ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.03.03

ХҮҮХДИЙН ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА 

Асуулт: Sn bnu tsus bagadaltai oi 5 sartai huuhded yamar tomriin beldmel ogwol sn hamgiin ur duntei ogmoor bn ferrumlek sar uusn tegeed jin nemehgui bnaa odoo dongoj 10 kg hooloondoo uul ni sain tarhi ni bainga hodoldog bariachasr batiuldag bainga bariulah ni yamar ve anagaah talasaa tarhi hodoldog huuhdig yaj emchildeg yum boloo
Хариулт:  Сайн байна уу. Бага насны хүүхдүүдэд төмрийн бэлдмэл сиропоор хэрэглэх нь тохиромжтой. Сар уугаад шинжилгээгээ давтаж төмөр сайн нөхөгдсөн эсэхийг тодруулах хэрэгтэй. Шинжилгээний дүнгээр давтаж уухуу, тунг нэмэх үү гэдгийг шийднэ. Тэгэхээр цусны ерөнхий шинжилгээгээр давтаад үзээрэй. Тархины доргилтыг анагаах талаасаа тархины цусан хангамж сайжруулах тархины судасы нарийсалтыг засах, хүчилтөрөгч дутмагшилаас гаргах зэрэг шинж тэмдгийн дэмжих эмчилгээ хийж болно. Гэхдээ хүүхдийг анхаарал болгоомжтой асран хамгаалж, тархины доргилтоос сэргийлэхгүй бол сөрөг үр дагаварт хүрэх магадлал байдаг.

Асуулт: sain bn u xvv maani 11 sartai d vitamin uuj bga moomoo idexeeree ix xolorj tolgoin ar dagzaaraa ix xalaad tolgoigoo xaya ooroo tsoxiod xana dagzaaraa morgood bn a arxitiin shinj vv
Хариулт: Сайн байна уу. Рахитын шинж байна. Ямар төрлийн Д ууж байгаа вэ? Хүүхдэд Д-н төрлийг өөрчлөх жишээлбэл таблеткаар ууж байгаа бол усанаар солих, эсвэл Д-н тунг нэмэгдүүлэх, кальциглицерофосфат-тай хавсарч уух хэрэгтэй. Рахиттай хүүхдүүд шилээ шөргөөж, нойрондоо муудах, үсээ зулгаах, толгойгоо цохих зэрэг шинжүүд илэрдэг. Хажуугаар нь усанд сайн оруулж булчингийн тонус сайжруулах зорилгоор иллэг массажинд хамруулах, агаарт сайн гаргах шаардлагатай. Цереброфорте гэдэг сиропыг 3мл-р өдөрт нэг удаа 14-21 хоног уулгаарай. витамин Д ямар тунгаар ууж байна вэ? Рахиттай хүүхдэд энэ хэлсэн дээрхи шинж тэмдгүүд бүгд илэрдэг. Тиймээс 1рт Д-ын тунг таруулах хэрэгтэй. Рахитын бусад дагавар шинжүүдийг засахын тулд агаарт сайн гаргах усанд сайн оруулах, булчингийн тонусыг сайжруулах зорилгоор иллэг массаж хийлгэх шаардлагатай. Цереброфорте хэмээх сиропыг 3мл-ээр өдөрт нэг удаа 14-21 хоног уулгаарай.

Асуулт: sn bn uu. manai ohin odoo 9 sar hvrch bgaa . haluuraad baih ymaa. baga zereg haniaj bgaa.vzvvleed em uugaad haluurhaa boliod 3-4honood dahiad haluurad bh ym. ene yunas bolood bgaan bol. odoo 3dahi udaagaa ingej haluurch bn aa
Хариулт: САйн байна уу. Хүүхэд дархлаа султай байх үед вирусын халдварын үед, эсвэл хоолой залгиурын болон аль нэг газар үрэвсэл байгаад тохирсон эмчилгээ хийгдэхгүй бол халуурч хариу урвал үзүүлдэг. Юуны түрүүнд олон хоногоор халууруулж болохгүй, халууны эмийгэмчийн зааваргүй хэрэглүүлж болохгүй. Тиймээс шалтгааны тодруулж илрүүлэх нь чухал. Дархлааг дэмжих зорилгоор виферон 150.000ме-тэйг өдөрт 2 удаа шулуун гэдсээр 7-10 хоног хэрэглэнэ. Шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Өөр эмчилгээний хувьд эмчид үзүүлж байж шийдээрэй.

