ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.03.24

Асуулт: Сайн байна уу эмчээ манай хүүхэд одоо 8сарта цахиур нь гараагүй бгаа юу хэрэглэх бэ ингэж оройтох нь хэвийн үү гермаг д ууж бгаа дээрээс нь нэмэлтээр поливизол уулгаж блх уу
Хариулт: Сайн байна уу. Болно. Д кальцийн дуталтай байхаар шүдлэли оройтдог. Шүд цухуйхгүй бол кальцийн бэлдмэл Д-тэй хамт 14 хоног уулгаж болно. Хүхүдийн буйланд зөөлөн иллэг хийж өгч дэмжээрэй.

Асуулт: Odriin mend emchee manai huu 5sart huhuu huhuhduu hiitei sorood hodood gedes ni aihtar dugarah yumaa ene muu yu hoer hulniih ni neg taliinh ni dood zuraas bhgui bh yum deed 2 ni ijilhen bn zuwulguu uguuch
Хариулт: Сайн байна уу. Хөхөө хөхөхдөө зөв үмхүүлэх хэрэгтэй. Хүүхдийг өөр лүүгээ бүх биеэр нь харуулж хөхний нөсөөт хэсгийг боломжоороо том үмхүүлж амаа том ангайсан байх шаардлагатай. Доод уруул цорвойсон байж болно. Зөв үмхүүлэхгүй болохоор хүүхэд хийтэй залгиж гэдэс дүүрдэг. Бүрэн гүйцэт үмхсэн тохиолдолд гэдэс дүүрэхгүй. Сарын дараа нэмэгдэл хоолонд орох болж байгаа юм байна. Гуяны зураас зөрөх нь түнхний эмгэгийг бүрэн төгс нотолж чадахгүй. Эмч бусад шинжүүдийг харьцуулж байж шийднэ. Төрөхдөө түнхний эхо-д асуудалгүй гэсэн бол гайгүй гэж бодож бйана. Эргэлзэж байвал эмчид үзүүлээрэй.

Асуулт: sain bna uu? 5 sar hurch bgaa huuhed vitD, ca-iin shinjilgee, tunhnii exo-d zailshgui haruulah shaardlagatai bdag yum uu? yamar shaltgaanaar edgeeriig hiilgedeg yum bol? hervee tedgeerees shaltgaalsan uvchin bgaa gj uzvel yamar shinj temdeg ilerdeg yum bol? bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Витамин Д кальцийн түвшинг тодорхойлох шинжилгээг хийлгэх эсэхийг эмч шийднэ. Учир нь Д эмчилгээний тунгаар удаан хугацааны туршид уусан сайжрил өгөхгүй байгаа тохиолдолд эмилгээний тактикийг тодорхойлох зорилгоор шинжилгээ өгүүлнэ. Түнхний эхо-ны хувьд хүүхдийг төрсний дараа шууд үздэг. Хэрэв асуудалтай бол тодорхой хугацааны дараа эмчийн заасан цагт дахин хянуулах шаардлагатай. Ер нь хүүхдэд түнхний үений мултрал, дутуу хөгжил, багйаа эсэхийг тодруулах зорилгоор хүүхдэд эдгээр өвчний шинж тэмдэг илэрсэн үед давтан хийлгэж болно.

Асуулт:  2 nas hurj bgaaa huhdin shudiig herhen tseverleh anhaarah be. Bas manai huu oirin 3,4 honog bais hiiged l nudee anivchaad bdag bolloo. Utas tv.s bolj bga yum bolov uu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн шүдийг өдөрт 2-с доошгүй удаа оо сойзны тусламжтайгаар цэвэрлэж болно. Хүүхэд чадахгүй бол эх эцэг туслаж болно. Хурууны резинэн бээлий хэрэглэж байгаад шүд болон буйланд иллэг массаж хийх зорилгоор сахар хамгийн бага агуулсан оог сонгож хэрэглээрэй. Чихэрлэг зүйл идсэний дараа ядаж амыг цэвэр усаар зайлж сургах хэрэгтэй. Нүд анивчих нь дэлгэцийн ачаалал буюу ТВ, Комптютер, утас байнга хэрэглэснээс болдог. Тэгэхээр хүүхдийг өдөрт 1,30 - 2 цаг л дэлгэц хэрэглүүлж болно. Хангалттай унтуулах хэрэгтэй. Нүд анивчиж байгаа бол цагаан хорхойн шинжилгээ өгөөд үзэхэд илүүдэхгүй.

