ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.02.04

Асуулт: Manai huuhdig emnelgees garahad ni zurhend ni john shum sonsogdoj bna eh nylhast uzulerei gesen.uzulsen chini torsonii daraa heseg iim shum sonsogddog yum odoo bol zuger gesen.iim asudal bdin bolvu.shum sonsogdoh huhed sonsogddoggui huhed gej baidag uu.
Хариулт: Хүүхдийн нярай үед зүрхний зууван цонх онгорхой байх үед ийм шум сонсогдож болно. Хүүхэд том болох, жин нэмэхийн хэрээр зууван цонх битүүрч шум сонсогдохоо больдог. Одоо шум сонсогдохгүй байгаа бол санаа зовох хэрэггүй.

Асуулт: Эмчээ 6 сартай хүүхдийн хооллолтын талаар мэдээлэл өгөөч smile emoticon
Хариулт: Сайн байна уу. 6 сартай хүүхэд анхны нэмэгдэл хоолондоо дасч орж байх ёстой. Дан хөхний сүү буюу зохицуулсан сүү /лаазтай сүү/ 6 сартай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүй. 6 сартай хүүхдийн жинг нэмэх бол нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй. Хүүхдэд ойролцоогоор 2 - 3 халбагаар сүүнд чанасан кашаар нэмэгдэл хоолыг эхлүүлдэг. Аажим аажмаар нэмж байгаад нэг удаадаа 125мл-г идэж шингээж чаддаг болсны дараа дараагийн нэмэгдэл хоолыг сонгоно. Бантан: мах гурилыг тэнцүүхэн идүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шүд хараахан ургаагүй учир махыг зажлах шаардлагаггүй шууд залгих зориулалтаар бэлтгэнэ. Махыг 2 - 3 удаа машиндана. Нунтаг гурил шиг бүтэцтэй болгож бантан бэлтгэнэ. Мөн ялгаагүй 2 - 3 халбагаар бага багаар идүүлж нэг удаадаа 125мл орчим идэж чаддаг болсны дараагаар дараагийн нэмэгдэл хоол нухаш, зутан, тараг зэргийг нэг нэгээр нь аажмаар оруулна. Хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн тулд Кургума DHA-г 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног өгч болно.

Асуулт: 5 настай хүүхдийн толгойны далийг яаж засах вэ
Хариулт: Толгойны далийг хүүхдийн толгойны бүтэц мөгөөрсөн бүтцээс яс руу шилжих үеэс өмнө засах нь үр дүнтэй байдаг. Энэ нь 2 нас хүртэл хугацаанд байдаг. Гэхдээ танай хүүхдийн хувьд толгойны далий хэсэгтэй талын эсрэг талаар нь унтах үед нь хэвтүүлэх, кальцийн бэлдмэл уулгах зэргээр эмчилгээ хийж үзэж болно.

Асуулт: Gedesnii dvvrenged uudag bonnisaniig hir udaan uuh we 2 sartai
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн баасны тогтоц сайжирч хоолны шингэц дээрдэж, дүүрэнг арилсан тохиолдолд 7 - 14 хоног уулгана.

Асуулт: Сайн байна уу? эмч ээ, Манай хүүхэд ой4 сартай ханиад хүрээд эдгэхгүй олон хонож байна. Эхлээд 5 хоног шулуун гэдсээр лаа хийсэн дараа нь брезол өгсөн. Одоо дахиад лаа хийх жортой байгаа. халуураад ханиалгаад цээж нь хиржгэнээд байгаа. Яавал дээр вэ?
Хариулт: Халуун бууруулах лаа юу? Эсвэл дархлаа дэмжих лаа юу? Халуурч байгаа бол халууныг буулгах шаардлагатай. Ямар ч өвчтэй хүүхдийг сайн хооллож, шингэн сайн уулгах хэрэгтэй. Хүүхдийн цээж хэржигнэж байгаа бол шуугиантай амьсгал байна уу, хрип буюу хатгаа байна уу гэдгийг ялгаж тодруулахын тулд эмч заавал чагнаж, хүүхдийн биеийн байдлыг нүдээр үзэж үнэлэх шаардлагатай. Хэрэв хүүхэд антибиотик уулгах шаардлагатай бол уулгах хэрэгтэй. Тэгэхээр заавал эмчид үзүүлэх хэрэгтэй байна.

