ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.02.25

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ БУЛАН

2016.02.25

Huggies Mongolia Албан ёсны хуудас

Асуулт: Sain bn u bi turuu 7 honogt zovlogoo tanias avsan. d caltsiin shinjilgee hiilgelee. 5 sar garantai tsaihuir ny garsan. Emchid uzuulsen havirga ny zugeer oorchloltgui bn gesen hol gar ny duugarsan heveeree l bn tegeed odoo 500 gaar og gesen gehdee shinjilgeeg ogohdoo d gee zavsarlaj bgad ogoh yostoi gehiin bid 2 emchilgeenii tungaar 14 honog 8 duslaar 16 hinog 1000gaar uugaj yavj bsan yum

Хариулт: Сайн байна уу. Д-ээ завсарлаад кальци өгсөн нь дээр, цусан дахь Д-н хэмжээ нормын дээд хязгаарт байна. Тэгэхээр Д дутлаас айх хэрэггүй. Кальцигаа дангаар нь өгөөрэй.

Асуулт: Haniad hureed gedes ni duursiimaa odoo bas guilgeed duureed bdag haniad ni gaigui bolson haluurahguu bgaa. Linex uuj bgaa oor yaj duureed bgaag ni zogsooh ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд 3 цагийн зайтай хоол өгөх хэрэгтэй. Хооллохын өмнө 5-10 мин доош нь харуулж хэвтүүлнэ. Хэвлийд тос түрхэж байгаад нар зөв тойруулан зөөлөн иллэг хийж өгч болно. Үнэхээр дүүрэнгэ их байгаа бол карболен гэдэг эмийг 6 цагийн зайтай 3 хоног уулгаж болно. Энэ эмийг нилээн их усаар /10-20мл/ нунтаглаж болгоомжтой өгөх хэрэгтэй. Бага багаар залгиулна гэсэн үг.

Асуулт: Sn bnu emch e, manai ohin 2 sar hagastai. Suuliin 14 honog ohin maani guilgeed lineks forte 2 honog, probifor 5 honog, triceptol 2/1r udurt 2r 5 honog uusan zuger bolohgui yum. odoo tsair uugaad 4 honoj bn arai gaigui bolood udurt l 10-12 baadag bsan ni bagasaad 6-7 bas baas ni baga zereg utgurch bga. Ingej olon honog guilgehed shingen nuhuh shardlagatai yu? Tsairtai tsug uur em heregleh u? Bas baas ni zuger bologui bhad 2 sariin vaktsindaa orvol yah bol 14 honog hoishluulchla. huhuu oir oirhon sn uguh gej hicheej bga gehdee huhuu ideed l araas ni duleed baagaad bh yum. Bas 1 sartai bhasa l nuur ni ulaij ireel ih huch gargaj dulj baadag bsan ene yunaas boldiin bol uzuuleh shardlagatai yu? Bayarlalaa.
Хариулт: Сайн байна уу. Эм хангалттай уусан байна. Цайрын бэлдмэлийг 7 хоног уух хэрэгтэй. Шингэн баас цөөрч өтгөрөх хандлагатай хүүхэд дордоогүй учир шингэн сэлбэх шаардлагагүй. Гол нь амаар сайн шингэн уулгах хэрэгтэй. Хоросол найруулж бага багаар ойр ойрхон өгөхөөс гадна хүүхдийг сайн хооллоно. Хөхүүл учир ээж өөрийнхөө идэж байгаа зүйлд сайн анхаараарай. Баас шингэрүүлэх юм хэрэглэж болохгүй. Нүүр рүүгээ дүлж чинэрч байвал багахан тархины даралтын шинж, бага багаар агаарт сайн гаргаж, усанд оруулах хэрэгтэй. Баасны дараа баахгүй мөртлөөсөө дүлж байвал Бониспаз гэдэг эмийг 4 дуслаар 2 хоног, 2 дуслаар 2 хоног өгөөрэй.

Асуулт: Sain bna u. Manai huu 7 sartai. Suuliin ued tolgoigoo ugui gj bga ym shig segsereed tolgoin dagzaara halaad hulruud shees n baga zereg unertei bolchihloo. Ug n D vitamin 400taig uuj bga. Esvel tarhinii daralttai bolohoor ingeed bga ym bolov uu. Glyutaminii huchel ugvul yah vee. Eej min Glyutaminii huchil ug geed boldoggui e. Glyutaminii huchel yamar uilchilgeetei ve
Хариулт: Сайн байна уу. Дээрх хүчил нь тархины цусан хангамж сайжруулахад уудаг, гол нь тархины даралтаас гадна танай хүүхдийн шинж рахиттай байна. Бас ууж байгаа Д-н тун багадаж байна гэж үзэж байна. Тийм болохоор хүүхдийг агаарт сайн гаргахаас гадна Вит Д-н тунг нэмэгдүүлж хоногтоо 1500-2000 болгох хэрэгтэй. Агаарт гаргах хэрэгтэй байна. Усанд оруулж чийрэгжүүлэх шаардлагатай.

Асуулт: sain bnuu emchee? tanii ajil uilsed amjilt xusie. Manai oxin 6 sar garantai. sayaxan xaniad xureed Fromolid siropoor, Koflet siropoor uusan. Mon Biferon laa xiisen 5 xonog. emen emchilgee onoodor duusna, Ix xerjignuurtei bna. tserend wu ogox be? zovlooch,, bayarlalaa. Mon odoo xaniad n edgesen gej agaart gargaj boloxuu?
Хариулт: sain bnuu emchee? tanii ajil uilsed amjilt xusie. Manai oxin 6 sar garantai. sayaxan xaniad xureed Fromolid siropoor, Koflet siropoor uusan. Mon Biferon laa xiisen 5 xonog. emen emchilgee onoodor duusna, Ix xerjignuurtei bna. tserend wu ogox be? zovlooch,, bayarlalaa. Mon odoo xaniad n edgesen gej agaart gargaj boloxuu?

