ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.02.18

Асуулт: sain bn u xvv maani 11 sartai bais gd xanaid xvrex gd bga ene owol 2 ch udaa emnelegt xewtsen xarshiltai gsn xurts vnernees yawal deer we emchee xooloin soingo bolood nus n goijood xanailgaad exlex yma tseej n ch ymu shuuxnaj dugaraad bdg
Хариулт: Өдрийн мэнд, Эхний ээлжинд Вит С-н уусмал 2%-нхыг 5мл-р 6 цагийн зайтай 2 хоног, Кальциглюконат таблеткаар 1/4-р өдөрт 3 удаа, Цитеризин гэдэг эмийг 1/4-р өдөрт 2 удаа 2 хоног хэрэглээд үзээрэй. Хангалттай хооллож шингэн бүлээн сайн уулгах хэрэгтэй. Мөн дархлаа дэмжих зорилгоор Виферон лааг 150,000ме-тэйг өдөрт нэг удаа шулуун гэдсээр 7-10 хоног хэрэглээрэй.

Асуулт: Сайн байна уу? Эмчээ Охин минь 4 сартай нус нь гоождог ханиад хүрээд 5 хонож байна. Антигриппин 3 хоног өгсөн. Нус нь жаахан өтгөрсөнч зүгээр болоогүй л бна. Өчигдрөөс витамин с уусмалаар өгч эхэлсэн. Энэ ханиадыг яаж хурдан эдгээх вэ?
Хариулт: Сайн байна уу. Вит С-н уусмалыг 2 хоногоос илүү өгч болохгүй. Сайн хооллох хэрэгтэй. Шингэн зүйл сайн өгнө. Виферон лаагаар 150,000ме-тэйг дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр өдөрт нэг удаа 7 хоног хэрэглэж болно. Глюконат кальци 1/4-р таблеткаар өдөрт 2 удаа 3 хоног уулгаарай.

Асуулт: Sain bnuu emche ene shinjilgeenii hariug hard ogoch tanii zowlosnoor tsusnii shinjilgee ogsn.

Хариулт: Сайн байна уу. Шинжилгээний хариуг харахад хүүхэд цус багадалттай байна. Хүүхдийн жин насыг хэлнэ үү. Эм зөвлөх гэсэн юм.

Асуулт: sain bnuu.emchee.odoo 4 sar 6 honogtoi.manai ohinii hul gar ni chiigteed shees ni unertei bgaad bn.poly vite geed multivitamin ugch bgaa.D400iu bgaa gesen.odoo D hemjee nemehuu.yamar arga hemjee avah we.poly vite deeree nemeed d uguh uu.esvel shineer d tusasd ni avch uguh uu
Хариулт: Сайн байна уу. Миний бодлоор хүүхэд рахиттай байна. Вит Д-н тун арай бага байна. Ингэхээр поливезолийн хажуугаар усан Д3-г сонгож 4 дуслаар өдөрт 1 удаа 21 хоног уулгаарай. Хэрэв ийм тунгаар сар уулгаж шинж тэмдэг арилахгүй бол цусанд Д-н түвшинг тодорхойлох шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

Асуулт: 2sart. Tunhnii hugjil dutuu gd odoo hurtel dutuu bgd bn. Hurdan nuhugduh talaasni zuwluguu uguuch.erni yahaar ingd dutuu bold in bol.
Хариулт:  Сайн байна уу. Түнхний дутуу хөгжил эхийн жирэмсний тээлтийн явц, хүүхэд дутуу төрөх, кальцийн дутал зэрэг олон шалтгаан байдаг. Одоогоор ямар эмчилгээ хийгдэж байгаа вэ? Хүүхдийг 2 давхар живхтэй унтуулах, мордуулж тэврэх, живх солих үедээ хөлнөөс нь огцом татахгүй байх, хөл дээр нь гишгүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Хэр их дутуу хөгжилтэй байгаагаас шалтгаалан кальци агуулсан эм уулгаж болно. Мултрал биш дутуу хөгжил болохоор хүүхдийн нас дээшлэх тусам эдгэрэлт хурдан байдаг. Гол нь дэглэм сайн барих хэрэгтэй