Асуулт: Сайн бна уу. Манай хүүхдийн хавирга доод хэсэгтээ жоохон товойчихсон. Рахитнаас болж тэгэх үү? Д вит ууж байгаа. Д ийн шинжилгээ өгөөд хэвийн гэсэн. Ямар тунгаар уух вэ? 500нэгжтэй фтортой герман Д г өдөрт 2 оор өгч болохуу? 6 сартай шүд нь ургаагүй бгаа.
Хариулт: Хавирганы доод хэсэгтээ товойсон өөрчлөлт байгаа бол Д витамины дутал буюу рахитын шинж юм. Дээрх хэлсэн тунгаар буюу өдөрт 2 ш-ээр 21 хоног уулгаж болно. 1-рт шүд ургаагүй Д-н дуталтай байгаа тул шимигдэлтийг нэмэгдүүлэхийн тулд кальцийг давхар уулгаж болно. Кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай.

Асуулт: Sain baina uu.sar hagastai huuhdiin nuureer yum garaad eroso arilahgui yum.ymar arga hemje avbal zuger ve.
Хариулт: Хөхний сүүгээр хооллодог, бол ээж өөрийнхөө хооллолтод анхаарах хэрэгтэй. Чихэрлэг болон харшил төрүүлэхээр хоол хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөе. Мөн нүүрээр гарсан тууралт харшлынх уу үгүй юу гэдгийн тодруулах хэрэгтэй. Хүүхдийн амьдардаг өрөө тасалгаа хэт халуун, агаар муутай байна уу гэдгийг тооцоорой. Мөн харшил өгөхөөр шинэ хэрэглэсэн юу байна, живх, саван, шинэ хувцас зэргийг сайн тооцоолоорой. Хүүхдэд шинэ хувцас өмсгөхдөө заавал угааж индүүдэлгүй хэрэглээрэй.

Асуулт: Sain bnuu emchee Pikovit gd vitaming 10 sartai hvvhded ugch bolohuu 1-3 nastaid 2 halbaga ugnu gsen bn. Uur neg hoollolttoi bga ved ugch bolohoor ymar sain vitamin zuvluuch, bayrlalaa
Хариулт: Пиковит сонгож байгаа бол Пиковит Д нь 10 сартай хүүхдэд тохиромжтой. Хэрэв хүүхдийн хоолны дуршлыг сайжруулах зорилгоор өгөх гэж байгаа бол Кургума DHA Вит-г сонгож 5 мл-р өдөрт нэг удаа уулгаж болно. Солуфлекс сиропоор хүүхдэд хэрэгтэй витаминуудыг боломжийн тунгаар агуулсан байдаг тул сонгож хэрэглэж болно.

Асуулт: 5sartai huuhdiig sar bur orhiin emneleg orj hemjuuleh ystoi yu? Odoo 9n sariin vaktsin hurtel orku bj boldiin boluu?
Хариулт: Хүүхдийн өсөлт бойжилтийг хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд эрүүл хүүхэд сар бүр өрхийн эмчийн үзлэгээр орж өсөлтийн үнэлгээ хийлгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл өсөлт бойжилт насандаа тохирч байна уу гэдгийг хянаж байгаа юм. Мөн давхар рахитын эмчилгээг сар бүр хийлгэх шаардлагатай.

Асуулт: Sain bnuu emchee manai huu 3sart joohon uiluulhaar ar dagz ni huluruud bh yumaa bs bainga shuls ni goijih yumaa garch bga shuls ni tom tom hoosrood bhiin dandaa
Хариулт: Хүүхэд рахиттай байх, тархины хүчилтөрөгч дутмагшилын үед ийм шинж илэрч болно. Хүүхдийн шүлс их ялгарч байгаа бол ам залгиурын салстыг сайн шалгах хэрэгтэй. Вит Д урьдчилан сэргийлэх тунгаар уулгахаас гадна хүүхдэд агаар хэрэгтэй байна. Өдөртөө цөөн минутаарч болов агаарт гаргах хэрэгтэй.

