ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.03.28

Асуулт: Bayarlalaa tand. Odoo tegvel huuhdee usand oruulahad zugeer uu. Vaktsinii tav bgaa bolohoor usand oruulahgui bgaa yum
Хариулт: Хэрэв вакцины тавнаас шүүс гарч улайж хавдсан зүйл байхгүй бол зөвхөн хатуу тав арьсны өнгөөр байга бол усанд оруулж болно.

Асуулт: sain bnuu. manai huuhdiin am bais geed l iim bolchih yum tegeed tomrood tomorsoor bgad arilchih yum yuniih yum boloo. yumand naagaad huulchihsan yum shig......... yag 8sart neg ch shud garaagui bn namelt uguhuu zugeer boluu....... mun urhiin D emchilgeeni tungaar uugaad duussan 7sh.iig er ni dagz ni nileen haluun bdag bas ih hulurdug odoo dahij D uguhuu..... ....
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хоол шингээх байдал муу, витамин эрдсийн дуталтай байхаар ийм шинж илэрдэг. Мөн цус багаадалт байгаа эсэхийг тодруулахад илүүдэхгүй. Энэ сардаа өрхийн өндөр тунтай Д уусан бол тухайн сард Д ууж хэрэггүй. 4-р сараас усан Д3 4 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уугаарай. Кальцифосфа С 1/4-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаарай. Хэрэв шинж тэмдэг арилахгйү бол Д-н түвшинг тодруулах шаардлагатай. Витамин эрдсийн хувьд солуфлекс 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгана. Линексфорте өдөрт нэг удаа 7ш-г уулгаарай.

Асуулт: Snu?uuchlarai shudnii talaar asuuy.My ohin 2 nastai ohinii maani uuden shud ongots tsoorolttoi bgag ajiglad emchid handsan.Har turhleg turhuulsen.Ene her naidvartai bdg ve?Oor ymr arga hemjee avbal shudnii tsoorol ihsehgui bhve?Bas 25000n untei neg ym turhuulvel yostoi sn gj hlej bsn.Tym unetei ymr em bdg ym bol..
Хариулт: Сайн байна уу. Ер нь хүүхдийн сүүн шүдлэлтийн явцад хүүхдийн шүд цооорох, өнгө өөрчлөгдөх нь фтортлак буюу хар өнгийн түрхлэг түрхдэг. Энэ нь хамгийн найдвартай. Гол нь өдөрт 1-2 удаа шүдийг сайн угааж өгөх хэрэгтэй. Шүдийг гол нь зөв угаах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан оо ихэвчлэн сахар агуулсан байдаг тул фтор ихтэй амт нь гайгүй оо сонгосон нь дээр. Хүүхдэд чихэрлэг зүйл идүүлэхгүй байхыг хичээ. Ялангуяа оройэн цагаар чихэрлэг зүйл идсэний дараа амыг цэвэр усаар зайлуулж сургаарай. 25,000₮-н үнэтэй түрхлэг тухайн хүний сонголт. Хар лак түрхсэн бол өөр түрхлэг хэрэггүй гэж бодож байна.

Асуулт: Sain bnuu emchee. Manaih 5,3,1 nastai 3huuhedtei. Tom maani salhinceceg tuschjee tgd baga 2huuhdee yaj hamgaalah ve. Bas metilin turheed vitamin uulgaad bga uur emchilgee bdg uu. Uuruu maajchih gd bnaa
Хариулт: Харин өвдсөн хүүхдэд тууралт өөрөө их загатнадаг тул загатнаа намдаахаар цитеризин 1/4-р өдөрт 2 удаа уулгана. гарсан тууралт бүрт метлин түрхэнэ. Үзэмний шүүс сайн уулга. Гроприноссин гэдэг эмийг 1/4-р 6 цагийн зайтай 7 хоног уулгана. Сайн чанартай хоол унд идүүлэх хэрэгтэй.

