ХҮҮХДИЙН Эмч зөвлөж байна 2016.01.22.


Асуулт: sain bainuu manai huuhed serched hedehen baij tegel butsad untal ogno ene zugeeru emche odo 4sar hurkej bga. moomni ha hajugar cvv uuj bga orginak cvv odo ter 3noirmig uuj bga
Хариулт: Хүүхэд хоолондоо сайн, орчны харьцаа сайн сэрүүн байх үедээ сэргэлэн цовоо, жин нэмж байгаа бол санаа зоволтгүй. Хүүхэд хөхний сүүндээ цадахгүй тул органик сүү өгч байгаа юу? Хүүхэд хөхөндөө цадаж байгаа бол хөхний сүү дангаар нь уусан нь дээр. 5 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулж болно.

Асуулт: Mansi huugiin nuden deer n uvdug bainga garaad bnaa.20ood honood erged garaad bhiin odoo barag 8 9 uda gartsan.bas huluur n ulaan jijig jijig birjger tuuralt garaad bgaa guy shilbeer n yunaas bolood bgaa yum bol emchee
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хэдэн настай вэ? Хүүхдийн нүдэн дээр дахин дахин үрэвсэж, идээт зүйл үүсэх нь хүүхдийн дархлаа сул, гүйцэт эмчлэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр идээт зүйл гарсан үед нь идээнээс нь бактериологи шинжилгээ өгөх нь зүйтэй. Тэгвэл ямар антибиотик хэрэглэх нь тодорхой болно. Хажуугаар нь дархлаа дэмжих Виферон лаа хэрэглэж болно. Тууралтны хувьд эмч үзэж байж чухам юу байна гэдгийг тодорхойлно.

Асуулт: 18 хонож байгаа нярай гэдэс нь байнга дүүрээд байх шиг байгаан янцаглаад болж өгөхгүй. Яавал дээр вэ? Бас малгай өмсгөх ёстой юу үгүй юу? Малгай өмсгөхгүй бол хамар нь битүүрдэг гэх юм үнэн үү эмчээ. Bs xvvxdiin maani xamar n naana nusgui bga mortloo tsaana xamar n bituured bxii ug n sn l tsewerxiin? Yawal deer we
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд нярай үедээ дулаанаа алдах нь амархан байдаг. Иймд хүүхдэд малгай өмсгөх хэрэгтэй. Учир нь зулйагаар хүүхэд хамгийн их дулаанаа алддаг. Хүүхдийн хэвлий байнга дүүрч байна уу? Хатуурч байна уу? Цаггүй хөхүүлдэг бол хооронд нь 2цаг 30 минутын зайтай хооллоод үз. Хооллохын өмнө цөөн минутаар хэвлийгээр нь доош харуулан хэвтүүлж болно. Хэвтүүлэх үедээ маш болгоомжтой хүүхдийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Мөн тосолсон дулаан гараар нар зөв тойруулан зөөлөн иллэг хэвлийд хийж өгч болно.

Асуулт: 7 Sar garantai tsahiur ni urgaagui bgaa yum huuhed bolgon uur bhal daa oiroltsoogoor hediid gardag yum boloo. Bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн анхны шүд 6 сартайд цухуйх ёстой. Тухайн хүүхдийн биеийн байдал кальцийн түвшингээс шалтгаалан зарим үед оройтдог. 7 сартай 2 шүд цухуйсан байх ёстой. Шүдлэлт оройтвол шүдлэлтийг дэмжих хэрэгтэй. Вит Д тохирох тунгаар хэрэглэж байх шаардлагатай.

Асуулт: sain bnu ta mama maani 7 sartai gants 2 udaa gedes tsewerleh zorilgoor goolingoo uuj boloh uu huuhded maani nuluuluh uu
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хөхний сүүгээр хооллодог бол ээж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, өтгөн шингэрүүлэх эм уувал тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсны дараагаар иймэрхүү зүйлийг хэрэгэвэл зүгээр юм.

