ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.03.28

Асуулт: сайна байна уу ойр миний гэдэс ходоос эхлээд хүйс хүртлээ хатуу томроод байхийн жирэмсэн юм болуу гээд тестээр үзсэн 1 зураастай байна ягад тэгэж байгаан болоо
Хариулт: Сайн байна уу. Хэвлийгээр өвдөх, томрох зовиур нь маш олон өвчний үед илэрдэг учир анхан шатны эмнэлгээр дамжин оношилгоо хийлгэж зөвлөгөө аваарай.

Асуулт: Сайн байнуу микрогион ED гээд эмийг уууж байгаад болисон юм. Одоо цус бага багаар байнга гараад байна. Сарын тэмдэг ирэх хугацаа уул нь болоогүй. Ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт: Сайн байна уу. Энэ эмийг хэдэн сар уусан бэ? Яагаад зогсоох болсон ? Дааврын бэлдмэлийг хэрэглэж байгаад гэнэт зогсоох нь дээрх зовиур илрэх гол шинж болдог.

Асуулт: Huuhedtei bolohoor shiideed 7sar bolj bn jiremsn bolohgui bnao ymar shinejilge ogohuu?
Хариулт: Сайн байна уу. Урд нь жирэмслэж байсан уу? Жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэхгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд 6 сараас дээш хугацаанд байхад жирэмслэхгүй бол үргүйдэл байна гэж үздэг. Үргүйдэл үүсэх шалтгаан нь янз бүр байдаг. 1-т сэтгэлийн хэт дарамт, стресс, гэнэтийн цочрол, сэтгэлзүйн өөрчлөлтүүд, 2-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдвар, 3-т дотоод шүүрлийн эмгэгүүд, 4-т дааврын зохицуулалт алдагдах, 5-т бэлэг эрхтний гаж хөгжил, дутуу хөгжил, буруу байрлал, 6-т бие организмын дархлаа сулрах, удаан хугацааны архаг өвчин г.м маш олон шалтгаантай бөгөөд биений юмийг зохицуулж байдаг эх тархи, уртавтар тархи, өнчин тархи, өндгөвч, умай, үйл ажиллагааны өөрчлөлтүүдээс шалтгаантай. Дээрх шалтгааныг тодруулахын тулд оношилгоо, үзлэг чухал байдаг тул та ЭХЭрүүл мэндийн үндэсний төв, 1,2,3-р эмнэлэг, нэх мэт дээд шатлалын эмнэлгүүдэд оношилгоог нөхрийн хамт хийлгэх хэрэгтэй.

Асуулт: Uuruu shar suugeere ugaaj boloh yumu yaj ugaadag yum bol o
Хариулт: Болноо. Бургуй болон 20гр-н шпризээр үтрээнд шар сүүгээр угаах боложмтой. Эсвэл фемилекс гэсэн лааг хэрэглэж болно. Энэ лаа нь үтрээний орчинг хэвийн болгож, хэвийн бактериудыг бий болгоно.

Асуулт: Sn bnuu taria her sn hamgaaldiin boloo zaawal bieni yum irsni daraa tariulah estoi yu iregu bhad tariulj boldiin boluu torood 2 sar bolj bn
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах тариа нь хамгаалах чадвар нь 98% байдаг. Төрсний дараа эхний 6 сард дааврын бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Тариа нь дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл юм. Төрсний дараа сарын тэмдэг огт ирээгүй бөгөөд хүүхдээ хөхүүлж байгаа бол жирэмснээс хамгаалах физиологийн үе юм. Төрснөөс хойш анхалн сарын тэмдэг ирснээс 5 дахь хоногоос тариа хийлгэж болно.

Асуулт: Sain bainuu tanaih sperial tawidag uu
Хариулт: Сайн байна уу. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмч спиралийг үнэ төлбөргүйгээр тавьдаг.

Асуулт: Bi nodlin emegteichuuded uzuulsiin savan deer Jijig tsagaan ym bna.Goo saihanaar bol tsagaan batga shig gsen ym avahuulaagui bgaa.ymaa.Awahuulahgui bol muu ur dagvartai yu
Хариулт: Сайн байна уу. Шинжилгээний хариуг явуулах боломжтой байна уу? ЭХО? Шинжилгээний хариуны дагуу зөвлөх боломжтой байна.