Асуулт: Hvvhdiin maani bogs zawinii zawsar n ulaagaad zvgeer boldoggvi ee joohon ulaan yum bas tuuraad talik.n solij vzsen penaten tos tvrhej vzsen himalaya tos tvrhej vzsen johnsons baby talik tvrhdeg bj bgaad himalaya talik odoo tvrhej bgaa zvgeer boldoggvi e yawal deer we bas bainga ugaaj bgaa
Хариулт: Сайн байна уу. Харшил өгч байгаа ямар нэгэн зүйл байвал тэрнээс хол байлгах хэрэгтэй. Хүүхдийн арьсыг тохирсон савангаар эсвэл өтгөн хар цайгаар улайсан хэсгийг сайн угаагаад арчилгүй өөрөөр нь хатаах хэрэгтэй. Хүүхдийн арьсыг угаасны дараа хуурай болсных нь дараа арьс арчилгааны хэрэгслүүдийг түрхэж болно. 40%-н цайрийн исэлтэй тос буюу Бепантен гэдэг тос түрхэж өгч болно. Антибиотик их хэмжээгээр хэрэглэсэн үү? Эдгээр арга хэмжээг 2-3 өдөр дарааллан аваарай. Тосыг шингэсний дараа живхийг хэрэглэвэл зохино.

Асуулт: Sain bna uu emchee. Manai huu everhiitei ter n neg tomsog ruugee orood uilah haniahad bur ih tom bolood baih um. Odoo 9 sar hurne. Hagalgasnd oruulaad oyulval baga sartaida zugeer uu. Udval urgui boldog geh um zovolgoo igooch bayarllaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг жин хэвийн нэмэгдэж байгаа бол мэс заслын эмчид үзүүлж төмсөг рүү орж гараад байгааг сул гогцоог оюулахгүй бол болохгүй. Ихэвчлэн эвэрхийн хэмжээнээс шалтгаалан хэдийд хагалгаанд оруулахыг мэс заслын эмч шийднэ. Ер нь мэс заслын эмчид үзүүлдэг биз дээ.

Асуулт: Haniad hureed nus ni goojood 7 honoson nus ni baigaad bhyn hamariinhaa tsaana porjignoj dugaraad moomoo idehdee untahdaa ih zowiurtai bn bas tsertei haniagaad kali iod, diakof ugj bgaa uur yamar emeer nus tseryg ni gadagshluulah ve? (8 sartai)
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн цэр, хамрын салсыг багасгах зорилгоор цэр шингэлэх бэлдмэл их зүгээр байдаг. Хамарын хувьд 0,9%н натрихлоридын уусмалаар угааж өгвөл их зүгээр. Дусаалгаар хэрэглэсэн ч болно. Кали иод олон хоног ууж байгаа юу? Кали иодоо хэрэглэж дууссан бол цэр шингэлэхээр ACC100мг-тайг 50мл усанд найруулж 2-3 хоног уулгаж болно. Хамрыг 6 цагийн зайтай голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эхлээд дусаалгаа дусаасны дараа эргүүлэх хөдөлгөөнөөр зөөлөн цэвэрлэж өгнө. дусаалга дусаасны дараа 5-10мин болоод бага хугацаагаар доош харуулж хэвтүүлж болно.

Асуулт: Sain bna uu huu maani 7 sartai. Hed honogoos meemee huhuhduu ih hulurch tolgoigoo tsohiod usee zulgaagaad bdag bolloo. Zintiin trivite d vitamin uridchilan serguileh tungaar uuj bgaa. Bas untahdaa dandaa gediij hajuugaaraa untah yum. Ih tsochdog haaya haaya buh bieree chichreed bh yum. Ene yuniih ve emchee
Хариулт: Сайн байна уу. Миний бодлоор Вит Д-н тунгаа жаахан нэмэх хэрэгтэй болов уу. Энэ бүх шинж тэмдгүүд рахитын шинж байна. Рахиттай хүүхэд эмчлэгдэхгүй удахаар цочромхой болж үсээ зулгааж эхэлдэг. Тэгэхээр өрхийн эмчтэйгээ зөвлөж, Д-н тунг нэмж нэг сар уугаарай. Дараа нь шинж тэмдэг арилахгүй бол Д кальцийн түвшинг цусанд шинжлүүлээрэй.

