Асуулт: Sain bn uu emchee manai oxin 5nastai ymaa tsestit xvreed sheexeer owdood bn geed bnaa ymar em ogvvl deer we. 2- baga maan 1sar garant ymaa nus ni shinereed bnaa ywal deer we
Хариулт: Сайн байна уу. Давсаганд дээр богино хугацаагаар бүлээн жин тавьж өгч болно. Ципрофлоксацин 250мг-тайг 8 цагаар өдрийн 3 удаа 5 хоног, Ибупрофен 200мг-тайг хувааж 8 цагийн зайтай 2 хоног, Фуродонин 4 хуваагаад 8 цагийн зайтай 3 хоног (хоолны дараа өгөхгүй бол бөөлждөг), доороос нь дааруулахгүй, чийг татдаг гутал өмсгөхгүй байх хэрэгтэй. дээрдэхгүй бол эмчид заавал үзүүлээрэй.
Асуулт: Sn bna uu.Manai ohin odoo 9nd 6 sar hurne.hool ideh geed uurlaad bh sheg bhiin.ym idheer daguulj haraad .chiheriin harshiltai bolhoor yu ogohoo sain mededgui ee.bas harshild ni yu turhwel deer wechiher bagatai sok nuhash bdag bolwuu
Хариулт: Сайн байна уу. гэрийн аргаар чанаж бэлтгэсэн каш их зүгээр байдаг. Кашанд амт оруулахын тулд элсэн чихэр биш сахар бага зэрэг хийх хэрэгтэй. Бага багаар идүүлж 6 сартай хүүхэд нэг дор 125мл каш иддэг болсны дараа бантанд оруулна. Сок, нухаш, дэлгүүрийнх чихэрлэг ихтэй байдаг, тэгэхээр алимыг жигнэж бэлтгэж өгвөл зүгээр.
Асуулт: Sain bnuu emchee. Manai huu 1oi 10sartai. Shud n ih oroi urgasan odoo 12 shudtei. Mah ogt idku yumaa. Zoolon ymiig bol zajlaad idchine. Hooliig n ogoh gj boon jujig tawij bj l ogno. Ene namar tsetserlegt n beldmeer bdag, yaaj ooriig n hool iduulj surgah we? Ooroo hool ideh ymarch sonirholgui bgaad bn?
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд хөхөө цаггүй хөхүүлэхгүй байх хэрэгтэй. Өөрт нь хэрэгцээгүй амттан идүүлэх хэрэггүй. 3-4 цагийн зайтай 250мл хэмжээтэй хоолыг ямар нэг байдлаар идүүлээрэй. Маханд дургүй байгаа бол хүүхдэд цус багадалт байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Идэвхитэй хооллож аль болохоор шинээр бэлтгэсэн өөрт нь зориулсан хоолыг идүүлэх хэрэгтэй. Хоолны дуршил сайжруулахаар куркума DHA, гэдэг бэлдмэлээс 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног ууулгаж болно.
Асуулт: Sain bn uu manai ohin 2 sar 23 honogtoi ih gulgih yum bonnisan ugvul yah ve bas suuliin 2 honog gadaa 4-5 tsagaar avaad gartsan chin nuurn ulaigaad arulahgui yum salhind tulegden gj bhu
Хариулт: Сайн байна уу. Хэрэв нүүр нь салхинаас хамгаалалтгүй байгаа бол нүүрний арьс улайж болно. Зөөлрүүлэх тос усанд оруулсны дараа түрхэж өгөөрэй. Гулгидаг хүүхдийг 2,5-3 цагийн зайтай хооллоно. Хооллохын өмнө богино хугацаагаар 5-10 мин доош харуулж хэвтүүлнэ. Энэ үед царайг нь сайн ажиглах хэрэгтэй. Хооллосны дараа 20-25 мин хагас босоо байдалтай тэвэрч хэхрүүлсний дараа хэвтүүлнэ. Ийм арга хэмжээ авч гулгилт хэвээр бол шалтгааныг тодруулахаар эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sn bnu . Minii ohin 11 sartai . am ni gemteed 2 doloo honog moomnoos oor yum oligtoi idsengui , odoo bol turhleg turheed amnii gemtel ni gaigui bolson hernee neg l sn idej ogohgui bn. Iim ued yu iduulwel zugeer bdag yum bol? Huuhed olswol nogoon baadag gsn odoogoor otgon shar garch bga. Tegheer olsohgui bn gsn ug uu? moom ni bolood bgan bhdaa? Ene heweerei ideh durshilgui bolchih wii dee sanaa zowood bn. Ta zowlooch . Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн амны гэмтлийн үед гарсан толбо нь маш эмзэглэлтэй өвчтэй байдаг учир хүүхэд хоолондоо дургүйцдэг. Ялангуяа бүхэл хоол бүр иддэггүй. Хэрэв тууралт багасч байгаа бол хүүхэд хоолны дуршил нэмэгдэх ёстой. Хүүхэд цаггүй хөх хөхөөд байхаар цатгалан мэдрэмж төрж хооллох дуршил буурдаг. Иймд хооллохын өмнө хөхөө хөхүүлэхгүй хагас шингэн зажлах шаардлагагүй хоол өгөх нь зүйтэй. Хоолны их бага нь баасны өнгөтэй тийм ч холбоотой биш. 11 сартай хүүхдэд 3-4 удаа тусгайлан бэлтгэсэн өөрт нь зориулсан хоол шинээр бэлдэж 200-250мл-р нэг дор идүүлэх ёстой. Идэвхитэй хооллолт чухал байна.
