ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.01.28

Асуулт: сайн бна уу эичээ би 19тэй 2 удаа зулбасан юмаа зулбасны дараа дахин жирэмслэх бол уу? Цэвэрлүүлэх хэрэгтэй бдаг гсэн өрхийн эмнэлэгнхэээмчид үзүүлэх хэрэгтэй юу? юүндүжин гээд ургамлыг уувал зулбасны дараах шавхрагыг бүрэн гаргах бол уу зөвлөгөө өгөөч
Хариулт: Анхны жирэмслэлтийг олон дахин зулбуулбал хожим үүсэх хор нөлөө ихтэй байдаг. Цаашилбал үргүйдэлд хүргэх боломжтой. Ямар шалтгааны улмаас үр зулбасныг тодруулж эмчилгээ хийлгэсний дараагаар дахин жирэмслэхийг зөвлөж байна. Зулбасны дараа шим шим болон юмдүүжин ууж болно. 7-14 хоногийн хугацаанд дахин ЭХО-д үзүүлэх хэрэгтэй.

Асуулт: sn bnu emchee bi neg zuil asuuh gsn yumaa mni zuun taliin undguvchuur hatgaad uwduud bh yuma bas or hunjiliin ajil hiihed hatgaj uwduud bh yum ene yunas bolj bgan bol zuvluguu uguuch emchee
Хариулт: Үтрээ болон умайн хүзүүний үрэвслийн үед, өндгөвч болон бага аарцгийн эрхтний үрэвсэл болон эмгэгүүдийн үед хэвлийн доогуур өвдөх, бэлгийн хавьтлын үед тааламжгүй нөхцөл үүсэх, өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болно. Харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: Sain bn uu, nadad 2 asuult bn. jiremsnees hamgaaldag 21 shirhegtei emiig beynii yum irsen udruus ehleed uuj bgaa. odoo 14 honog hereglej bn. tsaashdaa 21 shirheg ni duushad urgeljluuleed shineer 1-ees ni ehluuleed uuhuu? hamgaalah uilchilgee ni hezeenees ehledeg ve? bas neg asuult bn. minii beynii yum 4-5 honog l irdeg neeh iheer bish. getel ene sariih 5 honog ircheed dahiad 4-5 honog baga bagaar garaad bh yum. tehdee bor ungutei. yaagaad duusahgui bgam boloo? daavriin emnees bolj bgaam boluu? asuultuudad min delgerengui hariulj uguuree. Bayarlalaa.
Хариулт: Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл нь орж байгаа дааврын орц болон эмийн үйлдлээс хамааран сарын тэмдгийн эхний өдөр эсвэл сарын тэмдгийн 3-5 дахь өдөрт уудаг. Таны хэрэглэж байгаа эм сарын тэмдгийн эхний өдрөөс уух заалттай бол 21ш-ээ дуустал уугаад сарын тэмдэг ирэхийг хүлээгээд сарын тэмдэг ирэнгүүт эхний өдрөөс эхлэн шинээр ууж эхэлнэ. 2. Хэрэв дааврын эм ууж байгаа атал сарын тэмдгийн дараагаар дахин цус үзэгдэж байвал дааврын эмийн тун нь багадсан гэж ойлгож болно. Энэ тохиолдолд дааврын эмийг нэг удаа хэрэглэхдээ хоёрыг давхарлаж ууж болно. Дараагийн хэрэглээ буюу маргааш нь 1ширхэгээр үргэлжүүлэн ууна.

Асуулт: sain bna uu emchee bi gurwan jiliin umnu hagalgaagaar turuud ulmaar suwgaa boolgoson yum ldaa getel odoo undguwch sawaar ih uwduh yumaa bas sariin temdegiin daraa uilanhaitai huren yum garaad bh yumaa ene yuniih yum boloo
Хариулт: Дээрх зовиурууд нь үрийн суваг боолгосонтой холбоогүй. Бусад шалтгаан байгаа эсэхийг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулан зөвлөгөө авах хэрэгтэй.