Асуулт:  Haniad hursen huuhdiin nusiig zoriulaltiin nus sorogchoor soruulj bgaan. Nus sorogchoor soruulah yamar neg surug dagvar bnauu? Soruulj bgad joohon tsustai nus garsan. Ih soruulhaar samsai ni gemteed gunshaa bolchdog geed bhiin unen bolwuu bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Нус соруулагчаар хүүхдийн хамрын салстад сул нус их байгаа тохиолдолд зөөлөн соруулж болно. Нус их ялгараагүй, зөвхөн хамрын салст хөөнгөтөж битүүрсэн байх үед их соруулбал хамрын салстыг гэмтээх аюултай. Тэгэхээр нус соруулагчийг байнга хэрэглэх хэрэггүй. Эхлээд дусаалга дусааж, хамрын нүхэнд хатсан нус дэвтэж, эсвэл цэр нус их ялгарсан үед зөөлөн соруулах хэрэгтэй.

Асуулт: sain bna uu ta.manai ohin 2sar garantai.3 honogtoo l neg baah ym.tegeed baahdaa zvgeer shingen baaj bga hirnee dvleed l uurlaad baih ym.tegeed bainga ungaad ungahdaa aimar vnertei baihiin.dan hohooroo hoollodog.
Хариулт: Сайн байна уу. Хөхөөр хооллох үед хүүхдэд гэдэсний болон баасны асуудал гарвал хооллож байгаа ээжийн хооллолтын байдал их чухал байдаг. Харшил төрүүлэхээр, гэдэсний баас шингэрүүлэх, хоол хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэмээ анхаарах хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны асуудал шүү дээ. Хүүхдийн гэдэс дүүрч байна уу? Хүүхдийг хооллохоос өмнө 5-7 мин доош харуулж хэьтүүлэх хэрэгтэй. Хэвлийд хөнгөн иллэг хийж өгч болно. Хөхөө хөхүүлэхдээ хөхний толгойг лав үмхүүлэхгүй бол хийтэй залгиж гэдэс дүүрдэг. Бонниспаз эмийг 4 дуслаах 2 хоног, 2 дуслаар 2 хоног хэрэглээд үзээрэй.

Асуулт: Sn bnuu. Manai huuhed yag 7 sart. Tolgoi ni ih hulurdug muumuu idehdee bur huls ni burzaigaad bn. 1 dehees ehleed urhiin D.g emchilgeeni tungaar ugch bga. Uilagnaad aashlaad bh yum tolgoi tarhinaasaa tegj bolohuu.... bie ni er ni l chiigt bn. Zarimdaa am hamriig ni toirood huh tuyat bolchih yum zarimdaa gaigui ch yum shig ban. Taivan bish udur barag ungahgui bn taivshruulah untuulj amraah em ugch bolohuu. Bayarllaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд рахиттай байхаар нойр хөнгөн цочромхой сэрвэлздэг. Тэгэхээр гол нь Д дутлыг эмчлэх хэрэгтэй. Вит Д уугаад эхэлсэн бол дуустал нь өгөх нь зөв. Хажуугаар нь хүүхдийг агаарт сайн гаргаж усанд оруулах хэрэгтэй. Хөх туяа татдаг бол хүүхдэд хүчилтөрөгч дутаж байна гэсэн үг. Гол нь агаар л эмчилнэ. Эмийн хувьд эмчид үзүүлж сонголт хийсэн нь дээр байх.

Асуулт: Sain bnu? Manai huu 6sartai. Shono negch serdeggu huu maani suulin 2,3 honog shono 2 udaa sereh bolloo. Shuls bol zgr l goojjiin. 1 hamarnaas ni shingen us shig nus garsan. Haluuraagui. Jaahan aashlah gd l bdag bolloo. Tsahiur ni garaagui bgaa. Tsahuir garah blhoor ingehu? Esvel haniadnii shinj temdegu? Iim ued yah ystoi ve? Em ogohu? Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд ямар нэгэн зовиуртай, эсвэл дутуу хооллосон, тархины даралттай, агаар дутагдсан, рахиттай хүүхдүүд нойр хөнгөн үе үе сэрдэг. Дулаан үед агаарт гаргахыг хичээгээрэй. Мөн шүдлэлтийн үед шүд буйлыг цоолж гарч ирэх үед хүүхдийн буйл өвдөж, шүлс ихээр ялгарч зовиурладаг. Буйлыг ажиглахад цайрч түмбийсэн байдаг. Унтахаас нь өмнө усанд сайн оруулж Вит Д-г урьдчилаг сэргийлэх тунгаар уулгах хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу эмчээ. Танаас зөвлөгөө авах гэсэн юм аа. Манай охин 7 сар хагастай. Усгүй болчихлоо гээд эм, дусал хийж өөрөөрөө төрсөн. Төрөхдөө зулай их багатай төрсөн. 3-4 сар хүртэл хэд хэдэн эмчид үзүүлж эм их уусан. Мэдрэлийн Өлзийбаяр эмч гавлын дотоод даралт ихсэх гэж онош тавьж байсан. 2 сар орчмын өмнө хэд хэдэн удаа нүдний зовхи нь болон нүүрний зарим хэсэг нь татаад байх шиг болоод их нялхасын мэдрэлд үзүүлсэн чинь зүгээр байна гэсэн. Бариач дээр 10 хоног тайвшруулах бариа гэж хийлгэсэн. Сүүлийн хэд хоног хамар орчмоор хөхрөөд сайн арилж өгөхгүй л байна. Өдөр бүр боломжоороо гадаа гаргаж хар цайнд, усанд сөөлжилж оруулж байгаа. Толгойгоо үе үе шилгээгээд байсан өрхийн эмч 7 ширхэг д өгсөн ууж байгаа. Бас гар хөл нь ихэнхдээ хүйтэн чийгтэй байгаад байх юм. Одоо эм тан уусан нь дээр үү, эмчид үзүүлсэн нь дээр үү, бариачаар явах уу, ингээд орхичих ёстой юм уу мэдэхгүй болчихоод байна. Та зөвлөгөө өгөөч.
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд гол нь агаар хэрэгтэй. Зуны улиралд бол агаарт 1 цагийн турш унтуулах шаардлагатай. Тэгвэл хүүхэд өөрөө хэрэгцээт хүчилтөрөгчөө авч чадна. Гол эмчилгээ бол агаар шүү дээ. Хамар орчимоор хөхрөнө гэдэг хүчилтөрөгч буюу агаар дутлын шинж. Д-г эмчилгээний тунгаар уух нь маш зөв. Хажуугаар нь кальциглицерофосфат гэдэг эмийг 4 хуваагаад өдөрт 2 удаа 7 хоног уулгаарай. Бариачийн хувьд мэдрэлийн эмчийн зөвлөгөөгөөр хүүхдийн мэргэшсэн сэргээн засахын ажилтнаар бариа хийлгэх хэрэгтэй. Гол нь агаар эмчилгээ юм.