Асуулт: sain bn uu emchee?manai ohin 2 sartai hamrand n nus shorjignood untaj chadahgui bh ym avah geheer yu ch bhgui,ug n 21 honogiin umnu haniad hursiin tegehed otgon nogoon nus garch bsiin em uguud zugeer bolson.shunu nam untahdaa zugeer,udur n horjignood bn haniad ym boluu zovlogoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамрын салстад нус ялгадас байхгүй мөртлөө битүүрээд байвал салстын хөөнгөшил байна гэсэн үг. Тэгэхээр нэрмэл ус буюу натрихлоридын 0,9%-н уусмал 1-2 дуслаар хамарт 6 цагийн зайтай дусааж уг уусмалаар хамрын салстыг угааж өгөх хэрэгтэй. Агаарт сайн гаргах хэрэгтэй.

Асуулт: Sn bnuu. Hariuld uguurei. Ohin min3sar garantldaa. hamag biyee changald gediiigd meemee idehdee durguilheed bhiimaa. Yunaas boldiin boloo. Ayultai uilahgui tegsen hernee l biye changald l gediigd,haayadaa hulsni garaad bnaa.
Хариулт: Сайн байна уу. Өгсөн болгоныг идэхгүй байна уу? Хааяа тэгж байна уу гэдэг маш чухал. Хүүхэд зовиуртай байнгын гэдийгээд хоолоо огт идэхгүй байгаа бол эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Хөлсний хувьд Вит Д уудаг бол тунг бага зэрэг нэмэх хэрэгтэй. Гэхдээ эмчийн заавраар. Хүүхдийн хамар битүү чих нь өвдсөн үед хөхөө хөхөхдөө эмзэглэж орилдог. Ам залгиураар нь өөрчлөлт байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Асуулт:  sain bna u emchee manai huu 7 sar 12 honogtoi d ogch baigaa bas gadaa bainga gardag mortloo hols aimaar ih garaad bna shees n ih muuhai unertei bnaa hols n bur dusaad bna hool ideh suu uuh bas untaj baigaa ued n ene agaariin dutagdal paxit uu yah ve zovlooch
Хариулт: Сайн байна уу. Рахитын шинж. Манай орны хувьд газарзүйн онцлогоо шалтгаалан нарны туяанаас Д вит авах боломж маш бага байдаг. Тийм болохоор агаарт гаргаснаар рахит эмчлэгдэхгүй. Танай хүүхдийн хувьд Д вит эмчилгээний тунгаар сар уух хэрэгтэй. Одоо ямар Д ууж байгаа вэ? Д уугаад байгаа мөртлөө ийм шинжүүд илэрч байгаа бол Д вит, кальцийн түвшинг цусанд тодорхойлуулах хэрэгтэй. Тэгж байж эмчилгээний асуудлыг шийдсэн нь дээр.

Асуулт: Huu maani oi 3 sartai haaya neg hanialgadag ni zugeer boldoggui uzuuleheer zugeeree l gehiin zarim ued muumuu idej bgaad amisgaa ni davchdaad bgaa yum shig hyahtnaad amisgalaad bhiin
Хариулт: Сайн байна уу. Юм уусны дараа хүүхдийн цэр сулардаг. Ялгаруулахын тулд ханиалгадаг. Бага зэрэг цэрийг нь шингэлээд өгвөл хүүхдэд хөнгөн болно. Муцера гэдэг сиропыг /таблетка биш/ 2мл-р 6 цагийн зайтай 3 хоног өгнө. Оройн цагаар болж өгвөл битгий уулгаарай. Хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд хөхөө хөхөх үедээ хөхний сүү ихээр залгиж, амьсгаа давчдаж байвал түр амнаас гаргаад амарсны дараа эргэж хөхүүлээрэй.

Асуулт: Bas neg zuil b.a huu maani 9 sar hurch bga zogsohdoo baletchin shig erhii huruunuud dere zogsood bhin zugeru uzuuleh shaardlagatai yu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөлөөрөө хажуулдаж зогсох, эрхий хуруун дээрээ байнга зогсох, улаара бүрэн гишгэхгүй байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Байнга эрхий хуруун дээрээ биш хааяа хүүхэд өлмийдөж гишгэх тохиолдол байдаг. Үзэж байж асуудлыг шийдэх юм байна.

