Асуулт: sain bna uu manai ohin odoo 4 sartai tolgoi in halaad bh yum yunaas boldog yum bol soosk huhuuleh muu nuluutei yu emchee
Хариулт: Толгой нь халдаг бол тархины хүчилтөрөгч дутмагшил буюу тархины хөнгөн хэлбэрийн даралт байгаа. Хүүхдийн толгойг 7 хоногт 1-2 удаа өтгөн хар цайгаар угааж өгөх, будаан буюу цайны шааран дэр дэрлүүлэх, агаарт сайн гаргах хэрэгтэй. Гадаа гудамны агаар хасах градустай байх үед хүүхдийг гадаа удаан гаргаж болохгүй. 5-7 минут тэвэрч гаргахад болно. Гол нь гэрт байгаа агаарыг цэвэршүүлэх нь чухал. Хүүхдийг өөр тасалгаанд оруулж байгаад амьдардаг өрөөнийх нь агаарыг цонх онгойлгож цэвэршүүлж өгөх хэрэгтэй. Хүүхэд тайван унтаж чадахгүй уйлагнаад зовиур ихтэй байгаа бол эмчид үзүүлж байгаад тархины цусан хангамж сайжруулах эм хэрэглэж болно. Гол эмчилгээ нь агаар эмчилгээ байдаг. Давхар Вит Д-г урьдчилан сэргийлэх тунгаар заавал хэрэглээрэй. Соскоо болж өгвөл хөхүүлэхгүй байсан нь дээр. Тодорхой заалтаар хэрэглэж болно. Соска хөхөлт удаан хэрэглэвэл гэдэс хий ихтэй, тагнай хонхойж, хүүхдийн хэл ярианы хөгжилд тодорхой хэмжээгээр муугаар нөлөөлдөг. Иймээс хэрэглэхгүй байсан нь дээр.
Асуулт: Sain bnu emchee manai huuhed odo 5 sartai haniad hureed barag 7 honog vit c anisni hand uusin tegsnee genet huchtei muhai hanialgad bhr ni emchid vzvvltel hooloi ni ideelsen bn gsin tgd flemoklav askorutin bichij uguud bas l 5 honog uusan hanialgah ni erusu namdahgui yumaa gehde ogthon ch haluuraagui bas viferon laa 5 honog hiisen
Хариулт: Сайн байна уу. Одоо антибиотик, Вит С, аскорпутин хэрэггүй. Муцера сиропоор 2.5мл-р 6 цагаар 3 хоног, Цитеризин 4 хуваагаад өдөрт 2 удаа 2 хоногоос илүүгүй уулгаарай. Ер нь хоолойны идээлэлтэд антибиотик 10 хоног уух заалттай байдаг.
Асуулт: sain bna uu emchee.manai ohin odoo 28honogtoi.tursunuusuu hoish l zvvn nvd ni bainga nuuhtaad nulims ni goojood baih ym.orhiin emchiin zobolsonoor nvdiig ni butsalsan usaar tseverlesenii daraa eritromitsin gedeg tosiig odort 3 udaa habchuulj bga.gesen ch neg sain deerdehgvi ym.yah ystoi ve?
Хариулт: Сайн байна уу. Цэвэрлэхгүй байж байгаад нүднээс ялгарсан нуухнаас бактерологи шинжилгээг өг. Шинжилгээний дүнд ямар үүсгэгч байна, ямар эм хэрэглэх хэрэгтэй байна гэдэг нь гараад ирнэ. Өрхийн эмчтэйгээ зөвлөж байгаад шинжилгээ өгөөрэй.
