ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.02.25

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН

2016.02.25

Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Хуудас 


Асуулт: sain bnu tand ene odriin mend hvrgey bi yum asuuh gesen yumaa bi nz zaluutai verheed 7jil bolj bn odoo hvrtel jiremsen bolohgvv bhii omno neg udaa awhuulj bsiimaa tgd bvhel arga hemjeeg awsan ter tuhaid ni daraa ni heden honogiin daraa sheehed joohon joohon tsus garaad vzvvlsen cine yum uldtsen bn gd daraa ni em uuj vldegdlee gargasan ternees hoish l jiremsen bolohgvv bhii bi urd surdag bsimaa odo tugsuud irsen urd bhdaa emchid vzvvlhed uriin hooloi cine bituureltei vrewseltei bn gd em bichej ogsiin teriig ni uugaad odoo hvrtel gaigvv boloogvv yum shig bn udaan alhaj ywhad ntr ih zowiurlaj owdoh yum yaj ymar emchilgee hiilgeh wee ta zuwulguu uguuch
Хариулт: САйн байна уу. Үргүйдлийн шалтгааныг зөв тодруулах нь хүүхэдтэй болох боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэв үрийн хоолой битүүрэлтэй байгаа бол түүнийг үүсгэж байгаа гол шалтгаан нь халдварын гаралтай байдаг бөгөөд тус халдварыг бүрэн эмчлэж үрийн хоолойд үүссэн битүүрлийг эмчилснээр жирэслэх боломж бүрдэнэ. Гэхдээ дааврын шинжилгээг эмчийн хяналтан доор өгч хянуулах хэрэгтэй байдаг. Дааврын шинжилгээ өгснөөр таны үр тогтох боломж нь хэр их нэмэгдэж байна вэ гэдгийг хянах гол арга юм. Үргүйдлийн оношлогоо эмчилгээ нь цаг хугацаа их шаарддаг уяраас та шантралгүй хичээгээрэй. нэг удаагийн эмчилгээ зөвлөгөөгөөр амархан эдгэрч жирэмслэх боломж бага.

Асуулт: Sain bna uu bi odoo 31nastai bieiin ym ireh dohood irheer nuur haluu orgiod tolgoi ovdood dotor muuhai boldog zoviur suuliin 2jil ajiglagdaad baihimaa tolgoi ergeh geh met zurh delseh ene yutai holbootoi bol
Хариулт: САйн байна уу. Цэвэршилтийн хэвийн нас нь 45-55 нас байдаг. 44-өөс доош насанд цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байгаа бол эрт цэвэрших эмгэг гэж үзнэ. Шалтгаан нь 1. удамшлын хямралын гаралтай, 2. архаг тамхичин, 3. хоол тэжээлийн дутагдал 4. стрэсс сэтгэхүйн өөрчлөлт 5. 2 өндгөвч авхуулсан тохиолдолдуудад эрт цэвэршилт явагддаг. Дээрхи шалтгаануудын аль нь болохыг тодруулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Асуулт:  Sain bnu minii boor owddog ymaa shinjilgeegeer boornii uurag aldalttai gj garsan xvmvvs uurag aldalttai bol xvvxed toruulj boloxgui gx ym ugn bol bi xvvxedtei boloxiig xvsej bga ch aigaad zorigloj chaddagguiee ta zowolgoo ogooch
Хариулт: САйн байна уу. Бөөрний ямар эмгэг хэддүгээр зэрэгтэй байгаагаас шалтгаалан жирэмслэх эсэхийг тодорхойлно. Жишээ нь хүнд хэлбэрийг гломеруланефритийн үед жирэмслэх гь эрсдэл ихтэй байдаг. Та хэрэв жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол бөөрөө сайн эмчлүүлээд эмчийн хяналтан доор жирэмслэх бүрэн боломжтой.

Асуулт: Sain bainuu bi neg zvil lawlah gesiin ispral het udaan hugtsaagaar biyd baih muu vr dagwart yu bi barag suulguulaad 7jil bolj bn awhuulsnii daraa hurdan jiremsen boloh magdlalt yu
Хариулт: САйн байна уу. Зэсэн спирал нь тухайн хүнд ямар нэгэн гаж нөлөө үзүүлээгүй, тухайн хүний бэлэг эрхтэй ямар нэгэн өөрчлөлтгүй, өвчлөлтгүй байгаа тохиолдолд 10 жил хүртэлхи хугацаанд хамгаалах чадвартай бөгөөд ямар нэгэн гаж нөлөөлөл байхгүй. Харин спиралыг авхуулсны дараа шууд жирэмслэх боломжтой.

Асуулт: sain bnu tanid ene uduriun mend hvrgie.Minii huwid gewel bi odoo 2 ohintoildoi.Tegeed bi 15ond 2 dahij jiremsen bolood svvliih ni bvvr 2 iher bid buun bayr bolj baisanch yag uridniih shigee 4 sar garantai usultgvi bolchihson nadad yvaagvi gazar vzvvleegvi emch gej barag bhgve.odoo dahiad jiremsen boloh hvsel ih bgach aidastai bgad bhiimaa.bi ungursun onii 3sard jiremsen bolood 7sard hewtej tsewerlvvlsen.tegeed emch namaig umaidaa miomatai bolson bn gsn.tegeed bas odoo nuhurteiguu sex hiiheer uwduud margaash ni udurjinguu dawsagaar uwduud baidag bolson ene yunii uchiraas ingej uwduud bgn boloo?bas bi ene miomag yahuu?bi odoo dahiad jiremsen bolj bolhuu?bi bas elegnii b virustai.bag ohin deeree medsench ohin maani zvgeer garsan
Хариулт: САйн байна уу. ураг өсөлтгүй болж байгаа гол шалтгаан нь ихэвчлэн халдварын гаралтай байдаг. Гэхдээ бусад ховор тохиолдолд умайн гаж хөгжил, умайн буруу байрлал гадны ямар нэгэн шалтгаан эрхтэн системийн архаг удаан хугацаагаар өвчилсөн өвчин дотоод шүүрлийн гаралтай эмгэгүүд гэх мэт шалтгаанууд байдаг. Гол нь шалтгааныг нь тодруулж түүний эсрэг эмчилгээ хийлгэвэл дахин жирэмсэлэхэд ямар нэгэн эрсдэл байхгүй.

