Жирэмсэн эхчүүдэд хориглох зүйлсийн талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Кафейн болон согтууруулах ундаа
Цай, кофе, шоколад, дарс. Эдгээр кафейн ихтэй болон спиртлэг ундаа нь бие махбодийн шингэнийг алдагдуулахаас гадна чихэр ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд хортой юм. Зарим эхчүүд хааяа нэг дарс юм уу шар айраг уух нь хор нөлөөгүй гэж боддог ч энэ нь ташаа ойлголт юм. Спиртлэг ундаа нь сэтгэц, оюун ухааны болон бие эрхтний гажигийг үүсгэдэг байна.
2. Биеийн ачаалал
Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэмтэл, тэр дундаа зулбалтаар төгссөн эмгэнэлт үр дагаварын 61.4 хувь нь хүнс дүүрэн цүнхтэй явж байхдаа унаж бэртэх, хальтарч ойчсоноос болдог нь тогтоогджээ. Мөн морь болон дугуй унах, хүнд хэцүү биеийн дасгал хийх, спортоор хичээллэх, үсрэх зэрэг огцом хөдөлгөөн хийхийг хориглодог. Гэхдээ жирэмсний явцад хөдөлгөөнөө эрс багасгах буюу өдрийн туршид хэвтэх нь ураг гэдсэндээ таргалж, төрөхөд хүндрэл үүсгэх тал бий. Иймд эрүүл агаарт гарах, явган явах зэргээр бага зэргийн хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.
3. Сэтгэл санаа
Стресс бухимдал үүсгэх хүчин зүйлсээс зайлсхий. Ноцтой гэмт хэрэг, үйл явдлын тухай мэдээ үзэлгүй, сөрөг мэдээ мэдээлэл дуу чимээг сонсохгүй байх хэрэгтэй. Стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлдөг. Энэ нь хэвлий дэх ургийг тайван боловсорч хөгжихөд тустай юм.
4. Тохиромжгүй хоол хүнс
Нэгдүгээрт, ямар ч төрлийн чихэр агуулсан хүнснээс хол байх хэрэгтэй. Сахар, чихэртэй ундаа, хийжүүлсэн ундаа гэх мэт зүйлсээс татгалз. Мөн цагаан талх, боов, жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүн нь шим тэжээлгүйгээс гадна чихэр ихээр агуулдаг тул эрүүл мэндэд хортой. Иймд жирэмсний үед дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх болон огт хэрэглэхгүй байвал зохино.
5. Орчин
Жирэмсэн гээд өөрийгөө орчноос тусгаарлалгүй, найз нөхөдтэйгээ уулзаж байх нь хэвлийд байгаа хүүхэд зожиг, баяр баясгалангүй болохгүй бөгөөд үс гоо сайхандаа ч мөн тодорхой хэмжээгээр анхаарч байх нь зүйтэй.
6. Химийн бодис
Ахуйн цэвэрлэгээний бодисууд болон гоо сайхны бодисууд үүнд орно. Үсээ будуулахгүй, хими хийлгэхгүй байх нь зүйтэй. Хувцсаа угаах үедээ резинэн бээлий хэрэглэж заншихаас гадна гэртээ цэвэрлэгээ хийхдээ аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж хүнсэндээ хүртэл уксус, хүнсний сода, наранцэцгийн тос ашиглахаас зайлсхий.
7. Амны хөндийн эрүүл мэнд
Шүд, буйлны эрүүл ахуйдаа онцгой анхаарах хэрэгтэй. Эхийн хэвлийд ургийн яс бүрэлдэхэд жирэмсэн эхэд кальци дутагдаж байвал эхийн шүд хэврэг болж, өөрчлөлт ордог. Эхийн шүд асуудалтай байвал бактери нь нярайд халдаж улмаар хүүхдийн сүүн шүд цухуйнгуутаа цоорох аюултай байдаг.