах үедээ хэм алдагддаг. Агаарт сайн гаргах хэрэгтэй.
Асуулт: sain baina uu emchee. tanid ene udriin mend hyrgie. ohin maani odoo 5 sar hyrch bna. er ni neleed myarailag hyyhed. nestle-n kashaar hoolond oruullval zygeer yy. daralttai bas harshiltai uchraas emchilgee baria hiilgej bgaad 4 sartaidaa anhniihaa vaktsiniig hiilgesen. neleed uilamtgai hyyhed. er ni daralttai hyyhed iim uilamtgai baidag u. bas odoo jaahan haniadtai baigaad baina. anaferon detskii, C vitaminii uusmaltai uguud nus ni goojih ni gaigyi bolson. jaahan hooloi ni servegneed bh shig hanialgaad naitaalgaad baih um.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нэмэлт хоолонд 5-6 сратайгаас орж эхэлдэг. Хүүхэд харшлын фонтой бол бэлэн кашнаас сонголгүй гэрийн аргаар сүүнд чанаж бэлтгэсэн кашнаас 1-2 халбагаар дасган оруулж аажим нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүүхэд нэмэлт хоолонд бүрэн орсны дараа сүүг өтгөрүүлэх маягаар бэлэн каш хэрэглэж болно. Тархины даралттай хүүхэд цочромхой, уйламхай байдаг. Тархины хүчилтөрөгч дутмагшилаас шалтгаалан ийм шинж илэрдэг. Гол эмчилгээ нь агаарт сайн гаргах, агаарт унтуулах зэргээр хүчилтөрөгчийн хэрэгцээг хангаж өгөх явдал юм.
Асуулт: Odriin mend manai oxin 4 sar xurj bgaa 2 sartaigasa baasaa xuraaj exlesen tgd ternes xoish odoog xurtel 7 8n xonogr baaxku aimar muuxai unertei ungad sulde klizm taviad balgax ym yaj odor bur balgax ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд ихэвчлэн угжны сүүгээр хооллодог бол хэт халуун усанд найруулах, хажуугаар нь шинэгн бага уулгах, зэргээс болж өтгөн хураагддаг. гэхдээ 7-8 хоног хураагдана гэдэг хэвийн хооллолттой хүүхдэд шалтгааныг тодруулж үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. эх нялхсын хоол боловсруулах замын эмчид үзүүлж өтгөн хаталтын шалтгааныг тодруулах нь зүйтэй.
Асуулт: oi 9 sartai huuhed tarhlaa demjiheer immunal emchiin zaavraar udurt 3 udaa uuj bgaa. Koroos uridchilan sergiilehed a amindem chuhal gesen. A uguh shaardlagatai yu. Ugvul hedeer uguh ve bayrlalaa.
Хариулт: Сайн байна уу. А аминдэм шаардлагатай. Хэрэв 5 сар 11 сар бүр өрхөөс өгдөг өндөр тунтай А тогтмол уух бол нэмэлтээр хэрэггүй. Тэгэхээр өрхийн эмчээсээ асууж байгаад А вит авч уух хэрэгтэй. Хэрэв байхгүй бол тохирсон тунгаар А вит ууж болно.
Асуулт: Sain bna uu.manai hvv odoo 2sar garantai getel eroosoo baahgui baigaa.klizm tawij l baalgaj baigaa.yasan deer we.zowolgoo ogno vv.bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хөхний сүүгээр хооллодог бол нэмэлт шингэн юм хэрэггүй. Хэрэв угждаг бол хоолны хажуугаар 20-30 мл цэвэр буцалгасан ус өдөртөө өгч болно. Газрельеф гэдэг эм 0,3мл-р өдөрт 2 удаа 5-7 хоног уулгаж болно. Байнга өтгөн хатаж байвал хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмчид үзүүлж шалтгааныг тодруулах шаардлагатай.