Асуулт: Sain bna uu. 1nastai huuhdiin hoolloltiin talaar zuwluguu ugnu uu. Mun Jing ni herhen nemegduuleh we? Yu hiij ugwul hamgiin tejeelleg baih we?
Хариулт: 1 настай хүүхэд нь ойролцоогоор 10кг жинтэй байх ёстой. 1 настай хүүхэд өдөрт 3 - 4 удаа өөрт нь тусгайлан бэлтгэсэн шинэхэн нэмэгдэл хоол завсраар нь 2 удаа зууш хэлбэрээр, мөн хөхний сүүг салаавчилж хооллоно. Нэг удаагийн хооллолтын хэмжээ 250 - 300мл байна. Хүүхдэд бэлтгэсэн хоол нь зохистой агууламжтай тэжээллэг баяжуулсан байх ёстой. Зохистой агууламж гэдэг нь мах, сүү, гурил, хүнсний ногоо, жимс жимсгэнэ бүгд агуулагдсан байх ёстой. Хүүхдэд бантан, каш, тэжээллэг зутан, төрөл бүрийн нухашийг гэрт гараар бэлтгэж өгнө. Мэдээж хоолныхоо илчлэг, витаминлаг чанарыг сайжруулахын тулд цөцгийн тос, наранцэцгийн тос, лууван, төмс, зэрэг хүнсний ногоог бантанд үрж хийж өгөх зэргээр баяжуулна. Хүүхдэд шүдлэлтээс шалтгаалан хагас шингэн хоолыг голдуу бэлдэж өгнө. Өглөөний 9 цагт каш, 11 цагт нухаш, 14 цагт бантан, 17 цагт тараг, боов, 19 цагт бантан буюу тэжээллэг зутан, гурилтай шөл, ногоотой шөл зэрэг хоолыг бэлдээд нухаж хүүхдэд идэх байдлаар бэлтгэж өгч болно. 21 цагт сүүнд каш зуурч өтгөрүүлэн хэрэглэж болно. 00 цагт жингийн алдагдалтай бол 100 - 200мл каш уулгаж болно. Хоолны нэр төрлийг өдөр өдөрт сольж болно. Эдгээр хоолуудыг идэх ёстой хэмжээгээр идүүлж чадвал хүүхдийн жиннэмэгдэнэ.

Асуулт: Сайн байна уу. Охин маань 6 сартай. Эргэж хөрвөөх, хөл гараа хөдөлгөх үед үеүд нь их дугарах юмаа. Юуных вэ, зүгээр болов уу. Санаа зовоод байхын.
Хариулт: Хүүхдийн шүд ургасан уу? Вит Д эмчилгээний тунгаар уулгах хэрэгтэй. Мөн ясжилтыг сайжруулахын тулд кальциглицерофосфат 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног давхар хэрэглэж болно. Мөн Вит давхар уулгаж болно. Солуфлекс, Биолизин гэх мэт сонголтууд байна.

Асуулт: Sain.bainuu? 3sartai ohin maani 7honogiin umnu guilgeed gaigui bolson bolovch unuudur ahiad mash shingen baagaad bn. Zai ni 4tsag orchim. Urid ni stopdiar gd surop ugsun urgeljluuleed ugch bolohuu ? Bayarlalaa
Хариулт: Юун түрүүнд суулаглт зогсоох эмээс гадна шингэн алдалтаас сэргийлэх нь чухал. Иймд хоросол сайн уулгах шаардлагатай. Хоросолыг зөв уулгах гэдэг хамгийн чухал. Яг тохирсон хэмжээгээр найруулж бага багаар ойр ойрхон уулгана. Буруу найруулах нэг дор их хэмжээгээр өгвөл суулгалт улам ихэснэ. Хооллолтыг хооллодог хэмжээгээрээ хооллоно. Стопдиарыг өгч болно.

Асуулт: sain baina uu, 2 sartai huuhdiin nudnii tsagaan deer ni jijigheen tsus tsohison um shig tolbo 2nudend ni eeljilj garaad alga bolchood baihiin , ene yamar uchirtain boloo
Хариулт: Нүдний салстын судасны хананы нэвчимхий чанар ихэссэнээс үе үе нүдэнд цус хурдаг. Мөн хэт халуудуулах, халуун дэр дэрлүүлэх зэргээс судасны өргөсөлт ихэсч цустай судал харагддаг. Юуны түрүүнд судасны хана бэхжүүлэхээр аскорутин 1/4-р өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Байн байн давтамжтай гарч арилахгүй байвал нүдний эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Асуулт:  2 sartai hvvhed maani sunaihaaraa iilaad bh yum emchid vzvvlsen chini gedesnii dvvrengdee ingeed bgaa uun bna geed em bichij ogsiin tegeech zvgeer bolohgboi yum hariulaad ogooch emchee
Хариулт: Гэдэсний дүүрэнгэ олон шалтгаантай байдаг. Хоолны шингэц байдал алдагдсанаас, ойр ойрхон цаггүй хооллосноос, тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины даралт зэрэг олон шалтгаантай. Хүүхдийн баасыг сайн ажиглах хэрэгтэй. Хүүхдийн хооллолтыг 2 цаг 30 мин-с 3 цагийн зайтай хооллоно. Хооллохоос өмнө 10 - 15 мин хэвлийгээр нь доош харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Хэвтүүлж байх үедээ хүүхдээ маш сайн ажиглаарай. Нүүр нь хөхрөх, гулгих зэрэг шинжүүд илэрвэл доош нь удаан харуулж хэвтүүлж болохгүй. Хүүхдийн гэдсэнд нар зөв тойруулан зөөлөн иллэг хийж өгч болно. Мөн Боннеспаз дуслаар аваад өдөрт 5 дуслаар 3 удаа 7 хоног хэрэглээд үзээрэй.

