Асуулт: Sain bnuu 5 nastai huu maani hooloi ni ubdbul shuud chihen doorh bulchirhai ni hatuuraad habdah yum. Yu gedgiig emch nar todorhoi onoshlohgui antibiotok bichej ugch bn. Odoo buur yahaa haana handahaa medehgui bn yah estoi bol emchee
Хариулт: Сайн байна уу. Хоолой залгиурын үрэвслийн үед ойр орчмын тунгалагийн булчирхай үрэвсэж хавддаг. Дангаараа хоолой залгиур зүгээр байхад тунгалагийн булчирхай томорч байвал мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй.
Асуулт: Sain bnau emchee ..ohin min 10 sartai am ni gemted zugeer bolj bgan.shono untahdaa ondor haluurj bga uym shig holiin ul gariin alga ni hrterhii haluun tged shono uilagnaad sain untahaa bolichih uym yasan uym boloo.zovlono u.ih bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Ам нь гэмтсэн бол хүүхдийн дархлаа сулардаг. Тиймээс шингэн сайн уулгах хэрэгтэй. Амны тууралт арилсан бол агаарт гаргаж болно. Өнжөөд нэг удаа хар цайнд оруулж болно. Дархлаа дэмжихээр виферон лаа 150,000 ме-тэйг өдөр нэг удаа 5 хоног хэрэглээрэй.
Асуулт: sain bn a uu emchee ohin maani harshiltai yum aa amiig toirood bas nuureer n heseg gazar gardag ter ued n combiderm turheed zugeer boldog bainga heregleh n buruu yu ali esvel tosoo uur zuiltei holij turheh uu
Хариулт: Сайн байна уу. Ер нь бол харшил өгүүлж тууралт гаргуулахгүй л байх хэрэгтэй. Иймийн тулд харшил өгдөг зүйлээс нь хол байлгахад болно. Комбидерм байнга хэрэглэх таатай биш, гэхдээ харшлын тууралтанд хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Хүүхэд 6 сар-с дээш настай бол карболен 1ш-р 8 цагийн зайтай 2 хоног уулгаж болно. Карболен өтгөн байдаг учир сайн шингэлж болгоомжтой уулгах хэрэгтэй.
Асуулт: Sn bnuu emchee manai ohin 4 nastai shud bl avah ymgui bolson baga bhda haniad hureel hooloi n ulaichdag bsn odoo suuliin uyd hol gar ovdood bna gd bh bllo hooloinii ovchin hundeheere uy moch ruge ordog gsn haana yaaj uzuuleh ve ymar emchilge hiih uu shud ih nolooldog gesn bas
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Шүднүүдийг яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Хүүхэд үе мөч өвдөж байгаа бол имунологийн шинжлгээ өгөх хэрэгтэй. Ер нь бол чих хамар хоолойн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
Асуулт: sn bnuu manai ohin 4sartai suulin odruuded baas n shingereed odortoo 3-5baaj bn aa uzuuleed bakteri stopdiar linex ogch bga ch neg l nolooldogguiee dan hohooroo jin muu nemdeg drees n baas aldaad ulam choriigood bdag oor yah wee
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай байхаар баас шингэрдэг. Дээрээс нь ээж хөхний сүүгээр хооллодог бол өөрийнхөө хооллолтод анхаарах хэрэгтэй. Дээрх эмүүдийг уухаас гадна хоросол, будааны шүүс, хажуугаар нь бага багаар уулгах хэрэгтэй. Мөн хангалттай хооллох хэрэгтэй.
Асуулт: Sain bainuu Manai huu 7 sar 24 honogtoi. Sayhan 3 honog shahuu shingen aldaad bsan linex udriin 3r uguud nemeed diarex 1/2 udurt 2 udaa 3 honog bas fosfolugol gd tsagaan emiig hoolnii jijig halbagaar udurt 3 uda uguud shingen aldah ni gaigui bolson tegsen odoo nogoonoor baagaad bnaa. Ingej baagaad 4 honoj bn. Yaval deer ve tuslaach. Hool sain ugch bgaa.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хоолондоо сайн, жин хасахгүй байгаа бол шингэн зүйл амаар нь сайн уулгах хэрэгтэй. Леникси уулгаж болно. Хажуугаар нь пробиотик өдөрт 2 удаа өгч болно. Халуурах, баасны дараа дүлүүлэх, баас цустай болох зэрэг шинж бйна гэдгийг сайн анхаараарай.