Асуулт: sain bnuu manai huhed odoo 6sar hureh gj bga yumaa haniad hureed 5 6 honoj bnaa hamraas ni nus goojood hamar bituureed bna hanialgaj bga haluurahgui bga bitamin C l ogch bna oor em ogohgui bga odoo yawal deer we haniad ni edgej ogohgui l bh yumaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд сиропноос харшилдаггүй бол Baby col col гэдэг сиропыг уулгаж болно. 5мл-р 6 цагийн зайтай 3-5 хоног уулгана. Хангалттай хооллож бүлээн шингэн сайн уулгаарай.

Асуулт: Sn bnu manai huu 6 sarta shud n garaagu kaltsi demjih zorilgoor yu ugwul zugeer ve bs hoolnii durshiliig n nemgduulmeer bdg ywl zugeer ymr bitamin ughuu zowlogoo ogooch bayrlalaa smile emoticon
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхэд нэмэгдэл хоолонд орж эхэлж байгаа учир хүүхдийг 2 цаг 30 мин-с 3 цагийн зайтай хооллодог гэж тооцоход 1-2 удаагийн хооллолтыг нэмэгдэл хоолоор орлуулах хэрэгтэй. Бантан, каш гэх мэт. Нэмэгдэл хоолоо өгөхийн өмнө хөхний сүүг хөхүүлэхгүй байх хэрэгтэй. Шүдлэлтийг дэмжих зорилгоор ихэвчлэн кальциглицерофосфат гэдэг эмийг 1/4-р өдөрт 2 удаа 7-10 хоног уулгаж болно. Буйл нь цайрч шүд цухуйх дөхсөн үед буйланд иллэг хийж өгч болно. Хоолны дуршил нэмэгдүүлэхээр Куркума DHA гэдэг эмийг 5ил-р өдөрт нэг удаа 14 хоног өгч болно.

Асуулт:  Sain baina uu? Emchee haniad hursen huuhdiig usand oruulj bolhuu? Bas shuls ni bainga goojood bhiin bas mumuu hazad shud ni garahgaj bgaan bolwuu esvel haniad hurched tegeed bgaan bolwuu?
Хариулт: Сайн байна уу. Халуураагүй бол, орчны температур 26-28градус усанд оруулсны дараа дааруулахгүйгээр усанд оруулж болно. Ам залгиур, буйл, завж хэлээр тууралт гараагүй, өөрчлөлт өгөөгүй бол шүдлэлттэй холбоотой шүлс гоождог. буйланд иллэг массаж хийж өгч болно.

Асуулт: Sn bnu emchee xvvxde xanialgaad bxr n orxiin emchde vzvvled em bvchuulj awsiin sar garantai ma xvvxed. Tegsen prospan bichij ogson 10 duslaar. Og gd. Getel zaawriig n xarsan chin 1-3 nastai xvvxed 10 duslaar getsen bx yum. 1 nas xureegui bxd ingej ogch bolox yum bolwuu? Tgd ogxoor iim jaaxan amitan yum medexgui l bailtai aimar uilaad butsaaj gargaad bx yum aygui muuxai amttai yum bn le?
Хариулт: Сайн байна уу. Сар гарантай бол ядаж өгөх дуслын тоог багасга. Гол нь сайн хөхөөр хооллох хэрэгтэй. Хүүхэд ханиалгалт ихэсч байвал дахин заавал үзүүлэх хэрэгтэй. Проспаныг 5 дусал болгоод, ижил хэмжээний цэвэр буцалгасан устай шингэрүүлж өгч болно.

Асуулт: ene odriin mend. huugiin maani dood sormuus ni deeshee bolood nudruugee naaldtsan bna enig yah yostoi odor zugeer untdag mortloo shono nudee nuhlaad bh yum. bayrlalaa
Хариулт: Сайн байна уу. Сормуус нь буруу ургалттай хүүхдүүд ийм шинж өгдөг. Сормуусыг нүдний эмчид үзүүлж засуулж, тодорхой хугацаанд дасгал хийдэг. Нүдний эмчид зөвлөгөө аваарай.

Асуулт: Sain bna uu? Oi garantai huuhded d vitaminaas uur usult hugjiltud ni sainaar nuluuluh, darhlaa saijruuldag sain vitamin zaaj uguuch
Хариулт: Сайн байна уу. Биолезин, Пиковит сиропоор, Актовит зэрэг сиропуудаас сонголт хийж өгч болно.