Асуулт: Sn bnu. Minii huu 5 sar garamtai suuliin 4honog nogoon shingenduu tgd tsertei yum shg baagaad bn yuniih yum bol oort n yamarch zoviur bhgui l bh shg bn
Хариулт:  Сайн байна уу. Хүүхдийн хоолны шингэцтэй холбоотойгоор эсвэл хүүхэд ханиадтай байх үед хүүхдийн өтгөн салсархаг бүтэцтэй болдог. Баасны тоо цөөн, халуураагүй хоолны дуршил сайн, жин нэмж байгаа тохиолдолд ажиглаж байх хэрэгтэй. Баасны тоо олшроод хүүхэд хоол ундандаа муудах эсвэл цангасан юм шиг ховдоглож уух, нүд хонхойх, халуурах зэрэг шинж илэрвэл эмчид заавал үзүүлээрэй. Одоохондоо хоолны хажуугаар бага зэргийн хоросол ойр ойрхон өгч будааны шүүс өтгөнөөр бэлтгэж өгч болно.

Асуулт: Sn bnuu manai ohin 7sartai haniad hureed 7honog flemaklav askorutin uusan hanialgah ni bagassan ch or murgui arilahgui yum aygui ih tsertei bn. Yaval dr ve zuvulguu uguuch em uuhaa boliod 5 6 honoj bga
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн цэр ялгарсан үед цэрийг шингэлж ховхлох эмчилгээ хийж сайн асрах нь хүндрэлээс сэргийлдэг. Цэр шингэлэхээр бага насны хүүхдэд ACC 100мг, Муцера сиропоор 2,5мл-р, Кали иод 1%-н уусмал зэргээс аль нэгийг нь хэрэглэж болно. Хажуугаар нь шингэн бүлээн зүйл сайн уулгах нь цэр ховрорч шингэрэхэд дэмтэй.

Асуулт: Sn bnu emchee. Manai ohin 7 sar hagastai. Nudee ue ue tas aniad bh yum? Bas uurlahdaa bie garaa changalaad zarimdaa tataad bga ch yum shig bolhiin. Bichlegiig ni hiisen l de yaj tand uzuulehuu. Bas chihnii hulhi ni yagad noiton bdag be ?
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хэт мэдрэмтгий, тархины хүчилтөрөгч дутмагшилын шинжтэй бол иймэрхүү үйлдэл үзүүлдэг. Булчингийн тонус хэр чанга байгаа эсэхээ эмчид үзүүлж тодруулах шаардлагатай. Ийм хүүхдүүд юуны түрүүнд Д витаминыг эмчилгээний тунгаар сар уух ёстой. Хүүхдийг тайван байлгаж, орчныг бага зэрэг өөрчлөх хэрэгтэй. Гол нь их агаарт гаргах хэрэгтэй. Чихний хувьд хүүхдийн чихийг хуурайшуулан цэвэрлэх хэрэгтэй. Нойтон хулхины өнгийн сайн хар. Ногоон шар туяатай байвал эмчид үзүүлэх шаардлагатай. Цайвар усархаг, нойтон байвал голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр чихийг цэвэрлэнэ. Хөвөнг тухай бүрт нь сольж хуурай болтол нь сольж цэвэрлэнэ.

Асуулт: Sainuu emchee? Manai ohin3sartai nogoon shungenduu hoostei baagaad Bna Ene yg yunaAs boldog we yaj zgr bolgohuu?
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд хөхний сүүгээр сайн хооллох хэрэгтэй. Шингэн алдалтаас сэргийлж шингэн сайн нөхөж уулгах хэрэгтэй. 3 сартай хүүхдэд хоросол, буцалгаж сэргээсэн ус, хөхний сүү сайн уулгах нь шингэнийг нөхөж өгдөг. Хоросолыг зөв найруулж багабагаар ойр ойрхон өгөх хэрэгтэй. Буруу найруулж буруу өгвөл эрсдэлтэй. Баасны тоо олон хөөсөрхөг байвал тархины доргилт, магадгүй ханиадны шинж ч байж магадгүй. Вифидум бактер гэдэг эмийг 6 цагаар 3 хоногийн турш өгөөрэй. Биеийн байдал муудах, баасны тоо олшрох, халуурвал эмчид үзүүлсэн нь дээр.

Асуулт: Sainuu. Manai hv odo 2nasta teged bifer ni tsagan tsohor tolbotoi yum shig bolod bn heseg heseg gazar yunh be
Хариулт: Сайн байна уу. Витилиго гэдэг арьсны будагч бодисын дутлын шалтгаант эмгэг байж магадгүй. Юуны түрүүнд арьсны эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Стресс, мэдрэлийн гаралтай зарим эмгэгийн үед дархлаа сулрахаар улам тодорч мэдэгддэг. Арьсны өнгө цаана байна уу, цагаан тууралт байна уу гэдгийг үзэж байж ялгаж оношлох хэрэгтэй.

