ТАНЫ ХЭРЭГЛЭДЭГ ГАРЫН ТОСНЫ НАЙРЛАГАНД ЮУ ОРДОГ ВЭ?
Таны арьс бол биеийн тань хамгийн том, анхаарал шаарддаг эрхтэн ба таны түрхсэн юуг ч бай өөртөө шингээн авч байдаг билээ. Та өөх тос гэх мэт юу идэж болохгүйдээ анхаарал тавьдаг шиг арьсандаа юу түрхэж болохгүйг ч гэсэн мөн анхаараарай. Дараах 10 сөрөг химийн бодисыг өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд байгаа эсэхийг шалгаарай.
1. Methyl, Propyl, Butyl and Ethyl Parabens: Бактерийн өсөлтийг зогсоож, хадгалах хугацааг уртасгадаг бодис боловч эмзэг арьсанд харшил өгч, тууралт үүсгэх магадлалтай байдаг.
2. Diethanolamine (DEA): Угаагч бүтээгдэхүүнийг илүү сайн хөөсрүүлэх зориулалттай боловч эмзэг арьсанд харшил өгч, нүдэнд орвол улайлт үүсгэж, үс, арьсыг хуурайшуулдаг ба удаан хугацааны хэрэглээний туршид энэхүү бодис нь арьсны гүнд шингэвэл хавдар үүсгэх магадлалтайг амьтад дээр туршсан туршилтаар нотолсон байна.
3. Diazolidinyl Urea, Imidazolidinyl Urea: Ихэвчлэн гадны нян бактериас хамгаалах зориулалтаар найрлаганд хэрэглэгддэг боловч АНУ-н арьс шинжлэлийн байгууллагын тогтоосноор арьсны үрэвсэлтэй хүмүүсийн тэргүүлэгч шалтгаан болж байгаа юм байна.
4. Petrolatum: Арьсны нүх сүвийг бөглөснөөр арьсны өөрийгөө чийгшүүлэгч чадварыг бууруулж загатнаа, хуурайшилтыг үүсгэдэг. Хямд үнэтэй эрдэслэг бодис учир үйлдвэрлэгчид ихээр ашиглах хандлагатай байдаг.
5. Propylene Glycol: Арьсанд гүвдрүү болон үлд үүсгэх хандлагатай тул PEG, PPG гэсэн найрлагатай бүтээгдэхүүнийг ангилж ялгаарай.
6. PVP/VA Copolymer: Ихэвчлэн үс засалтын бүтээгдэхүүн болон зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд орсон байдаг. Удаан хугацаанд энэ бодисоор амьсгалсан тохиолдолд уушгийг хордуулдаг байна.
7. Stearalkonium Chloride: Анх даавууг илүү хөвөн зөөлөн болгохын тулд гаргаж авсан химийн бодис ба протейн гэх мэт байгалийн гаралтай зөөлрүүлэгч бодисоос илүү хямд байдаг тул зарим үйлдвэрлэгчид үсний ангижруулагч, арьсны тосон бүтээгдэхүүнд ашигладаг.
8. Synthetic Colors: Ардаа тоотой FD&C, D&C гэсэн бичигтэй бүтээгдэхүүнүүд өнгөлөг байдал нь гоё харагдах боловч найрлага нь тийм ч ээлтэй бус байдаг.
9. Synthetic Fragrances: Ихэвчлэн ‘fragrance’ гэж тэмдэглэгддэг ба энэ бичигний цаана химийн ямар найрлагатай бодис байгааг хэлж мэдэхгүй юм.
Зөвлөмж: Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа хамгийн түрүүнд найрлагыг нь нэг гүйлгээд харчихвал бидний арьсандаа өгч болох том бэлэг юм шүү. Эдгээр бодисууд нь ихэвчлэн үсний шампунь, ангижруулагч, биеийн тос, нарны тос, шүдний оо, гар арчилгааны бүтээгдэхүүн, деодорант зэрэгт агуулагдсан байдаг юм шүү.