Асуулт: Sain bnuu. Huu maani 8 sartai 8500gr yumaa 3750gr tursun jin ni bagadaa oroh uu yaj targaluulah ve? Ugluu mannii kash 200gr daraa ni bantan 200gr tgd suu 150gr dara ni kash 200gr untahdaa tarag uuj untdag. 3n tsagiin zaitai 200gr r hoollodog ene ni baga uu?(Umnu asuult asuuhad minii l asuultad hariulaagui unguruusun bsan odoo hariulna gj naidaj bn bayarlalaa)
Хариулт: Сайн байна уу. 8 сартай хүүхэд 200 - 250мл нэг удаадаа идэж болно. Хүүхдийн хооллолтыг 2.30 минутаас 3 цагийн зайтай идүүлэхэд болно. Хүүхэд хоолны дуршил сайтай байвал шөнө 21 цагт хөхүүлээд 00 цагт сүүг кашаар өтгөрүүлэн 200мл хүртэл идүүлж болно. Жингийн хувьд бага зэргийн алдагдал байна. Хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор Күркүма DHA гэдэг бэлдмэлээс 5мл-р өдөрт нэг удаа 30 хоног уулгаарай. Бантангаа нэг халбага наранцэцгийн тос, эсвэл цөцгий нэмэх зэргээр баяжуулж болно. Тэжээллэг зутан нухаш зэрэг хоолны нэр төрлийг олшруулж болно.
Асуулт: Sain bna uu? Urga bhdaa buurnii tevshintseriin urugsul bna gesen odoo 3 sartai zugeer sheej bgaa eregtei huuhed haana uzuulhuu bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. Ер нь хүүхдийн биеий байдал сайн байгаа бол Эх нялхсын бөөрний эмчид хандаад ЭХО-д харуулан шээсний шинжилгээ өгөөд хэвийн байвал асуудалгүй гэсэн үг.
Асуулт: Сайн бна уу, Хүү маань одоо сар гарантай унтахдаа ерөөсөө тайван унтахгүй юмаа. Өлгийдөж унтуулсан ч задгай унтуулсан ч атиралдаал, тийчэгнээл, гяхтнаал, биеээ займчуулаал бхын. Уйлж янз бүр болдоггүй. Юунда бгаан бол, баярлалаа.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд тархины хүчилтөрөгч дутмагшилтай рахиттай байх үед тайван бус байж болно. Хүүхдийн баас зүгээр байна уу? Хүүхдийг бага хугацаагаар өдөртөө 1-2 удаа агаарт сайн гаргаарай. Орой унтлагын цагын өмнө усанд оруулж өгч болно. Вит Д-г таарсан тунгаар уух хэрэгтэй.
Асуулт: Inged tolgoinos ni ehled hul hurtel ni tuurad bdag yah uu?? Yunas bolson yum bol
Хариулт: Сайн байна уу. Тууралтууд гараад хэр их удаж байна вэ? Өөр зовиур байна уу? Хүүхэд хэрэв халуураагүй биеийн ерөнхий байдал сайн уур уцааргүй хоолоо сайн идэж байгаа бол харшлын тууралт байх магадлалтай. Гарсан газраасаа бүдгэрч байна уу. Шинээр хоол хүнс хэрэглэсэн, шинэ хувцас өмсгөсөн, чихэрлэг юм уулгасан, эхийн хооллолт гэх зэргээс шалтгаалсан харшлын тууралт байх магадлалтай. Гол эмчилгээ нь харшил өгөөд байгаа зүйлийг хол байлгах юм. Хэрэв хүүхэд тууралтандаа зовиурлаж байгаа бол Фенистил дусаалгаар 8 дуслаар өдөрт 3 удаа 3 хоног уулгаж болно. Харшил өгөхөөр зүйл хэрэглэж, идүүлэхгүй байх нь зүйтэй. Тууралт намдахгүй, улам ихсэж хүүхдийн биеийн байдал сайжрахгүй бол өрхийн эмчдээ заавал үзүүлээрэй.
Асуулт: сайн бна уу манай хүүхэд 5сартай 11сард өрхөөс өгдөг 7ш д витамин өгсөн одоо бас хөлрөөд нойронд муу бна ямар эм өгөх вэ
Хариулт: Сайн байна уу. 12 сар, 1 сард Вит Д уусан уу? 11 сард эмчилгээний тунгаар Д уусан байна. Одоо энэ саруудад үргэлжлүүлэн урьдчилан сэргийлэх тунгаар энэ Д-ээ сардаа нэг удаа уух ёстой. Эмч үзэж байгаад кальцийн бэлдмэл давхар уух шаардлагатай эсэхийг шийдэж өгнө. Д-н дутлыг арилгахаар хүүхэд аяндаа нойр нь сайжирч, тайвширдаг.