Асуулт: sain bnu emchee. 2nastai hvvhdin shvd deer dooroo hed urgasan bh ystoi we? manai hvvhdiinh 18sartai bhda 8,8shvdtei ondor ni 84tei jin ni 12 bsan yg hewere bgad bhin. ymar arga hemje awhu? manai hvvhed odo soluplex uuj bga
Хариулт: Сайн байна уу. 2 настай хүүхдийн шүд 12,12 эгнээ 24 шүд хүрсэн байх ёстой. 6 сартайгаас эхлэн 2 шүд сар бүр 2,2-ор нэмэгдэж явна. Хүүхэд рахиттай, кальци Д-н дутмагшилтай шалтгаанаар зарим хүхүдийн шүдлэлт оройтож болдог. Өндрийн хувьдр,улиралдаа 0,5-1см, жин өдөрт 20-30гр нэмэгдэж явах ёстой. Хүүхдийг тохирсон хэмжээгээр тогтмол хооллоод явбал хүүхдийн жин аяндаа нэмэгддэг. Нэмэлт хоолыг сайн идүүлэх ёстой. Өөрт нь тусгайлсан хоолыг 4-5 удаа гэрийн хоолыг оролцуулан 250-300мл хүртэл хэмжээтэй идүүлнэ. Солиуфлекс хүүхдэд ашигтай олон аминдэм эрдсийг агуулсан Вит уулгаж болно.
Асуулт: Sain bnuu emchee? Tanii ajild amjilt xusie. 2 zuil asuya. 1. Manai oxin 6 nastai xaaya xol ovdood bna geed bdag. baril ilj massajlaxaar teges geed gaigui bolchloo gedeg. xoxorch, ovooson wm bxgui yalanguay shilbeeree ovddog. 2. 8 sartai oxinii maani sayaxanaas xarshil ayatai wm garaad bgaa. egem, eruun dooguur, bas guya xaviar. xereglej turxsen wm bxgui. Usand oruulaad xataagaad bgaa, ene tal deer zovlooch. Bayarlalaa smile emoticon
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хөл, өвдөг шилбэний үеэр өвдөх нь анзаарч байхгүй бол болохгүй. Хавдсан улайсан байна уу гэдгийг 2 талыг заавал харьцуулж үзэх хэрэгтэй. Хүүхдийн шүдийг сайн эмчлүүл. Болж өгвөл ханиад хүргэхгүй байх хэрэгтэй. Цусанд кальци Д-н түвшинг боломжтой бол шинжлүүлэхэд илүүдэхгүй. 2,8 сартай хүүхдийн хувьд тууралт нь харшлынх банйа уу гэдгийг харж байж тодруулна. Тууралт өөрөө нэмэгдэхгүй зарим үедээ бүдгэрч, тодорч байвал харшлынх байх магадлал өндөр. Иймд харшилж байгаа зүйлсийг сайн тооцоод хол байлгах хэрэгтэй. Шинээр хэрэглэсэн хувцас, саван, шампунь, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, гэх мэт хүнсний зүйлүүд бүх зүйлийг тооцох хэрэгтэй. Хүүхэд халуурч байна уу? Тууралт багасахгүй, нэмэгдэх хандлагатай хэвэндээ байвал эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөе.
Асуулт: sain bna uu manai ohin 2 oitoi hatgaa bolj hunderhes umnu uyd emchid uzuulj emchilgee avaad vantaksin tariulsan odoo urgeljluuleed taria hihguigeer uur emeer emchileh arga bna uuu taria hilgehees halshraad bna
Хариулт: Сайн байна уу. хүүхдийн хатгалгааг шимэгдэж эдгэртэл 5-7 хоног тариа хийлгэх ёстой. Хүүхдийн биеийн байдал дээрдсэн тариа хийлгэх хугацаа дууссан бол үргэлжлүүлэн эм ууж болно. Азатрил эсвэл фромилид 5мл-р өдөрт нэг удаа 3 хоног өгч болно. Хатгаатай хүүхдийг үзэж байж эмийн зөвлөгөө өгөхгүй бол болохгүй.
