АНЗААРДАГГҮЙ БОЛОВЧ АНХААРАЛ ТАВИХ НЬ
Сар шинийн цэвэрлэгээтэй тань холбогдуулан бидний өдөр тутамдаа ашигладаг хэрнээ тэр бүр анзаардаггүй гал тогооны нэгэн хэсгийг цэвэрлэх хялбар санааг хүргэж байна.
Хэрэглэгдэх зүйлс:
- 1 ширхэг лимон
- бага зэрэг винегар
- ус
1. Лимоноо нарийн зүсээд устай аягандаа хийнэ.
2. Шарах шүүгээндээ лимонтой аягаа хийж 5 минутын турш өндөр градуст халаана.
3. Ахин 5 минут байлгасны дараагаар чийгтэй алчуураар арчихад л шарах шүүгээ тань цэвэрхэн болно.
Шарах шүүгээгээ цэвэрлэхэд ердөө л 10 минут хангалттай.