Асуулт: 2sartai ohini maan aman dotor tsagaan ym garaad nileed udlaa uzuuled nistatintai usaar arch gsn ym archaad arai baga bolsn ch bur moson arildaggui ee yawal dr we
Хариулт: Сайн байна уу. Сулхан давсны уусмалаар ам залгиурын салст хэлний өнгөрийг ариутгасан бинтээр хуруугааа ороож арчиж цэвэрлэж өг. Фунголон гэдэг эмийг 6мг-р өдөрт 2 удаа уулгах хэрэгтэй. Фунголон ихэвчлэн 50мг буюу том хүний тунгаар байдаг. 1/8-р өгнө гэсэн үг. Хэрэв боломжгүй бол Нистатин 1/4-р өдөрт 2 удаа 3 хоногийн турш уулгаарай. Хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Ам залгиурыг цэвэрлэхийн өмнө гараа сайн угаахаа мартав аа.

Асуулт: Sn bnuu.ma ohin 2sart. Turhuusuu hoishl nudni nuuhdaad bnaa.tet maz turd nemergui.7honogiin umnu nudni emchid uzuuld lewomitsint dusaalga dusaagd basl nemergui. Ene yunii we
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн нүдний нуухнаас арчдас авч бактериологи шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээний дүнгээр ямар эм хэрэглэх шаардлагатай нь гарч ирнэ. Харьяа дүүргийн амбулторидоо энэ шинжилгээг өгөөрэй.

Асуулт: sn bn uu manai huuhed odoo 2 sartai ih guligah yumaa hoohoo ideed boosoo barij hehersenii daraa bas guligah yumaa hezeenees guligah ni bolih bol
Хариулт: Сайн байна уу. Хооллолт бүрийн дараа гулгиж байгаа бол шалтгааныг тодруулах хэрэгтэй. Хааяа гулгидаг бол хооллолт хоорондын цагийг 2.30 мин-с 3 цагийн зайтай хооллоно. Хооллосны дараа хагас босоо байдалтай тэвэрч хэхэрсний дараа хэвтүүлнэ. Хооллохын өмнө 5-10 мин хэвлийгээр нь доош харуулж хэвтүүлж болно. Гэхдээ ийм үед хүүхдийг сайн ажиглаж байхгүй бол нүүр хөхрөх зэрэг эрсдэл байдаг. Хүүхдээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Хоол бүрийн дараа гулгидаг, дээрх арга хэмжээг аваад үр дүн өгөхгүй бол хоол боловсруулах замын эмгэгийн эмчид үзүүлээрэй.

Асуулт: sain bnuu emchee. manai huug 20 toi. emch chagnaj uzeed baga zereg herjignej bn geed flimokson salutab 125 taig tallaj ug gesen yum. iim joohon honogtoid ni antibiotek ugch boldoguu?
Хариулт: Сайн байна уу. Хэрэв эмч үзээд шаардлагатай гэсэн бол уулгах нь зүйтэй. Шаардлагатай бол эмчилгээг хэдэн настайд ч хийж болно. Гол нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Асуулт: Sain bnuu emchee. Manai hvv 6sartai ochigdroos ehleed hanialgad ehellee yu ogoh we. Baas ni har nogoon tsertei garah ym. Nus n hamart n pirjigned shingendvv bolchihsn bna.
Хариулт:  Сайн байна уу. Шинж тэмдгийн эмчилгээ буюу хоргүй зөөлөн эм уулгах шаардлагатай. Антигриппин өдөрт 2 удаа, глюконат кальци таблеткаар 1/4-р 2 удаа 3 хоногийн турш уулгаад үз. Шингэн бүлээн юм сайн уулгах хээрэгтэй.

Асуулт: Манай хүүхдийн хавирга өөрчлөлттэй болсон. Д ийн шинжилгээ өгөөд хариу нь хэвийн гарсан. Д.г ямар тунгаар уух вэ? Бас унтахад нь өлгийдөхөд муу зүйл бгаа юу 7 сартай.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөдөлгөөний хоцрогдолтой, түнхний үений дутуу хөгжилтэй зэрэг шалтгаануудаар хүүхдийг өлгийдөхийг хязгаарладаг. Гэхдээ хүүхэд 7 сартай болохоор суух, мөлхөх, хөрвөөх зэрэг хөдөлгөөний хөгжлийн үе шатууд эрчимтэй явагддаг учир болжөгвөл битгий өлгийдөөрэй. Д-н түвшин хэвийн тэгсэн мөртлөө ясанд өөрчлөлттэй байгаа бол Д Вит 5-р сар хүртэл уух хэрэгтэй. Ямар ч гэсэн 3 сарынг дуустал эмчилгээний тунгаар Д уугаад үзээрэй. Усан Д3 500ме-тэйг 3 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулга. Тунг нэмэх хасахыг 21 хоногийн дараа эмчид үзүүлж шийдүүлнэ.

