Асуулт: Sain bna uu xuuxed maani 11 n sartai xoxnii suu baga bolson tegexdee xuuxed maani xoxdog. Xox xonduurleed owdood bna xaana uzuulex be
Хариулт: Сайн байна уу. Харвяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлж болно. Эсвэл өрхийн эмчдээ үзүүлнэ. Хөхөнд тэмтэрч үзэхэд бэрсүү болон эмзэглэлтэй зүйл тэмтрэгдэж байгаа эсэхийг өөрөө хянах хэрэгтэй. Хөхний толгой өвдөж байгаа бол хүүхдээ зөв хөхүүлж байна уу гэдэгээс бас хамаардаг. Буруу хөхсөнөөс болоод хөхний толгой хагарах буюу хорсох, хөндүүрлэх зовиурууд илэрч болно.
Асуулт: сайн байна уу эрхэм эмчээ. Миний эмэгтэй хүний бэлгийн уруул их унжсан байх юмаа. Нэгс тал нь их унжсан. Нөгөө тал нь гайгүй байх юм. Энэ юунаасболж ингэдэг юм болоов Их унжсан болохоор үнэндээ санаа зовох юмаа. Шалтгааннь юу юм болоо эмчээ
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн настай вэ? Хэдэн удаа төрсөн бэ? Хэрэв төрсөн бол төрөх үедээ үтрээ болон хярзан урагдаж байсан уу? Зөвхөн бэлгийн уруул далбайх маягаар унжсан уу? Эсвэл дотроо хатуувтар болон үүсгүүртэй мэт том байна уу? Үзлэгээр ямар өөрчлөлт байна вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Тиймээс харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчдээ үзүүлэн зөвлөгөө авах боломжтой.
Асуулт: Sain bna uu tanaas asuuh zuil bna minii ohin odoo 26nastai ene jil hoer dahi huuhdee muruulsen yumaa mursnii daraa tsus aldaad togtohgui saviig ni avahgui bol bolohgui geed avsan odoo bie ni sain bgaa gehdee eh hunii huvid sanaa zovood baih yyum uunees hoish ymar gam barih surug ur dagavar garah bolov uu zuvluguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Савыг дайваргүйгээр /өндгөвч/ авсан бол өндгөвчнөөс ялгарч байгаа даавар хэвийн явагдах учир харьцангуй санаа зовох зүйл багатай, гэхдээ дахин хүүхэд төрүүлэх боломжгүй юм. Гэхдээ та цаашдаа нарийн гам барьж санаа зовох асуудал байхгүй юм. 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй байдаг.
Асуулт: сайн байна уу эмчээ, жирэмсэнээс хамгаалах эм /feminyl/-г 2,3 жил удаан хугацаагаар уух муу юу? emchee bas mazok bolon esiin shinjilgeeger ulaaltai+++ gj garsan PCR shinjilgee uguh shaardlagatai yu
Хариулт: Сайн байна уу. Дааврын хавсарсан бэлдмэлийг /feminyl/ өөрт зовиур өгөхгүй, уух боломжтой бол удаан хугацаагаар хэрэглэх нь аюул багатай байдаг. гэхдээ зүрх судасны болон цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй хүмүүт анхаарах хэрэгтэй. удаан хугцааагаар хэрэглэснээр мөөгөнцөртөх шинж тэмдэг илэрдэг. Мөн үтрээний үрэвсэлтэй шинжилгээ гарсан байна. Үтрээний нян бактерийн эсрэг лаа хэрэглээд үр дүн өгөхгүй бол үтрээний бактерологийн шинжилгээ болон PCR-н шинжилгээ өгч болно. Үүгээр ямар үүсгэгчээр үүсгэгдсэн ямар антибиотик хэрэглэхийг тодруулдаг.
Асуулт: Sn bna u bi 37 nastai.6-7 nedelitei.dooshoo tsus garaad emchid vzvvlj ehod haruulsan.Usultgvi jiremslelt tsewerlvvl gsn.Turuh tasgiin emch deer ochson bolowch 7 honogiin daraa ehod haruulaad dahiad ireerei gsn.Umnuhuu bodwol baga zergiin tsus garaad bna.Urag ergeed usulttei boloh bolomjtoi yu, turvvllee ghd ervvl hvvhed garah bolomjtoi bolowuu....bi gaihaad l bna.haruilt ugnu vv emchee.Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Эхо-р ураг өсөлтгүй байгаа нь тодорхой харагдана. Хэрэв өсөлтгүй байвал дахин ураг хэвийн болох асуудал байхгүй. Яаралтай цэвэрлүүлээрэй. Эхо-р ургийн зүрхний цохилт орж ирээгүй, өсөлттэй үгүй нь тодорхой биш бол 7 хоногийн хугацаатай дахин хардаг.
