2-р сарын зурхай


#Хонь

Хонинуудын хувьд эрч хүчтэй, шинэлэг сар байх бололтой. Учир нь 2-р сард өмнө нь тодорхой бус байсан зүйлс ил тод болж, шинэ боломж бололцоонууд гарч ирснээр уйдах завгүй байж, хувийн амьдралаа ч санхүүгээ ч сайжруулах боломжууд гарч ирнэ. 2-р сарын сүүлээр орж ирсэн Ангараг 3-р сар гэхэд чиний ордонд бүрэн байрлах бөгөөд энэ нь 5-р сарыг хүртэл үргэлжилнэ. Иймд 2-р сардаа амжиж санхүү болон карьер хөгжлийн хувьд хэрхэн өсөн нэмэгдүүлэх, хөгжүүлэх тал дээр анхаараарай. Ажил карьерийн хувьд санасан тань биелэх суурь нь тавигдах юм шүү.
Мөн хангалттай нойр авч, амарч стрессээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хайр дурлалын асуудалд хэцүү зүйлс ард хоцрох ба шинэ сар чамд шинэ хаалгын үүдийг нээж өгөх болно. Энэ сар бол бэлэг юм шүү.
 

#Үхэр

Үхрийнхний хувьд энэ сар харьцангуй тайван ба амжилт бүтээлтэй сар байна. Хостой үхрийнхний хувьд харилцаа хэвийн үргэлжлэх төлөвтэй ба харилцаанд санаачлага гаргаж, идэвхитэй байхыг зөвлөж байна. Сугар гаригийн нөлөөгөөр сарын сүүлээр ганц бие Үхрийнхэнд амар амгалан ноёлоно. Гайхамшгийг мөрөөдөн өөртөө хий хүлээлт үүсгэх хэрэггүй. Учир нь энэ сар чамд романтик үйл явдлуудыг биш сэтгэлийн амар амгаланг л бэлджээ.
Ажил, карьерын хувьд сарын эхний хагаст бага зэргийн зөрчилтэй нөхцөл байдал үүсэх ч асуудлыг шийдвэрлэх, бусдад нөлөөлөх чадвараараа нөхцөл байдлыг гартаа авах боломжтой. Буд гариг Үхрийн ордноос буцаж байгаатай холбоотойгоор бичиг баримт, хэлэлцээртэй холбоотой үл ойлголцол үүсч мэдэх нь. Бүхнийг хэвийн байдалд нь оруулахын тулд эсвэл үүнээс өөр шалтгаанаар ч бай, бяцхан бизнес аялал хийх ба энэ нь амьдралд чинь томоохон эргэлт авчирна. 2-р сард бусадтай яаж харилцахаас чинь хамаарч амжилт хүлээгдэж байна. Харин эрүүл мэнддээ онцгой анхаарахыг од эрхэс зөвлөж байна.

 
#Ихэр

Ихрийн ордныхонд энэ сард эд хөрөнгө, мөнгөтэй холбоотойгоор бага зэрэг сэтгэл чилээсэн асуудлууд гарч ирэх боловч тогвортой хосын харилцаатай ихрүүд нэг нэгнээсээ тусламж хүсч, бие биенийхээ ойлголцлоор хамтдаа даваад гарна. Бүх Ихрийнхний хувьд секс нь энэ сарын Топ сонирхолтой сэдэв байна. Секс чиний дур хүслийг бадрааж, хааяа уур бухимдлыг чинь ч хүргэж магадгүй. Удаан үргэлжилсэн, тогтвортой харилцаатай хосууд бүр ч гал халуун байх нь ээ. Дөнгөж эхэлсэн шинэхэн харилцааны уур амьсгал халуу шатам, хүчтэй, эмоцитой болж улам ноцох болно.
Ажил мэргэжлийн хувьд хийсэн бүтээсний үр дүн яг одоо биш ч ирээдүйд гарна гэдгийг үргэлж санаарай. Судалгааны ажил, мэргэжил дээшлүүлэх, гадаад улс орнууд, алсын зайн хамтын ажиллагаа, аяллаар явахтай холбоотой ямар нэг үйл явдал тохионо. Баримт бичиг, хэвлэн нийтлэх, боловсрол, соёлын байгууллагуудтай холбоо тогтооно. Сарын сүүлийн 10 хоног Ихрийнхэнд магтаал сайшаал эсвэл өөр нэг амжилтын гарааг амлаж байна. Үүний тулд эрсдэл гаргаж биш, тэнцвэрт байдлыг олж, өөрийгөө цэнэглээрэй.

