Асуулт: Sain bn uu bi odoo jiremsenii 34doloo honogtoi ymaa .minii 2dah torolt ehnii torolt maani ymarch asuudalgui ervvl ooroo torson ene udaagiih mani ih hicvv bnaa zoviur n : vtreenii gadan taliin hoer uruul zarimdaa changraad ch bga ymshig agshaad bga ymshig so bolood bas evgui vnertei caivar shargal ym garaad bh ymaa minii sanaa zovood bna .manai eej sayhan savnii hort havdraar ood bolson yma bi odoo 22toi havdriin shinjilgeend orj bolh bolv uu horoo dvvreg hynaltiin emchdee heleh gheer sanaa zovood bh ymaa. bas minii odoogiin jiremsenii baidal ehes n door bna gsen zvgeer bol uu
Хариулт: Сайн байна уу. Та санаа зовох хэрэггүй. Хяналтынхаа эмчид үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй. Жирэмсэн үед үтрээнээс гарах ялгадас нь элбэг болж, бага зэргийн үрэвслийн процесс сэдэрдэг юм. Одоо төрөхөөсөө өмнө үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэн үтрээгээр лаа хийвэл төрөхдөө ямар нэгэн хүндрэл учрахгүй байх боломжтой. Хамгийн гол нь эмчийн үзлэг оношилгоо хэрэгтэй байдаг.
Асуулт: Sain ba u bi bas yum asuuy manai oxin 3nastai bunjig ni amarxan ulaigaad bx yum odor bolgon ugaax shaardlagatai yu. Bas baga zergiin jaaxan yum garaad ch bx shig emchid uzuulex uu xaana uzuulexuu
Хариулт: Сайн байна уу. Цагаан хорхойны шинжилгээ өгөөрэй. Мөн бөөр нь өвдөж байна уу? Шээс нь ямар гарч байгааг ажиглах хэрэгтэй. Бөгсийг нь арчихдаа урдаас нь хойш чиглэлээр арчиж байгаарай. Учир нь өтгөнд янз бүрийн бактерууд байдаг учраас хүүхдийн бэлэг эрхтэн лүү орж үрэвсүүлэх боломжтой. Өдөр болгон угаах нь зөв боловч долоо хоногт 1 - 2 удаа л саван болон цэвэрлэгч шингэнээр угааж бусад өдрүүдэд бүлээн усаар урдаас хойш чиглэлтэйгээр угааж болно. Цагаан хорхойтох өвчний улмаас охидын бэлэг эрхтэн улайх, загатнах, цайвал ялгадас гарах үзэгдэл элбэг байдаг.
Асуулт: Sain bnyy ened bicheed asyyj bolohyy bi 2 hvvtei hoeylaa minii baryyn hohiig hohoogv. Odoo ter hohnoos joohon ewgv vnertei yum garaad ergen toirnoor ni birjger yum garaad shahahaar otgon tsagaan zvil garaad bn ene talaar sain helj uguuch
Хариулт: Ямар шалтгааны улмааас хөхөөгүй вэ? Бэрсүү үүсч байсан уу? Гэрийн нөхцөлд хөхийг шалгах аргууд байдаг. Хөхөнд эмгэг үүсч байгааг мэдэхийн тулд толинд 2 хөхөө гаргаад хэлбэр хэмжээг нь харна. Хөхний товч дотогшоо татагдсан байна уу, хөхийг бүх талаас нь тэмтэрч үзэхэд бэрсүү буюу гарт мэдрэгдэр хатуу үүсгүүр байгаа эсэхийг тэмтрэх, хөхнөөс гарч байгаа шүүрлийн өнгө үнэр, цусархаг зүйл гарч байна уу гэдгийн шалгах хэрэгтэй. Хэрэв хөхөнд тэмтрэхэд хатуу зүйл тэмтрэгдэж байвал, цусархаг ялгадас гарч байвал хөхний толгой шархалж улайж байвал яаралтай хавдрын эмчид үзүүлж биопсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хөхийг оношлохын тулд заавал эмчийн үзлэг, ЭХО, мамографи шинжилгээ хэрэгтэй байдаг.