Асуулт: сайн бна уу эмчээ уйланхай жирэмсэнтэй адил шинж тэмдэг илэрдэг юм уу. уйланхайг яаж эмчлэх вэ эмчилгээний дараа дахин жирэмслэх үү
Хариулт: Сайн байна уу. Уйланхайны хэмжээ бусад эрхтэндээ нөлөөлж байгаа байдал өөрт илэрч байгаа зовиур уйланхайны бүтэц зэргээс шалтгаалан эмчилгээг төлөвлөдөг. Хэрэв зовиур ихтэй, зэргэлдээх эрхтэндээ нөлөөтэй том хэмжээтэй бол мэс заслын аргаар шийднэ. Ямар уйланхай байгаагаас шалтгаалан шимигдүүлэх эмчилгээг хийж болно. Хэрэв ямар нэгэн зовиургүй жижиг уйланхай байвал 3 сар тутам эхо-р хянуулаад явж болно.

Асуулт: Sain bnu mongold bdgui blhoor tsagaasa dandaa zurchuud bhima bi odoo 28tai huuhed turuulj bgagui genen huuhed zagnasa 4uda obort ndorson suuliin 3jil ogt jiremselsengui dahij huuhedtei bolj chadku bh wi ghes ih aij bnaa odoo amidrald belen gd huuhedtei bolmoor bdg bi yah sto we
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалах бэлдмэл хэрэглэхгүйгээр тогтмол бэлгийн харьцаанд 6 сараас дээш хугацаанд байхад жирэмслэхгүй бол үргүйдэл байна гэж үздэг. Үргүйдэл үүсэх шалтгаан нь янз бүр байдаг. 1-т сэтгэлийн хэт дарамт, стресс, гэнэтийн цочрол, сэтгэлзүйн өөрчлөлтүүд, 2-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, бэлгийн замын халдвар, 3-т дотоод шүүрлийн эмгэгүүд, 4-т дааврын зохицуулалт алдагдах, 5-т бэлэг эрхтний гаж хөгжил, дутуу хөгжил, буруу байрлал, 6-т бие организмын дархлаа сулрах, удаан хугацааны архаг өвчин г.м маш олон шалтгаантай бөгөөд биений юмийг зохицуулж байдаг эх тархи, уртавтар тархи, өнчин тархи, өндгөвч, умай, үйл ажиллагааны өөрчлөлтүүдээс шалтгаантай. Дээрх шалтгааныг тодруулахын тулд оношилгоо, үзлэг чухал байдаг тул та ЭХЭрүүл мэндийн үндэсний төв, 1,2,3-р эмнэлэг, нэх мэт дээд шатлалын эмнэлгүүдэд оношилгоог нөхрийн хамт хийлгэх хэрэгтэй.

Асуулт: Sain u.bi 6-7n 7xonogtoi jiremsen bgaad 3sarin 2nd zulbasan.mini uym ireegvi bna.Shawxarga garch duusaad dooshoo zagaan uym ix garaad zagatnaad xorsood bxaar ni vzvvlj mazok ogch zowlogoo awsan.tegeed 6xonog poijinaxs xiigeed 5xonog sudsaar metrogel ofloxsazin xiilgesen.zowiur sain arilaxgvi l bna.baga zergiin vrewsel bna gesn.bi bienii uyma irexeer sferal tawiulax bodoltoi bga.ene vreeselvvdig sain emchilj bj tawiulax yostoi uy.yaj tugs sain emchilex we.zowlooch
Хариулт: Сайн байна уу. Үрэвсэлүүсгэж байгаа шалтгааныг тодруулахын тулд мазок болон PCR-н шинжилгээ өгөөд үүсгэж байгаа үүсгэгчийн эсрэг тохирсон антибиотикийг хийлгэснээр эмчилгээ төгс болно. Спиралийг үрэвсэлтэй үед тавиулбал үрэвсэл улам даамжирч бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлэх аюултай.