Асуулт: Odo huu mani 9sartai humuus boojgoig n shamaldag zarim n zuer orhi ged bh ym yg yah ym boloo hoish n jo shamlahar neeh shamlagdku bn yah wr
Хариулт: Сайн байна уу. Огт шамлагдахгүй хуйхнагны арьс бэлэг эрхтний толгойг битүү бүрхсэн байвал эмчид үзүүлэх шаардлагатай. Ямар ч тохиолдолд хүчээр шамлах хэрэггүй. Зөвхөн усанд оруулах үед арьсны завсраар орсон бохирдлыг сайн цэвэрлэж, зөөлөн бага зэрэг шамлах хөдөлгөөн хийж болно.

Асуулт:  сайн байна уу? Хүүхэд маань одоо 1нас 8 сартай. Шээсний ерөнхий шинжилгээ өгсөн юмаа. Хариу нь кеток (+-), ph 6.5, Х/жин 1030 гэнээ энэ ямар хариу вэ? хэлээд өгөөч өнөөдөр эмч маань байсангүйэ
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд ямар зовиур байна, харьцангуй өөрчлөлт гайгүй байна. Энэнээс өөр үзүүлэлт үзээгүй юу? Хүүхэд рахитаас сэргийлж Вит Д уух хэрэгтэй байна.

Асуулт: 4 nastai eregte hvvhed orndoo sheegeed bh yma omno ni 2r jilin omno dawsagni haglgaan orj bsn yma yaawal deerv
Хариулт: Сайн байна уу. Давсагны хананы булчин сулрахаар эсвэл мэдрэлийн гаралтай шээс задгайрах эмгэг тохиолддог, мөн хүүхэд стрессгүй, сэтгэл санаа нь тайван байх ёстой. Хүүхдийн давсгийг дахин эхо-д харуулж шинжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээд давсагны хананы булчин чангалах, эмчилгээ хэрэгтэй. Зүүн эмчилгээ их дүнтэй байдаг. Давсган дээр хөнгөн бүлээн жин тавих, унтахаас өмнө шингэн их уулгахгүй байх арга хэмжээ авч болно.

Асуулт: Sn bnuu minii ohin odo 7 nastai haaya tolgoi ergeed bn gd bh yum daraltg ni vzsn 110. 90 tei bn heviin daralt hedtei bh ystoi ve
Хариулт: Сайн байна уу. 7 настай хүүхдийн даралт 90-100д хэлбэлзэж болно. Тэгэхээр даралтыг байнга үзэх хэрэгтэй. Хоолойны мах том эсэхийг тодруулах шаардлагатай. Шээсний шинжилгээ өгөөд үзээрэй.

Асуулт: Sain bna uu? Emchee huu maani 7 sartai uruul ni hagaraad bh ym yunaas bolj bgaan bol ymar arga hemjee avah ve?
Хариулт: Сайн байна уу. 1-т шингэн дутлын шинж байж болно. 2-т хоол боловсруулах үйл ажиллагаа хямарснаас байж болно. Цус багадалтыг шинжлүүлэх хэрэгтэй. Нэмэгдэл хоолонд оруулаарай. Өдөртөө 150-200мл шингэн зүйл хоолны хажуугаар уулгаж болно.

Асуулт: Haniad hvreed hamar n betvvr.d baih.r n hamart dusaadag bvteegdehvvn hereglesen bolovch heveere baih.n yah uu nazavin hvvhd.n 0.025 odort 1 dusal.r
Хариулт: Сайн байна уу. Хэдэн настай хүүхэд вэ? Гол нь ханиалгыг намдаавал хамрын салстын хөөнгө багасч онгойдог. Назавин 2 дуслаар 6 цагийн зайтай хэрэглээд голгүй имэрсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр дусаалганы дараа цэвэрлэж болно.

Асуулт:  ohin maanl urgelj hanialgaad emlegt hevtsench sain edgehgui ym yah ve torohdoo dutuu tursun ym ene ih nuluuluh ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд жингээ сайн нөхсөн бол амьдралын эхний саруудад дархлаа тогтдог. Одоогоор ханиаданд эмэн эмчилгээнээс гадна дархлааг сайн дэмжих хэрэгтэй банйа. Мэдээж дутуу төрөлт, их бага хэмжээгээр нөлөөлнө. Хүүхдэд дархлаа дэмжихээр виферон лаа 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 7хоног хэрэглээрэй. Гол нь хүүхдийг маш сайн хооллох хэрэгтэй. Асаргаа их чухал шүү.

Асуулт: Sain bnu manai ohin 6 nastai hoshnogo uvduud bas zagatnaad baidag yma tegeed harahaar nel tsagaan horhoi bujignaad aimar yma yaj emchilgee hiihuu
Хариулт: Сайн байна уу. Зентел 400мг-тай эм байгаа, хуваагаад нэг удаа уулгаад 72цагийн дараа дахин нэгийг уулгана. Гол нь эмнээс гадна хувийн ариун цэвэр хамгийн чухал. үүнд хүүхдийн хэрэглэж байсан ариун цэврийн хэрэгсэл, ор дэрний даавуу, гарын алчуур, дотуур өмд зэргийг буцалгах шаардлагатай. 7 ширхэг бандаж бэлдэнэ. Угаагаад индүүднэ. Өдөр болгон солино. Хуучирсан бандажийг хаях хэрэгтэй. Хумсыг авах хэрэгтэй. Хамт нэг оронд унтдаг хүн байвал мөн цагаан хорхойн эмчилгээ хийлгэнэ.

Асуулт: sain bna uu? Manai huuhed odoo 3 sartai. Nileed em uugaad tser ni ix sularsan bgaa bolovch gargj chadaxgui bna. Yaj tseriig ni gargah ve?
Хариулт: Сайн байна уу. Бага сартай хүүхэд цэрээ өөрөө гадагшлуулж чадахгүй. Ихэнхдээ залгидаг. Цэр шингэлэх, ховхлох эмээр дэмжиж өгнө. Гол нь шингэн сайн уулгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөхөө сайн хөхүүлнэ гэсэн үг. Муцера уухаар биш сиропоор 2мл-р өдөрт 2 удаа орой 18 цагаас өмнө өгөөрэй.