Асуулт: Xyanli argaar jiremsleltees xamgaalax tyxai medeelel uguuch..1 sariin 25nd bienii yum ireed 28nd dyyssan..2 sariin 2nd xamgaalaltgvi belgiin xaritsaand orson yumaa....sanaa zowood bna..todorxoi sain meddeg bolmoor bna..yychlaarai bayarllaa
Хариулт: Хуанли аргаар жирэмслэх үеийг тодорхойлохын тулд сарын тэмдгийн тогтвортой мөчлөг хэрэгтэй байдаг. Таын сарын тэмдгийн мөчлөг тогтвортой юу? Хэд хоногийн мөчлөгтэй вэ? Жишээлбэл 30 хоногийн сарын тэмдгийн мөчлөгтэй, тогтмол энэхугацаандаа ирдэг бол сарын тэмдэг ирсэн өдрөөс эхний 10 хоног жирэмслэхгүй байх магадлалтай. Дунд 10 хоногт жирэмслэх магадалалтай . Сүүлийн 10 хоногт жирэмслэхгүй байх боломжтой гэж үздэг.
Асуулт: сайн бнуу гексикон гээд лааг хийж байгаама хайлж дуусаад доошоо тосорхог ч юм шиг шингэн зvйл гараад байхын энэ хэвийн vзэгдэл vv яах вэ?
Хариулт: Сайн байна уу. Гексикон лаа нь нян бактерийн эсрэг үйлчилгээтэй үтрээний хэвийн орчинг бий болгох, цэвэрлэх үйлчилгээтэй лаа юм. Орой унтахдаа үтрээндээ лав хийхэд бага зэргийн тосорхог шингэн зүйл гарч болно. Хэрэв үтрээний наахна хийсэн бол үйлчилгээ багатай бөгөөд их хэмжээгээр лаа нь урсч гарах боломжтой. Ер нь энэ лааг хийснээрээ бусад лаануудыг бодвол доошоо шингэн усархаг зүйл ялгарч гардаг. Үүнд санаа зовох хэрэггүй. Лаагаа зөв хийхэд л болно.
Асуулт: sain bnu emchees yum asuuya, ur hunduulsnii daraa yagd belgiin haritsaand orj boldoggui we,,, jiremsleh magadlal undur bdg uu
Хариулт: Сайн байна уу. Үр хөндүүлсний дараа 45 хоногт өгсөх халдвар болон бэлгийн замын халдварт өртөмтгий байдаг. Мөн жирэмслэх боломжтой. Иймд жирэмснээс хамгаалах болон халдвараас сэргийлж бэлгэвч хэрэглэж болно. Ер нь үр хөндүүлсний дара умай болон үтрээний салст гэмтсэн байдаг учир дархлаа , гадны бохир эмгэгээс өөрийгөө хамгаалах чадвар муутай байдаг ба өвчинд өртөх магадлал өндөр байдаг.
Асуулт: bas emchee sariin temdeg mash togtvorgui 2.3 sar bolood ireh yum. jiremsenees hamgaalah em eej togtvorjuuldag uu
Хариулт: Сарын тэмдэг тогтворгүй байна гэдэг нь маш олон шалтгаантай байдаг. 1-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчин, 2-т бэлэг эрхтний буруу байрлал, 3-т бэлгийн дааврын зохицуулгын алдагдал, 4-т бие организмын дархлаа сулрах, удаан хугацаагаар өвчлөх, 5-т стресс болон хэт ядаргаанаас шалтгаалж байдаг. Дааврын зохицуулга алдагдалтай холбоотойгоор үүссэн сарын тэмдгийн тогтворгүй байдлыг жирэмснээс хамгаалах дааврын эм ууснаар зохицуулж болно. Бусад шалтгааны үед тухайн үүсгэж байгаа шалтгааныг эмчлэхэд хэрэг болно.
Асуулт: sain u . Sperial tabiulaad jil bolj bna . Taarch baibal her udaan baih be
Хариулт: Сайн байна уу. Зэсэн спирал нь 5 - 10 жилийн хугацаатай, дааврын гаралтай спирал нь 3 - 5 жилийн хугацаатай байдаг.