Асуулт: Sain bna uu emchee odriin mend hvrgii tand.Manai hvv hed honogiin daraa 6 sar hvrne.Hvvhdiin hoolloltiin talaar zowolgoo ogooch.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нэмэлт хоолонд орох ёстой. Хөхний сүү 6 сратайгаас хойш хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Тэгэхээр нэмэгдэл хоолонд дасгаж оруулна гэсэн үг. Эхлээд хагас шингэн бэлтгэсэн бантан кашнаас эхэлдэг. Ихэвчлэн сүүнд чанасан кашнаас эхэлвэл зүгээр. 1-2 халбагыг эхний өдөр өгч дараагийн өдрөөс 1,2 халбагаар нэмж нэг удаадаа 125 мл идэж шингээж чаддаг болсны дараа дараагийн нэмэгдэл хоол бантанг сонгож дээрх маягаар дасгаж оруулна . 6 сартай хүүхдэд 3 цаг тутам хооллодог гэж үзэхэд 1-2 хоолнь нэмэгдэл хоол, бусад нь хөхний сүү буюу угжны сүү байж болно.
Асуулт: sain bn u emche manai huu d vitiin tutagdald oropd ih holorch bsn ym sar 2000taig uula holorood l bh ym d 13,4 boltson bsn sariin daraa 7 honog zawsarlaad 500r og gsn yahuu ta zowlooch odoo 7 honog zawsarlaad 500r oghuu ?
Хариулт: Сайн байна уу. Ахиад хүүхэддээ 1 сар вит Д-г 2000-аар үргэлжлүүлж өгөөд давхар кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Хэрэв шинж тэмдэг арилвал дараагийн сараас тунг багасгаж болно.
Асуулт: Сайн байна уу эмчээ хүүхдийн дархлаа дэмжихээр юу өгөх бэ одоо 9 сартай вакцин хийлгэх юмаа тгээд давхар нэмэлт вакцинд хамрагдах уу таниад биеээр очиж үзүүлэж зөвөлгөө аввал хаана очих бэ баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлааг дэмжихээр сайн хоолллож амраах хэрэгтэй. Бие организм цаанаас бүх зүйл зохицуулагдсан байдаг учир зөв хооллолттой, хүүхэд хэвийн өсч байгаа үед дархлаа сайн байдаг. Ер нь хүүхдийн дархлааг дэмжихээр лаа эм хэлбэрээр хэрэглэж болдог. Виферон лаагаар 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 5 хоног хэрэглээрэй. Витамин эрдэс нөхөх зорилгоор пиковит, биолезин зэрэг вит хэрэглэж болно.
Асуулт: Sain baina uu? Manai ohin odoo 9 sar hureh gej bgaa. 1, Hoolond ih muu. Jaahan idee l idehgui durguidaad baidag. Jin bagatai. 8kg.tai. Hoolnii durshil saijruulah yamar arga, vitamin uguhuu. tumriin beldmel sar uusan Udriin 3,5ml eer. Mun d vitamin 2000r 45 honog uu gesnii daguu uugaad unuudur duussan. Odoo yawal deer we.
Хариулт: Сайн байна уу. Вит Д-ээ хөлрөлт багассан рахитын ямар ч шинж тэмдэггүй бол дараагийн сараас 1000ме-тэйг өдөрт нэг удаа сар ууна. Хоолны дуршил сайжруулахаар куркума DHA гэдэг вит 5мл-р өдөрт нэг удаа өгнө. Хүүхдэд үндсэн хоолны өмнө чихэрлэг болон амттан идүүлэх хэрэггүй. Шим тэжээл өгөхгүй мөртлөө цатгалан мэдрэмж төрүүлдэг.
Асуулт: Sain baina uu 4 sartai dungun nus goojij ehelj bna shingen nus ymr hurdan arga hemjee awah we baga baga bas hanialgad bna
Хариулт: Сайн байна уу. Анаферон хүүхдийнхээс 1ш-р 6 цагаар 3-5 хоног, Вит С 2%-г 5мл-р 8 цагаар 2 хоног уулгаж болно. Хажуугаар нь хөхөө сайн хөхүүлээрэй.
Асуулт: Sain bnuu emchee? 11n sartai huuhdiig udurt heden udaa heden gramm r yu yugaar hoolloj ve huuhdee targaluulmaar bnaa.