Асуулт: Sain bnaa? Manai ohin udku 10 sar hurne dagz ni bainga halah yum, uurlah yumu uilhaaraa hoishoo ih gediine ene heviin uzegdel mun uu? Ymar arga hemjee avah ve?
Хариулт: Сайн байна уу. Тархины даралттай байхаар хүүхэд дагз нь халж, их гэдийдэг. Энэ нь тархины хүчилтөрөгч дуталтай Вит Д хангалттай тунгаар авахгүй байх үед ийм шинжүүд илэрдэг. Хүүхэд мөлхдөг үү, хөдөлгөөний идэвхи хэр сайн бэ? Хүүхдийн булчингийн тонус чанга, тархины хүчилтөрөгч дутмагшилтай байхаар хүүхэд гэдийдэг. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор таарсан эм жишээлбэл: Цераксон 2мл-р өдөрт нэг удаа 14 хоног уулгаж болно. Хүүхдийн булчингийн тонус хөдөлгөөний идэвхийг дэмжих зорилгоор тохирсон иллэг массажинд хамруулж өгөөрэй.
Асуулт: sn bnuu manai huuhed odoo 24 honogtoi tgsn amand yum bgaa yumshig amaa hodolgod ided bgaa yum shig bolod bhin. haya yrwaigad amaa hodolgood bh yum
Хариулт: Сайн байна уу. Ам залгиурын салтсыг уйлах үед нь сайн ажиглах хэрэгтэй. Хэл, буйл, тагнай зэрэгт нь улайлт тууралт гарсан байх зэрэг өөрчлөлтүүд байгаа эсэхийг сайн ажигла. Хэл өнгөртэй байвал буцалсан бүлээн усаар хөвөнд шингээж байгаад зөөлөн арчиж өгөөрэй. Хүүхэд хэлээ байнга булталзуулж байна уу гэдгийг сайн ажиглаарай. Хөх хоолондоо сайн байна уу.
Асуулт: Sain bna uu emchee tursunuusuu hoish byazarmagta bgaad bna suuliin ued bnga nogoonduu tuyata baadag bolloo.
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд хоолондоо сайн хөхөө сайн хөхөж байгаа бол, жин нэмж байгаа бол, ээж өөрийн хооллолтонд анхаарахад болно. Хэрэв шингэн алдалтын шинж байвал шингэн нөхөхөөр хоросол уулгаж болно. Гэдсэнд Бифидум бактер шилтэйгээс 6 цагийн зайтай 3 хоног өгч болно.
Асуулт: sn bnu manai huuhdiin hamar bituured hd honoj bn salin gd hamriin dusaaguur hiigeed uiluulj bgd johon nus gargaj awlaa nus n tgd tsustai bgd bn yah we sn garku bh shg nus duugaraal bn
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамрын салст эмзэг тул зөөлөн хөвөнгөөр болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Хамраас цус их хэмжээгээр урсаж гарахгүй зөвхөн нус нь цусны судалтай байгаа бол хамрын салстыг бага зэргээр гэмтээсэн байж магадгүй. Хүүхдийн хамрыг цэвэрлээд байхад битүү юм шиг дуугараад байх нь хамрын салст хөөнгөтсөнөөс болж тэгж дуугардаг. Ойр ойрхон цэвэрлэж хэрэггүй. Дусаалгаа 2 дуслаар 6 цагийн зайтай дусаагаад ажиглах хэрэгтэй. Бага хугацаагаар ч болов агаарт гаргаарай.
Асуулт: Sn bnuu manai ohin odoo 6 hureh gj bgaamaa haluuraad hanialgahgui mortloo untaj bhdaa amisgaa ni ih huchtei huriharj bgaa ym shig bhiin zowolgoo ogooch
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн гүйлсэн булчирхай буюу хоолойны мах хэр том бэ, жилдээ хэдэн удаа хоолой нь өвддөг вэ? Хүүхдийг унтаж байх үед нь ажиглах хэрэгтэй. Хурхирах, амаа ангайж унтах, шүдээ хавирах зовиуртай тайван унтахгүй бол чих хамар хоолойн эмчтэй зөвлөж байгаад нармайны зураг авхуулж Адинойд гэдэг булчирхай томорч тэнд ямар өөрчлөлт байгааг тодруулах хэрэгтэй.