Асуулт: sn bn uu odrin mend hurgey ? bi ongorson 9 sard osoltgui gsn onoshoor tseverlegee hiilgesn harin odoo dahiad jiremsen bolson suuliin sarii temdeg mani 2.16 nd irsn hediid haruulval urgiin zurhnii zohilt mdegdeh ve ? bas urag osoltgui bolhoos uridchilan sergiileh emchilgee gj bdag bolob uu ? uridnii uil yavdal davtagdahvii ghees aigad bhiimaa ndd zovlooroi
Хариулт: Сайн байна уу. Өсөлтгүй болох шалтгааныг тодруулж түүний дагуу эмчилгээ хийсэн үү? Хэрэв хийгээгүй бол дахин давтагдах магадлал байгаа гэдгийг анхаараарай. Одоо эхо-р ургийн зүрхний цохилт харагдана. ураг өсөлтгүй болохоос урьдчилан сэргийлж эмчийн хяналтанд эрт үед орох хэрэгтэй. Фолийн хүчил, өдөрт 3 удаа 3 сар уугаарай. Мөн ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй.

Асуулт: Гонококк халдварын тухай мэдээлэл өгөөч Яадаг өвчин юм бол хүнд өвчнүү Яаж эмчлэх үү ?
Хариулт: ЗАГ ХҮЙТЭН ӨВЧНИЙ ТУХАЙ... Гонорей буюу заг хүйтэн өвчнөөр жил бvр 150-180 сая хvн өвчилдөг байна. Пүрэв гариг бүрт явагддаг эмчийн булангаар тус өвчний тухай асуулт багагүй ирдэг тул дэлгэрэнгүй мэдээллийг оруулхаар шийдлээ. ШАЛТГААН: Өвчний жинхэнэ шалтгааныг1879 онд Германы арьс өнгөний эмч Альберт Нейссер нээж, онцгой нэгэн бичил биет vvсгэж байгааг илрvvлжээ. Энэ бичил биетийг “гонококк” гэж нэрлэх болсон. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтэнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана. Энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг. ШИНЖ ТЭМДЭГ: ЭМЭГТЭЙ: Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хvртэл vргэлжилнэ. Эмэгтэй хvнд заг хvйтэн нь гол төлөв шинж тэмдэггvй явагддаг. Шинж тэмдэг илэрсэн ч тэр бүр зөв оношилж чаддаггүй. Жишээлэхэд, үтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед өвдөхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хvнд хэвлий доогуур өвдөлт өгч,сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно. ЭРЭГТЭЙ: Заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг. Бэлэг эрхтэний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол төлөв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд өвчин vvсдэг. Проктит ч гэсэн vргэлж мэдэгдээд байдаггvй бөгөөд зөвхөн ховор тохиолдолд шулуун гэдсэнд загатнаа vvсч хачин ялгадас гардаг. ҮР ДАГАВАР: Хэрэв заг хvйтэнг хоёр сарын дотор эмчлэхгvй бол архаг болох бөгөөд нvд, vе болон бусад чухал эрхтэнvvдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны үрэвсэл vvсгэх бөгөөд эцэстээ үргvйдэлд хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мөн адил vргvйдэлд хvргэнэ. ЭМЧИЛГЭЭ: Зөв эмчилгээг зөвхөн бэлгийн замын өвчний эмч тогтоох боломжтой болохоор өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй. Өнөөдөр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд өвчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бөгөөс эдгэрсэний дараа дахиад халдана. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ: Бэлгийн харьцаанд орсоны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг. Хамгийн ёухал нь бэлгэвч хэрэглэж занших юм.

Асуулт: haana ymar emneleg sain bol
Хариулт: Өдрийн мэнд, харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж шаардлагатай гэж үзвэл дээд шатны эмнэлэгт хандана уу.

Асуулт: belgiin hariltsaand orohod haaya tsus garaad bhiin sharhtai bna gesen vgvi tvleh hulduuh emchilgee hiideg gesen ali ni zvgeer bdag bol ene teleer zuwluguu awmaar bna ner nuutsaldag bizde
Хариулт: Сайн байна уу. Умайн хүзүүний шархлааны үед бэлгийн хавьтлын үед цус гарах нь элбэг тохиолддог. Шархлааны үед нэг удаагийн эмчилгээгээр бүрэн эмчлэгдэхгүй. Түлэх болон хөлдөөх эмчилгээг шархны хэлбэр, хэмжээ зэргээс хамаарч үзлэг хийж байж эмч шийднэ. Хөнгөн хэлбэрийн шархлааны үед үрэвслийн эсрэг эмчилгээ давтамжтайгаар хийдэг. эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд заавал орох хэрэгтэй. хяналтын үндсэн дээр ямар эмчилгээ хийлгэх, хэр удаан эмчилгээ хийх зэргийг шийдвэрлэдэг.