Хариулт: 11 сартай хүүхэд зажлуурын аппарат, шүд бүрэн ургаж гүйцээгүй байдаг учир хагас шингэн хоол идүүлдэг. 11 сратай хүүхдийн нэг удаа идэх хоолны хэмжээ 250мл, 3 цагийн зайтай хооллоно. Өдрийн хооллолт 8 удаа гэхэд 4-5 хоол нь хүүхдэд зориулсан нэмэгдэл хоол байх ёстой. Нэг удаадад идэх хоолны хэмжээгээр зохих давтамжаар хоолловол хүүхдийн жин аяндаа нэмэгддэг. Хэрэглэх хоол нь бантан, каш, зутан, нухаш зэрэг байна.
Асуулт: sain bnuu emchee manai xvv tarxinii daralttai tursun ymaa yaaj emchilhuu bnga uild untahgui ym odoo 2 sar xurj bgmaa bs nuureer n xarshil garaad bhiin yaawal xarshil n gaigui blhuu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг агаарт маш сайн гаргах хэрэгтэй. Орчны агаар дулаахан байвал 30мин-1 цаг унтуулсан ч болно. Байнга уйлдаг, бага цагаар унтдаг бол мэдрэлийн эмчид үзүүл. Зулайн эхо-д харуулж өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Асуулт: Sian bna uu? emchee manai hvv odoo yag 10 sart nimgen huwtsast 10.700 kg jintei bsan hemjvvlhedbor hool mahan hoolond muu ideh durgvi hvcheer hed hedenl halbaga ogno 2 tiishee shirweeged ogt idehgv dan hohooro shahuu l bn hajuugarn shingen yum kalitsaar bayjuulsan svv sn uudag ... tgeed ochigdor oroinoos ehleed ih hemjeeger booljood boldgviee boljoodl tsonhiigood dotorn hutgaldaad yarwagad bn tged heseg gaigv bolhoro molhood yum tvsheed ineeged hoorhon tgsene l boljood bdg onoo ogloo emchid handsan jin mah idehgvgees tomriin dutagdald orood jingiin bas dutagdalt bna gehiin boljiltiin esreg em tgeed lineks vitc fezam 3g bichij ogson tgeed tomriin beldmel bas ... bvvr nmg hoho hohvvlehgv ish tiishee yawsan ved 1 ayga bantan idej bna gesen pichen guriliin ideh yumigj adil ....jingiin dutagdalt bnuu ma hvv?? setgeler unadaa
Хариулт: Сайн байна уу. 10 сратай хүүхэд 10,7кг бол жингийн алдагдал байхгүй байна гэж үзнэ. Дэлгүүрийн сүү эсвэл аль нэг зүйлээс хоолны шингэц хямарч бөөлжсөн байж болно. 10 сратай хүүхэд ихэвчлэн хөхний сүүгээр хооллож болохгүй. Бантан каш, нухаш зэргээс нэг удаадаа 200мл хүртэл идүүлнэ. 10 сратай хүүхдэд хөхөө хөхүүлэхийн зэрэгцээгээр 3 удаа нэмэгдэл хоол заавал идүүлнэ.
Асуулт: Sain bnuu minii ohin odoo 10 sar hureh gj bgan ma shonod Olon sered untahku uma yahuu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг өдөр унтдаг цагаас нь арай багасгаж шөнө унтуулах дэглэм рүү дөхөх хэрэгтэй. Го нь агаарт их сайн гаргана. Вит Д тохирсон тунгаар ууна. Өнжөөд буюу өдөр бүр усанд оруулж болно.
Асуулт: sn bnuu emchee hvvhded D vitaminiig ernu her hugatsaagaar yaj uguh estoi vum boloo.
Хариулт: Сайн байна уу. Д вит-г 3 нас хүртэл нь ууна. Тунг дандаа эмчийн заавраар тохируулж ууна.
Асуулт: Сайн байна уу. Төрөөд 3 сар болж байна. А аминдэм нэмэлтээр ууна гэвэл хэдэн тунгаар уух вэ. эмчийн заавраар хүүхэд soluplex 5 дуслаар өдөрт нэг удаа ууж байгаа. нэмэлт а аминдэм уувал хүүхдэд илүүдэх болов уу.