Асуулт: Sain bnu. Zuwlugu awah gsn ym tuslaach. Bi 14 honogiin umnu spiral tawiulsan ymaa. Tgsen odoo boltol dawsag deegur uwduud bolohgu ym. Emchid uzuuleh shardlagat yu eswel ene ni hewiin uzegdel ym bolow uu helj ugch tuslaach. Bayrlalaa
Хариулт: Ямар спирал тавиулсан бэ? Спирал нь зэсэн болон дааврын гаралтай байдаг. Хэрэв зэсэн спиралийг үтрээ болон умайн үрэвсэлтэй эмгэг өөрчлөлттэй үед тавиулсан бол өвчнийг улам даамжруулах ба өгсөх замаар халдварлуулан бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг. Энэ тохиолдолд спиралийг авхуулан эмчилгээ хийлгэснийй дараа дахин тавиулах боломжтой. Спирал тавиулсны дараагаар 3-5 хоногт заавал ЭХО-д харуулж хэвийн байрлалд байна уу гэдгийг харуулах ёстой. 

Асуулт: cain bnuu? Dooshoo yum garaad bhiin.ene er n zvgeervv?mni medhiin barag bainga.ingj gardiimuu?emchid ochj asuuh.eswl nz nohodoos asuuh gheer sanaa zowood bhiimaa. Bs bienii yum irj bhd eswl zarimdaa ih zagatnah yum.eniig yaaj emchileh we?anagaahad surdag nzdaa bvvvrzagatnaad bhar n heleed tgd hvvhdvvdin am zailaad bdg yu bilee tiim uusmalaar 2shiliig duustal n ugaasan.burguugaar dotor n hiigeed.tgsn ch zagatnaa narilahgvi bn. Ene er n muu yu?bi hvvhd gargaagvi bgaa.iim zvilsvvd hvvhd gargahad bs hvvhdtei bolhod muugaar nolooloh bolow uu?
Хариулт: Үтрээнээс гарч байгаа ялгадас нь эмэгтэй бэлэг эрхтний ямар нэгэн өөрчлөлт эмгэгтэй холбоотойгоор ихсэх буюу үнэр өнгө нь өөрчлөгддөг. Үүнийг оношлохын тулд заавал лабораторийн шинжилгээ хэрэгтэй. Шинжилгээний үндсэн дээр ямар шалтгааны улмаас, ямар үүсгэгчээр үүсгэгдсэн өвчин бэ гэдгийг оношлон түүнд тохирсон эмчилгээг хийвэл үр дүнгээ өгнө. Таамгаар гэрээр эмчилгээ хийлгэвэл ямар ч үр дүн өгөхгүй өвчнийг улам даамжруулдаг шүү. Тамединий уусмал нь ариутгал, үрэвслийн эсрэг л үйлчилгээтэй байдаг. Харин үтрээний зарим нэгэн үүсгэгчүүдийг устгах чадваргүй юм. Харьяа дүүрэг болон өрхийн эмнэлэг дээрээ мазок болон сериологийн шинжилгээ өгөх ба эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээс бүү санаа зовоорой.

Асуулт: Би жирэмсэн болох бэлтгэлээ хийж байгаан, гэхдээ би 2 ихэр хүүхэдтэй болмоор байна, үр суулгуулахад хэд байдаг хаана хандах вэ?
Хариулт: Өдрийн мэнд, Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төв үр шилжүүлэн суулгах кабинет байдаг. Үүнд хандаж, хэрхэн суулгуулах болон үнэ ханш ямар байдгийг тодруулаарай.

Асуулт: Sain bnu emchee bi odo 16 nastai minii bienii ym 12 sard 2 udaa ireed 1 sard irehgui bn ene ni jiremsen bolson gsn ug bish bizde 12 sariin 10 daar neg ireed 12 sariin 20 garaad irsen. Odoo 1 sariin 25 bolchood bhad bienii ym irehgui bn
Хариулт: Сарын тэмдгийн мөчлөгийн хоорондын зай нь 21 - 35 хоног байдаг. Энэ хугацаанаас нааш цааш өөрчлөгдвөл эмгэг гэж үзнэ. Иймд та анхан шатны эмнэлгээр дамжин харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношийг тодруулах хэрэгтэй.

Асуулт: sn bnu regulon jiremsleltees xamgaalax emiig bienii ym xargalzaxgviger uugad exeltsen uugad dunda orj bxad bienii ym irsen noloolol ni yadag bol? bi miomtoi yma emch teged gormon davamgailsan em ged bichej ogsiin yg jiremsleltees xamgaalax zorilgoor bish miom d l uuj bgan
Хариулт: Дээрх эм нь дааврын хавсарсан бэлдмэл юм. Жирэмснээс хамгаалахаас гадна эмэгтэйчүүдийн өвчний үед хэрэглэдэг. Энэ эмийг уухдаа биений юмны 5 дахь хоногоос эхлэж уух ёстой. Дундаас нь хагаслаж уусан тул дааврын зохицуулгаар биений юмны мөчлөг өөрчлөгдсөн байна. Гэхдээ үүнд гаж нөлөө байхгүй. Учир нь энэ эмийн 1 ширхэг дэх тун нь бусад ширхэгүүдтэйгээ яг ижил байдаг.