Асуулт: Sain bnuu emchee manai hvv odoo 6sar hvreh gj bna. Tolgoi n neg talruugaa dalii boltsn ngoo talaar n bnga untuuldg tegsn hernee l zAsrahgv ym oor ymar arga charga bna we zasrah bolwuu
Хариулт: Сайн байна уу. Одоохондоо хүүхдийн толгойны ясны бүтэц мөгөөрснөөс яс руу шилжих үе нь байгаа болохоор аяндаа засагдана. Вит Д сайн ууж яс зөөлрөхөөс сэргийлэх хэрэгтэй. Далийсан тал руу нь хэвтүүлэхгүй байхыг хичээгээрэй. Засагдана, санаа зоволтгүй.

Асуулт: 6n sar 10 honogtoi. Shud ni garaagui l bn.ene.oroi yu? Ghde buil.ni zagatnaad yum.hum hazaj awaad uurlaad bgaa. Tarag bol sain uudag ug ni... nemj odoo kalits eder ogoh uu? Esvel harznaj bh uu?
Хариулт: айн байна уу. Харзнаж байсан нь дээр. Одоохондоо Вит Д-г тохирох тунгаар нь уулгаад буйланд зөөлөн иллэг хийж өгч болно. Хүүхдийн анхын шүд 6 сартайгаас цухуйдаг. Гэхдээ зарим тохиолдолд сараар ч өнжих тохиолдол байдаг. кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн нэмэлт хоолонд оруулж болно.

Асуулт: Manai hvv 2oi 8sarta boojgoin ih jijighen yumaa veiinhn hvvhdvvd bvvr joohon hvvhediinh hvrtel nileed tom haragdahiin hna vzvvleh we.. myraa ihte hvvhdiin bs jijig bh handlaga bgaa yu tsaashaa orchisn yumshg.. untaj bhadn harahaar zvgeer naashaa garj irsn tom bossn baidalta bdg
Хариулт: Сайн байна уу. Мяраа ихтэй хүүхдийн бэлэг эрхтэн шигдэж ороод толгой нь харагддаг. Төмсөг байрандаа байрласан, бэлэг эрхтний толгой хэвийн, шээсний гарц хэвийн байгаа бол том жижигт санаа зовох хэрэггүй. Аяндаа хүүхдийн бэлгийн бойжилтийн нас болоод ирэхээр хөгжил нь гүйцээд ирнэ. Санаа зоволтгүй.

Асуулт: Sn bn u? Manai huu oi 3 sartai. 12 sard larenget tusaj bsn odo bas dahiad larengit bolchlo. Neg owdwol dahij owdoh gd bdag taltai yu? Bur moson daraj arga bdg bolow u?
Хариулт: Сайн байна уу. Төвөнхний үрэвсэл буюу гуурсан хоолойн бачуурал, вирусын халдварын үед дахилт өгөх гээд байдаг. Яаралтай арга хэмжээ авахгүй бол аюултай. Хэт хүйтэн зүйл уулгахгүй байх, ханиад хүргэхгүй л байх хэрэгтэй. 5 нас орчмоос бачуурал өгөх нь арай багасдаг.