Асуулт: Би төрөөд 3 сар болж байгаа спериаль тавиулах гэсэн сарын тэмдэг ирсэн үед тавьдаг гэсэн тийм юм үү
Хариулт: Сайн байна уу. Зэсэн спиралыг төрөөд эсрэг заалт байхгүй бол 45 хоногийн дараагаар тавих боломжтой. Дааврын гаралтай спиралийг 3 - 6 сарын дараа тавьж болно. Энэ нь сарын тэмдэг ирсэн ирээгүйтэй холбоогүйгээр тавих боломжтой.
Асуулт: Sain bnuu emch ee bi 7 honog urewsliin esreg emchilgee hiilguulj bgaa . mazokiin shinjilgeend plorkokk +++ garsan. udurt metrogel 1 dusal. tsepatoksin 2 sh 250ml Na.tai bas 1 sh muuguntsriin em uusan. dawtan hezee uzuuleh wee. ene jiremsleltend nuluuluh uuu
Хариулт: Сайн байна уу. Одоо хэдэн сартай жирэмсэн бэ? 20 долоо хоногтойгоос хойш дээрх эмчилгээг хийхэд зүгээр. Жирэмсний хяналтанд үзүүлэх хугацаандаа шинжилгээгээ өгөөд очиход болно.
Асуулт: sn bnu emchee jiremsii 8 doloon honog 5honogtoid zulbuulah em uuj boloh bolow uu? odoo emchid neg ch uzuuleegui bga
Хариулт: Сайн байна уу. Жирэмслэлтийг зулбуулах эмийн арга нь эмчийн хяналтан дор эмнэлгийн нөхцөлд тухайн хүнд тохирсон тунгаар ууж болдог. Харин гадуур болон гэрийн нөхцөлд зулбуулах эм ууснаар цус алдах, халдвар орох, цаашилбал умай авхуулах, амь насанд ч аюул тулгарч болох эрсдэлтэй алхам юм. Ам дамжсан зулбуулах эмийг хэрэглэж байгаа эмэгтэйчүүд ихэнх нь дараа нь хүндрэх, мэс ажилбарт орох, амь насаа тохиолдол элбэг байгаа шүү.
Асуулт: O.mend bi torood 2 sar boljina er n torsni daraa sarin temdg hamgin oirdo jedn sarin daraa irdeg we bas spiral tawiulah gsn yuma zaawal sarin temdg irsen ved tawiulah estoi hohvvl hvnd oor tohiromjtoi jha bii yu? Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хувь хүний онцлог болон удмын онцлогтой холбоотойгоор төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа янз бүр байдаг. Хамгийн багадаа 45 хоногийн дараагаар сарын тэмдэг ирдэг тохиолдол байдаг. Спиралийг төрснөөс 45 хоногийн дараа тавихад боломжтой. Харин дааврын гаралтай спиралыг 3 - 6 сарын дараагаар тавихад тохиромжтой байдаг.
Асуулт: Sn bnu bi 11,11nd gariin shuund tawidag sprial tawiulsan yma ue ue spraliinha jo dood hesgeer owdd bh yma ugaasaa ingedeg ym boluu esul taarku bgn boluu bas tawiulsnaas hoish 7 hongiin zatai sariin tendeg irj bsnaa suuliin 1 sar ogt irsengui
Хариулт: Сайн байна уу. Бугалганы спиралийг тавиулсны дараа булчингийн хүч гаргасан ажил хийхгүй байхыг зөвлөдөг. Спирал тавиулсан хэсэгт арьсны өнгө, эргэн тойронд улайлт бий эсэхийг сайн анзаараарай. Мөн спирал нь дааврын гаралтай бэлдмэл учир эмийн нөлөөгөөр сарын тэмдэг хоригддог. Үүнд санаа зовох хэрэггүй. Бие организмд сөрөг нөлөө байхгүй.
