Нэг төрлийн бүтээгдэхүүнийг олон янзаар савлах, хэрэглэх тохиолдол түгээмэл байдаг. Алим идэхийн хажуугаар алимны соус, алимны бялуу зэрэг байдлаар мөн идэж болно. Зарим тохиолдолд орлуулагч бүтээгдэхүүнүүд нь тустай байх ч ихэнх тохиолдолд төдийлөн тустай биш байдаг байна.
Учир нь ихэнх орлуулагч бүтээгдэхүүнд эрүүл бус найрлага болох сахар, сода, өөх тос зэрэг агуулагдаж байдаг.
ИНТООР
Нэг аяга интоорт хүний нэг өдрийн турш хэрэглэхэд зохимжтой Витамин А болон С-н найрлага агуулагдаж байдаг. Мөн үрэвслийн эсрэг хоёр ч төрлийн бодис агуулагдаж байдаг.
Гэтэл интоорын цэлцгэнүүрийн найрлаганы дийлэнх хувийг сахар эзэлдэг – ямар ч витамин, эрдэст бодис байхгүй.
ГАХАЙН МАХ
Эрүүл маягаар протейнээ нөхөх шаардлагатай хүмүүсийн хоолны цэсэнд 30 орчим грамм гахайн мах байхад л хангалттай. Хүний биен дахь витамин Б болон селенийг ч нөхөх чадвартай.
Харин давсалсан болон савласан гахайн маханд оригинал гахайн махнаас 8 дахин их өөх тос, 17 дахин их сода агуулагддаг. Амт нь ч төдийлөн оригинал гахайн махтай ойролцоо биш байдаг шүү дээ.
ЧЕДДАР БЯСЛАГ
Чеддар бяслагт бусад төрлийн бяслагтай л ижил калори агуулагдах боловч хүний өдөр тутам шаардлагатай кальцийн 10 хувийг нөхөхүйц кальци агуулагдаж байдаг байна.
Бяслагны сүмс нь шаардлагатай хэмжээний кальцийг агуулдаггүй ба өөр 28 төрлийн хүний бие махбодид хэрэггүй найрлагыг өөртөө агуулдаг байна.
ТАХИАНЫ ЦЭЭЖ МАХ
30 грамм орчим тахианы цээж мах идсэнээр хүний биед шаардлагатай селен болон Витамин В6-н тал хувь нь нөхөгдөхүйц шим тэжээлийг өөртөө агуулдаг ба харин тахианы наггет буюу шарсан наггет нь 6 дахин их өөх тос, 2 дахин өндөр калори, 7 дахин их сода, 2 дахин бага протейн агуулдаг байна.