Асуулт:  Sn bnu tanii amar amgalang ailtgay bi yum asuuh gsii ma nadad neg zowiuurtai neg emegteechuudiin asuudal bna l da ter endometriozig ged em nar onshilson yuma tged zaawal em uuj idgeh estoi yu te bas huuhed te bdoggui gne bas tged emchiin zowolson emiig uuj bgaa l da ghte tm hurdan idegnee gj bhagui l bha emiin ner bizanna gedeg uuh ni zowuu ndaa tus bloch emchee
Хариулт: САйн байна уу. endometrioz хэмээх өвчин нь удаан хугацаагаар эмчлэгддэг учраас та шантралгүйгээр эмчийн зааврын дагуу эмээ уугааарай. энэ өвчин нь мөн үргүйдлийг үүсгэх шалтгаан болдог. bizanna хэмээх энэхүүү эм нт дааврын гаралтай эм бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэхээс гадна жирэмслэлтээс хамгаалдаг.

Асуулт: Сайн байна уу. Би спирал тавиулаад 3сар болж байна. Сарын тэмдэг ирэхдээ их өвдөлттэй ирдэг болчлоо мөн 10гаруй хоног ирэх юм.Эхний 4 5 хоногт бага бага сүүлийн өдрүүдэд их өвдөлттэй их хэмжээгээр ирээд байна. Энэ зүгээр үү. Эсвэл спирал таарагүй байна гэсэн үгүй. Өмнө тогтмол бас өвдөлт багатай 4 хоногт дуусдаг байсан юмаа.
Хариулт: Сайн байна уу. Спирал нь улайн хөндийн салстыг гэмтээж тавигддаг учраас сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг. цус багадалттай, үтрээний үрэвсэл бэлэг эрхтний үрэвсэлийн үед тавиулвал эрсдэл бага зэрэг байдаг бөгөөд өвчнийг даамжруулан бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг өвчлүүлдэг. Тиймээс та спиралаа авхуулаад эмчлүүлсний дараа дахин тавиулах боломжтой.

Асуулт: sain bnuu,mini biynii yum 2 udur irdeg bolchloo uzuulher zuger ged urd n 4,5 honog irdeg bsin bagar ireh n hewiin yum bolowuu
Хариулт: Сайн байна уу. Та хэдэн настай вэ? Гарч байгаа цусны хэмжээ нь хэр байна вэ? Хэвийн сарын тэмдэгийн ирэх хугацаа 3-5 хоног байдаг. Сарын тэмдгийн хоног цөөрөх нь стресс болон бэлэг эрхтний үрэвслүүд, дааврын эм хэрэглэж байгаа үед тохиолдож болно.

Асуулт: Биений юм маш бага хэмжээтэй бараг 2сар болж ирэх юм. Хөдөө байдаг болхоор нарын үзүүлж чадахгүй байна. Юунаас болдог ямар эмчилгээ хийлгэх тухай зөвлөгөө өгнө үү
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн алдагдал үүсч байгаа шалтгааныг тодруулан эмчилдэг. Одоо та хэдэн настай вэ? Хэрэв 18-с доош 45 наснаас дээш бол сарын тэмдэг бага хэмжээтэй ирэх буюу алдагдаж ирэх боломжтой. Эсвэл жирэмснээс хамгаалах дааврын эм хэрэглэжбайгаа бол мөн өөрчлөгдөж болно. Эдгээр нь физиологийн шалтгаантай байдаг учир санаа зовох хэрэгггүй. Цус багадалт, бэлэг эрхтний эмгэг, архаг халдварт өвчнүүд хэт стресс зэргээс шалтгаалан сарын тэмдэг багасдаг. Дээрхийг тодруулахын тулд заавал эмэгтэйчүүдийн үзлэг болон шинжилгээ шаардлагатай.

Асуулт: sn bnu? bi sayhan spral tawiulsan. tgd ve ve hatgaj owdood bh yum bs biynii yum ireh hugatsanas 8 hnogin omno irchih yum ingedeg yum bolowuu bs nvjte yum garhiin?
Хариулт: Сайн байна уу. Спирал нь улайн хөндийн салстыг гэмтээж тавигддаг учраас сарын тэмдэг их хэмжээгээр ирдэг. цус багадалттай, үтрээний үрэвсэл бэлэг эрхтний үрэвсэлийн үед тавиулвал эрсдэл бага зэрэг байдаг бөгөөд өвчнийг даамжруулан бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг өвчлүүлдэг. Тиймээс та спиралаа авхуулаад эмчлүүлсний дараа дахин тавиулах боломжтой.

Асуулт: Sain bnuu ta minii gedes duureed tgd bs sariin temdeg irehgui yuma 3,4n sard haaya uzegdeh bolson eleg yum bolowuu gheer ugui yum shig oroi bolohoor hatuuldaj owdoh yuma yu yum bol zuwulguu ogooch sariin temdeg irehgui bolohoor huuhedtei boldoggui ghiin pls
Хариулт: сайн байнаа уу. Таны зовиураас харахад эмэгтэйчүүдэд үзүүлж оношыг тодруулах хэрэгтэй. Юунаас болж ямар өвчний улмаас байна вэ гэдгийг шууд хэлэх боломжгүй байна.