Асуулт: tupaad jil bolj bga yumaa zapin ved zvgep gedesee changalaxad bc banntai usand opxoop xii vtreegeerman tatagdaj opood havitliin ved bvp ilvv bgaad bn yaval deep ve bas dooshoo tsagaan shapgal yum gapdag xapiu uguupei
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтний үрэвсэл үтрээний үрэвслийн үед хийтэй мэт мэдрэмж төрж бэлгийн хавьтлын үед тааламжгүй дээрх зовиуруудп илэрдэг. Тиймээс та мазок болон сериологийн шинжилгээ өгч тохирсон эмчилгээ хийлгэвэл хэвийн болно.
Асуулт: Sain bnu? Belgiin hariltsaand orohoor beleg erhtnees hii garj evgui dugaraad bhiin ene yutai holbootoi ve yaj heviin bolgoh ve? Savnii hiitein blovuu? Hariulj ogoocj
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтний үрэвсэл үтрээний үрэвслийн үед хийтэй мэт мэдрэмж төрж бэлгийн хавьтлын үед тааламжгүй дээрх зовиурууд илэрдэг. Тиймээс та мазок болон сериологийн шинжилгээ өгч тохирсон эмчилгээ хийлгэвэл хэвийн болно.
Асуулт: Sain bnu neg yum asuuya zoohon muuhai yum asuuj bgad uuchlaarai manai dvv jiremsen bolchihojee heden sartaigaach udur hongooch medehgvi geed bhin hamgiin deed talan heden sar honogtoi awdag yum boloo
Хариулт: Сайн байна уу. Сүүлийн сарын тэмдгээ мэдэхгүй жирэмсний хугацааг тооцож чадахгүй байгаа бол эхо-р хэдэн сартай болохыг тодорхойлж болно. Үр хөндүүлэх нь эхний 3 сартайд /11недель хүртэл/ хийдэг.
Асуулт: Sain bnu?Тanai emchid uzuuleh gesen yum tsag avah utas haygaa helj uguuch.
Хариулт: Сайн байна уу. Онлайнаар зөвлөгөөг өгдөг тул та харьяа дүүргийн эмчид хандаарай.
Асуулт: сайн бнуу, би одоо 32 настай, сарын тэмдэг байнга шахуу 10-14 хоногоор хугацаа нь хойшилж ирээд байгаа, энэ юуных вэ, цэвэршилт ийм эрт эхэлнэ гэж байхуу
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөг яг хэд хоног байна вэ гэдгийг тооцох хэрэгтэй. хэвийн үед мөчлөг 21-35 хоног хүртэл байж болно. Цэвэршилтийн нас нь 45-55 нас байдаг учир таны хувьд цэвэршилттэй холбоогүй. Зраим тохиолдолд умай авхуулсан, удмын эрт цэвэршдэг, төрөлхийн фолекулын дутагдалтай үед 45-с өмнө насанд цэвэршиж болдог.
Асуулт: Hi bienii yum ireegvi 3sar bolj bna yah be ?muu yu
Хариулт: Сайн байна уу. Хамгийн түрүүнд жирэмсэн биш эсэхийг оношлуулах хэрэгтэй. Үүний тулд өлөн шээсэн дээр 3 удаа тестээр үзэх, мөн эхо-р харуулна. Хэрэв жирэмсэн биш бол биений юмгүйдэл үүсч байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй байдаг. Жирэмслэлээс хамгаалах дааврын бэлдмэл ууж байгаа эсэхийг бас тодруулна. Зөвхөн биений юи ирээгүй байна гэсэн зовиураас шууд оношийг хэлэх боломжгүй. Асуумж болон үзлэгээр тодруулан холбогдох шинжилгээнүүдийг хийлгэнэ. Биений юмгүйдэл үүсэх шалтгаан нь 1-т сэтгэл санааны болон бие махбодийн хэт хямрал, ачаалал, сэтгэцийн цочрол, 2-т цус их хэмжээгээр алдсан, 3-т өндгөвчний үйл ажиллагаа багасч, дааврын зохицуулга алдагдсан, төрөл бүрийн хурц халдварын гаралтай өвчнүүд гэх мэт шалтгаантай байдаг.
Асуулт: Sain bnyy emchee..abort amjilttai xiigdseen..zuwulguu ugsund mash ix bayarllaa.. Odoo xamgaalax Yarinaa gj emiig xezeenees yywal bolox we
Хариулт: Сайн байна уу. Яринаг сарын тэмдгийн 3 дахь хоногоос ууж болно.