Хариулт: Сайн байна уу. Төрөөд 3 сар болж байна. А аминдэм нэмэлтээр ууна гэвэл хэдэн тунгаар уух вэ. эмчийн заавраар хүүхэд soluplex 5 дуслаар өдөрт нэг удаа ууж байгаа. нэмэлт а аминдэм уувал хүүхдэд илүүдэх болов уу.
Асуулт: Sn bnu manai ohin odoo 3hureh gj bgaa ihenhdee utgun hatalttai bhas gadna bs amnaas n ugluu serehed muuhai uner garch shud n ungurtuud bh yumaa horhoitson tsoorsn shud bhgui en chuham yunas bolod bga yum bol
Хариулт: Сайн байна уу. Ихэнхдээ өтган хатаж байгаа хүүхдэд хоолны хажуугаар шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Өдөртөө 250-300 мл. Хоолны шингэц байдлыг сайн ажиглах хэрэгтэй. Хоол боловсруулах шингээх ажиллагааны үйлдэл алдагдалтай байж магадгүй. Эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай.
Асуулт: Od.mend sain baina uu? Mnai xvv odoo 3 sar 25 xongt uyma tgd bainga xolrood ar dagz xesgere aimr xalaad bxiin yagd inged xaldagin boloo uulan odor bolgon gadaa gardgin D-ge togtmol uudgin tegsen xernee l xolrod xalaad bxin
Хариулт: Сайн байна уу. тархины даралт, рахиттай байна гэсэн үг. Агаарт гаргах цагаа уртасгах хэрэгтэй. Эмчтэй зөвлөж байгаад Вит Д-н тунгаа нэмээд үзээрэй.
Асуулт: 2nastai xvvxed maani deed 4 shvd n asudaltai bg shvdee erusu ugaalgahgvi yumaa yaj archlax we
Хариулт: Сайн байна уу. Шүднүүдээ эмчлүүлэх хрээгтэй. Хүүхдийн сойзны үс зөөлөн, зориулалтын байх ёстой. хүүхдийн оо хэт их гаатай, эвгүй амттай бол хүүхэд дургүйцдэг. зориулалтын оогоор угаалгаж сургах хэрэгтэй. Асуудалтай 4 шүдээ заавал эмчлүүлээрэй. Амттан идсэний дараа шүдээ цэвэрлүүлж хэвшүүлээрэй.
Асуулт: Sn Bnu emche . Ma xvxedig Medrelin emch Tarxinii daralttai bn gd tserakson 1sar Uu gsin 15 xonog uugaad daxiad awj amjagvi yumaa 20xonog zawsardsan odo 3sartai . Ern neex uilku untaad bdg xaya xulurdug haya tolgoigo John gediilged bg Odo emee uguh estoi yu ? Tarxinii daralttai xvvxdin shinj temdegig xelj uguuch bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Тархины даралттай хүүхэд ар дагзаараа халах, тайван бус уйлагнах, агаарт гаргасан үед тайвширч унтах зэрэг шинж илэрдэг. Цираксон боломжоороо үргэлжлүүлж уулгахыг зөвлөж байна. Хүүхдийг өнжөөд юмуу өдөр бүр усанд оруулж чийрэгжүүлэх хрээгтэй.
Асуулт: sain bnuu hvv maan 4 sartai dan hohooro gtl 2 3 honog baahgvi ymaa baas n hatan gj bhuu ugan bor hoolond oroogvi yj baalgah we zowolgoo ogooch bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. хөхний сүүгээр хооллодог бол өөр шингэн хэрэггүй. Гэхдээ хүүхэд 5,5 - 6 сартайдаа нэмэгдэл хоолонд орох ёстой. Энэ үед нэмэгдэл шингэн уулгана. Хүүхдийн хэвлийд зөөлөн иллэг хийх, хооллохоос өмнө 5-10мин доош харуулж хэвтүүлэх, энэ үед хүүхдийн царайг байнга ажиглана. Хэрэв эдгээр арга хэмжээг аваад өтгөн хаталт 3 хоногоос дээш үргэлжилж байвал хоол боловсруулах замын эмчид үзүүлнэ.
