Академийн шагнал гардуулах ёслолын тухай 9 баримт

1. Хамгийн анхны Академийн шагнал гардуулах ёслолын тасалбарын үнэ 5доллар байсан.   
Хамгийн анхны шагнал гардуулах ёслол 1929 оны 5 дугаар сарын 16-д явагдаж байсан ба тухайн үед тасалбарын үнэ 5 доллар байжээ.

2. Оскарын шагналын цомыг амьд хүнээс сэдэвлэн бүтээсэн.                                              
1928 онд Академийн шагналын урлагийн захирал шагналын цомыг бүтээх хэрэгтэй болсон ба тэрээр Мексикийн жүжигчин, найруулагч Эл Индотой танилцсаныхаа дараагаар түүнээс санаа авч, биеийн хэлбэрээр нь шагналын цомыг бүтээсэн байна.

3. Оскар хэмээх нэр хаанаас үүссэнийг хэн ч мэдэхгүй.                                                     
Академийн шагнал гардуулах ёслолын албан ёсны бус нэр болох “Оскар” гэх нэрийг хаана, хэн үүсгэснийг хэн ч мэдэхгүй. Харин үнэн байх хамгийн магадлал өндөртэй дараах хоёр таамаглал байдаг байна. Нэгт Академийн шагнал гардуулах ёслолын үүсгэн байгуулагчдын нэг Бети Девисийн эхний нөхөр Оскар Нелсоны нэрээр нэрлэгдсэн гэж үздэг. Мөн 1931 онд Академийн шагнал гардуулах ёслолын гүйцэтгэх менежер Маргарет Херрик шагналын цомыг хараад авга ах Оскарыг минь санагдуулдаг гэх яриаг нэгэн сэтгүүлч сонсоод хэвлэл мэдээлэлд “Академийн шагнал гардуулах ёслолын ажилчид шагналын цомыг Оскар хэмээн нэрийдэж байна” гэж цацсанаар цаашид Оскар болон тогтсон гэдэг.

4. Шагнал гардуулахад хэлж болохгүй үг бий.                                                                    
Шагнал гардуулах торгон мөчид шагнал гардуулж буй хүн “Ялагч бол ...” /And the winner is/ гэж хэлэх хориотой ба “Оскарын эзнээр ...” /And the Oscar goes to/ гэж хэлдэг уламжлалтай байна.

5. Хамгийн залуу Академийн шагналын эзэн                                                                    
1973 онд Цаасан сар киноны туслах эмэгтэй дүрээр Татум Онейл дөнгөж 10 насандаа Оскарын шагнал хүртэж байжээ.

6. Хамгийн ахмад Академийн шагналын эзэн                                                                 
2013 онд Кристофер Пламмер “шилдэг эрэгтэй туслах дүр”-н эзнээр 82 насандаа тодорч байсан байна.

7. “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий эзнээр урьд өмнө Латви болон Ази америк гаралтай  
эмэгтэй тодорч байгаагүй

85 жилийн түүхтэй Академийн шагнал гардуулах ёслолын “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрлөөр нэг ч удаа Ази болон Латви гаралтай жүжигчин шалгарч байгаагүй байна. Салма Хайек гэх Латви гаралтай жүжигчин 2003 онд, Мерле Оберон гэх Ази гаралтай жүжигчин 1935 онд шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшиж байжээ.

8. Бүх цаг үеийн хамгийн олон шагнал авсан кино “Бөгжний эзэн”                                   
“Бөгжний эзэн: Хааны эргэлт” кино нь нэр дэвшсэн бүх номинацийнхаа шагналыг түүж нийт 11 шагналын эзэн болсон байна.

9. Анжелина Жоли шагналын цомоо алдсан байна.                                                          
Анжелина Жолиг шагналын цомоо алдсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ ганц түүгээр ч зогсохгүй Мет Демон, Жеф Бридж, Мерлон Брендо гэх алдартнууд ч шагналын цомоо алдсан байдаг байна.