Асуулт: Sn bn uu emchee. Ma ohin hamag yumaa shahaad duleed ch bga ym shig nuuree chinrelduuleed chas ulaan bolgood tgd chichreed bh yum. Yagad inged bgan bol. Tarhinii daratnii shinj mun uu. 8 sartai
Хариулт: Сайн байна уу. Тархины даралтын шинж мөн. Иймээс хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Мөн өнжөөд нэг усанд оруулна, унтдаг өрөөнийх нь агаарыг сэлгэцэж цэвэршүүлж байх хэрэгтэй. Мөн Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар сар бүр уух хэрэгтэй. Хүүхэд нойрондоо муу зовиуртай унтаж чадахгүй байгаа бол эмчид үзүүлэх нь зөв.

Асуулт: Ohin maani 8 sartai utgun n bainga hatah yuma klizm tavij baalgaja zarim uyed. Ene uvchin bish bizde haana uzulbel boloh be eejige duuraina gej bhu yaval zuger ve
Хариулт: Сайн байна уу. Төрсөн цагаасаа хойш байнга хатаж байгаа бол хоол боловсруулах замын эмгэг байгаа эсэхийг тодруулах зорилгоор хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол боловсруулах эмчид хандаж болно. Саяхнаас өтгөн хатаж байгаа бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих зорилгоор имопер 5мл-р өдөрт 2 удаа уулгаж болно. Гол нь шингэн сайн уулгаж болно. Мөн чавга, тараг, хүнсний хивэг, хоолонд нь давхар хэрэглэж болно.

Асуулт: сайн байна уу эмчээ манай охин 6 сартай гэдэс нь өвдөөд байна гүйлгэхгүй хатгуулж өвдөөд бна ямар эм өгөх вэ эмчээ
Хариулт: Сайн байна уу. Яг гэдэс нь өвдөж байгаа эсэхийг сайн тодруулах хэрэгтэй. Үнэхээр гэдсээр нь хатгуулж өвдөж байгаа бол бонниспаз гэдэг эмийг 4 дуслаар өдөрт нэг удаа 3 хоног хэрэглээд үз. Нэмэргүй бол эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sainbaina uu emechee manai ohin 2 nas 6 sar shunu untahdaa uilagnaad er untahgui yum
Хариулт: Сайн байна уу. Өдөр хэр их унтдаг вэ? Өдөртөө их унтдаг хүүхэд шөнө нойх хөнгөнтэй байдаг. Шөнийн цагаар унтахгүй байгаа бол унтахаас өмнө усанд оруулж өдөртөө агаарт сайн гаргах хэрэгтэй. Өдрийн унтлаганы цагийг богиносгож, шөнө илүү унтуулах хэрэгтэй. Мөн хөлөрдөг бол Вит Д уснаар сонгож 2 дуслаар өдөрт нэг удаа 21 хоног уулгаарай. Мөн цагаан хорхойтой эсэхийг шалгуулаарай.

Асуулт: Sn bnuu emchee manai huu odoo 6 sarta urt n 66 sm jin n dunguj 7 .800tai undur jin n hewiin bj chdj bnuu 6 sarta hernee shud n garaagu bgaa ywl deer ve zowlogoo ogooch 
Хариулт:  Сайн байна уу. Танай хүүхдийн хувьд ядаж 8,2кг жинтэй байх хэрэгтэй. Жингийн алдагдал их биш ч гэсэн байна. Хүүхдийн шүдлэлт 6 сартайгаас эхэлдэг. Шүдлэлт оройтох нь хоол тэжээлийн дутлаас гадна рахиттай Д хангалттай уугаагүйгээс шалтгаалж болдог. Хүүхдийн жинг нэмэхийн тулд нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй. Бодвол нэмэгдэл хоол идэж эхэлсэн байх. Каш бантан, нухаш, тараг зэргийг идэж 125-175 мл-г нэг дор идэж чаддаг болсон байх ёстой. Өдөрт 6-7 удаа хооллодог гэж тооцоход ядаж 2-3 хоол нь нэмэгдэл хоол үлдсэн нь хөхний сүү байж болно. Гол нь нэмэгдэл хоолыг тохирсон хэмжээгээр идүүлэх шаардлагатай.