Асуулт: Sn bnuu ta 3 nastai xvv maani ene owol neg xatga nileen olon uda xaniad xvrchlee. Tseejni zurag awxuulaad uushig tseej n zvgeer bn gsn. Gxde xaniaxdaa neex muuxai xanialgaad bx yum. Tgd bs nusa nii gxr chix owdood bn gd niixgui yuma. Yaj emchlex we ter muuxai xaniaj bgaag n bs chix n yagaad owdood bgan bl nusa niixer.?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд удаан ханиадтай байхаар чих үрэвсэж болдог. Хүчтэй нийхэд нүдний уг орчим, чихээр хөндүүрлэж өвдөж болно. Чихнээс юм гарч байна уу, чихний орчим хөндүүр байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хүүхдийн ханиадны хувьд шингэн сайн уулгаж, цэр шингэлэх эм уулгаснаар ханиалга намдаж хүүхдэд хөнгөн болдог. ACC100мг-тайг 50мл усанд найруулж 6 цагийн зайтай 3 хоног уулгаарай. Дархлаа дэмжих зорилгоор виферон лаа 150,000ме-тэйг шулуун гэдсээр өдөрт 2 удаа 7 хоног хэрэглээрэй.

Асуулт:  sain bnu emchee. manai huu 6 sartai haniad hureed shingen nus goojood. untaj chadku hanialgaad sereed bgaan. odoo anisnii hand, kali iod uchigduruus uuj bgaa. tsertei haniagaad bn. 2 dahi 3 dahid anaferon vit c tei ugsun. odoo yaval deer be?
Хариулт: Сайн байна уу. Ер нь хүүхдийг чагнаж үзэж, харалгүйгээр ханиадны эм зөвлөх их хэцүү. Хүүхдийн биеийн байдал цаг минутаар өөрчлөгдөж байдаг. Тиймээс ханиадтай хүүхдийг сайжрахгүй бол 2 хоног тутам анх үзүүлсэн эмчдээй үзүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхдэд хлорфинамин сиропоор 2мл-г 8 цагийн зайтай 2 хоног уулгаж болно. Хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй.

Асуулт: sain Baina uu emchee huuhdiin tarhinii daralt hojuu ilreh ni her hor urshigtai we Bi iluu Hortoi gej sonsson umaa. odoo manai ohin 3 sar hureh gej baigaa tolgoigoo ih shurguuhuus uur zoviur bagatai gehdee Bi uridchilaad em uguh gesen umaa. nadad gultminii huchil aktavin gesen em baina yaj uguh we. huduu baigaa bolohoor
Хариулт: Сайн байна уу. Тархины даралт эрт үедээ илрэхгүй байгаад хожуу илрэнэ гэдэг ховор байдаг. Хөнгөн хэлбэрийн даралттай байж бйагаад рахиттай хавсарч мэдрэл сульдлын хам шинж илэрч болно. Шилээ шөргөөж байгаа бол рахитын шинж юм. Танай хүүхдийн хувьд Д Вит эмчилгээний тунгаар уух ёстой гэж үзэж байна. Нэг сар уугаад дараагийн сараас урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно. Тархины даралтын гол эмчилгээ нь агаар байдаг. Агаарт сайн гаргаж унтуулах хэрэгтэй. Актовегин гэдэг эмийг 1/4-р өдөрт 2 удаа 21 хоног уулгаж болно.

Асуулт: Sain bnu? Manai huuhed odoo 5sartai. Moomoo idheeree hols n garaad tolgoi n halaad bhii? Ymar arga hemjee avahuu? Gadaa gargaj bga
Хариулт: Сайн байна уу. 1-т Вит Д уулгах хэрэгтэй. Ууж байгаа бол эмчийн заавраар тунг нэмэх асуудлыг шийдүүл. Д уугаад рахит засарвал толгой халах нь багасна. Бас өдөр бүр агаарт гаргах их сайн.

Асуулт: Sain b.na uu энэ халууны улаан тууралтыг яаж багасгадаг вэ? нимгэн унтуулаад байхад гараад байхын шампуниа сольсон чинь харшил гарчихлаа яах вэ?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн халуун буусан бол тууралт аяндаа арилдаг. Шампуниас харшилсан байж магад. Харшил өгсөн зүйлээ хэрэглэхгүй байхад л харшил эдгэрдэг. Шингэн зйүл амаар сайн уулгах хэрэгтэй. тууралт арилахгүй байвал эмчид үзүүлэх хэрэгтэй шүү.

Асуулт: sn bna uu. torolhiin shingen baastai huuhed gj bh uu? huu maani torood zungag ni garch duusaad l shingen baasan odoo 4 sartai. jingee hewiin nemdeg. odort 1-2 baadag. ywaandaa otgoroh uu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн баас шингэн тогтоцтой байдаг. Төрөлхийн шингэн гэж байхгүй. Нэмэгдэл хоолонд ороод ирэхээр баасны тогтоц өөр болдог.