Асуулт: 6 sartai huuhdiig yaaj idej uuh yumnii durshiltai blgoh we? miraaluulmaar bn. ene talar zowolgoo ogooch
Хариулт:  6 сартай хүүхэд анхны нэмэгдэл хоолондоо дасч орж байх ёстой. Дан хөхний сүү буюу зохицуулсан сүү /лаазтай сүү/ 6 сартай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүй. 6 сартай хүүхдийн жинг нэмэх бол нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй. Хүүхдэд ойролцоогоор 2 - 3 халбагаар сүүнд чанасан кашаар нэмэгдэл хоолыг эхлүүлдэг. Аажим аажмаар нэмж байгаад нэг удаадаа 125мл-г идэж шингээж чаддаг болсны дараа дараагийн нэмэгдэл хоолыг сонгоно. Бантан: мах гурилыг тэнцүүхэн идүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шүд хараахан ургаагүй учир махыг зажлах шаардлагаггүй шууд залгих зориулалтаар бэлтгэнэ. Махыг 2 - 3 удаа машиндана. Нунтаг гурил шиг бүтэцтэй болгож бантан бэлтгэнэ. Мөн ялгаагүй 2 - 3 халбагаар бага багаар идүүлж нэг удаадаа 125мл орчим идэж чаддаг болсны дараагаар дараагийн нэмэгдэл хоол нухаш, зутан, тараг зэргийг нэг нэгээр нь аажмаар оруулна. Хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн тулд Кургума DHA-г 5мл-р өдөрт нэг удаа 14 хоног өгч болно.

Асуулт: sn bn uu manai huugiin gar hol ni oroi holortson bh yum ene yuniih ve bas dulj yantsaglaad tavgui bgad bh yum ene hezeenees zugeer boloh bol odoo sar garantai
Хариулт: Дүлж янцаглах нь тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины даралтын шинж юм. Иймээс хүүхдийг уг нь агаарт хангалттай гаргах хэрэгтэй. Гудамны агаарын температур хасах заалттай байх үед хүүхдийг агаарт удаан гаргаж болохгүй. Өдрийн хамгийн дулаан үед 2 - 3 минутаар гаргаж болно. Үүнийн зэрэгцээгээр Вит Д-г урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар давхар уух шаардлагатай. Тасалгааны агаарыг өдөртөө 1 - 2 удаа сэлгэцүүлж байгаарай. Хүүхдийг өдөр бүр усанд оруулах нь хүүхдийн бие организмын цусан хангамжийг сайжруулж тайвшруулах, булчингийн тонусыг сайжруулахад нөлөөтэй байдаг.

Асуулт:  Sain bnuu emchee.7sar garantai hvvhed maani haniad n zvgeer bolohgvi bnaa gd tvrvvnii eeljind zubulguu abaad jor 50 ug gd bi udriin hoyroor 5udur ugsun.oboo gaigvi bj bsnaa dahiad l gants neg hanialgaad bhiin yah be.tuslaach aarts ugch bhuu.tsagaan sar gd gaduur garna yaj uridchilan sergiileh be.bayarllaa
Хариулт: Аарц өгч болно. Хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор виферон лаа 150,000ме-тэйг өдөрт нэг удаа 7 хоног шулуун гэдсээр хэрэглээрэй. Уг нь аарцнаас гадна аньсны навч хандалж шүүсийг нь 5мл-р өдөрт 3 удаа уулгаж болно. Вит С-н уусмал хүүхдийн тунгаар 2 хоног хэрэглэж болно. Гадуур гарахдаа вифероны маз эсвэл оксолины маз хамрын дотор салстанд түрхэж гарч байгаарай.