Асуулт: ain baina uu? minii bienii yum 1saraas hoish irehgvi yuma tgd emneleg neeh vzvvleegvi dawsag hewliigeer bainga hatgaj owdood nuruu owdood bh yum bas erhten maan ih zagatnaad bnaa ene ysn gsn vg we?
Хариулт: Сайн байна уу. сарын тэмдэг хоригдож байгаа шалтгааныг тодруулахын тулд жирэмсэн болсон эсэхээ хамгийн түрүүнд тодруулна. үүний ьулд 3 өглөө өлөн шээсэн дээр тестээр үзэх ба эхо-р жирэмсэн эсэхийг тодруулна. Үүний дараагаар биений юи ирэхгүй байгаа шалтгааныг илрүүлэх шинжилгээнүүд хийгддэг.
Асуулт: sain bna uu emchee asuultand hariuldagt ih bayarallaa. Jiremsen ehod haruulsan urd hiisveriin sorivon deree jiremsnii tsevruu uussen bna gej bna ene yu gesen ug ve urgeljluulen teeheg asuudalgui biz dee
Хариулт: Сайн байна уу. Сорвин дээрх жирэмслэлт нь цаашид тээхэд хүндрэлтэй бөгөөд гарч болох эрсдэл өндөр байдаг. Ттиймээс жирэмслэлтийг таслах хэрэгтэй байна. Харьяа дүүргийн эмчид үзүүлж эмийн аргаар уу эсвэл цэвэрлэх үү гэдгийг тухайн эмч үзэж байж шийднэ.
Асуулт: Sain bna uu emchee.doosho ih ontsgvi vnertei.shargal yum garaad bhiin yuniih we
Хариулт: Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана. • ФИЗИОЛОГИ-ийн үтрээн ялгадас- цайвар өнгөтэй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалан их багын хэмжээ хамаарна. Жишээ: Сарын тэмдэг эрхийн өмнө болон жирэмсэн үед ихэснэ. Энэ бол өвчин эмгэг биш хэвийн үзэгдэл. • Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл: Хэвийн бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсанаар нян үржиж үтрээн үрэвсэл үүсгэдэг. Шинж тэмдэг нь: Үтрээнээс гарах ялгадас нь эвгүй үнэртэй, (загасны үнэр мэт) өнгө нь цайвар шаргал байдаг. Өвчтөнд ямар нэгэн зовиур байхгүй учраас удаан хугацаагаар мэдэгдэхгүй байх нь элбэг. • Мөөгөнцрийн гаралтай үтрээн үрэвсэл. Энэ нь олон дахин сэдэрдэг, бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжин халдварладаг. Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэнгийн амсар орчмоор загтнах, эмзэглэх, эсэглэн хөгз үнэртэй өтгөн цагаан ээдэм мэт ялгадас гарах. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг. Мөөгөнцөрийн үед АНТИБИОТИК их хэмжээгээр хэрэглэсний дараагаар сэдэрдэг. • ТРИХОМОНОЗ гаралтай үтрээн үрэвсэл: Энэ нь бэлгийн замаар халдварладаг халтварт өвчин хэдэн сараарч шинж тэмдэг илрэхгүй халдвар тээж байж болно. Эрэгтэй хүнд шинж тэмдэг нь илэрдэггүй учраас халварыг тараагч болдог. Шинж тэмдэг: Эмэгтэйн бэлгийн уруул үтрээ цагтнах, шар ногоон өнгөтэй ялгадас их гарах, арьс улайж хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. ЗӨВӨЛГӨӨ : • Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер,нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг. • Өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаас хойш чиглэлтэй) • Бэлгийн нэг хавьтагчтай байх. • БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших. • Сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орохгүй байх. • Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэх. • Биеийн эсэргүүцлийг сайжруулах, ажил амралтыг зохицуулах хэрэгтэй. учир нь биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд үтрээний үрэвслээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.