Асуулт: Manai hvv 3n sartainma hamar ni bitvvreid hanialgaad bhinma yu ogwol we emchee
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг үзэх хэрэгтэй. Ер нь ханиадтай, халуурч байгаа хүүхдийг үзэлгүйгээр зөвлөгөө өгөх нь их эрсдэлтэй. Хамар битүүрэлтэд Салин гэдэг дусаалга 2 дуслаах өдөрт 2 удаа дусаана. Хамрыг цэвэрлэж, амьсгалахад чөлөөтэй болгож өгнө. Вит С-н уусмал, Глюконат кальци 1/4-р өдөрт 2 удаа 2 хоногоос илүүгүй уулгаж болно. Хүүхдийн биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандаарай.

Асуулт: sain bnyy emchee . huu maani 4 honog baasangui . odoo 4 sartai huhunduu tsadahgui bgaa yum blov yy tgd baahgui bgaa yum blovyy.
Хариулт: Сайн байна уу. Бага сартай хүүхдүүд өтгөн гарахгүй байх нь дутуу хооллосноос шалтгаалж болно. Тэгэхээр хүүхэд тохирсон хэмжээгээр хоолоо идэж чадаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Хүүхдийн жин тодорхой бол нэг удаадаа хэдэн мл хөхний сүү хөхөх ёстойг тооцож өгч болно. Хүүхдийг хооллохын өмнө жигнээд хооллосны дараа дахин жигнээд хоорон дахь ялгаагаар нь хэд идэж байгааг мэдэж болно. Гэдэс нь дүүрсэн үү? Бусад ямар шалтгаан байгааг бас тодруулах хэрэгтэй. Жин нь хэдтэй вэ?

Асуулт: Sain bna uu manai ohin 2 nas 5 sartai shunu bolhoor uilaad erooso untahgui bna. Ymar uchirtai ym boloo .
Хариулт: Хүүхдийн толгой өвдөх, хүчилтөрөгч дутагдах, Вит Д дутах, цагаан хорхойтой байх зэрэг шалтгаануудаар шөнө хүүхэд унтахдаа зовиуртай байдаг. Халууныг шалгаарай. Хүүхдийг унтахаас өмнө болж өгвөл цэвэр агаарт гаргах, толгойг өтгөн хар цайгаар угаах, усанд оруулах зэрэг арга хэмжээг авна. Байнга уйлдаг бол эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай.

Асуулт: Sn bn uu. Ohinii mini hatsar oroi bolhoor haluutssan yum shig ulaigaad bhiin. Diatiztai ternees bolno gj bhuu. Odoo 8 sartai.
Хариулт: Хацраар бэржрүүтэй жижиг тууралт, хатуу тав үүсч байна уу? Гол нь чихэрлэг зүйл идсэний дараа тодорч байна уу? Хүүхэд зовиургүй, тууралтгүй хацрын арьсанд ямар ч өөрчлөлтгүй зүгээр улайж байгаа бол өнгөц судсуудын бага зэргийн өргөслөөс болж хацар улайж болно. Хэрэв ямар нэг тав тууралтын шинж байвал харшил, диатезыг сэжиглэж болно.

Асуулт: Sn bnuu.7sartai hvvhdiin am gemtsen esbel muunguntsur2 iig yaj ylgaj medh be.haniad hvreed Felmoksin uusan. Amaar n tsagaan um garchihjee.haniad n zvgeer boloogvi Felmoksinoo vrgeljlvvlj ugch bolhuu.yahuu
Хариулт: Сайн байна уу. Ам залгиурыг шалгах хэрэгтэй. Амны салст, буйл, тагнай, хэлээр хатуу товгор цагаан өнгийн тууралт гардаг. Өвдөлттэй учир хүүхэд их зовиуртай, хоолоо идэж чадахгүй шүлс их гарч, уйлдаг. Халуурч болно. Амны салстын гэмтэл тууралтыг харж байж ялгана. Олон хоногоор антибиотик уух хүүхдийн дархлаа сулрахаар ам салстын гэмтэл, мөөгөнцөр тохиолдож болно.