Асуулт: Sain bainuu tanid ene udriin mend xvrge bi odoo xoer xvvtei baga xvvgee gargaxdaa mash ix xyrzan uragdsan odoo oyulj boldog bolowuu tanitai uur zvileer yrix gesen yum utasnii dugaar baiwal uguuch bas minii bienii yum maani irexeer doosho xaaya jijig nuj vzegdeed baix yum bienii irex gej baina gej doosho jaaxan xvrentsus vzegddej baigaad 3daxi xonog deere mash ix irdeg ingeed barag bienii yum 9 xonog irdeg nadad tuslaach
Хариулт: САйн байна уу. Үтрээний урагдлыг оёулж болно. Сарын тэмдэг өвдөлттэй ирж байгаа, олон хоног үргэлжлэж байгаа бол түүнийг эмгэг гэж үзнэ. Энэ тохиолдолд онош тодруулхах шинжилгээ эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. шууд зөвлөгөө өгч үүнийг оношлон эмчлэх боломжгүй. Тиймээс та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэээрэй

Асуулт: Sn bn uu o.mend bi torood 9 sar bolj bga ym aa. Torood bienii ym irsenii daraa araas nogoon ongiin shingen ylagdas garaad boloxgu ym aa emchin uzuuled emchilgee xiilgesen bolj zgr boloxgu ym aa ywal deer we ta hariulj ogno uu
Хариулт: Сайн байна уу. Шинжилгээний хариу ямар гарсан бэ? Сарын тэмдгээ дуусмагц дахин шинжилгээ өгч үзээрэй. Мазокын шинжилгээгээр үрэвсэл өндөртэй гарч байвал PCR-"н шинжилгээ өгөх хэрэгтэй.

Асуулт: sn bnu bi odo 6sard torohiin 3dahi torolt torsoni dara vtere ih sul bolchihiin uulan kegel dasgal hdg tm ch vr dvnt bhgvi yum oyulwal yadag bol torsni dara her udaj bj lazert yumu oyulj boldog bol
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа 45 хоногоос хойш физиологийн үйл ажиллагаа хэвийн болдог. Үүнээс хойш оёулах боложмтой.

Асуулт:  Sain bnu? Bi 7satai jirmsen huhni tolgoi garj irku yma ene tuhai zuwlguu guuch bas huh ugzuguur yzrad bh bolloo yu herglh ve arildiin bolu
Хариулт: Сайн байна уу. Жирэмсэн үедп хэвлий гуя өгзгөөр язрал үүссэн бол тухайн сорив арилах нь бага байдаг. Хөхний толгойг татах, массажлан толгойг гаргах боломжтой. Төрсний дараагаар хөхний толгойг гаргах аппарад бий.

Асуулт: sain bn u ? Oir oirhon obort hiilgewel her muu dagwartai ? Bulchingiin spail zaluu hvnd her torimjtoi bol
Хариулт: Сайн байнауу. умайн хөндийд ажил хийнэ гэдэг бол умайн салстыг гэмтээж үрэвсүүлж байдаг. Тйимээс хойшид гарах үр дүн нь маш муу. Хор хөнөөл и бөгөөд үргүйдэлд ч хүргэх аюултай. Буляингийн спиралыг хүнд хүчир ажил хийдэг эмэгтэйчүүдэд тохиромжгүй.

Асуулт: Sain bnuu ene odriin mend ene onii 1r sard 6n doloo honogtoi bhdaa osoltgui bolsooon tgd say emchilgee hiilgeed em uuj bga dahiad jiremsen bolul dahiad osoltgui boloh boluu zaawal 6 sar ymuu 1 jiliin daraa jiremsen bolj bolno geh ymaa emch nar ta yu gej bodoj bna
Хариулт: Сайн байна уу. умайн хөндийд ажилбар хийлгэсэнээс хойш 6 сарын дараа жирэмслэх нь тохиромжтой. Учир нь өсөлтгүй болж байгаа шалтгааныг тодруулж эмчилгээ хийлгэх, умайн хөндийд ажилбар хийлгэсэний улмаас салстын гэмтэл хэвийн болж үр хөврөлийг хүлээж авах чадвартай болох хугацаа юм. Өсөлтгүй байгаа шалтгаан нь ихэвчлэн халдварын гаралтай байдаг учраас оношыг тодруулж бүрэн эмчилгээ хийлгэвэл дахин ураг өсөлтгүй болох эрсдэл гарахгүй.

Асуулт: Sain bn uu jiremsen yum a odoo 28w hvn amitamtai untaagvi ee jiremsen bolsonoos hoish odoo belgiin uruu l maan hawdaad anh udaal tegej bn ochigdor l tegle oglo gaigvi bolson bnn
Хариулт: Сайн байна уу та жирэмсний хяналтанд орж шинжилгээгээ өгсөн үү? Жирэмсэн үд үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж бактер нян үржих боломжтой болдог учраас үрэвслийн гаралтай бэлэг эрхтний өөрчлөлт гарч болно. Та хяналтынхаа эмчид үзүүлээрэй.

Асуулт: 2dox turultuus xoish gedes tatagdaxgvi bj bgaad xvnderleed ubchtei bchixiin.jil garna bolj bgaa belgiin xaritsaand neg ch oroogvi bj axin daxin em yyj laa xiix yum.tegeed bj bgaad gedes xvndvvrlene.emch nar zgr gexees uur yum xelexgvi yum. Bas sariin temdegiin xoorondox xonog togtborgvi irdeg svvliin 7 Sar..30 esbel 33 bvr 27 xonog bolood irdeg.xaashaa xend vzvvlexee medexee blaa help
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн мөчлөг нь тухайн сард бие организмын өөрчлөлттэй холбоотойгоор / ханиад , стресс, биеийн хэт ачаалал, дархлаа сулрах / өөрчлөгдөж алдагдаж байдаг. хэвийн үед 21-35 хоногийн хооронд байж болно. Хэвлий томорч өвдөж байгааг та үзлэг болон шинжилгээгээр оношыг тодруулахгүй бол шууд зөвлөгөө өгөхөд боломжгүй байна. эмэгтэччүүдийн өвчнөөс гадна тодор эрхтний өөрчлөлт байгаа эсэхийг тодруулаарай