Асуулт: Sn bnu emchee manai ohin 1 sar garantai bainga joohon joohon baah yum baasandaa bugsn tulegdeed bh yum lineks esvel bonnisan uulgaval yah ve
Хариулт: Сайн байна уу. Вифидум бактер 6 цагаар өдөрт 3 удаа 5 хоног, Бонниспаз 4мл-р өдөрт 2 удаа 2 хоног уулгаарай.

Асуулт: Sain bnuu. Oi 3 sartai chatsaga aldaad hoolond durgui bna. Urid shonoos hamarni bituurlee. Haniad yum bolovuu. Yamar arga hemjee avah ve
Хариулт: Сайн байна уу. Юуны түрүүнд сайн хооллохоос гадна шингэн зүйл сайн уулга. Үүнд хоросол, будааны шүүс, байхуу цай гэрийн нөхцөлд бэлтгэж уулгаж болно. Хоросолыг 5мл-р 5мин-н зайтай өдрийн туршид уулгана. Завсраар нь будааны шүүс уулгана. Baby col col сиропоор 5мл-р өдөрт 3 удаа уулгаарай.

Асуулт: SAinuu 8 hvvhdiin baas ni bainga hataad bhiin. Huhuu huhuj bgaa bor hoolondorson??
Хариулт: Сайн байна уу. Хэдэн өдрөөр өтгөн саатдаг вэ? Өтгөн хаталт төрсөн цагаас илэрсэн бол эмчид үзүүлэх шаардлагатай. Саяхнаас анзаарагдсан бол 1-т хүүхэд шингэн бага ууж байна. 2-т дутуу хооллож байна гэсэн шалтгаан байж болно. Гэрийн аргаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих эмчилгээ хийж болно. Үүнд: шингэн сайн уулгах, чавганы шүүс бэлтгэж өгөх, хүнсний хивэг хэрэглэх, гэх мэт. Эдгээр аргыг хэрэглэн болохгүй бол Имопер гэдэг эмийг 5мл-р өдөрт 2 удаа 3 хоног уулгаж болно. Өтгөн хаталт үргэлжилсээр байвал хоол боловсруулах замын эмгэгийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Асуулт:  Huuhdiin darhlaag yaaj saijruulah ve ? Bas huulund yaaj durtai bolgoh ve ? Manai ohin 1 oi 4 sartai. Huulund ih muu bas oir oirhon hanaid hureed bn.
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн дархлааг гол нь сайн хооллож, шингэн сайн уулгаж дэмжинэ. Тийм болохоор хүүхдэд хэрэгтэй хоолыг өөрт нь тусгайлан бэлдэж өдөрт 5-6 удаа 250-300мл-р идүүлэх хэрэгтэй. Хоолны дуршлыг дэмжихээр куркума DHA өдөрт нэг удаа 14 хоног уулгана. Дархлаа дэмжих зорилгоор Виферон лаагаар 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 7 хоног хэрэглээрэй.

Асуулт:  d witaming 3 sart hvhded udrin 2 tuslar ugj blh bolu tolgoin hulrud bgn
Хариулт: Сайн байна уу. Болно. 21 хоногийн турш уулгаад хөлрөлт арилбал 7 хоног амраад дахиад 21 хоног уулгана.

Асуулт: Sain bna uu? Manai hvvhed 3 sartai, sayhan jaahan haniad hvreed urhiin emch flemoksin 125 mg bichij uguud ugluu oroi 5 honog uulgasan hanaih ni gaigvi bolson ch nus ni garaad hamar ni bitvvreed bhiin odoo yawal deer be emchee?
Хариулт: Сайн байна уу. Вит С-н уусмал уулга. Уг нь натрихлорид 0,9% утлага хийх их үр дүнтэй. Мөн энэ уусмалаа нэг дуслаар 6 цагийн зайтай дусааж болно.

Асуулт: Сайн байна уу 2 настай хүүхэд шүлсээ их гоожуулаад байх юмаа 4 настай хүүхдийн баас нь хатаад гарахгүй удхаараа гэдэс нь өвдөөд байна гээд уйлах юмаа яах вэ?
Хариулт: 2 настай хүүхдэд ам залгиур, завжны салстад тууралт байна уу сайн ажиглаарай. Ам залгиурыг сулхан давсны уусмалаар цэвэрлэж өгч болно. Шүдлэлт хэвийн явагдаж байгаа юу? 4 настай хүүхдэд хоолны хажуугаар шингэн юм сайн уулга. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих зорилгоор хүнсний хивэг хоолонд хэрэглэх, чавганы шүүс бэлдэж өгөх зэргээр дэмжиж болно. Бүр болохгүй бол шалтгааныг тодруулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sain bnau huu maani 1 oitoi huugiinhee hooloig owdoh bur sinikod duslaar ogdg yma ene emiig owdoh bur ogch boloh u
Хариулт: Сайн байна уу. Синикод хуурай ханиалгалтыг намдаах зорилгоо хэрэглэдэг. Хоолой өвдөлтөд хэрэглэх шаардлагагүй.

Асуулт: Manai huu oi 8 sartai unjij baagad bas bugsiin urad bdag boltoi baasni tugsguld jaahan tsus bolson bdag yaj baasig shingeleh Be yu uguh be. Alimnaas uur jims idehgui yum shingen uuh yumand ih muu.
Хариулт: Сайн байна уу. Шингэн зүйл их сайн уулгах хэрэгтэй. Ялангуяа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих хүнс хэрэглэх хэрэгтэй. Хүнсний хивэг бантанд хийх, чавганы шүүс бэлтгэж өгөх, хоолны хажуугаар шингэн уулгах, өдөрт нэг удаа 5-10мл оливын тос цэврээр уулгаж болно. Ингээд болохгүй бол имопер гэдэг сиропийг 5мл-р өдөрт 2 удаа хэрэглэж болно.