Асуулт: sain bainu emchee tanid ene odriin mend hurgie bas zuwluguu ugdudt tani mash ih bayrladag shuu. manai ohin 5 sar 16honogtoi 4sartaid ni jin ni buuraad odoo l dunguj hewendee orj bga yumaa huhuu huduggui ugj huhuj bga yumaa odoo nemelt hool ogch bga yumaa zuw bolow uu odoo bonnisan geed em dusalaar ogch bgaa emchid uzuuleed og gesen tanaas zowlogoo awah gsen yumaa bas oirdoo tseej ni hurjigneed bas hamar ni butuureed bn aa hamar ni naanaa nusgui hirnee tsaanaa nustai bgd bnaa yawal deer be emchee .
Хариулт: Сайн байна уу. 5 сар гарантай болохоор та хоёр нэмэгдэл хоолонд орох нь зөв. Хэрэв каш идэж дассан бол бантанд оруулах хэрэгтэй. Бага багаар идүүлж 125 - 150 мл-р нэг дор идүүлж болно. Гол нь нэг хоолонд дассаны дараа дараагийн хоолыг сонгох гэдэг зарчмаар явна. Боннисан хүүхдийн хоолны шингэцийг сайжруулдаг тул өгөхөд илүүдэхгүй. Хүүхдийн цээж хүржигнэж байгаа бол цэрийг шингэлэх шаардлагатай. Муцера гэдэг сиропыг 2,5мл-р 6 цагийн зайтай 3 - 5 хоног уулгана. Оройн цагаар уулгаж болохгүй. Хэрэв муцера байхгүй бол ACC 100мг-тайг хуваан 50гр усанд найруулж уулгаж болно. Гол нь шингэн сайн уулгах нь цэр шингэлэх үр дүнтэй. Хамрын нүхэнд нус байхгүй хэрнээ битүүрэх нь салстын хөөнгөшилөөс болдог. Салин дусаалгыг 2 дуслаар 6цагийн зайтай дусаагаарай.

Асуулт: sain bn uu emch ee manai huu 2 nastai hooloin mah mash tom untahdaa amaa amgaij bas ih hurhirdag hooloin emchid uzuulsen 3 hureed awahuul gesen sonsohnoo mah awahuulah demii gehiin hooloin mah shirheedeg ymar neg em taria bdag uu zuwluguu ugch tuslaach
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн нас бага байх тусам гүйлсэн булчирхайн хэмжээ том байдаг. Хүүхэд амаа ангайж, хурхирч унтаж байгаа бол нармайн мах томорсон эсэхийг тодруулах шаардлагатай. Хүүхдийн хоолойны махыг багасгах гол арга нь хүүхдийг ханиад хүргэхгүй байх, чийг татдаг гутал өмсгөхгүй байх юм. Мөн гэрийн нөхцөлд жамц давсны уусмал эсвэл сулхан давсны уусмалаар хоолой залгиурыг өглөө болгон зайлуулж хэвших хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй шалгарсан арга билээ. Мөн царвангийн уусмалаар зайлуулж болно. Гэвч царван гашуун учир хүүхэд хэрэглэхэд хэцүү байдаг.

Асуулт: Sn bnu manai hvvhed 1sar 4 honogtoi hanailgad hamarn bitvvreed 5honog plumogsin solytab uusan zvgeer boldoggvi vzvvlheer oligtoi yum helj uhuhgvi yumaa
Хариулт: Сайн байна уу. Хамрыг салин гэдэг дусаалга дусааж голгүй имэрсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлж хамрыг цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болгож өгөх хэрэгтэй. 2-т хурц үрэвслийн шинж байхгүй. Халуураагүй бол антибиотик хэрэглэх шаардлагагүй. Ханиалга намдаах буюу цэр ховхлох эм нярай хүүхдэд ховор байдаг. Хамраар сайн амьсгалуулж хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Эмч үзэж байж уух эмийг зөвлөнө.