 
#Мэлхий

Мэлхийн ордныхонд энэ сар од эрхэс олон сонирхолтой үйл явдлыг бэлтгэжээ. Санхүүгийн хувьд бага зэрэг ганхалттай байх магадлалтай ба аливаа өөрчлөлтөд бэлтгэлээ базаах нь зүйтэйг зөвлөж байна. Гэхдээ л энэ нь ирээдүйд дэм болох, ямар нэгэн зүйлийн гайхалтай эхлэл байх болно гэдгийг санаарай. Үүний гол түлхүүр нь бүтээлч байх, бусадтай сайхан харилцаа тогтоох юм. Хайхрамжгүй байдлаасаа болж эрсдэлд орохгүйн тулд нягт нямбай байж хийсэн үйлдэл болгоноо анзаарах хэрэгтэй.
Харин хайр дурлалын тал дээр Сугар гарагийн нөлөөллөөр урьд урьдныхаасаа илүү их цаг зав, сэтгэл зарцуулах болно. Ингэснээр аливаа романтик явдлууд тохиолдож, энэ сард хайр дурлалын гайхалтай харилцааг бий болгох юм. Түүнчлэн эрүүл мэндийн хувьд Мэлхийн ордныхон энэ сард сэтгэл санааны дарамтанд орж магадгүй учраас аливаа зүйлийг лавшруулан бодохоос зайлсхий. Хэрэв энэ байдлаас гарч чадахгүй бол үг үйлдлээр чиний тавгүй байдал илэрч аюулд орж болзошгүй. Өөртөө амралт өгч, дуртай номнуудаасаа шүүрэн аваад оюун санаагаа тайван байлгах нь чэухал. Сэтгэл санаа түгшээсэн таагүй явдал тохиолдвол хэн нэгэнд түүнийгээ ярих нь онцгүй нөхцөл байдлаас өөрийгөө аврах томоохон алхам байх болно.

#Арслан
Нар арслангийн ордныхон дээр айлчлахдаа харилцааны асуудал, гацалтыг тээж байгаа бололтой. Хайр дурлалын хувьд болгоомжтой байж, зөрчил, үл ойлголцол аль болох гаргахгүй байхыг хичээгээрэй. Тиймээс энэ сард хосуудын хувьд амьдралын чухал шийдвэр гаргахад тохиромжгүй, харин нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, шийдэл олоход зохистой байх болно. Эмзэг нарийн асуудлууд ахин сөхөгдөх бөгөөд өнгөрсөнд үлдсэн хүмүүс одоод эргэн гарч ирж бэрхшээл учруулж мэднэ. Харин ажил хэргийн хувьд одоо л чи уужуу амьсгаа авч болохоор боллоо.
Энэ сард арслангийн ордныхны цаг зав урлаг, уран сайхантай холбоотой зүйлд зарцуулагдах бололтой. Гэр бүлийнхэн юм уу албан газраас санхүүгийн дэмжлэг ирж чи том эд хөрөнгө, байр сууцтай холбоотой асуудлаа шийднэ. Чиний түрийвчний зузаан хайртай хүнээс, хамтран ажиллагчаас чинь зэрэг бусдаас хамааралтай байх нь. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй, сайн байна. Өөрийгөө хорих чадвар тун сул байх тул жин нэмэх, ямар нэг зүйлийг хэтрүүлэн хэргэлэхээс болгоомжлоорой.