Асуулт: sain bnu bi say 12.11nd 7sartai bjgad dutu torsima tegd 1sarin 27nd mini yum maan irsima nohorhoigo belgin haritsaand orson zarimda dotor min muhairad bh bollo jiremsen boltson gj baidgin boluu an tegd bs neg boo hvnd sanamsargvi bjagad vzvlsin tgsen chin saw chin hiitei bn tegsn mortlo vr togdoson bn gsen yadgin bol emchee tanid bayrllaa amjilt hvsey
Хариулт: САйн байна уу. Сарбн тэмдэг ирээд үр тогтох боломжтой үр бэлгийн харьцаанд орсон бол жирэмслэх бүрэн боломжтой. Жирэмсэн байна уу ? үгүй ву гэдгээ тодруулахын тулд тест үзэх буюу ЭХО-д харуулаарай

Асуулт: Жирэмсэлтээс хамгаалах эмний талаар мэдээлэл авахыг хүсч бна ямар эмийг биений юм ирсэн өдөрөөс ямар эмийг биений юм ирсэний дараа уудаг хэдэн жил уух естой талаар
Хариулт: Сайн байна уу.
 1,Умайд суулгадаг даавар агуулсан систем:
Умайн хөндийд суулгадаг, 5 жилийн турш бага тунгаар даавар ялгаруулдаг, хуванцар төхөөрөмж. Даавар агуулсан умайд суулгадаг систем нь умайн хөндий рүү бага тунгаар левоноргестрал дааврыг ялгаруулж жирэмслэлтээс хамгаалдаг. Жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь 5 жил үргэлжилдэг. 
2. Арьсан доор суулгадаг даавар агуулсан имплант буюу суулгац:
Бугалганы арьсан дор суулгадаг прогестин даавар агуулсан жижиг шилбэ, дааврыг 3 жилийн турш ялгаруулна.
3. ҮР ХӨНДҮҮЛСНИЙ ДАРАА УМАЙД СУУЛГАДАГ ДААВАР АГУУЛСАН СИСТЕМИЙГ ХЭЗЭЭ ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХ ВЭ? 
Та үр хөндүүлсний дараа эмчид үзүүлж цаг авах шаардлагагүй. Учир нь жирэмсний эхний 3 сард үр хөндүүлсэн тохиолдолд умайд суулгадаг даавар агуулсан системийг шууд суулгуулж болдог. Жирэмслэлтийг эмийн аргаар тасалсны дараа эмч үзлэг хийхдээ шууд системийг тавьж болно. 
Төрсний дараа хэрэв хөхүүл, сарын тэмдэг ирсэн рээгүйтэй хобоогүйгээр 6 долоон хоногоос дотогш хугацаанд хэрэглэж болохгүй. Харин хөхүүл биш бол сарын тэмдэг ирсэн ирээгүй хамаагүй 4 долоон хоногоос дээш хугацаанд хэрэглэж болно.


Асуулт: Sn bnu emchee zulbaad 5 6 bolsn c yundvvjing uuj blh uu? Hewliigr haaya owddg ene n yuniix ym bloo
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмслэснийд дараагаар зулбаж байгаа шалтгааныг тодруулж эмчлэхгүй бол дахин энэ эрсдэлд орох нь өндөр байдаг. Цаашилбал дахин жирэмслэхгүй байх ч магадлал байж болно. Иймд та шинжилгээ өгч оношийг тодруулан эмчилгээ хийлгээрэй. Юмдүүжин ургамал нь зөвхөн умайн агшилтыг сайжруулдаг ургамал юм. Харин зулбаж байгаа шалтгааныг эмчлэхгүй юм. Хэвлийн доогуур өвдөж байгаа зовиур нь бага аарцгийн хөндийн эрхтгнүүүдийн үрэвсэлтэй холбоотой байж болзошгүй.

Асуулт: zaa bayarlalaa.. asuult.. jiremsnii 7-8 doloon honogtoid emchin hynaltad zulbuulah em uuj bolohu hugatsaa ni hetreegui bizde 8 dolon honog dotor boldog gj sonson vnen vv?
Хариулт: Өдрийн мэнд, Нэгэнт жирэмсэн болсон бол цаашид хүүхдээ төрүүлэхийг зөвлөж байна. Эмээр зулбуулах арга нь эмнэлгийн нөхцөлд хийж болох боловч үүсэх хор уршиг ихтэй байдаг.

Асуулт: Сайн байна уу? Нэг зүйл асуух гэсэн юм Үтрээний үрэвсэлийн үед бэлгийн харьцаанд орж болох уу?
Хариулт: Сайн байна уу. Үтрээний үрэвслийн эмчилгээ хийж байх явцад бэлгийн хавьталд орж болохгүй. Үтрээний үрэвсэл ямар үүсгэгчээр үүсгэгдэж байгаагаас шалтгаалан бэлгийн замаар халдварлаж бусдад тараах аюултай байдаг. Мөн гаднаас ямар нэгэн бэлгийн замын халдварыг авах эрсдэл нэмэгдэнэ.

Асуулт: Sain bnuu emchee biynii ym irsnees hoish hed honogiin daraa jiremsleh magadlaltai bdag we miniih 12nd ireed 16nd duussan
Хариулт: Сайн байна уу. Таны сарын тэмдгийн мөчлөг хэд хоногтой вэ? Хэрэв сарын тэмдгийн мөчлөг тогтвортой бөгөөд 21 хоногт ирдэг бол жирэмслэх магадлалтай өдрүүд нь сарын тэмдэг ирснээс 5 дахь хоногоос эхлэж болно. Хэрэв 30 хоногийн мөчлөгтэй бол сарын тэмдгийн мөчлөгийн дунд 10 хоногт жирэмслэх боломжтой үеүд юм. Хэрэв сарын тэмдэг тогтворгүй байдаг бол сарын тэмдэг дууссанаас хойш өглөө бүр шулуун гэдэсний халууныг үзэх хэрэгтэй. Шулуун гэдэсний халуун ихэссэн өдрийг тэмдэглэн тухайн өдрөөс жирэмслэх боломжтой үеүд эхлэж байгаа юм.

