1. Kyrzayda Rodriguez
Латин Америк стильтэй блоггеруудын дундаас уян хатан спортлог биеэрээ ялгардаг тэрээр өөрийн Инстаграммд 116,000 дагагчийн тоогоороо энэ төрлийн блоггериудаас нилээдгүй амжилтыг үзүүлж яваа эмэгтэй юм. Ялангуяа фитнесст явдаг охидуудад урам зориг, эрч хүч өгөх витамин чинь байж чадна.
Instagram: kyrzayda_
2. Marianna Hewitt
Марианнагийн анхлан эхлүүлсэн блог бол Lifewithme.com юм. Үүнээс улбаалан сошиал хуудсуудад өөрийн гэсэн дагагчдын хүрээг бүрдүүлсэн түүний үзэсгэлэнт селфи, постууд таныг уйдайхгүй гэдэгт итгэлтэй байна.
Instagram: marianna_hewitt
3. Frédérique Harrel
Парист төрж Лондонд өссөн өнгөт арьст загварын ангуучийн хувьд тэрээр дахин давтагдашгүй нэгэн билээ. Түүний фенүүд 3. ихэвчлэн ажил хэрэгч, чөлөөт байдлыг эрхэмлэгч хатагтай нар байдаг.
Instagram: freddieharrel
4. Chriselle Lim
Инстаграммд 565,000 дагагчтай Ази гаралтай Криселийн зургуудыг түүний бяцхан охин Клоегүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаанаа л нэг гунигтай хэрнээ сэтгэл татам түүний зургуудаар аялаарай.
Instagram: chrisellelim
5. Gabi Gregg
“Plus size” буюу нэмэх размерийн моделиуд хүч түрэн гарч ирж байгаа өнөө үеийн нэгэн шигтгээ болох Габигийн усны хувцасны загварууд нь аль хэдийн тренд болж олон мянган дагагчидтай болсон байна.
Instagram: gabifresh
6. Christine Andrew
Түүний инстраграм бүсгүй болгоны мөрөөдлийн орон л гэсэн үг. Халамжит нөхөр, хөөрхөн хүүгийнхээ зургаар гангарах дуртай түүний инстаграм хуудас аль хэдийн 594,000 дагагчтай болж амжсан.
Instagram: hellofashionblog
7. Blake Von D
Загварын мэдрэмжтэй, загварт дуртай хүн болгоны дагах ёстой хуудсуудын нэг бол яах аргагүй Блейкийн хуудас юм. Түүний цайвар үс, янз бүрийн хээтэй содон цамцнууд, өргөн өмд зэрэг нь түүний загварын давтагдашгүй мэдрэмж юм.
Instagram: blakevond
8. Grasie Mercede
Гразитай танилц. Түүний хувцаснууыдыг биенээс нь салгаад нэг нэгээр нь үзвэл энгийн л нэгэн хувцаснууд байдаг. Эдгээрийг нийлүүлж, амь оруулдаг Гразигийн инстаграм хуудсыг дагаарай.
Instagram: grasiemercedes
9. Aimee Song
3.4 сая дагагчтай түүнийг танихгүй хүн мэдэхгүй инстаграмчин байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ л энэ жагсаалтад заавал орох нэрсийн нэг билээ.
Instagram: songofstyle
10. Nadia Aboulhosn
Зөвхөн блог хөтлөөд зогсохгүй загвар зохион бүтээгчийн хувьд чамгүй авьяастай нэгэн юм. Түүний карьер хөгжил дөнгөж л эхэлж байгаа гэж хэлж болох ч аль хэдийн 381,000 дагагчтай болж амжсан байна.
Instagram: nadiaaboulhosn