#Охин
Охины ордныхны харилцаанд удирдагч нь байж чаддаг чанар энэ сарын хувьд ч мөн үргэлжилж романтик болзоо, хайр дурлалын харилцаагаар дүүрэн сар болж өнгөрөх юм. Хэн нэгэнтэй үүсгэсэн дотно харилцаа чинь улам гүнзгийрч, үнэхээр хайж байсан нэгнээ олсон мэт мэдрэмж төрнө. Тийм учраас уг харилцааг цаашид лавшруулж, хамтран амьдрахад аюулгүйг хүлээн зөвшөөрч болно. Энэ сард хотоос гарч амралт зугаалга хийх эсвэл богино хугацааны аялал хийж олуулаа хөгжилдөөрэй. Сарын сүүлийн 10 хоногт аз жаргалтай, таатай үйл явдлууд ар араасаа тохиолдох болно. Өмнөх саруудаас ч илүү үр ашигтай өдрүүд ирж байна.
Ажил мэргэжлийн талбар дээр тэвчээртэй байж тулгарсан саад бэрхшээлүүдийг холч ухаанаар харж, яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Юу ч тохиолдсон битгий шантраарай. Тэгж чадвал сарын сүүлээр бүх юм хэвийн байдалд шилжинэ. Энэ сард орлогын эх үүсвэрийн тоогоо нэмэх, хуримтлал үүсгэх боломжууд гарч ирнэ. Эрүүл мэндийн гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх алхмуудыг аваарай.

#Жинлүүр
Нар, Буд гараг энэ сард давхцсанаар хайр дурлалын хувьд эрч хүчээр дүүрэн сар байх юм. Тэдгээр эрч хүч хайрын ертөнцийг чинь нээн амьдралдаа сэтгэл хангалуун байх олон шалтаг, шалтгааныг нэмэх бололтой. Шинээр дурлал эхлүүлэх, урьд нь байсан хайрын түүхийг дахин анхаарлын төвд авчрахад тохиромжтой бөгөөд хамтрагчдаа анхаарал халамж тавих чадвар өмнөхөөс ихсэнэ. Хайрттайгаа харилцах, мэдээлэл солилцох нь амьдралдаа заавал хийх ёстой үндсэн хэрэгцээ ч болж магадгүй.
Мөн амьдралынхаа зарим зүйлсийг шинжилж, тодорхойлон хийх зүйлээ жагсаагаарай. Энэ бүгдийг эхнээс нь шантралгүйгээр амжуулах хүч чамд хайрлаж байна. Сайхан мэдээ дуулгахад урьд нь жирийн л санагддаг байсан өдөр тутмын ажил чинь өөр болчихсон юм шиг, шинэ идэвхээр дүүрэн байгаа мэт санагдана. 2-р сарын эхний хагаст олон нийт, нийгэмтэй харилцах тал дээр бага зэрэг үл ойлголцол гарч болзошгүй. Анхаарлаа сайтар төвлөрүүлж болж буй үйл явдлыг бодитоор харвал гарах гарц хурдан олдоно. Үүнд Жинлүүрийн ордныхны төрөлхийн эвлэрүүлэн нийлүүлэх, тэнцвэрийг олох чадвар нь туслах болно. Санхүүгийн хувьд тун сайн, ялангуяа сарын сүүлээр гэнэтийн олз орж ирэх магадлалтай.