Асуулт: Sain bainuu emchee manai huu 1 sar 21 honogtoi hooloid n nus ch yum shig tser ch yum shig horjignoj ih dugaraad amisgalhad n ih hund bainaa tsewerleed awchidag gehiin yaaj tsewerleh wee tegsen heren hamar dotor n nus haragdadgui
Хариулт: Сайн байна уу. Бага насны хүүхдэд хоолой амьсгалын дээд замд ялгарсан цэр салстыг өөрөө гадагшлуулж чаддаггүй, зөвхөн залгидаг. Хэрэв залгиж чадахгүй хоолой дээр ил харагдаж байгаа бол хэлний уган дээр хэл дарагчаар дарж бөөлжүүлэх маягаар цэрийг гадагшлуулж болдог. гэхдээ энэ аргыг ихэвчлэн эмнэлгийн ажилтнууд хэрэглэдэг. Ээжүүдийг хэрэглэхийг зөвлөхгүй байна. Хамар дотор хатсан нус харагдахгүй битүүрч байгаа бол салин дусаалгаар хэрэглэж болно. Цэр хоржигнож байгаа бол өрхийн эмчид хандаж гадагшлуулах арга хэмжээ аваарай.

Асуулт: sn bna uu huugiin us hagtaad bhiin tsewerleh tusam l ulam ihseed bhiin yaj arilgah we tolgoigoo maajaad bhiin
Хариулт: Сайн байна уу. Үсний хагийг цэвэрлэхээс өөр арга байхгүй. Вазелин түрхэж зөөлрүүлж байгаад цэвэрлэж авна. Диатезтай буюу харшлын фонтой, дархлаа султай хүүхдүүд үс нь хагтах гээд байдаг. Виферон лаагаар 150,000ме-тэйг өдөрт нэг удаа шулуун гэдсээр 7 хоног хэрэглээрэй. Чихэрлэг зүйл хэрэглэж болохгүй.

Асуулт: Sain bainu emchee manai ohin 2sar 4honogtoi nudnii dood tal ni huhruud bas oir oirhon helee godolzuulad baihin mun shils garaad untaj baihdaa uchirgui uilj serhiin
Хариулт: Сайн байна уу. Тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины даралттай хүүхдэд энэ шинж тэмдэг илэрдэг. Хэлээ байнга булталзуулж байвал дотоод шүүрлийн эмгэгийг эмчид үзүүлээрэй. Эх өөрөө бамбай булчирхайн өвчнөөр эмчлүүлж байсан уу? Хүүхдийг агаарт сайнгаргах хэрэгтэй. Нүдний доод тал ухархай орчим хөхрөлт үүсэх нь амьсгал хямрал, хүчилтөрөгчийн дутмагшилийн шинж. Гол эмчилгээ нь агаарт сайн гаргах, тайван унтуулах, өдөр бүр усанд оруулах юм. Зовиур арилахгүй нэмэгдэж байвал мэдрэлийн эмчид үзүүлээрэй.

Асуулт: sain bnyy emchee . manai huuhed 5 sar garantai .udur 30.30 minytaar 3 ydaa yntah yum . shunu 12 s yntaad 9 d serne shunu 1-2 ydaa l serne . ingeh estoi yumyy . esvel yamar neg yum bnyy.uvchin zoviyr bhgui l bh shig bhiin . udur seruun bhdaa neeh yilaad bdggui . ulsuud bgaa yum blvyy . araihan bor hoolondoo oroogui bgaa .dan huhuuruu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нас дээшлэх тусам сэрүүн байх хугацаа ихэсч унтлагын цаг багасдаг. Хүүхэд нойроо хангалттай хугацаагаар авдаг юм байна. 5 сар гарантай хүүхдийг одооноос нэмэгдэл хоолонд бага багаар дасган оруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд сүүнд чанасан кашнаас эхлэн идүүлэх хэрэгтэй. 1-2 халбагаар идүүлж аажим нэмсээр 125мл нэг дор иддэг болсны дараа дараагийн нэмэгдэл хоол бантанг сонгож болно. Хүүхдийн нойрсох цагийг ихэсгэе гэвэл агаарт гаргах хэрэгтэй. Рахиттай хүүхдүүд нэг талдаа нойр их хөнгөн байдаг. Вит Д ууж байгаа биз дээ?