Асуулт: 1nas 2 sartai huu. Boojgoi n shamlagdahgui bna. . Zaawal shamlagdah ystoi baidg ymuu
Хариулт: Сайн байна уу. Албаар шамлах хэрэггүй. Харин усанд оруулах бүртээ бэлэг эрхтний толгой, арьсны завсар хуримтлагдсан зүйлийг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Ингэх үедээ маш зөөлхөн бэлэг эрхтний толгой чөлөөтэй гарч байгаа эсэхийг шалгаж болно. Хүчээр шамлавал аюултай. Бэлэг эрхтний толгой чөлөөтэй харагдаж байвал албаар шамлах хэрэггүй. болохгүй бол урологийн эмчид үзүүлээрэй.
Асуулт: udriin mend. manai huu oi 6 sartai. hums ni hoinoosoo uragshaa hundiiruud bh um . yunaas bolood tgj bn. vitamin erdes bodis dutagdsanaas uu. ene uvul d vitamin hangalttai uugaagui. uunees boloh u.
Хариулт: Сайн байна уу. Арьсны эмчид үзүүлэх хэрэгтэй. Хумсны эмгэгүүд төрөл бзүрийн шалтгаантай байдаг. 3 хүртэлх насны хүүхдүүд Вит Д сар бүр урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой. Хумсын өөрчлөлттэй хүүхэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч үзэхэд илүүдэхгүй. Хуруугаа юманд хавчуулах, бэртэл гэмтэл авсан асуудал байхгүй биз?
Асуулт: Sain baina uu manai ohin 3 sar 7 honogtoi baagaagui 2 honoj bn umhiigeer ih ungah yuma ene zugeer uu klizm tavih uu us uulga gsen odoo us uuj bolohgui bizdee
Хариулт: Сайн байна уу. Хэрэв угжаар хооллодог бол нэмэлтээр өдөртөө 30мл буцалсан цэвэр ус уулгаж болно. Хөхний сүүгээр хооллодог бол шингэн шаардлагагүй. Хэвлийд зөөлөн нар зөв дагуулсан иллэг хийж өгч болно. Хооллохоос өмнө 5-10 мин доош харуулж хэвтүүлж болно. Болохгүй бол эх нялхсын хоол боловсруулах замын эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sn bn? manai ohin 7 sar garant haniad hvrched aygu udjin emch narin bichij ugson em tang bvgdin uusan bvr sn edgedeggvi ysni sholond ch hed2 orulsan darhlaani vitamin uuj bga haya hanialgad nusn goojod l bhin yawal dr we
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд ханиадтай бол давтан үзлэгээр заавал үзүүлж чагнуулах шаардлагатай. Гэрийн нөхцөлд шингэн сайн уулгах, цэр шингэлэх эм уулгах, хэрэгтэй. Утлага их үр дүнтэй байдаг Гэхдээ их болгоомжтой хийх хэрэгтэй. Дархлааг сайн дэмжиж хооллолтыг зааврын дагуу бүрэн хооллох хэрэгтэй.
Асуулт: Sn bna uu odoo 10 sartai huuginhee boowiig shamlah ystoi yu ihenhdee pamperstai bdg ymlda
Хариулт: Сайн байна уу. Албаар шамлах хэрэггүй. Харин усанд оруулах бүртээ бэлэг эрхтний толгой, арьсны завсар хуримтлагдсан зүйлийг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Ингэх үедээ маш зөөлхөн бэлэг эрхтний толгой чөлөөтэй гарч байгаа эсэхийг шалгаж болно. Хүчээр шамлавал аюултай. Бэлэг эрхтний толгой чөлөөтэй харагдаж байвал албаар шамлах хэрэггүй.
Асуулт: D vit g zun uguhuu? Mun uridchilan sergiileh tun ni odoo hed bolson bee 500 bishuu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд шинэ заавраар өвөл зунгүй 3 нас хүртэл нь урьдчилан сэргийлэх тунгаар Д вит сарбүр өгнө. Урьдчилаэн сэргийлэх тун нь стандартаар 500, рахитаар өвдөөгүй мөртлөө шинж тэмдэг 1-2 илэрсэн бол 1000ме-р өгнө.