#Хилэнц
Энэ сард хилэнцийнхэнд сайхан мэдээ нь өмнө тохиолдоод байсан үл ойлголцол, бүдэг бадаг зүйлс томруулдаг шил шиг ил тод болох нь ээ. Хилэнцийнхний хайр дурлалын амьдралд тодорхой ач холбогдол бүхий дүр зургууд үргэлжлэх бөгөөд хэрвээ чи энэ бүгдэд анхаарал хандуулж, цаг зарцуулж чадвал ирээдүйн аз жаргалдаа чухал алхам хийж буй чинь тэр юм. Энэ сард сэтгэл санаа өөдрөг байж, бүрхэг байсан тэнгэр цэлмэсэн юм шиг л өдрүүд таныг хүлээж байна.  
Сарын турш чи ажлын идэвхтэй байх боловч энэ дундаас маш их стресс авна. Чамаас шалтгаалсан томоохон хүсэлтүүд ирэх бөгөөд эхнийхийг нь бодож байхад л араас нь дараагийнх нь ирсээр байна. Үүнийг зохицуулахад хэцүү байх боловч хүчин чармайлт хүссэн үр дүнг тань авчирна. Оюуны бүтээлч ажлуудад эерэг өөрчлөлтүүд мэдэгдэнэ. Хилэнцийнхний эрүүл мэнд сайн хэвээр байна. Одоогийн өвчнөө эдгээх, биеэ хамгаалахад нэлээд анхаарал хандуулах шаардлагатай.

#Нум
Буд гариг энэ 2-р сард Нумын ордныхныг нэг дор нь удаан суулгахгүй нь дээ. Сарын турш тогтворгүй, шилжилт хөдөлгөөн ихтэй байх учраас чамд нэг өдөр л долоо хоногийн дайтай өнгөрч байгаа мэт санагдах болно. Сарын эхний өдрүүдэд байр сууц, үл хөдлөх хөрөнгө, эцэг эхтэй холбоотой ямар нэг үл ойлголцол, будлиан гарах магадлалтай. Тэрхүү асуудлын зарим тал нь чиний урьд өмнө хэн нэгэнд дэмжлэг үзүүлэхээр өгсөн амлалттай холбоотой байх төлөв байнаХайр дурлалын тал дээр амар тайван, нам жим өдрүүд өнгөрнө. Гэхдээ тайван амгалан байдал л жинхэнэ аз жаргал гэдгийг санаарай. Ажил хэргийн хувьд элдэв жижиг сажиг зүйлд сатааралгүй, зөвхөн зорилгодоо л анхаарлаа хандуулж, аливааг өөрийн эрх ашгийн төлөө шийдэх хэрэгтэй. Буд гаригийн ухарсан хөдөлгөөн Нумын ордны карьерийн хэсэгт байрлаж байгаа нь чиний хувьд санхүүгийн тогтвортой байдлаа тогтоох цаг нь болсныг илтгэж байна. Мөн сүүлийн үед юуг амжилттай хэрэгжүүлж, юун дээр алдаа гаргаснаа дүгнэн шинжилснээр цаашид хийх алхмууд чинь тодорхой болно. Энэ сарын хамгийн таатай мэдээ мөнгөтэй холбоотой байх болно. Чи ямар нэг санхүүгийн бэрхшээлийг давж, бүх зүйл эргээд хэвийн эргэлтэндээ орох аж.

#Матар
Хосуудын хувьд маш ээлтэй, магадгүй 2014 оны хамгийн гайхамшигтай сар ирж байна. Хайр дурлалын дурсамжит болзоо, хөгжилтэй үйл явдал, эрч хүчийг чамд бэлэглэхээр бэлджээ. Бусдыг өөртөө татах увидас чамд энэ сарын турш халгиж цалгих болно. Харин ганц бие Матрынхныг нууцлаг шүтэн бишрэгч, шинэхэн учралууд хүлээж байна. Нэгээс олон удаа Валентины баяр тэмдэглэвэл битгий гайхаарай. Гэхдээ түүнийг захиран зарцуулахдаа анхааралтай, бодолтой байгаарай. Харин ажлын байрны хувьд бүх зүйл хэвийн бүтэмжтэй үргэлжилнэ. Гадаадад мэргэжил дээшлүүлэх, өөр албан тушаалд ажиллах, шинэ төсөл хариуцаж авах боломж гарч ирэх ба татгалзах шалтгаан байсан ч зоригтойгоор хүлээн ав. Энэ шийдвэр чинь эцсийн эцэст амьдралд чинь том туршлага болохоос гадна хувь хүнийхээ хувьд өсөн дэвших боломж олгоно. Энэ сард тохиосон бүх үйл явдлууд чамд цаашдаа юунд илүү анхаарлаа хандуулж, юуг чиг шугамаа болгохыг чинь ойлгуулна. Сэтгэл санаа чинь сайхан байж, эрч хүчтэй байснаар эрүүл мэндэд чинь ч сайнаар нөлөөлнө.