Асуулт:  2nastai huuhed hol ni owdood bhiin suuhara gadagshina haruulj sugad bhiin kalits dutagdasniih bhuu kalits ogwol ymariig ogwol sain be
Хариулт: Сайн байна уу. Кальциглицерофосфат гэдэг эмийг 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаж болно. Хэрэв хөлийн өвдөлт удаан үргэлжилбэл эмчид үзүүлэх шаардлагатай. Хөлийн аль нэг хэсэгт хавдаж, өөрчлөлт орсон эсэхийг шалгаарай.

Асуулт: Sain bnauu 5sartai ohin maan tarhinda uilanhatai ged emchluulj bgn suuld 0,2 bson bsan odoo aktobigin gamalate uuj bga bas d vitamin udriin 1000ogch bga Uilanhai buren shimegdene gej bhuu tarhind her hor nolotei be
Хариулт: Сайн байна уу. Уйланхай бүрэн шимэгдэж болно. Гол нь агаарт сайн гаргах хэрэгтэй. Уйланхайн хэмжээг томорч багасч байгааг байнга хянуулах нь хамгийн чухал. Мэдрэлийн эмчийн хяналтанд явдаг биз дээ? Шимигдэж багасч байвал аюулгүй. Томроод байвал мэдээж сөрөг нөлөөтэй.

Асуулт:  Sain baina uu? Manai 3 nastai huu tsagaan horhoitchihson bnaa yamar em uulgaj yamar emchilgee hiih be? Bas ene n 8 sartai duud n haldbarlahuu? Haldbarlabal yamar emchilgee hiih be? Ger buleeree emchilgee hiilgeh shaardlagatai yu? Delgerengui hariulj ogooch. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Зентел 400мг-тай эм байгаа, хуваагаад нэг удаа уулгаад 72цагийн дараа дахин нэгийг уулгана. Гол нь эмнээс гадна хувийн ариун цэвэр хамгийн чухал. үүнд хүүхдийн хэрэглэж байсан ариун цэврийн хэрэгсэл, ор дэрний даавуу, гарын алчуур, дотуур өмд зэргийг буцалгах шаардлагатай. 7 ширхэг бандаж бэлдэнэ. Угаагаад индүүднэ. Өдөр болгон солино. Хуучирсан бандажийг хаях хэрэгтэй. Хумсыг авах хэрэгтэй. Хамт нэг оронд унтдаг хүн байвал мөн цагаан хорхойн эмчилгээ хийлгэнэ.

Асуулт: Sain baina uu emchee tanid ene odriin mend hvrgie.Manai hvv odoo 28 -nd 4 sar hvrne.Shono untahdaa nuruu,shilen hvzvvgeeree ih holroh yumaa bas bie ni baga zereg holordog.Mon tolgoigoo haaya ih shilgeeh yum.Zulain ehod 14 honogtoi haruulahad tarhinii daraltgvi gesen yum.Orhiin emch naraas asuuhaar oligtoi hariu ogohgvi yumaa.Nemelteer D uuh shardlagatai yu.
Хариулт: Сайн байна уу. Энэ шинж тэмдэг тархинас илүү Вит Д дутал буюу рахитын шинж байна. Тэгэхээр Вит Д эмчилгээний тунгаар бүтэн сар уух хэрэгтэй. Хажуугаар нь агаарт гаргаж усанд сайн оруулах хэрэгтэй. Д ууж байгаа бол эмчтэйгээ зөвлөж байгаад эмчилгээний тун болгоорой.

Асуулт: sn bnuu manai ohin odo oi 10 sartai bainga baas n hataad bh yumaa onjood neg baadag herne l hattsan baaj chadku uilaad bdag. uul n shingen yum ntree ooroo l barag heluuleltgui neheed uudag. bs hoolond n baitsaa luuwan bainga hiideg. targa jims gd er n ogoh yostoig n ogool bga yaawal dr we oor ymar neg yum bgan bolu? bs us n ih hugaraad bnaa oroi deeguuree buur hugaraad bogino bogino usnuud mash ih bolood bn. iim 2 asuudal dr zowlogoo awmaar bnaa
Хариулт: Сайн байна уу. Үс их хугарах нь цус багадалттай байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Эхний ээлжинд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өг гэж хэлмээр байна. 2-т Баас байнга хатаж байга бол хоол боловсруулах замын аль нэг хэсэгт эмгэг байгаа эсэхийг заавал тодруулаарай. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хоол боловсруулах эмчид үзүүлэхийг зөвлөе.

Асуулт: snu bnuu 2sarta tsusnii shinjilgee ugud tsus bgadaltta bn gd tumurte polivisol 0.5r ug gsn. ter n dotroo d3 vitaminte ymbn. 1ml ugvul 400 o.u.n bolj bgan. ghde 0.5r ughuur d heregtse n arai hurehgu ym. tumurte bolhoor 1ml ugch blku uchras tgsen ym boluu? mun zulain eho harad urd ever 0.71 bn gd ceraxoni 0.5 bs uuj bga ene uzuulelt her ih ve?
Хариулт: Энэхүү бэлдмэлээсээ 2мл-г өгч болно. Эхо шинжилгээний хувьд тархины бага зэргийн өөрчлөлт байна, гэхдээ эдгэрнэ. Цераксон 0,5мл-р өдөрт нэг удаа 30 хоног уулгаарай. Агаарт сайн гаргах хэрэгтэй.