Асуулт: Sain bna u. Manai huu 2nastai neg uurag ni Tomrood hatuurad bhiin ugluu blohoor zugeer bolchih yum ene yuniih yu. Urhud uzuulsn onto yum helehgui ajiglaad bji gsn
Хариулт: Сайн байна уу. Байнгын хатууралтай томроод байвал уралогийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийн төмсөг 2-уулаа хуйхнагт байрлаж нэг хатуурч нэг зөөлрөх ёсгүй. Улайж хавдсан хөндүүртэй байгаа эсэхийг сайн ажиглаарай. Хэрэв үнэхээр хатууралтай байгаа бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Гэхдээ өрхийн эмчид баримжаа байгаа байхаа.
Асуулт: Sain bnayy manai hvv 3sariin vagzinaa ochigdor hiilgesen ym halyyraad halyyn n byyhgvi bnaa bas hanialgaad hamar n bitvvreed bhiin yah we haniadand em ogch bolohvv
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд ханиад байгаа бол эмчлэх хэрэгтэй. Юуны түрүүнд хөхөө сайн хөхүүлж шингэнийг хангалттай уулгах хэрэгтэй /Хоросол/. Халуун 38 хэмээс дээш байгаа бол халуун бууруулах эм буюу лаа хэрэглэнэ. Ханиаданд Флемоклав 250мг-тайг өдөрт 2 удаа, Вит С уусмалаар хоёр хоног, салин хамарт дусааж өгч болно.
Асуулт: ohin maani 5 sartai haniad hureed 5 honoj bna nus ni tsaanaa baigaad bhiin yaj hurdan edgeeh ve.
Хариулт: Сайн байна уу. Хамрын салст хөөнгөтөхөөр битүүрдэг. Салин гэдэг дусаалгыг 2 дуслаар өдөрт 6 цагаар дусааж, хамарт ялгарсан нус шингэнийг голгүй имэрсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр цэвэрлээрэй. Хамарт нь дусаалганы завсраар цэвэр нэрмэл ус дусааж 10мин болгон доош харуулж хэвтүүлбэл хамрын угт байгаа хатсан нус дэвтэж наашилдаг. Энэ үед нь цэвэрлэж болно.
Асуулт: udriin mend emchee manai ohim 1sar garantai haaya untah eswel huhuu huhuj bh uedee yraglaad bh yum ene zugeer bolowu
Хариулт: Сайн байна уу. Тархины даралтын шинж байна. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Хамрыг сайн цэвэрлэж битүүг нь гаргах хэрэгтэй. Бага хугацаагаар өдөрт 1-2 удаа агаарт гаргаарай.
Асуулт: Sn bnuu. Huu mani odoo sar arban honogtoi. Turuh emneleg.s garaad 3dahi honog dre sharlalt ogood butsaad emnelegt hebtsiin. Ternees hoish ma huu odort eroosoo untku yum. Jhon untah gher butsaad l serchihne. Neg bol yraglaad nudee neej haagad taiban erooso untku yum. Medrel.n emchid uzuulj 3,4 udaa zulain exod haruulsan tarhind ymarch oorchlolt bhgui gsn. Odoogor tserakson, d vitamin, piratsetam uuj bgaa. Bs ih hulurj, dagz ni haldag. Ma huu turuhduu jin baga bs butelttei tursiin. Yabal huu mani taiban untah bol jhon huuhed untahgui ingej udaan bh ni oort ni muu yu. Ymar emchilgee hiibel dr be
Хариулт: Сайн байна уу. Тодорхой хэмжээгээр унтах ёстой цагаараа унтаж амрах ёстой. Цераксон, Пирацитам хоёр ижил үйлчилгээтэй. Хүүхэд тайван унтаж чадахгүй бол энэ хоёр эмээ түр азнаад Вит Д-с уулгаад болж өгвөл бага хугацаагаар агаарт өдөрт 2-3 удаа гаргаж, өтгөн хар цайгаар толгойг хоёр өнжөөд нэг удаа угааж өгөх зэргээр асаргааг сайн хийгээд үз. Хүүхдийг гол нь агаарт сайн гаргаж сайн унтуулах нь тархины даралтанд сайнаар нөлөөлдөг. Хүүхэд өөрөө тайван унтаж чаддаг болсны дараа Цираксоныг үргэлжлүүлэн уулгаж болно. Пирацитам хэрэггүй.