Асуулт: Sn bnuu minii sariin temdeg sayhan 3 sarin 16nd ireed duussan yum getel unuudur dahiad irchihlee mash iheer nujtei ired bna yutai holbootoi we yum irsen ved emchid vzvvlj bolohu
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоогүйгээр цус алдаж байна гэж үзнэ. Яаралтай эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: манай хүүхэд одоо 5 настай ер нь хэдэн насны зөрүүтэй байвал зүгээр байдаг вэ? бас спралаа авуулаад эмчилгээ хийлгэх шаардлагатай юу
Хариулт: Хүүхдийн хувьд хэдэн насны зөрүүтэй байх нь таны сонголт юм. Спиралийг авхуулсны өмнө болон дараа заавал эмчилгээ хийлгэдэг. Учир нь үрэвсэл болон өгсөх замын халдвараас сэргийлнэ.

Асуулт: sn bnu bi spral tawiulaad 8,9 sar bolj bgmaa tegd bienii ym irheere hewliigeer aimshigtai hvchtei owddog bs mash ih hemjeeger irdeg bolsoon ene n hewiin vzegdel vv? eswel taarahgvi bolod ingj bgn bolwu? bas spraltai hernee jiremsen boloh magadlal bdag uu? ta hariulj ogch tuslaarai bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Спирал тавиулахаас өмнө заавал шинжилгээ үзлэгт орсон байх шаардлагатай. Хэрэв үрэвсэлтэй үед спиралийг тавиулсан бол үрэвсэл улам даамжирч бага аарцгийн эрхтнүүдийг үрэвсүүлэх аюултай байдаг. хэвлийгээр хүчтэй өвдөх, цус их хэмжээгээр гарах нь хэвийн биш юм. Хэвийн үед спирал тавиулсны дараа эхний нэг сард энэ шинж тэмдэг илэрдэг боловч дараагийн сараас хэвийн болно.

Асуулт: bayrlalaa odoo tegheer awhuulah estoi yu? bas spraltai bj jiremsen boloh magdlaltai yu?
Хариулт: Хэрэв зовиуртай байгаа бол спиралийг авхуулаад эмчилгээ хийлгэсний дараа ахин тавиулах боломжтой. Спирал зөв тавигдсан бол жирэмслэх боломж 1-2% байдаг.

Асуулт: bi 1 huuhedtei huu maani 5 nastai togtwor suurishaltai ger bultei togtmol haritsaand ordog gewch jiremsen bolohgui yumaa shinjilgeeee ogohoor zugeer gd bh yum eregtei hundee asuudal bn hej bhuu
Хариулт: Сайн байна уу. Шинжилгээ оношилгоо хийлгэхдээ заавал нөхөртэйгээ хамт хийлгэх хэрэгтэй байдаг. Аль алинд нь ч байж болно.

Асуулт: Sain bnu emche bi 6sar garantai jiremsen jiremsen bolhoso omn tembuu gh ovchin avsan ter uydee taria hiilgj zuger bolsn bolovch jiremsen bolod serologin shinjilge oghod dahiad ene ovchin gard irsen tegd 5sartaida 7hongiin zaitai 3uda taria hiilged sarin daraa dahin shinjilgee ogsoon tegsen iim hariu garah ym ene ni yu gj bgan boloo tailbarlad ogooch emchee bayrlala
Хариулт: Сайн байна уу. Та нөхөртэйгээ хамт эмчилгээ хйилгэсэн бол санаа зовох хэрэггүй. Эдгэрсэн гэж үзнэ. Шинжилгээгээр эмчилгээ хйилгэсэн ч титр илэрч байдаг. Титрийн хэмжээ хэд байхаас шалтгаалан дахин халдвар авсан байна уу гэдгийг оношилдог. Таны шинжилгээ 1:1 гэсэн хариу гарсан учир эмчлэгдсэн гэж үзнэ. Цусны шинжилгээгээр 3 жил дараалан титр илэрдэг боловч дахин халдвар авахгүй бол бүрэн эмчлэгдсэн гэж үздэг шүү.