Асуулт: sain baina uu emchee huu maani oi 1 sartai shunu hed hrden udaa serj meem ideh yumaa. hediigeer meemneesn grgawal boloh bol?? mun darhlaag n demjih vitamin zuwluuch. kash uguhuur ogiulaad dan bantan ideh sonirholtoi bgaad bhiima. oo tiim bas noojgoi n shamrahgui jijken heweeree bgaad bna sheehdee duleed eniig hrdiid haana uzuuleh yostoi we???
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нэмэгдэл хоолоо хангалттай сайн идэхгүй байгаа учир хоол дутаж, хөхөө байн байн хөхдөг. Хүүхэд хангалттай сайн хооллосон үед хөхийг эрэх нь бага байдаг. Тэгэхээр нэмэгдэл хоолондоо сайн оруул. Өдөрт 3-4 удаа өөрт нь тусгайлан бэлдсэн хоолыг 250мл-р нэг удаадаа заавал идүүл. Хоолны дуршил нэмүүлэхээр куркума DHA гэдэг сиропыг 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаж болно. Шамрахгүй байгаа тохиолдолд Эх нялхсын урологийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүчээр гараар шамлаж болохгүй.

Асуулт: Sn bnu emchee ma ohij 2oi hvreh gjgn 2udrin umnus nus n goojoof naitaalgd bgn haluuragv uchigdruus udur in tsagaar hdn tsag bilool untaad bhn ug n udur 1uda 1tsag l untdiin tolgoi n muumu idheer hulurdg Akwadterium 3n duslaar udurt 1udaa ugjga ingj untahn zvgeer bolwu haniad hvreh gd ydarjg bolu zawal hariulj ugere ta
Хариулт: Сайн байна уу. Ханиад хүрээд бие нь суларсан байх магадлалтай. Вит С уусмалаар уулгаад сайн хооллох хэрэгтэй. Ханиалгалт ихэсвэл эмчид үзүүлээрэй.

Асуулт: snu emche.mini hvv turuud 7 honogtoi bolj bna.tursnii margaashas l 1nvd ni nuudaad bh bolsn.butsalsan usaar achaad l bna nmer algaa yawal deer we.mun svvliin 2 honog gedes ni dvvreed yntsaglaad oir oir serj muumuu neheed bh yum.huhvvleed bhaar us ihtei baagaad dvvrengteed bna.yah we.7 honogtoi hvv
Хариулт: Сайн байна уу. хүүхдийн нүдийг цэвэрлэж болно. Тетрациклиний мазь нүдний тос нүдэнд хавчуулах хэрэгтэй. Хүүхдийн нүдийг цэвэрлэхээс өмнө гараа сайн угаагаарай. Хүүхдийн гэдэсдүүрч байгаа бол ххөний толгойгоо лав үмхүүлж хөхүүлэх хэрэгтэй. Өнгөц үмхүүлэхээр хий их ордог. Ээж хооллолтондоо сайн анхаар. Хооллохын өмнө 3-5мин доош нь харуулж хэвтүүлээрэй. Гэдэс их дүүрэнгэтэж байвал 2 цагийн зайтай хөхүүлээрэй.

Асуулт: 10 sartai hanaiadandaa antbiptek yyj bgaan baas shingerehvv disbakteriozoos bolj
Хариулт: Сайн байна уу. Антибиотик их уусан тохиолдолд гэдэсний микрофлорын тэнцвэр алдаж, баас шингэрдэг. Ийм үед вифидум бактер нэг ширхэгээр 6 цагийн зайтай 3-5 хоног өгөөрэй.

Асуулт: Sn bnu emchee manai hvv odoo 7 sar hvrne ene ved ni calci ogdog gd bhiin ugn d 400taig uudag ym,nemelteer calci ogoh shaardlagatai yu ogwol ymar calci ogoh we
Хариулт: Сайн байна уу. Кальцийг хүүхдийг үзэж байж нилээн шаардлагатай үед өгнө. Танай хүүхдэд Д-н тунг бага зэрэг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Кальцийн хувьд эмчид үзүүлж байж шийдсэн нь дээр юм.

Асуулт: Сайн бна уу.Манай охин 2,5 сартай. 2 сарын 17- нд өрхөөс өгдөг Д витамин уусан. Толгой нь заримдаа халаад, хөлрөөд байх юм. Одоо өөр Д вит өгч болох уу.ямар Д сайн бэ. Бас сормуус нь нүдэндээ наалдаад, нүд нь жаахан нуухтаат бдаг. энэ аяндаа зүгээр болох уу
Хариулт: Сайн байна уу. Өрхийн Д уусан бол тухайн сардаа Д уух хэрэггүй. Дараагийн сараас энэ Д-эээ давтаад уусан ч болно. Эсвэл өөр төрлийн Д тунг тааруулан ууж болно. Нүдний хувьд буцалсна бүлээн усаар гаднаас дотогшоо чиглэлтэй хөвөнгөөр нүдийг цэвэрлэнэ. нүдний нуух ногоон шар өнгөтэй байвал Титрациклиний мазь нүдэнд хавчуулж болно.

Асуулт: sn bnu minii hvv odoo 8sartai shono mash baga untah ym hvnii untdag ved sercheh ym oroi 22tsag gdl untdg tgd shono 02gd sercheh ym tgd ogloo 6tsagaas hoish neg 20-30minutal untahn yahu. tgd ogloo 10gd untahd 40minutal untana tgd odor 14tsagt dahiadl neg tsag garantaal untah ymaa.yah we zowloochee bayrllaa
Хариулт: Сайн байна уу. агаарт сайн гарга. Өдөрт усанд сайн оруул. Зарим үед хар цайнд оруулсан ч болно. Өдрийн цагаар болж өгвөл сэрүүн байлахыг хичээ. Вит Д зохих тунгаар уулгах хэрэгтэй.

Асуулт: Сайн байна уу манай хүүхэд одоо 2ой 2 сартай, нуруу мөр, цээж хэсгээрээ маш их хуурайшаад байх юмаа тос хичнээн түрхсэн ч нэмэргүй байна энэ юуных вэ зарим нь харшил гээд байхымаа, диатиз уг нь байхгүй ээ
Хариулт: Сайн байна уу. Арьс хуурайших нь харшлаас гадна хоолны шингэц муудах, А Вит дутагдахаар ийм шинж илэрч болно. А Вит өрхийн эмчээс зөвлөж байгаад ууж үзээрэй.

