Тархины үйл ажиллагааг сайжруулах 15 хүнс

ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ 15 ХҮНС

Бид бүгд юу иднэ түүний тусгал бие махбод, эрүүл мэнд байдаг гэдгийг мэддэг шүү дээ. Харин юу идээд, тэр нь хэрхэн бидэнд нөлөөлж байна вэ гэдгийг бодолцож үздэг үү?
 
Судалгаагаар эрдэмтэд бидний юу идэж байгаа нь тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. 

Антиоксидант, сайн өөх тос, витамин болон эрдэс ихтэй хоол хүнс нь тархинд сайнаар нөлөөлж өвчлөлүүдийн эсрэг тэмцдэг болох нь тогтоогдсон байна. Тархи болон биенд аль алинд сайнаар нөлөөлөхүйц дараах хүнсийг аль болох тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. 

1. АВОКАДО                                 
Жимс жимсгэнэ дундаас хамгийн эрүүл бөгөөд сайн нөлөөлөл үзүүлнэ. Авокадог хүмүүс тослог ихтэй гэж шүүмжилдэг боловч энэ нь цусны эргэлтийг сайжруулах "сайн" тослог юм. Авокадод байдаг Витамин К нь тархины бүлэгнэлээс сэргийлж танин мэдэхүйн үйл ажиллагаа буюу ой санамжид эерэгээр нөлөөлнө. Мөн хүний биенд байдаггүй боловч өдөр тутам нөхөх шаардлагатай байдаг Витамин B болон С-р баялаг. 

2. ХҮРЭН МАНЖИН                     
Хүрэн манжинг төдийлөн хүн бүр таалаад байдаггүй ч хамгийн амин дэмтэй хүнсний ногооны нэг юм. Үрэвслээс хамгаалах, хавдраас сэргийлэх антиоксидант агуулсан, цусны хор гадагшуулах зэрэг маш олон талын үйлчилгээтэй. Тархин дахь цусан хангамжийг сайжруулснаар тархи, оюун санааг сайжруулдаг. Хуурах, шарах, шахаж шүүсийг нь уух зэрэг янз бүрийн аргаар хэрэглэх боломжтой. 

3. НЭРС                                        
Аливаа юм жижигхэн тусмаа чанартай байдаг шиг чамин чихэрлэг амттай хэрнээ эрүүл мэндэд олон талын сайн нөлөө үзүүлж чадах жимсгэнэ бол нэрс юм. Антиоксидантаар хамгийн баялаг ба Витамин К, С болон эслэгээр баялаг байдаг нь тархин дахь стресс, өөрчлөлтийг бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Нэрсийг амттанд дуртай хүн бүр нэрсний шүүс, нэрстэй бялуу гэх мэтээр өдөр тутамдаа хэрэглээрэй. 

4. ЯСНЫ ШӨЛ                               
Ясны шөл ядаргаа тайлдаг гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Энэхүү эртнээс хэрэглэж ирсэн хоол нь гэдэсний үйл ажиллагааг маш сайн дэмжихээс гадна тархинд ч сайн нөлөө үзүүлдэг тул стрессийг тайлж, дархлааг сайжруулдаг байна. Ясны шөл нь коллагенээр баялаг, элдэв өвчлөлтэй үед эмгүйгээр анагаах хамгийн сайн хүнс болно. 

5. БРОККОЛИ                                 
Бага байхдаа ногоо идэх дургүй хүүхэд байсан уу? Тэгвэл ногоо ид гэж хэлдэг ээжийн тань зөв байсан байх нь. Ялангуяа брокколинд ихээр агуулагддаг Витамин к нь тархины ой санамжийг хадгалж, сайжруулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн нэг аяга брокколи идэхэд л таны нэг өдрийн Витамин С-н хэрэгцээ хангагдана. Брокколиг идэх аргаа нэг л олохгүй байвал брокколины зутан шөл, мөн бага галанд хөнгөхөн шарсан эсвэл жигнэсэн брокколитой салатыг туршаад үзээрэй. 

6. ЯНШУЙ                                         
Яншуйнд агуулагддаг антиоксидантын баялаг найрлага нь үрэвслийн шинж тэмдгийг бууруулах үйлчилгээтэй ба өөртөө маш олон төрлийн хэрэгтэй аминдэмийг агуулж байдаг. Мөн яншуйны навчнаас бусад хэсэг ишийш шөлөнд хий байдлаар хэрэглэх боломжтой юм. 