Асуулт: охин маань 6сартай одоо болтол шүд цухуйхгүй бас хөрвөөхгүй юм бас дагз нь их хөлрөх юм өрхийн 7ш д витамин өгсөн 11сард сар өнжөөд одоо усан д дуслаар 4-5 дусал өгч байгаа бас л хөлрөөд бна одоо ямар эмчилгээ хэрэгтэй вэ
Хариулт:  6 сартай хүүхэд анхны 2 шүд цухуйсан байх ёстой. Д Вит хангалттай ууж байгаа юм байна. Давхар кальциглицерофосфат гэдэг эмийг 1/4-ээр өдөрт 2 удаа 14 хоног уулгаарай. Ийм тунгаар Д өгөөд хүүхдийн хөлрөлт багасахгүй бол тунг нэмэх шаардлагатай. Хэрэв сар бүр тасралтгүй Д ууж байхад энэ шинж тэмдэг байсаар байвал цусанд Д-н түвшинг тодорхойлох шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Асуулт: sn bnuu emchee my hvv odo 4sartai muumunduu zadahgvi ym ideh gd uilad bhin bi haya shingen kash shul zereg ugughur ih durtai ided bn im bagad n ugch bolohu yu ugwul zvger we svv uguhur hoolshihgvi bh shg sanagdad bn
Хариулт: Ер нь хүүхэд 5 - 5.5 сартайдаа нэмэгдэл хоолонд дасган оруулах ёстой. Учир нь хүүхдийн ходоод 6 сар хүртэл хөхний сүүнээс өөр хүнсний бүтээгдэхүүн шингээх, боловсруулах чадамж гүйцээгүй байдаг. Гэхдээ хүүхэд жин нэмэхгүй нэмэгдэл хоол руу тэмүүлж байгаа бол эхний ээлжинд сүүнд чанасан кашнаас 1,2 халбагаар эхлэн аажмаар нэмэгдүүлж 100 -125мл иддэг болсны дараа дараагийн хоолоо сонгоно. Зэрэг зэрэг нэмэгдэл хоолонд оруулж болохгүй.

Асуулт: 1 nas 6 sartai huuhdiin utgun her utgun shingen ystoi ve, uyrunhiiduu hatuuduu , 2-3 honogt 1 udaa hundreh um, heviin uu
Хариулт: Ер нь хүүхэд өдөрт нэг удаа заавал өтгөнөө гаргаж байх хэрэгтэй. Хатуу байдаг бол хүүхэд шингэн бага ууж байна, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сул байна гэж үзэж болно. Эдгээрийн эсрэг арга хэмжээ аваад үр дүнгүй бол хоол боловсруулах замын эмгэг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Эхний ээлжинд хүүхдэд хоолны хажуугаар шингэн сайн уулга, гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих зорилгоор тараг, гэрт бэлтгэсэн чавганы шүүс өгөөд үз.

Асуулт: sain b.a uu 9sartai huuhdiin nuden deer uwdug ymuu bundgur ym garaad 4-5honochihloo arildaggui ee zowiur bol b.hgui
Хариулт: Хэрэв өвдөг байвал маш их эмзэглэлтэй зовиуртай байх ёстой. Гарсан зүйл нь идээрхэг улайсан байна уу, эсвэл арьсны өнгөтэй товгор бүтэцтэй байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Хэрэв зовиургүй хэмжээ жижгэрч байгаа бол ажиглаж байсан нь дээр. Зовиуртай эмзэглэлтэй томорч байгаа бол нүдний эмчид үзүүлээрэй.

Асуулт: Sn bnu emchee Huu mm 7 sart shunu tiichigneed tongochood sn untaxkuma
Хариулт:  Хүүхдийн нойр солигдож болно. Эсвэл хүүхэд биенд нь ямар нэгэн зовиуртай байх үед тайван унтаж чаддаггүй.Бас нэг шалтгаан нь хүүхэд хангалттай хооллоогүйгээс тайван унтаж чаддаггүй. Эдгээрийг тооцохын зэрэгцээгээр Вит Д эмчилгээний тунгаар уулгаарай. Рахиттай хүүхэд тайван бус цочромхой нойронд сэрвэлзүүр байдаг.

Асуулт: Emchee 13 nastai eregtei hvvhdiin shees n bainga hvreh umaa yunaas boldog um bol.
Хариулт: Шээс байнга хүрэх нь хэд хэдэн шалтгаантай байж болно. 1-т давсагны хананы булчингийн сулрал, бөөрний зарим эмгэг, ханиад хүрсэн байх зэрэг шалтгаанууд байж болно. Иймд хамгийн түрүүнд шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Доороосоо даарч болохгүй. Чийг татдаг гутал өмсөхгүй байх хэрэгтэй. Хэрэв шээс байнга хүрэх үедээ зовиурлаж хөндүүрлэж өвдөлттэй байгаа бол цистит байгааг магадлах хэрэгтэй.

Асуулт: hvvgin tolgoin helber neg talaara untad sonin bolcon yaj zasah we nugu talar n untulad bga murtluu
Хариулт:  Толгойны далийг хүүхдийн толгойны бүтэц мөгөөрсөн бүтцээс яс руу шилжих үеэс өмнө засах нь үр дүнтэй байдаг. Энэ нь 2 нас хүртэл хугацаанд байдаг. Толгойны далий хэсэгтэй талын эсрэг талаар нь унтах үед нь хэвтүүлэх, кальцийн бэлдмэл уулгах зэргээр эмчилгээ хийж үзэж болно.