Асуулт: sain bnu. Manai ohin 1sar 20honogtoi haniad hurj bh shig bnaa. Hamar n bituured naitaagaad bn yawal deer we. Yu ogohuu
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй. Хамарт нэрмэл ус, натрихлоридын 0.9%-н уусмалаас нэг дуслаар 2 хамарт ээлжлэн дусааж голгүй имэрч бэлдсэн хөвөнгөөр эргүүлэх хөдөлгөөнөөр хамрын доторхи ялгадсыг цэвэрлэж өгнө. Гол нь сайн хооллох хэрэгтэй. Дулаан байлга. Хүүхдийн дархлааг сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Хамарт нь Оксолинымаз түрхэж өгч болно. Виферон лаа 150000ме-тэйг өдөрт нэг удаа шулуун гэдсээр хийж болно. Вит С-н уусмал хүүхдийн тунгаар хоёр хоног уулгаж болно.
Асуулт: 2 настай шөнө хөл нь өвдөөд бх юм калци дутагдахаар хөл нь янагнаад бгаа юм болов у эсвэл фурцилооз өвчин юм у
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн өсөлт явагдаж, биеийн цул ясны хэмжээ нэмэгдэхээр хальс нь эмзэглэж өвддөг. Гол нь хүүхдийн хөл хавдсан, улайсан нэг газартаа эмзэглэлтэй, байнгын өвдөлттэй, хоолой залгиурын үрэвсэл олон удаа давтагдаж өвдөж байсан бол сайн анхаарах хэрэгтэй. Халуурч байна уу? Хүүхдийн хөлний өвдөлтийг бүлээн усанд бага хэмжээгээр дүрэх, Вит Д, кальцийн бэлдмэл зэргийг тохирсон тунгаар уулгаад үзээрэй. Зовиур арилахгүй бол нарийн мэргэжлийн эмчид үзүүл. Бруцеллёз өвчиний үед үеэр хавдах, бондгор тууралт шиг зүйл гарах, халуурах шинж илэрдэг. Хүүхдийн хөлийг нүцгэлж байгаад хоёр хөлийг харьцуулж шалгана. Доголж байна уу, ажиглаарай.
Асуулт: 4,5 sartai bhad n shuls n goijjij ehlesen odoo oi6sartai shuls n goijsoor l bhiin us shig l hooloid n bainga alchuur zuulgui bol hetsuu ymaa haana ymar emnelegt handah estoi be
Хариулт: Сайн байна уу. Шүлсний булчирхай идэвхжиж, шүлсний ялгаралт ихэсдэг. Эрүү нүүрний болон дотоод шүүрлийн эмчид үзүүлээрэй. Ам залгиурт нь ямар нэгэн асуудал байгааг тодруулах хэрэгтэй.
Асуулт: sain bn uu emchee manai huuhed hohoo hohsonii daraa guligah gej ih dulj yantsaglaad bh yumaa yaj gulihgui bh ve yaj zov guliguulah ve
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хөхүүлсний дараа хагас босоо босоо байдалтай тэвэрч хүүхдийг хэхрүүлсний дараа хэвтүүл. Энэ нь хүүхдийг гулгихаас сэргийлдэг. Хооллолт болгоны дараа байнга гулгиулж байвал бас жин нэмэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах шаардлагатай. Хүүхдийг идэх ёстой хэмжээгээр нь 2цаг30 минутаас 3 цагийн зайтай хооллоно. Хүүхдийг цаггүй хөхүүлээд байхаар ходоодны шингээлт муудаж, гулгих гээд байдаг. Тэгэхээр гулгидаг хүүхдийг цагаар хоолловол зүгээр. Мөн өдөрт бага хэмжээгээр ч болов агаарт гаргах нь тустай.