Асуулт: Hi bn uu Emchee ene odriin mend bi torood 8 sar blj bn aa odoo Boltol bienii yum irdguiee svvliin ved ih tsagaan yum garj bga ih vnertei gardag ene ni yu yum bol zvgeer bol vv
Хариулт: Сайн байна уу. Хувь хүний онцлог болон удмын онцлогтой холбоотойгоор төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа янз бүр байдаг. Хамгийн багадаа 45 хоногийн дараагаар сарын тэмдэг ирдэг тохиолдол байдаг. Үтрээгээр гарч байгаа ялгадас нь ямар өнгөтэй байна вэ /ногоон, тараган цагаан .../ гэдгээс шалтгаалан ямар үрэвслийн процесс байна вэ гэдгийг тодорхойлж болно. Мазокын шинжилгээ болон эмчийн үзлэг чухал юм. Харьяа дүүргийн өрх болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж шинжилгээний өгсний үндсэн дээр түүнд тохирсон эмчилгээ хийлгэхэд болно.
Асуулт: Sain bna u emche bi turud 3sar ungurch bna gedsnii dasgal hiij bolh u
Хариулт: Сайн байна уу. Болно. Төрснөөс 45 хоногийн дараагаар бүх организм хэвийн байдалдаа эргэн ордог.
Асуулт: Спериаль хэдэн жилийн хугацаатай бдаг вэ? би төрөөд сарийн дараа тавиулсан 8 жил болсон.бага зэрэг доошилсон бн гэсэн улайлтгүй сайхан бн гэсэн .авхуулаад дахин тавиулж болох уу
Хариулт: Сайн байна уу. Зэсэн спирал нь 5 - 10 жилийн хугацаатай, дааврын гаралтай спирал нь 3 - 5 жилийн хугацаатай байдаг. Спиралыг авхуулан дахин шинээр тавиулахад болно.
Асуулт: sain bnuu sariin temdeg irehed noj gardag uu ene hewiin vzegdel vv bayrllaa
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн цус нь нөжирхөг биш шингэн цус гарна. Хэмжээ нь 50 - 150 гр байдаг. Хэрэв нөжирхөг цус гарч байгаа бол энэ нь эмгэг байна гэж ойлгож болно. Харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношийг тодруулаарай.
Асуулт: sn bnu emchee esiin shinjilgee ugsun ulaalttai bas reaktiv uurchlult +++ garsan ymar emchilgee hih be baas hiiged l ulaalttai geh yum zuvulguu uguuch bayrlala
Хариулт: Сайн байна уу. Үрэвсэл болон умайн хүзүүний улайлтыг үүсгэж байгаа шалтгаан болох эмгэг үүсгэгчийг илрүүлэх хэрэгтэй. Үүний тулд шинжилгээний дүнд түүнд тохирсон эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй. Гэрээр болон зөвхөн үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээд үр дүн муутай буюу дахин шинж тэмдгүүд илрэх хандлагатай байдаг. Нарийвчилсан болон PCR-н шинжилгээ өгөөрэй.
Асуулт: udriin mend hvvhed yagaad gedsendee usult ni zogoschdiin bol? gol shaltgaan ni yu ve?
Хариулт: Сайн байна уу, Ураг өсөлтгүй болох гол шалтгаан халдварын гаралтай үрэвсэл байдаг. Мөн тухайн эхийн архаг хууч өвчнүүд, эхэсийн дутмагшил зэргээс шалтгаалан ураг цаашид өсөх боломжгүй болдог.
Асуулт: Tursnii daraa zaawal sarin temdg irsen ved spiral tawiulah estoi yu
Хариулт: Сайн байна уу. Зэсэн спиралыг төрөөд эсрэг заалт байхгүй бол 45 хоногийн дараагаар тавих боломжтой. Дааврын гаралтай спиралийг 3 - 6 сарын дараа тавьж болно. Энэ нь сарын тэмдэг ирсэн ирээгүйтэй холбоогүйгээр тавих боломжтой.
Асуулт: Torsni dara sarin temdg ireh hvrtel jiremsleh bolomj her baidag we
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа сарын тэмдэг ирэхгүй байх нь физиологийн үзэгдэл бөгөөд энэ хугацаанд жирэмслэх боломжгүй. Учир нь өндгөн эсийн үйл ажиллагаа дарангуйлагдсан байдаг учир үр тогтох боломжгүй юм.