Асуулт: My ohin odoo 2 nast ohin maani tsagaan horhoit um shig bnaa ohinii maani beleg erhten ni ulaigaad zowiurt bh uma yaj zvgeer blgoh we ger bvleeree emchilgee hiilgehvv
Хариулт: Сайн байна уу. Цагаан хорхойг шинжилгээгээр батлах хэрэгтэй. Тэгж байж эмчилгээг сонгоно. Гельминтокс сиропоор хүүхдэд уулгана. Эмчилгээг хувийн ариун цэвэ сахиж байж үр дүнд хүрнэ. Үүнд: хүүхдийн цагаан хэрэглэл, дотуур хувцас зэргийг буцалгаж индүүдэж хэрэглэнэ.Хүүхдийн дотуур өмдийг өдөр бүр сольж индүүдэж өмсгөнө. /7 хоног/ Хүүхдийн хумсыг авах хэрэгтэй. Эмийг эмчийн заавраар хүүхдийн биеийн жинд тохируулж тусгай заавраар уудаг. Хүүхэдтэй нэг оронд унтдаг хүмүүс давхар эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Асуулт: Sain bnu emche manai ohin 1nastai ohinii maani zvvn taliin hohnii tolgoi n iim bolood bh ym nogoo tal n bol zvgeer harhad idee shig odoo yah we

Хариулт: Сайн байна уу. Эргэн тойронд хавдаж улайх, идээрхэг тав нь томрох нь уу, суганы булчирхай цочих зэрэг шинж тэмдэг илэрч байна уу сайн ажиглаарай. Хүүхэд өөрөө эмзэглэлтэй байна уу. Сайн ажиглаж байх хэрэгтэй. Хатуу бэрсүү байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Хэрэв эдгээр шинжүүдээс аль нь ч байхгүй бол оролдолгүй зүгээр ажиглаж бай. Хэрэв өөрчлөлт орвол эмчид хандаарай.

Асуулт: Сайн байна уу! Охин маань хий ханиалгаад их удлаа. Эмчид үзүүлхэд цээж уушиг зүгээр байна гэсэн юм. Харшлын гаралтай ханиалга гэсэн юм. Тэрнээс хойш 10аад хонолоо. Ханиалга нь зүгээр болохгүй байна. Фенистил 7 хоног унтахын өмнө уулгасан. Өөр ямар арга хэмжээ авах вэ? Зөвөлгөө өгөөч!
Хариулт: Хэдэн настай хүүхэд вэ? Уушиг зүгээр ханиалгалт байгаа бол хүүхдэд харшлын гаралтай, мөн антибиотик их хэрэглэснээс улбаалсан мөөгөнцрийн гаралтай ханиалга ч гэж байдаг. Мөн орчны агаарыг цэвэршүүлж өгөх хэрэгтэй. Хий ханиалганд нэмэлт хоолонд орсон бол содатай сүү, утлага их үр дүнтэй байдаг. Утлагыг маш болгоомжтойгоор хийх хэрэгтэй. Натрихлорид, содын уусмалаар ихэвчлэн утлага хийдэг. Чихэр өвсийг навчаар хандалж буцалган бага багаар уулгавал ханиалга намдаадаг. Сиропоор хэрэггүй. Хүүхэд хэдэн настай вэ?

Асуулт: сайн байна уу манай охин 2 настай юмаа, ойр ойрхон ханиад хүрээд болохгүй юм одоо томуугийн вакцин хийлгэвэл болох уу хүмүүс одоо вакцин хэрэггүй гээд байхын
Хариулт: Томууг үүсгэдэг вирусууд нь тухайн өвчлөл бүрдээ өөр өөр омгийн, өөр өөр хэв шинжтэй вирусууд байдаг. Гэтэл томуугийн вакцин нь зөвхөн нэг төрлийн вирусын халдварын эсрэг дархлаа тогтоодог учир тухайн сэргийлэгдсэн вирусээс өөр төрлийн вирус байх юм бол хамгаалж чаддаггүй. Тиймээс хүүхдэд өөрөөр нь биеийн дархлааг дэмжих замаар халдварт өвчнөөс сэргийлэх нь их дүнтэй. Вакцин хийлгэх нь сайн дурын үндсэн дээр эмчийн хяналтан дор хийгддэг. Хүүхдийг сайн хооллож өсөлт бойжилтыг нь хангахуйц эрдэс бодисоор хангаж чадвал хамгаас илүү дархлаа нь тэр юм.