Асуулт: tand ene odriin mend ohin 7nastai ..hvv 9sartai er ni darhlaag ni saijruulahiin tuld yah estoi be geriin nohtsold
Хариулт: Сайн хооллох ёстой. Өвчлүүлэхгүй байх ёстой. Хоолны цэс найрлаганд Витамин, эрдэс хангалттай хэмжээгээр агуулагдсан байх ёстой. Хэрэв нэг төрлийн хоол байнга иддэг хандлагатай бол витамин уулгаж болно.
Асуулт: Sain bna uu emchee manai huu 2.15 honogtoi yumaa tgd meemee dandaa hiitei huhuud tag tag gd dugargad bhiin. Huh ni sn gun oruulj huhulj bga yaaj zuger huhuuldeg boloh be . Ali esvel yamar nag asuudal bna uu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг хөхүүлэхдээ ээжийн хөхний нөсөөтэй бор хэсгийг лав үмхүүлж өөр лүүгээ харуулан шахаж тэвэрч хөхүүлэх ёстой. Хүүхдийн хөхөж байх үед нь залгилтын чимээг сонсох хэрэгтэй. Хөхөнд сүү муу байх, хангалттай сүү аманд нь ялгарахгүй үед залгилт сонсогдохгүй зөвхөн сорж таны хэлсэн шиг чимээ гаргаж болно. Тэгэхээр хөхөнд хангалттай сүү байгаа эсэхийг сайн тодруулаарай. Хөхөө дутуу үмхсэн үед хий орж хэвлий дүүрдэг.
Асуулт: Sn bn u manai mama 7 sartai 10sard ng uda l 11sar gartal d ugch bsan urgeljulj uguh estoi yu hd hurtel n we bs A uuh hrgt gsn hd tuntai yamar n sn be bayarlalaa
Хариулт: Сайн байна уу. А, Д хоёрыг нэг дор уулгаж болохгүй. Өрхийн эмнэлгээс жилдээ 2 удаа өндөр тунтай А Вит-г хүүхдүүдэд уулгадаг. Тэр А-г уусан бол А Вит 6 сарын турш хэрэглэхгүй. Одоо Вит Д-г өрхөөс авбал сардаа нэг удаа, өөр Д сонговол тохирсон тунгаар бүтэн сар уулгах хэрэгтэй. Усан Д нэг дусалдаа 500ме байдаг. Үүнээс 3 дуслаар өдөрт нэг удаа сар уулгаж болно. Үүний дараа эмчдээ үзүүлж дараагийн уух тунг тохируулна.
Асуулт: Sn bna u? Manai Huu uchigdurus shingen nogoon baagd boldgui yunas bolsiin boloo yu ugugui?
Хариулт: Сайн байна уу. Хоолны шингэц байдал, ханиад хүрэх зэргээс шалтгаалж хүүхдийн баас өнгө нь өөрчлөгдөж болно. Гол нь хөхний сүүгээр хооллодог бол ээж хооллолтондоо анхаарах хэрэгтэй. хөхний сүү хангалттай хөхүүлэхээс гадна суулгалтын тоо олон байвал хоросол бага багаар ойр ойрхон өгөөрэй.
Асуулт: 1 sar 10 honogtoi hed honogiin omno shingen aldsiin ternees hoish ugjaa ideed 10 min daraa ustai yzmagtai bagaad bn hohoo hohhoor zvgeer tegeed mash ih gulighiin hariulj ogooch
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийг идэх ёстой хэмжээгээр нь 2цаг30 минутаас 3 цагийн зайтай хооллоно. Хооллосны дараа 20-30 мин хагас босоо байдалтай тэвэрч хүүхдийг хэхрүүлсний дараа хэвтүүл. Энэ нь хүүхдийг гулгихаас сэргийлдэг. Хооллолт болгоны дараа байнга гулгиулж байвал бас жин нэмэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шалтгааныг тодруулах шаардлагатай. Хүүхэд шингэн бааж байгаа бол шингэн алдалтаас сэргийлэх нь зүйтэй. Гол эмчилгээ бол хоросол уулгах юм. Яг найруулах хэмжээний буцалсан бүлээн усанд найруулаад 5 минутын зайтай 5мл-р байнга уулгана. Суулгалтын дараа нэг удаадаа 50мл-г аяга халбаганаас уулгана. Үргэлжлүүлээд 5мл-р өгөөд явна. Найруулах ёстой уснаас их хэмжээний усанд найруулбал үр дүн муутай, бага хэмжээний усанд найруулбал суулгалт бөөлжилт улам ихэсдэг. Хажуугаар нь гэдэсний микрофлорик тэнцвэржүүлэх зорилгоор Вифидум бактер гэдэг бэлдмэлийг 6 цагийн зайтай 3 өдрийн турш уулгана.