Асуулт:  hvvhed mn 4sartai huhuu huhuhuur baingiin hahah cacaad bhin hii zalgiad ingeh n muu yu yah we
Хариулт: Хүүхдийг сайн гүйцэт хөхний толгойг үмхүүлж хийгүй хөхүүлэх шаардлагатай. Мөн хөхний сүү их хэмжээгээр садарч гардаг мөөмтэй ээжийн хүүхэд хөхөндөө хахах гээд байдаг. Ийм ээжүүд хөхөө эхлээд сааж суллаж байгаад хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэдхахах гээд байдаг бол хэвтэж хөхүүлж хэзээ ч болохгүй. Хүүхдийг зөв тэвэрч, зөв үмхүүлэх шаардлагатай. Ээж өөрийн таатай нөхцөл байдлаар сууж хүүхдийн цээж толгойн хэсгийг 30 - 45 градус босоо байдалтай хэвтүүлж /гар дээрээ/ хөхүүлэх хэрэгтэй.

Асуулт: Sn bnuu emchee manai huu 5 sar 10 hongtoi joohon haniad awsn zowlogoo uguuch
Хариулт: Эхний ээлжинд хүүхдийн дархлааг дэмжиж сайн хооллож, шингэн сайн уулгаарай. Дөнгөж эхэлж байгаа ханиад бол дархлаа дэмжих зорилгоор виферон лаагаар 150,000ме-тэйг хэрэглэж болно. Өдөрт нэг удаа 7 хоног шулуун гэдсээр хэрэглэнэ. Вит С-н уусмал 2%-г 5мл-р 6 цагийн зайтай 2 хоногоос илүүгүй хэрэглээрэй. Яаран антибиотик хэрэглэж болохгүй.

Асуулт: Ulunguu haniadtai hvvhded ugch bolhuu ugdug ugduggvi gd l bhiin.mash ih bayarllaa
Хариулт: Эмнэлгийн практикт өлөнг эмчилгээнд хэрэглэх заалт стандарт байхгүй. Яаж ч бодсон шээс гэдэг маань хүний бодисын солилцооны хамгийн эцсийн бүтээгдэхүүн хортой байдаг. Бие организмд сайнаар нөлөөлөх механизмыг сонсож заалгаж байгаагүй.

Асуулт: Sain bna u 2 sar hureh gej bui huuhed maani oir oirhon sereed ih muu untah umaa. tolgoigoo 2 tiish ni hudilguud tolgoi ni halaad bna. oroi 9 - 11 tdagiin hoorond uilaad bna ene yinih ve
Хариулт: Тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж буюу тархины даралтын шинж юм. Мөн хүүхэд хөхөө хөхөж байх үедээ эмзэглэж хөхөж чадахгүй орилж байна уу. Ийм хүүхдийг гол нь агаарт сайн гаргах хэрэгтэй ба гол эмчилгээ нь агаар юм. Өдөрт цөөн минутаар агаарт гаргаж тасалгааны агаарыг сэлгэцүүлэх хэрэгтэй ба хүүхдийг унтахаас өмнө 7 хоногтоо 2 - 3 удаа хар цайгаар толгойг нь угааж өгч болно. Өдөр болгон усанд оруулаарай. Хажуугаар нь Вит Д уулгах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээг аваад зовиур арилахгүй байвал мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Асуулт:  bas turuhduu butelttei garsan bolhoor am hamriinh ni irchmiin huh tuya odoo hurtel arilahgui baigaa yu heregleh we
Хариулт: Хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Хүүхдэд хэрэгцээтэй хүчилтөрөгч дутагдаж байгаа учир хамар амын гурвалжин хөхөлбий туяатай байдаг. Гол нь агаарт сайн гаргах шаардлагатай. Өрөө тасалгааны агаарыг сэлгэцүүлж, гадаа агаарт цөөн минутаарч болов гаргаарай.

Асуулт: sain bnu emchee manai hvv 2 sartai ymaa er n yntsaglaad bhn emchd hlsen toohgv ymaa ygd tgdeg ym bol aash n ym blwuu hleed ogooch
Хариулт: Янцаглана, нүүр лүүгээ дүлэх, чинэрч улайх нь тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж юм. Болж өгвөл агаарт л гаргах хэрэгтэй байна. Хүүхэд нойрондоо сайн бол цераксон гэдэг бэлдмэлийг 1мл-р өдөрт нэг удаа 14 - 21 хоног хэрэглэж болно.