Асуулт: Sn bn uu xaritsaand belgewchtei bnga orood bwl iredvid xvvxed gargaxd ym uu ymar neg muu sorog nolootoi yu. 4 jil bolj bn.
Хариулт: Өдрийн мэнд, Бэлгэвчээс шалтгаалан гарах гаж нөлөө болон сөрөг үр дагавар огт байхгүй юм. Мөн өтгөн хаталт нь бүдүүн шулуун гэдэсний өөрчлөлт болон хоол боловсруулах замын эмгэгтэй холбоотой эсэхигй тодруулах хэрэгтэй.

Асуулт: Sain baina uu emchee, sariim temdeg ireh duusaa uyeer tsus ni nileen har ungutei garah ym, ene yuniih ve
Хариулт: Өдрийн мэнд, Бэлэг эрхтний үрэвсэл нь өөрчлөлтөөс шалтгаалан сарын тэмдэг ирэхийн өмнө болон дуусах үед өнгө нь хар хүрэн болж өөрчлөгдөх буюу нөжирхөг гарч болдог. Зарим тохиолдолд умайн хавдрын үед илэрч болдог зовиур юм. Иймд харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: Sain sain bnyy tilgoi ni dotogshoo tatagdsan helbertei. 2010 ond goridoj bsan bagiig torhod shar nogoon svv garj bas l ooriigoo goridloo gj bodood ongorson. Tsysarhag zvil garaagv vner ni joohon ewgvi berjrvv shig yum garaad l bytsad alga ahiad l garaad bdag
Хариулт: Өдрийн мэнд, Хөхний толгой дотогшоо татагдах нь хавдрын шинж тэмдгийн нэг илрэл байдаг тул заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай шүү.

Асуулт: Hamgiin svvliin asuultand min hariulj uguuch belgiin haritsaand orohoor minii beleg erhten aygvi ih horsood uwduud bh ym
Хариулт: Өдрийн мэнд, Бэлэг эрхтний үрэвслийн үед бэлгийн хавьтал хийх үед хорсож өвдөх, үтрээнээс гарч байгаа ялгадасны хэмжээ, өнгө, үнэр өөрчлөгдөх зовиурууд илэрдэг. Шалтгааныг тодруулахын тулд шинжилгээ өгч түүний дагуу эмчилгээ хийлгээрэй. Үүнд мазок, PCR-н шинжилгээ.

Асуулт: Sn bnu emchee tanidag hvmvvs.s sanaa zowood end bichij bnaa. Ungursun hawar 4sard vriin suwag neelgeh hagalgaand orson yma tgd jiremsen bolohgui bolhor n sayhan dahin emchid handtal edleg otgon uilanhai bn gsn terende emchilge hiilged dahin vzvvltel tal n shingen boltson bnle. Odoo bieni ym irtsen bga dahiad hot orj vzvvldeg ymuu gd bj bn Haana ymar emchid handwal sn be
Хариулт: Өдрийн мэнд, харьяа орон нутгаас 13А маягтийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үргүйдлийн тасагт гэж бичээд хандаж шинжилгээ болон эмчилгээ хийлгэж болно. Үргүйдлийн оношилгоо эмчилгээ нь цаг хугацаа ихээхэн шаарддаг, сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор шинжилгээ болон хяналтыг хийдэг учир та шантралгүйгээр оношийг тодруулж эмчлүүлээрэй.

Асуулт: Сайн байна уу? нэг зүйл асуух гэсэн юм. Дүү минь гадаадад сурдаг юм. Бэлгийн хавьталаас 40 гаран цагийн дараа энэ эмийг уугаад жирэмсэн болчихсон. Одоо 6 юмуу 7 долоо хоногтой. Эмч нарт үзүүлэхээр нарийн шинжилгээ өг судасны цохилт хэвийн биш байна гэж хэлсэн гэсэн. Сургуулийнхаа эмчээс асуусан чинь уусан 72 цагийн эм нь урагт нөлөөлөхгүй гэсэн байна. Гэхдээ миний сонсож байснаар 72 цагийн эм нь урагт заавал нэг гаж нөлөө үзүүлдэг гэсэн л дээ. Тийм болохоор үр хөндөлт хийлгэсэн нь дээр үү? саяхан нэг зөвлөгөө уншиж байсан чинь анхны хүүхэд гаж нөлөөний улмаас гажигтай төрсөн тохиолдолд дараагийн урагт бас нөлөөлөхөөр зүйл эхэд үлддэг гэсэн байсан. Энэ талаар зөвлөгөө өгөөч. Хэрэв очиж уулзах хэрэгтэй бол хаана очиж уулзах вэ? 72 цагийн эм, зулбуулдаг эм гэсэн нэршилүүд интернетээр их байх юм аа. Эдгээр нь адилхан уу эсхүл үүрэг, найрлагат огт өөр 2 төрлийн эм үү? Баярлалаа.
Хариулт: Өдрийн мэнд, Яаралтай ууж хэрэглэдэг дааврын бэлдмэлийн жирэмснээс хамгаалах чадамж нь бусад жирэмснээс хамгаалах аргуудаас бага байдаг. Ойролцоогоор 70-80% байдаг. Эм хэрэглээд жирэмсэн болсон тохиолдолд үр хөндөлт хийлгэх хэрэггүй. Дааврын эдгээр эмнүүд нь урагт гаж хөгжил үүсгэх боломж маш бага байдаг. Яаралтай ууж хэрэглэдэг 72 цагийн эм, зулбуулдаг эм хоёр өөр найрлагатай, өөр үйлчилгээтэй эм байдаг.