Асуулт: Sn bnu.huuhdiig anh torohod zuun garand ni hdeg vaktsini sorwi hezee buren edgedeg we.ma huu odo 2 sartai.edgej ogohgui yma
Хариулт: Сайн байна уу. Хүүхдийн вакцины сорви 21 хоногоос нэг сарын хугацаанд тавшиж эдгэдэг. Ямар зовиур байгаа вэ? Улайж хавдсан, суганы булчирхай томорсон халуурсан шинж байвал эмчид яаралтай үзүүлээрэй.
Асуулт: Sain bn u emchee nyrai huuhed hezee gulgih ni ggui boloh we? Huhund suu oruulah argaas zowlooch emchee?
Хариулт: Сайн байна уу. Хөхний сүүг нэмэгдүүлэхэд гол нь ойр ойрхон хөхүүлэх хэрэгтэй. Ээж хангалттай сайн идэхэс гадна хөхөндөө сүү орно гэсэн итгэл найдвартай чармайлттай байх ёстой. Өдөрт хүүхдээ унтах зуур сайн унтаж амрах хэрэгтэй. Хоол нойрноос илүүтэй стрессгүй тайван байх ёстой. Ийм байхад л хөхний сүү сайн ордог төв мэдрэлийн системээс зохицуулгатай байдаг. Хангалттай сайн идэхгүй байна гээд яаран хүүхдийн сүүгээр битгий угжаарай. Хөхний сүү ямар ч эмнээс илСайн байна уу эмчээ. Манай хүү Д нь бага гараад өрхөөс өгдөг Д г 7ширхэгийг нэг сар уусан юмаа. Тэгээд одоо нэг сар завсарлаж байж өөр Д-г үргэлжлүүлэн уухуу шууд залгуулаад уухуу. Герман 1000тай Д өгөх гэсэн юмаа. Мээмээ хөхөхдөө хөлөрдөг үнэртэй байсан нь багассан гэхдээ хааяа мээмээ.хөхөхдөө хөлрөөд байх юм. Мөн дэр нь бас толгой нь хөлрөөд өглөө.норчихдог хэвээрээ.байна гэхдээ.арай. бага.болсон Д-г цаашинд ямар хэмжээгээр хэзээнээс эхлэж өгөж эхлэх вэ?үү шүү.
Асуулт: Сайн байна уу эмчээ. Манай хүү Д нь бага гараад өрхөөс өгдөг Д г 7ширхэгийг нэг сар уусан юмаа. Тэгээд одоо нэг сар завсарлаж байж өөр Д-г үргэлжлүүлэн уухуу шууд залгуулаад уухуу. Герман 1000тай Д өгөх гэсэн юмаа. Мээмээ хөхөхдөө хөлөрдөг үнэртэй байсан нь багассан гэхдээ хааяа мээмээ.хөхөхдөө хөлрөөд байх юм. Мөн дэр нь бас толгой нь хөлрөөд өглөө.норчихдог хэвээрээ.байна гэхдээ.арай. бага.болсон Д-г цаашинд ямар хэмжээгээр хэзээнээс эхлэж өгөж эхлэх вэ?
Хариулт: Сайн байна уу. Яг 7 ширхэг Д-г ууж дуусгасан тухайн сардаа ямар ч Д уухгүй. Дараагийн сараас үргэлжлүүлэн өгч болно. Герман Д өгөхөөр сонгож байгаа бол өдөрт 2ш-г нэг удаа 30 хоног уулгаарай. 30 хоног уусны дараа хүүхдийн шинж тэмдгийг харж байгаад ямар тунгаар үргэлжлүүлэн уухыг шийднэ.