Асуулт: сайн байна уу. Пүрэвмаа эмчээс асуух зүйл байна. Би төрсөний дараах цус алдалтаас болоод савны хагалгаанд ороод саваа авхуулсан юм. Төрөхд явцдаа ямарч хүндрэлгүй оёдолгүй төрсөн. 2 дахь төрөлт төрөөд 4сар болж байна. Ийм тохиолдолд хийлгэх эмчилгээ уух эм гэж байхуу. Өөрт гарах өөрчлөлтүүд юу байх вэ. Эмч нар хэлэхдээ үрэвсэл ихтэй байсан байна л гэсэн. Үе үе юм ирэх гэж юм шиг давсагруу базалаад байх болсон бас нуруу хөл их янгинах боллоо. Бас оёдол их загатнаад байх юм
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа үрэвсэл ихтэй байна шгэдэг бол маш их анхаарах асуудал юм. Тйим учир үрэвслийн эсрэг эмчилгэээ хийлгэж /антибиотик эмчилгээ/ үтрээгээр нян бактерийн эсрэг лаа хэрэглэхэд болно. Цус төлжүлүлэх зорилгоор төмрийн бэлдмэлийг өдөрт 1 удаа 1-3 сар уудаг. Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд 3 сар тутам үзүүлэн 6 сараас хойш хугацаанд жилд нэг удаа хяналтанд орох ёстой байдаг. Хэрэв умайг дайваргүйгээр авсан бол санаа зовох зүйлгүй. Хэрэв дайвартай нь хамт авсан бол дааврын зохицуулга алдагдсанаас болоод биед өөрчлөлт өгч болзошгүй юм.
Асуулт: Сайн байна уу эмчээ Би 37 настай нөхөр 2 хүүхэдтэй сая жирэмсэн болоод сар бололгүй зулбаад цэвэрлүүлсэн юмаа хэд хоногооос ойртож болох вэ /7 хоног дотор ойртвол жирэмсэн болох уу /
Хариулт: Сайн байна уу. Умайн хөндийд ажилбар хийсэн өдрийг сарын тэмдэг ирсэн өдөр гэж тооцоод дарагийн сарын тэмдэг ирэх хугацааг товлоно. Ажилбар хийсний дараагаар бэлгийн хавьтал хийх нь тохиромж муутай. Учир нь өгсөх халдвар орох боломжтой болдог. 45 хоногийн хугацаанд бэлгийн хавьтал хийхгүй байвал илүү тохиромжтой
Асуулт: Sain bnu utree agshaah lazer emchilgee hir ih duntei bdag um boloo erni iim arguud unen bdag bolobuu zovlooch
Хариулт: Сайн байна уу. Одоогоор улсын эмнэлгүүдэд үтрээ агшаах лазер эмчилгээ хийхгүй байгаа. хувийн цөөн тооны эмнэлгүүдээр хийж байгаа. Ер нь бол үтрээ багасгах, мэс ажилбар эсвэл эм болон лазер эмчилгээнүүд үр дүнтэй боловч хүний арьс булчин жил ахих тусам суларч байдаг учир байнга дөнгөж хийлгэсэнтэй адил агшилтын байдалтай байхгүй.
Асуулт: Sain bnuu. Torood 2jil blj bn. Bienii yum maan odoo bltl sain togtworjihgv bhiin zrmdaa neg sar ogt irehgv bhiin. Bs tsagaan yum garahn jhn ihseed bhiin ene yuuniih we.. haaya jhn nogoonduu ongo ortsn bhii.
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа, биений юм ирэхдээ тогтворгүй байх боловч хэсэг хугацааны дараа хэвийн болдог. Сарын тэмдэг алдагдаад байгаа шалтгаан нь бэлэг эрхтний үрэвсэл эмгэг байгааг тодруулах хэрэгтэй шүү. Хэрэв хүүхдээ хөхүүлж байгаа сэтгэл санааны тавгүй байдалтай байгаа бол сарын тэмдэг алдагдах нь хэвийн үзэгдэл юм. Шалтгааныг арилгахад хэвийн болно. Хэрэв үрэвсэлтэй бол заавал эмчилгээ хийлгээрэй.