Асуулт: Shuurhai turgen hariulj bgaad bayrlalaa. Dahiad ng zuil asuuyaa. 6n sar 10 honogtoi. Say joohon haniad hureed tgd tser ih dugaraad kali iod uusan chn bur haniah ni ihdeed... gerbio uusan.chn nuruugaar ni harshil garaad... odoo yu ogson deer ve? ACC ogch bolohuu. 7n sar huregui huuhded.boloh bol ymar hemjeger yaj ogoh ve.
Хариулт: Сайн байна уу. Эдгээр хэрэглэсэн бэлдмэлүүд ханиалгалтыг ихэсгэж тэр үйлдлээрээ цэр ховхолдог. ACC хэрэглэж болно. 100мг-тайг 50мл усанд найруулж уулгаж болно. Эсвэл муцера гэдэг сиропыг 3мл-р 6 цагийн зайтай уулгаж болно. Шингэн бүлээн юм сайн уулгах нь цэр шингэлэхэд сайн нөлөөтэй.

Асуулт:  Хүүхдийн түнхний мултарлыг яаж мэдэх вэ. Манай охины хөлны нэг зураас нь дутуу юмаа. Гэхдээ байгаа зурааснууд нь бол нийлдийн
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн түнхний үений мултралыг эмч шалгаж байж мэднэ. Мөн рентген болон эхо-р баталдаг. Гуяны зураас түнхний мултралыг 100% илтгэхгүй. Иймд бусад шинж тэмдгүүдийг тооцож байж мултралыг тодорхойлно. Хяналтын эмчдээ үзүүлж, хянуулаарай.

Асуулт: sain bnuu emchee manai hvvhed xoer oi garantai yma baruun chihnees ni bulah goojood bn yawal deer we emchee
Хариулт: Сайн байна уу. Эхний ээлжинд хуурайшуулах хэрэгтэй. Энэ нь голгүй хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр чихийг цэвэрлэнэ. Хөвөнгөө сольж цэвэрлэсээр хөвөн цэвэр болтол сольж цэвэрлэнэ. Яг булаг гоожих үед дусаалга нэмэр багатай байдаг. Хуурайшуулж цэвэрлэсний дараа булаг багасвал шарлага эмчилгээнд явж болно. Ер нь дурандуулаад хэнгэрэгний бүтэн байдал бусад үрэвслийг шалгуулаарай.

Асуулт: Sain bnu emchee! Manai 1 nastai huu yum idsenii daraa shingenduu huustei tsalhagtai shihuun unertei baagaad bh yumaa... 2 udur linex udriin 2oor uulgalaa baasnii too joohon tsuursun. Yu hereglej yamar em uuval zuer be
Хариулт: Сайн байна уу. Хоросол ойр ойрхон бага багаар уулгана. Баасны дараа 50-100 мл-г нэг дор уулгана. Гол нь хоросолоо зөв найруулж зөв уулгах хэрэгтэй. Лениксфорте өдөрт нэг удаа нэг ш 5 хоног уулгана. Хоросолын хажуугаар будааны өтгөрүүлсэн шүүс их үр дүнтэй. Пробифор гэдэг эмийг өдөрт 2 удаа 3 хоног уулгаж болно.

Асуулт: sain bnuu? ohin maani udku 9 sar hurne. tsahiur ni odo hurtel garaagui. D vitamin togtmol uudag. ygaad shud ni garahgui bgaan boloo?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шүдлэлт ихэвчлэн 6-7 сартайд д эхэлдэг. Д вит, уухын хажуугаар кальцийн бэлдмэл уулгавал үр дүн өгнө. Хооллолтондоо цагаан идээ, тараг сүү зэргийг оруулж өгвөл сайн. Хүүхдийн буйлыг сайн ажиглах хэрэгтэй. Цайрсан шүдлэлт цухуйх дөхсөн хэсгүүдээр буйланд массаж хийх хэрэгслийг ашиглан зөөлөн массаж хийж өгч болно.

