Асуулт: Sain bnu bi torod 2sar bolj bgama. Bienii um ireegv bga jiremsenees hamgaalah ym hereglej bolno bizdee???? taria,suulgats 2iin ali n deer we zowlooch. Tohirohgvi hvndee targaluuldag ntr geh ymaa tiim ym bdag ymu
Хариулт: Сайн байна уу. Төрөөд хөхүүл үед сарын тэмдгийн ирэх хугацаа (өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэх) хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хэвийн үед хөхүүл бөгөөд төрсний дараа биений юм ирээгүй үед жирэмслэх боломжгүй физиологийн үе юм. Зарим тохиолдолд биений юм үзэгдэлгүйгээр өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэж жирэмслэх тохиолдол байж болдог. Төрөөд 2 сар болж байгаа бол 6 сар болтол дааврын гаралтай жирэмслэлээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үрэвсэл болон эсрэг заалттай шинж илрээгүй бол спиралыг шууд тавиулах боломжтой. Спирал нь тураах үйлчилгээ бол байхгүй. гадны орнуудад хориглосон эсэх талаар одоогоор мэдэхгүй байна.
Асуулт: sain baina u oorooroo turuud 3sar boloh gj baina getel dooshoo nogoon tuyatai yum garad bhin dotur oydol mani zadartsanas bolsonuu yasin bol haaya2 bas huisnii ter hawiar huchtei bazalj uvdud hudulchij chadha baidag yunas bolj baigaan bol haana yu uzuulhuu?
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа болон умайд ажилбар хийлгэсний дараагаар өгсөх замын халдварын улмаас умайн салст болон дайврууд үрэвсэж болдог. Тиймээс та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулах шаардлагатай.
Асуулт: Sn bna u odriin mend implant geed garand suulgadag suulgatstaimaa tgsenchin sarin tendeg irehgui ym suulin 4sar irsengui deeres n hewliiger haaya haaya hatguulj aihtar owdhiin tolgoi bas ih owdd bga enente holbootoi ym boluu bas jin nemeed bna uul n ingej jin nemdeggui yma . Suulgatsa 11sain 11nd tawiulsan Hohuul huuhed 10sartai
Хариулт: Сайн байна уу. Суулгац нь дааврын гаралтай эмийн үйлчлэлтэй холбоотойгоор биений юм хоригдох шинж тэмдэг илэрнэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Биений юм хоригдсоноор бие организмд сөрөг нөлөө байхгүй. Дааврын гаралтай бэлдмэл учир бага зэрэг таргалуулах хандлагатай байдаг. Үүнд хоолны дэглэмээ зөв барихад л болно. Хэвлийгээр өвдөх болон толгой өвдөх нь суулгацтай холбоогүй.
Асуулт: Sain baina uu.minii bienii ym irhees hed honogiin omno l sav boor nuruugaar tasarchih ged ovdood bh ym.tegeed ireed duuschihaaraa zugeer bolchih ym enee ymar uchirtai ym boloo
Хариулт: Сайн байна уу. Биений юм ирэхээс өмнө буюу ирэх үед хэвлийгэр хүчтэй өвдөх зовиур нь умайн салстын үрэвсэлтэй холбоотой. Тиймээс харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эхо болон бусад шинжилгээгээр оношийг тодруулах хэрэгтэй.
Асуулт: Сайн байна уу.сприал таардаггүй хүн гэж байдаг уу.3 удаа тавиулж үзсэн.Бугалганд суулгадаг суулгацны талаар мэдээлэл өгөөч...мөн хөхүүл хүн ж.хамгаалах эм ууж болхуу...ямар эм сайн бэ.
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах бүх хэрэгсэл нь жирэмснээс хамгаалах чадвар нь адилхан байдаг. Спирал таарахгүй тохиолдол байж болно. хамгаалах бэлдмэлүүд нь бүгд сөрөг болон давуу талтай. Бугалганд суулгадаг суулгац нь дааврын гаралтай жирэмснээсхамгаалах бэлдмэл юм. Эсрэг заалт нь зүрх судасны эмгэг, артерийн даралт ихсэх өвчин, цусны бүлэгнэлтийн өвчин, элэгний архаг хурц үрэвсэл, сүрьеэгийн эм ууж буй тохиолдол гэх мэт. Гаж нөлөө нь үтрээгээр цусархаг ялгадас байнга үзэгдэх. 6сартайгаас дээш хөхүүл үед хугацаанд жирэмснээс хамгаалах эм ууж болно.
Асуулт: Таньд энэ өдрйин мэнд хүргье. Би спирал тавиулаад одоо жил болж байна. Биений юм ирэхдээ хэт их ирдэг боллоо. Энэ ямар нэгэн аюултай болвуу?
