Онцлох МОНГОЛ Загварын блогчид

Урин дулаан цагт бүсгүйчүүд хүйтний улирлаас илүү гоёмсог, дэгжин хувцаслахыг хүсдэг шүү дээ.

Өмнө нь интсаграм дахь аль хэдийн хэдэн зуун дагагчтай болсон гадны загварын блогчдыг танилцуулж байсан бол энэ удаа тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж яваа шинэхэн жимснүүд гэж болох монгол загварын блогчдыг онцолж байна.


1. Пүүжээ            
www.pujesdiary.com энэ бол түүний загварын блог. Амттайхан макароны зургаар угтах түүний блог цэгцтэй бөгөөд мэдрэмжтэй.

2. Уна                  
Түүний Thesanktuary инстаграм хуудас дахь дагагчийн тоо 13,900 болсон байх ба өдөрт дор хаяж нэг сонирхолтой зураг оруулдаг түүний хуудас бүсгүй таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

3. Розамина         
Hello couture kitty ягаахан, өхөөрдөм загварын мэдрэмжээрээ бусад монгол блогчдоос өөрийн гэсэн онцлогыг бий болгосон түүний аяллын түүх, тютю даашинзнууд үнэхээр сонирхолтой санагдсаныг нуух юун.

4. Чимэд                
Эрчүүдийн фешиониста болж чадах itschimed хаяийг орчин үеийн шинэлэг залуучууддаа дагахыг зөвлөж байна. Түүний жентльмен, цэмбэгэр загварууд бүсгүйдийг ч уйдаахгүй байх болно. 

5. Золжаргал       
Загварын блог гэхээсээ илүү загвар зохион бүтээх, стилистийн авьяастай түүний загваруудыг zoljargal_e инстаграм хаягаас нь сонирхоорой.