ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН Эмч зөвлөж байна. 2016.01.14

Асуулт: Tsagaan ym garaad emchid uzuulj shinjilgee hiilgesen chin uruvsultei bn gesen. Suiin ued ogt tavihaa bolichloo ene urevsel muuguntsurtei holbootoi yi. Esvel uur shaltgaan bdiim boluu
Хариулт: Сайн байна уу. Бэлэг эрхтний үрэвслийн үед бэлгийн харьцаанд бэлгийн дур хүсэл буурах тохиолдол байна. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй бөгөөд эмчилгээний дараагаар хэвийн байдалдаа амархан эргэж ордог. Үүнд санаа зовох хэрэггүй. Үрэвслээ сайн эмчлүүлэх хэрэгтэй.

Асуулт: sainu, bi biyiin ymaa zohitsuulah zorilgoor jiremslehees hamgaalah em uuj bgad duusgalgui uuha bolivol biyiin ym hugatsaanasaa umnu irhuu?
Хариулт: Сайн байна уу. Дааврын гаралтай жирэмснээс хамгаалах эмийг ууж байгаад дундаас нь зогсвол сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орж болно. Дараагийн сараас хэвийн хэмжээндээ болох болно.

Асуулт: Bi torod 7 sar bolj bn gtel jiremsen bhd dosho ongotei ym iher garad shinjilgende moogontsort gj garsin. Tgd gaigui boltsn ym shg bsin. Gtl sayhan mi yman dr birjger ym gartsn ym shg bolod iher hed honog zagatnad ym ired gaigui blsn. Tgher ene moogontsortei holbotoi gj oilgoj blhu. Moogontsoriig buren edgeh ymar emchilge hilgewel zuger we zowlogo ogch tuslaach bayarllap
Хариулт:  Сайн байна уу. Мөөгөнцрийн эсрэг эм болон үтрээний лаа хэрэглэхтэй хамт биеийн эсэргүүцэл сайжруулах, дархлаа дэмжих эмчилгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Мөөгөнцрийн шалтгааны улмаас үтрээний ялгадас ихсэж бэлэг эрхтэн загатнах, тууралт гарах, хорсох шинж тэмдгүүд илэрч болно.

Асуулт: Сайн бнуу би одоо 13 настай юмаа тэгээд биений юм ирэхээрээ нэг бол их ирээд бага ирээд бас маш тогтворгүй бнаа зүгээрүү энэ байдал нь
Хариулт:  Сайн байна уу. 13 насанд нөхөн үржихүйн эрхтний тогтолцоо дөнгөж явагдаж эхэлж байгаа учир сарын тэмдэг тогтворгүй байх үзэгдэл нь хэвийн юм. Битгий санаа зовоорой. Аяндаа сарын тэмдэг тогтвортой болно.

Асуулт: Sain bnauu bi 25tai sariin temdeg ireh ved sawan geervvr ih owdoh yma ene yuniih we spiral engdim boluu zowlogoo ogch
Хариулт: Сайн байна уу. Спирал нь үтрээ болон умайн хүзүүний үрэвсэлтэй үед тавиулахад өгсөх замаар аарцгийн хөндийг үрэвсүүлж, өвчнийг улам гүнзгийрүүлдэг учир спирал тавиулахаасаа өмнө шинжилгээ болон эмчилгээ заавал хийлгэсэн байх ёстой байдаг. Хэвлийн доогуур өвдөх, үтрээгээр эмгэг ялгадас гарах зовиур нь спиралийг буруу тавьсан буюу бэлэг эрхтний үрэвслийн үед тавьсантай холбоотойгоор гарч болно. Хэрэв спиралаас болоод энэ зовиур илэрч байгаа бол спиралийг авхуулан, үрэвслийн эсрэг болон илэрч байгаа эмгэгийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараагаар дахин тавиулах боломжтой. Спиралгүй эмчилгээ хийлгэж байх хугацаандаа жирэмснээс хамгаалах бусад аргуудыг хэрэглээрэй.

