ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.04.14

Асуулт: miniih ard ba urd hanand bairlaltai gesen .teheer udurt heden sh iig uuh ve?4 jiliin dotor neg l hevendee bgaa.gehdee jijighen miomuud nemj uusc bna gesen.jiremsen bolbol hemjee ni bolon dahij uuseh ni bagasah bolov u?jiremslehed gaigui bolovu? jiremsen ued tomroh u?
Хариулт: Сайн байна уу. Миомын байрлал нь их чухал байдаг. хэрэв миом ихэсийн ойрхон байрлалтай буюу цусан хангамж сайтай газар байрлавал миомын хэмжээ томрох боломжтой байдаг. Миомтой жирэмсний үед онцгой хяналтанд хянагдаж хэвийн төрөх боломжтой. Фолийн хүчлийг 800мг-р өдөрт нэг удаа уугаарай.

Асуулт: aan bayrlalaa emchee bs xuuxd dooshlood bx shg bxin dooshoo bomboigd cinerd bxin eniig yaj zuger blgodg we
Хариулт: Сайн байна уу. умайн тонус өгснөөр ураг доошилж зовиур өгч байна. Тиймээс умайн тонусыг сулруулах папаверинтай лааг шулуун гэдсээр оройд хийх, Магни В6 өдрийн 2 удаа 7-10 хоног уух зэрэг эмчилгээ хийж болно. Дээрх эмчилгээ нь үр дүн муутай бол умайн тонус сулруулах тариа болон бусад эмүүдийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хамгийн гол нь ажил амралтыг зөв зохицуулж хүнд хүчир ажил хийхгүй байх, удаан хугацаагаар зогсох, суух, машин барих зэрэг хөдөлгөөнийг багасгах хэрэгтэй.

Асуулт: Bi torood 1jil 3sar bolj bnaa bienii ym say irsen tegeed hamgaalah arga hemjee away gewel ali n zvgeer we zowolgoo ogooch
Хариулт: Сайн байна уу. хамгаалах хэрэгслүүд нь бүгд адилхан эерэг болон сөрөг талтай. Та өөрийн эрүүд мэндэд тохирсон, сөрөг заалтгүй хамгаалах хэрэгслийг таны өөрийн сонголтоор хэрэглэх боломжтой. Та доорх линк дээр даран жирэмснээс хамгаалах аргуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
https://www.facebook.com/UzesgelentBusgui/photos/a.1525798201017378.1073741830.1492255564371642/1528610110736187/?type=3&theater 


Асуулт: Sain bnuu zowlogoo awax gesima bi jiremsen udku 3n sar bolox gj bgama 2 7xonogiin omno emchid uzuulexed ymr asuudalgui 2 ondgowsh eruul gesen. tegsen suulin ued dooshoo ewgui unertei nogoon tsaiwar yum garax bolloo yax estoi we yunaas boldiin bol ymr arga xemjee awax be tuslaarai
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн үед үтрээний хэвийн орчин алдагдаж, нян бактер үржих боломжтой нөхцөл бүрддэг. мазокын шинжилгээ өгч тохирсон лаа болон эмчилгээ хийлгэхэд болно.

Асуулт: SN bnuu emchees yum asuuyaa bi jiremsnees hamgalah zorilgoor diana 35 emiig uuj bga yuma umnu zuger emee duusal biynii yum irdeg bsanaa ene sard biynii yum 3sariin 31nd irsen murtluu dahiad 13nd hured irle emee zaawriin daguu uuj bga . yagad tegj bgan bol ta hariulj tuslarai
Хариулт: Сайн байна уу. Та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, үрэвсэл болон бусад эмгэг байгаа эсэхийг тодруулан хэрэв байхгүй бол эмийн тунг зохицуулах талаар эмчтэйгээ ярилцан, анхаарч үзээрэй. Зарим тохиолдолд үрэвслийн шалтгаантайгаар биений юм ойрхон ирэх, сарын тэмдэг алдагдах тохиолдол байдаг. Эмээ тасралтгүйгээр үргэлжүүлэн ууж байгаарай. Хэрэв дааврын зохицуулга алдагдсан бол эмийг давхарлан ууж дараагийн өдөр нь нэг ш-р үргэлжлүүлэн уух хэрэгтэй байдаг. Мөн ибупрофемийг 400мг-р өдрийн 3 удаа 5 хоног уугаарай.