Асуулт: sain baina uu.Manai hvvhed odoo brag oi hvreh gj bgn um tvsheed boschihdog tvvnees tvsheed naash tsaashaa er n yavah gui um.sain er yavahgui bnaa manejend eruusuu suulgadagguimaa eregtei hvvheded demii gd bhar n er n tiim bdg umu emchee.
Хариулт: Сайн байна уу. Нэг настай хүүхэд бие даан явж эхэлдэг. Гэхдээ юм түшээд зогсдог, юм түшиж чөлөөтэй явдаг бол бие даан явтал нь дэмжиж өгөх хэрэгтэй. Гишгэхэд нь гишгэлтийг сайн анзаар, хажуулдаж өлмийдөж байна уу гэдгийг. Хэрэв ийм зүйл ажиглагдвал эмчид үзүүлээрэй. Мөн Вит Д кальци, уух хэрэгтэй. хөдөлгөөний хоцрогдолтой бол тохирсон массаж, иллэгэнд явахад хүүхдийн хөдөлгөөний хөгжилд нэмэртэй байдаг.
Асуулт: Sain bnu?Emchee manai huu 3 nastai ogloo boshoor l tsertei hanialgaad bhiin tegsen hernee er hovhorch garahgui ih udaan yavj bna busad ued bol neeh tegej hanialgahgui ogloo l tegeed bosoh yum bas nogoon muuhai nus goojood bna.utlaga hiilgesen ch namdahgui yum yaval deer bol.yanzan buriin tser shingeleh yum uulgasan emchees asuuj uzuuleed nemer baidaggui
Хариулт: Сайн байна уу. Нус ногоон болно гэдэг нянгийн болон бактехийн халдвар байна гэсэн үг. Тйимээс Флемоксин салютаб гэдэг бэлдмэлийг 250мл-тэйгээс өдөрт 2 удаа 3 хоног өгөөрэй. Цэр шингэлэхээр давхар кали иод 1% уусмал, эсвэл ACC 100мг-тайг уулгаж болно. Хамрыг сайн угааж цэвэрлэж өгөх хэрэгтэй. хэрэв харшлын гаралтай ханиалгалт байх юм бол хлорфинамин сиропоор 2,5мл-р 8 цагийн зайтай 2-3 хоног уулгах хэрэгтэй. Шингэн бүлээн юм сайн уулгавал цэр ховхорч шингэрдэг.
Асуулт: Sain bna uu emchee hvv mine oi 4 sartai hamraas ni shingen tsagaan nus ih garch bna onoodroos muuhai hanialgaad bnaa darhlaanii laa azatril ogch bga ene hanidiig yaj darah be zowolgoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Сайн хооллож шингэн уулгах хэрэгтэй. Аюулгүй нөхцөлд содын уусмалаар утлага хйивэл их үр дүнтэй. Ууж байгаа эмэн дээрээ нэмээд Жор50 нэг ш-р 6 цагийн зайтай 2-3 хоног уулгавал сайн. Хүүхдийн биеийн байдал дээрдэхгүй бол эмчид үзүүлээрэй.
Асуулт: Sain baina uu ene odriin mendiig hurgie manai huuhed odoo 3sartai gedes ni duureed boldoggui tegeed bonspaz ogch bgaa 2-3odor baahgui uilagnaad arai gej neg baana zarimdaa 4honood baana yaagaad ingej udaad baadag yum bol gedes ni duuerheer tegdeg yumuu
Хариулт: Сайн байна уу. Хөхөөр хооллодог хүүхэд төрсөн цагаасаа өтгөн хатаж байгаа бол хоол боловсруулах замын эмгэг багйааг заавал тодруулах хэрэгтэй. Хоол боловсруулах замын эмчид үзүүлнэ. Бонниспаз уугаад гэдэсний дүүрэнг багасахгзй байгаа бол агаарт сайн гаргах, хооллохын өмнө богино хугацаагаар доош харуулж хэвтүүлэх, хэвлийд зөөлөн иллэг хийж өгөх арга хэмжээ авах хэрэгтэй.
Асуулт: sain bnu emche. manai hvvhed tursnusu ehled l amarhan darchad bdg jaahan nimgen huvtsas umsvlher gar hul n daarsan bdg. ehnes n ug n ulchir surgay gd boldoggui egch n ch bs ijil. ene n tsus bagadalttai holbootoi yu. ugn erunhi shinjilgeger zvger l bna gdg busad hvhdvd yag ilil huvtsaslachad gar hul n dulaahan l bdin?