Асуулт: Sain bnu xvvxdiin osoltiig demjix nemelt yamar vitamin ogvol zvgeer ve emchee odoo 3 nastai
Хариулт: Сайн байна уу. 3 настай хүүхэд гэрийн хоолноос иднэ. Өөрт нь тусгайлж 3-4 удаа хоол хийж өгөх ёстой. Нэг хоёр нь зууш байж болно. Хүүхдэд чихэрлэг зүйлс идүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь чихэрлэг зүйл их хэрэглэхээр цатгалан мэдрэмж төрж хоолноос дургүйцдэг. Хоолыг 2цаг30мин- с 3 цагийн зайтай идүүлнэ. Дуршил нэмэгдүүлэхээр куркума DHA, апетонлизин гэдэг бэлдмэлүүдээс уулгаж болно.

Асуулт: Sain bn uu. Ohin maani 3 sariin vaktsin hiilgeed 9 honoj bn. Ter hesegt ni hatuuraad zugeer bolohgui yum. Amoktsilin udriin 3aar ugch bgaa.
Хариулт: Сайн байна уу. Вакциний дараах хатуу тав нилээд хугацааны дараа шимэгдэж болдог. Болж өгвөл 10%-н натрихлоридын уусмалаар жин тавьж өгч болно. Яваандаа хэмжээ нь исэхгүй багасч байвал шимигдэж алга болно. Амны салст буйлыг содын уусмалаар ариутгасан бентээр хуруугаа ороож 6 цагийн зайтай цэвэрлэж өгнө. Хөндүүргүй хүүхэд хоолоо сайн идэж байгаа бол ийм арга хэмжээ авахад болно. Мөн гараа сайн угаагаарай. Хөндүүр ихтэй тууралтын тоо ихэсч байгаа бол авах арга хэмжээ арай өөр. Ийм үед эмчдээ дахин үзүүлсэн нь дээр.

Асуулт:  sn bnuu. 3sartai. polivisol 400tei d uugad duusch baigaa. hulrult gd shinj temdeg n bagasahgu ymaa. dushaar n ymar d her hugatsaagaar ugvul zugeer ve? tsus bagadaltta gd tumurteig n 0.5r mun uuj baigaa. terni d ni 0.5r uuhar 200blj baigaa. uun dr n nemeed dan ymr d ughuu?
Хариулт: Сайн байна уу. Усан Д3 2-3 дуслаар өдөрт нэг удаа сар уулгана. Нэг сар болсны дараа тунг нэмэх үү хасах уу гэдгийг рахитын шинжээс хамаарч шийднэ.

Асуулт: Сайн бна уу эмчээ. 4настай охин минь угж хөхсөөр бгаад дээд талын бүх шүд нь үүрээд буйландаа хүрчихсэн. Авхуулсан дээр үү унахыг нь хүлээсэн дээр үү.
Хариулт: Сайн байна уу. 1-т соска хөхүүлэхийг багасгаж бүр гаргах хэрэгтэй. 2-т сүүн шүд тул аяндаа солигдох ба яаран авхуулж хэрэггүй.

Асуулт: Huuhdiin hamar n nustai bgad bna yaj zugeer bolgohu ?? Tani Helsn joriig heregsen gehde hamar n nustai bgad bna
Хариулт: Сайн байна уу. Хамрыг нэрмэл усаар буюу эсвэл салин гэдэг дусаалгыг 2-3 дуслаар ээлжлэн дусааж 10-15 минутын дараа голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж авна. Тасалгааны температур цэвэр байна. Өрөөний агаар сэлэгцэл сайн хийж бүгчим байхаас сэргийлнэ. Агаарт сайн гаргана. Гол нь ханиад байвал сайн эдгээх хэрэгтэй.

Асуулт: sain bnau 2.5tai ohin shono untahdaa baga zereg shvdee hawiraad bh yum yaj bgan boloo
Хариулт:  Сайн байна уу. Хүүхэд бүрэн унтахгүй тархи стресстэй, эсвэл цагаан хорхойтой байх үед шүдээ их хавирдаг. Хамгийн түрүүнд цагаан хорхойн шинжилгээ өгөх хэрэгтэй. Шөнө зовиурлаж унтахгүй байх үедээ өөр ямар асуудал байгааг сайн ажиглаарай.