Асуулт: Sain bn uu, minii beynii yum 4-5 honog l irdeg neeh iheer bish. getel umnuh sariih 5 honog ircheed dahiad 4-5 honog baga bagaar garaad sayhan duussan. getel hugatsaa ni 5-6 honog dutuu bhad ene sariih irsen. daavriin em ungursun saraas ehelj uusan uunees bolj bgaam boluu? daavriin em uugaad zavsarlah hugutsaand jiremsleh magadlal her ve?
Хариулт: Сайн байна уу. Сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа нь 3-7 хоног байх нь хэвийн гэж үзнэ. Мөчлөг нь 21-35 хоног байдаг. Энэ хугацаанд сарын тэмдэг тогтвортой ирж байгаад дааврын бэлдмэл ууснаас шалтгаалан хоног болон мөчлөг нь өөрчлөгдөж болно. Гэхдээ дааврын эмээ тасралтгүйгээр тодорхой хугацаанд зааврын дагуу ууж байсан бол жирэмслэх боломжгүй юм. Та ямар дааврын эм ууж байгаа вэ? Сарын тэмдгийн хэд дахь өдрөөс эхэлж уусан бэ? Дааврын эмнүүд нь уух арга нь янз бүр байдаг. Зарим эм нь сарын тэмдгийн 5 дахь хоногоос 21ширхэгийг ууж дуусаад дараагийн сарын тэмдэг ирснээр 5 дахь хоног хүртэл завсарладаг. Зарим нь сарын тэмдэг ирсэн өдрөөс эхэлж уугаад үргэлжлүүлэн сарын тэмдэгтэй холбоогүйгээр уух тохиолдол байдаг. Завсарлах үед жирэмсэн болох боломжгүй учир та санаа зовох хэрэггүй.

Асуулт: Би спирал 3 жил орчим болж бна. Үе үе өндгөвч рүү хатгуулж өвдөөд бдаг боллоо. Спиралтай удвал кистатай болдог гэдэг үнэн үү?
Хариулт: Сайн байна уу. Спиралийг зөв бөгөөд бэлэг эрхтний ямар нэгэн эмгэг, үрэвсэлгүй байгаа үед тавиулахад 10 жил хүртэлх хугацаанд ямар нэгэн өөрчлөлтгүйгээр жирэмснээс хамгаалах боломжтой. Өндгөвч болон умайн үтрээний эмгэг, өөрчлөлт байгаа эсэхийг харьяа дүүрэг болон орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулан эмчлүүлж болно. Хэрэв умайн хүзүүний шархлаа болон миом зэрэг эмгэг өөрчлөлт илэрсэн үед спиралийг түр авхуулаад эмчлүүлсний дараагаар эргэж тавиулж болно. Спиралтай холбоотойгоор киста өвчин үүснэ гэсэн шууд ойлголт байхгүй.

Асуулт: tsewershiltni zowiurig yaj emchileh we em bna uu ih holordog haluun orgidog dotor dawchdadag
Хариулт: Сайн байна уу. Цэвэршилтийн эсрэг сүүлийн үед маш олон дааврын бэлдмэлүүд гарсан. Таны бие организмын архаг хууч өвчинтэй холбоотойгоор эмийн сонголтуудыг хийж, тохирох эмийг сонгон хэрэглэх боломжтой. Та харьяа орон нутаг болон дүүргийнхээ эмчээс зөвлөгөө аван цэвэршилтийн эсрэг эмнүүдийн сонолтыг хийж болно. Дааврын гаралтай эмнүүд нь зүрх судас болон судасны эмзэгшилтэй хүмүүс, мөн элэгний архаг үрэвсэл, сүрьеэ гэх мэт өвчнүүдийн үед сонгон хэрэглэх шаардлагатай байдаг.

Асуулт: Сайн байна уу. 5 сарын өмнө бугалганы суулгац тавиулсан юм. Тавиулснаас хойш биений юм 47-50 хонож ирдэг мөн нүүрээр юм гараад байдаг боллоо. Ямар нэгэн эмчилгээ хийлгэх шаардлагатай юу эсвэл яваандаа зүгээр болох болов уу
Хариулт: Сайн байна уу. Бугалганы суулгац нь Прогестрон дааврын гаралтай, жирэмснээс хамгаалах хэрэгсэл юм. Энэ дааврын нөлөөгөөр сарын тэмдэг хоригдох буюу мөчлөг алдагдах шинжүүд илэрч болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ нь бие организмд хорон нөлөөгүй бөгөөд яваандаа хэвийн болно. Хэрэв нүүрээр батгаших шинж тэмдэг илэрч байвал эмэгтэйчүүдийн эмчийн хяналтан дор хавсарсан дааврын бэлдмэлийг нэмж хэрэглэж болно.