Асуулт: sn bnuu? manai ohin 2 toi.. haniad hureed 4/10- s ehleed plamoxin 6 tsagaar 3 honog,,,, bs sinow-ax tallaad odort 2 uda 3 honog uugaad onoodor duusch bgan tgsen haniad n zugeer bolku ulam bogshuulj haniagaad tserende hahchih gd bhimaa. odo ahiad em uulga heregtei yu? uuwal yu uuh we?
Хариулт: Сайн байна уу. Ханиадтай хүүхэд сайн эдгэхгүй бол дахин үзүүлж уушгийн чагнуулж 2-р сонголтын эм авах хэрэгтэй болно. Миний бодлоор макропен сиропоор 5мл-р 6 цагаар, ACC 100мг-тайг 50гр усанд найруулж 8 цагаар ууж үзэж болно. Ханиад харшлын гаралтай байвал эмчийн заавраар харшлын эм нэмж ууж болно. Ер нь бол эмчид үзүүлсэн нь дээр.
Асуулт: 7N sartai. Suulin ued dagzaar ni ue ue halaad bh bolloo? Yaj bgaan boloo? Bas shud ni gardagguiee kkkk. Bi ooroo kalits uuval huuhdiin shudnii urgaltand nolooloh uu? Demii yu?
Хариулт: Сайн байна уу. 7 сартай хүүхэд дагзаар халж байгаа бол тархины хүчилтөрөгч дутмагшилтай, рахиттай хүүхдэд ийм шинж илэрдэг. Вит Д таблеткаар 1,000ед-тэйг өдөрт 2-р 21 хоног уулга. Кальцийг ээж уугаад нэмэр багатай. хүхүдийн зулай хэт жижиг биш бол өөрт нь тохирсон тунгаар 7-14 хоног уулгаж болно.
Асуулт: sain bnuu emchee 1 oi 11h hvvhded ymar D vitamin uguh be urhiin Dgs uuriig ugch bgaagui, harshiltai eruusuu daragdahgui uymaa uy heregleh be ene tosig tvrhej bsan ogt arilahgui uymaa
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд юунаас харшилж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Харшил өгч байгаа зүйл банйга хэрэглэх, ойр байгаа тохиолдолд харшил арилдаггүй. Энэ тосыг түр азнаад локоид 1%-н крем тос байдаг. Нимгэн түрхээд үзээрэй. Ер нь бол харшил өгдөг зүйлээ битгий хэрэглэ гэж зөвлөж байна.
Асуулт: Sain.bnu??
Odoo 3 sar hurj bga huuhdiin huis towgor bgad bhi rniig yah we yunas boldg we dutuu tursun nyrai bgama.
Mun odoo 1oi garntai huuhdin chihtiin harshliig yaj darah we sinaflan tsairin.iseltei holoid turheheer alga bolvhood hed honoj bgad dahial garaad bhima
Хариулт: Сайн байна уу. Ер гь дээрх эмчилгээ бол шинж тэмдгийн эмчилгээ. Гол эмчилгээ нь харшил өгдөг, чихэрлэг зүйлс хэрэглэхгүй байх ёстой. Хүйс томбойх нь хүйний эвэрхий байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Уйлуулж болохгүй. Цөөн мин-р доош харуулж хэвтүүлж болно. Мэс заслын эмчид үзүүлээрэй. Чихрийн харшилтай хүүхдэд элсэн чихэр, сиропон эм, чихэрлэг зүйлс хэрэглүүлэхгүй байх, хөхүүл бол ээж чихэрлэг зүйл идэхгүй байх хэрэгтэй.
Асуулт: Emchee ohini min am gemteed zuger bolsin tegsen ene heveere bgas er zuger bolohgui idee uym shig haragddag ch ide bhgui..shono tsus garad bh uym.ymar tos turheh ve?
Хариулт: Сайн байна уу. Энэ хүүхдэд дархлаа дэмжих эмчилгээ хэрэгтэй. Мөн өрхийн эмчдээ үзүүлж байгаад цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч цус багадалт байгааг магадлах хэрэгтэй.