Асуулт: Sn bnuu manai hvvhd odoo 4sar garantai shunu zvgr untdg bciin hed hongs oir oirhn haluurd bhiin yh we
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд олон хоног халуурах нь ямар нэг вирусын халдвар, үрэвсэл байгаагийн шинж. Тэгэхээр эмчид үзүүлж ам залгиур, чих, уушгийг чагнуулж шалтгааныг тодруулах шаардлагатай. Эм уухаар халуун буураад, эмний үйлчлэл дуусахаар эргэж халуурах ёсгүй. Гэрийн нөхцөлд хөхөө сайн хөхүүлэх хэрэгтэй. Халуурч байгаа хүүхэд хоолонд дургүй болж, шингэний дутагдалд ордог. Шалтгааныг тодруулж эмчлүүлэх шаардлагатай юм.

Асуулт: Nyrai Hvvhded D vitamin zaawal uulgah estoi yu? Urhiin emneleg uguhgvi ym
Хариулт: Гүйцэд жинтэй төрсөн нярай 14 хоногтойгоос, дутуу жинтэй төрсөн нярай 1 сартайгаас хойш Вит Д, хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний болон урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой.

Асуулт: Sain bnuu emchee odoo ohin maani 5 sar 12 honogtoi. Jin ni 7.200 bgaamaa bor hoolond oruulahiin tuld yu uguh yostoi ve 5 honog budaanii shuus uusan bgaa
Хариулт: Одооноос бага багаар нэмэгдэл хоолонд дасгаж оруулна. Жингийн алдагдал байхгүй байна. Эхлээд гэрийн аргаар чанасан кашнаас эхэлдэг. Энэ нь хүүхдийн ходоодны хоол шингээх чадвартай уялдуулж байгаа юм. Кашыг эхлээд 2-3 халбагаар идүүлж бага багаар 1-2 халбагаар нэмж нэг удаадаа 125мл-г идэж шингээдэг болсны дараа дараагийн нэмэгдэл хоолыг сонгон өгнө. Бантан байвал зүгээр ба бантанг кашанд дасгахтай ижил заавраар дасгаж идүүлнэ. Энэ 2 хоолыг идэж чаддаг болсны дараа дараагийн нэмэгдэл хоолоо сонгоно. Хүүхдийн шүд ургаагүй үед хагас шингэн өтгөвтөр бэлдсэн зажлах шаардлагагүй хоол байх хэрэгтэй.

Асуулт: Sn bn u emchee huuhdiin us yunas bolj unadag ym boloo? Oroi heseg er n nilenhuidee baga bagar unaad shingereed bhiin uul n ih otgon ustei. Odo 11 sartai sholgooj ynz bur boldoggui
Хариулт:  Вит Д эмчилгээний тунгаар ууж байгаа юу? Хэрэв Д ууж байгаа, рахитын шинж илрээгүй бол өөр ямар нэг бодис дутлын шалтгаан, цус багадалт байгаа эсэхийг шинжилгээ өгч тодруулаарай. Мөн хүүхдийн дархлаа сулрахаар ийм шинж илэрч болно.

Асуулт: Sai bainu emche 4nastai hvvhdin otgon ni hatchad 10garui hong hvndrsengvi yah we
Хариулт: Урд нь өтгөн хатдаг байсан уу? Хэрэв анхны удаа бол хүүхэд халуурсан шингэн бага уусан зэргээс шалтгаалж болно. Мөн цагаан хорхойтой юу? Эхний ээлжинд хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж үзээрэй. Үүнд: чавганы шүүс, чавга, хүнсний хивэг, тараг зэрэг орно. Эдгээрийг хэрэглээд үр дүнгүй бол өрхийн эмчийн хяналтан дор клизм тавьж болно. Мөн лактулозат-г тохирсон тунгаар уувал баас шингэрч гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг. Хүүхдэд хоолны хажуугаар шингэн сайн уулгаарай.