Хариулт: Сайн байна уу. Захын судасны нарийсалтай байх, цус багадалттай абйх зэрэг нь гар хөл хүйтэн байх шалтгаан болж байдаг. тэгэхээр шингэн бүлээн юм сайн уулгах хэрэгтэй. Шинжилгээ зүгээр ч гэсэн урьдчилан сэргийлэх тунгаар төмрийн бэлдмэл уулгах илүүдэхгүй.
Асуулт: Sain bnu emchee manai huu 6sar garantai dutyu torsiima 1700garj bsn odo jin 6500bbaa bga jintei bgaad bhshg bhiin yaj sain jin nemeh ve zovlooroi bas humana geed suu uuj bgaa yroosoo uuhgui ymaaa 100gr l uuh ym ymar suu ogvol deer ve dan ugjniih bor hoolond oruulah ystoi yu sariin guitseej bj 8sar hurheer n oruulhuu yahuu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг 6 сартайгаас бор хоолонд бага багаар дасгаж оруулна. Хүүхдийн нас нь тээлтийн настайгаа тооцоход 5,5 сар хүрсэн бол нэмэлт хоолонд оруулж болно. Дан угжны сүү хөхний сүү хоолны хэрэгцээг хангахаа больдог. Бага багаар кашнаас эхлэн дасгаж оруулах хэрэгтэй. Эхлээд 1,2 халбага дараа нь бага багаар нэмж 125 мл иддэг болсны дараа дараагийн нэмэгдэл хоолыг сонгоно. Бантан байвал зүгээр.
Асуулт: sainauu. manai ohin tunhnii asuudalgui garsn odoo 4sar20 honogtoi. hol deeree sain tsogihgui bn zugeer boluu. sain jiihgui bga. tarhinii daralttai torsn bainga gargadag. untahaara ul ylig harj untah ym zugeer boluu emche. bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Ер нь агаарт сайн гаргах хэрэгтэй. Булчингийн тонус хэви йн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Толгойгоо сайн дааж, хөрвөөж чаддаг байх ёстой. Хөл дээрээ сайн зогсохгүй хөл нь сул байгаа бол мэдрэл сэтгэцийн хувьд хоцрогдрол байгаа эсэхийг мэдрэлийн эмчид үзүүлж тодруулна. Дэрэээс нь хамгийн гол эмчилгээ нь агаарт удаан хугацаагаар гаргах юм. Цераксон гэдэг эмийг 1мл-р өдөрт нэг удаа 21 хоног уулгаарай.
Асуулт: Sain bn u emchee xvvxeddee orhiin D-s oor D vitamin ogox gesiim yamar D yamar tungaar ogvol zvgeer ve odoo 4 sartai xolroxgvi xaaya tolgoi n jaaxan xalaad bn
Хариулт: Сайн байна уу. Энэ сардаа өрхөөс өгдөг Д уугаагүй бол өөр төрлийн Д ууж болно. Жишээлбэл усан Д3, Таблеткан Д гэх мэт. усан Д-г 2 дуслаар өдөрт нэг удаа сар уулгана. Агаарт сайн гаргаарай.
Асуулт: sain bainuu? 8sartai huuhed sain suuj uguhgue 2 tiishee unaad bugtiij suugaad bh yum ene muu yu? shaltgaan bga bolvyy? bas tolgoigoo 2 tiish segsreed baih yumaa.
Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхэд бие даан суух ёстой. Ямар нэг байдлаар хөдөлгөөний хоцрогдрл байна гэсэн үг. Юуны түрүүнд рахитаас сэргийлж Вит Д уулгах хэрэгтэй. Толгой сэгсэрнэ гэдэг рахиттайн шинж. Хүүхэд бүр огт сууж чадахгүй биш, гэхдээ суух хандлагатай байвал булчингийн тоунс сайжруулахаар иллэг массажинд хамрагдаж болно. Усанд сайн оруулах хэрэгтэй. Булчингийн ширхэгийн дагуу зөөлөн иллэг хийж өгч болно.
Асуулт: Sain bnu. Minii hhuu10 sartai tolgoigoo bainga 2 tiish sejilj ugui gj bga yum shig hudulguud bh yum suuliin 2 saraas. Ene ni yamar neg tolgoi uvduj bgagin ilrel uu ugui yu. bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Тархны асуудлаас илүү Вит Д-н дутал байх магадлалтай. Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар буюу эмчилгээний тунгаар уух хэрэгтэй. Хэрэв урьдчилан сэргийлэх тунгаар ууж байгаа бол эмчилгээний тунгаар уулгах хэрэгтэй. Хянадаг өрхийн эмчдээ чихний өвдөлт байгаа эсэхийг шалгуулаарай.
