Асуулт: sain bnauu emchee. bi odoo 27 nastai minii bienii yum anhnaasaa l ih togtvorgui irdeg bsan bur ireed udaagui bhdaa jiremsen bish murtluu 9n sar alga bolchihdog bsan. suuliin 3 jil togtvorjuulahiin tuld mash olon em uusan zarim ni targaluulaad bdag bhoor. suuldee em uuhaas naash irehee bolichihood bhaar ni ingeed surchih baih gej bodood odoo ogt em uuhaa bolisoon. odoo ur huuhedtei bolohiig mash ih husch bgaa bhoor ene asuudliig tugs emchilmeer bnaa. tanii zugees zuvluguu uguuch. bas uriin suvag bituu esehiig haana handaj uzuuldeg yum bol.
Хариулт: Сарын тэмдэг алдагдалтай байх шалтгаан нь олон янз байдаг. 1-рт бэлэг эрхтний гаж болон дутмаг хөгжил, 2-т бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд, 3-т дааврын зохицуулга алдагдсанаас, 4-т дотоод шүүрлийн эмгэгүүдийн үед, 5-т архаг, удаан хугацаагаар өвдөж байгаа өвчнүүдийн үед гэх мэт шалтгаантай байдаг. Таны зовиураас харахад дааврын гаралтай алдагдлын улмаас биений юм алдагдаж байгаа бололтой. Иймд та дутагдаж байгаа дааврыг нөхсөний үр дүнд сарын тэмдгийн мөчлөг хэвийн болж, жирэмслэх боломжийг бүрдүүлдэг. Үрийн суваг битүүрсэн эсэхийг хувийн болон 3-р шатлалын эмнэлгүүдэд үрийн сувгийн рентген зураг авч шинжилдэг. Таны дээрх зовиурыг эмчлэхийн тулд эмэгтэйчүүдийн эмчийн байнгын хяналтанд удаан хугацаагаар эмчлэгдсэний үр дүнд жирэмслэх боломжтой.
Асуулт: Sainbnuu Bi torood 1jil bolj baigaa sariin temdeg torood 6sartai irsen jiremsnees hamgaalah em hereglej bgaa. sariin temdeg ikh togtworgui irj bn a en yuniih be
Хариулт: Жирэмснээс хамгаалах эмийн бэлдмэл нь сарын тэмдгийн алдагдлыг зохицуулж, тогтворжуулдаг үйлчилгээтэй юм шүү.
Асуулт: sn bna uu emchee xariulj tus bolooch tsagaan ym mash ix garax ym bas tiim xaritsaand orox ved tawixaa boltson yuniix bol zaawal xariulj uguuch
Хариулт: Бэлэг эрхтний үрэвсэл болон эмгэгийн үед бэлгийн дур хүсэл буурах тохиолдол байна. Эмчилгээний дараа хэсэг хугацааны дараа эргээд хэвийн болдог. Үтрээнээс гарч байгаа эмгэг ялгадас нь маш олон өвчнүүдийн үед илэрдэг шинж тэмдэг юм. Иймд үзлэг шинжилгээний үндсэн дээр оношыг тодруулан эмчилгээг зөв хийвэл бүрэн эдгэрэх боломжтой. Та харьяа дүүргийн эмэгтэйчүүдийн эмчид хандан эмчилгээ хийлгээрэй. Үтрээнээс ялгарч байгаа эмгэг ялгадсыг үүсгэж байгаа өвчнүүдийн талаар та доорх мэдээллийг сонирхоно уу.
Асуулт: sn bnu mini sariin temdeg 10honogin zaitai irchle jiremsnees hamgaalah em hereglej bgad 4 5honog ugaagui ym enenees bolno gj bhu yh ystoi we
Хариулт: Жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэлийг хэрэглэж байгаад дундаас нь зогсоход дааврын зохицуулга алдагдаж сарын тэмдгийн мөчлөг алдагдаж хоорондын зай ойртох буюу холдож болно. Энэ тохиолдолд сарын тэмдгийн 3-5 дахь хоногоос дахин эмийг эхнээс нь ууж эхлэх хэрэгтэй.
Асуулт: сайн байнуу би саяхан анх удаа бэлгийн хавьталд хамгаалалтгүйгээр орчихсон юмаа тэгээд яг маргаашнас нь юм ирж ирсэн энэ жирэмслээгүй гэсэн үг үү?