Асуулт: Сайн байна уу? танаас асуух зүйл байна. Би одоо 29 настай эхнээсээ ихэс доор байрлалтай гээд 9сар гаран явж байгаад яг төлөвлөгөөт хагалгаа товлох гээд төрөх эмнэлэг дээрээ очтол эход хараад ихэс дор биш байна өөрөөрөө төрж болно гэхээр нь урьд нь 2удаа өөрөөрөө төрсөн учраас ашгүй гэж бодон өвдөхөө хүлээхээр боллоо тэгээд 41нидэл хүртлээ өвдөөгүй тул хамгийн эцсийн хугацааг нь тулгаад 3сарын 24нд төрөх эмнэлэг дээрээ очлоо эцсийн хугацаа тулсан байсан тул шууд төрхийн өмнөх тасаг руу явуулахаар болоод хүлээн авхаас миний савны амсрыг бага зэрэг тэлээд оруулая гээд тэлж өгтөл нилээд цус гарсан тэгээд төрөх тасагт 4цаг хүлээж байгаад дусал залгуулав тэгсэн миний хэвлийн баруун доод хэсгээр тэсхийн аргагүй өвдөж эхлэв төрхийн өвдөлтөөс илүү давж өвдөж байсан учир одоо ч тэр өвдөлт мэдрэгдэх шиг болж байна. Тэгээд өөрөөрөө 4300хүүгээ ямар ч урагдалгүй төрүүлээд төрөх орон дээр хэвтэх явцдаа цус алдаж эхэлсэн 2 цаг гаран цус алдсны эцэст том эмч нар нь ирж надад унтуулга хийсэн тэгээд би сэхээний өрөөнд сэрсэн надад хагалгаа хийсэн гэсэн сав авхаас өөр арга байсангүй 4 литр цус алдсан гэж хэлсэн хагалгаанаас хойш хэсэг цус гарч байснаа одоо идээ шиг ногоон зүйл доошоо гарч байна савгүй болхоор үтрээнээс ялгардаг цагаан зүйл ялгардаг юм болвуу? Цаашдаа савгүй болчихоор надад ямар асуудал тулгарах бол? Та надад дэлгэрэнгүй зөвөлгөө болон мэдээлэл өгөөч гуйж байна
Хариулт: Сайн байна уу. Савыг дайваргүйгээр /өндгөвч/ авсан бол өндгөвчнөөс ялгарч байгаа даавар хэвийн явагдах учир харьцангуй санаа зовох зүйл багатай, гэхдээ дахин хүүхэд төрүүлэх боломжгүй юм. Та халуурч байгаа юу? Хэрэв халуурч байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай. Хэрэв халуураагүй, үтрээнээс цайвар ногоон ялгадас гарч байгаа бол мазокын шинжилгээ өгөөд үтрээний бактерийн эсрэг лаа хэрэглэж болно.
Асуулт: uzlegt hamragdsan. shinjilgee bas ugsun yamar neg uvchin ilreegui. havdriin esiin shinjilgee bas hiilgesen. uur yamar neg asuudlaas bolj dood hevliigeer uvduh bolomj bii yu?
Хариулт: Хэрэв эмэгтэйчүүдийн талаас оношилгоонд юм илрээгүй бол давсаг болон бөөрний талын эмгэг байгаа эсэхийг дотрын эмчид үзүүлж нягтлуулаарай.
Асуулт: Сайн бнуу би хүнтэй унтхаар өвдөлт мэдрэгдээд бүүр байж чадахгүй юм энэ юуных вэ заавал хариулт өгөөрэй
Хариулт: Сайн байна уу. Хэдэн настай вэ? Дөнгөж бэлгийн хавьталд орж байгаа охидод өвдөх зовиур илэрч болно. Зарим тохиолдолд бэлэг эрхтний брууу байрлал, гаж хөгжил үтрээний үрэвсэл умайн хүзүүний шарх үрэвслийн үед, сэтгэл санааны тогтворгүй, бэлтгэлгүй үед өвдөх зовиурууд элбэг байдаг.
Асуулт: Би одоо 20той. Үтрээний хуурайшилт гэж байдын болуу?
Хариулт: Үтрээний хуурайшил нь цэвэршсэн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ихэвчлэг тохиолддош. Блэгийн хавьтлын үед хуурай болоод өвдөх нь стэгэл санааны бэлтгэлгүйгээс үтрээ чийгшихгүйгээс үүдэн бэлгийн хавьтал таагүй болдог.
Асуулт: Sain baina uu? Bi odoo 24 nastai neg udaa tursun huu maani oi 8 sartai niit 3 udaa jiremselsem yuma. Zulbaad tsewerluulsnees hoish 3 sariin daraa genet iheer tsus aldaj turuh emnelegt uzuultel amigui urag bn gd dahin tsewerluulehde ih hemjeenii tsus aldaj 7 honog emchilge hiilgesn. 1 emch n oiriin 6 sarda hamgalah em taria spiral herwggui gsn harin bas 1 emch djes gsn em uuhig zuwlusun yg yaj hamgaalah we
Хариулт: Сайн байна уу. Умайн хөндийд ажилбар хийлгэсэн болон зулбасны дараагаар 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь ураг хэвийн тээх боломжгүй байгаа шалтгааныг тодруулж эмчилгээ хийлгэх, дахин эрсдлээс хамгаалах зорилготой юм. Үүний тулд таны өвчин эмгэг болон өөрийн хэрэглэх тохиромж, саналаас шалтгаалан ямар ч хамгаалах хэрэгслийг хэрэглэж болно.Жишээлбэл зэсэн спиралыг умайн хүзүүний улайлт болон умайн салстын үрэвсэл үтрээний үрэвслийн үед тавьбал өвчин даамжирч цус алдах болон халдвар бага аарцгийн эрхтнийг үрэвсүүлэх учир хэрэглэдэггүй. Дааврын гаралтай хамгаалах хэрэгслийг хэт тарган, даралт ихтэй, элэгний дутагдалтай, бөөрний дутагдалтай, вений судасны өргөсөлтэй, цус бүлэгэүүлэх системийн өөрчлөлттэй хүмүүст хэрэглэдэггүй. Бусад тохиолдолд хэрэглэх боломжтой байдаг учир таны өөрийн саналын дагуу дээрх эсрэг заалт байхгшзй бол алийг нь ч хэрэглэж болно.