Асуулт: Bas 1asult bnaa emche. 9 sartai hvv min bvr baga sartaigas l hulurch ehelsen tgd urhiin d, bas udur tutam d ugud nemergui. d.in shinjilgee uguhud zvger garsan emch u.sergileh tungar uguh yum bna gsen tgd german d barag sar garan uuj bna agaart gargasan ch hulrud bna. tung n nemeh heregteim bolu ta zuvluch?
Хариулт: Сайн байна уу. Д-н түвшин хэвийн байгаа ч рахитын шинж байгаа бол урьдчилан сэргийлэх тунгаар уугаад засрахгүй байгаа бол тунг нэмж болно. Герман Д-г өдөрт 2ш-р 30 хоног уулга. Кальцифосфа С, 1/4-р өдөрт нэг удаа 14 хоног давхар уулгаж болно.
Асуулт: Hi sain bnauu 10sar hureh gej bna bnga l nus ni goojoostoi 2doloò honoloo sùuliin uyed booljood yahuu
Хариулт: Сайн байна уу. Вирусын халдварын үед ийм шинж илэрдэг. Бөөлжиж байгаа хүүхдэд шингэн алдалтаас сэргийлж хоросол будааны шүүс уулган бага багаар уулгаана, Жор50 эсвэл антигриппин 6 цагаар уулгаж болно. Шингэн бүлээн юм амаар нь сайн уулгаарай.
Асуулт: Sain baina uu? Tanid ene udriin mend hvrgie. Manai ohin odoo 4 sartai dan huhuuruu, svvliin ved hvn ym idheer hel ni bultalzaad amaa hudulguud uruulaa huhuud bh ym. Baga bagaar sok nuhash ugch boloh uu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд ядаж 5,5 сартайгаас нэмэгдэл хоолонд дасгаж оруулах хэрэгтэй. Миний бодлоор сүүнд чанасан кашнаас эхлэн өгвөл хүүхдийн хоол боловсруулах боломжтой илүү уялдана. 1-2 халбагаар бага багаар дасгаж 125 мл хүртэл идэж чаддаг болтол нь идүүлнэ. Хүүхэд жин нэмэхгүй хөхний сүүндээ цадахгүй шинжтэй, хоол хайж тэмүүлж байвал ядаж 5 сартайгаас нэмэлт хоолыг өгч болно. Бантан, каш идэж чаддаг болсны дараа нухаш, соконд оруулаарай.
Асуулт: сайн байн уу тань энэ өдрийн мэнд хүргье. Манай охин одоо 1ой 2сартай жин 8500кгтай 3100 төрж байсан хоолонд сайн өдрийн 3 хооллоод 1 удаа хөнгөн хооллодог аль болох шим тэжээлтэй хооллохыг зорьдог гэхдээ жин сайн нэмэхгүй юм. Эмч нар цус багадалттай сар төмрийн бэлдмэл сар уулга гэхийн цус багадалт байгаа эсэхийг хаана оншлуулах вэ? Жингийнь яаж нэмэх вэ? та хариу хэлж туслаач
Хариулт: Сайн байна уу. Нэг ой 2 сартай хүүхэд 10кг100гр орчим байх ёстой. сайн хооллож байх үед жин нэмэхгүй бол хооллолтоос өөр шалтгаан байна гэсэн үг. Цус багадалттай бол хүүхдийн хоолны дуршил муу, жин сайн нэмэгддэггүй. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч цус багадалтын түвшинг тодорхойлж тэндээсээ төмрийн бэлдмэл ямар тунгаар уух нь гарч ирнэ. Жинг нэмэхийн тулд сай н хооллох хэрэгтэй. Миний бодлоор хооллолтын тоог 1-2-р нэмэх хэрэгтэй. Солиуфлекс, Пиковит Вит-г нэмэлтээр уулгаж болно.
Асуулт: Sain bnau emchee ohin min 10 sartai .ochigdoroos am ni dotor ni uym garaad ondor haluurad bn.uzuuled c.n usmal nistatin uulgaj bga.archihad arulahguu bga.bur hohoo hohohgui bantan kashaa ch idehgui uym yaj hoolloh ve.er ni oir oirhon aman dotor hooloigor ni tuurad bh uym yah heregtei ve.bayrlala
Хариулт: Сайн байна уу. Содын уусмалаар аман доторхи гарсан зүйлийг арилтал нь биш юмаа гэхэд 6 цагийн зайтай ядаж арчиж өгөх хэрэгтэй. Тэгээд эмзэглэл ихтэй байгаа бол өвчин намдаахаар нурофен 2,5мл-р 12 цагийн зайтай уулгаж болно. Гарсан тууралт маш их эмзэглэлтэй байдаг учир хүүхэд хоол идэхдээ дургүйцдэг. хагас шингэн бүлээн хоолыг 175мл-с багагүйгээр нэг удаад идүүлнэ.