Асуулт: sain bnuu emchee ma ohin 10 sart.  tosoj sheej surgagui, korshokond suuh durgui, haayaa sheene, haayaa sheehgui! yaj korkoshokon dr suulgaj surgahuu??  Bas momo idej untad surtsan yaaj ooroor ni untuulj surgah ve???  helj ogch tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хооллолтын тоогоор баримжаалж өдөрт хэдэн удаа шээхийг тооцдог. гэхдээ энэ бол яг нарийн тооцоо биш. Хүүхдийг хооллохын өмнө хооллосны дараа тосох хэрэгтэй. Ялангуяа хүүхдийг нойрноос сэрмэгц тосох хэрэгтэй. Тэгвэл хүүхэд рефлексээрээ шээж эхэлдэг. Хүүхдийг нэг наснаас хойш коршонк-д суулгах хэрэгтэй. Гол нь уйгагүй, тосоод сургах юм бол хүүхэд дороо сурдаг. хүүхдийг хангалттай сайн хооллосон үед хүүхэд тэр бүр мээмийг үгүйлээд байдаггүй. Тэгэхээр 10 сартай хүүхдийг хөхний сүүгээр хооллохоос гадна өдөрт дор хаяж 3 удаа өөрт нь тусгайлан бэлдсэн нэмэлт хоолыг 200мл хүртэл хэмжээгээр идүүлнэ. Гол нь хүүхдийг сайн хоолловол мээм идэж унтдаг зуршлаас холдох байх гэж бодож байна.

Асуулт: Sainbainuu manai ohin sar 20honogtoi oroi bolhoor l uilaad moomooch idehgui nemeltei ch uuhgui yum tegj bj bgaad shono2tsag geed untahin
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг агаарт маш сайн гаргах хэрэгтэй. Орчны болон өрөөний агаар бүгчим, хүүхэд өөрөө тархины даралттай бол зовиурлаж уйлагнадаг. Рахитаас сэргийлж Д уулгана. Өдөрт боломжоороо 2-с дээш бага минутаар агаарт сайн гаргах хэрэгтэй. Усандоруулахаас гадна 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар толгойг угааж өгөх хэрэгтэй. Байнга уйлуулж болохгүй. Их уйлахын хэрээр хүүхдийн тархины даралт гүнзгийрч байдаг. Сэгсэрч бүүвэйлж болохгүй. Дээд зэргийн чимээгүй, хурц гэрэлгүй, стрессгүй орчинд байлгах ёстой. Эдгээр арга хэмжээг аваад уйлалт хэвээр байвал мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж үзэж байна.

Асуулт: my hvvhed 5sar garant say koordson odoo bie n sairtchihsan ym shg bolchihsn ene her udan bj arilahuu emneleges garad barag 7honoj bn usand orulj boloh bolowu
Хариулт: Сайн байна уу. тууралт бүрэн арилсан хүүхдэд өөр ямар нэгэн зовиур байхгүй бол усанд оруулж болно. Усанд оруулсны дараа арьсыг сайтар хатсаны дараа зөөлрүүлэх тос хэрэглэж болно. А вит уулгасан уу? Хэрэв уулгаагүй бол А вит 10,000ед-тэйг уулгана. Дархлаа дэмжих зорилгоор виферон лаа 150,000 ме-тэйг өдөрт 1-2 удаа 5-7 хоног хэрэглэж болно.