Асуулт: Sain bnu emche manai ohin 3 sartai ohin maani shingenduu baagaad boldogguie jhn jhnoor odort 5-7 udaa baagaad bhin yahuu yazmagtai
Хариулт: САйн байна уу. Хүүхдийг хөхөөр хооллодог бол хангалттай сайн хөхүүлэх хэрэгтэй. ЭЭж хүүхдийн гэдэс хярахаар хоол хүнс хэрэглэсэн үү ? хоолны орц найрлагыг сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдэд хамгийн түрүүнд шингэн алдалтаас сэргийлэх нь чухал. ҮҮНД: хросолыг зөв найруулж, зөв уулгах хэрэгтэй шүү. Зааврын дагуу яг заагдсан усанд найруулж 5мл-ээр 5 минутын зайтай уулгана. Түүнээс ихээр уулгавал сөрөг үр дагавартай.Шингэн алдалтыг улам ихэсгэдэг. Зөв найруулан зөв уулгавал хамгийн сайн бэлдмэл юм. Үүний хажуугаар гэдэсний микроплорыг тэнцвэржүүлэх зорилгоор Бифидумбактерыг 6 цагийн зайтай 3 хоног уулгаарай.

Асуулт: Sain bnuu.ohin9 sar hvrch bga muumuu udur shunugvi huhdug uma.manai ajil eeljiin ajil l daa tiim bolohoor huhnuus n gargasan n deervv esbel ajiltai shunuu huhnii svvnii orond yu uguh be.ydaj bhad ugj huhduggvi umaa.er n udriin tsagaar bas yu uguh be.bantan kash iddeg.zaabal svv orluulj uguh estoi yu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд 2 цаг 30 мин-с 3 цагийн зайтай хооллох ёстой. Хөхний сүүгээр хооллодог бол хөхний сүүний хажуугаар 2-3 удаа хооллоно. Энэ хоол нь бантан, каш, нухаш, зутан, тараг, цагаан идээ байх ёстой. Нэг удаагийн хооллоход нь 175-200мл хэмжээтэй байх ёстой. Хүүхдийн хоолны шингэц байдлыг харж байгаад угж хөхдөггүй бол бусад үнээний сүүг бага зэрэг кашаар өтгөрүүлэн, зарим үедээ дангаар нь хөөрүүлж бэлтгэн халбага аяганаас өгч болно. Өөрөө байх үедээ хөхний сүүгээр хооллоорой.

Асуулт: sn bnuu.umnu n asuuj bsn, tsus bagadaltta gd tumurtei divisol 0.5ml ug gsn D heregtsee hangagdahgu gd 1ml uuj bga. tged uusan chin shunuduu deree nevtertel hulruud bh ym, 1ml uusanaas ehleed tgj ih hulrud bh shg sngdad bh ym.
Хариулт: Сайн байна уу. Та 2 Д-ийн бэлдмэлээ поливизолтой бэлдмэл үү ? дан Д тохирсон тунгаар хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Хөлс хоожхоос өөр ямар шинж тэмдэг байна вэ? Д-г үргэлжилсэн олон сараар хяналтгүй уувал Д-ийн илүүдэлд ордог. Тиймээс хэрэв боломжтой бол хүүхдийн цусанд Д-ын түвшин хэр байгааг тодруулах хэрэгтэй. Үүний дараагаар Д-ын тунг нэмэх эсвэл хасахаа шийдэх хэрэгтэй.

Асуулт: sn bnu emchee minii hvv 8sartai usand oruulahr aimr uilah ym eertlee ene yunih we bs hatgaa bish hernee tseejn bariad mash ih herjignvvrt bh ym yah we zowlochee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг бага наснаас нь тогтмол усанд оруулж байсан бол хүүхэд дассан усанд орохдоо их дуртай байдаг. Тэгэхээр усанд оруулж дасгах хэрэгтэй. Цээжний хувьд ханиад сайн эдгээгүй, цэр их өтгөн учир цээр цэртэй дуугардаг. Цэр шингэлэх зорилгоор ACC100мг-тайг өдөрт 3 удаа 50 мл усанд найруулж өгөх хэрэгтэй. Доргиох массажинд явуулж болно.

Асуулт: 9 nastai hvvhed bgaamaa. Booljood bainga haluuraad nurofen uugaad yavad bgaan. Ih miuhai hanialgaj.bnaaa. Yu ogvol zugeer ve. Bayarlaa
Хариулт: Сайн байна уу. Гэрт ууж байгаа эм байгаа юу? Халуунтай, бөөлжилт их байгаа бол хордлоготой байна гэсэн үг. Чихэр багатай шингэн юм амаар сайн уулга. Хоолой залгиур улайлттай бол макрапен таблеткаар 400мг-тайг 6 цагийн зайтай 3 хоног ACC100мг-тайг 6 цагийн зайтай 3 хоног, гэрийн нөхцөлд содын уусмалаар утлага сайн хийж өгөөрэй.