Асуулт: Sain bnu. Manai ohin 10 sartai huruugaa bainga huhdug boliulj chadahgui yum. Buur hums ni ugaaraa salah gj bn yah ve?
Хариулт: Сайн байна уу. Хөхөлт хөхүүлэх, хурууг хөхүүлэхгүй тулд бээлийтэй байлгах, хангалттай сайн хооллох л арга хэмжээ авна. Шөнө өлсөхөөрөө хүүхэд хуруугах их хөхдөг.
Асуулт: Сайн байна уу? Миний хүү 3 сар хүрч байгаа 1.Арьс нь цоохор байгаад байдаг.Гадна талд нь гарсан юм байхгүй.тайван байхдаа зүгээр байж байгаад заримдаа уйлхаараа ч юмуу арьс нь цоохор болох юм.Хүчилтөрөгчийн дутагдал юм болов уу? 2.Цераксон яг ямар зориулалттай эм бэ?( уугаагүй шүү) 3.Баахгүй 4,5 хонож байж баах юм яагаад ингэдэг юм бол ( дан хөхөөрөө хооллодог) Баярлалаа
Хариулт: Сайн байна уу. 1. Арьс эрээнтэх нь тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж юм. Агаарт сайн гаргаж, уйлуулахгүй, тайван байлгах хэрэгтэй. 2. Цераксон нь тархины цусанхангамжийг сайжруулдаг хүчилтөрөгчийн хэрэгцээг хангадаг. 1мл-р өдөрт нэг удаа сар уулгаж болно. 3. Хүүхэд жин хэвийн нэмж байгаа бол хооллолттой холбоогү юм. 4-5 хоног саатаж баах нь төрсөн цагаасаа бол хоол боловсруулах замын эмгэгийг тодруулах ёстой. Саяхнаас анзаарагдаж байгаа бол хооллолтын хэмжээнд мөн анхаараарай.
Асуулт: Sain bnu?bid 2haniad baahan em taria hiilgej bgaad garsan yum.odoo yaj darhlaagaa hurdan demjij dahin haniad hurehgui bh we.bas 1 nudnees tursun tsagaas ni nuuh garsan.eniig odoo yah we. 6 sartai
Хариулт: Сайн байна уу. Нүдний нуухнаас бактерологи шинжилгээ өгч ямар үүсгэгч байгааг тодруулах хэрэгтэй. Тэгвэл хэрэглэх эм нь тодорхой болно. Хүүхдэд дархлаа дэмжихээр сайн хооллох хэрэгтэй. Виферон лаагаар 150,000ме-тэйг 1ш-р өдөрт 2 удаа 10-14 хоног шулуун гэдсээр хийж болно. Амаар солиуфлекс, биолизин зэрэг вит-г уулгаж болно.
Асуулт: Sain bnu emche manai ohin oi 7sart utgun ni bainga hatah ym uilad odo bvr hashrad bdg bolchihlo ywl dr we?bayarlala
Хариулт: Сайн байна уу. Байнга өтгөн хатдаг уу? 4-5 хоног саатаж баах нь төрсөн цагаасаа бол хоол боловсруулах замын эмгэгийг тодруулах ёстой. Саяхнаас анзаарагдаж байгаа бол хооллолтын хэмжээнд мөн анхаараарай. Хүүхэд нэмэгдэл хоолонд орсон учир хоолонд нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих хоол хүнс нэмж болно. Жишээлбэл, чавганы шүүс, гэрт бэлтгэсэн, тараг, хүнсний хивэг бантанд холих г.м.
Асуулт: sain baina uu emchee. ohin 3sar 10 honogtoi huhunduu durgui baih umaa. Shunu huhuud untdag udur bolohoor durgui suuliin 2 genet mash bachimdan 5 orchim uillaa. yu ni uvduj baih magadlaltai bol
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөхөө үмхээд хөхөх гэснээ гэнэт орилж байвал чих өвдсөн байх магадлалтай. Байнгын гэнгинэж уйлж байвал тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины даралттай агаар дутагдсаных байж болно. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Бас хамар битүү байгаа эсэхийг шалгаарай.
