“Монголиан Стар Дистрибюшин” ХХК Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвд удаан хугацааны тусламж үзүүлэхээр боллоо

 



 
 

"Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих үйлсэд хувь нэмэр оруулах тэргүүн зорилгын дор өргөн хэрэглээний барааны борлуулалтын салбарт дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгч олондоо хүргэн, 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Манай компанийн эрхэм зорилгын тэргүүн чухал хэсэг бол нийгмийн хариуцлага бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө боловсрол, соёл урлагийн болон бусад салбарын хөгжилд нэмэр болохуйц үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, дэмжин ажилладаг.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны хүрээнд “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв” ТББ-ыг дэмжин тус төвийн “Түр Хамгаалах байр”-ны хүүхэд, эмэгтэйчүүдэд өдөр тутмын хамгийн чухал суурь хэрэгцээ болох  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээр сар бүр тогтмол хангаж, удаан хугацааны тусламж үзүүлэхээр боллоо.
 
Монгол хүний эрүүл мэнд, эх орныхоо сайн сайхны төлөөх үйлс бүхэн дэлгэрч байх болтугай!