Асуулт: Sain bnuu bi 27w oird nogoon ongotei mortloo usarhag yum garaad bhn tsagaan sariin omno emnelegt hewteed hewtej bhd bas nogoon yum garaad bsn tegeed tsagaan saraar zgr bolood odoo garaad bhn yuniih yum boloo ??
Хариулт: Өдрийн мэнд, Та хамгийн түрүүнд шинжилгээ өгч оношийг тодруулах хэрэгтэй. Үтрээнээс гарч байгаа ялгадас өөрчлөгдөх нь маш олон хүчин зүйлийн нөлөөлөлтэй байдаг учир шалтгааныг тодруулахын тулд заавал шинжилгээ хийлгэж түүний дагуу эмчилгээ хийдэг. Ихэвчлэн БЗХӨ эсвэл бэлэг эрхтний бактер нянгийн халдварын гаралтай байдаг.

Асуулт: Ta jiremseltees zulbuulah em zardaguu?? bi harin 3sar garantai yumaa hordlogo ogood bie tawgviteed hajuugar ni jhan owchintei gargaj blhgvi blchood bn nadad tuslaach yawal drvv?
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмслэлтийг таслаж, зулбуулдаг эм нь гадуур хувь хүн зарж байгаа нь хууль бус үйлдэл бөгөөд амь насанд ч эрсдэлтэй хүндрэлүүдийг учруулдаг. Тиймээс нэгэнт жирэмсэлсэн бол суурь өвчнөө эмчлүүлээд хүүхдийг тээж гаргах хэрэгтэй. 3 сараас дээш хугацаанд үр хөндүүлэхэд хожим үүсэх хор нөлөө маш ихтэй байдаг. Цаашилбал үргүйдэлд ч хүргэх боломжтой. Хүүхэд тээх боломжгүй онцгой, хүнд өвчтэй тохиолдолд эмчийн хяналтанд эмч нарын зөвлөгөөний хурлаар шийдэгдэн жирэмслэлтийг таслах заалт байдаг.

Асуулт: Sain bna uu emchee yum asuuh gesiin manai ehneriin sariin yum svvliin 2 sard sardaa 2 udaa ireed bhiin ter ni yunaas boldiin boloo jiremsnees hamgaalah emnees bolno gj bhuu suuliin sariin yum 2 sariin 6-9 nd irsiin tegsen say 20 dahiad irhiin zowolgoo og tuslaach emchee
Хариулт: Өдрийн мэнд, Сарын тэмдгийн мөчлөг нь 21-35 хоног байх ёстой. Түүнээс дээш буюу доош хугацаатай ирвэл эмгэг гэж үзнэ. Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд эмчийн зааврын дагуу эмээ зөв хугацаанд нь уусан бол сарын тэмдгийн мөчлөг тогтвортой ирэх ёстой. Эмийг алдаатай ууснаас сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж болно. Хэрэв дааврын гаралтай тариа болон спирал тавиулсан бол сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж эсвэл сарын тэмдэг огт ирэхгүй байх буюу байнга үтрээнээс цусархаг ялгадас үзэгдэх гаж нөлөө гарч болдог. энэ нь 3 сараас дээш хугацаагаар үргэлжилбэл эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. 3 сарын дотор бол өөрчлөгдөж байсан ч хэвийн болох боломжтой.

Асуулт: U.mend barg sariin umnuus dooshoo tsagaan ym garaad zarimdaa bj suuhiin gargagui zahtnadg bolsn hrin 7 hongiin umnu dood taliin uruuliin ng taln aimar tomrood zahtnaad bj bgad odoo harin gaigui bolsn ene yaj bgan bolo. Bs dotr taldan jijig ym garchihsn bh ym
Хариулт: Эмэгтэйчүүдэд шээс, бэлгийн замын болон үтрээний үрэвслээр өвчлөх нь элбэг тохиолддог. Үтрээ нь бэлгийн уруул, умайг холбосон суваг бөгөөд уг өвчний талаар ярихын өмнө үтрээний хэвийн үйл ажиллагааг танилцуулж байна. Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана. • ФИЗИОЛОГИ-ийн үтрээн ялгадас- цайвар өнгөтэй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалан их багын хэмжээ хамаарна. Жишээ: Сарын тэмдэг эрхийн өмнө болон жирэмсэн үед ихэснэ. Энэ бол өвчин эмгэг биш хэвийн үзэгдэл. • Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл: Хэвийн бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсанаар нян үржиж үтрээн үрэвсэл үүсгэдэг. Шинж тэмдэг нь: Үтрээнээс гарах ялгадас нь эвгүй үнэртэй, (загасны үнэр мэт) өнгө нь цайвар шаргал байдаг. Өвчтөнд ямар нэгэн зовиур байхгүй учраас удаан хугацаагаар мэдэгдэхгүй байх нь элбэг. • Мөөгөнцрийн гаралтай үтрээн үрэвсэл. Энэ нь олон дахин сэдэрдэг, бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжин халдварладаг. Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэнгийн амсар орчмоор загтнах, эмзэглэх, эсэглэн хөгз үнэртэй өтгөн цагаан ээдэм мэт ялгадас гарах. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг. Мөөгөнцөрийн үед АНТИБИОТИК их хэмжээгээр хэрэглэсний дараагаар сэдэрдэг. • ТРИХОМОНОЗ гаралтай үтрээн үрэвсэл: Энэ нь бэлгийн замаар халдварладаг халтварт өвчин хэдэн сараарч шинж тэмдэг илрэхгүй халдвар тээж байж болно. Эрэгтэй хүнд шинж тэмдэг нь илэрдэггүй учраас халварыг тараагч болдог. Шинж тэмдэг: Эмэгтэйн бэлгийн уруул үтрээ цагтнах, шар ногоон өнгөтэй ялгадас их гарах, арьс улайж хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. ЗӨВӨЛГӨӨ : • Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер,нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг. • Өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаас хойш чиглэлтэй) • Бэлгийн нэг хавьтагчтай байх. • БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших. • Сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орохгүй байх. • Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэх. • Биеийн эсэргүүцлийг сайжруулах, ажил амралтыг зохицуулах хэрэгтэй. учир нь биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд үтрээний үрэвслээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.