Асуулт: Сайн байна уу эмчээ манай хүүхэд одоо 8сартай цахиур нь гараагүй бга д3 ууж бгаа сая 14 хоног кальци глицирофосфот уулгасан хааяа гар хөлныхөн яс нь таг таг гээд дуграх юмаа одоо яах бэ бас виферион лааг ёр нь курсээр хийдэг юмуу хэд хоног хийгээд хэд хоног өнжөөд энэ талаар та зөвөлгөө өгөөч
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн ясжилтыг дэмжихийн тулд кальци дангаар өгөхөөс гадна кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх хэрэгтэй. Д Вит хэдэн дуслаар ууж байгаа вэ? 4 дуслаар өдөрт нэг удаа сар уулгах хэрэгтэй. Виферон лааг 150,000ме-тэйг өдөрт 2-р 7-10 хоног хэрэглэж болно. Дархлаа дэмжих зорилгоор хэрэглэдэг. 6 сардаа нэг удаа хэрэглэж болно.
Асуулт: Sain bn u 7 sartai huuhdiig heden tsagaar yamar hool ogvol tohiromjtoi ve tarag cok ogvol zugeer u
Хариулт: Сайн байна уу. 7 сартай хүүхэд бантан, каш 1 удаадаа 175 мл иддэг болсон байна. Эдгээрийг идэж чаддаг болсны дараа нухаш, зутан, сок, таргийг ээлжлэн бага багаар дасгаж өгнө. Өдөрт 2-3 удаа нэмэлт хоол бусад үед нь хөхний сүү, угжны сүү байж болно.
Асуулт: Sain bn uu.manai ohinii nuureer bainga yum garaad bh yum. Humsug duhaar ni. Ulaan yum garaad combiderm tsairtai tos holij turheed alga bolood butsaj gsraad bh yum. Tsitrizin ugsun.ur dungui bh shig bn.uur harshliin em ugvul yah bol. Zuvluguu ugnu uu. Tolgoi ji bas ulaigaad huuraishaad maajaad bh yum. Unjuud 1 usand tsaind oruuldag. Dan huhuur hoollodog. Bi chihertei yum ogt idehgui bgaa. Biyer ni gants 1 toirood ulaan guvdruu shig yum garaad alga bolood bgaa. Ene yuniih yum bol.
Хариулт: Сайн байна уу. Хэдэн сартай вэ? Тууралт алга болж эсвэл бүдгэрэх эсвэл тодрох зэрэг хувиралтай байгаа бол харшлын тууралт гэж бодож байна. Эх өөрөө чихэрлэг юм идэхгүй байлаа ч өөр зүйлээс харшил өгч болно. Нярай хүүхдэд шинэ хувцсыг угааж өмсгөх хэрэгтэй. Хувцсыг индүүдэж блохгүй. Саван бок ариун цэврийн хэрэгсэл нь харшил өгдөггүй байх ёстой. Фенистил гэдэг эм 10 дуслаар өдөр 3 удаа 3 хоног уулгаарай.
Асуулт: Sain bnuu emchee manai hvv odoo 4n nastai orndoo ih sheeh ym 2 nastai baihdaa 5n udaa haglgaand orson dawsagnaas ni ih chuluu awsan ymaa odoo ywal deervv emchee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг 1-т тайван байлгах хэрэгтэй. Доороос нь дааруулж болохгүй. Давсагны булчингийн сулрал байгаа байх. Иймд шээсний шинжилгээг өгөх хэрэгтэй. Давсагны ханыг эхо-д харуулбал зүгээр. Зүү тавиулах болон сэргээн засах эмчилгээ их үр дүнтэй байдаг.
Асуулт: Soluplex gd vitaming 20 iod honog ugch bga end A 3000, D 600 tai orson bn ene n oitoi hvvhded tohiromjgui undur tuntai bnuu odoohon uguhuu boli gd bn yah uu er n ene vitamin mongol hvvhded tohirohgui bga gdeg vnen bolobuu emchee, bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. А вит-ы хувьд тун бага зэрэг илүү байж болно. гэхдээ тийм их биш. Д-н хувьд тун огт их биш. Тиймээс дуслаар хэрэглэж байгаа бол 2 өнжөөд хэрэглэж болно. Сиропоор бол харин тун ихдэж болзошгүй. Тэгэхээр сайн үзүүлж байж витаминаа сонгоорой.
Асуулт: sn bnuu emchee? manai ohin 2 oitoi ochigdroos ehleel zuun hol n haZganaad bhi.. ooroos hna n yoyo gjin gheer end gd holniiho narmaig zaagaad bn l da. yaawal dr we han uzuulhuu
Хариулт: Сайн байна уу. Хөлний нармай гэж яг хаана өвдөлт зааж байгааг тодорхой бичнэ үү. Тэр зааж байгаа газар нь улайлт хавдалт, эмзэглэл байна уу? Түнхний үений эхо-д үзүүлж байсан уу? Тодруулж бичнэ үү.