Асуулт: Spain bnu tand ene udriin mend hvrgey belgiin homhoi gedeg uwchni talaar medeelel uguuch yaj emchleh we bvren edgeh vv
Хариулт: Сайн байна уу. Вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжин халдварлагддаг халдварт өвчин юм. Вирусын эсрэг эмчилгээ хийгдсэнээр 100% эмчлэгдэх магадлал одоогоор байхгүй. Илрэх шинж тэмдэг нь бэлэг эрхтний уруул болон бэлэг эрхтний орчим идээрхэг, өвчтэй шарх гардаг. /уруул дээр гардаг хомхой шиг барзгар, бөөн бөөнөөр/.

Асуулт: Sn bnuu asuuhad jaahan evgui yumaa namaig jiremsen bhd moogontsortoi bn gsn ene ih ayultai yu yg yunaas bolj uusdiin boloo ymar emchilgee hiihuu ymar laa hiiwel zr we
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн болмогц үтрээний хэвийн орчин алдагдаж мөөгөнцөр ургах таатай нөхцөл бүрддэг. Мөн үтрээний хэвийн орчинг алдагдуулж байгаа гадаад хүчин зүйлүүд /антибиотик эмчилгээ, дархлаа сулрах, байнга үтрээгээ ариутгалын уусмалаар угаах, замбараагүй бэлгийн хавьтал, БЗХӨ/ мөн нөлөөлнө.  Мөөгөнцрийн эсрэг лаа болон уухаар эмнүүдийг өгч болно. Жирэмсэн үед мөөгөнцрийн эсрэг лаа нь пимафуцин, клотриденк г.м урагт нөлөөлөхгүй лаанууд байдаг.

Асуулт: Sain bnyy..bi odoo 37toi tuluwluugvi baital jiremsen bolchixsoon..awahyylaxgvi bol bolomjgvi bgaamaa..abort xiilegwel daraa ni daxij jiremslex bolowyy..
Хариулт: Сайн байна уу. Насны хувьд дахин жирэмслэх боломжтой ч гэсэн эрсдэл өндөртэй. Абортны уршгаар өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагдах болон умайн салст гэмтэх, дахин жирэмслэхгүй байх магадлал өндөр байдаг.

Асуулт: Huhnii ergen toiron harlahaar jiremsen bolson gsn uguu
Хариулт: Жирэмсэн болсон байх магадгүй шинж тэмдэгт ордог. Давхар жирэмсэн болсон эсэхийг нягтлахын тулд 3 өглөө дараалан өлөн шээсэнд тест дүрж үзээрэй. 2 зураастай гарвал та жирэмсэн байх баттай шинж юм.

Асуулт: Test hed honogin dotor hereglewel unen garah bol?
Хариулт: Бэлгийн хавтал хийснээс хойш 3-6 дахь хоногоос тестээр гарах боломжтой байдаг.

Асуулт: Сайн байна уу Би одоо 25 настай миний хэвлийн доод хэсгээр өвдөөд одоо бүр цавьлуугаа өвдөөд байна эмчид үзүүлсэн чинь 2 талын өндгөвч үрэвсэлтэй зүүн талд нь уйланхайтай гэсэн ажил ихтэй үнэндээ зав гардгүй ямар эмчилгээ хийвэл зүгээр вэ гэрээр
Хариулт: Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нь маш олон шалтгааны улмаас үүсч байдаг тул үүсч байгаа шалтгааныг тодруулахж, үзлэг шинжилгээгээр нотлогдсоны дараа түүнд тохирсон эмчилгээг хийдэг ба илэрч байгаа шинж тэмдэг болон зовиураас үүдэн эмчилгээ хийх нь учир дутагдалтай байдаг. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн нь маш нарийн зохион байгуулалтай бөгөөд шинж тэмдэг удаан явцтай, удаан илэрдэг мөн удаан хугацааны эмчилгээ шаардагддаг учир та заавал үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Та өөрийн эрүүл мэндэд бага ч гэсэн цаг зав гаргана гэдэгт итгэж байна.