Хариулт: Сайн байна уу. Спирал тавиулсан үед сарын тэмдэг их ирэх хандлагатай байдаг. 7-с дээш хоног цус ихээр ирвэл эмгэг гэж үзнэ. 1-5 хоногийн хугацаанд 50-80мл орчим цус гарах нь хэвийн гэж үзнэ. Хэрэв үүнээс дээш байвал үрэвсэл болон бусад эмгэг байгаа эсэхигй оношлуулж эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sain bnuu 7 n sartai hohvvl bienii yum ireegvi bhad spiral tawiulj bolohuu
Хариулт: Сайн байна уу. Болноо. ЭХО шинжилгээ болон мазокын шинжилгээгээр ямар нэгэн эмгэг илрээгүй бол спиралыг шууд тавиулж болно.
Асуулт: Sn bnuu bi torood 7 sar bolj bn bienii ym irehgvi ym yunaas shaltgaalj ingej udaj bgn boloo
Хариулт: Сайн байна уу. Төрөөд хөхүүл үед сарын тэмдгийн ирэх хугацаа (өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэх) хүн бүрт харилцан адилгүй байдаг. Хэвийн үед хөхүүл бөгөөд төрсний дараа биений юм ирээгүй үед жирэмслэх боломжгүй физиологийн үе юм. Зарим тохиолдолд биений юм үзэгдэлгүйгээр өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэж жирэмслэх тохиолдол байж болдог.
Асуулт: Hi bi turuud sar bolj bn. Hezee emegteichuuded uzuuleh ve. Nadad emch turhuus garhad ciprinol udriin 3aar. Bichej ugsun. Ene em huuhded maani nuluuluh uu.
Хариулт: Сайн байна уу. Төрөөд 45 хоногийн хугацааны дараагаар эхийн бие хэвийн болох ёстой. 45 хоноод заавал эхо болон эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Ципринол нь хүүхдэд хөхөөр дамжин нөлөөлөх нь бага.
Асуулт: Sain bn u emchee. Suulgats tawiulaad 2 sar bolj bn bienii yum irdeggvi ene talaar zuwlulguu uguuch.
Хариулт: Сайн байна уу. Бугалганд суулгадаг суулгац нь дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл юм. Эсрэг заалт нь зүрх судасны эмгэг, артерийн даралт ихсэх өвчин, цусны бүлэгнэлтийн өвчин, элэгний архаг хурц үрэвсэл, сүрьеэгийн эм ууж буй тохиолдол гэх мэт. Гаж нөлөө нь үтрээгээр цусархаг ялгадас байнга үзэгдэх юм. Суулгац нь дааврын гаралтай эмийн үйлчлэлтэй холбоотойгоор биений юм хоригдох шинж тэмдэг илэрнэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Биений юм хоригдсоноор бие организмд сөрөг нөлөө байхгүй.
Асуулт: sain bn u ? sawnii gaduurah jiremsen bol zaawal awahuulah shaardalagatai yu ? hiiswereer torson hvn spiral heze ni tawiulbal zvgeer we ?
Хариулт: Сайн байна уу. Савны гадуурх жирэмсэн бол заавал эмчлүүлэх буюу авхуулах шаардлагатай. Кесарова хагалгаагаар төрсөн тохиолдолд 45 хоноод спирал тавиулах боломжтой. Онцгой тохиолдолд шууд тавиулах боломжтой.
Асуулт: sain bnuu. bi diana 35 emiig uugad sar blh gj bn.er daawrin hemje ih bn gd uuj bga ym. ene emig dund n zawsarlalgui 3 sar uu gsn ym.emin zawar dre dundn 7 hng zawsarlh est geh ym. bs bieni ym irh estoi odroso 4hng ongorchhlo emt holbotoin blwu
Хариулт: Сайн байна уу. Эмтэй холбоотойгоор сарын тэмдэг ирэхгүйгээр хойшлогдож болно. Эмчилгээний зорилгоор ууж байгаа бол эмчийнхээ зааврын дагуу уугаарай. Жирэмснээс хамгаалах зорилгоор ууж байгаа бол эмийн зааврын дагуу ууна.
Асуулт: Намайг 4,5 см миоми зангилаатай гэсэн. Мөнгөн гүүр эмнэлгийн эмч 500,000₮ спирал тавиулчих энэ нь шимэгдүүлдэг сайн гэсэн. Ийм спирал байдаг юмуу үнэхээр сайн юмуу.
Хариулт: айн байна уу. Миомын зангилаа харьцангуй том юм байна. Өөрт ямар нэгэн зовиургүй байгаа бол спирал тавиулж болно. Энэ үедээ спирал нь дааврын гаралтай спирал юм.