Асуулт: Sain bnu sprali tawiulsan odro biyni yum irne gj bhu
Хариулт: Сарын тэмдгийн ирэх хугацаа ойрсон байгаа бол спирал тавиулснаас болоод цагаасаа өмнө ирэх боломжтой. Эсвэл спирал тавих явцад умайн хүзүүний хавчаар тавих, салстын гэмтлээс үүдэн цус гарах тохиолдол байдаг. Энэ нь удаан үргэжлэхгүй ба нэг өдөр л цусархаг ялгадас гардаг.

Асуулт: Sain ba u say sariin temdeg ireed duussanii daraa ix xuuraishaad bxiin neg xuv xuurai bx yum
Хариулт: Бэлэг эрхтний хэт хуурайшил үүсэх шалтгаан нь 1-рт дааврын гаралтай өөрчлөлтүүд, 2-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед, 3-т үтрээ болон бэлгийн уруулын булчирхайн шүүрлийн алдагдалтай холбоотой гэх мэт шалтгааны улмаас хуурайшил үүсдэг.

Асуулт: Sain bnuu manai ohin odoo 13 nastai anh 11saraas bienii ym ni irj ehelsen 12 sard ireegui bj bgad 1sariin 4nd ireed odoo boltol duusaagui bga anh irehdee baga hemjeegeer irj bsan harin ene sariinh mash ih hemjeegeer ih olon honog irj bn ene ni zugeer bolov uu zovolgoo ogoch
Хариулт: Сарын тэмдэг анх удаа ирж байгаа охидод сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал цусны ирэх хэмжээний өөрчлөлт зэрэг үзэгдлүүд явагдаж болно. Бие махбодийн нөхөн үржихүйн үйл ажиллагаа гүйцэт боловсроод ирэхээр сарын тэмдэг тогтвортой болох болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь физиологийн үзэгдэл юм. Ер нь охидод сарын тэмдгийн алдагдал элбэг тохиолддог.

Асуулт: Сайн байна уу? Би нэг юм асуух гэсэн юмаа. Би одоо 3 настай охинтой. Нөхөр маань гал сөнөөгч. Би нэг асуудалтай болчоод нөхөртэйгөө ойртож чаддаггүй ээ. Миний эрхтэн нэг л бишээ. Доошоо дэндүү эвгүй үнэртэй, ногоон өнгөтэй, шингэн зүйл байнга гардаг боллоо. Байнга хэрэглэлтэй явахгүй бол хэдхэн цаг болоод л өмд нэвтрээд л заваарна. Юунаас болоод ингээд байгаа юм бол? Спраль нь хөдөлцөн байна гэсэн. Авахуулж байгаад эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй байх болов уу? Өмнө нь лаа хэрэглэж эм уусан. Гайгүй болсон ч төд удалгүй буцаад л гараад эхэлсэн. Таньд үзүүлж болох болов уу? Би үнэхээр сайн идгээх гэсэн юмаа. Эмнэлгийнхээ хаягийг хэлж өгч болох болуу? Баярлалаа
Хариулт: Өдрийн мэнд, үтрээнээс гарч байгаа ялгадас нь янз бүрийн шалтгаантай байдаг тул ямар үүсгэгчээр үүсгэгдсэн эмгэг вэ гэдгийг оношлохын тулд заавал лабораторын шинжилгээ хэрэгтэй. Үүнд тулгуурлан ямар эмчилгээ хийх вэ гэдгийг тохируулан эмчилдэг. Спирал хөдөлсөн байгаа бол авхуулаад үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараагаар дахин тавиулах боломжтой. Спиралийн байрлал өөрчлөгдсөнөөс болоод үтрээ болон умайн үрэвсэл явагдсанаар үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарах боломжтой байдаг.