Асуулт: sain bn uu sariin temdegn mochlog aldagdad neg l togtvorku bn bas zarimdaa tsagaan ongiin unerte zuil gard yah u
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөг алдагдах шалтгааныг тодруулах эмэгтэйчүүдийн үзлэ болон шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Үрэвслийн гаралтай байна уу, эсвэл бусад шалтгаантай байна уу гэдгийг ялган оношилж түүнд тохирсон эмчилгээ хийх нь чухал байдаг.

Асуулт: Sain baina uu .Bayarlalaa.ali emnelegt uzuuldeg yum boloo.ene zuvluguu ugsun emchid uzuulj boloh bolov uu haana bdag emch ve utsiig ni ugch boloh uu
Хариулт: Өдрийн мэнд, эмч маань хуудсынхаа зөвлөгөө өгөх булангаар дамжуулан зөвлөгөө өгөх ба харьяа дүүргийнхээ хүүхдийн эмчид хандаж болно.

Асуулт: sn bainuu jiremsen bolohgui bgaa yumaa emchid uzuulj shinjilgee ogohoor zugeer bn gd bh yum er em es idewhijuuldeg em taria gej bdg uu
Хариулт: Сайн байна уу. Жирэмснээс хамгаалаагүй тогтмол бэлгийн хавьталд 6 сараас дээш хугацаанд байхад жирэмслэхгрүй бол үргүйдэл гэж үзнэ. Үргүйдлийг үүсгэж байгаа шалтгаан нь маш олон бөгөөд оношлоход төвөгтэй байдаг учир заавал шалтгааныг тодруулж байж жирэмслэх боломжийг нээж өгнө. Тиймээс дээд шатлалын эмнэлэг болон ЭХЭМҮТөв-н үргүйдлийн тасагт шинжилгээ оношилгоо хийлгэж болно. Зөвхөн эр эм эсийг идэвхжүүлснээр жирэмслэх боломж нээгдэж байна гэсэн үг биш юм.

Асуулт: Сн уу? Хамгийн сайн хамгаалалт юу байдаг вэ? боломжтой бол та утсаа өгөөч аминчилж яримаар байна . Баярлалаа
Хариулт: Сайн байна уу. Бүх жирэмснээс хамгаалах хэрэгслийн хамгаалах чадвар нь адилхан байдаг. Харин хүн өөрт тохирсныг хэрэглэх нь чухал. Хамгаалалтын хэрэгсэл болгон, гаж нөлөө болон эсрэг заалттай байдаг.

Асуулт: ХИЙСВЭР ХИЙЛГЭСНЭЭС САРЫН ДАРАА ЭХОД ДОТОР ОЁДЛОО ХАРУУЛАХАД ЗҮГЭЭР БАЙНА ГЭСЭН, ТӨРӨХӨД ХҮНДРЭЛ ГАРААГҮЙ, ТЭГЭЭД 1ЖИЛ ХАГАСЫН ДАРААГААС ХААЯА ОЁДОЛ ӨВДДӨГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ,ХҮНДЭРХЭД БАЙНГА ӨВДӨНӨ, ИДЭХ ЮМНААС БОЛЖ ҮРЭВСЭНЭ ГЭЖ БАЙХУУ
Хариулт: Сайн байна уу. Наалдац байгаа эсэхийг эхо-р харуулж эмэгтэйчүүдийн эмчид үзлэг хийлгэх хэрэгтэй байна.

Асуулт: Moogontsoriig naidvartai sain emchleh ymar arga bnaa hariulj ogoorei
Хариулт: Сайн байна уу. Мөөгөнцрийн эмчилгээг уухаар, лаагаар, гель түрхэц хэлбэрээр хавсарч хэрэглэвэл илүү үр дүнтэй. мөөгөнцрийн эмчилгээний дараагаар үтрээний хэвийн орчинг тогтмол бүрдүүлэх хэрэгтэй.

Асуулт: жирэмснээс хамгаалдаг бугалганд тавьдаг суулгац хэр байдаг бол тавиулахдаа юу анхаарах вэ сарын тэмдэг ирсэний 4 дэх өдөр тавьдаг гэж үнэн үү
Хариулт: Сайн байна уу. Бугалганы суулгац нь дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл бөгөөд 98% хамгаалах чадвартай, гаж нөлөө нь үтрээнээс цусархаг ялгадас тогтмол үзэгдэх, эсрэг заалт нь зүрх судасны өвчтэй хүн, судас бүдүүрэлтэй, даралт ихтэй хүмүүс, элэгний хүнд өвчнүүд юм.