Асуулт: ер нь бөөр өвддөг талдаа. бас нэг зүйл асуухад зарим хүмүүс өдөр бүр угаах хэрэгтэй зарим нь болохгүй гэх юм. аль нь үнэн юм болоо?
Хариулт: Бэлэг эрхтнийг гадна талаас нь өдөр бүр угаах нь зөв. Харин үтрээ рүү өдөр бүр ариутгалын уусмал болон савангаар угаах нь үтрэнэий хэвийн орчинг алдагдуулж үтрээнд байх хэвийн бактериудыг устгадаг учир гаднаас нян бактер үржих таатай нөхцөл үүсгэж өвчин үүсгэдэг.
Асуулт: 72in em uusnas hoish tsus alddag gdgni yg jiremsen blsnni tegdim.bolu eswel uusan hvn bolgon tsus alddimu
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн хавьтал хийгээд 72 цаг болоогүй байхад хамгаалалтын эм уусан бол жирэмслэх магадлал 10-15 хувь гэж үздэг. 72 цагийн эм нь дааврын гаралтай, өндөр дозтой хамгаалах бэлдмэл учир хэвийн дааврын зохицуулгыг алдагдуулж цус алдах магадлалтай байдаг. Та нэгэнт уусан бол дахин энэ эмийг уухаас татгалзаарай.
Асуулт: Sain bn uu bi 10 jiliin omno torj bsan odoo xvvxedtei bolox gesen boldoggvi ee emnelegeer ywsan uilanxaitai bn ged emchilgee xiisen tegeed bas boloxgvi ym yund bdag ym bol Ярина geed em uuj bgad bolixoor amarxan jiremseldeg gex ym vnen bolow uu
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэхгүй байх шалтгаан нь маш олон байдаг. Жишээлбэл, тархины гэмтэл, сэтгэл снаааны хэт хямрал, оюуны өөрчлөлтүүд, стресс, уртавтар тархи болон өнчин тархины гэмтэл, өндгөвчний молекулын дутмагшил, өндгөвчиний үйл ажиллагааны алдагдал, дааврын зохицуулгын алдагдал, умайн салтсын эмгэг, умай үтрээн наалдац, битүү умайтай байх зэрэг гаж хөгжлүүд маш олон шалтгаан байдаг. Эдгээрийн алин болохыг тодруулахын тулд заавал оношилгоо шинжилгээ шаардлагатай байдаг. Ярина эм нь дааврын алдагдалтай холбоотойгоор жирэмслэхгүй байгаа тохиолдолд тухайн дааврыг хэвийн болох зорилгоор уулгахад жирэмслэх боломжтой юм. энэ бол эмчилгээний зөвхөн нэг хэсэг юм.
Асуулт: Tsewershiltiin ywts hir udaan urgeljildeg bolon daawriin tdntsweriig herhen tentswerjuuleh tuunchlen iim ued hunsend yu heregleh siiregjiltiig yaj zogsooh yu heregleh we?
Хариулт: Сайн байна уу. Цэвэршилт нь 4-5 жил үргэлжилдэг. Энэ үед дааврын тэнцьвэрт байдлыг хангахын тулд 1-т чанарлаг витаминлаг цэвэр хоол хүнсийг хэрэглэх, цагаан идээ маш чухал, 2-т хөдөлгөөн, спорт алхаа, агаарт гимнастик хийх, хэт ачаалалтай ажиллахгүй байх, 3-т архаг хууч өвчнийг эмчлэх жишээлбэл: элэгний өвчин, бөөрний өвчин, ходоод гэдэсний өвчин гэх мэтийг эмчлэх, 4-т сэтгэл санаагаа тайван биш, хямрал болон стресс авахгүй байх, дуртай зүйлээ хийж тайван байх.
Асуулт: 30aas deesh nasnii hvn жирэмсэнээс хамгаалах эм ууя гэвэл аль эм нь зүгээр вэ ЯРИНА, ДИАНА 2ын алийг нь уувал зүгээр бол ялгааг нь хэлж өгөөч
Хариулт: Сайн байна уу. 30-с дээш насанд Ярина илүү тохиромжтой.