Асуулт: sain bnu bi neg yum asuuh gd bi sar 12sard 7sartai bjgad endesen yumaa getel odo ve ve haya hewlii hesgeer hatgulad bdgin in yajagn bol
Хариулт: Сайн байна уу. Ураг эндэх шалтгаантай холбоотой байж болзошгүй учир хяналтынхаа эмчид заавал үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Шалтгааныг тодруулж эмчлүүлэх нь дараагийн жирэмслэлтэд ач холбогдолтой юм.
Асуулт: N bnu minii bienii ym ireed 5 honoj bna bienii ym duusaahvi bhd spral tawiulj boldimu 2dahi toroltoos hoish barag 7-10 honogoor vrgeljilj irdeg bolson zarim odor n irehgvi odo borduu ongotei noj maygiin ym garaad bhiin
Хариулт: Сайн байна уу. Спиралт тавиулахаас өмнө үрэвслийн эсрэг эмчилгээ болон эхо, мазокын шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Шинжилгээ болон үзлэгээр эрүүл бол сарын тэмдэг дуусмагц шууд тавиулж болно. Сарын тэмдэг хэвийн үед 3-5 хоног ирэх ёстой. Түүнээс дээш бол эмгэг гэж үзнэ.
Асуулт: Sain bna uu emchee bi 2sarin 29 osoltgui geed tseverluulsan yumaa tegsen 3 sard bieni yum irsengui ee odoo yah uu zugeer bv uu
Хариулт: Сайн байна уу. Эхо шинжилгээ болон эмэгтэйчүүдийн үзлэгээр оношийг тодруулах хэрэгтэй.
Асуулт: Sain bna u? Undgubchni uulinhaig yaj emchiluuleh be?emin emchilgeegeer buren edgereh u?
Хариулт: Сайн байна уу. Өндгөвчний уйланхай байрлал, хэмжээ, зэргэлдээх эрхтэндээ нөлөөлж буй эсэх, зовиур байгаа зэргээс шалтгаалан эмчилгээний зөвлөгөө өгдөг.
Асуулт: sn bny.bi torood 7jil blj bn.neg hohorohohvldeg bsan.neg hohoro eroso hohvlj bgagvi harin hed hongin omno hohvldeggvi hoh maan hondvvrled toslog shar nogon yum garad bhin.
Хариулт: Сайн байна уу. Хөхний үрэвсэл байж болзошгүй учир яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандаж, мамографийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.
Асуулт: Sain bn u torood 7 sar bolj bn spiral taviulsan haaya davsgaar huchtei hatguulj ovdood bh yumaa bienii yum togtvorgui bh yuma
Хариулт: Сайн байна уу.Спирал тавиулахаас өмнө эхо болон мазокын шинжилгээ, эрүүл байсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Спирал нь үрэвсэлтэй үед тавиулахад өгсөх замаар бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлж умайн салстыг гэмтээдэг учир заавал эрүүл байх үед тавих ёстой. Дээрх зовиураас харахад спиралтай холбоотой үрэвслийн шинж байж болзошгүй. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулах хэрэгтэй банйа.
Асуулт: Sn bnu sprial tawiulah gj bga yma bienii ym ireed 5 dahi honog n vrewsel ulaasaltai bj magadgvi emchilgee hiilgehgvi tawiulchwal yah bl tiim muu yu sanhvvgiin asuudaltai bga yma bs manai geriin oiroltsoo emneleg hymd tawidag ym bn 15 mynga gsn busad emneleg vnetei tawdag ym bnle muu sprial gj bdg ym bolowu
Хариулт: Сайн байна уу. Спирал тавиулахаас өмнө эхо болон мазокын шинжилгээ, эрүүл байсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Спирал нь үрэвсэлтэй үед тавиулахад өгсөх замаар бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлж умайн салстыг гэмтээдэг учир заавал эрүүл байх үед тавих ёстой. Харьяа дүүргийн өрх болон эмэгтэйчүүдийн кабинетэд хямд үнээр тавиулдаг.
Асуулт: Sain Bnauu bi torood sar bolood nogooon tuyatai ym gargaad bsiin uzuuleed mazok Ogson chin ym ilereegui umain huzuu sharhtai bna geed emchluulsen tegeed zugeer boloogui yuniih bj bolohuu hevliin dooguur haya hatgaj ovddog ondgovch orovsvol tiim shinj temdeg ilerhuu? Yaval deer ve ?balterlogiin shinjilgee ogson oor ymar shinjilgee ogvol zugeer ve ?mazokoos oor nariin shinjilgee bdgui?