Асуулт: sain bnu mi undguvch bnga ovddg bllo hatgulad nuruu ovdd iim vyd ymr arga hemjee avah ve helj ogj tuslaach
Хариулт: Өдрийн мэнд, Зөвхөн өндгөвч өвдөж байгаа эсэхийг тодруулахын тулд заавал эмчийн үзлэг болон асуумж хэрэгтэй байдаг. Иймд шууд эмчилгээний талаарх хариуг өгөх боломжгүй байна. Тиймээс эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Асуулт: Сн бнуу би хүүхдээ авхуулж бсн юмаа одоо нэг жил болж бн хэд хоноод жирэмсэн болох магадлалтай бол одоо? Бас аюул багатай хамгаалах эм юу вэ?
Хариулт: Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор жирэмслэх хугцаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Жишээлбэл 30 хоногийн мөчлөгтэй хүнд сарын тэмдэг ирснээс хойшхи 10 хоногт сарын тэмдэг ирэхийн өмнөх 7 хоногт жирэмслэхгүй байх магадлалтай. Хэрэв жирэмслэх өдрөө мэдэхийн тулд шулуун гэдэсний халууныг өдөр бүр үзэх хэрэгтэй байдаг. шулуун гэдэсний халуун нэмэгдсэн өдрөөс өндгөн эс гадагшлах учир жирэмслэх боломжтой үеүүд юм. Ингэхийн тулд өглөө босохоос өмнө шулуун гэдсэндээ халууны шилийг хийж үзэн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй байдаг.

Асуулт: sain bnu yum asuuh gsiin mini beleg erhten deer urgatsag geh zvil garsan ene yunas bolj gardag we haana handah we
Хариулт: Халдвар судлалын үндэсний төвийн ДОХ, БЗХӨ-ний кабинетд шинжилгээ өгч эмчлүүлэх боломжтой. Эсвэл арьс өнгө судлалын үндэсний төвд үзүүлж эмчлүүлэх боломжтой. Бэлэг эрхтний үү өвчин нь бэлгийн замаар халдварладаг халдварт өвчин юм. Бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлүүлэх хэрэгтэй.

Асуулт: Sain baina u Bi huuhdee odii 4 hurtel huhuulj bgan suuliin ued garaa huchtei hudulguh hund ym urguh geh met ued suga huh uvchin orood bu ym
Хариулт: Энэ зовиур нь хүүхэд хөхүүлэхтэй холбоогүй юм. Хүнд юм өргөх болон, удаан хугацаагаар булчингийн ачаалал өгсөнтэй холбоотойгоор мэдрэл болон булчингийн өвдөлтүүд өгч байгаа боловуу гэж бодож байна. Мэдрэлийн болон дотрын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Асуулт: 2011 ond anhnii hvvhdee hagalgaagar torvvlsen ene jil 2 dahi hvvhde torvvleheer tolovloj bn 1t ooroo toroh bolomjtoi yu 2t minii umai.g jijgevter bn gd bhin ter ni ymar uchirtai ve hvvhed teej torvvlehed asuudal bii yu ? /ehod haruulahar l torj bgagui yumuu gd baidiin/
Хариулт: Эхний хүүхдээ ямар шалтгааны улмаас хагалгаагаар төрсөн бэ? Дараагийн төрөлт нь ямар явагдахыг хэлж мэдэхгүй учраас шууд хариу өгөх боломжгүй байна. Хагалгаагаар төрсний дараагаар дахин жирэмслээд тээлтийн явцад хэвийн явагдаж байгаа, доогуур төрөх боломжийг бүрдүүлсэн байвал, жишээлбэл: ургийн толгой аарцгийн хэмжээтэй тохирч байгаа, жирэмсний тээлтийн явцад эмгэг өөрчлөлт байхгүй, төрөх үед хүндрэлгүй, хагалгааны сорвинд өөрчлөлт гараагүй гэх мэт.

Асуулт: snuu mozaok shinjilge ogson chin trihomonus tai gj garlaa yaj emchleh we
Хариулт: Трихоминоз өвчин нь бэлгийн замаар халдварладаг халдварт өвчин юм. Үүнийг эмчлэхийн тулд эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд трихоминозын эсрэг эмчилгээ /метронидазол/ эмчилгээг хийснээр үр дүнтэй байдаг. Трихоминоз өвчин нь ганц дангаараа биш бусад бэлгийн замын халдвартай хавсарсан хэлбэрээриэхвчлэн тохиолддог учир эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгээрэй.