Асуулт: Oi 5sartai hvvhed yamarch zowiur bhgvi sergelen hoolondoo sn usult hugjil hewiin hirnee hamraas ni tsus garaad bhin ihewchlen shunuduu 12sariin ved aygvi ih hemjeenii tsus garaad togtohgvi 2,3udaa bvr hooloigoor ni tsus ursaad bsan yum urhiin emchid heleed toohgvi yum. Hamraas tsus garah hewiin vzegdel vv? ( tehdee udur bvr bish 7honogto 2,3 haayaadaa 1l garah yum)
Хариулт: Сайн байна уу. Юу ч гэсэн цусны дэлгэрэнгүй шинжилгээ заавал өг. Тэнд өөрчлөлт байхгүй бол хамрын салстад гэмтэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Шинжилгээний хариу гартал судасны ханыг бэхжүүлэх зорилгоор аскорутин өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай.

Асуулт: Emchee huugiin maani holniih ni humsnii hajuud joohon joohon hawdaad ideelchiheed bh yumaa. 2,3n huruu ni yagaad tegdeg yum? Yawal deer we?
Хариулт: Сайн байна уу. Цусны ерөнхий шинжилгээ цусны ариун чанар үзүүлэх шаардлагатай. Мөн гарсан идээнээс бактерологи шинжилгээ өгвөл эмчилгээ тодорхой болж дахилтгүйгээр эдгэрэх болно. Хянадаг эмчтэйгээ хамтарч энэ шинжилгээг хийлгээрэй.

Асуулт: Sn bnu? Emchee manai huu 2sar 12 honogtoi baas ni shar, har nogoon odort oirhon oirhon usarhag ylzmagtai ungahaaraa l baas aldaad bh yum. Baas aldaad bga bolohoor bogs ni ih ulaagaad bna. Gedes ni guilgeed bh shig bnaa yah? Gedesnii em bonisan, lineks 5 honog ogson zugeer bolohgui bnaa
Хариулт: Сайн байна уу. Хөхний сүүгээр хооллодог бол ээж хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Бонниспаз гэдэг эм 4 дуслаар өдөрт 2 удаа 2 хоног 2 дуслаар 2 хоног өгөөрэй.

Асуулт: Sain bna uu 6 sartai huuhdiig udurt heden udaa heden tsagiin zaitai hoolloh ve? odoo kash bantan nuhash tarag ugch bga
Хариулт: Сайн байна уу. Өдөрт хөхний сүүнээс гадна тусгайлан бэлтгэсэн хоолыг 2 удаа нэмэлтээр идүүлэх ёстой. Хүүхдийн хооллолтыг өдөрт 3 цагийн зайтай гэж тооцоход 2 хооллолт нь заавал нэмэгдэл хоол байх ёстой. Өгдөг хоолноосоо нэг удаадаа 150-175мл-г идүүл. 7 сар хүрэхээр дахин нэг удаагийн хөхний сүүг нэг удаагийн нэмэлт хоол болгож өөрчил.

Асуулт: 8 sar garantai er n mash ih gediideg huuhed yunaas blhu bnga bosoo tewrelttei
Хариулт: Сайн байна уу. Тархины даралттай байх, түүнээс улбаалсан булчингийн чангралын үед гэдийдэг. Ийм хүүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. хүүхдийн мэргэшсэн хөдөлгөөн засалчаар эмчилгээ хийлгэх шаардлагатай. мэдрэлийн эмчид үзүүлдэг биз дээ.

Асуулт: manai ohin 4 nastai hooloi amarhan uvduh yumaa yaj emchleh ve
Хариулт: Сайн байна уу. Ханиад хүргэхгүй л байх хэрэгтэй. Мөн сулхан давсны уусмал, жамц давсны уусмалаар хоолойг өглөө бүр зайлуулж сургах хэрэгтэй. Мөн чийг татдаг гутал өмсүүлж болохгүй.

Асуулт: sain bna uu 1 oi 4 sartai huuhed heden kg baih ystoi ve
Хариулт: Сайн байна уу. 11,5-12кг байхад хэвийн.

Асуулт: 2sartai nud ni jaahan huuhdaad bhiin yah be
Хариулт: Нүдийг буцалсан цэвэр усаар норгосон хөвөнгөөр цэвэрлээрэй.

Асуулт: Hi manai ohin turuhduu huchilturugchin dutagdald orod tolgoi ni usjsan. Jiliin umnu zurag awhulahad shimegded alga blno gsen bolowch odoo hurtel 1oi 7sart hernee ywj mulhuj chaddaggui. Odo hagalgaand orulj usiig ni awhuulj boloh bolow uu? Bas zuun hol ni alhuulhaar gadagshaa gishgeed bh ym tunhni asudalt bna gsen ugu? Bi odoo huheddee pikovit ugch bga bainga hereglej boloh bolow uu? Anhnii huuhed maani ym bgan hul deer ni bosgochih ymsan tuslaach
Хариулт: Сайн байна уу. Пиковит байнга өгч болохгүй. 3 сар тутамд нэг удаа гэх мэтээр өгнө. ТАрхинд байгаа усжилт багасч байж сайн прогноз үүснэ. Юуны түрүүнд тархины усжилт шимигдсэн, ихэссэнийг шинжилгээ өгч тодруулах хэрэгтэй. Хүүхдэд хөдөлгөөний хоцрогдрол байна, тархины асуудлаа шийдэн хүүхдэд хөдөлгөөн засал заавал тасралтгүй хийж байх хэрэгтэй. Хүүхдийн сувилал, эсвэл Эх нялхсын сэргээн засахаар явах хэрэгтэй гэж бодож байна. Мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг биз дээ?



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.