Асуулт: сайн байна уу эмчээ. 8 сартай хүүхдэд каш бантангаас гадна ямар хоол нэмэлтээр өгвөл зүгээр вэ. Юу өгвөл хөөрхөн жин нэмж мяраалах болоо.
Хариулт: Гол нь хүүхдийг тохирсон хэмжээгээр идүүлж, хоолны нэр төрлийг бага багаар нэмэх хэрэгтэй. Бэлтгэсэн хоолнь өөх тос, нүүрсус, уураг витамины хэрэгцээг хангахаар орцтой байх ёстой. Хүүхдийн хоолны илчлэгийг нэмэх зорилгоор бантанд нэг халбага цөцгийн тос, наранцэцгийн тос зэргийг нэмж баяжуулж болно. Өөрөөр хэлбэл хүүхэд зориулсан хоолныхоо мах, гурил ногоо, жимс зэргийг ямар нэг байдлаар заавал идэх шаардлагатай. 8 сартай хүүхдэд нэг удаадаа 175 - 200 мл хэмжээтэй идүүлнэ. Бантан кашнаас гадна төрөл бүрийн жимсний нухаш, тэжээллэг зутан, тараг баяжуулсан каш зэргийг хоолны цэсэнд оруулж өгч болно.

Асуулт: Sn bnuu.huuhed untahinhaa omno uilaad bdag ni ymar uchirtai we.2 sartai.
Хариулт: Хүүхэд агаар дутагдах, тархины хүчилтөрөгч дутмагшилын үед хүүхэд зовиурлаж уйлдаг. Агаарт гаргах боломжгүй бол ядаж орчны агаарыг цэвэршүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдийн толгойг долоо хоногт 1-2 удаа хар цайгаар угааж өгөх, өдөр бүр усанд оруулах шаардлагатай. Хэрэв хүүхэд орой болгон байнга уйлдаг бол шалтгааныг тодруулах хэрэгтэй. Хүүхдийг байнга уйлуулах бас сөрөг талтай. Тайван унтуулах шаардлагатай.

Асуулт:  Hvvhed heden sar hvrtlee guligdag yum boloo manai hvvhed sar garantai hohool ergvvleed gargahiin
Хариулт: Хүүхэд гулгих ёсгүй. Хэрэв өдөр бүр хооллолт бүрийн дараа гулгиж байвал шалтгааныг тодруулах шаардлагатай. Гэрийн нөхцөлд их гулгидаг хүүхдийг цагаар хооллох хэрэгтэй. 2цаг 30 мин-аас 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй. Хооллосны дараа 15-20 мин хагас босоо байдалтай хүүхдийг тэвэрч хэхрүүлсний дараа хэвтүүлж болно. Эдгээр арга хэмжээг аваад гулгилт хэвийн байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг заавал тодруулаарай.

Асуулт: 1sartai huuhdiin hamriin ugt ni nus horjignoj duugarad(yg naaldaad gardaggui tser shig) tseverleher yuch garj irehgui yum sorulj tseverleh estoi yu.hohoo hohohdoo davhar hiitei zalgiad bhin.
Хариулт: Хөхөө зөв үмхүүлэх хэрэгтэй. Аль болох том ангайсан үед хөхний нөсөөт хэсгийг лав үмхүүлнэ. Буруу хөхүүлснээс болоод хийтэй залгиж, гэдэс дүүрдэг. Хүүхдийн хамрын салст хөөнгөтөхөөр шингэн ялгарч, цэвэрлэхэд юу ч гарахгүй. Салст нь хоржигнож дуугардаг. Хүүхдийн хамран дахь нус, салстууд нилээн суллагдсаны дараа соруулах нь үр дүнтэй. Гэхдээ гэрийн нөхцөлд буцалсан нэрмэл ус, натрихлоридын уусмал дусааж байгаад хамрын салстаас ялгарсан зүйлийг чөлөөтэй болгосны дараа хөвөнгөөр имэрч цэвэрлэх хэрэгтэй.