Асуулт: Sain bnu? Huu maani oi 2 sartai. 2 7 honogiin umnu haniad hursen yumaa. Odoo boltol tser nus ni tatrahgui bhiin. Yaj gaigui bolgoh we?
Хариулт: Сайн байна уу. Хүүхдэд хоол хангалттай идүүлж, шингэн сайн уулгах хэрэгтэй. Хүүхдийн хамрыг цэвэрлэж өгч, амьсгалахад чөлөөтэй болгох хэрэгтэй. Иймд хамарт натрихлоридын уусмал нэг дуслаар 6 цагаар дусааж суларсан нус ялгадсыг хөвөнд шингээн цэвэрлэж авах хэрэгтэй. Ханиад ихтэй байгаа бол Вит С-н уусмал 2%-нхыг 5мл-р 8 цагийн зайтай 2 хоног өгнө. Жор50 гэдэг бэлдмэлийг 8 цагийн зайтай 3 хоног уулгаарай. Хүүхэд хоолондоо дургүй, биеийн байдал сайжрахгүй, ханиалгалт ихсээд байвал эмчид үзүүлж уушгийг чагнуулах шаардлагатай.
Асуулт: snu emchee vnetei zuvulguu ugdgt bayrlala my hvv mn svliin barag sar ugluu 4s hoish untahaa boliloo
Хариулт: Сайн байна уу. Хүүхэд өдөртөө хэр их унтаж байна? Вит Д хангалттай тунгаар ууж байгаа юу? Д-ээ ууж байгаа хүүхэд хөлрөхгүй, шээс үнэргүй байгаа бол рахиттай холбох шалтгаан бага байна. Хүүхдийг агаарт сайн гаргах хэрэгтэй. Өдрийн цагаар их унтдаг бол сэрүүн байх цагийг уртасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл унтах цагаас нь багасгаж, сэрүүн байлгахыг хичээ. Тархины даралттай рахиттай хүүхдүүд нойронд муу, цочромхой байдгаас гадна хүүхдийн нойр солигдоход шөнө унтахгүй тогтмол цагт сэрдэг болчихдог.
Асуулт: Bs utgun n ue ue bnga hataad bdag yu ugwul dr we emiin bus 7 sartai
Хариулт: Сайн байна уу. Нэмэлт хоолонд орсон хүүхдэд өдөрт хоолны хажуугаар шингэн сайн уулгах ёстой. 150-200мл орчим шингэн уулган, өтгөн хэд хоног хатдаг, гарч байгаа өтгөн хатсан эсвэл шингэвтэр болон ердийн байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Мөн өтгөн хаталт хэзээнээс ажиглагдсан бэ? Хүүхдэд өдөрт 1-2 удаа чавганы шүүс гэрийн аргаар бэлтгэж 50-100мл-р уулгаж болно. Мөн бантан идэж дассан бол хүнсний хивэг нэг халбагыг нэмэлтээр хийж өгч болно. Хэт халуун бэлтгэсэн сүүгээр угжиж болохгүй. Гол нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дэмжих зүйл хэрэглэх хэрэгтэй. Гараар сайн бүлээсгэж байгаад хүүхдийн хэвлийд нар зөв тойруулан иллэг хийж өгч болно.
Асуулт: Sain bna u? 10 sartai xuuxed shono olon sereed bxiin. Zugeer uu?
Хариулт: Сайн байна уу. Хүүхийн нойр тогтвортой биш, хөнгөн сэрвэлзээд байх нь тархины даралттай байх, нийтлэг шалтгаан нь рахит байдаг. иймээс хүүхдэд Витамин Д-г илэрч байгаа шинж тэмдэгтэй уялдуулан тунг тааруулж тогтмол уулгах хэрэгтэй. Хүүхдийг агаарт сайн гаргаж, өдөр өнжөөд усанд оруулах, иллэг массажинд хамруулах зэргээр тархины хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах, булчингийн тонус сайжруулах арга хэмжээг давхар авбал хүүхдийн цочромхой байдал арилах болно.
ХҮҮХДИЙН Эмчийн зөвлөгөө өгөх булан маань Huggies Mongolia Албан ёсны хуудсаар Пүрэв гараг бүрийн 13.00 - 14.30 цагийн хооронд явагдаж байна.