Асуулт: Torsnii dara sarin temdg
Хариулт: Сайн байна уу. Хувь хүний онцлог болон удмын онцлогтой холбоотойгоор төрсний дараа сарын тэмдэг ирэх хугацаа янз бүр байдаг. Хамгийн багадаа 45 хоногийн дараагаар сарын тэмдэг ирдэг тохиолдол байдаг.
Асуулт: Sain bnuu emchee ongovch yunaas bolj ovddg bolohve
Хариулт: Сайн байна уу. Өндгөвч өвдөх шалтгаанууд нь олон янз байдаг. 1-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, 2-т өндөгвчний үйл ажиллагааны дарангуйлал, дааврын гаралтай өөрчлөлт, 3-т бэлгийн замын халдварт өвчнүүд, 4-т өндөвчний уйланхай гэх мэт олон шалтгаантай.
Асуулт: Сайн байна уу. Миний асуултыг заавал асууж өгөөрэй. Би одоо 15 долоо хоногтой жирэмсэн юмаа. Гэтэл сүүлийн хэд хоног цагаан юм их хэмжээгээр гараад байх боллоо. Бас үнэртэй байна. Анх жирэмслэхэд өгсөн шинжилгээгээр бага зэргийн үрэвсэлтэй гэж гарч байсан. Цагаан юм ингэж ихсэх нь өвчин байна гэсэн үгүү эсвэл үрэвсэл их байна гэсэн үгүү. Шинжилгээний хариугаа хавсаргая. Ямар эмчилгээ хийх вэ хэлээд өгөөрэй
Хариулт: Сайн байна уу. Шинжилгээний хариуг харахад үрэвслийн процесс их байна. Тиймээс 27 хоногоос эхлэн антибиотик эмчилгээ хийх хэрэгтэй. Одооноос үтрээний үрэвслийн эсрэг лаа хэрэглээрэй. Эмчилгээний дараа дахин шинжилгээ өгөөрэй. PCR-н шинжилгээ боломжтой бол өгвөл илүү ач холбогдолтой байдаг.
Асуулт: Сайн байна уу? Саяхан өсөлтгүй жирэмслэлт болоод цэвэрлүүлсэн гэтэл эдийн шинжилгээгээр цулцан хураа бүрэн бус трофобласт гэсэн байх юм. Цулцан хураа гэж яг юу юм бол? Хаана хандаж ямар эмчилгээ хийлгэх вэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч Яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай юу? Эмчилгээ хийлгэх бол ямар эмчилгээ хийлгэдэг юм бол? Та заавал хариулж өгөөрэй
Хариулт: Сайн байна уу. Цулцан хураа ихэсийн эмгэг ургалт юм. Өөрөөр хэлбэл энэ нь эмгэг эсүүдийн бөөгнөрөл бөгөөд хавдрын эсэд шилжих боломжтой байдаг. Тйимээс эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчлүүлэх боломжтой.
Асуулт: bi 2 sariin omno obort hiilgesen ymaa ternees hoish bienii ym irsengui . Testeer vzeheer neg zuraas garaad bhiin 10d honogiin omno gedeseer owdood zvvn tiish harj hewtej bolohgui ym dvvjlegdej bga ym shg owdood bsiin bienii ym ireh gd owdoj bga ym bn gsn chn irsengui
Хариулт: Сайн байна уу. Умайн хөндийг багажаар цэвэрлэсний дараа өгсөх замын халдвар буюу үрэвсэл, өвчин даамжирч бага аарцгийн эрхтнийг гэмтээж үрэвсүүлдэг. Умайн салст гэмтсэний улмаас сарын тэмдэг ирэхгүй байж болно. Ямартай ч яаралтай харьяа дүүрэг болон орон нутгийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Эмчилгээ зайлшгүй хэрэгтэй тул та цаг алдалгүй очих хэрэгтэй. Хожим үүсэх хор нөлөө үргүйдэлд ч хүргэх боломжтой байдаг.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.