Асуулт: Sn bnuu emchee 9n sarta huuhed odoo boltol molhoj chadahgu bgaa ni zugeeruu emche
Хариулт: Сайн байна уу. Ер нь хүүхэд 8 сартайгаас мөлхөж эхэлдэг. Гэхдээ зөвхөн мөлхөж чадахгүй мөртлөө бусад хөдөлгөөний хоцрогдол нь хэвийн хүүхдэд мөлхөхгүй шууд явдаг тохиолдол ч бий. Гэхдээ хүүхдэд хөдөлгөөний бага зэргийн хоцрогдол байгаа учир Вит Д-г тохиррох тунгаар уулгаж, иллэг массажинд хамрагдвал хөдөлгөөний идэвхи сайжирна.
Асуулт: Сн бна уу. Huuhdiin otgon bainga hataad bh ni yunaas boldog be. Odoo 9 sartai ugj ogdog. Suu ni haluudaad bdiin boluu geed usaar shingeleed buleen shahuu ogdog. Nemelt hool ni bantan kash, tarag iddeg. Hayaa alim nuhash ogdog. Bainga neg onjood otgon ni hataj garaad bhiin ymar arga hemjee avbal deer be
Хариулт: Сайн байна уу. Шингэн сайн уулга. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих, хоолхүнс хэрэглэж үз. Бантанд хүнсний хивэг, нэмэлтээр өгч болно. Чавганы шүүс тараг уулгаж болно. төрсөн цагаасаа өтгөн хатсан бол шалтгааныг тодруулахаар хоол боловсруулах эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sain bn uu emchee manai ohin 7 sartai odriin hoolloltni ymar bh estoi ve yu yu uguh ve aris ni sulraad bh yumaa mun muumuu idheeree mash ih hulrunu odoogoor aguadedrim odriin 2 duslaar uuj bgaa oor ymar vitamin uguh estoi ve gantsaaraa suuhgui unaad bh yum aa bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Өдөрт 2-3 удаа нэмэлт хоол өөрт нь зориулж хийж өгнө. Одоогийн байдлаар нэмэлт хоолонд хагас шингэн байдалтай бантан, каш, нухаш, тараг байж болно. нэг удаадаа 175 мл идүүлнэ. Хооллолт хоорондын зай 2,5-3 цаг, 3 хоол нь нэмэлт байлаа гэхэд үлдсэн нь хөхний сүү байна. Хөлөрч байгаа бол Д-н тунгаа нэмж, 4 дуслаар 21 хоног уух хэрэгтэй. Рахит эмчлэгдэхээр аяндаа хөдөлгөөний хөгжил сайжирна.
Асуулт: Sain baina uu emchee manai huuhed odoo 2nas 7sartai mash ovdomtgii haniad hurdan hureed boldoggui tegeed mash ih holrono darhlaanii yamar em heregleh ve
Хариулт: Сайн байна уу. Виферон лаагаар 150,000ме-тэйг өдөрт 1-2 удаа 5 хоног хэрэглэж болно. Хөлөрч байгаа бол Вит Д таблеткаар 2,000-тайг өдөрт нэг удаа 30 хоног уулгаарай. Сайн хооллох хэрэгтэй.
Асуулт: sainu manai ohin sar garantai suuliin ued muum ideh durgui bolood bhin noir n bol hewiin nemelt uudagguie
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг 2,5-3 цагийн зайтай тохирсон хэмжээгээр хооллоно. Хүүхэд хооллох идэвхий муутай байгаа бол хооллохын өмнө сайн сэрээх хэрэгтэй. Ойр ойрхон багаар идүүлж болохгүй. Цагийн интервалд оруулахаар аяндаа хүүхэд хооллолт нь сайжирдаг.
Асуулт: bs ahiad neg asuult bnaa. manai duugiin huu yumaa tsogttsetsii sumand bdin. torood odo sar garan l bolj bgan tgsen n huugiinh n ene tomsog n neg n tom neg jijig bn gd bhi bs sheehde uchirgui chawtsaganaj uilaad bn gnee eniig hna uzuuleh yostoi we zugeer bdag yum boluu zugeergui yum boluu? ta zowlogoo ogno uu? bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Харахад төмсөгний уут усжилттай байж магадгүй байна. Гэхдээ сайн үзүүлэх хэрэгтэй. урологийн эмчээс боломжгүй бол мэс заслын эмчид үзүүлсэн ч болно.