Асуулт: sain bnu manai ohin 1oi 4 sartai emlegt hevtej garad alhadag baisanaa yvhaa bolchihloo tgd gemteld uzuulsen tunkh zugeer gd bnao tgd ohin maani alhahgui bid argaa baraad bna yvaal deer ve tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлааг дэмжиж дээрээс нь булчингийн тонус, хөдөлгөөний идэвхийг дэмжих массаж иллэг хөдөлгөөн засал эмчилгээнд хамрагдаарай гэж зөвлөж байна. Хүүхэд хөлөө чирэх, нэг тал руугаа далийж гишгэх зэрэг хэвийн бус үйлдлүүд байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Боломжтой бол мэдрэлийн эмчийн зөвлөгөөг давхар авах хэрэгтэй.

Асуулт: Sain bnu emchee manai ihin 2 sar garantai ih tsochih yuma oroi 23-00 tsagiin ued untdag tegeed untaj bhdaa tsochiod untaj chadahgui yum zulai eho zugeer gsen tseroksan uugaad 15 honoj bn uuln emende zugeer boln gsen bolovch heveeree bh yuma untaj chadahgui bolhoor hetsuu yma
Хариулт: Сайн байна уу. Цериксон тархины даралтанд сайн, гэхдээ хүүхдийн цочромхой байдал багасахгүй. Гол нь эм уухын хажуугаар агаарт сайн гаргаж өдөр бүр усанд оруулах хэрэгтэй. Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар уугаарай.

Асуулт: Sn bn uu emche. Manai huuhd 10 sart. Huihaa maajiad bsan chn jijighen jijighwn huuhduud huurstaj buustuud bdg gd bsan ter ni ym shg bhin. Yunaas bolood tegj bgan boloo. Yaj arilgah we
Хариулт: Сайн байна уу. Нарийн ширхэгтэй самаар самнаж арилгах байх гэж бодож байна. Тэгээд хувийн ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. Өдөр бүр толгойг угаана. Цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэглэлүүдээ усанд буцалгаж угаана. Индүүдэж хэрэглэнэ.

Асуулт: Сайн уу?Хүү маант 5настай.Хоолонд их дургүй.Хоол идүүлэх гэж бөөн юм болно.Яагаад тэгдэг байх уу, яавал хоолонд сайн болгох вэ
Хариулт: Сайн байна уу. 5 настай хүүхэд өдөрт 6-8 удаа өөрөөр хэлбэл 6 цагийн зайтай хоол, зууш, шингэн гэсэн давтамжаар нэг удаадаа 250-300мл-н хэмжээтэй идүүлдэг. Мөн гэрийн хоолноос идүүлж болно. Хүүхэд цус багадалттай юу? Чихэрлэг амтлаг зүйл чипс ундаа их хэрэглэдэг хүүхэд биед хэрэгтэй зүйлээ энэ бүтээгдэхүүнээс авахгүй мөртлөө цатгалан мэдрэмж төрж хэрэгцээт хоолоо иддэггүй. Имйээс амтлаг зүйлийг жорноос хасах хэрэгтэй. Хоолны дуршил сайжруулах зорилгоор куркума DHA гэдэг вит-г 10мл-р өдөрт нэг удаа уулгаарай.

Асуулт: sn bnuu? manai xvv zint iin tri vite uudima d vitamin. odoo 8 sartai untaxda mash ixer xolrox ym der ntrn usand dvrd awtsiim shg boltloo? ene yunas bdim bloo 400 oun negj odriin xeregtseege xangaj chdaxuu? ingej xolroxn yunas bldim bloo? d giin shinjilgee ogox shaardlagati yu? mon mani xvv moomoo xoxod iuntaj bxda tatd ch bgam shg chichred ch bgam shg tolgoigoo xodolgood bxin ene toxioldol nilen ix vzegdsen. ene yunas bldim bloo? vzvlwel xna vzvlex we?
Хариулт: Сайн байна уу. Мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Эмч үзэх үеэр тэр чичрэх байдал нь харагдахгүй байж болно. Тэгэхээр чичирч байх үеийг бичлэг болгон эмчид үзүүлэх хэрэгтэй. 400ме хүүхдийн Д вит-ы хоногийн хэрэгцээг сайн хангаж чадахгүй. Миний бодлоор усан суурьтай Д3 3 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулгаад үзэх хэрэгтэй. Сайжрахгүй бол Д-н түвшин тодорхойлуулж болно.