Хариулт: Сайн байна уу. PCR-н шинжилгээ өгөөрэй. Энэ шинжилгээгээр мазок болон бактерологийн шинжилгээгээр илрээгүй далд хэлбэрийн халдварыг илрүүлнэ. Умайн хүзүүний шархыг нэг удаагийн эмчилгээгээр бүрэн эмчлэх боломжгүй.
Асуулт: сайн байна уу. Таньд ажлын амжилт хүсье. Сүүлийн үед ариун цэврийн хэрэгслэлээс харшил өгдөг боллоо. Гадуур зарагдаж буй эмчилгээний ариун цэврийн хэрэгсэл хэр юм бол, хамгийн сайн ариун цэврийн хэрэгслийг зөвлөөч
Хариулт: Сайн байна уу. Ариун цэврийн хэрэлэл нь ямар хэрэгслүүд хэрэглэсэн бэ? Та манай Kotex бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Мөн энэ 4-р сард эмчилгээний Kotex гэх шинэ төрөл борлуулагдаж эхлэх ба тухайн үед хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэх болно.
Асуулт: Sain bna uu minii hvisnees ewgvi vnertei zeher tsagaan ym garaad bna nadad zowolgoo ogch tuslach emchee
Хариулт: Сайн байна уу. Хүйснээс бактерологийн шинжилгээ өгч болно. Гэрийн нөхцөлд тамединий уусмалаар цэвэрлэж үзээрэй.
Асуулт: Манай охины сарын тэмдэг н 16 настайд н 1-2 удаа ирээд тэрнээс хойш ахиж ердөө ирэхгүй байна. Ямар учиртай юм бол. Одоо 18 нас хүрнэ.
Хариулт: Сайн байна уу. Танай хүүхэд туранхай юу? Жин багатай тохиолдолд анхны сарын тэмдэг ирээд тогтворгүй 2,3 жил болох тохиолдол байдаг. Энэ нь эмгэг зүйл биш бөгөд яваандаа нөхөн үржихүйн үйл явц гүйцэхээр хэвийн болдог. Хэрэв жин бага биш, биеийн хөгжил сайтай бол шалтгааныг тодруулж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.
Асуулт: Miomtoi hvn spiral tabiulj boloh uu
Хариулт: Сайн байна уу. Миомын байрлал болон зовиураас шалтгаалан тавих эсэхийг эмэгтэйчүүдийн эмч үзлэг болон шинжилгээн дээр тулгуурлан шийднэ.
Асуулт: Moogontsroos herhen salah we??
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн эсрэг эмчилгээ уухаар болон үтрээний лаа хэлбэрээр хэрэглэх ба дархлаа сайжруулах эмчилгээг хамт хийх хэрэгтэй. Мөөгөнцрийн эмчилгээ хийсний дараа үтрээний хэвийн орчинг бий болгох зорилгоор фемилекс лаа хэрэглэж болно. Энэ нь үтрээнд байх хэвийн бактериудыг бий болгож эмгэг бактерийг устгах үйлчилгээтэй юм. Үтрээ хэвийн орчинтой байгаа нөхцөлд мөөгөнцөр болон бусад нян бактер үржихгүй. хэвийн орчныг нөхцөлдүүлэхийн тулд янз бүрийн уусмал болон савангаар үтрээг байнга цэвэрлэхгүй байх, замбараагүй бэлгийн хавьталд орохгүй байхыг зөвлөж байна.
Асуулт: Sn bnuu sawnii hiig yaj gargah we torsnii daraa gedsee boogoof ymaa tgsen sawnii hit bolchihj yj emchilh we
Хариулт: Сайн байна уу. Уламжлалт эмчилгээний аргаар савны хийг гаргаж болно. Төрсний дараа өгсөх замын халдвар байгаа эсэхийг сайтар оношлуулаарай. Үрэвсэлтэй холбоотойгоор саванд хий хуралдах боломжтой шүү.
Асуулт: sn baina uu emchee yum asuuh gsimaa yum gartsan yumshig hundvvrled bhimaa dotor tald ni yah estoi we emchee zuwluguu awah gsin
Хариулт: Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг шинжилгээний үндсэн дээр тйим өвчин байна гэдгийг хэлэх боломжтой ба шууд хэлэх боломжгүй байна.
Асуулт: Sain bnu? Bi turuud jil garui bolj bna.Sayhan exod haruultal sorivjilttoi bna ter ni shohoijood bur tsusan sudaltai yum bna geh yum ene ni yamar uchirtai odoo yah yostoi talaar nadad zuvluguu uguuch....Bayrlalaa!