Асуулт: Сайн байна уу манай охин 1нас 6 сартай жин сайн нэмэгдэхгүй өндөр нэмэгдэхгүй юмаа ер нь ийм насны хүүхэд хэдэн кг жинтэй байх ёстой вэ
Хариулт: Сайн байна уу. Ийм хүүхэд ойролцоогоор 12-13 кг жинтэй байх ёстой. жин сайн нэмэхийн тулд сайн хооллох хэрэгтэй. Суурь өвчнийг эмчлэх шаардлагатай. Өсөлтийг дэмждэг олон вит байгаа. Пиковит Д, биолизин зэрэг вит-с өдөрт 5мл-р 1 удаа сар уулгаж болно. Гол нь сайн хооллох хэрэгтэй.
Асуулт: sn bna uu huuhdiig nemelt hoolond oruulahdaa yunaas ehelj ogwol zugeer we?
Хариулт: Сайн байна уу. 5,5 сартайгаас өөрсдөө сүүнд чанасан кашнаас 1-2 халбагаар идүүлж өдөрт 2 халбагыг нэмсээр нэг удаадаа 125мл-р иддэг болсны дараа дараагийн нэмэлт хоол бантанг мөн бага багаар эхлүүлж 125 хүртэл идэж шингээдэг болсны дараа дараагийн сараас дахин өөр нэмэгдэл хоолонд оруулна. Анх хоолонд орж багйаа хүүхэд өдөрт нэмэлт хоолонд 1-2 удаа бусад хоол нь хөхний сүү байна.
Асуулт: Sain bn uu vitamin d g yaj uuh yostoi be hvv min 6 sar hvrch bn tsusaar ogohod 30-70 bhas 48 bsan zarim emch nar 5 saras uudaggvi ghin nemelt vitamin hezenes ogohu yamar vitamin zobolooch
Хариулт: Сайн байна уу. Одоо 3 нас хүртэл улирал харгалзахгүй уулгах зөвлөмж гарсан. Усан Д3-г 500ме-тэйгээс өдөрт 2 удслаар сар уулгана. Дахин эмчид үзүүлж ямар тунгаар уухыг зөвлүүлж үргэлжлүүлэн ууна.
Асуулт: Sn bnu. Manai ohin 8 sar 15 honogtoi. 7 sartaida bie daaj suuj sursan. Harin mulhuh oroldlogo eruusuu hiihgui yumaa. Dooshoo haruulahaar uilaad deeshee harchihdag. Ene hewiin uu? Yaaval mulhdug boloh we
Хариулт: Сайн байна уу. Ер нь 8-9 сартайд хүүхэд мөлхөж сурдаг. Хүүхдийн суурь өвчин, рахит, жин багадалтыг эмчилж тохирсон иллэг массажинд хамруулбал хүүхдийн хөдөлгөөний идэвхи сайжирдаг. Рахиттай хүүхэд хөдөлгөөний хоцрогдолтой байдаг. Д уух хэрэгтэй.
Асуулт: Сайн байна уу. Миний охин 2 ой 7 сартай. Үс нь их хэмжээгээр унаад байхын. Энэ витамины дутагдал уу эсвэл ийм насан дээрээ угаасаа их унадаг юмуу
Хариулт: Сайн байна уу. Рахиттай бол Д вит 3 нас хүртэл уулгана. Миний бодлоор цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч цус багадалт байгаа эсэхийг тодруулна. Вит, эрдэс нөхөх зорилгоор Пиковит Д 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаарай.
Асуулт: Sn bnuu manai huuhed 1oi 4sartai chiher idheer huzuu tseejeer n yum garaad bh yumaa tgd sinaplan turhdiin bnga turheed bval muu bolu yah estoi ve
Хариулт: Сайн байна уу. Ер нь чихэрлэг зүйл огт хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Янз бүрийн тосон түрхлэгүүд бүгд гармон агуулсан байдаг тул алстаа байнга хэрэглэх нь тийм таатай биш. Чихэрлэг зүйлийг хорих, хязгаартай хэрэглэх л арга байна даа.
Асуулт: sain baina uu? mnai ohinii hel ni zarimdaa jijken eswel neg heseg gazraa burunhii burunhii aris n hularsan yum shg tiim bolood bh yum 8sartai yuniihbol? ar dagz ni ih halah yum? bayrallaa