Хариулт: Сарын тэмдгийн мөчлөгийн хэд дахь хоногт бэлгийн хавьталд орсноос шалтгаалан жирэмслэх боломжтой үгүй юу гэдгийг тодорхойлж болно. Сарын тэмдэг ирэхийн өмнөх өдөр бэлгийн харьцаанд ороод сарын тэмдэг ирсэн бол жирэмслээгүй гэсэн үг юм. Гэхдээ сарын тэмдэг мөчлөгийнхөө хугацаанд ирсэн үү үгүй юу гэдгийг нягтлаарай.
Асуулт: Sain bna uu.Tsistit geed oir oirhon shees hureed biy arzaigaad biy tavgui 14honoj bna.emegteichuudiin emchud uzuuleed mazokin shinjilgee uzuulj exo.d uzuulsen davsagni hana zuzaan bna gesen.emnuud uugaad sain zugeer bolohgui bna.yah ve emchee.
Хариулт: Давсаг болон бөөрний үрэвсэл хамт явагддаг учир эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа бол шээсний ариун чанарын шинжилгээ өгч, түүнд тохирсон антибиотикийг хийвэл үр дүнтэй эмчилгээ болно.
Асуулт: sain bna u bienii irehgvi bgaa yuchini jiremsen bolohgvi gesen vgvv bi jiremsen bolohgvi 6jil bolj bgaad jiremsleed torson yumaa omno hamgaalalt yuch hereglehgvi bjiigaad odoo yah boloo?
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараагаар биений юм ирээгүй байгаа мөн хөхүүл бол жирэмслэхгүй юм. Энэ нь хэвийн физиологийн биений юмгүйдэл үүсдэг учир жирэмслэхгүй байх боломжтой.
Асуулт: Sain bnu bi 2 udaa hiisvereer tursun odoo 3 huutei . 3 turult min hugtsaanasa umnu zulbaj 3 udaa hiisvert orson yum odoo neg ohintoi bolchih bodol bgach emch nar dahij jiremsen bolj bolohgui gesen l dee . Unheer heden jil bj bgad huuhed turuulj bolohgui yu .
Хариулт: Тухайн эмэгтэйн бие организмын дархлаа, биеийн эсэргүүцэл, архаг өвчлөл, эмэгтэйчүүдийн талаас эмгэг өөрчлөлт зэргээс шалтгаалан дахин төрөх эрсдлийг тооцож болно. 3 удаа кесарова хагалгаагаар төрсөн бол дахин жирэмслэх нь маш их эрсдэлтэй. Хэдэн жилийн дараа ч гэсэн хагалгааны сорви нимгэрч, амь насанд ч эрсдэл учруулах боломжтой байдаг учир олон дахин жирэмслэхийг хориглодог юм.
Асуулт: hi utreenii uusgegch ugud zuger garsan gehde tsagan um ue ue ih garj evgui ehuun unetei bh Uma yah ve?
Хариулт: Шинжилгээгээр эмгэг үүсгэгч байхгүй байгаа бол энгийн үтрээний лаа хэрэглэж болно. Үүнд /Клотриденк, Полиженакс, Гексикон гэх мэт/. Хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Мазок болон сериологийн шинжилгээгээр эмгэг үүсгэл илрээгүй ч PCR-н шинжилгээгээр эмгэг үүсгэгч илэрч болно.
Асуулт: би огтхон ч хамгаалалт хэрэглэхгүй бэлгийн хавьталд ордог тэгээд хүүхэдтэй болоё гээд ерөөсөө болохгүй юм ямар шинжилгээ эмчилгээ хийлгэх ёстой вэ
Хариулт: Та өмнө нь жирэмслэж байсан уу? Эсвэл огт жирэмслээгүй юу? 6-с дээш сарын хугацаанд жирэмслэлээс хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ба тогтмол бэлгийн харьцаанд байгаа ба энэ тохиолдолд жирэмслээгүй бол үргүйдлийн шалтгаан байна гэжүздэг. Үргүйдлийн шалтгааныг тодруулахын тулд аль түвшинд ямар эрхтний эмгэгээс үүдэлтэй үргүйдэж байна вэ гэдгийг судлаж, шинжилдэг. Харьяа дүүрэг болон орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж 13А маягтийн дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-д үргүйдлийн тасагт зөвлөгөө, шинжилгээ, оношилгоог хийлгэх боломжтой.