Асуулт: Sain bnu neg talin ondgowch uilanhaitai gsima vvnes bld jiremslehgv bh magadlal bii yu.
Хариулт: Өдрийн мэнд, өндгөвчний уйланхайтай болгон үргүйдлийн шалтгаан болдоггүй. Уйланхайн хэлбэр хэмжээ, зэргэлдээх эрхтнүүдээ гэмтээж байгаа эсэх, өндгөвчнөөс ялгарч байгаа дааврын хямрал үүсгэж байгаа зэргээс шалтгаалан үргүйдэлд хүргэж болно.

Асуулт: Sn bna uu emchee ym irxeer mash ix nujirxug buun garxiin yuniix bol tanid bayrlalaa
Хариулт: Өдрийн мэнд, сарын тэмдгийн цус нь шингэн, улаан өнгөтэй байх ёстой. Нөжтэй гарч байга бол энэ нь эмгэг гэж үзнэ. Эмэгтэйчүүдийн үзлэг болон шинжилгээний үндсэн дээр оношийг тодруулдаг.

Асуулт: sain.bna uu emche bi hvhedt boloxgvi bna emched vzvlher zvger bn bolno gexii tegd bvvr.boloxgvi bn bieni.ym zarimda togtwortoi bish tvrvv sard 21nd irchef ene sard 17nd ired.bxii ene yunih bol ta hel tus bolooch zaawal hariult ogorei emche bi bvvr yahaa medxgvi bn
Хариулт: Өдрийн мэнд, сарын тэмдгийн мөчлөг нь хүний бие организм тухайн сардаа дархлаа болон стресс, хэт ачаалал зэргээс шалтгаалан 21-35 хоногийн хооронд хэлбэлзэлтэй байж болно. Таны сарын тэмдэг хэвийн биш гэж үзэхгүй байна. Хүүхэдтэй болохгүй байгаа шалтгааныш тодруулахын тулд эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг, шинжилгээ шаардлагатай байдаг. Хамгийн түрүүнд таниас дааврын шинжилгээ авах болно.

Асуулт: сайн байна уу анхны төрөлт сав хазайсан гээд хагалгаагаар төрсөн дахиад жирэмсэн болох болов уу
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмслэх, нөхөн үржихүйн процесст ямар нэгэн эмгэг байхгүй бол жирэмслэх боломжтой. Савны буруу байрлалаас шалтгаалан жирэмслэхгүй байх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь ховорхон тохиолддог.

Асуулт: sn bna u,bi 1 sard emegteichuudiin emnelgeer ywsanlda,zag uvchin bna gsn,tgd 2 udaa taria hiilgeed emnuud uusanlda,tegtel ungursun 7 honogoos dooshooo nogoon ungutei yum garaad,hamgiin gol ni neg zaluutai hamgaalaltgui haritsaand orchihson... Bi yah yostoi we,ingej bgad urgui blh wii gj aij bna,tuslaach emchee Ter zaluutai 8 sard taniltsaad 10 sard bid 2 haritsaand orson,hamgaalaltgui...ter ued nogoon yum garch ehelsen Tuhain ued emchilgee hiilgej chadalgui solongos ywaad onii umnuhun mongold irsen tgd shinjilgee ugtul tm hariu garsan. Uuchlaarai baahan yum bichchihlee...bi odoo hna handah yostoi we,ene uvchin buren edgereh bga...
Хариулт: Өдрийн мэнд, Та бэлгийн замын халдвар давтан авсан байх магадлалтай. Тиймээс дахин шинжилгээ өгч, түүний дагуу эмчилгээ хийлгээрэй. Найз залуутайгаа хамтдаа эмчилгээ хийлгэхг хэрэгтэй. Шинжилгээ өгөхдөө харьяа дүүргийн лабораторид болн хувийнд өгч болно. Эсвэл халдварт судлалын үндэсний төвд БЗХӨ, ДОХ-н кабинетэд шинжилгээ өгч зөвлөгөө авах боломжтой.

Асуулт: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Би эмэгтэйчүүдэд үзүүлээд шинжилгээ өгсөн чинь үтрээний орчин +1 байхаас нэмэх 4 болсон байна гээд лаа өгсөн. Тэрийг нь хэрэглэсэн ч гэсэн сайн эмчлэгдэхгүй байна. Яавал дээр ва
Хариулт: Өдрийн мэнд, үтрээний орчин өөрчлөгдөх нь гадны нян бактерийн шалтгаантай бөгөөд биеийн эсэргүүцэл сулрах, жирэмслэх үед илүү тохиолддог. Бактерийн эсрэг энгийн лаа хэрэглэхдээ сарын тэмдэг ирээд дуусмагц эмчилгээ хийлгэвэл илүү үрд дүнтэй байдаг.

Асуулт: sain bnu emchee bi moogontsortei tged irewseltei bn ged moogontsorin esreg em laa hereglej uremslin ch gsen em laa hereglesen tgse bolow moogontsor ni eroso zuger bolku ym aimar zagatnad beleg erhten mine shalbarad owdd bh ym yu heregleh be ydaj ene zagatnag l arilgamar bn yaj hurdan arilgah we
Хариулт: Өдрийн мэнд, Бэлэг эрхтнийг байнга саван болон химийн бодисоор угааж болохгүй. Дархлаа сайжруулах эмчилгээг хамт хийлгэх хэрэгтэй. Мөөгөнцрийн эсрэг эмийг үтрээгээр болон уухаар хэрэглэн хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ өгөөрэй. Биеийн эсэргүүцэл сул болон байнгын эм ууж байгаа , архаг хүнд өвчтэй бол мөөгөнцрийн эдгэрэл бага байдаг.