Асуулт: Nylh huuhdiin hamriig yaj amarhan sain tsewerledeg boloh we? Bas haldwart dr hiideg tomuunii vaktain 4 nastai huuhdedee hiilgeh gj sudalj bn her sn be?
Хариулт: Нялх хүүхдийн хамрыг нэрмэл ус, натрихлоридын уусмалаар урьдчилан дусааж, хамарт тогтсон нусыг дэвтээж дараа нь голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлэнэ. Хүүхдийн вакциныг хийлгэж болно. Гэхдээ бүх төрлийн ханиаднаас 100 хувь сэргийлэхгүй шүү дээ.

Асуулт: Hi emchee namuunii eej bn zun suvilald hewtsen ohin maan odoo 8,300 71sm bn 9sart ene hewiin uu? Bas ym tusheed yvj bgaa
Хариулт: Юм түшээд явж байгаа бол хөдөлгөөний хоцрогдолгүй байна. Харин жингийн хувьд 0.5кг-с 800гр нэмбэл болно. Нэмэгдэл хоолонд оруулсан уу? Хоолны нэр төрлийг олшруулж, тохирсон хэмжээгээр 250мл-ээр идүүлээрэй.

Асуулт: Manai ohin 6 sartai gedes n guileed blddoggui. Zunduu em uusan. Emnelegt hebteed nemer alga. Angel emnelegt uzuulsen harshiliin garaltai guilgelt gene. Yabal Dr be. Darhlaa end teriig n sergeeh vitamin Yu ugbul Dr be. Turaad bolddoguie.
Хариулт:  Суулгаж байгаа хүүхэд жин нэмэхгүй. Гол нь суулгалттай гээд хоолыг сойж болохгүй. Хүүхдийн идэх ёстой хоолыг тохирсон тунгаар нь идүүлнэ. Мөн гэдэсний микрофлор тэнцвэржүүлэх шаардлагатай. Удаан хугацаагаар суулгасан ч шингэн алдалтын шинж үгүй байгаа байх. Хоросол зөв найруулаад ойр ойрхон бага багаар уулгана. 5мл-ээр 10 минутын зайтай будааны өтгөрүүлсэн шүүс хэрэглэж болно. 6 сартай хүүхэд олон хоног суулгасан бол витамин А уулгах хэрэгтэй. Мөн цайрын бэлдмэл 10мг-тайг өдөрт нэг удаа 7 хоног уулгаарай. Ямар эмчилгээ хийлгэснийг мэдэхгүй болохоор эмийн зөвлөгөө өгөх боломжгүй юм. Мөн уламжлалтын эмчид хандаж, төөнүүр эмчилгээ хийлгэж болно.

Асуулт: Sn bnuu.my oxin turuud 15 xonoj bga .barag uildaggui . Xarin bnga suniaj yantsaglaad bdg ene xeviin vv.
Хариулт: Хүүхдийн өлгийг задлахад суниах нь сайн шинж тэмдэг юм. Харин нүүр рүүгээ чинэрэх, дүлэх нь тархины хүчилтөрөгч дутмагшилын шинж тэмдэг байж болно. Гол эмчилгээ нь цэвэр агаарт гаргаж, хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах нь чухал. Гэхдээ гадаа хүйтэн байгаа үед нярай хүүхдийг агаарт гаргах тохиромжгүй. Гол нь тасалгааны агаараар боломжоороо цэвэршүүлж өгөөрэй.

Асуулт: Сайн бнуу манай охин одоо 8сартай хэзээнээс мөлхөж эхлх вэ? Бас ямар витамин өгвөл зүгээр вэ
Хариулт: 8 сартай хүүхэд мөлхөх оролдлого хийж 9 сар хүрэх үед мөлхдөг. Тэгэхээр хүүхэд тань одооноос мөлхөж эхлэх ёстой. Витамины хувьд хүүхдийн витамин эрдсийн дутлыг нөхөх, хоолны шингэц сайжруулах, уураг нөхөх зэрэг олон төрлүүд байдаг. 8 сартай хүүхдэд Фэтком, Биолизин, Солуфлекс, Пиковит зэрэг витаминуудаас насанд тохирсныг сонгож аваад хэрэглэж болно.