Асуулт: Sain bn u.Minii huu tursun tsagaasa l ugj idej bga .odoo 6 sartai.darhlaag ni yaj saijruulah be.viferon 150000 taig hereglej bolhu.yg odoogoor uwchin zowiur bhgui bga.bad tejeeliin suugee huh durgui blood bn.mash tarag sok idej bgd uchigduruus bantan idej ehelj bn.hoolondoo mash sain uuh ymandaa l ih muu.baas hatamdag bolood bn
Хариулт: Сайн байна уу. Шингэн юм бага уулгахаар хүүхдийн өтгөн хатдаг. Иймээс өдөртөө 80-120мл шингэн заавал хоолны хажуугаар уулгах хэрэгтэй. Виферон лаа виурсын халдвараас сэргийлэх дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж болно 5 хоног.
Асуулт: s.n bnu emche manai ohin oi 7sart utgun bnga hatna 6 7honoj bana haya klizm tawina muu yu tursun tsagasa hoish l barag hatdag bsn yu ugwul dr we holond ih muu
Хариулт: Сайн байна уу. Хэрэв угжаар хооллодог бол нэмэлтээр өдөртөө 70мл буцалсан цэвэр ус уулгаж болно. Хөхний сүүгээр хооллодог бол шингэн шаардлагагүй. Хэвлийд зөөлөн нар зөв дагуулсан иллэг хийж өгч болно. Хооллохоос өмнө 5-10 мин доош харуулж хэвтүүлж болно. Болохгүй бол эх нялхсын хоол боловсруулах замын эмчид үзүүлээрэй. Хүүхэд нэмэлт хоолонд орсон бол имопер гэдэг эмнээс 2,5мл-р өдөр нэг удаа уулгаж болно.
Асуулт: Sain bainuu emchee mnai hvvhed emlegt hewteed uyan zvv 5 honog tawiulaad awhuulsiin tegsen gar ni hawdtsan odoo boltol hawan ni sain buuhgvi yum yaah we zvgeer boluu 14 honoj bn
Хариулт: Сайн байна уу. Улайж хавдсан тэр газраа халуу оргисон, идээрхэг зүйл гарч байгаа бол яаралтай эмчид үзүүл. Хэрэв өнгө нь өөрчлөгдөөгүй, зүгээр хавантай байгаа бол 0,9%-н натрихлоридын уусмалаар жин тавих, эсвэл мазь вишневский - р боолт хийж өгч болно. Эдгэхгүй бол яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Асуулт: Sn bna uu emchee manai huu 7 sar hurch bgaa shud urgaltand bolon darhlaag ni demjihed zoriulj yamar vitamin ogvol zugeer ve
Хариулт: Сайн байна уу. хүүхдийн дархлааг дэмжих Вит эрдэс нөхөх зорилгоор солуфлекс, биолизин, пиковит Д зэргээс аль нэгийг сонгон уулгаж болно. Шүд ургалтанд дэмжлэг өгөхөөр кальци, вит Д уулгах хэрэгтэй. Д-г 3 нас хүртэл эмчийн заавраар ууна. Кальци тохирсон тунгаар 7-10 хоног ууж болно.
Асуулт: sain bnuu emchee. bi odoo 8 sartai urag maani arai jijig bn gsen yu hereglewel urag maan hurdan tomroh we
Хариулт: Сайн байна уу. Ээж сайн хооллох ёстой. Шинжилгээ өөрчлөлттэй бол эмчлүүлж засуулах хэрэгтэй. Жирэмсэн үед уудаг принатал, элевит гэдэг вит нэмэлтээр ууж болно.