Асуулт: Sain uu odoo 10 sartai dutuu garsan yuma yamar. hool ogvol tejeelleg bol jin ni sain nemegdehgvi bh yuma zovolgoo ogch ta
Хариулт: 10 сартай хүүхэд 9 кг орчим байх ёстой. Мөн ялгаагүй нэмэгдэл хоолонд бүрэн оруулсан байх хэрэгтэй. 2 - 3 удаа өөрт нь зориулсан нэмэгдэл хоолыг бэлтгэж өгнө. Хүүхдийн шүдлэлтээс шалтгаалан хагас шингэн хоолыг сонгож болно. Хүүхэд зохистой агууламжтай хоолыг тохирсон давтамжтайгаар хангалттай хэмжээгээр хоолловол жин нэмэгддэг. Бантан, кашыг баяжуулж хэрэглэхээс гадна хүүхдийг 3 цагийн зайтай хөхний сүү нэмэгдэл хоол салаавчилж хооллоно. 9 сартай хүүхэд 175мл орчим хоол нэг удаадаа идэх ёстой. Хооллохын өмнө хөхний сүүгээр хооллогүй байвал зохино.

Асуулт: sn bnuu 1sar garantai tsus bagadaltiin shinjilge imubolinii bs shinjilge ug gsn haana ugvl deer ve? resus surug bgd jhn sharlaltta odoo buursan tgd im shinjilge ug gsn.
Хариулт: Шинжилгээг харьяа дүүрэгтээ эсвэл Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн дотрын эмчид үзүүлж байгаад шинжилгээ өгөх шаардлагатай гэвэл энэ төвдөө өгсөн нь дээр гэж зөвлөж байна.

Асуулт:  Sain bna uu. 4nastai huuhdiin darhlaa, usultiig demjih zorilgoor vitamin uguh gesen yum. Ymar vitamin uguh talaar zuwluguu ugnu uu. Bayarlalaa.
Хариулт: Хэрэв хүүхдийн хоолны дуршлыг сайжруулах зорилгоор өгөх гэж байгаа бол Кургума DHA Вит-г сонгож 5 мл-р өдөрт нэг удаа уулгаж болно. Солуфлекс сиропоор хүүхдэд хэрэгтэй витаминуудыг боломжийн тунгаар агуулсан байдаг тул сонгож хэрэглэж болно.

Асуулт:  3sar garantai hvv maani haniad ni edgedgvi muuhai herjignej hanialgaad 4 honoloo. Orhodoo 2vzvvlsen tseej ni zvgeer bnal gehiin odoo antiobitka 12 tsagiin zaitai uuj bgaa. Omno ni col col, c vitamin uugaad nemer boloogvi. Odoo yawal deer we
Хариулт: Антибиотикоос өөр хэрэглэж байгаа юм байгаа юу? Муцера сиропоор 2,5мл-р 6 цагийн зайтай хэрэглэж болно. Орой 18 цагаас хойш хэрэглэхгүй. Уг нь боломжтой бол натрихлоридын уусмалаар утлага их үр дүнтэй байдаг. Гэхдээ гэрийн нөхцөлд маш болгоомжтой хийх хэрэгтэй.

Асуулт:  Sain bnu emchee hvv maani 6 sartai shono oir oirhon sereed sn untahgvi yma ugn tarhinii daralt haniad bhgvi,odor 2-3 tsag untdag shono 30 min bolool uilaad bhiin yg yunaas bolood bgam boloo barag sar iim bn
Хариулт: Хүүхдийн шүд цухуйж байна уу? Шүдлэлтийн үед хүүхэд зовиурлаж уйлдаг. Мөн рахиттай хүүхдүүд цочромхой тайван бус байдаг. Давхар Вит Д уулгаж байгаа биз дээ? Өдөр бүр боломжгүй бол өнжөөд усанд оруулах, боломжоороо агаарт гаргах хэрэгтэй.

Асуулт: Sn bnu emche my hvv odo 4nas hureh gj bga er ni l gedes uvdlu,buuljluu,boojigoo uvdlu geh met yumnudig helne tgd narin shinjilgee uguud tsagaan hothoig ni vzvvled bvgd zvgeer gsn bas eh nyalhast ehod haruulsan bas l zvgeer gsn ene yunas bolood yagad bdg yum boloo emchee.tand bayrlalaa
Хариулт: Хүүхэд гэдэс өвдөх хам шинж гэж байдаг. Тэгэхээр бониспаз гэдэг эмийг 8 дуслаар өдөрт 3 удаа 3 - 5 хоног хэрэглээд үзээрэй.