Асуулт: Sain bn uu ohin maany 5 sar garantai rahittai bn gd eh nyalhasiin emch akvadetrim d-g 8 duslaar 14 honog uugaad urgeljluuleed 2 duslaar uu geed uuj bga .havirga ny derviichihsen./d-n shijilgee ogch bgaagui /garaa hodolgohoor dalaar ny holoo hodolgohoor ovdogoor ny bas duugaraad bh yum ene shinjuud ny arilah bolov uu .D-giin shinjilgee caltsi fosforiin shinjilgee ogood hariug haana uzuulj emchilgee zaalgah ve.D vitamin caltsiglitserinfosfat-g davhar uuj boldoggui yum u / urhiin d uuhaas gadna 400tai d vitamin ogch bsan mortloo dutagdana gj bdag yum bhda orhiin emch nelemteer d og gesen /
Хариулт: Cайн байна уу. Хэрэв ийм өндөр тунгаар уугаад рахитын шинж арилахгүй, нэмэгдэж байгаа бол Д, кальци-н түвшинг цусанд тодорхойлуулах шаардлагатай. Д-н түвшин ямар байгаагаас шалтгаалж цаашид Д яаж уухыг шийднэ. Зарим тохиолдолд Д илүүдсэнээс рахитын шинж бас илэрдэг. Вит Д дутал жирэмсний тээлтийн үеэс эх өөрөө Д-н дуталтай жирэмсэн үед Д ууж байгаагүй бол Д уугаад ч нөхөгдөх нь хэцүү байдаг. Хэрэв Д-н дутал их гүнзгий байх юм бол кальцитай хавсруулан уулгах нь маш их үр дүнтэй. Д-н түвшинг Баянгол, Гурвангол хүүхдийн эмнэлгүүдэд тодорхойлж байгаа.

Асуулт: sn bnuu emchee emnelegees ugdug D tasarcan gd my hvv 3sar D ugagvi zvgere zaawal yuh estoi bdguu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хаврын 5-р сар хүртэл Вит Д-г урьдчилан сэргийлэх тунгаар сар бүр хэрэглэх ёстой. Гадуур тосон, усан, таблеткан гэх мэт олон төрлийн Д-н сонголт байгаа. Гол нь тунг тааруулах нь чухал. Хүүхдэд хамгийн тохиромжтой нь усан Д буюу 1 дусалдаа 500ме-тэй Д-г хэрэглэх нь зохимжтой. Хэрэв хөлрөхөөс өөр зовиургүй, рахитын шинж илрээгүй бол өдөрт 2 дуслаар 30 хоног уулгана. Тунг нэмж уулгахыг эмч үзэж байж шийднэ.

Асуулт: Sn bnu emchee hurgugchind sar garan boltson vit c-g 6sartai huuhded ugch bolohuu hadgalaltin gorim aldagdtsan bolov uu
Хариулт: Сайн байна уу. Вит С-н уусмал бол хэрэглэж болохгүй. Таблетка бол өнгө нь хувираагүй бол хэрэглэж болно. Хэрэв уусмалаар биш бол хуурай нөхцөлд, нарны гэрлээс хол хадгалах ёстой шүү.
Асуулт: haha nre aavd ni uulgachdimu..dnch haramsaltai bhgui bgd bnaaa haha bid 3gonjiroldood garna gj hudlaa tegeel aygui amarchilah gsn chin boldogguin bn

Асуулт: sain baina uu.5 nastai huuhed tolgoi owdood geed tolgoi owdsniig ni tarhinii bichleg hiij bj medeh uu. ooroor yaj medeh be.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд толгой өвддөг гэсэн зовиуртай, бэртэл гэмтэл аваагүй уналт таталт өгдөггүй бол тархины цусан хангамж буюу эсвэл хүчилтөрөгчийн дутмагшилаас үүдэн толгой өвдөх магадлал байдаг. Толгой өвдөх олон шалтгаан бий. Тархины бичлэг хийлгэх эсэхийг мэдрэлийн эмч үзэж байж шийднэ. Хүүхэд хааяа толгой нь өвддөг бол агаарт сайн гаргаж бүтэн нойртой унтуулж, компьютер, утас зэргээс аль болох хол байлгах, цөөн цагаар ашиглуулах нь чухал юм.