Асуулт: Сайн байна уу хариулт өгөөч. Би 3 жилийн өмнө төрөөд спирал тавиулсан юм. Гэтэл 6 сарын өмнөөс бэлэг эрхтэн маань загатнаад үү шиг юм гараад юм ирэхээр хорсож өвдөх боллоо. Тэгээд тэр үү нь сүүлдээ зүгэр болсон ч хорсож загатнах нь зүгээр болохгүй одоо нөхөр маань хүртэл загатнаад шээхээр өвдөөд байна гэхийн. Өөр хүнтэй унтаагүй байхад бзхө авна гэж байхуу? ямар эмчилгээ хийлгэх вэ хаана очих уу?
Хариулт: Ямар өвчин бэ, ямар үүсгэгч вэ гэдгийг заавал лабораторийн шинжилгээгээр тодруулж түүнд тохирсон үр дүнтэй эмчилгээг хийлгэнэ. Зовиураас хараад шууд тийм өвчин юм гээд эмчилгээ заах боломжгүй байна.

Асуулт: manai nuhur huduu ajilladag ym aa say shine jileer ireed ywsan ym uchigduruus ideetei ym garaad sheehed hunduurleed bna genee bi uchigdur mazokiin shinjilgee ugsun zugeer garaad bhiin yu ym bolo yg heregtei uyd iim bolomj gargasand bayrlalaa
Хариулт: Үтрээнээс идээрхэг ногоон өнгөтэй их хэмжээний ялгадас гарах нь заг хүйтэн өвчний үед ихэвчлэн тохиолддог. Мазокын шинжилгээг авч байгаа техникээс шалтгаалан янз бүр гарч болно. Бэлэг эрхтнээ угаахгүйгээр, эсвэл бэлгийн хавьтлын дараагаар шууд шинжилгээ өгвөл илүү оновчтой хариу гарна. Зарим тохиолдолд заг хүйтэн өвчин нь сэдээлтээр шинжилгээ өгвөл илүү үр дүнтэй байдаг. Дахин шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Асуулт: Sain bn. Bi 32 nastai. Bulchindaa erundug taviulaad 7 sar bolj bn. Nuureer ylanguya eruu eruunii doid hesgeer bituu tom batga garaad bhin. Ene spiralrai holboitoi bj boloh u. Daavriin uurchlult ene terees bolson bj boloh bolov u
Хариулт: Булчингийн суулгац нь прогестрон дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл юм. Энэ дааврын нөлөөгөөр нүүрээр батгаших, дуу хоолой бүдүүрэх, сарын тэмдэг хоригдох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Энэ тохиолдолд суулгацыг авхуулах буюу эсвэл эстроген дааврын бэлдмэлийг нэмж ууж болно.

Асуулт: Сайн бнуу зөвлөгөө авах гэсэн юм. Төрөөд 5 сар болж бна. бага бэлгийн уруул урагдалтай төрсөн энэ нь биед ямар нэг нөлөө байхуу?
Хариулт: Бэлгийн уруул урагдсанаас болоод гоозүйн хувьд тааламжгүй байдаг. Мөн шээх болон бэлгийн хавьтлын үед өвдөх, хавдах зовиурууд илэрч болох юм. Үүнийг дахин оёулах боломжтой шүү.

Асуулт: Sain bn uu. Ym asuuh gesiin. Dooshoogo tseltsegnuur shig ym haayaada garaad bhiin. Yaj bgn bol zaawal hariu ogorei guijina.
Хариулт: Үтрээнээс гарч байгаа ялгадсыг оношлохын тулд заавал лабораторийн шинжилгээ хэрэгтэй байдаг. Шинжилгээгээр эмгэг үүсгэгч байхгүй бол үтрээ цэвэрлэх болон үтрээний хөнгөн хэлбэрийн лаа хэрэглэж болно. (Клотриденк, полежинакс, гексикон г.м)

Асуулт: Сайн байна уу? Би сприал тавиулаад 3 жил гаран болж бна. Сүүлийн үед өндгөвч рүү хатгуулаад байдаг боллоо. Сприаль тавиулахаар кистатай болдог гэж зарим хүн ярих юм энэ хэр үнэний ортой вэ?
Хариулт: Спиралыг зохих журмын дагуу эмгэг өөрчлөлтгүй, шинжилгээгээр эрүүл байсан тохиолдолд зөв тавихад 10 жил хүртэлх хугацаанд ямар нэгэн эмгэг үүсгэхгүйгээр жирэмснээс хамгаалах боломжтой байдаг. Хэрэв өгсөх замын халдвар болон үрэвсэлт өвчнөөр өвдсөн тохиолдолд спирал нь дээрх өвчнүүдийг улам гүнзгийрүүлж халдварыг өгсөх замаар бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг үрэвсүүлэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд спиралыг авхуулан, эмчилгээ хийлгэсний дараа дахин тавиулах боломжтой.