7. КОКОНАТНЫ ТОС                        
Дэлхий дээрх хамгийн олон хүний бие болон тархийг анагаах хүч агуулсан хүнс юм. Ходоодонд агуулагдаж буй бактерийг цэвэрлэхээс гадна тархины ой санамжид эерэг нөлөөл үзүүлдэг энэхүү хүнсийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна. 

8. ХАР ШОКОЛАД                            
Бүх л төрлийн шоколад таны биенд сайн гэвэл өрөөсгөл юм. Зөвхөн сайн чанарын какаоны үрээр хийгдсэн цэвэр хар шоколад нь хүний цусны эргэлтийг сайжруулах, зүрх болон тархинд очих цусан хангамжийг сайжруулах нөлөөтэй байдаг. Гэхдээ таарсан дэлгүүрээсээ хар шоколад аваад идээд байх нь тийм ч сайн биш, шоколад цэвэр болон хар /хамгийн багадаа 70%/ байх тусмаа биенд сайнаар нөлөөлнө. 

9. ӨНДӨГНИЙ ШАР                           
Энгийн үед өндөгний шарыг хэрэглэхээс гадна жирэмсэн эхчүүд өндөгний шарыг хэрэглэж заншвал ургийн тархины хөгжилд сайнаар нөлөөлнө. Мөн хүний стрессийн түвшинг иэхсгэдэг бетэйн хэмээх бодисыг үгүй хийдэг байна. Тэгэхээр өндөг таныг аз жаргалтай болгоно :). Гэхдээ зөвхөн эрүүл, сайн чанарын өндөг идэх хэрэгтэй шүү. 

10. ЦЭВЭРШҮҮЛСЭН ОЛИВЫН ТОС 
Тархинд хамгийн сайн тэжээл болж чадах хүнсний тоонд цэвэршүүлсэн оливын тос зайлшгүй орно. Оливын тосонд агуулагддаг полифенол нь насжилттай холбоотой олон өөрчлөлтийг анагаах увидастай. Гэхдээ халуун хоолонд оливын тос хэрэглэхгүйг анхаараарай. Салат болон зуушанд хольж хэрэглэхийг санал болгож байна. 

11. НОГООН, НАВЧИТ УРГАМЛУУД  
Попай хүүхэлдэйн кинон дээр гардаг шүү дээ. Бууцай идээд л хүч чадалтай болдог нь бас л үнэний хувьтай юм. Саяхан хийгдсэн судалгааны үр дүнд навчит ногоон ургамалууд нь сэтгэцийн хөгшрилтийг ч анагаах, эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ. 1000 гаруй тооны ахмад настангуудад хийсэн судалгаагаар өдөр бүр 1-2 удаа ногоон ургамал хүнсэнд нь хэрэглэснээр огт хэрэглээгүй хүмүүсийнхээс бие болоод сэтгэхүйн хөгшрилт илүү удаан явагдаж байгаа нь ажиглагджээ. Иймд А болон К аминдэмээр баялаг навчит ургамлыг хэрэглэж заншицгаая. 

12. РОЗМАРИН                                 
Розмарын тос олон төрлийн сайн талтай гэдгийг бид мэднэ шүү дээ. Гэхдээ ногоо нь илүү амин дэмээр баялаг байдаг байна. Тархинаас гадна нүдний хараанд ч сайнаар нөлөөлдөг байна. 

13. САЛМОН                                     
Далайн гаралтай хоолонд дуртай бол сайхан мэдээ дуулгах нь. Салмон бол тархинд хамгийн ээлтэй бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Мөн хамгийн амттай далайн хоолнуудын нэг биш гэж үү? Омега 3-р баялаг ба ялангуяа хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлнө. 

14. ТУРМЕРИК                                 
Турмерикыг хоолонд амтлагч хэлбэрээр хэрэглэж болох ба эртнээс хэрэглэж ирсэн амтлагчны нэг юм. Дархлааны системийг дэмжиж, тархины хүчилтөрөгчийг хангаж ажиллана. 

15. ХУШГА                                      
Өдөрт хэдхэн ширхэг хушга идсэнээр тархины мэдрэлийн системийг хангалтта хэмжээнд дэмждэг билээ. Дангаар нь идэх болон төрөл бүрийн шүүсэнд ч бутлаж уух боломжтой.