ТА ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙГЭЭР САРЫН ТЭМДГИЙН ӨВДӨЛТӨӨ НЭМЭГДҮҮЛДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Бүсгүй таны амьдрал таатай, таагүй янз бүрийн адал явдлаар дүүрэн байна уу? Сарын тэмдэг ирэх дөхөхөөр л хайрт чинь яршигтай санагдаж, ажлынхантайгаа хэл амаа ололцохоо больчихдог уу? Бидэнд хангалттай дагуултай сарын найзаа та өөрөө ч мэдэлгүйгээр улам дордуулж байж болзошгүй юм. Дараах зүйлсийг та байнга хийдэг үү гээд өөрөө өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
- Эмийн зохисгүй хэрэглээ
Та дааврын бэлдмэл хэрэглэдэг бол 3-с илүү удаа хугацаандаа уухгүй байх, алгасах зэрэг нь сарын тэмдгийг хэт их, эсвэл бага болгож өөрчлөлт оруулах хангалттай шалтгаан юм. Сарын тэмдгийн мөчлөг тогтмол өөр өөр хугацаатай, мөчлөг алдагдалтай байвал та заавал эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
- Хэт их стресс
Мэдээж стресс. Хэт их сөрөг стресстэй байна гэдэг танд бүх л талаараа муу. Стресс нь хүний биенд кортисол хэмээх гормоныг үүсгэж байдаг ба кортисол нь сарын тэмдгийн мөчлөг алдагдуулах, байхгүй болгох зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг.
- Тогтмол цагт унтахгүй байх
Бид бүгд л өдөрт 8 цаг тогтмол унтаж амрах хэрэгтэй гэдгийг мэддэг шүү дээ. Гэхдээ, амьдрал дээр хэрэгжүүлдэг нь хэр олон бэ? Олон улсын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар тогтворгүй хугацаанд нойр авдаг, бага амардаг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг харьцангуй тогтворгүй эсвэл илүү удаан хугацаанд ирэх хандлагатайг нотолжээ.
- Кофены хэт их хэрэглээ
Хэт их кофены хэрэглээ хүнд байгалийн бус сэрүүлэг болдог тул үүнээс үүдэн сарын тэмдгийн байдал өөрчлөгдөж нойргүйдэл, сэтгэл түгшсэн, цухалдмал гэх мэт байдлыг үүсгэнэ.
- Үргэлжийн аялал
Мөн л нойр, унтаж амрахтай холбоотой. Таны бие байгаа орчиндоо хялбархан дасан зохицох боловч сарын мөчлөг тань тэгэхгүй.
- Алкоголын зохисгүй хэрэглээ
Согтууруулах ундаа – танд баасан гаригийг тэмдэглэх сайхан мөч байж болох юм, гэхдээ сарын тэмдэгэнд бол тийм биш юм. Биен дахь гормонд өөрчлөлт оруулснаар сарын тэмдгийн мөчлөгт ч мөн сөрөг өөрчлөлт орно.
- Хэт их дасгал хөдөлгөөний ачаалал
Тогтмол хэт их ачаалалтай дасгал хөдөлгөөн хийдэг бол түүний хэрээр амардаг байх хэрэгтэй. Бие организм тань байнгын ядралттай байвал сарын тэмдэг ирэлтэнд мөн л сөргөөр нөлөөлнө. Гэхдээ энэ нь фитнесс төвдөө бүү яв гэсэн үг огтхон ч биш бөгөөд өдөрт 30 минутаас 1 цагийн хооронд дасгал хөдөлгөөн хийх нь харин ч үр дүнтэй байдаг.
Тэгэхээр дээрх 7 зүйлийг амьдралдаа гаргах үе байдаг ч гол нь хэтрүүлж болохгүй шүү бүсгүйчүүдээ.