Асуулт: Sn baina uu, bi say upewselee emchluulsen yuma tgd udku bienii yum jn ipeheep hapagdaj bn gsiin uzuuleed sap gapan boljinu daa odoo huptel ipdgue uulzah ghep hol bgd bdag zuwulguu uguuch
Хариулт: Биений юмыг иртэл хүлээгээрэй. Биеийн эсэргүүцэл болон биений хүчний ажил, стресс, архаг өвчин зэргээс шалтгаалан биений юм алдагдаж ирж болно.

Асуулт: Sain bnuu odrin mend hvrgi emchee. Jiremsnees hamgaalah garin shuund suulgadag suulgatsin talar medeelel ogooch vvnig ymr ch hvn suulguulj boloh uu torood 8 sar bolj bn
Хариулт: Жирэмснээс хамгаалах суулгац нь 3-5 жилийн хугацаатай дааврын гаралтай бэлдмэл юм. Гаж нөлөө нь биений юм хоригдох эсвэл бага багаар цусархаг ялгадас гарах, жин нэмэх зэрэг юм. Хэрэглэхгүй байх заалт нь зүрх судасны өвчтэй, артерын даралт ихтэй, хэт тарган, элэгний архаг үрэвсэлтэй, бөөрний дутагдалтай, цус бүлэгнүүлэх системийн өөрчлөлттэй, судасны бүдүүрэлтэй хүмүүст хэрэглэхгүй. Энэ бэлдмэлийг төрсний дараа 3-6 сарын дараагаар хэрэглэх боломжтой.

Асуулт: sain bna uu.ym asuuh gsn ymaa.huuhed maani 5 sartai odoo jiremsnees hamgaalah em uuj boloh uu
Хариулт: Төрснөөс хойш 45 хоноод жирэмснээс хамгаалах хэрэгслүүдийг хэрэглэх боломжтой байдаг ч дааврын гаралтай бэлдмэлийг 3-6 сарын дараагаар хэрэглэх нь зохимжтой.
bayarlalaa odoo tegwel 6 sar hureheer ni hohuulj bgaa ch gsn uugaad ehlej boloh ym bna te
5 сартайгаас ууж болно.

Асуулт: Sain.bnu bi 3sartai jiremsen tgd boornii orowsolte gd emchilge hiilgvlj bga ampitslin tariulj bga ene uragt her nolootei bl bas tarianasa bolood ch tervv umain dotroo bvr zagtnad bhin ene ni yutai holbotoi yum boloo
Хариулт: Жирэмсний эхний 3 сартайд эхэс, ураг бүрэлдэх явцад антибиотик болон бусад хортой эмийн нөлөөгөөр ургийн гажиг үүсэх боломжтой байдаг учир эхний 3 сартай үед эмчилгээ хийдэггүй. Онцгой шаардлагатай тохиолдолд урагт нөлөөлөхгүй антибиотик эмчилгээ хийдэг. Антибиотик эмчилгээнээс болоод мөөгөнцөр өвчний улмаас дээрх зовиурууд илэрч болно. Жирэмсний 5 сартайгаас эхлэн бөөрний үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх боломжгүй байсан уу? Зарим тохиолдолд онцгой шаардлагатай үед эхний 3 сартайд антибиотик эмчилгээ хийсэн нь урагт нөлөөлөхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ эдгээр нь эрсдэл ихтэй юм.

Асуулт: Биений юм маань хэвийн ирдэг ч гсн жхн2 цус гараад бхын хааяа яавал дээр бэ
Хариулт: Та дааврын бэлдмэл хэрэглэж байна уу? Эсвэл жирэмснээс хамгаалах ямар нэгэн бэлдмэл хэрэглээгүй байхад сарын тэмдэгтэй холбоогүйгээр бага багаар цус гараад байна уу гэдгийг тодорхуулах хэрэгтэй.