Хариулт: Та эхо оношилгооныхоо хариуг харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Асуулт: Сайн бна уу эмчээ? Таниас зөвлөгөө авах гэсэн юмаа. Би 20настай найз залуутайгаа нэг гэрт ороод жил болох гэж бна. хүүхэдтэй болохгүй юмаа. Ярина гээд эмийг 2 сар уусан. 3сарын 23нд сарын тэмдэг ирээд 28нд дууссан. Хэдэнд бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болох вэ? Хариувбичээрэй баярлалаав
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалахгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд 6 сараас дээш хугацаанд байхад жирэмслэхгүй байвал үргүйдэл байна гэж үзнэ. Тиймээс найз залуутайгаа хамт үргүйдлийг оношлох, үзлэгт орох хэрэгтэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчээс 13А маягтаар эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үргүйдлийн тасагт оношилгоо хийлгэнэ.
Асуулт: сайн байна уу Би 23 настай саяхан жирэмсэн болсоноо мэдээд эмчид үзүүлээд эмчийн заавраар үр зулбуулах эм ууссан юмаа. Тэгээд 3 хоногийн дараа доошоо юм гарах нь багсаж эхэлсэн юм л даа Тэгээд санаандгүй тохиолдлоор найз залуутайгаа хамгаалтгүй хавьтчихлаа тэгсэн доошоо баг зэрэг цус гарч байсан нь бүүр багасчихлаа энэ сайн уу муу юу ахиад жирэмсэн болох магадлалтай юу
Хариулт: Сайн байна уу. Үр зулбуулсан өдрөөс эхлэн сарын тэмдэг ирсэн хугацаа гэж тооцон дараагийн сарын тэмдгийн ирэх хоногийг товлоно. Эмийн аргаар үр зулбуулсан бол заавал эхо-р хянуулах шаардлагатай байдаг.
Асуулт: Sn bnuu ym asuux gsn ymaa smile emoticon anhnii jiremslelt blxoor sn mdehgui ym. Odoo bi 12-13 7xnogtoi,internets medeell awxar shees xurex n bagasdg gsn bsn minii xuwid tgexgui ym ulam shees xurex n ixseed xaayaada tsawiar uwduud , dawsag xawiar xaturxara bomboisn xatuu bolchx ym ene ygad ingdg ym bk tomrood tgdeg ym boluu? Zuwulguu uguuc emchee guij bn
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн үед хэвийн үеэсээ илүү архаг өвчин сэдрэх, далд байсан өвчнүүд илрэх нь элбэг байдаг. Тиймээс бөөрний архаг үрэвсэл байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтанд орж холбогдох бүх шинжилгээнүүдийг хийлгэснээр энэ эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Зовиураас харахад умайн тонус өгч байгаа болов уу.
Асуулт: Sain bnu emch e. Garmony uurchlulttei garad bieny ym sard 2 uda ired garmony YARINA geed jiremsnes hamgaalah em uuj bga.uusny dara hii garguuldag. Bieny ym duussanas hoish bor huren zarimda jahn tsustai zungag shig ym garah bolson umnu ni ingej bgagui .Yarina uuhar ingedim bolu eswel uur yum bolu belgiin haritsaand hamgaalalttai ordog.belgewchgvi zvgeer erhtnii uzuurl heluund hurhed uwchin awna gej bhgvi biz dee.Minii ene yunaas bolood ingej bgam bol tailbarlad uguuch pls
Хариулт: Сайн байна уу. Дааврын гаралтай эмийн эмчилгээний үед дааврын тунгийн ихсэлт багасалттай холбоотой сарын тэмдгийн дараагаар болон дунд үед цусархаг ялгадас гардаг. Хяналтын эмчтэйгээ уулзаж сарын тэмдгийн дараагаар үргэлжилсэн цус гарах буюу сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус гарч байгаа бол дааврын тунг з охицуулах талаар зөвлөгөө аваарай.
Асуулт: sn bnuu antibotik uuj baih hugatsaandaa mazok ogj boloh uu? antibotik uuhiin omno moogontsortei bsan yumaa
Хариулт: Сайн байна уу. антибиотик эмчилгээний дараа мөөгөнцрийн үржил улам ихэсдэг учир мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй.
Асуулт: sn bn u bi nz zaluutaigaa niileed 6sar blj bgaa hamt amidarch bgaa getel manai nz zaluu omno n бзд авч байсан гэсэн тэр нь саяхан сарын өмнө сэдэрсэн. сэдэрээд би бас тийм өвчтэй болсон бид 2р эмчилгээ хийлгүүлж байгаад 7хоногийн дараа найз залуу мань эмчилгээ дуусаагүй байхад архи уусан тэр нь дахин сэдрэн гарч ирэхүү хүүхэдтэй болох магдлал бий юу ядын бол
Хариулт: Сайн байна уу. Бэлгийн замын халдварын эмчилгээ хйих явцад архи хэрэглэхэд эмчилгээний эрчмийг бууруулдаг(Трихопол ууж байгаа үед архи эсрэг заалттай болдог). Эмчилгээ бүрэн хийгдсэн тохиолдолд жирэмслэх боломжтой. Урагт ямар нэгэн эрсдэл учрахгүй.