Асуулт: Emchee bi odoo dongoj 4n 7honogtoi jiremsen yumaa tegsen chin bi urid ni tembvv gedeg owchin tuschaad terigee emchlvvlj bgaad sar garni omno zawsarlaad bolitsim tegsen chin jiremsen bolchloo odoo uragt maani nolooloh bolowuu yag haanaa handaj yamar emchilgee hilgeh we erthen baga honogtoi bgaa deer ni emchleed awbal urag maani heregtei bolwuu geed mash ih sanaa zowj bn ta nadaa zaawal hariulaad zawarchilgaa ochih gazar heleed ogooch
Хариулт: Өдрийн мэнд, тэмбүү өвчин нь эмчилгээ бүрэн хийлгэсэн ч гэсэн цусанд тэмбүүгийн титр илэрч байдаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Эмчилгээ хийлгээд дахин халдвар аваагүй бол урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй. 5 сар хүртэл ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Урагт ямар нэгэн халдвар дамжихгүй. 5 сараас хойш хугацаанд хяналтын эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээгээ хийлгэж болно.

Асуулт: Sain bnuu emchees asuuh zuil bnaa. Shinjilgee ogood bakteriin jaahan urevseltei bn geed em laa ntr bichij ogson teriig zaaval uuh shaardlagatai yu? Zoviur bhgui bn geed uuhgui yavaad bval muu ur nolootei yu? Hariulj ogooch
Хариулт: Өдрийн мэнд, Шинжилгээгээр хариу нь үрэвсэлтэй гарсан бол заавал хэрэглэх хэрэгтэй. Үрэвсэл нь даамжраад яваандаа зовиур илэрдэг. Ер нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний өвчнүүд дүлий хэлбэрээр, удаан хугацаагаар явагдаж байдаг тул эмчилгээ ч мөн давтан хийгдэж байдаг.

Асуулт: Sain baina uu? Emchees asuugaad uguurei. Minii sariin temdeg 1 sarin 15nd ireed 2 sarin 3nd duussan. Ehnii 14 honog n har bor yum garsan. Odoo ene sariinh ireeguil bn. Turuud jil hagas bolj bga gariin suulgatstai yum. Jil garui menstratsi heviin bsan. Odoo hevlii savaar jhn changaraad tonus ugch bga yum shig sulhan zoviurtai ue ue.
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмснээс хамгаалах суулгацын гаж нөлөө нь сарын тэмдэг алдагдах, үтрээнээс байнгын цус алдах, гэх мэт зовиурууд байдаг. Хэрэв өөрт зовиуртай байгаад сарын тэмдэг алдагдаад байгаа бол бэлэг эрхтний үрэвсэлт өвчин болон бусад эмгэг байгааг тодруулах хэрэгтэй. Хэрэв дээрхи өвчин байхгүй бол дааврын нэмэлт бэлдмэлийг хэрэглэвэл хэвйин болох боломжтой.

Асуулт: sain bnuu. bienii um irhgui 3 sar bolloo uzuulheer yanz buriin asuudlgui gehii. odoo 44 toi iim ert tsevershdiim boluu genet.. emch yarina gdg em bichj ogood uuj bgaa yavl deer ve zuvulguu ogooch
Хариулт: Өдрийн мэнд, цэвэршилтийн нас нь хэвийн үе нь 45-55нас байдаг. 44 насанд цэвэршилт эхэлж байвал эрт үеийн цэвэршил гэж үзнэ. Эрт цэвэршилт үүсэх шалтгаан нь 1, тамхи татдаг, 2,хоол тэжээлийн дутагдал 3,удамшлийн хямрал /төрөлхийн цөөн фолликултай байх/ 4, хими болон туяа эмчилгээний улмаас 5, 2 өндгөвчөө авхуулсан бол 6,стресс гэх мэт нөлөөллөөс болдог. Эмчийн зөвлөгөөний дагуу дааврын эмийг ууж байхыг зөвлөж байна.

Асуулт: Sain bnu asuult asuuh gsiima Dooshogo ungugui zuill garah n hewiin zuil munuu ayguu hurts unertei.bs ugaahdaa biyiin shingen sawangar ugaj bolohu zarim humuus sawan hergelj bolohgu muuguntsur uusgedeg gd bhiinma hariulj ugurei bayarllaa
Хариулт: Өдрийн мэнд, үтрээний ялгадас үнэртэй болох шалтгаан нь бэлгийн замын халдвар болон нөхөн үржихүйн эрхтний нян бактерийн халдвартай холбоотой байдаг. Хэрэв бэлгийн замаар халдсан халдвар биш бол бактерийн эсрэг энгийн лааг хийхэд хэвийн болно. Хэрэв бэлгийн замын халдвартай бол түүнд тохирсон эмчилгээ гүйцэт хийгдэх шаардлагатай байдаг. Үүний тулд заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Бэлэг эрхтнийг өдөр бүр гаднаас нь бүлээн усаар болон биений савангаар угааж, 7 хоногт 2-оос илүүгүй удаа биений савангаар бэлэг эрхтний дотогш үтрээ рүү угааж болно. Өдөр бүр үргэлж бэлэг эрхтний дотогш угаавал хэвийн байх ёстой бактерийг устгадаг учир гадны халдварт өртөх нь хялбар болдог.

Асуулт: sain bainuu smile emoticon bi jitemsen yma odoo 3sar doloo honogtoi mazokiin shinjilge ehleed ughud zvger garaad daraa dahiad ugsun chn vrewseltei gd bh yuma tgd bie zashaar saw uwduud dooshoo jhn ym garaad bna emch nar yg sain zowolgoo ogohgvin yahuu
Хариулт: Өдрийн мэнд, Жирэмсний үед үтрээнээс гарах ялгадас ихэсдэг, мөн үтрээний хэвийн орчин өөрчлөгдөж, мөөгөнцөртөх, үрэвслийн процесс явагдаж болно. БЗХӨ биш бол эмчийн зааврын дагуу үтрээний лаа болон үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэхэд болно. Давтан 5 сартай, 8 сартайд шинжилгээ өгч мөн эмчилгээг давтаж хийдэг.



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.