Асуулт:  Хүүхдийг хамгийн эртдээ хэдэн сартай бор хоолонд оруулж болох вэ.3,5 sartai huuhed huhnuus uur zuil ideh geed baih yum. Budaanii shuus baga zereg ugch baigaa, хонины сүүл,chanasan mah huhuuldeg. хөхөндөө цадахгүй байгаа юм уу гээд угжих гэхээр угжны сүү хөхөхгүй байгаа юмаа. Баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. Хамгийн эртдээ хүүхдийг 5 сартайгаас нэмэгдэл хоолонд бага багаар дасгаж оруулдаг. Хүүхдэд гэрт чанасан кашнаас эхэлж 4,5 сартайгаас нэг халбагаар эхлэн аажмаар нэмж 125 мл иддэг болтол нь бага багаар нэмэх хэрэгтэй. 5 сартайгаас бантандоруулж болно. Хамаагүй эрт оруулж болохгүй. Учир нь хүүхдийн ходоод 5.5 сар хүртэл хөхний сүүнээс өөр ямар ч хоолыг боловсруулах чадамжгүй байдаг гэдгийг тооцох хэрэгтэй.

Асуулт: Сайн.байна уу. Хүүхдийн хараа хэдэн сартайдаа тогтдог вэ. 2 сар 10 хоногтой. Заримдаа дотогшоо хараад хэвтэж байхы. Дээшээ босгоод барихаар зүгээр. Дээшээ харж хэвтэхээрээ л
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хараа 1 сартайгаас тогтож эхэлдэг. 2 сартайгаас тод өнгийн зүйлийг ялгаж хардаг. Хүүхэд 6 сар хүртэл нүд нь хэвийн биш харж болно. Харин байнга солир харж байвал нүдний эмчид үзүүлээрэй.:

Асуулт: Sn bnuu emchee? 5 nastai huu maan turanhai hoolond durgui.tanii helsneer curcuma plus ugch ehelsen. Bi bas D bagad ni ugch bgaagui dutagdaltai sanagdaad D3 duslaar udurt 2dusal ugch bn 1000-r. Gaigui bizdee emchee
Хариулт: Сайн байна уу. Болно. хүүхдийн Д дуталтай байсан бол урд нь 3 нас хүртэл өгдөг байсан бол одоо өсвөр насны хүүхдүүд Д ууж байгаа.

Асуулт: sain bnuu emchee manai huuhed 1 oi 9 sart haluuraad namdahgui tseej n barisan hanailgaad bdag ymar em tohirohuu
Хариулт: Сайн байна уу. Халууралтын шалтгааныг олох хэрэгтэй. Халуурах болгонд нь эмчийн зааваргүйгээр халуун бууруулах эм хэрэглэж болохгүй. Халууны эмийг тохирсон тунгаарг 6 цагийн зайтай ууж болно. 3-с дээг хоног халуурсан бол халууралтын шалтгааныг олж антибиотик хэрэглэх эсэхийг шийднэ.

Асуулт: Sain baina uu emchee huu maani odoo barag 9 sartai otgon ni nogoon heveeree haaya gaigui bolood dahiad l nogoonoor hoostei garaad bhin yah ve emchee ?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хоолны дуршил сайн баасны тоо цөөн, жин нэмж байгаа бол ажиглах хэрэгтэй. Баас хөөсөрхөг байгаа бол тархины доргилтын шинж байж болно. Гэхдээ энэ нь хүүхдэд болгонд биш юм. Эмчид үзүүлэх хэрэгтэй. Хоросол, будааны шүүс, буцалсан ус бага багаар хооллолт хооронд өгч шингэн алдалтаас сэргийлээрэй. Лениксфорте гэдэг эмийг өдөрт нэг удаа 5 хоног уулгаарай.

Асуулт: Ohinii maani hooloi baingal ulaij ideelcheed baihiin bas hoolond saín bish tamir tenhee bagatai bhiin jaahan yumand teegleel unachijin odio 1oi 8sartai
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлааг сайн дэмжих хэрэгтэй. Маш сайн хооллох хэрэгтэй. Дархлаа дэмжих зорилгоор виферон лаа 150,000ме-тэйг өдөрт нэгээр шулуун гэдсээр 10 хоног хэрэглээрэй. Хоол сайн идүүл, өдөрт 3-5 удаа өөрт нь тусгайлан бэлтгэсэн нэмэгдэл хоолыг 250-300 мл-р идүүл. Агаарт сайн гаргаарай.