Асуулт: sain bainuu bi odoo 7sartai ymaa tgsen dooshoo vnertei ym ih hemjeeger garad bnaa uulna hynaltinha emchid vzvvlhed taria bichej ogsinma 5 honog tariul ghr n tariulad duuschihsan tgsen hernee yg hewendee garsaar l bn eniig yaaj zvgeer bolgoh we ta tuslaach
Хариулт: Мазок болон серологийн шинжилгээгээр бэлгийн замын халдвар илрээгүй бөгөөд үрэвслийн эсрэг эмчилгээ хйисэн ч хэвийн болохгүй бол PCR -н шинжилгээ хийлгэх шаардлагатай юм. Үтрээнээс гарч байгаа ялгадсын өнгө, үнэр, хэмжээнээс шалтгаалан оношийг тодруулах шинжилгээ өгдөг. PCR-н шинжилгээний үндсэн дээр тохирсон эмчилгээг хийлгэвэл хэвийн болно.
Асуулт: Sain baina uu? Nadad eniig zaawal hariulj ogch tuslaach bi 20 nastai minii vtree zagatnaad sheesnii daraa dahiad shees hvreed ch bgam shig haaya bvvr sheesee barij chadahgvi yum Tegeed bas dawsgaar hatguulaad bh yum ondgowch yum bolow uu? ve2 owddog bsan yuma tegsen odoo 1 saraas barag aimar owddog bolloo. Bi odoo yaah we? Ta tuslaach bi torj bgaagvi gantshan udaa l belgiin haritsaand orj bsan. Nadad tulaach
Хариулт: Эмэгтэйчүүдийн өвчин гэхээс илүүгээр бөөр болон давсагны үрэвсэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Бөөрний шинжилгээ өгөхийн тулд шээсний ерөнхий шинжилгээ, шээсний ариун чанар, цусны шинжилгээ өгч, тохирсон эмчилгээг хийлгэвэл хэвийн болно. Та санаа зовох хэрэггүй. Эмчид үзүүлэн шинжилгээ өгч оношоо тодруулах нь чухал юм.
Асуулт: Sainu bi zowolgo awah gesin sprali talar zowolgo Ogoch bi torod jil bolj bna 22 nastai jiremsleltes yaj hamgala meddeggvi spral tawiulhad owdohu bayarlala Spali in ali torol ni tarah bol bi tsus magdaltai odin spral ni yamar bol
Хариулт: Спирал нь дааврын болон дааврын бус гэсэн 2 янз байдаг. Дааврын бус спирал нь зэсэн спирал юм. Энэ спиралыг цус багадалттай, үтрээ болон умайн үрэвсэлт өвчинтэй, бэлэг эрхтний эмгэг өөрчлөлттэй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Зэсэн спирал нь 10 жил, дааврын спирал нь 5 жилийн туршид хэрэглэх боломжтой. Харин дааврын гаралтай спирал нь зүрх судасны өвчин, цус бүлэгнүүлэх, элэгний архаг өвчин болон хэт таргалалттай эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй. Дээрх хоёр спиралиас өөртөө тохирсон спиралийг та сонгох боломжтой. Спирал тавиулахад өвдөх мэдрэмж байхгүй.
Асуулт: Sain bna uu tanii zuvluguugnuudiig unshlaaldaa. Bi bas tanias zuvluguu avmaar bna. Bi 9 sard shinjilgee uguxud mash ix urevseltei gej garsan emchilgee xiilgej chadaxgui bsaar bgd udiig xurchlee.suuliinued bienii um irexed davsag nuruugaar uvduj minii bieiig tavguituuleed bx um odoo bi yax estoi ve. Ue ue uvdguvchuur aixtar xatgaj uvduud bdg bolloo.
Хариулт: Өгсөн шинжилгээний дагуу эмчилгээг гүйцэт хийлгэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн үзлэг болон шинжилгээнд тулгуурлан ямар өвчин байна вэ, ямар үүсгэгчээр үүссэн үрэвсэл байна вэ, хүндрэл байгаа эсэх зэргийг тодруулан эмчилгээг зөвлөдөг. Танд зайлшгүй эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлага тулгарч байна.
Асуулт: Sn bnuu bi huntei untsnii daraa PROGNEN gd emiig uusiin tegsen dooguur aygui ovdood oir oirhon sheegeed bh yum. Bas zagatnaad horsood emzegleed bh yum. Zovlogoo ogooch.