Асуулт: Sain bn uu dooshoo ungugui yum iheer ni garah ni ymar uchirtai we? uzuuleh shaardlagatai bolow uu. Bayrlalaa
Хариулт: Үтрээнээс гарч байгаа ялгадсууд нь олон шалтгаантай байдаг учир үүнийг тодруулахын тулд лабораторийн шинжилгээний үндсэн дээр эмчилгээ хйидэг. Та доорх зөвлөмжийг уншиж судлаарай.
 ҮТРЭЭН үрэвсэл
Эмэгтэйчүүдэд шээс, бэлгийн замын болон үтрээний үрэвслээр өвчлөх нь элбэг тохиолддог. Үтрээ нь бэлгийн уруул, умайг холбосон суваг бөгөөд уг өвчний талаар ярихын өмнө үтрээний хэвийн үйл ажиллагааг танилцуулж байна.
Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана.
• ФИЗИОЛОГИ-ийн үтрээн ялгадас- цайвар өнгөтэй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалан их багын хэмжээ хамаарна.
Жишээ: Сарын тэмдэг эрхийн өмнө болон жирэмсэн үед ихэснэ.
Энэ бол өвчин эмгэг биш хэвийн үзэгдэл.
• Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл:
Хэвийн бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсанаар нян үржиж үтрээн үрэвсэл үүсгэдэг.
Шинж тэмдэг нь: Үтрээнээс гарах ялгадас нь эвгүй үнэртэй, (загасны үнэр мэт) өнгө нь цайвар шаргал байдаг. Өвчтөнд ямар нэгэн зовиур байхгүй учраас удаан хугацаагаар мэдэгдэхгүй байх нь элбэг.
• Мөөгөнцрийн гаралтай үтрээн үрэвсэл.
Энэ нь олон дахин сэдэрдэг, бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжин халдварладаг.

Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэнгийн амсар орчмоор загтнах, эмзэглэх, эсэглэн хөгз үнэртэй өтгөн цагаан ээдэм мэт ялгадас гарах. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг. Мөөгөнцөрийн үед АНТИБИОТИК их хэмжээгээр хэрэглэсний дараагаар сэдэрдэг.
• ТРИХОМОНОЗ гаралтай үтрээн үрэвсэл:
Энэ нь бэлгийн замаар халдварладаг халтварт өвчин хэдэн сараарч шинж тэмдэг илрэхгүй халдвар тээж байж болно. Эрэгтэй хүнд шинж тэмдэг нь илэрдэггүй учраас халварыг тараагч болдог. Шинж тэмдэг: Эмэгтэйн бэлгийн уруул үтрээ цагтнах, шар ногоон өнгөтэй ялгадас их гарах, арьс улайж хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
ЗӨВӨЛГӨӨ :
• Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер,нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг.
• Өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаас хойш чиглэлтэй)
• Бэлгийн нэг хавьтагчтай байх.
• БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших.
• Сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орохгүй байх.
• Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэх.
• Биеийн эсэргүүцлийг сайжруулах, ажил амралтыг зохицуулах хэрэгтэй. учир нь биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд үтрээний үрэвслээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.


Асуулт: Bi odoo jiremsen 5sartai nuhur maabi buurni dutagdald orood odoo 1r emnelegt gimodializiin appratand ordiin tgd sheesnii suwag n bituursen gd guurs tawiulsan tgd minii beleg ergtenii uruulan dr barteliod gd urewsheer gardag gd tm yum garaad bgan urd n tursun jiremsen bhda 3 4 udaa hagluulsan odoo mes zasald orj buhleer n awhul gd bgan tgd odoo uragt maani bs buur b haldwarlah magdlaltao bgan odoo yawal dr we helj ugj tuslaacg
Хариулт: . Бартолетийн үрэвслийг эмчлэх буюу мэс заслаар авахад урагт одоогоор нөлөөлөхгүй. Эмчилгээ хийлгэж болно.

Асуулт: PCR ymar shinjilgee buguud ymar emnelegt ugukh ve.Sariin temdeg irehgui cuulin sar garan bolloo yah ve.jiremsen bish.
Хариулт: PCR-н шинжилгээ нь бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг илрүүлэх шинжилгээ юм. Энэ шинжилгээгээр мазок болон сериологийн шинжилгээгээр гарахгүй байгаа далд хэлбэрийн үүсгэгчүүдийг илрүүлнэ. Жирэмсэн биш гэдэг нь батлагдсан бол сарын тэмдэг тухайн биеийн өвчлөл, биеийн эсэргүүцэл ажлын ачаалал зэргээс шалтгаалан 1-2 сарын хугацаанд ирэхгүй байх тохиолдол байж болно.
 



Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.