Асуулт: SAIN BAINA UU? bi torood 7 sar bolj nm bieiin yum 3 sariin 7 anh irsen tgd ene 4 sard irsengui ingej tasalddag tohioldol bdag u? yuniih yum boloo testeer uzsen 1 zuraastai bn le
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа сарынтэмдэг ирэхдээ тогтворгүй ирэх тохиолдол байдаг. Энэ нь хүүхэд хөхүүлж байгаатай холбоотой эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал зэргээс шалтгаалдаг. Сарын тэмдэг иртэл хүлээж байгаад эхо-д дахин харуулаарай.
Асуулт: sariin temdeg irher xaaya xewliin dood talaar owdod bhin yunas boldgiin bol emchee.helj tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур нь эмэгтэйчүүдийн өвчний ихэнх тохоилдолд илэрдэг зовиур учир ямар өвчний улмаас өвдөж байна вэ гдэгийг тодруулахын тулд заавал оношилгоо, шинжилгээ шаардагддаг. Зөвхөн хэвлийн доогуур өвдөж байна гэсэн зовиураас шууд оношийг тодруулан эмчлэх боломжгүй.
Асуулт: sn bnuu emchee.my sarin temdeg 1sar 2udaa ireed ix irdeg bsnaa baga bagagar ireed bhin..yunaas boldgin..ymar arga hemje awbal der we.
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг алдагдаж ирэх, цус байнга гарах зовиур нь 1-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчин бэлгийн үзамын халдвар, 2-т өндгөвчний үйл ажиллагааны алдагдал, 3-т тухайн хүний бие организмын дархлааны өвчнүүд, дотоод шүүрлийн булчирхайны өвчнүүдийн үед ихэвчлэн илэрдэг.
Асуулт: Sain bn uu sariin temdeg 11.14-11.18 ireed ogt irehgui bsan testeer shalgahaar heviin bsan 4.1-4.9 hoorond mash ih hemjeetei irlee ingej olon saraar aldagdana gej bhuu emchilgee hiilgeegui
Хариулт: Сайн байна уу. Энэ тохиолдолд заавал эмэгтэйчүдийн тусгайлсан үзлэг болон эхо шинжилгээ шаардлагатай. Зарим тохиолдолд сарны тэмдэг ирэхгүй байж байгаад их хэмжээгээр цус алдах нь хожим үүсэх хор нөлөө их байдаг.
Асуулт: Sain bnu 10n sarin Omno hiiswerer torsn ym odo sprial tawiulj boloh uu mongon sprial gj ymar sprial bdg we
Хариулт: Сайн байна уу. Спирал тавиулах боломжтой. Мөнгө, алт, зэс аль нь ч байсан адилхан үйлчилгээтэй.
Асуулт: Жирэмсэн болоод хөлийн судас их бүдүүрээд хөхрөөд товойгоод гараад ирсэн байна. Бас яг бэлгийн уруулны хажуугийн цавь орчмын судас овойгоод гараад ирсэн. Энийг яаж эмчлэх вэ? Ямар тос түрхэх вэ
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн уруул, цавь хэвлийгээр вений судас өргөсөх нь төрөх үед хүндрэл учрах аюултай байдаг учир эмэгтэйчүүдийн эмчтэй хамт мэс заслын эмчийн хяналтанд байнга үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Вений судасны бүдүүрлийг багасгах, тосон түрхлэг болон цусны бүлэгнэлийг хянах цусны шинжилгээнд тулгуурлан эмчилгээ хийдэг.
Асуулт: Sn bnu omn n asuuj bsn dahiad l asuuy implant geed suulgatstaimaa sarin temdeg 5 sar irsengui ymar arga hemjee awah we hezeenes togtworjih bol
Хариулт: Сайн байна уу. Имплант суулгац нь дааврын гаралтай хамгаалах хэрэгсэл бөгөөд тухайн дааврын эмийн нөлөөгөөр биений юм ирэхгүй байдаг. Энэ эмийн үйлчлэл нь умайн салстыг хөвсийж сарын тэмдэг ирдэг үйл явцыг багасгадаг учир сарын тэмдэг ирдэггүй. Энэ нь бие организмд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, хэвийн явц юм. Та бүү санаа зовоорой. Цусны бүлэгнэлийн шинжилгээг жилдээ 1 удаа өгөхөд болно.