Асуулт: Би 37 хоногтой жирэмсэн. Аарцагруу өвдөөд их зовиуртай байх юм. 37 Хоногтой бол төрж болдрг гэсэн. Сэдээлт өгөөд төрж болхуу? ямар нэг хор нөлөө байгаа юу? эмнэлэг төрий гээд очвол хүлээж авдаг юм болвуу Өвдхөөрөө ир гээд буцаадаг гэсэн
Хариулт: Сайн байна уу. Ураг томрох тусам аарцгийн хөндийн мэдрэл болон судсуудын дарж аарцаг руу өвдөх, шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ энэ нь их хүчтэй өвдөж байвал умайн тонус сулруулах эмчилгээ хийж ажил амралтаа зөв зохицуулан ургийн хөдөлгөөнийг хянах хэрэгтэй. 37 хоногтой үед хүүхдийн уушигны үйл ажиллагаа бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг учир төрүүлэхэд эрсдэл өндөртэй. Онцгой тохиолдолд ураг болон эхэд аюултай шинж тэмдэг илэрвэл хугацаанаас нь өмнө 37 хоногтойд төрүүлэх боломжтой. Эмчийн заалтгүйгээр өөрөө төрье гэсэн ч төрөх боломжгүй юм.
Асуулт: sain b.na uu. odriin mend hvrgeye. bi odoo 6 sartai hvvhedtei. turuhuus umnu gardnerella 3nemeh b.san. tursunii daraa ehs howhrohgvi gardaj awsan. tuhai vyed emch vrewseltei b.na emchlvvleerei gesen. yoroosoo emchilgee hiilgej b.gaagvi ee. odoo dooshoo tsagaan ym jaahan shargal ch gehiimuu nogoowtor ch gehiimuu sonin ongotei garaad b.gaa. odoo biyenii ym ireegvi b.gaa. yamar emchilgee hiiwel boloh be. gereer emchilgee hiij boloh bolow uu.
Хариулт: Сайн байна уу. Гарденелла нь бэлгийн замаар халдварладаг эмчилгээ хийлгээгүй бол заавал нөхрийн хамт эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Дээрх зовиуо нь үүнтэй холбоотой. Гэрээр эмчилгээг эмчийн зааврын дагуу хийж болно. Харьяа дүүргийн БЗХӨ-ний эмчтэй уулзаж эмчилгээ болон хяналтыг хийлгээрэй.
Асуулт: sn bnu neg evgv zvil asuuh gsima bi sayhan tursun ymaa tgsn turuhduu emch belgiin baga uruul gdgiig n oyogv bhiin odo neg angaisn ym l bgd bhin teriig bi odo yah ve oyulah u haana ochij vzvvleh ve
Хариулт: Сайн байна уу. Оёулж болно. Харьяа дүүрэг эсвэл төрсөн газраа эргэж очин оёулах боломжтой.
Асуулт: ain bnu bi jil garni zaitai hoer tursun getel sayhan.vzvvlsen chin ondgowch uilanhaita bn genee onii omno.vzvvlhed bi bugalgani suulgats tawiulad jil garan bolj bn haaya bieni yum aldagdag yuma tgd odo boltol gistaga emchlvlegv 5n sar boljina getel.doosho ewgv vnerte yum garad guy dagad haaya owdod bh yum. ondgowch rv hatgad bhin ayultai yu bs moogintsorte bn gsen yj salah we ugan.laa tos awch hergelsen. tgd gista shirgej umai changaldag gd neg vrel baidag da terig awch hiisen chin baahan booronhi tsagan yum garad bhin zvger biluu. gista ayulgv bzde yj emchlvvlehvv.doosho vnerte yum garad bhin
Хариулт: Сайн байна уу. Доошоо үтрээгээр үнэртэй юм гарч байгаа нь үрэвслийн гаралтай. Үрэвсэл үүсгэж байгаа шалтгааныг шинжилгээгээр тодруулж үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Кистаны байрлал, хэмжээ зэргээс шалтгаалан эмчилгээг шийддэг. БАга хэмжээний киста байвал өөрөө аяндаа шимигдэх буюу эсвэл киста шимигдүүлэх эмэн эмчилгээ нь үр дүнтэй байдаг. Том хэмжээний киста нь зэргэлдээх эрхтнээ дарах, эсвэл хөл дээрээ мушгирах дотор байгаа агууламж зэргээс шалтгаалан мэс заслын заалтууд байдаг.
