Таны хүүхэд хоол идсэний дараа унтаж өгөхгүй байх тохиолдол бий юу?
Хүүхдийг зөөлөн бүүвэйлэх эсвэл гар дээрээ тайван тэвэрч унтуулна. Гурваас дөрвөн сартай ихэнх хүүхэд хоногт 15 цаг орчим унтдаг. Үүний 10 цагийг нь шөнө, үлдсэн цагийг өдөртөө ойролцоогоор гурав хувааж нойрсдог. Энэ үед та шөнөдөө хүүхэд хооллохоор нэг, хоёр удаа босож байгаа байх. Гэхдээ аажимдаа зургаан сартай болох үедээ хүүхэд бие махбодийн хувьд бүтэн шөнөжингөө сэрэлгүйгээр унтах чадвартай болсон байдаг. Ингэхдээ энэ дадалд хэрхэн хүүхдийг сургаснаас хамаарна. Энэ үед ч гэсэн хүүхэд хоногт ойролцоогоор 14 цаг унтдаг ба дээд тал нь долоон цаг сэрэхгүй унтах чадвартай байдаг.
Та хүүхдээ 3 сартайгаас эхлэн дараах зүйлсийг хийгээд үзээрэй:
- Шөнө, өдрийн унтах цагийг боломжийн хэрээр тогтмолжуулах
- Оройд хүүхдийг үүргэлэхээс нь өмнө оронд нь оруулж заншвал тэр танаас хамааралгүй унтаж сурна
- Өөрийгөө саатуулж тайвшруулах талаар хүүхдэд дадал суулгаж өгөх, жишээ нь дуртай бүтээлгээ оролдох, эсвэл орон дотор нь үргэлж байдаг зөөлөн тоглоомоо тэврэх гэх мэт.
- Унтахын өмнө усанд оруулсны дараа хүүхдийн биенд иллэг хийж өгвөл бие нь тайвширч, сайхан нойрсоход бэлэн болдог.
HUGGIES АЗ ЖАРГАЛ