Хариулт: Дааврын бэлдмэлд харшилтай байгаа тохиолдолд загатнах хорсох зовиур илэрч болно. Гэхдээ таны зовиураас харахад эмийн нөлөөнөөс биш өөр шалтгаантай байж болзошгүй юм. Шалтгааныг тодруулахын тулд шинжилгээ өгөөрэй.
Асуулт: Миом гэдгийг тайлбарлаад өгөөч. Заавал авхуулах ёстой юу. Өөрөө арилдаг юм болвуу. Би 5 сартай жирэмсэн. Хийсвэрээр төрж миомоо авхуулж авхуулж болох уу
Хариулт: Миом гэдэг нь умайн булчингаас ургасан эмгэг эсийн ургалт юм. Энэ нь хаана байрлаж байгаа болон илэрч буй шинж тэмдэг, явц зэргээс хамааран мэс заслын авхуулах шаардлагатай эсэх нь шийдэгддэг. Хэрэв өөрт зовиуртай, сарын тэмдэг алдагдалд оруулж, цус алдах, бусад зэргэлдээх эрхтнүүддээ нөлөөлж байгаа бол авхуулах шаардлагатай байдаг. Кесарево хагалгаагаар төрөх төлөвлөгөөтэй байгаа бол умайн миомыг авхуулах боломжтой. Зарим тохиолдолд жижиг хэмжээний, цусан хангамжаас хол байрласан миом байвал өөрт зовиургүй бөгөөд авхуулах шаардлагагүй байх мөн боломжтой.
Асуулт: Sain bna u turud 3sar bolj bna bieiin yum irehgvi bna yunaas boldog u
Хариулт: Төрсний дараагаар хүн бүрт харилцан адилгүйгээр хугацаагаар биений юм ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл юм. Үүнд санаа зовох хэрэггүй. Биений юмаа иртэл санаа зовохгүйгээр байж болно.
Асуулт: Сайн байна уу?Би нэг сарын өмнө үтрээний Эход харуулахад өндгөвчний үрэвсэлтэй,өндгөвчин дээрээ уйланхайтай бна гэсэн.тэрнээс хойш үзүүлээгүй эм тариа ч хэрэглээгүй.Саяхан ахиж өөр газар эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэн үтрээний эход харуулаад мазок өгөхөд уйланхай бхгүй бна ямар нэгэн үрэвсэл алга гсэн.Мөөгөнцөр бна гэсэн.одоо доороос хүрэн өнгөтэй юм гараад бх юм.биений юм 7 хоногийн өмнө ирээд дууссан.Тестээр үзсэн жирэмсэн ч биш.Мөөгөнцрөөс болж хүрэн өнгөтэй зүйл гарна гэж байхуу.Эсвэл уйланхай нь хагарсан бсийн боловуу.хагарсан бол эхогоор харагдана биздээ.Хариулж өгөөч Баярлалаа. давсагаар нэг л зовиуртай үе үе хатгах юм.
Хариулт: Сарын тэмдгийн мөчлөгийн хэд дахь хоногт ЭХО-д харснаас шалтгаалан жинхэнэ уйланхай юу, эсвэл хуурамч уйланхай юу гэдгийн оношилно. Мөөгөнцөр нь үтрээ болон умайн хүзүүг гэмтээж үрэвсүүлдэг өвчин юм. Мөөгөнцрийн үрэвсэл хүндрэх үед сарын тэмдэгтэй холбоогүйгээр цусархаг ялгадас гарах шинж тэмдэг илэрч болно. ЭХО-д харуулахдаа сарын тэмдэг ирснээс 5 дахь хоногоос эхлэн харуулбал оношийн ач холбогдолтой байдаг.
Асуулт: сайн байна уу эмчээ энэ өдрийн мэнд. Заг хүйтэн тусаад нөхөртэйгөө цуг эмчлүүлж байсан. Энэ өвчин мөөгөнцөртэй удаан явсанаас болж ахин сэдрэх магадлалтай юу. Ер нь ахиж сэдэрдэг үү эсвэл гаднаас халдвар авсанаар л тусах уу? Хариулж туслаарай баярлалаа.
Хариулт: Та заг хүйтэн өвчний талаарх мэдээллийг доорх хэсгээс авна уу. ЗАГ ХҮЙТЭН ӨВЧНИЙ ТУХАЙ...