Асуулт: sain bnuu mi sariin temdg irdggviee turuud odoo 9 sar boljiin tgeed b.hga nuruugar chilj uwdhiin bas majok ih ireed bhiin ymar emchlgee hiilghvv
Хариулт: Сайн байна уу. Та харьяаллын эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж биений юм ирэх дөхөж байгаа эсэхийг эхо шинжилгээгээр харуулаарай. төрсний дараа биений юм ирэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Асуулт: sain uu? sarin temdeg ireh vyd ehnii 2r udur savaar ih ovdoh yma ene yunaas boldog ym bol ovdoltgvi irvvleh em gj baidg bolvu
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн үеэр өвдөх зовиур нь олон шалтгаантай ихэвчлэн эндометриоз өвчний үед элбэг тохиолддог. Оношийг тодруулахын тулд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үзлэг, шинжилгээ хийлгээрэй. Ер ньэмэгтэйчүүдийн өвчин нь адилхан зовиур илэрч байгаа боловч маш олон өвчнүүдийн шинж тэмдэг байдаг. Иймд шууд зовиураас шууд тийм өвчин юм гэж оношлох боломжгүй байдаг.

Асуулт: bas xiiswereer torson xvn xer udaj bj daraagiin xvvxdee tolowluul deer we isparal tawiulaxad em ni snuu taraia ni snuuu
Хариулт: Сайн байна уу. Кесарова хагалгаанаас2-4 жилийн дараа төрөх боломжтой. Бүх жирэмснээс хамгаалах хэрэгслийн хамгаалах чадвар нь адилхан байдаг. Харин хүн өөрт тохирсныг хэрэглэх нь чухал. Хамгаалалтын хэрэгсэл болгон, гаж нөлөө болон эсрэг заалттай байдаг.

Асуулт: Sain bnuu? Bi 8sartai jermsen haniad hvrsen yma ymar em uuj bolhu, oirdo ydraad udr junguu hewtdeg bolsn hvvhed gedsn dotroo tomrn geh ym turhud hetsv bhu
Хариулт: Сайн байна уу. Ханиадны эсрэг ямар ч эм ууж болно. Одоо 8 сартай тул ямар нэгэн эмийг хорихгүй.

Асуулт: sain bn uu bi garandaa suulgatstai minii sariin ym say 3sar bolj baij irsen ymaa sariin temdegee xewiin irvvlex arga bdg bolow uu nadad spiral em 2 taardaggvi ym ldaa
Хариулт: Сайн байна уу. Суулгац нь дааврын гаралтай хамгаалах бэлдмэл юм. Энэ дааврын эмийн үйлчлэлийн улмаас сарын тэмдэг ирэхгүй байдаг. Гэсэн ч таны бие организмд гаж нөлөө үзүүлэхгүй. Үүнд санаа зовох хэрэгггүй. Энэ нь хэвийн үзэгдэл юм.

Асуулт: Sn bnuu emche bi 2:24 nd spiral tawiulsiin tgd odoo boltol sariin temdg irdgve hariulj ogno vv
Хариулт: Сайн байна уу. Та жаахан хүлээгээрэй. Сарын тэмдгийн хоорондын мөчлөг 21 - 35 хоног байдаг. Энэ хоногоос дээш хугацаанд ирэхгүй бол тест болон эхо-д үзүүлээрэй.

Асуулт: Sain bna uu manai huuhed huhuul yum l daa jiremsen boloh gej suuliin 6 sar oroldson bolovch bolohgui yum huhuul bolhoor tegdeg yum uu
Хариулт: Сайн байна уу. Хөхүүл үед жирэмслэхгүй байх боломжтой байдаг. Гэхдээ энэ нь 100% жирэмснээс хамгаална гэсэн үг биш юм.

Асуулт:  Sainuuu torsnii daraa sar temdeg hediid ireh esto ym be? emchee
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа ирэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй. тухайн хүний бие организм болон өндгөвчний үйл ажиллагаа эргэн сэргэхтэй холбоотой байдаг.
 




Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.