Асуулт: Sn bnuu mni tsagaan ym shar blood bga ch ym shg snin bna mash IH zagatnah ym ene yunih ym bloo tanias ulzad zowlogoo awbal yj holbgdoh we
Хариулт: Сайн байна уу. Үтрээний ялгадас, хэмжээ, үнэр өнгө нь өөрчлөгдөх нь олон шалтгаантай байдаг тул ямар үүсгэгчээр үүсгэгдэж байгаагаас шалтгаалан эмчилгээ харилцан адилгүй байна. Ийм учраас шалтгаан, үүсгэгчийг тодруулахын тулд шинжилгээ, үзлэг, оношлогооны үндсэн дээр эмчилгээг хийх шаардлагатай байдаг. Эмэгтэйчүүдэд шээс, бэлгийн замын болон үтрээний үрэвслээр өвчлөх нь элбэг тохиолддог. Үтрээ нь бэлгийн уруул, умайг холбосон суваг бөгөөд уг өвчний талаар ярихын өмнө үтрээний хэвийн үйл ажиллагааг танилцуулж байна. Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Үтрээний хэвийн үед бичил биетүүд болон ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хэвийн орчинг бий болгож гаднаас олж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Бага аарцагны эрхтний үрэвслийн дараа үр тогтох чадвар буурч умайн гадуурхи жирэмслэлт, үргүйдэл үүсэх боломжтой. Эдгээрүүдийг үүсгэх гол зам нь үтрээний үрэвсэл юм. Бэлэг эрхтний бүх хэсгээс гарч байгаа ялгадас нь үтрээгээр дамжин гадагшилдаг учраас ямар шалтгаантайгаас нь хамааран хэд хэд хуваагдана.
• ФИЗИОЛОГИ-ийн үтрээн ялгадас- цайвар өнгөтэй. Сарын тэмдгийн мөчлөгөөс шалтгаалан их багын хэмжээ хамаарна. 
Жишээ: Сарын тэмдэг эрхийн өмнө болон жирэмсэн үед ихэснэ. 
Энэ бол өвчин эмгэг биш хэвийн үзэгдэл.
• Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл:
Хэвийн бичил биетүүдийн тэнцвэрт байдал алдагдсанаар нян үржиж үтрээн үрэвсэл үүсгэдэг.
Шинж тэмдэг нь: Үтрээнээс гарах ялгадас нь эвгүй үнэртэй, (загасны үнэр мэт) өнгө нь цайвар шаргал байдаг. Өвчтөнд ямар нэгэн зовиур байхгүй учраас удаан хугацаагаар мэдэгдэхгүй байх нь элбэг. 
• Мөөгөнцрийн гаралтай үтрээн үрэвсэл. 
Энэ нь олон дахин сэдэрдэг, бэлгийн хавьтлаар шууд дамждаггүй харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжин халдварладаг. 
Шинж тэмдэг: Гадна бэлэг эрхтэнгийн амсар орчмоор загтнах, эмзэглэх, эсэглэн хөгз үнэртэй өтгөн цагаан ээдэм мэт ялгадас гарах. Зарим тохиолдолд усархаг ялгадас гардаг. Мөөгөнцөрийн үед АНТИБИОТИК их хэмжээгээр хэрэглэсний дараагаар сэдэрдэг.
• ТРИХОМОНОЗ гаралтай үтрээн үрэвсэл:
Энэ нь бэлгийн замаар халдварладаг халтварт өвчин хэдэн сараарч шинж тэмдэг илрэхгүй халдвар тээж байж болно. Эрэгтэй хүнд шинж тэмдэг нь илэрдэггүй учраас халварыг тараагч болдог. Шинж тэмдэг: Эмэгтэйн бэлгийн уруул үтрээ цагтнах, шар ногоон өнгөтэй ялгадас их гарах, арьс улайж хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
ЗӨВӨЛГӨӨ :
• Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер,нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг.
• Өдөрт 2 удаа гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаас хойш чиглэлтэй)
• Бэлгийн нэг хавьтагчтай байх. 
• БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших.
• Сарын тэмдэг ирэх үед бэлгийн харьцаанд орохгүй байх. 
• Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэд хийлгэх.
• Биеийн эсэргүүцлийг сайжруулах, ажил амралтыг зохицуулах хэрэгтэй. учир нь биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд үтрээний үрэвслээр өвчлөх эрсдэл өндөр байдаг.


Асуулт:  miniih bas spiral tawiulsanaas hoish torohiin omnoh dunshilt shig bainga shahuu owdoj bgaa yag odooch owdojl bna.spiral 10.9nd tawiulsan
Хариулт: Сайн байна уу. Спирал нь үтрээ болон умайн хүзүүний үрэвсэлтэй үед тавиулахад өгсөх замаар аарцгийн хөндийг үрэвсүүлж, өвчнийг улам гүнзгийрүүлдэг учир спирал тавиулахаасаа өмнө шинжилгээ болон эмчилгээ заавал хийлгэсэн байх ёстой байдаг. Хэвлийн доогуур өвдөх, үтрээгээр эмгэг ялгадас гарах зовиур нь спиралийг буруу тавьсан буюу бэлэг эрхтний үрэвслийн үед тавьсантай холбоотойгоор гарч болно. Хэрэв спиралаас болоод энэ зовиур илэрч байгаа бол спиралийг авхуулан, үрэвслийн эсрэг болон илэрч байгаа эмгэгийн эсрэг эмчилгээ хийлгэсний дараагаар дахин тавиулах боломжтой. Спиралгүй эмчилгээ хийлгэж байх хугацаандаа жирэмснээс хамгаалах бусад аргуудыг хэрэглээрэй.