Асуулт: sain bnuu emchee manai huuhdiin holiin ul gariin alga ni ih holorhiin yunaas boldin bol gariin alga bol ernhiidoo bnga chiigtei 2sar 21honogtoi
Хариулт: Сайн байна уу. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Мэдрэлийн системийн болон тархины даралттай байх үед хүүхдэд ийм шинж илэрч болно. Чимээгүй орчинд унтуулж сургах хэрэгтэй. Усанд сайн оруулна. Өдөртөө 2-3 удаа богино хугацаагаар агаарт сайн гаргаарай.

Асуулт: sn bnuu 1oi 5sartai shilen xuzuugeer ni jijig ulaan tuuraltuud xaaya ixseed baix ymaa budegxeneer bol bainga baidag ene yuniix ym bolooo
Хариулт: Сайн байна уу. Тэр хэсгийг усанд оруулах үедээ онцгой анхаарч сайн савандаж угаахын хажуугаар хуурай байлгах хэрэгтэй. Тууралт ихсээд байвал цайрын исэл нимгэн түрхэж өгч болно. хэрэв арилахгүй бол чухам яг ямар туугралт байгааг эмчид үзүүлж тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sn bnuu ma huuhed 1oi sayhn hursen diatiztei yuma chihrtei ym ideheere hoer gariin shuugar ni chih ntrer ni yum garaad hataad bdi neg garaad arilaal dahij garaad bdi yu heregleh wee
Хариулт: Сайн байна уу. Чихэрлэг зүйл их идэхгүй байхн хэрэгтэй. Мөн бусад харшил өгөхүйц чипс, газтай ундаа зэргийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн зүйлээс харшлаад тууралт гараад байвал тухайн үед нь буцалсан ус уулгах, карболен гэдэг эмийг 6 цагийн зайтай буцалсан усаар даруулж өгөх зэргээр ходоодыг сайн цэвэрлэж өгөх ёстой. Хамгийн гол нь хүүхдийн дархлааг дэмжих нь зүйтэй. Тэгэхээр эм хэрэглэхдээ хүртэл аль болох сиропон эм хэрэглэхгүй байхыг бодоорой.

Асуулт: haniadni em uusnaas hoish baas n shingered ehuun unertdeg bolson yu ogwol dr bol. 3sartai
Хариулт: Сайн байна уу. Пробиотик буюу линексфорте нэг ш-р өдөрт нэг удаа 5-7 хоног уулгаж болно. Антибиотик их ууснаас гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдсанаас баас шингэрч болно. Шингэн алдалтаас сэргийлж хөхний сүүнээс гадна хоросол уулгаж болно.

Асуулт: Сайн бна уу? Манай зээ ой гарантайдаа гар нь хугарч бсан. Саяхан тоглож бгаад тохой нь мултарсан. Гэмтэлд очиж эмчлуулсэн. Ясжилт муу бна уу? Зевлегее егч туслана уу?
Хариулт: Сайн байна уу. Рахитаас сэргийлж Вит Д эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар байнга уух хэрэгтэй. Ясжилт зөөлрөх, муу байх шалтгаан нь Д дуталтай, кальци багадсан үед тохиолдож болно. кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Тохой мултрах кальци, Д-тэй холбоогүй.

Асуулт: Сайн уу? Хуухдэд ханиад хурээд хуухдийн антибиотка егсен боловч салахгуй юм. Энэ ханиадыг харшлын гаралтай гэх юм. Ханиад нь эдгэхгуй их удлаа. 2.6, Настай 1.2 настай хуухдууд
Хариулт: Сайн байна уу. Вирусын халдварын үед эхэн үед нь яаран антибиотик өгөхөөр эдгэрэлт удааширч дархлаа сулардаг. Ханиадны онцлогоос шалтгаалан харшлын байна уу, вирусын халдвар хүндэрч банйа уу гэдэг нь өөр өөр байдаг. Baby col col гэдэг сиропыг 5мл-р 8 цагийн зайтай уулгана. Виферон лаа шулуун гэдсээр 150,000ме-тэйг өдөрт 1-2 удаа 7 хоног хэрэглэнэ. Шингэн бүлээн юм сайн уулгаарай.