Асуулт: Сайн байна уу. Эмчээ манай хүүхэд 5 сартай юмаа. Аягүй их цэртэй байна гээд диакоф өгч байгаа. Энэ эмийг уугаад ер зүгээр болохгүй байхын. Бас ханиалгаад унтаж чадахгүй байна. Цэр нь аягүй хэцүү байгаад байх шиг байна. Биеэр нь жижигхэн улаан юм гараад байхын хэд хоногийн өмнө кор гээд зондоо эм уусан алга болчоод одоо хэсэг газар байгаад байхын. Хатгаа авсан хүүхдийг яаж эмчлэх бэ.
Хариулт: Сайн байна уу. Хатгаа авсан эсэхийг заавал эмч чагнаж байж хэлнэ. ханиад 2 хоногийн дотор сайжирсан шинж мэдэгдэхгүй бол анх үзүүлсэн эмчдээ тууралт болоод ханиадны байдлыг үзүүл гэж зөвлөмөөр байна. Хүүхдийг үзээгүй байж ялангуяа ханиадны эм зөвлөх нь хүндрэх аюултай байдаг тул хяяналтын эмчдээ үзүүлээрэй.

Асуулт: Миний хуу одоо 5сартай.их мүү гишгээд байна.төрхөөс гархад тунх зугээр гэсэн үг нь.узуулэх уу хаана яг яуг нь узуулэх бэ.эсвэл дөнгөж гишгэж сүрж байгаан бол үү
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тулгуурын болон гишгэх рефлекстэй байгаа эсэхийг эмч үзэж байж тодруулдаг. Гэхдээ 5 сартай хүүхэд хөл дээрээ бат сайн зогсож чадах ёстой. Хэрэв чадахгүй байгаа бол мэдрэлийн эмчид үзүүлсэн нь дээр. Булчин чангалах массаж, хөдөлгөөн засалд явуулах шаардлагатай.

Асуулт: sain bn uu xvvxed maani 5n 7xonogtoi ymaa odoo boltol xvvn zvgeer boldoggvi ee shvvs garaad bn aa yaj edgeex we zowlogoo ogj tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хүйг арчлахдаа хуурай байлгах зарчим баримталдаг. Чухам хүйнээс яг юу гарч байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. Хүйнээс үнэртэй, эвгүй ялгадас гарч байвал, эргэн тойрон улайсан бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Урахус байгаа эсэхийг урологийн эмчид үзүүлж тодруулах ёстой. 5 сартай хүүхэд хүйний судсууд хатаж эдгэсэн байх ёстой. Энэ хүртэл эмч нар тодорхой хэмжээгээр зөвлөгөө өгч арга хэмжээ авч байсан байх гэж бодож байна.

Асуулт: Sainu emcnee Manai Ohin 3sartai sugnii bulcnirhai tsocnood zvger bolohgvi bn yahuu
Хариулт: Сайн байна уу. Эмчид үзүүлэх хэрэгтэй. Булчирхай улйаж хавдсан эмзэглэлтэй байна уу, огт өвчингүй байна уу , томорч байна уу? хэрэв булчирхай томорч, эмзэглэлтэй байгаа бол мэс заслын эмчид үзүүл. Урьд нь эмчилгээ хийлгэж байсан уу

Асуулт: sainuu emchee manai huuhdiin nuden deer ni uwdug shig zuil garaad 3-4 sar bolj b.a alga boldoggui ee ymarch zowiurgui gart medregdene odoo 10sartai
Хариулт: Сайн байна уу. Нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Гарсан зүйл нь идээрхэг зүйл ялгарч хагарч байна уу, өөрө шимигдэж алга болж байна уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Идээрхэг зүйл гарч байвал тэндээс нь бактерологи шинжилгээ өгч ямар антибиотикт мэдрэг байгааг тодруулах хэрэгтэй. Хүүхдийн дархлааг маш сайн дэмжээрэй. Виферон лаа 150,000 ме-тэйг өдөрт нэг удаа 7 хоног хэрэглэж болно.

Асуулт: сайн байна уу эмчээ? шээсний ерөнхий шинжилгээ, дэлгэрэнгүй шинжилгээ 2 юугаараа ялгаатай вэ? 9 настай эрэгтэй хүүхдээ шинжилгээ өгүүлэх гэсэн юм
Хариулт: Сайн байна уу. Ерөнхйи дэлгэрэнгүй шинжилгээ нэг утгатай.