Асуулт: Sain bna yy emchee mini sariin temdeg 15 xonog irj bna iim bj bolox yy ix garaxgvi murtluu sheexed l garaad bna .sarin temdeg irexes unmu irex ved ni yumdvvjin gdg yrgamal bytsalgaj yysan yum
Хариулт: Сайн байна уу. Юмдүүжин ургамлыг ямар зорилгоор уусан бэ? Жирэмсэн байгаад юмдүүжин уусны улмаас сав агшиж, доошоо цус гарч байгаа юм биш биз? Тодруулах асуумж хэрэгтэй байна.

Асуулт: Sain bna u minii ondgovch urevsood uilanhaitai bolood udaj bga yumaa say uzuulsen uilanhaimaan buur tomortson bna ghin ymar emchilgee hiivel zugeer ve ugn hevtej emchluul gsen bolovch hevteh bolomj oldohgui yumaa nadad zovlooch
Хариулт: Сайн байна уу. Өндгөвчний уйланхай бүрэн батлагдаж оношлогдсон бол хэлбэр хэмжээ, зовиур, зэргэлдээх эрхтэндээ нөлөөлж байгаа эсэхээс шалтгаалан эмчилгээний аргахарилцан адилгүй өөр байдаг. Эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ хийх эсэхийг шийдэж өгдөг. Харьяа орон нутаг, дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч, оношийг тодруулан ямар эмчилгээ хийлгэхээ шийдээрэй. Оношийг тодруулахын тулд сарын тэмдэг ирснээс 5 дахь хоногт ЭХО-р харуулбал оношийн чухал ач холбогдолтой байдаг

Асуулт: Sn bainuu. Bi 25nastai. 2 hvv torvvlsen. Oorooroo torson. Tged shees zadgairaad b shig bn. Yaj emchleh we. Geriin nohtsold bolon emnelegiin nohtsold. . .
Хариулт: Сайн байна уу. Шээс задгайрлыг оношилдог аппаратууд бий болсон. Таны нас залуу байгаа тул эхлээд гэрийн нөхцөлд Кегелийн дасгал хийж үзвэл ямар вэ? Хэрэв энэ дасгал үр дүнгүй бол эмийн болон бусад аргуудыг хэрэглэж болно. Та Кегелийн дасгалыг хэрхэн хийх тухай доорх линкээр орж сонирхож өөртөө хэрэгжүүлээрэй. http://www.emegteichuud.mn/content/51845.shtml 

Асуулт: Бас сүүлийн үед хэвлийн доогуур өвддөг хатгуулдаг болсон нь энэ өндгөвч саванд нөлөөлж бна гэсэн үг үү их айж бна
Хариулт: Сайн байна уу. Таны шинжилгээнээс харахад нилээд их бэлгийн замын халдварууд илэрсэн байна. Үүнийг эмчлэхэд цаг хугацаа болон өөрөөс шалтгаалах идэвхи, санаачлага шаардана. Дээрх халдварууд нь бэлэг эрхтнийг үрэвсүүлээд зогсохгүй өгсөх замаар бага аарцгийн хөндийн эрхтнүүдийг гэмтээдэг, цаашилбал үргүйдлийн гол шалтгаан болдог. Тиймээс та шантралгүйгээр эмчилгээг заавал хийлгээрэй.

Асуулт: Sain baina uu. Bienii ym ireegvi bxad spiral tawiulj boloxuu ali ni ilvv sain vne bolonjiin be
Хариулт: Сайн байна уу. Төрсний дараа биений юм ирээгүй байгаа үед төрснөөс 45 хоногийн дараа зэсэн спиралыг ямар нэгэн бэлэг эрхтний үрэвсэл болон эмгэг байхгүй тохиолдолд тавих боломжтой. Дааврын гаралтай спиралыг хөхүүл болон төрсний дараа 3-6 сарын дараа хэрэглэдэг.
 


Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө өгөх булан Пүрэв гараг бүрийн 15.00 - 16.30 цагийн хооронд Үзэсгэлэнт бүсгүйн үнэнч найз Фейсбүүк хуудсаар явагдаж байна.