Асуулт: Sain bainuu emchee. Minii ohin 3sar10honogtoi hamar ni ih bituureh yum. Salin heregleed bgaa hor urshig yu bn? Uur hamar bituureltend arga hemjee avah arga bainuu?
Хариулт: Сайн байна уу. Хамрын нүхэнд нус байхгүй хэрнээ битүүрэх нь салстын хөөнгөшилөөс болдог. Салин дусаалгыг 2 дуслаар 6цагийн зайтай дусаагаарай.Хүүхдийн хамарт өөрөөр буцалсан нэрмэл ус, натрихлоридын 0,9%-н уусмал дусааж хэрэглэнэ. Хамрыг дусаалга дусаасны дараа голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэж болно. Мөн агаарт сайн гаргах хэрэгтэй.

Асуулт: sn bnuu manai huu odoo 5 hurhiin bie ni ih birjger bgad bhiin urhiin emch ni diditstau yum bn gh yum uur yuniih bj boloh we haana uzuulehuu
Хариулт:  Сайн байна уу. Хэрэв хүүхдийн арьс хуурай, биржгэр тууралттай бол арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй.

Асуулт: Bas hul gar n chiigteed dagj n halaad huhuu idehdee hulruud bhin
Хариулт: Сайн байна уу. Рахиттай хүүхдийн шинж илэрсэн байна. Вит Д уух хэрэгтэй. Хэрэв урьдчилан сэргийлэх тунгаар уудаг бол эмчилгээний тун болгож өөрчлөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд өрхийн эмнэлгээс Вит Д-р хангалт хийдэг. Хэрэв өрхийн эмнэлгээс Д уугаагүй бол усан Д3-г сонгож нэг дусалдаа 500ме байдаг бэлдмэлээс 2 - 3 дуслаар өдөрт нэг удаа уулгах хэрэгтэй. Болж өгвөл өдрийн дулаан цагаар цөөн минутаарч болов агаарт гаргах хэрэгтэй.

Асуулт: Urhiin emnelgees d awch uusan nemelteer uuj bolhu bas hanailgsd bga yu ugwul zvger we 5honog antiboitik uusan
Хариулт: Өрхийн эмнэлгээс Д уусан бол давхар Д хэрэглэх шаардлагагүй. Дараагийн сараас өөр Д хэрэглэж болно. Антибиотик 5 хоног хэрэглэсэн бол хүүхэд хүндрээгүй бол хоргүй зөөлөн эм хэрэглэсэн нь дээр. Муцера сиропоор байж болно. Мөн глюконаткальци таблеткаар 1/4-р хэрэглэж болно.

Асуулт: Hii hanialgiig em uuhgvigeer darah ymar arga bdag we emchee
Хариулт: Нярай хүүхэд биш бол гэрийн нөхцөлд халуун бүлээн шингэн сайн уулгаж, утлага хийж өгөх нь үр дүнтэй байдаг. Сайн хооллож шингэн зүйл сайн уулгаарай.

Асуулт: Manai huu 2 nastai hamraas n oir oirhon tsus garah yuma ene Yuniih ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамраас цус гарах нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Хамрын салстын гэмтэл, судасны хананы нэвчимхий чанар ихэссэнээс мөн бусад эмгэгүүд байж болно. Юунаас вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Хэр удаан хугацаагаар цус гарч байгаа вэ? Эхний ээлжинд биеэр янз бүрийн тууралт байна уу? Царай цонхигор байна уу. гэдгийг сайн ажиглаарай. Аскорутин гэдэг эмийг 1ш-р өдөрт 2 удаа 14 хоног уулгах хэрэгтэй. Хэрэв үр дүнгүй бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч чих хамар хоолойн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Асуулт: Udurt heden udaa hoolloh estoi be.8sartai
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг 3 цаг тутам хооллох ёстой. Хөхний сүүгээр хооллодог хүүхдийг, 8 сартай бол 2-3 удаагийн хооллолт нь каш бантан нухаш тараг зэрэг байж болно. Бусад хооллолт нь хөхний сүү байх хэрэгтэй.
 


ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.