Асуулт: sain bnuu manai xvv odoo oi 1sartai tgsen bi daxiad jiremsen bolson bdg xvvgee moomnoos gargax xeregtei yu deer ni bi xiiswereer torson uul ni olson xvvxdee gargaamaar bxiin zowlooch
Хариулт: Сайн байна уу. хүүхдээ хөхнөөс нь гаргах хэрэгтэй. Учир нь хөхийг байнга хөхүүлээд байвал умай тонус өгч ураг зулбах буюу дутуу төрөх аюултай.

Асуулт: Garnii suulgats spiraliig ymr hund tavidag ve?Targaluuldag sorog nolootei gdg unen uu?
Хариулт: Сайн байна уу. Гарны суулгацыг дааврын гаралтай, жирэмснээс хамгаалах бэлдмэл бөгөөд бусад жирэмснээс хамгаалах бэлдмэлүүдийн нэгэн адил эсрэг болон сөрөг заалттай байдаг. Сөрөг заалт нь зүрх судасны эмгэгтэй хүн (артерын даралт ихсэх), бодисын солилцооны өөрчлөлт болон хэт таргалалт, вений судасны бүдүүрэл, цус бүлэгнэх системийн өвчин, элэгний хатуурал, бөөрний дутагдал, г.м өвчнүүдийн үед хэрэглэхгүй. Бусад тохиолдолд хэрэглэх боломжтой. төрсний дараа эхний 3-6 сард дааврын бэлдмэлийг хэрэглэдэггүй.

Асуулт: Sn bnu odryn mend.My ym irehgui 4sar blj bgad sayahan irsen.Tghde aimar ovdolttei yag torj bh uyiinh shig tym ovdoj bj irsen.Tgsen herne 2.3 odroos hetreegui.Duussani dra ovdohoo bolison.Odo spiral taviulmar bn.Zaaval uzuulj bj taviulah uu?shuud tavih u?Zaaval ym ird duussani dra 4-5honogt bagtaaj taviulj bh yostoi ymu?Zuvluguu avay
Хариулт: Сайн байна уу. Биений юм хүчтэй өвдөж ирэх шалтгаан нь умайн салстын үрэвсэл, эндометриоз өвчний үед ихэвчлэн тохиолддог. Спиралийг заавал мазокын шинжилгээ болон эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг хийж тавьна. Учир нь үрэвсэлтэй болон эмгэг өөрчлөлттэй байхад спирал тавьбал гарах хор нөлөө ихтэй, өвчнийг улам даамжруулах бөгөөд цаашилбал үргүйдэлд ч хүргэх боломжтой. Тавихдаа сарын тэмдэг дуусмагц тавьбал илүү тохиромжтой байдаг.

Асуулт: Саяхан хүүхэдтэй болсымаа тгд өсөлтгүй болод цэвэрлүүлсэн юмаа тгд бас гиста бна гээд. 2 сарын дараа биений юм ирээд ярина ууж бсан чн биений юм дууссаны дараа дахиад бага багаар цус гараад бнаа энэ юунаас болдог юм болоо аягүй хэцүү юмаа
Хариулт: Сайн байна уу. Дааврын эмийг тасралтгүйгээр уух хэрэгтэй. Хэрэв дунд нь зовиур буюу цус үзэгдвэл дааврын тунг зохицуулдаг. Өсөлтгүй болж байгаа шалтгааныг шинжилгээгээр тодруулаарай. Сарын тэмдэг дууссаны дараа үргэлжлэн цус гарч байгаа бол өсөлтгүй болж байгаа шалтгаан болсон эмгэг байгааг илэрхийлж байна. Дахин эхо болон бусад халдварын шинжилгээ хийлгэхийг зөвлөж байна. Эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд үзүүлээрэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ миний биений юм 21 хоногийн мөчлөгтэй юмаа тэгсэн чинь 3 хоногийн өмнө ирчихлээ зүгээрүү өмнө нь ингэж мөчлөг алдаж байгаагүй юмаа
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөгийн хамгийн бага хугацаа нь 21 хоног байдаг. тухайн сард таны бие махбодийн өөрчлөлт, стресс, биеийн хүчний хөдөлмөр гэх мэтээс шалтгаалан хоног алдаж ирсэн байж магадгүй. удаа дараа хоногийн мөчлөг богиносч байвал /21 Хоногоос дотогш/ эмчид хандаарай.