Асуулт: Полиб (умайн хүзүүнд махан ургацаг ургасан) гэж онош гарчаад байгаа юмаа, ямар арга хэмжээ авах вэ
Хариулт: Сайн байна уу. Ургацаг нь халдварын гарал үүсэлтэй юу эсвэл эмгэг ургалт уу гэдгийг эсийн шинжилгээгээр тодорхойлж эмчилгээг хийдэг. Үүний тулд хавдар судлалын үндэсний төвийн ДОХ, БЗХӨ-н тасагт ургацагаас шинжилгээ авах хэрэгтэй банйа.
Асуулт: Sain bn uu? Bi jiremsenees hamgaalah taria hiilgeed 1 sar sariin temdeg ireegui . Tgd bj bgd baga bagaar tsus garaad odoo bol yag sariin temdegiin hemjeetei tsus gardag bolood sar bolj bn. Ditsinon vita 1000tai uusan . Saya bur argaa baraad haluun taria hiilgesen ch togyohgui um. Orhiin emch nar bolohoor taria hiilgeed ingedeg gd toohgui ym. Yah estoi ym bol
Хариулт: Сайн байна уу. Тарианы гаж нөлөө нь үтрээгээр цусархаг ялгадас байнга үзэгдэх явдал юм. энэ тохиолдолд ибупрофин 400мг-р өдөрт 3 удаа 5-7 хоног уух, хавсарсан дааврын бэлдмэлийг /реговидон, микрогинон г.м/ өдөрт нэг удаа нэг сар уух хэрэгтэй. Энэ тохиолдолд цус тогтохгүйгээр үргэлжлээд байвал дараагийн товлолын дагуу тариаг хийхгүй байх хэрэгтэй.
Асуулт: Sain bnuu bi 8 sartai jermsen shilen hvzvvger chilj 2 honog uwdluu yh yostoi ve emchee /Tergynan gj emgchvvdiin laa munvv
Хариулт: Сайн байна уу. Артерийн даралтаа хэмжүүлэх хэрэгтэй байна. Ихэнх тохиолдолд даралт ихсэх хожуу хордлогын үед шилэн хүзүүгээр хөших, толгой өвдөх, нүд бүрэлзэх, хавагнах шинж тэмдэг илэрдэг. Энэ үед яаралтай эмчид үзүүлж даралт ихтэй абйвал бууруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хожуу хордлогын үед даралт ихэссэнээр төрөлтийн явцад хүндрэх аюултай шинж тэмдэг илэрдэг учир онцгой анхаараарай.
Асуулт: My dvvgiin sariin temdegm 2sar ireegvi bgaa zvgeervv jirmsen boljuu gd test vzeheer zvgeer ymar negen shaltgaan bi yu
Хариулт: Сайн байна уу. Ирэхгүй байх шалтгаан 1-т стресс, сэтгэл санааны хэт цочрол, 2-т дааврын бэлдмэл ууж байгаа тохиолдол, 3-т сарын тэмдгийн зохицуулах үйл ажиллагаа аль нэгэн түвшиндээ алдагдсан /их тархи, өнчин тарх, уртавтар тархи, өндгөвч, умай/, 4-т умайн үтрээн наалдац, хэт их цус алдах зэрэг шалтгаан байдаг.
Асуулт: bieni yum ired duussani dara he'd honigin dotor belgin haritsand orwol jiremsen boloh magdalal ondor bdgin be heled ogoch emch
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор өндгөн эс гадагшлах хоногийг тооцож жирэмслэх хугацааг тодорхойлох боломжтой юм. Жишээлбэл 30 хоногийн мөчлөгтэй үед сарын тэмдэг ирсэн өдрөөс 10 хоногт жирэмслэхгүй байх магадлалтай, 10-20 хоногийн хооронд өндөр магадлалтай, 20-30 хоногийн хооронд магадлал бага гэж үзнэ.
Асуулт: sain bnu emche sarin temdeg aimr aldagdaltai irhiin 3sarin 27nd ired 30nd duusan tegsen 4sarih 18 19 ni ver irle ingj aldagtaltai bhin mu yu zvger vv yahu emche
Хариулт: Сайн байна уу. Хэвийн үед сарны тэмдэгийн хоорондох мөчлөг 21-35 хоног байхад болно. тэрнээс хойш буюу өмнө ирвэл эмгэг гэж үзэх учир эмэгтэйүчүдийн эмчид үзүүлж оношлуулах шаардлагатай.
Асуулт: Сарын тэмдэг алдагдаад байна яах ёстой вэ
Хариулт: Сайн байна уу. Хэвийн үед сарны тэмдэгийн хоорондох мөчлөг 21-35 хоног байхад болно. тэрнээс хойш буюу өмнө ирвэл эмгэг гэж үзэх учир эмэгтэйүчүдийн эмчид үзүүлж оношлуулах шаардлагатай.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.