Асуулт: Sain bnuu emchee ohin min 1 oitoi bvtelttei tursun tuhain ved n em emchilgee uguugui. Sayghan vzvvltel phezam gd emiig 14 honog uu gsen zaaval uuh estoi uy 3 nas hvrtelee D uuh estoi gsen 500 eg.r tvgeemel heregledeg sain D vitamin zuvluuch, mun harshiltai. Bayrlalaa zuvluguu avii.
Хариулт: Хүүхэд цочромхой тайван унтаж чадахгүй, хүчилтөрөгчийн дутмагшил гүнзгий байгаа бол фезам ууж болно. Д вит усан суурьтай буюу Д3 дуслаар хамгийн тохиромжтой байдаг. Нэг дусалдаа 500ме агуулдаг. Урьдчилан сэргийлэх тунгаар 1-2 дуслаар өдөрт 1 удаа уудаг.
Асуулт: Chiheer n hatgulad uilagnad bna. 2.7sartai gert yg yah estoi we.
Хариулт: Сайн байна уу. Яг чихээр хатгаж байна уу гэдгийг бас тодруулах хэрэгтэй. Уйлуулаад байж болохгүй. Хамгийн түрүүнд хамрыг онгорхой байлгах, өвдөлт намдаах эм хэрэглэх шаардлагатай. Хүүхдэд нурофен 1мл-р 8 цагаар өгнө. Яг чих өвдөж байгааг эмчид үзүүлж байж тодруулаарай.
Асуулт: Huuhdiin helnii ongor yaaj tseverleh ve
Хариулт: Сайн байна уу. Дэлгүүрт хүүхдийн өнгөр цэвэрлэгч гэж байдаг. Мөн цэвэрхэн бентээр хуруугаа ороож болгоомжтой цэвэрлэж өгч болно.
Асуулт: Sain bnu emchee. Oksokril gej ymar em ym bee
Хариулт: Сайн байна уу. Оксолинымаз гэж байдаг. Хамарт түрхдэг түрхлэг байдаг. Хүүхдийг ханиаднаас, халдвараас сэргийлэх зорилгоор халдвараас сэргийлж түрхдэг.
Асуулт: сайн байна уу эмчээ манай хүү 2нас 4сартай ойр ойрхон ханиад хүрээд байх юмаа дархлаа сайжруулдаг Виферон лаа хийж байгаа өөр дархлааг нь яаж сайжруулах вэ? их өвчлөмтгий болоод байх юм
Хариулт: Сайн байна уу. Лаа хийхээс гадна, зохистой агууламжтай тохирсон сайн хоол дархлааг хамгийн сайн дэмжиж өгдөг. Үүнээс гадна аминдэмүүд нэмэлтээр хэрэглэж болно. Пиковит Д сиропоор, биолезин уулгаж болно.
Асуулт: sn bnu emche mnai huu 3 sar garantai odort 4-5 udaa ingej baagaad bhin gedes n ovdohoor ynz buriin ym ideegui chiig awch daarch horoogui ug n 3 4 honood aygui ih shar ongotei baadag bjigad suuliin hed honog ingeel baagaad bn
Хариулт: Сайн байна уу. Хоолны дуршил сайн, жин нэмж байгаа, хүүхдийн биеийн бйадал сайн бол шингэн алдалтаас сэргийлэх хэрэгтэй. Хоросолыг зөв найруулж бага багаар 5мл-р 5 мин-н зайтай уулга. Хөхөө сайн хөхүүлээд аптект байгаа төрөл бүрийн Пробиотик уулгаж болно. Эсвэл лениксфорте 1Ш-Р өдөрт нэг удаа 5 хоног уулга.
Асуулт: Manai ohin odoo 1nas7sart hol gariin hums n iingeed baihiin yaj bgaan boloo
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд антибиотик их хэрэглэсэн үү? Арьсны эмчид үзүүлж мөөгөнцөр байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хумс ингэх нь ямар нэг өвчний шинж тэмдэг байдаг учир давхар цус багадалт байна уу гэдгийг үзүүлээрэй. Энэ 2-г шалгуулахад шалтгаан нь тодрох байхаа.
Асуулт: Sn bnyy emchee? 5 nastai xuudee uuniig odort 2 duslaar ugch bna zun boltol ugchij bolohyy
Хариулт: Сайн байна уу. Болноо.
ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.