ӨГЛӨӨ БҮР ХЭРХЭН ӨНГӨЛӨГ СЭРЭХ ВЭ?
1. Нүүрний будгаа арилга /маш сайн/: Хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй, чухал алхам. Ихэнх бүсгүйчүүд маань гаднаас орж ирэнгүүтээ нүүрээ цэвэрлэчихээд, харин орондоо орохоосоо өмнө тэр бүр нүүрээ угаагаад байдаггүй. Өөрийн арьсны онцлогтоо тохируулан чийгшүүлэгтэй, тэжээлийн угаагчаар нүүрээ угааж заншаарай. Уруулын будаг, сормуусны будаг гээд бүгдийг нь арилгаарай.
2. Дээш харж унт: Доошоо харж унтах нь хүзүү, эрүү, нурууны ясны байрлалд маш муугаар нөлөөлөхөөс гадна гоо сайхны талаасаа ч тэр хүзүү чинь хурдан үрчлээтэж, унтахаасаа өмнө түрхсэн шөнийн тос, тэжээлийн маск гээд бүх л сайхан хэрэглээгээ доошоо харж унтдаг зуршлаасаа болоод үгүй болгонх тийм ч таатай биш шүү дээ.
3. Цэгэн эмчилгээ: Нүүрэн дээр гарсан батга, улайлтад яг тухайн газар нь тохирсон эмчилгээ хийгээд тос түрхээд унтаж болно. Таныг унтаж байх хойгуур арьсанд үйлчилгээгээ илүү удаан үзүүлж өглөөг сайхан угтах бас нэг нөхцөл болно.
4. Чийгшүүлэгчээ ажиллуул: Хаа сайгүй хуурай манайх шиг нөхцөлд унтлагын өрөөндөө орой бүр чийгшүүлэгч ажиллуулах нь арьс болоод амьсгалын замд ч тустай. Гэхдээ орноосоо хол, өрөөг бүрэн чийгшүүлэх боломжтой байрлалд ажиллуулахаа бүү мартаарай.
5. Гарын тос: Гар болоод хумсандаа анхаарал тавьж зузаан тос түрхээд, бээлий өмсөөд унтсан ч болно. Өдрийн турш ажил хийсэн гараа амраагаарай.
6. Тансаг дэр: Силиконы найрлагагүй үсний шампунь хэрэглэж торгон материалтай дэр хэрэглээрэй. Зөөлөн, гялгар материалтай атлаасан эсвэл торгон материалтай дэр нь үсийг зөөлөн, гэмтээхгүй байх нөхцлийг бүрэн хангана.
7. Үсээ арагш нь: Дэрэнд үснээс ялгардаг тослогууд шингэж байдаг учраас бүсгүйчүүдийн нүүрэн дээр толбо, арьсний “эмзэг” сэдвүүд үүсэх нь элбэг байдаг. Сүлжих эсвэл дээш хөнгөхөн шууж болно.
8. Тогтмол 8 цаг: Шөний турш хэрхэн хэдэн цаг унтсан нь бүсгүй таны гадаад үзэмжид шууд нөлөөлнө. Нүдний доогуур хар толботой, дутуу нойртой сэрэх тийм ч сайхан биш шүү дээ.
9. Зовхины тос: Хэдэн мянган удаа өмнө нь сонссон л байх гэхдээ л хэзээ ч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол зовхины тос (20 настай байсан ч).