#Хумх
Хайр дурлал, нөхөрлөл анхаарлын төвд байна. Чи бусдад соронз шиг л нөлөөлж, тэднийг өөртөө татах болно. Ер нь сарын турш бүхэлдээ идэвхтэй байна. Хайр дурлалын тал дээр хүчээ сорих, овсгоо самбаагаа шалгуулах зүйл гарч ирэх нь бололтой.
Сарын эхээр найз эсвэл танилтайгаа мөнгөний асуудлаас болж ам зөрж болзошгүй тул нөхөрлөл мөнгө хоёроо тусдаа байлгасан нь дээр. Харин энэ сард ажлыг ч гялалзуулаад өгөх нь дээ. 2-р сар эрч хүч, хүсэл эрмэлзэл, шинэ мөрөөдлөөр дүүрэн, чиний амжилтын сар байх болно.
Ямар нэгэн төсөл, багийг хариуцаж аван удирдах нь. Хамгийн чухал нь ямар ч тохиолдолд өөртөө итгэлтэй байгаарай. Бусад хүмүүст чамайг үл тоох, доош нь чангаахыг бүү зөвшөөр. Хамтран ажиллагч байгууллага, хүмүүст өөрийгөө итгэл даах хүн гэдгийг харуулахыг хичээгээрэй. Мөн нэр хүнд, байр суурийг чинь баталгаажуулах ажлын ашигтай боломжууд олдох тул алдалгүй атгаад аваарай. Санхүүгийн хувьд энэ сард мөнгө, эд зүйлсийн хаалга нээгдсэн гэж хэлэхэд буруудахгүй. Харин хууран мэхлэгч, худал баг зүүсэн хүмүүсээс болгоомжлоорой.

#Загас
Найз нөхөд болон хайр дурлалын харилцаатай холбоотой эргэлзээ бий болно. Чи ямар шийдвэр гаргаснаас шалтгаалж зам хаашаа чиглэх нь тодорхой болох нь. Хайр дурлалд чинь шалгалт хэрэгтэй юм шиг санагдаж, найз нөхдүүдээс чинь зарим нь аяндаа уулзахаа больж, холбоо тасарч эхэлнэ. Гэхдээ энэ нь огтоос муу зүйл биш. Болох зүйл болдгоороо л болж буй нь энэ юм. Харин ч өөрчлөлт бүхэн чамд шинэ амьдралын үүд хаалгыг нээхэд тусална.
2-р сарын эхээр ганц бие Загасныханд гал халуун хайрын эхлэл тавигдсан нь анзаарагдана. Хэрвээ эргэлзэж байвал зуун хувь сэтгэл зүрхнийхээ сонголтыг дагаарай.
Сарын туршид дахин нарийвчлан шалгах, тогтсон дэг журамтай болгох ажилд дарагдана шүү. Ажил чинь, ажилтнууд чинь чамайг илүү санаачлагатай, самбаатай байхыг шаардаж байна. Урсгалаараа явахаас зайлсхий. Аль болох идэвхитэй байж чадвал амжилт чамд дэндүү ойрхон байна. Өөртөө туслах гэсэн хүнийг түлхэх хэрэггүй, мөн бусдад туслахаас битгий татгалзаарай. Санхүүгийн хувьд өмнөх сараас багагүй дээрдэнэ. Өөрийгөө хөгжүүлэх үйлүүд хийгээрэй. Өдөр бүр зохих амралтыг өөртөө өгч, витамин, эрүүл хүнс болон зөв амьдралын хэв маягийг сахиарай.

 


Бүсгүй таны Гоо мэдрэмж KOTEX.