Гонорей буюу заг хүйтэн өвчнөөр жил бvр 150-180 сая хvн өвчилдөг байна. Пүрэв гариг бүрт явагддаг эмчийн булангаар тус өвчний тухай асуулт багагүй ирдэг тул дэлгэрэнгүй мэдээллийг оруулхаар шийдлээ.
ШАЛТГААН:
Өвчний жинхэнэ шалтгааныг1879 онд Германы арьс өнгөний эмч Альберт Нейссер нээж, онцгой нэгэн бичил биет vvсгэж байгааг илрvvлжээ. Энэ бичил биетийг “гонококк” гэж нэрлэх болсон. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт өвчин болохоор зөвхөн бэлгийн хавьталаар буюу эрхтэнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана. Энэ өвчин ахуйн замаар бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.
ШИНЖ ТЭМДЭГ:
ЭМЭГТЭЙ:
Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хvртэл vргэлжилнэ. Эмэгтэй хvнд заг хvйтэн нь гол төлөв шинж тэмдэггvй явагддаг. Шинж тэмдэг илэрсэн ч тэр бүр зөв оношилж чаддаггүй. Жишээлэхэд, үтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед өвдөхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хvнд хэвлий доогуур өвдөлт өгч,сарын тэмдэгийн мөчлөгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.
ЭРЭГТЭЙ: Заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан өнгөтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд таагvй мэдрэмж (хорсох, өвдөх) төрvvлдэг. Бэлэг эрхтэний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол төлөв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд өвчин vvсдэг. Проктит ч гэсэн vргэлж мэдэгдээд байдаггvй бөгөөд зөвхөн ховор тохиолдолд шулуун гэдсэнд загатнаа vvсч хачин ялгадас гардаг.
ҮР ДАГАВАР:
Хэрэв заг хvйтэнг хоёр сарын дотор эмчлэхгvй бол архаг болох бөгөөд нvд, vе болон бусад чухал эрхтэнvvдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны үрэвсэл vvсгэх бөгөөд эцэстээ үргvйдэлд хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мөн адил vргvйдэлд хvргэнэ.
ЭМЧИЛГЭЭ:
Зөв эмчилгээг зөвхөн бэлгийн замын өвчний эмч тогтоох боломжтой болохоор өөрийгөө эмчлэх гэсний хэрэггүй. Өнөөдөр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд өвчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бөгөөс эдгэрсэний дараа дахиад халдана.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ:
Бэлгийн харьцаанд орсоны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг. Хамгийн ёухал нь бэлгэвч хэрэглэж занших юм.
Асуулт: Сайн байнуу .би өмнө нь 2 удаа үр хөндөлт хийлгэж байсан .сүүлийнхэн сау 10 сард хийлгэсэн .одоо би сар ч хүрээгүй жирэмсэн ,3 дарь удаагаа дахиад үр хөндөлт хийлгэжихвэл яах вэ .өмнө нь төрж байгаагүй .дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
Хариулт: Танд зөвлөхөд одоо хүүхдийг төрүүлсэн нь дээр юм. Олон давтан үр хөндүүлэлт хийлгэх нь хожуу хор нөлөө ихтэй бөгөөд цаашилбал үргүйдэлд ч хүргэх боломжтой. Иймд та хүүхдийг төрүүлэхэд сүүлд нь харамсах зүйлгүй, харин ч аз жаргалтай, баяртай байх болно.
Асуулт: Сайн байна уу? Спирал таардгvй хvн гэж байдаг уу.би 3 удаа тавиулаад доошоо цус байнга гарна эсвэл байрнаасаа ходлоно.Бvр жирэмсэн болж байсан 2 хvvxэдтэй бага маань 8н сартай.Бугалганд суулгдаг суулгац над таарах болуу.....
Хариулт: Зэсэн спирал хэрэв өөрт чинь таарахгүй бол дааврын бэлдмэлүүдийг хэрэглэх боломжтой. Суулгац нь дааврын гаралтай жирэмснээс хамгаалах бэлдмэл юм. Энэ нь 3-5 жилийн хугацаатай байдаг. Хэрэглэж болохгүй заалт нь зүрх судасны өвчтэй, цусны бүлэгнүүлэх үйл ажиллагаа алдагдалтай, даралт ихтэй, элэгний архаг үрэвсэлтэй болон хэт таргалалттай хүмүүст хэрэглэхгүй. Бусад тохиолдолд хэрэглэхэд болно.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.