Асуулт: Sn bnu emch ee? Manai ohin 3 sar hagastai nogoon birjgertei baagaad nileen iheer guligaad bh yum, iim haniad bgad bnu yaj emchleh ve?
Хариулт: Сайн байна уу. Вирусын халдварын үед эхэндээ ийм шинж илэрч байгаа. Хүүхдэд хоросол бага багаар уулгаж болно. Лениксфорте өдөрт нэг ширхэгээр 5 хоног уулгаарай. Сайн хооллох хэрэгэтй.

Асуулт:  sain bna uu? 1 oi 1 sartai urd shudnuud n sharlaad baihii ene yunaas bolood tegeed baigaa ym boloo
Хариулт: Сайн байна уу. Шүдийг сайн угааж өгөх хэрэгтэй. Эм антибиотик ихээр хэрэглэсэн үү? Хүүхдийн шүдний тогтоц алдагдахаар өнгө хувирдаг. Шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авч болно.

Асуулт: sn bna u emchee. manai xvvxed 1sar xagastai. tolgoi n ard talaara xaluu dvvged bxar n vzvvlsen chn TSERIKSON gdg em bichij ogson yum. emiin sangaas asuusan chn 71000 tog gj bx yum. orluulax em yamar em ogch bolox ve. Piratsitam sn gd bx yum
Хариулт: Сайн байна уу. Пирацитам 200мг-тайг хуваагаад өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Дараа нь актовегин 1/4 -р өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Гол нь агаарт сайн гаргах эхэргэтй.

Асуулт: Sain bnuu manai huuhed 3sar garantai ihenhde shingeen nogoondu ongotei bgad bhiimaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хоолны дуршил сайн, биеийн байдал хэвийн жин нэмж байгаа бол шингэн алдалтаас сэргийлэхэд л болно. Үүний тулд хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Хоросол, хөхний завсраар бага багаар уулгаж болно.

Асуулт: Sn bnu? Manai ohin 1 nastai yuma bie n jijighn Jin ch oligtoi nemgdhui odool dungj neg shvd n tal garch bn. Usan d g 10sartaidaa 1sar uusan odoo dahiaad ugch boloh bolwuu
Хариулт: Сайн байна уу. Вит Д-г үргэлжүүлэн 2 нас хүртэл нь өгөх хэрэгтэй. Одоо вит Д уснаар нэг сар урьдчилан сэргийлэх тунгаар уух хэрэгтэй. Кальцийн бэлдмэл 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Хүүхдийн өсөлт хэвийн байгаа эсэхийг өрхийн эмчээр үнэлүүлэх шаардлагатай.

Асуулт: Sain bnuu emchee 1oi 5sartai huhed gar holnih ni aris hulrad bhin yunas bolj tgeh we garnih ni zuger boljogo holnih ni hulrad bhin
Хариулт: Сайн байна уу. Урд нь цэврүүтэй тууралт гарч байсан уу? Арьсны хөрсжилтийг сайжруулж усанд оруулах хэрэгтэй. Дараа нь үрж арчиж болохгүй . Вит А 10,000 ме-г нэг удаа уулгаарай.

Асуулт:  Sain baina uu emchee koriig yaj yalgh be manai hvv 5 sartai haluurahgvi mortloo nvvrer ni ulaan yum garsan arilahgvi 2 honoloo . Deer ni shingen baij bn odort 3 uda ehni eeljend yaralt yamar arga hemje abahu
Хариулт: Сайн байна уу. Тууралт болгон кор байх албагүй . Кор гэдгийг эмч тогтоосн ыдараа тохирсон эмчилгээг хийнэ. Тэгэхгүй бол хүндэрч ч болно. Эмчид үзүүлж шинжилгээ хийлгээрэй.

Асуулт: Sain bn u emche 8 sartai huuhed baahgui udaad bhin harj bgad 4 deh honog deer ni glizm taviad bgaa udurt neg uda bantan oroido pichin tarag ene ter idne. Kasha idehgui bgan yaval baadag boloh bol umnu ni bas ingeed imopar gd em ugd gaigui bolj bsin dahiad ter emiig ugmurgui bhin esvel huuhdiin ingedeg ueuud bn uu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд төрсөн цагаасаа өтгөн саатаагүй 8 сар хүрсэн үү? Хэрэв тйим бол хооллолттой холбож үзэж болно. Аль болох шингэн сайн уулгах хэрэгтэй. Бантан гурилтай шөлтэй хоолонд нь хүнсний хивэг хийж өгч болно. Өглөөд нэг жижиг халбага оливын тос уулга. Дээрээс нь өдрийн шингэнд чавганы гэрт бэлтгэсэн шүүс уулгаж болно. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих хоол хүнс идүүлээрэй. Хар талх, ширхэгтэй гурилаар хийсэн хоол тараг гэх мэт. Газрельеф гэдэг эмийг Америк дэлгүүрүүдэд байдаг. 0,5мл-р өдөрт хоёр удаа уулгаж болно. БАйнга өтгөн хатаад байвал хоол боловсруулах замын эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй шүү.