Асуулт: Sain bna uu? Eregtei huuhdiin held oroh hewiin hugatsaa hezee we?
Хариулт: Хүүхдийн мэдрэл сэтгэцийн хөгжлийн онцлогоос шалтгаалж, хэлд орох хугацаа харилцан адилгүй байдаг. Хүүхэд 11 сар орчимд 1-2 үг хэлж хүний хэлснийг ойлгож даган биелүүлдэг. Ойролцоогоор 1 нас 2 сартайгаас богино үгтэй өгүүлбэрүүдийг хэлж сурдаг. Амьдрал дээр харилцан ярилцаж сурах нь 2 настайгаас эхэлдэг.

Асуулт: 9Sartai hvvhdin tsahiur ni urgadgvi e yu ogoh we
Хариулт: Юуны түрүүнд рахитыг эмчлэх буюу Д дутлыг засах шаардлагатай. Хүүхдийн биед Витамин Д дутагдахаар кальци гэдэг бодисын шимигдэл буурч хүүхдийн ясжих процесс хоцорч, яс зөөлрөх шүдлэлт оройтох зэрэг эмгэг тохиолддог. Д вит эмчилгээний тунгаар уухаас гадна кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Хүүхдийн буйланд иллэг массаж хийж өгч, шүд цухуйх процессийг дэмжиж өгөх хэрэгтэй. Буйланд массаж хийх хэрэгсэл томоохон сүлжээ дэлгүүрүүдэд борлуулагддаг. Шүдлэлт оройтвол кальцийн бэлдмэлийг цөөн хоногоор тохирсон тунгаар эмчийн заавраар хэрэглэж болно.

Асуулт: 1 Нас 6 сартай хүүхдэд хүчил төрөгчийг коктейл өгөж болохуу
Хариулт: Болно. Өдөрт 200мл-ээр нэг удаа 14 хоног өгч болно. Хүүхэд хооллохдоо бэрхшээлтэй, уруул тагнай сэтэрхий хахах дуртай хүүхдүүдэд болгоомжтой өгөх хэрэгтэй.

Асуулт:  huuhdiin jin nemegdehkui bh yutai holbootoi ve
Хариулт: Олон шалтгаантай байдаг. Хүүхэд өвчлөмтгий, суурь өвчтэй байх, хоол боловсруулах замын зарим эмгэг гэх зэрэг олон шалтгаанууд байдаг. Эрүүл хүүхдүүдийн жин нэмэхгүй түгээмэл шалтгаан нь хүүхдийг цагт нь нэмэгдэл хоолонд оруулахгүй байх, хүүхдийг тохирсон хоолоор хооллож, зохих хэмжээгээр идүүлэх шаардлагатай. Мөн буруу хооллох хэв маяг нь хүүхдийг хоолны дуршилгүй болгох шалтгаан бас байдаг. Тэгэхээр юун түрүүнд хооллолтын бэрхшээлийн шалтгааныг тодруулах шаардлагатай.

Асуулт: 6 sartai tsub bagadalttai gsn Yu ugbul Dr be
Хариулт: Цусны шинжилгээгээр батлагдсан уу? Эмч үзээд цус багадалттай байж магадгүй гэсэн үү? Юун түрүүнд хоолоор төмрийг нөхөхийг хичээх хэрэгтэй. Цусны ерөнхий шинжилгээгээр ямар төрлийн цус багадалт байна вэ, ямар үе шатандаа байна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй. 6 сартай хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй. Мөн төмрийн бэлдмэл сиропоор уулгана. Урьдчилан сэргийлэх тунгаар хэвийн жинтэй хүүхдэд 2,4мл-ээр өдөрт нэг удаа 21 хоног уулгана. Төмрийн бэлдмэл сиропоор 50мг / 5мл гэсэн бичигтэй сиропыг л хүүхдэд өгнө. Цус багадалтыг оношилсон эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Хажуугаар нь Солуфлекс гэдэг витамин төмрийн шимигдэлтийг сайжруулж өгдөг учир хамт өгөхөд их зүгээр байдаг.
 



ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан маань Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.