Асуулт: Sn bnuu manai huhed bainga shingen bh yumaa torsnoosoo hoish eroso hatuuwtar baaj bgagui zfr uu
Хариулт: Сайн байна уу. Хөхүүл насны хүүхдүүд шингэвтэр эмгэг хольцгүй усархаг биш байгаа бол, өдөрт олон биш 1-2 удаа, жин хэвийн нэмэгдэж байгаа, хүүхдийн биеийн ерөнхий байдал сайн байгаа бол ажиглаж байсан нь дээр. Хэрэв баас усархаг эмгэг хольцтой, тоог нь олон бол шингэн алдалтаас сэргийлэх эмчилгээ хийж шалтгааныг тодруулах шаардлагатай шүү.
Асуулт: Sain bnu. Huuhdiin eczemnii talar medeelel uguuch. hool und aris archilgaa gol anhaarah zuils emchlegdeh eseh ?
Хариулт: Сайн байна уу. Хүхүдийн экзем гэдэг нь арьс харшлын өвчин. Хүүхэд харшламтгай, дархлаа султай, жин ихтэй аав ээж нь харшлын фонтой бол илүү өвддөг. Гол нь энэ хүүхдэд ханиад хүргэхгүй байх, харшилдаг зүйлсээс хол байлгах, чихэрлэг зүйлс идүүлэхгүй байх, ээж нь хөхний сүүгээр хооллодог бол халуун ногоо, чихэрлэг зүйл, газтай ундаа, консервлсон бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нэгэнт харшил гарсан бол шинж тэмдгийн эмчилгээг арьс харшлын эмчийн заавраар хийнэ. Арьсны хуурайшилтаас сэргийлж өөрт нь тохирсон арьс арчилгааны тос хэрэглэж болно. Хүүхэд жин нэмэгдэх, хүүхдийн нас томрох тутам өвчний сэдрэлт багасч намжмал байдалд ордог.
Асуулт: Sain bn uu emchee manai ohin odoo 7 sartai polyvizol uuj baigaa odoo tavan sard uruhuus uguh A vitamin uguhuu esvel uguh shaardlaggui yu .
Хариулт: Сайн байна уу. Өрхөөс өгөх А вит уулгаж болно. 6 сарын хэрэглээг нэг дор хангадаг өндөн тунтай вит байгаа.
Асуулт: 9 sartai huuhdiin hoolloltiin shemiig helj uguuch? Nan suugeer ugjdag , 1 bantan, 2 kash dunduur nuhash tsai pichen ugdug
Хариулт: Сайн байна уу. 9 сартай хүүхэд зажлуурын аппарат, шүд бүрэн ургаж гүйцээгүй байдаг учир хагас шингэн хоол идүүлдэг. 9 сартай хүүхдийн нэг удаа идэх хоолны хэмжээ 175мл, 3 цагийн зайтай хооллоно. Өдрийн хооллолт 8 удаа гэхэд 2-3 хоол нь хүүхдэд зориулсан нэмэгдэл хоол байх ёстой. Нэг удаадаа идэх хоолны хэмжээгээр зохих давтамжаар хоолловол хүүхдийн жин аяндаа нэмэгддэг. Хэрэглэх хоол нь бантан, каш, зутан, нухаш, тараг зэрэг байна.
Асуулт: Sainuu? Huu min ustai shar baagaad 7 honoj Bn. Udurt 4,5 baagaad Bn. Yahuu? Bifidum bakter ugj bgaa
Хариулт: Сайн байна уу. Сайн хооллох хэрэгтэй. Хоол сойхгүй. Хоросол 5мл-р 10 мин зайтай өдрийн турш уулгах хэрэгтэй. Хоросолыг гол нь зөв найруулж, зөв уулгах хэрэгтэй. Хүүхдийн хоолны хажуугаар будааны шүүс бага багаар уулгаж болно. Пробиотик нэг ш-р өдөрт 2 удаа 3 хоног уулгаж болно.
Асуулт: 2sartai huuhded 800iu D vitamin 2duslaar bolohu
Хариулт: Сайн байна уу. Хэрэв хүүхэд рахитын шинж тод илрээгүй зөвхөн урьдчилан сэргийлэх тунгаар уулгах шаардлагатай бол нэг дуслаар уулгаж болно. Хүүхэд рахиттай бол 2 дуслаар сар уулгаж болно.
ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.