УРУУЛЫН АРЧИЛГАА
Уруул нь хүний биед өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаардлагатай эрхтэн юм.
Уруулаа арчилж тордолгүй гомдоосон ч эргээд бага зэрэг л анхаарчихвал сэргэхдээ ч амархан шүү. Үүний тулд уруулаа хэрхэн арчилахаа мэдээд аваарай.
Чийгшүүл
Уруулын бүс нь нүдний дараа хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно. Намар орой, өвөл тогтвортой уруулын будаг хэрэглэсний хэрэггүй. Түүний найрлага дахь зарим бодисууд уруулыг хатаадаг.
Уруулаа долоож, хазаж болохгүй
Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсдсэнээр түүнийг хатааж, үрчилгэн гэмтээдэг. Уруулаа долоомоор санагдсан үедээ өнгөгүй эрүүл ахуйн буюу “гигиенический”, “hygienisch”, ““hygienic” гэсэн бичигтэй уруулын будгаар уруулаа будаж хэвш. Гэрийн нөхцөлд тийм уруулын будаг хэрэглэхгүйгээр бүлээн хар юм уу ногоон цайнд дүрсэн хөвөн, марлиар жин тавь.
Гуужуул
Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд тусгай бодисыг хэрэглэдэг. Эдгээрийн найрлагад гуужуулагч болон тэжээлийн бодис байх ба хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах л хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.
Шингээ, зөөллө.
Гөлгөр зөөлөн урууланд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүйгээр ч гоё сайхан харагддаг. Гадагшаа гарах болгондоо эрүүл ахуйн гэсэн тодотголтой уруулын будаг, тосыг заавал түрхэж байгаарай. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл эрүүл ахуйн тосон дээрээсээ 10 минутын дараа (шингэсний дараа) уруулын будгаа түрхэж бай. Мөн долоо хоногт 1-2 удаа урууландаа цөцгий эсвэл зөгийн бал, луувантай хольсон тосоор маск тавиарай.
UY-шүүлтүүрийг хэрэглэ.
Нарны туяанд зөвхөн нүүрний арьс хөгширдөггүй ба уруулын арьс ч нарны туяанд өнгөө алдаж, хүрээ нь бүдэгшдэг. Мөн жижиг жижиг үрчлээнүүд ч тогтдог. Үүнээс сэргэлийлэхийн тулд нарны хамгаалалттай хэрэгслийг хэрэглэх хэрэгтэй. Ийм хамгаалалт нь хүн бүрт зайлшгүй шаардлагатай биш ч хейлит гэдэг уруулын үрэвсэлтэй хүмүүст чухал байдаг.
Уруулын амттан
Та өөрийнхөө хэрэглэдэг уруулын будаг, тос, суурь, ийлдэс, маск, гуужуулагч зэргийнхээ найрлагад дараахь зүйлс байгаа эсэхийг шалгаарай.
-Ши тос (карите) – маш сайн зөөлрүүлэгч, тэжээл өгөгч ба уруулын чийг алдалтаас хамгаалж антиоксиданит нөлөө үзүүлдэг.
-Макадамын тос – зөөлрүүлэгч, толийлгогч нөлөө үзүүлж гуужилтад оролцоно.
-Какаоны тос – тэжээх, чангаруулах үүрэгтэй.
-Алоэны чанд юм уу эсвэл шүүс - чийгүүлж үрэвслийн эсрэг нөлөөлнө
-Чацарганы ханд юм уу чацарганы тос – нөхөн сэргэлтэд хамгийн сайнаар нөлөөлдөг
-А амин дэм – антиоксидантаар нөлөөлнө. Маск хэлбэрээр хэрэглэж болно.