Асуулт: sain bnau emchee 2nastai huuhde D vitaminii shinjilgee ogson hariu ingej garsan odoo americ toson d 2000taig odort uuj bga nemj uuh hereg bnau
Хариулт: Д-н хэмжээ бага байна. Өдөрт 1 ш-р 30 хоног уулгах шаардлагатай. Нэмж уух хэрэггүй.

Асуулт: Sn bnu emchee huuhdiin shud n urgahaar haluurdiimuu my huuhediin dood deed 2 shud n urgatsan odoo hajuugiin 2.2 shudnuud n urgaj bgaan 6.6 honood l haluurahiin uzeheer 37.4-38.2 hoorond neeh zowiurgui haluurahiin. hanialgahgui shingen nus joohon garch bgaa terendee haluurna gj bhgui bizdee
Хариулт: Хүүхэд шүдлэлтээс үүдэн халуурч байгаа бол буйл маш эмзэглэлтэй хүүхэд зовиуртай байна. Олон хоногоор халуурахгүй, шингэн нус гоожиж байгаа бол ханиаднаас шалтгаалсан халуун байж болзошгүй. 38 буюу түүнээс дээш халуурсан үед эмээр халууныг буулгах хэрэгтэй. Шингэн сайн уулгаарай. Вит С-н уусмал хүүхдийн тунгаар 2 хоног уулгаж болно.

Асуулт: manai ohin 5sar20 honogtoi baas ni hataad bh yum kash bantan tarag ugdug heden tsagiin zaitai udurt hed hoolloh be
Хариулт: Ер нь хүүхэд 5 - 5.5 сартайдаа нэмэгдэл хоолонд дасган оруулах ёстой. Учир нь хүүхдийн ходоод 6 сар хүртэл хөхний сүүнээс өөр хүнсний бүтээгдэхүүн шингээх, боловсруулах чадамж гүйцээгүй байдаг. Гэхдээ хүүхэд жин нэмэхгүй нэмэгдэл хоол руу тэмүүлж байгаа бол эхний ээлжинд сүүнд чанасан кашнаас 1,2 халбагаар эхлэн аажмаар нэмэгдүүлж 100 -125мл иддэг болсны дараа дараагийн хоол бантанг сонгоно. Зэрэг зэрэг нэмэгдэл хоолонд оруулж болохгүй. 6 сартай хүүхдэд хөхний сүүний хажуугаар өдөрт 2 удаа нэмэгдэл хоолыг идүүлэх ёстой.

Асуулт: Sain bna uu emchee. Manai hvvhed 3sartai tseejind ni tsertei ym shig horjignood boglorchihgood htsvv bgad bhin. Emchid chagnuulhar zgr bna gd bhin yhu.
Хариулт: Цээжинд хоржигноод байгаа цэрийг шингэлж өгвөл хүүхдэд цэрийг гадагшлуулахад боломжтой болдог. Үүний тулд АЦЦ 100мг-тайг эсвэл Кали иодын уусмал хэрэглэж болно. Гэхдээ орой 18 цагаас хойш бүү хэрэглээрэй.

Асуулт: Sain baina uu emchee? Manai hvvgiin tolgoinii helber aldagdaad neg tal n hawtgai boltsn ngoo talaar n untuuld bhad helber n zasagdhgui ym. Tged orhiin emchdee vzvvld asuusan kalits dutagdad tolgoin ys n zoolrood helberee aldad bna kalits uu gsn yaj helberiig n zasah we?
Хариулт: Хүүхдийн хэлбэр алдсан талын эсрэг талаар нь хэвтүүлэх хэрэгтэй. Кальци уухаас гадна Вит Д-г эмчилгээний тунгаар нэг сар уугаад 7 хоног завсарлан дахин нэг сар уух хэрэгтэй. Хүүхдийн асаргаанд сайн анхаарч далийсан талаар нь хэвтүүлэхгүй байх хэрэгтэй.

Асуулт:  sain baina uu enchee manai ohin odoo 1 sar 7 honogtoi turuhduu egem ni gemtsen umaa medehgui baij baigaad 12 honoj baihad ni medsen baruun taldaa huzuuniihee oiroltsoo humsnii tolionii daitai bondgor baigaa sumiin emch nar zugeer gej baigaa uurt ni bol zoviurgui gar chuluutei huduldug zunguur ni ingej edgee zub uu ulgiiduuldeggui
Хариулт: Хүүхэд гар хөлөө чөлөөтэй чадаж байгаа биед зовиургүй бол ажиглаж байсан нь дээр. Ээж хүүхдийнхээ 2 эгэмийг нэг түвшинд байгаа эсэхийг шалгаарай. Хүүхдийн гарын хөдөлгөөнд өөрчлөлт орж байгаа эсэхийг сайн анзаарч байгааарай.



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан маань Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.