Асуулт: Sain bnuu manai ohin 5 sartai ihewchlen har nogoon ongtei baagaad bhiin svvlin 2 barag 3 sar tegbj bn bi hodoo bdag end oligtoi vzehgvi yuma nemelt svyv uudag odoo kashaar bantan idej bga gerte agaar sain oruuldag salhildag gedes owdson zowiur bhgvi. Haaya shar gardag yumaas boldgin bol tsaashda yah we tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн гэдэсний микрофлорыг дэмжиж өгөх хэрэгтэй. Лениксфорте нэг ш-р өдөрт нэгн удаа 7 хоног уулгана. Боннисан 8 дуслаар өдөрт 3 удаа 7 хоног уулгана. Хоросол сайн уулгах хэрэгтэй Нэмэгдэл хоолонд оруулдгаараа оруулна. Хоол сойхгүй.

Асуулт: Sain bn u huu maani 7 sartai shud ni sharlaj garaad bh yuma
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шүдний паалангийн бүтэц өөрчлөгдөх нь шүдний өнгө өөрчлөгддөг. Хүүхэд антибиотик хэрэглэж байсан уу? Хэрэв үгүй бол сахар багатай, фтортой оогоор шүдийг зөөлөн шүдтэй сойзоор өнгөлж өгөх хэрэгтэй. Хүүхдэд цус багадалт байгаа эсэхийг тодруулаарай.

Асуулт: sn bnuu huuhdiin gar hul n muumuu idehdee aimar halah yumaa yuniih ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн тархины даралттай юу? Хөхөө хөхөх үедээ тархинд ачаалал үүсч халж болно. Зөөлөн иллэг массаж хийлгэх, агаарт сайн гаргах, усанд оруулах, зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Асуулт: Hvvhdiig heden sartaigaas tosoj surgawal zvgeer be?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг 6 сартайгаас эхлэн тосч болно. Унтаад сэрсний дараа хооллосны дараа хүүхдийг тосох нь их зүйтэй.

Асуулт: HUUHDIIN NURUUN DEEGUUR HUZUUGEER NI ULAAN YUM GARAD BHII
Хариулт: Сайн байна уу. Харшил өгч болохоор зүйл ойрд хэрэглэсэн үү? жишээлбэл саван солих, шинэ хувцас өмсгөх г.м. Эдгээр зүйлүүдийг тооцоод усанд сайн оруул. Хувцсыг угаагаад өмсүүл, идэж уух юмандаа анхаараарай. Хөхний сүүгээр хооллодог бол ээж идэж буй зүйлстээ анхаар.

Асуулт: 1.2 настай хуухэд цочир их уурлах юм юунаас болоод ингэж уурлаж тасралтгуй уйлдаг вэ?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн зөрүүдлэх нас гэж байдаг. Энийг сөргөж болохгүй. Хэлснээр байхыг хичээ. Зүрх судасны хувьд асуудалгүй биз дээ. Мөн цагаан хорхойг эмчлүүлэх хэрэгтэй /байвал/.

Асуулт: Sn bn uu. Manai huu 1oi 1sartai. Xaaya neg xaniah yum, Ter uyd n ih tsertei. Orh Bol zugeer bn Gd bgaa. Tseriig n hovhlood duusgachmaar sanagdaad bhiim. Xaniad hureed edgesen chin Odoo Iim bdalt bgaa yum
Хариулт: Сайн байна уу. Бага зэрэг цэр шингэлэх эм уулгавал хүүхдэд илүү дөхөмтэй байдаг. ACC 100мг-тайг 50гр усанд найруулж өдөрт 3 удаа 3 хоног уулгаарай. Хажуугаар нь шингэн бүлээн зүйл аньс чацарганы шүүс уулгаж болно. Содатай сүү 1-2 хоног өдөрт нэг удаа оройдоо уулгаж болно.



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.