Асуулт: Sain bnu emchee. Manai ohin 8 sartai shud ni urgaagui l bn. Sariin omno shahuu caltsifosfo 14 honog, orhiin 7sh d uusan. Odoo dahij caltsi uuhuu yasan ni der be?
Хариулт:  Сайн байна уу. Вит Д-ээ дараагийн сараас үргэлжлүүлэн урьдчиланг сэргийлэх тунгаар ууна. Дараагийн сард кальцийг 7 хоног урд уусан тунгаар ууж болно. Буйланд иллэг хийж өгөх хэрэгтэй. Нэмэлт хоолны цэсэнд цагаан идээ түлхүү оруулаарай.

Асуулт:  sain bnauu manai ohin 3dartai americ toson d 2000tai uuj bga vs ni malgaindaa eswel tsamtsan dree gl yr ni bagaar unaad bh yum hewiin vv shees joohon vnertei bolj bna ogt vnerku bsan yum bas nus ni goojood bolihku yum antigrip uusan
Хариулт: Сайн байна уу. Вит Д-н түвшинг цусанд тодорхойлуулах, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч цус багадалт байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Тэгж байж эмчилгээний асуудлыг ярих хэрэгтэй.

Асуулт: Sainu ? Hvv odoo 10sartai nus goijood bna yah ve?
Хариулт: Сайн байна уу. Шингэн сайн өгөх хэрэгтэй. Хоол сайн идүүлэх хэрэгтэй. Жор50, нэг ширхэгээр өдөрт 3 удаа 2 хоног Вит С-н уусмал 2%-нхыг 5мл-р 6 цагийн зайтай 2 хоног уулгана.

Асуулт: Bifidym bakteri haya ugch baikh zgr uu eswel zaabal emchiin zaabarar u
Хариулт: Заавал эмчийн заавраар хэрэглэнэ.

Асуулт: сайн байна уу эмч ээ. 5 настай хүүхэд ээрч ярихад тархины даралт уу? ямар витамин уулгах вэ?
Хариулт: Сайн байна уу. тархины даралт, тархины цусан хангамж муу болохоор, хэт цочирсон үед ээрч болно. Гол нь тайван байлгах хэрэгтэй. ТВ дэлгэц бага харуул. Хангалттай унтуул. Цереброфорте гэдэг эм 5мл-р өдөрт нэг удаа уулгаарай.

Асуулт: Deree ingej nortol hulruud bnaa untahdaa meem idehdee
Хариулт: Сайн байна уу. Рахиттай болон Д кальцийн дуталтай хүүхэд ихэвчлэн унтах, хоол идэх үедээ хөлөрдөг. Вит Д-г 2 нас хүртлээ өдөр бүр урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой. Ингэсний дараагаар хөлрөлт хэвээр байвал эмчилгээний тунгаар 1 сар ууна. Хэдэн настай хүүхэд ямар Д ууж байгааг мэдэхгүй байгаа тул хяналтын эмчдээ хандаарай.

Асуулт: Sain bn uu huggies hezee hymdrah ve ?
Хариулт: Амралтын өдөр Номингийн сүлжээ дэлгүүрүүдэд агуулахын үнээр худалдаалж байгаа.

Асуулт: Sn bnu emchee dongoj exelj bgaa xaniadand yu ogox we
Хариулт: Сайн байна уу. Ши нэгн сайн уулгах хэрэгтэй. Хангалттай хоол идүүлнэ. Жор 50 буюу Вит С-н уусмал 2 хоног уулгаж болно.

Асуулт: Geriin argaar tser yaj hovhloh ve. 7 sartai
Хариулт: Сайн байна уу. Цэр ховлохоос илүү шингэлэх нь үр дүнтэй абйдаг. ACC 100мг-тайг өдөрт 2 удаа 50мл уаснд найруулж уулгаарай.

Асуулт: Emchdee ajiliin amjilt husej bna
Хариулт: :) 

Асуулт: hi 4n nastai hvvhed baing gvilgeh ym yawal deervv
Хариулт: Сайн байна уу. Гэдэсний микрофлор дэмжиж лениксфорте өдөрт нэг ш-р 7 хоног боннисан 5мл-р өдөр 3 удаа 3 хоног уулгах ба хоросол сайн уулгаарай.



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.