Асуулт: Sain bnuu bi 2 sartai jiremsen hordlogo uguud dan us uusan ch buuljij gargaad bnaa ene yuniih yum boloo yu ch idej uusan buuljuud yum idehgvi baisan ch dotor muuhairaad hii ogiod bh yum yah ve
Хариулт: Сайн байна уу. Эрт үеийн хүнд хордлоготой байгаа учир дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь дээр.
Асуулт: Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би 27 настай өмнө нь төрж байгаагүй. /Нөхөртэй/ Би анхны жирэмслэлтээрээ буюу 2012 онд баруун өндгөвчиндөө савны гадуур жирэмслэлт болоод эх нялхаст хагалгаанд орсон. хагалгаа хийлгэхдээ зүүн өндгөвчин дээрээсээ уйланхай авхуулсан. Түүнээс хойш одоог хүртэл ямар ч хамгаалалт байхгүй жирэмсэн болохгүй байна. Би уг нь хотод эх нялхаст очиж үргүйдлийн эмчид үзүүлж, физик эмчилгээ л хийгээд байдаг юм. Тэгээд нэмэр болохгүй байна яах вэ? 2012 онд нөхрөөсөө жирэмсэн болсон учраас нөхрийгөө зүгээр гэж бодож байгаа юм. Эх нялхасын надад хагалгаа хийсэн эмэгтэй эмч маань тухайн үед надад чиний баруун өндгөвчийг боосон тиймээс чи одоо зүүн өндгөвчөөрөө л жирэмслэнэ гэсэн юм. савны гадуур боллоо гээд заавал өндгөвчийг нь боодог юм уу?
Хариулт: Сайн байна уу. Хагалгааны үед онцгой тохиолдолд умайн гуурсыг боох тохиолдол байж болно. Энд эмчийн буруу байхгүй. Нэг талын умайн гуурсаар үр тогтох боломжтой байдаг. Үргүйдлийн тасагт эмчилгээ хийлгэж байгаа бол шантралгүйгээр хүлээх хэрэгтэй байдаг. Үргүйдэл үүсгэж байгаа шалтгаан нь маш олон янз. Их тархи, өнчин тархи, уртавтар тархи, өндгөвч, умай зэрэг эрхтнүүдэд аль нэг газар нь саатал үүссэнээс үргүйдлийн шалтгаан болдог. Шалтгааныг тодруулахын тулд маш олон оношлуур болон эмичлгээ удаан хугацаагаар шаардагддаг учир сэтгэлээр унах хэрэггүй.
Асуулт: сайн байна уу эмчээ. Би 1сард өсөлтгүй болсон. урьд нь 2 удаа зулбаж байсан. Сармисны ханд их сайн байдаг гэхээр хэрэглэж байгаа. Биений юм 3хоногл ирдэглдээ. 7сард дахиад хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Сармисны ханд эмэгтэйчүүд талдаа хүүхэдтэй болоход ямар нэг нөлөө байгаа боловуу? мөөгөнцөр устгадаг гэхээр бас ээжийн зөвлөснөөр хэрэглэж байгаа юмаа. Зарим хүн цус багатай хүнд биений юм ирэхээ больчихдог гэх юм. Эрхэм эмч та үнэтэй зөвлөгөөгөө өгч туслаачдээ please
Хариулт: Сайн байна уу. Өсөлтгүй болж байгаа, зулбаж байгаа шалтгааныг заавал тодруулах хэрэгтэй. хэрэв энэ шалтгааныг арилгахгүй бол дахин эрдсэл учрах боломжтой. Сармисны ханд нь бэлгийн замын болон бэлэг эрхтний үрэвслүүдийг бүрэн эмчлэх нотолгоо байхгүй. Харин биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлаа сэргээх үйлчилгээтэй байж болно.
Асуулт: Zowolgoo awah gsen yum aa. Sheeh uyd sheesnii suweer sharhirch uwduud bas tsusarhag zuil garad bh yumaa. Dawsagaar haayadaa hatguulj uwduud. Testeer uzheer jiremsen bish bh yym
Хариулт: Сайн байна уу. Шээсний сүвээр шархирч өвдөх, шээсний дара цус дуслах, давсагны дээгүүр өвдөх нь шээс бэлэг эрхтний замын үрэвсэлтэй холбоотой. Шээс, мазок, эхо-р оношийг тодруулан эмчилгээ хийлгээрэй.
Асуулт: sn bny emchee . bi jiremsen boloh gej jil garan oroldloo erruusu bolohguin nugur bid 2 jiremsnees sergiileh arga erusuu hereglledegguin . emegteichvvdin emchid vzvvlj shinjilgee hiilgesen zvgeer jiremslehed bolomjiin gesen . gystero hiilgesen umai baryyn tiish hazaisan guursan hoolon zvgeer gesen . hazailt her nuluuluh we jiremsleltend . nuhurteigee taniltshaas 3 jiliin unnu neg udaa abortond orj bsiin .bas manai nuhur urd ni hvvhedtei bolj bsan gesen . bi odoo hn handah we emchee ta tushlaach . hotiin haryaatai eh nyalhasd vzvvlj boloh bolow y .