Асуулт: Sn bnu emchee bi zvvn ondgowch 3.2 hemjeetei uilanhaitai emchilgee ugn hiilgesen shimegdehgui bhin svvliin uyd mash ih ovdolttei bolood oir oirhon tsagaan ym ih hemjeegeer garaad laa hiiheer gaigui bolood emchilgee duusaad hed honool dahiad garaad bh ym shinjilgeend svrtei oorchlolt bgagui ene uilanhaanaas boldoguu awhuulj boloh uu zaawal ondgovchtei n avah uu belgiin haritsaand orohguu bga zovolgoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн настай вэ? төрж байсан уу, тийм бол хэдэн хүүхэдтэй вэ? Өндгөвчний киста хэлбэр хэмжээ, дотроо агуулагдаж байгаа агууламж зэргээс шалтгаалан мэс заслын болон эмэн эмчилгээ төлөвлөдөг. Хэрэв зовиуртай бөгөөд зэргэлдээх эрхтэндээ нөлөөлж байгаа бол мэс заслын аргаар эмчлэх заалттай байдаг. Тиймээс харьяа дүүргийнхэ эмэгтэйчүүдийн хяналтын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: nogoon yum garaad bna baga xemjeenii yg ni shinjilgee ugsun laa xeregle gsn teriig ni xeregleed zvgeer boloxgvi bna emchee
Хариулт: Сайн байна уу. Ямар шинжилгээ өгсөн бэ? Мазокын шинжилгээгээр гарахгүй байгаа үүсгэгч бактер нянгуудыг илрүүлэх шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай юм байна. Үүнд: үтрээний бактерологийн шинжилгээ, PCR-н шинжилгээ өгч тохирсон эмчилгээг хийлгэвэл хэвийн болно.

Асуулт: sariin temdeg helbelzeltei ireed bs ih owdoj irdeg ene muu yu? irehde mash ih nojtei ireh yumaa.
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдэг алдагдаад нөжирхөг цустай, өвдөлттэй ирдэг бол хэвийн биш, ямар нэг эмгэгийн улмаас өөрчлөлттэй байна гэж үзнэ. Эмэгтэйчүүдийн үзлэг болон шинжилгээ хийлгэж үрэвслийн гаралтай байна уу эсвэл бусад шалтгаантай байна уу гэдгийг тодруулан тохирсон эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: sain bnu mini bieni yum maan sariin svvler ired dusdag todruulbal 27 30horond gehv tegd bieni yum irhes he'd hongin omno duusni dara he'd hongin dara doton haritsand orwol jiremsleg magdlal ondor bdgiin bol zowolgo ogoch emche ajilin amjilt tanid bayrlladag shv
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор жирэмслэх эгзэгтэй үеүдийг тодорхойлж болдог. Жишээлбэл сарын тэмдэг 28 хоногийн мөчлөгтэй бол 6-22 хоногт нь эгзэгтэй үе гэж үзнэ. нарийн гаргавал биений юм ирснээс 3 юмуу 5 дахь хоногоос өглөө бүр 10 мин шулуун гэдэсний халууныг үздэг. Шулуун гэдэсний халуун нэмэгдэх өдөр өндгөн эс гадагшилдаг учир үр тогтох боломжтой гэж үзнэ. Хэрэв таных 28 хоногийн мөчлөгтэй гэж үзвэл таны жирэмслэх эгзэгтэй үе өнөөдөр 18 дахь хоног дээр байгаа учир жирэмслэх боломжтой үе гэж үзнэ.

Асуулт: Sn bnuu emchee minii bienii yum mash bga vzegdeh tudii irj bga bish vgvi ch bish hoerhon honog irdeg bolloo yuniih bee
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн настай вэ? Цэвэршилтийн нас /45-55нас/ дөхөж байгаа эмэгтэйчүүдэд биений юм бага хэмжээтэй ирэх нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн бага нь 5мл орчим цус гарч байвал хэвийн гэж үздэг.

Асуулт: Sain bnuu sariin ym sard 2udaa ireh ym ene zvgeervv anh udaa ingej irej bgaa ymldaa
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн хоорондох мөчлөг нь 21 хоногоос дээш байвал хэвийн гэж үзнэ. Сарын эхэнд ирсэн бол сүүлээр ирэх боломжтой.

Асуулт: Sain bna yy emchee zuvluguu ugdugt bayrladag shvv
Хариулт: Баярлалаа.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.