Асуулт: sanuu emchee hvvhed man haniad hvreed l hooloin uwdchih ym tgd hooloin boogod gyatic gsn yu hereglewel sn be
Хариулт: Сайн байна уу. Хоолой өвдөлтөөс сэргийлэхийн тулд ханиад хүргэхгүй байх шаардлагатай. Мөн дархлааг дэмжиж өгөх хэрэгтэй. Хоолой нь боогоод гээд ямар онош тавьсныг тодорхой бичмээр байна. Эмчид үзүүлж ямар эмчилгээ зөвлөсөн бэ? Хоолой залгиурыг царвангийн уусмал буюу тамединий уусмалаар зайлуулах шаардлагатай. Мөн вифесол хэлэн дор хүлхүүл. виферон лаа 150,000ме-тэйг шулуун гэдсээр өдөрт нэг удаа 7-10 хоног хэрэглээрэй. Бусад эмчилгээг эмч зөвлөсөн байх гэж бодож байна.

Асуулт:  Hi emchee huuhed diatiznaas bolj hanraas ni nus goojino gej bhuu vaktsin hiilgesnees hoish nus goojood er zugeer boldguiee 1 sar garan goojij bna saya 4 sar hursen waktsinaa hiilgeegui nus ni tatrahgui harshiltai yum shig bna
Хариулт: Сайн байна уу. Диатезтай онолын хувьд хамрын нус гоожилт таарахгүй ханиад юмуу хамрын салстын үрэвсэл давхар явагдаж байгаа. Иймд хүүхдийн хамрыг салин буюу буцалсан цэвэр усаар хамрыг цэвэрлэж өгөх хэрэгтэй. Боломжтой бол хамрыг угааж өгөх хэрэгтэй.

Асуулт: Sain baina u 5 sartai huuhdi baas ni hataad bh yum nyrai bhaas l hatdag 5 honoj baij baadag bsan odoo 7 honog baahgui yumaa illeg massage hiij ugdug
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн баас хаталт хооллолттой холбоотой, хоол боловсруулах замын зарим эмгэгийн үед баас хатаж болдог. Тэгэхээр иллэг массаж хийхээс гадна гүйцэт сайн хооллох хэрэгтэй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж хэвлийд иллэг хийх, эм бэлдмэл давхар хэрэглэж болно. Эдгээр арга хэмжээг авч үр дүн муутай бол шалтгааныг тодруулах хэрэгтэй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол боловсруулах замын эмгэгийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Асуулт: Gedesni gurwelzeh hudulguun tarhin daralt tsusan hangamjtai holbootoi yu
Хариулт: Шууд хамааралгүй ч гэсэн нөлөөлдөг. Тархины даралттай хүүхдүүд гэдэс нь дүүрэх тохиолдол байдаг. Гол нь агаарт сайн гаргах ба ханиад хүргэхгүй байх хэрэгтэй.

Асуулт: sn bna uu. huu maani shono untaj bhdaa holoo ih orgoh yuma owdgooroo nugalj ireel. ene zugeer uu 3 sartai.
Хариулт: САйн байна уу. Хүүхдийн булчингийн тонусыг шалгуулах шаардлагатай. чангарал байгаа бол асуудлыг тодруулах хэрэгтэй. түнхний ЭХО-д харуулсан уу? яаж өргөж байгаа байдлыг харж шалгамаар юм байна. тиймээс эмчид үзүүлээрэй

Асуулт: tunhni ehod torood emnelges garahdaa l haruulsan ahij haruul geegui bolohor haruulaagui tanid uzuulwel hna ymar nertei emneleg dr ochih we
Хариулт: Хүүхдийн төв сувилалд очиж үзүүлэх боломжтой.

Асуулт: tsoomo egch amjilt 
Хариулт: Баярлалаа

Асуулт: gadyyr bgaa haniadnaas yaj yridchilgan serguuleh ve 
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд дархлааг дэмжих зорилгоор сайн хооллох хэрэгтэй. Шингэн зүйл сайн уулга. Дааруулахгүй байх шаардлагатай. Хамрын дотор салстад оксолины маз 1%-нхыг эсвэл виферонмаз хамарт түрхэж өгч болно. Виферон лаагаа 150,000ме-тэйг өдөрт нэг удаа шулуун гэдсээр 10 хоног хэрэглээд үзээрэй.



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.