Хариулт: Жирэмснээс хамгаалахгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд 6 сараас дээш хугацаанд байхад жирэмслэхгүй байвал үргүйдэл байна гэж үзнэ. Тиймээс найз залуутайгаа хамт үргүйдлийг оношлох, үзлэгт орох хэрэгтэй. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчээс 13А маягтаар эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үргүйдлийн тасагт оношилгоо хийлгэнэ. Үргүйдэл үүсгэж байгаа шалтгаан нь маш олон янз. Их тархи, өнчин тархи, уртавтар тархи, өндгөвч, умай зэрэг эрхтнүүдэд аль нэг газар нь саатал үүссэнээс үргүйдлийн шалтгаан болдог. Шалтгааныг тодруулахын тулд маш олон оношлуур болон эмичлгээ удаан хугацаагаар шаардагддаг.
Асуулт: Hi beleg erhtener taj zov ugaah ve dotor tawiulsanii daraa uner ni garahgui ym
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтнийг угаахдаа урдаас нь хойш чиглэлтэйгээр бүлээн болон зориулалтын савангаар усаар угааж болно. Бэлэг эрхтний гадна талыг өдөр бүр угаахад болно. харин үтрээ болон дотогш нь байнга угаах нь үтрээний хэвийн орчинг алдагдуулж нян бактер өсөх нөхцлийг бүрдүүлдэг учир 7 хоногт 1-2 удаа угаахад зохимжтой.
Асуулт: Dotor taliig ni garaa hiij bgd ugaahuu
Хариулт: Үтрээ угаадаг бургуй байдаг. Хэрэв байхгүй бол шпризээр угааж болно.Эсвэл гараараа угааж болно.
Асуулт: sain bn u? emchees asuh zuil bn.bi hed heden miomtoi yumaa.2cmm hemjeetei.bas jiremsleheer tuluvluj bgaa. foliin huchil heregleheer miom tomordog gej sonsson ene unen bol u? yaj heregleh yostoi ve? uuhgui geheer urgiin gajig uusdeg gesen.yaval deer ve?
Хариулт: Сайн байна уу. Фолийн хүчил уухад миомыг томруулна гэсэн баталгаа байхгүй. Миомын байрлал маш чухал. Цусан хангамж сайтай газар миом байрласан бол миом томрох нь элбэг байдаг.
Асуулт: Sain bainauu bi neg yum asuux gsinma bi torood 8 sarin daraa garin bulchindaa spral tabiulsan yumaa tgsn 3 saraas exled dooshoo tsus garaad bxin odoo 2 sar blloo spralnasa bolj bga yu tsus garsnaas xoish bainga tolgoi abdood ergd bdg blloo jiremsnee xamgaalax emin uuj bldgin bluu sparltai bxd manai xamaatni egch bs bulchinda spraltai tgd bs 2 sar dooshoo ni tsus garaad jiremsnees xamgaalax em uugd zvgeer blsn gd bxin eneg xeleed ogooch
Хариулт: Сайн байна уу. Дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой суулгацын гаж нөлөө илэрч байгаа учир дааврыг нөхөх журмаар уухаар хавсарсан дааврын бэлдмэлийг ууж болно. Мөн ибупрофенийг өдрийн 3-р 7-10 хоног уугаарай.
Асуулт: Sain bnu emch e. Garmony uurchlulttei garad bieny ym sard 2 uda ired garmony YARINA geed jiremsnes hamgaalah em uuj bga.uusny dara hii garguuldag. Bieny ym duussanas hoish bor huren zarimda jahn tsustai zungag shig ym garah bolson umnu ni ingej bgagui .Yarina uuhar ingedim bolu eswel uur yum bolu belgiin haritsaand hamgaalalttai ordog.belgewchgvi zvgeer erhtnii uzuurl heluund hurhed uwchin awna gej bhgvi biz dee.Minii ene yunaas bolood ingej bgam bol tailbarlad uguuch pls
Хариулт: Сайн байна уу. Дааврын гаралтай эмийн эмчилгээний үед дааврын тунгийн ихсэлт багасалттай холбоотой сарын тэмдгийн дараагаар болон дунд үед цусархаг ялгадас гардаг. Хяналтын эмчтэйгээ уулзаж сарын тэмдгийн дараагаар үргэлжилсэн цус гарах буюу сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус гарч байгаа бол дааврын тунг зохицуулах талаар зөвлөгөө аваарай.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.